912 Бурханы эрх мэдлийг хэн хүн ч орлож чадахгүй

1 Бүх зүйлийг бүтээж эхэлснээс хойш Бурханы хүч чадал илэрхийлэгдэж, илчлэгдэж эхэлсэн, учир нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигласан. Бүх зүйл Бурханы үгийн ачаар бий болж, бат зогсож, оршин тогтносон бөгөөд энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Хүн төрөлхтөн дэлхий дээр гарч ирэхээс өмнөх хугацаанд Бүтээгч, хүн төрөлхтний төлөө бүх зүйлийг бүтээхийн тулд хүч чадал, эрх мэдлээ хэрэглэж, хүн төрөлхтөнд тохирох амьдралын орчныг бэлтгэхийн тулд цор ганц арга барилаа ашигласан. Түүний хийсэн бүхэн удалгүй амьсгалыг нь хүлээн авах хүн төрөлхтөнд зориулсан бэлтгэл байв.

2 Бурханы эрх мэдэл тэнгэр, гэрэл, тэнгис далай, хуурай газар зэрэг агуу том зүйлс болон ан амьтан, жигүүртэн шувууд, бүх төрлийн шавж, бичил биетэн зэрэг хүн төрөлхтнөөс бусад бүх бүтээл дээр илэрсэн юм. Бүтээгчийн үгээр амьд үлддэггүй, өсөж үрждэггүй юу ч байхгүй, мөн Бүтээгчийн үгийн захиралт дор амьдардаггүй юу ч үгүй. Бүтээгчийн эрх мэдэл илэрхий хөдөлгөөнгүй материаллаг зүйлсэд амийн эрч хүчийг өгдөг, тиймээс тэд хэзээ ч алга болдоггүй, түүнчлэн бүх амьд зүйлд үржиж олшрох зөн мэдрэмж өгдөг, тиймээс тэд хэзээ ч устдаггүй, ийнхүү тэд Бүтээгчийн олгосон оршин тогтнох хууль, зарчмыг үеэс үед уламжлах болно.

3 Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлдэг байдал нь макро эсвэл микро үзэл бодлыг хатуу чанд баримталдаггүй бөгөөд энэ нь ямар ч хэлбэрээр хязгаарлагддаггүй; Тэр орчлон ертөнцийн үйл ажиллагааг захирч, мөн бүх зүйлийн амьдрал, үхлийг захирч чадах ба цаашлаад Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирдан жолоодож чаддаг; Тэр уул нурууд, гол нуурын бүх ажиллагааг зохицуулж, тэдгээрийн доторх бүх зүйлийг захирч чаддаг, түүнчлэн бүх зүйлийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чаддаг. Энэ бол хүн төрөлхтнөөс бусад бүх зүйлийн дунд илэрсэн Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Энэ нь нэг амьдралын туршид л илэрдэггүй, энэ хэзээ ч зогсож, амрахгүй бөгөөд ямар ч хүн болон зүйл өөрчилж, сэвтээж чадахгүй, бас ямар ч хүн, зүйл нэмж, хорогдуулж чадахгүй—учир нь Бүтээгчийн ялгамж чанарыг хэн ч орлож чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 911 Бүтээгчийн эрх мэдэл хувиршгүй

Дараах: 913 Бурханы эрх мэдэл, хүч чадлыг хэн ч ойлгож чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих