911 Бүтээгчийн эрх мэдэл хувиршгүй
1 Бурхан эрх мэдэл, хүч чадалтай ч гэсэн, үйлдэлдээ маш нягт нямбай, зарчимч байж, хэлсэн үгэндээ хүрдэг. Түүний хатуу чанд байдал болон үйлдлийн зарчмууд нь Бүтээгчийн халдашгүй байдал болон Бүтээгчийн эрх мэдлийн хосгүй байдлын илрэл юм. Бурхан дээдийн дээд эрх мэдлийг эзэмшдэг, бүх зүйл Түүний эрх мэдэл дор байдаг, бүх зүйлийг захирах хүч чадал Түүнд байдаг хэдий ч Бурхан хэзээ ч Өөрийн төлөвлөгөөг нурааж, тасалдуулж байгаагүй бөгөөд эрх мэдлээ хэрэгжүүлэх болгондоо Өөрийнхөө зарчмыг чанд баримталж, амаараа хэлсэн зүйлээ яг таг дагаж, төлөвлөгөөнийхөө алхмууд болон зорилгыг дагадаг. Бурханы захирдаг бүх зүйл Бурханы эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг ч мөн дуулгавартай дагадаг ба Түүний эрх мэдлийн зохицуулалтад захирагддаггүй ямар ч хүн, зүйл гэж үгүй, мөн тэд Түүний эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг өөрчилж чадахгүй гэдгийг хэлэх нь илүүц юм.
2 Бурханы нүдээр бол, ерөөгдсөн хүмүүс Түүний эрх мэдлээр бий болсон сайн хувь заяаг хүртэж, хараагдсан хүмүүс Бурханы эрх мэдлийн улмаас шийтгэлээ хүлээдэг. Бурханы эрх мэдлийн дээд эрхэн дор, эрх мэдлийнх нь хэрэгжилтээс ангид ямар ч хүн юм уу зүйл байдаггүй, тэд Түүний эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг ч өөрчилж чадахгүй. Бүтээгчийн эрх мэдэл нь аливаа хүчин зүйлийн өөрчлөлтөөр хувирдаггүй, тэрчлэн Түүний эрх мэдлийн хэрэгжих зарчмууд нь ямар ч шалтгааны улмаас өөрчлөгддөггүй. Тэнгэр, газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бүтээгчийн эрх мэдэл өөрчлөгдөхгүй; бүх зүйл үгүй болж болох ч Бүтээгчийн эрх мэдэл хэзээ ч алга болохгүй. Энэ бол Бүтээгчийн хувиршгүй, халдашгүй эрх мэдлийн мөн чанар бөгөөд энэ нь чухамдаа Бүтээгчийн цор ганц байдал юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав