1 дэх сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Үнэн гэж юу болох тухай

Бурханы бүх бүтээл Түүний ноёрхолд ирэх ёстой хэмээх магтан дууг дуулцгаая.

1 Бурхан бүх зүйлийг бүтээсэн, иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн ноёрхол дор оруулж, Өөрийн ноёрхол дор дуулгавартай байлгадаг; Тэр бүх зүйлийг захирна, тэгснээр бүх зүйл Түүний гарт байна. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүх бүтээл бүгдээрээ Түүний эрх мэдэлд байх ёстой. Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байж болохгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан зарлигдсан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм.

2 Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг цэгцэлж, жагсаан, Бурханы хүслийн дагуу төрлөөр нь ангилж, тус бүрийн харьяалагдах байрыг нь оноодог. Хэчнээн том байх нь хамаагүй юу ч Бурханыг даван гарч чадахгүй, мөн бүх зүйл Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилдэг бөгөөд нэг ч зүйл Бурханы эсрэг тэрсэлж, эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхэлдэггүй. Иймээс бүтээгдсэн зүйлийн хувиар хүн бас үүргээ гүйцэтгэх ёстой. Хүн бүх зүйлийн эзэн үү, эсвэл захирагч уу гэдгээс үл хамааран, бүх зүйлийн дундах хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэр бол Бурханы эрх мэдэл дор буй өчүүхэн хүн хэвээр; тэр бол өчүүхэн хүн, бүтээгдсэн зүйлээс цаашгүй, Бурханаас дээгүүр байж хэзээ ч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас шинэчлэн найруулав

“Бурханы бүх бүтээл Түүний ноёрхолд ирэх ёстой” хэмээх магтан дуун дахь үнэн нь юу вэ? Аль мөр нь үнэн бэ? (Бүх мөр нь үнэн.) Сүүлийн мөрөнд юу гэж хэлсэн бэ? (“Бүх зүйлийн дундах хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэр бол Бурханы эрх мэдэл дор буй өчүүхэн хүн хэвээр; тэр бол өчүүхэн хүн, бүтээгдсэн зүйлээс цаашгүй, Бурханаас дээгүүр байж хэзээ ч чадахгүй.”) Хүн Бурханаас хэзээ ч дээгүүр байж чадахгүй, бүтээгдсэн зүйлс Бурханаас хэзээ ч дээгүүр байж чадахгүй; Бурханаас бусад нь бүгд бүтээгдсэн зүйлс юм. Хүн хэзээ ч Бурханаас дээгүүр байж чадахгүй; энэ бол үнэн. Энэ үнэн өөрчлөгдөж чадах уу? Цаг хугацааны төгсгөлд энэ нь өөрчлөгдөх үү? (Үгүй.) Энэ бол үнэн. Үнэн гэж юу болохыг хэн Надад хэлж чадах вэ? (Үнэн бол хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуур юм.) Бид “үнэн гэж юу болох тухай” сэдвээр хоёр ч удаа нөхөрлөсөн, тиймээс шалгуур гэж юу болох талаар ярилцацгаая. Энд чухал зүйл нь шалгуур юм. (Шалгуур бол стандарт, үнэн зөв зарчим, хууль, дүрэм юм. Шалгуурын үндэс нь Бурханы үг байдаг.) Өөр хэн үргэлжлүүлмээр байна? (Шалгуур бол Бурханы үгээс гаралтай хамгийн стандарт, хамгийн үнэн зөв зарчим, хууль, дүрэм юм.) Энд “хамгийн” гэдэг үгийг нэмсэн байна, гэхдээ энэ “хамгийн” гэдэг үг шаардлагатай юу? “Хамгийн” гэдэг үгийг нэмэх, нэмэхгүй байхын хооронд ямар ялгаа байна вэ? “Хамгийн” гэдэгт хоёр дахь хамгийн, гурав дахь хамгийн гэх мэтчилэн байна. “Хамгийн” гэдгийг нэмэх талаар та нар юу гэж бодож байна вэ? (Энэ нь тохиромжгүй, учир нь үнэн бол цорын ганц стандарт юм. “Хамгийн” гэдэг үгийг нэммэгц энэ нь бусад зүйлс хоёрдогч, гуравдагч байх нэг төрлийн харьцангуй байдлыг илтгэдэг.) Энэ тайлбар зөв үү? (Зөв.) Энэ нь тодорхой хэмжээнд ойлгомжтой байна. Хэрвээ та нар “үнэн гэж юу болох тухай” тодорхойлолтын талаар үнэн зөв үзэл бодол, ойлголттой байж, Бурхан бол үнэн гэдгийг тодорхой ойлгодог бол “хамгийн” гэдэг үгийг нэмэх ёстой эсэх, үүнийг нэмэх нь зөв эсэх, нэмснээр ямар ялгаа гарах, нэмэхгүй байх нь ямар утгатай, нэмбэл ямар утгатай болохыг ойлгож чадна. Одоо, “хамгийн” гэдгийг нэмэхгүй байх нь зөв гэдэг нь батлагдлаа. Энэ үгийг нэмсэн хүн ямар алдаа гаргасан бэ? Тэрээр Бурханы аль талыг дүрсэлж байгаагаас үл хамааран “хамгийн” гэдэг үгийг нэмэх ёстой гэж бодсон. Ийм харьцуулалт хийхдээ тэр хаана нь алдаа гаргасан бэ? Бурханы аль үг, аль үнэнтэй зөрчилдсөн бэ? (Бүтээгдсэн зүйлс Бурханаас хэзээ ч дээгүүр байж чадахгүй; “хамгийн” гэдэг үгийг нэмэх нь бүтээгдсэн зүйлс болон Бурханы хооронд хоёрдогч, гуравдагч зэрэглэл байдаг гэсэн санааг гаргаж байх шиг байна.) Энэ зөв үү? (Зөв.) Энэ нь тодорхой хэмжээнд ойлгомжтой; үүнийг тэгж тайлбарлаж болно. Урд нь “хамгийн” гэдэг үгийг нэмэх нь буруу гэдгийг баталж чадах өөр ямар нэгэн үг байна уу? (Би нэг зүйлийг санаж байна, тэр нь юу вэ гэвэл, үнэн зөвхөн Бурханаас л ирж чадна, гагцхүү Бурхан л үнэн юм, тиймээс хоёр дахь хамгийн, гурав дахь хамгийн гэх мэт харьцангуй илэрхийлэл байх боломжгүй.) Энэ ч бас зөв. (Үнэн бол хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуур юм. Хууль, дүрэм, шалгуур нь зөвхөн Бурханаас л ирж чадах бөгөөд хүмүүст үйлдэлдээ баримтлах шалгуур, хууль байдаггүй, тэд үүнд зориулж дүрэм тогтоож чадахгүй тул “хамгийн” гэдэг үгийг нэмэх шаардлагагүй.) Энэ тайлбар арай илүү бодитой байна. Өөр зүйл байна уу? (Бурханы эрх мэдэл болон Бурханы мөн чанар нь цор ганц. Бурханы мөн чанар нь үнэн бөгөөд юуг ч түүнтэй зүйрлэж болохгүй. “Хамгийн” гэдэг үгийг нэмэх нь үнэнийг цор ганц байхаа больсон мэт болгодог.) Энэ хэллэг ямар байна вэ? (Сайн.) Үүний юу нь сайн байна вэ? (Энэ нь Бурхан цор ганц гэдгийг онцолж байна.) “Цор ганц”—та нар бүгд энэ нэр томьёог мартжээ. Бурхан бол цор ганц. Бурханы хэлсэн өгүүлбэр бүрд илэрхийлсэн шалгуур, түүнчлэн Бурханы хүнд тавьдаг шаардлага тус бүрийг хүн төрөлхтний дундаас олж чадах уу? (Үгүй.) Хүн төрөлхтний мэдлэг, уламжлалт соёл, эсвэл бодол санаанд эдгээр зүйл агуулагддаг уу? (Үгүй.) Тэдгээр нь үнэнийг бий болгож чадах уу? Үгүй, чадахгүй. Тиймээс, “хамгийн” гэдгийг нэмэх нь хоёрдогч, гуравдагч зэрэглэлийг илтгэж, өндөр, нам, бүр доогуур гэж ялгаж, аливааг нэгдүгээр түвшин, хоёрдугаар түвшин, гуравдугаар түвшин... гэж хуваадаг. Энэ нь бүх зөв зүйл тодорхой дарааллын дагуу шалгуур болж чадна гэсэн үг юм. Үүнийг ингэж ойлгож болох уу? (Болно.) Тэгвэл “хамгийн” гэдэг үгийг нэмбэл ямар асуудал гарах вэ? Энэ нь Бурханы үг, Бурханы үнэнийг харьцангуй зүйл болгон өөрчилж, Өөрийнх нь бүтээсэн хүмүүсийн дундах мэдлэг, гүн ухаан болон бусад зөв зүйлээс харьцангуй дээгүүр төдий болгодог. Энэ нь үнэнийг зэрэглэлд хуваадаг. Үүний үр дүнд, завхарсан хүмүүсийн дундах зөв зүйлс ч бас үнэн болдог. Түүгээр ч барахгүй, иймэрхүү зүйлс нь хүмүүсийн аливааг хийх, биеэ авч явах шалгуур болдог—зүгээр л харьцангуй доогуур түвшинд. Жишээлбэл, соёлтой байх, боловсон байх, хүний сайхан сэтгэл, хүмүүст төрөлхөөс нь байдаг зарим сайн зүйл бүгд шалгуур болдог—энэ нь тэдгээрийг юу болсон гэдгийг илтгэж байна вэ? (Үнэн.) Тэдгээр нь үнэн болжээ. Хар даа, “хамгийн” гэдэг үгийг нэмэх нь энэ шалгуурын шинж чанарыг өөрчилдөг. Шалгуурын шинж чанар өөрчлөгдмөгц Бурханы тодорхойлолт ч бас өөрчлөгддөг үү? (Тийм.) Бурханы тодорхойлолт юу болох вэ? Энэ тодорхойлолтод Бурхан цор ганц биш; Бурханы эрх мэдэл, хүч чадал, мөн чанар нь цор ганц биш. Бурхан бол хүн төрөлхтний дундах эрх мэдэл, хүч чадалтай хамгийн өндөр зэрэглэлийн дүр төдий юм. Хүн төрөлхтний дундаас чадвар, нэр хүндтэй ямар ч хувь хүнийг Бурхантай эн зэрэгцэхүйц гэж үзэж, Түүнтэй ижил түвшинд хэлэлцэж болно, зүгээр л Түүн шиг өндөр, эсвэл Түүн шиг агуу биш. Хүн төрөлхтний дундах харьцангуй эерэг хүмүүс, удирдагчдыг Бурханы яг ард эрэмбэлж, хоёр, гурав, дөрөв дэх удирдагч... болгож болох бөгөөд Бурхан хамгийн өндөр зэрэглэлтэй нь байна. Ийм тайлбар нь Бурханы ялгамж чанар, мөн чанарыг бүрмөсөн өөрчилдөг биш үү? “Хамгийн” гэдэг ганцхан үгээр Бурханы мөн чанар бүрмөсөн өөрчлөгддөг. Энэ нь асуудал мөн үү? (Мөн.) Тэгвэл “хамгийн” гэдэг үгийг нэмэхгүйгээр эдгээр үг ямар утгаараа зөв бэ? (Тэдгээр нь баримтыг өгүүлж байна.) Энэ баримт юу вэ? (Энэ нь Бурхан бол үнэн, зарчим, стандарт, шалгуур гэдэг баримт юм.) Энэ нь Бурхан бол эдгээр бүх шалгуурын эх сурвалж гэдэг баримт юм. Завхарсан хүмүүсийн дунд, бүтээгдсэн зүйлсийн дунд ийм шалгуур байдаггүй. Бурхан бол эдгээр шалгуурыг илэрхийлдэг цорын ганц эх сурвалж юм. Гагцхүү Бурхан л энэ мөн чанарыг эзэмшдэг. Бүх эерэг зүйлийн бодит байдал, шалгуур нь зөвхөн Бурханаас л ирж чадна. Хэрвээ хүн хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх зарчмын талаар ямар нэг зүйл мэддэг, шалгуурын талаар ямар нэг зүйл мэддэг, зарим үнэнийг ойлгодог бол тэр Бурхан болж чадах уу? (Үгүй.) Тэд үнэний эх сурвалж мөн үү? Бүх үнэнийг илэрхийлэгч мөн үү? (Үгүй.) Тэгвэл тэднийг Бурхан гэж нэрлэж болох уу? Үгүй. Энэ бол мөн чанарын ялгаа юм. Та нар ойлгож байна уу? (Тийм.) Хэдийгээр Би “үнэн гэж юу болох тухай” сэдвээр одоо хоёр дахь удаагаа ярьсан ч та нарын хариултад ийм том алдаа байсаар байгаа нь Бурханыг бүтээгдсэн зүйлсийн нэг болгож, бүтээгдсэн зүйлсийг Бурхантай эн тэнцүү болгож, энэ хоёрын харилцааг ижил түвшинд тавьж байна. Энэ нь асуудлын шинж чанарыг өөрчилдөг бөгөөд Бурханыг үгүйсгэж байгаатай адил юм. Бурхан бол Бүтээгч, хүмүүс бол бүтээгдсэн зүйлс—энэ хоёр нь ижил зэрэглэлийнх биш. Гэхдээ “хамгийн” гэдэг үгийг нэмэх үед юу болдог вэ? Тэд мөн чанар, зэрэглэлийн хувьд ижил болж, зөвхөн давуу, эсвэл дорд байдлаараа л ялгаатай болдог. Намайг энэ талаар та нараас дэлгэрэнгүй асуухад та нар дотроо: “Энэ чинь биднийг дутуу үнэлж байгаа хэрэг биш үү? Бид бүгд боловсролтой хүмүүс байтал яаж энэ хэдэн үгийг мартах юм бэ? Бид тэмдэглэлээ харахгүйгээр ч энэ талаар төвөггүй ярьж чадна” гэж бодсон. Та нарыг ам нээмэгц л асуудал ил болсон. Намайг ярьсны дараа та нар хэд хэдэн удаа уншсан ч үнэн зөв давтаж хэлж чадаагүй. Үүний шалтгаан юу вэ? Та нар энэ талын үнэнийг ойлгохгүй хэвээр байна. Хэн нэгэн “хамгийн” гэдэг үгийг нэмээд: “Та нарын хэн нь ч ‘хамгийн’ гэдгийг нэмсэнгүй; та нарт Бурханд итгэх итгэл нэг их алга аа даа? Намайг хар даа, би ‘хамгийн’ гэдгийг нэмсэн. Энэ нь намайг боловсролтойг харуулж байна—коллежид өнгөрүүлсэн цаг хугацаа минь дэмий үрэгдээгүй байна!” гэж бодсон. Түүнийг “хамгийн” гэдэг үгийг нэмсний дараа та нарын ихэнх нь асуудлыг анзаараагүй. Та нараас цөөхөн хэд нь нэг л биш байгааг мэдэрсэн ч яагаад гэдгийг тайлбарлаж чадаагүй. Бусад нь тайлбарласны дараа та нар үүнийг онолын хувьд ойлгож, тайлбар нь зөв гэдгийг мэдэж байсан. Гэхдээ та нар үүнийг үнэний хувьд ойлгосон уу? (Үгүй.) Би “хамгийн” гэдэг үгийг нэмэх нь яагаад буруу болох талаар нөхөрлөсөн бөгөөд та нар үүнийг ойлгосон, гэхдээ та нар асуудлын мөн чанарыг үнэхээр ойлгосон уу? (Үгүй.) Та нар үүнийг тодорхой хараагүй. Яагаад тэр вэ? (Бид үнэнийг ойлгодоггүй.) Тэгээд яагаад та нар үнэнийг ойлгодоггүй юм бэ? Та нар Миний хэлснийг ойлгоогүй юм уу? Хэрвээ ойлгосон юм бол яагаад үнэнийг ойлгохгүй байсаар байж чаддаг байна аа? “Цор ганц Бурхан Өөрөө” гэдэг сэдвээр хэдэн бүлэг байдаг вэ? Та нар тэдгээрийг хэдэн удаа уншсан бэ? Та нар эдгээр үгийг үнэхээр ойлгодог уу? (Үгүй.) Та нар ойлгодоггүй, тиймээс өнөөдөр өөрсдийгөө шившиг болголоо. Эдгээр үг та нарыг ил болголоо. Тийм биз дээ? (Тийм.) Та нар үүнээс ямар нэг зүйл сурсан уу? Дараагийн удаа ийм зүйлтэй тулгарахдаа өөрсдийнхөө ухаантай гэж бодсоны үндсэн дээр үйлдсээр байх уу? Та нар зүрхлэхгүй биз дээ? Хэрвээ хүн үнэнийг ойлгодоггүй бол хэчнээн их боловсрол, мэдлэгтэй байлаа ч нэмэргүй. Хэрвээ чи боловсролгүй, энэ үгийг яаж ашиглахаа мэддэггүй бол “хамгийн” гэдэг үгийг нэмэхгүй, энэ асуудал гарахгүй байж магадгүй. Ядаж л чи энэ алдааг гаргаж, өөрийгөө шившиг болгохгүй байх байсан. Гэхдээ чи боловсролтой бөгөөд тодорхой үгсийн утга, хэрэглээг ойлгодог учраас тэдгээрийг Бурханд хэрэглэсэн. Үүний үр дүнд чи асуудал үүсгэж, ухаалаг байдлаа болхи байдал болгон хувиргасан. Хэрвээ чи үүнийг хүнд хэрэглэвэл энэ нь ердөө л шүтэж, бялдуучилж буй хэрэг бөгөөд хамгийн муугаар бодоход зүгээр л ой гутам байна. Харин чи үүнийг Бурханд хэрэглэвэл асуудал ноцтой болно. Энэ нь Бурханыг үгүйсгэж, Бурханыг эсэргүүцэж, Бурханыг ялладаг үг болдог. Энэ бол үнэнээр дутмаг завхарсан хүмүүсийн хамгийн их гаргах магадлалтай алдаа юм. Ирээдүйд дайвар үг юм уу тэмдэг нэрийг хайхрамжгүй нэмэхгүй байхад анхаар. Яагаад? Учир нь Бурханы ялгамж чанар, мөн чанар, үг, зан чанартай холбоотой зүйлс бол завхарсан хүмүүст хамгийн их дутагддаг, тэдний ойлголт хамгийн өнгөц, хамгийн хомс байдаг талбар юм. Тиймээс үнэнийг ойлгодоггүй хүмүүс болгоомжгүй үйлдэхгүй байхад анхаарах ёстой; хянамгай байх нь дээр.

I. “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг үзэл санааг задлан шинжлэх нь

Зарим хүн сая үнэний тодорхойлолт, ухагдахууныг тайлбарлалаа. Та нар үнэний тодорхойлолт, ухагдахууныг ойлгож байгаа ч үнэн гэж юу болохыг үнэхээр ойлгож байна уу? Би энэ талаар та нарыг шалгах хэрэгтэй. Би та нарыг яаж шалгах вэ? Би та нарын давуу талыг ашиглан та нарыг шалгана. Тэгвэл та нарын давуу тал юу вэ? Та нар сурч мэдэх, үг, үгсийн сан; бүлэг хүн бүрд байдаг ертөнцийн янз бүрийн гүн ухаан, арга барил; мөн хүн төрөлхтний уламжлалт соёл, түүнчлэн тэдний үзэл, төсөөллийг сайн мэддэг. Та нар бас бүх арьс үндэстэн, угсаатан, ястны баримталж амьдардаг янз бүрийн хууль, үзлийг сайн мэддэг. Эдгээр нь та нарын давуу тал биш гэж үү? Эдгээрийн дунд зарим нь харьцангуй тогтсон хэлц үг, зарим нь зүйр цэцэн үг, зарим нь хэллэг; зарим нь жирийн ардын түгээмэл хэрэглэдэг тогтооход амар ярианы хэллэг байдаг. Хүмүүс ихэвчлэн ямар зүйлсийн талаар гүн гүнзгий бодол, үзэл бодолтой байж, түүнийгээ хэлц үг болгодог вэ гэдгийг өөрсдөөсөө асуугаад үз. Үнэн гэж яг юу болохыг ойлгохын тулд эхлээд хэд хэдэн хэллэг, хэлц үг, хууль, түүнчлэн хүмүүсийн ертөнцийн хэрэг явдлыг зохицуулах арга барил болон уламжлалт үзлийг задлан шинжилцгээе. Бид үнэн гэж үнэндээ юу болохыг сөрөг өнцгөөс ярилцах болно. Энэ сайн арга барил мөн үү? (Мөн.) Тэгвэл эхлэхийн тулд бидэнд нэгийг хэл дээ. (Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав.) Энэ хэллэг зөв үү? (Үгүй.) “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав.” Эхлээд энэ хэллэгийн талаар нөхөрлөж эхэлцгээе. Энэ хэлц үг ямар утгатай болохыг тайлбарла. (Энэ нь чи ажилд авсан хүнээсээ сэрэмжлэхгүйгээр түүнд итгэх ёстой гэсэн үг юм. Хэрвээ чи хэн нэгэнд итгэхгүй байгаа бол түүнийг ажилд бүү ав.) Энэ бол үгчилсэн тайлбар. Эхлээд Надад хэл дээ, ертөнц дээрх ихэнх хүн энэ хэлц үгтэй санал нийлдэг үү, эсвэл нийлдэггүй юу? (Санал нийлдэг.) Тэд үүнтэй санал нийлдэг. Энэ нийгэм дэх ихэнх хүн “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэлц үгийг бусдыг ажилд авах зарчим болгон баримталдаг бөгөөд хүмүүст хэрхэн хандах тал дээрээ энэ зарчмыг дагаж мөрддөг гэж хэлэх нь зүйтэй. Тэгвэл энэ хэлц үгийн аль нэг тал нь зөв үү? (Үгүй.) Тэгвэл яагаад ихэнх шүтлэггүй хүн энэ хэлц үгийг зөв гэж үзэж, эргэлзэж тээнэгэлзэхгүйгээр хүлээн авч, хэрэгжүүлдэг вэ? Ингэх тэдний сэдэл юу вэ? Яагаад тэд ингэж хэлдэг вэ? Зарим хүн: “Хэрвээ чи хэн нэгнийг ажилд авах гэж байгаа бол түүнд эргэлзэж болохгүй; чи түүнд итгэх ёстой. Чи түүнийг ажлыг хийж дуусгах авьяастай, жудагтай, мөн чамд үнэнч байна гэдэгт итгэх ёстой. Хэрвээ чи түүнд эргэлзэж байвал түүнийг ажилд бүү ав. ‘Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав’ гэдэг хэлц үг байдаг. Энэ хэлц үг зөв” гэж хэлдэг. Үнэндээ энэ хэлц үг нь төөрөгдүүлсэн диаволын үгээс өөр юу ч биш. Энэ хаанаас гаралтай вэ? Үүний зорилго юу вэ? Үүний явуулга нь юу вэ? (Бурхан