Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Үнэн Залбирал

Үнэн залбирал зүрхний чинь үгсийг Бурханд хэлнэ.

Энэ нь Бурханы хүсэл, Түүний үгэнд суурилна.

Үнэн залбирал нь Бурхантай маш ойрхон,

яг л Тэр урд чинь байгаа мэт мэдрэхийг хэлнэ.

Үнэн залбирал нь чамд Бурханд хэлэх олон зүйл байгааг,

Зүрх чинь нар мэт гэрэлтэж буйг илтгэнэ.

Чамайг Бурханы хайр татам байдалд догдлоход,

сонссон бүхэн сэтгэл ханана.

Үнэн залбирал амар тайван, ханамжийг авчирна.

Бурханыг хайрлах хүч өсөж,

Бурханыг хайрлах үнэ цэнэ мэдрэгдэнэ.

Энэ бүгд залбирал чинь үнэн болохыг нотолно.

Үнэн залбирал нь хэлбэр төдий зүйл биш ээ,

дэг журам, цээжээр уншихыг ч хэлэхгүй.

Үнэн залбирал нь бусдыг дуурайхыг хэлэхгүй.

Сэтгэлийн угаас яривал Бурхан чамайг хөдөлгөнө.

Залбирлаа үр дүнтэй байлгая гэвэл

Бурханы үгийг унших ёстой.

Зөвхөн Бурханы Өөрийн үгээр залбирснаар

гэгээрлийг олж харна.

Өө ... Өө ...

Үнэн залбирлыг

Бурханы шаардсан зүйлс рүү тэмүүлдэг зүрхнээс,

Түүнийг биелүүлэх хүсэл,

Бурханы дургүй бүхнийг жигшихээс харж болно.

Мэдлэгээ олж авсан үндэс суурин дээр

Бурханы хэлдэг бүх үнэнийг тодорхой ойлгож,

Хүчтэй итгэлтэй, хэрэгжүүлэх замтай байж.

Энэ л зөвхөн үнэн залбирал билээ.

Тийм ээ, зөвхөн ийм л залбирал үнэн билээ.

Үнэн залбирал амар тайван, ханамжийг авчирна.

Бурханыг хайрлах хүч өсөж,

Бурханыг хайрлах үнэ цэнийг мэдэрнэ.

Энэ бүгд залбирал чинь үнэн болохыг нотолно, нотолно.

Тийм ээ, чиний залбирал үнэн юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Өмнөх:Бурханы хүрэхийг хүссэн замд ямар ч хүч саад болж чадахгүй

Дараах:Бурханд гэрчлэл хийх нь хүний үүрэг

Танд таалагдаж магадгүй