минь, зарим хүн өөрсдийнх нь ажилд бусад хүн хөндлөнгөөс оролцохыг хүсэхгүй байх үедээ “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэж хэлдэг талаар өмнөх нөхөрлөлийн үеэр дурдаж байсныг би санаж байна. Тэдний хэлэх гэсэн санаа бол “Чи надад энэ ажлыг өгч, намайг ашиглаж байгаа юм чинь миний ажилд хөндлөнгөөс оролцох ёсгүй—миний хийж байгаа зүйлд оролцох ёсгүй” гэсэн үг юм.) Энэ хэлц үгийг ашигладаг хүмүүс ямар зан чанартай вэ? (Дураараа авирладаг, хууль дүрмийг уландаа гишгэдэг антихристийн зан чанар.) Энэ үнэхээр тэдний зан чанар. Энэ хэлц үгийг ашигладаг, эсвэл гаргаж ирсэн хүмүүс нь ажил олгогч уу, эсвэл ажилд орсон хүмүүс үү? Энэ хэлц үг хэнд хамгийн их ашиг тустай вэ? (Ажилд орсон хүмүүст.) Ажилд орсон хүмүүс энэ хэлц үгээс хэрхэн ашиг тус хүртдэг вэ? Хэрвээ тэд ажил олгогчдоо энэ хэлц үгийг ахин дахин онцолдог бол тэдэнд тодорхой нэг төрлийн бодол суулгаж байгаа хэрэг; энэ нь ятгах, эсвэл үзэл суртал суулгах шинж чанартай байдаг. Энэ нь ажил олгогчид ингэж хэлж байгаатай адил юм: Чи хэн нэгнийг ажилд авсан л бол тэр чамд үнэнч байна гэдэгт итгэх ёстой. Чи түүнийг ажлаа сайн хийнэ, түүнд ийм чадвар бий гэдэгт итгэх ёстой. Чи түүнд эргэлзэх ёсгүй, учир нь түүнд эргэлзвэл чиний л хохь болно. Хэрвээ чи үргэлж хоёрдмол бодолтой байж, үргэлж түүнийг өөр хүнээр солихыг боддог бол энэ нь түүний чамд үнэнч байх байдалд нөлөөлж магадгүй. Үүнийг сонсоод ажил олгогч энэ хэлц үгийн нөлөөнд амархан автаж, эсвэл төөрөлдөх үү? (Тэгнэ.) Ажил олгогч нөлөөнд автаж, эсвэл төөрөлдмөгц ажилд орсон хүнд ашиг тустай. Ажил олгогч иймэрхүү бодлыг хүлээн авч, ажилд авсан хүнийхээ талаар эргэлзээ, сэжиг тээхгүй; тэр хүний хийсэн ажилд, тэр хүн өөрт нь үнэнч эсэхэд, эсвэл тэр хүн эдгээр зүйлийг хийх чадвартай эсэхэд хяналт тавьж, асууж лавладаггүй гэж бодъё. Ийм тохиолдолд ажилд орсон хүн энэ ажил олгогчийн хяналт, шалгалтаас зайлсхийж, улмаар ажил олгогчийнхоо хүслийг дагалгүйгээр хүссэн болгоноо хийж чадна. Надад хэл дээ, ажилтан энэ хэлц үгийг ашиглах үедээ ажил олгогчдоо үнэхээр туйлын үнэнч байх жудагтай байдаг уу? Тэдэнд хяналт тавих огт шаардлагагүй юу? (Үгүй.) Бид яагаад тэгж хэлдэг вэ? Хүн төрөлхтөн гүн гүнзгий завхарсан, тэд завхарсан зан чанартай, онцгой зальтай, ов мэхтэй байдаг; үнэнч шударга хүн гэж байдаггүй, тэнэгүүд хүртэл худал хэлдэг гэдэг нь эрт дээр үеэс өнөөг хүртэл нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт юм. Энэ нь бусдыг ажилд авах үед маш их хүндрэл учруулдаг бөгөөд бүрэн найдаж болох хүн байтугай, итгэл хүлээхүйц хүн олох нь бараг боломжгүй зүйл юм. Ихдээ л харьцангуй ажилд авч болохуйц цөөн хэдэн хүн олох нь хамгийн найдаж болох зүйл. Итгэл хүлээхүйц хүн байхгүй байхад “ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэх боломжтой юу? Тэгэх боломжгүй, учир нь хэнд ч найдах аргагүй. Тэгвэл бид харьцангуй ажилд авч болохуйц хүмүүсийг хэрхэн ашиглах ёстой вэ? Бид зөвхөн хяналт тавьж, чиглүүлэх замаар л тэгж чадна. Шүтлэггүй хүмүүс харьцангуй итгэлтэй байх баталгааг өөрсдөдөө өгөхийн тулд ажилд авсан хүнээ тандуулахаар мэдээлэгч, тагнуул илгээдэг. Тиймээс эрт дээр үед хүмүүс “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэж хэлэхдээ өөрсдийгөө хуурч байсан. “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг энэ хэллэгийг зохиосон хүн өөрөө энэ хэлц үгийг үнэндээ хэрэгжүүлээгүй. Хэрвээ үнэхээр хэрэгжүүлсэн бол тэр бодлогогүй хүн, зөвхөн мэхлүүлж, хууртагдаж л чадах дээд зэргийн тэнэг байх байсан. Энэ баримт биш гэж үү? “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдгийн хамгийн том өө сэв нь хаана байдгийг ярилцацгаая. “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдгийн үндэс нь юу вэ? Ажилд авсан хүн нь бүрэн найдвартай, үнэнч, хариуцлагатай байх ёстой. Ажил олгогч “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэлц үгийг хэрэглэхийн тулд ажилтан нь тийм хүн гэдэгт 100% итгэлтэй байх ёстой. Өнөө үед тийм итгэл даах хүмүүс олдохгүй; тийм хүмүүс бараг байдаггүй нь “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг энэ хэлц үгийг утгагүй болгодог. Хэрвээ чи итгэл даахгүй хүн сонгочхоод, дараа нь тэр хүнд эргэлзэх эргэлзээгээ хазаарлахын тулд “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэлц үгийг хэрэглэвэл өөрийгөө хуурч байгаа хэрэг биш үү? Чи өөрт нь эргэлздэггүй учраас л ажилд орсон хүн итгэл дааж, аливааг үнэнчээр, хариуцлагатайгаар хийж чадах уу? Бодит байдал дээр, чиний эргэлзэх эсэхээс үл хамааран тэд ямар хүн бэ гэдгээрээ л үйлдсээр байх болно. Хэрвээ тэд ов мэхтэй хүн бол ов мэхтэй зүйлсээ хийсээр байх болно; хэрвээ тэд заль мэхгүй бол заль мэхгүй зүйлсээ хийсээр байх болно. Чи тэдэнд эргэлзэх эсэхээс энэ нь хамаарахгүй. Жишээлбэл, чи ов мэхтэй хүнийг ажилд авлаа гэж бодъё. Чи зүрх сэтгэлдээ энэ хүнийг ов мэхтэй гэдгийг мэдэж байгаа хэр нь тэдэнд “Би чамд эргэлздэггүй, тиймээс өөртөө итгэлтэйгээр ажлаа хий” гэж хэлбэл чамайг эргэлзээгүйгээс болоод л тэр хүн заль мэхгүйгээр аливааг хийдэг заль мэхгүй хүн болох уу? Тийм байх боломжтой юу? Эсрэгээрээ, хэрвээ чи заль мэхгүй хүнийг ажилд авбал эргэлзэж, эсвэл ойлгоогүйгээс чинь болж тэд ов мэхтэй хүн болж хувирах уу? Үгүй, тэгэхгүй. Тиймээс “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэлц үг нь цэвэр тэнэг хүний сэтгэл амар байх гэсэн оролдлого, өөрийгөө мэхэлсэн утгагүй зүйл юм. Хүн төрөлхтний завхралын хэмжээ ямар вэ? Байр суурь, эрх мэдлийн төлөөх эрэлхийлэл нь эцэг хүү, түүнчлэн ах дүүсийг бие биеийнхээ эсрэг эргэж, нэг нэгнээ хөнөөхөд хүргэсэн; энэ нь эх охин хоёрыг бие биеэ үзэн ядахад хүргэсэн. Хэн хэнд итгэж чадах юм бэ? Туйлын найдвартай хүн гэж байдаггүй, зөвхөн харьцангуй ажилд авч болохуйц хүмүүс л байдаг. Чи хэнийг ч ажилд авсан бай, алдаа гарахаас сэргийлэх цорын ганц арга бол тэднийг харах, эсвэл хянах явдал юм. Иймээс “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг нь өөрийгөө хуурсан үг юм. Энэ бол утгагүй зүйл, төөрөгдөл бөгөөд огтхон ч ор үндэсгүй. Бурхан яагаад эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийдэг вэ? Учир нь хүн төрөлхтөн гүн гүнзгий завхарсан. Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг хүн нэг ч байхгүй, Бурхан ашиглахад тохирох хүн нэг ч байхгүй. Иймээс Бурхан хүмүүсээс үнэнч шударга байхыг дахин дахин шаарддаг. Учир нь хүн төрөлхтөн хэтэрхий ов мэхтэй, тэд Сатаны завхарсан зан чанараар дүүрэн бөгөөд Сатаны уг чанартай байдаг. Тэд нүгэл, ёрын мууг үйлдэхгүй байж чаддаггүй бөгөөд хаана ч, хэзээ ч Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урваж чаддаг. Завхарсан хүмүүсийн дунд ашиглуулж чадах, эсвэл итгэл даах хүн нэг ч байхгүй. Хүн төрөлхтний дундаас хэн нэгнийг сонгож, ашиглах нь үнэхээр хэцүү! Нэгдүгээрт, хүмүүс хэн нэгнийг үнэхээр ойлгох боломжгүй; хоёрдугаарт, хүмүүс бусдыг нэвт харж чаддаггүй; гуравдугаарт, онцгой нөхцөл байдалд хүмүүс бусдыг хазаарлах, эсвэл удирдах бүр ч боломжгүй байдаг. Энэ нөхцөлд, ашиглах хүн олох нь хамгийн хэцүү зүйл юм. Тиймээс “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэлц үг маш буруу бөгөөд огтхон ч бодитой биш. Энэ хэлц үгэнд үндэслэн хэн нэгнийг сонгож, ашиглах нь зүгээр л мэхлүүлэхийг хүсэж байгаа хэрэг. Энэ хэлц үгийг зөв, үнэн гэж үздэг хэн боловч хүмүүсийн хамгийн тэнэг нь юм. Энэ хэлц үг бусдыг ашиглах хүндрэлийг үнэхээр шийдвэрлэж чадах уу? Огтхон ч үгүй. Энэ нь ердөө л өөрийгөө тайвшруулж, өөрийгөө мэхэлж, өөрийгөө хуурч байгаа нэг арга юм.

Бидний нөхөрлөл энэ хүрээд байхад, “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэлц үг зөв эсэх талаар та нар үндсэн ойлголттой болов уу? Энэ хэлц үг үнэн мөн үү? (Биш.) Тэгвэл энэ юу вэ? (Сатаны гүн ухаан.) Илүү тодорхой хэлбэл, энэ хэлц үг нь бусдын хяналт шалгалтаас мултрах юм уу ангижрахыг хүсдэг хүмүүсийн хувьд шалтаг болдог; энэ нь бас өөрсдийн эрх ашгийг хамгаалж, зорилгодоо хүрэхийн тулд бүх ёрын муу хүмүүсийн тараадаг халхавч юм. Энэ хэлц үг бол далд санаа өвөрлөсөн хүмүүсийн хувьд дуртайгаа хийх шалтаг юм. Энэ нь бас ёс суртахууны шударга ёс болон мөс чанарын хяналт, шалгалт, яллалтаас зүй ёсоор ангижрахын тулд ийм хүмүүсийн тараадаг төөрөгдөл юм. Гэвч одоо “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэлц үгийг бодитой, зөв гэж итгэдэг зарим хүн байна. Ийм хүмүүст ялган таних чадвар байна уу? Тэд үнэнийг ойлгодог уу? Ийм хүмүүсийн санаа бодол, үзэл бодол асуудалтай юу? Хэрвээ чуулган дотор хэн нэгэн энэ хэлц үгийг тарааж байвал тэд ямар нэгэн сэдэлтэйгээр тэгдэг; тэд бусдыг төөрөлдүүлэхийг оролдож байна. Тэд “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэлц үгийг ашиглан бусад хүн өөрсдийг нь сэжиглэж, эргэлзэж байгааг арилгахыг оролдож байна. Далд утгаараа, энэ нь тэд өөрсдийгөө ажил хийж чадна гэдэгт, өөрсдийгөө ашиглаж болох хүн гэдэгт бусдыг итгүүлэхийг хүсдэг гэсэн үг юм. Энэ нь тэдний санаархал, зорилго биш гэж үү? Тийм байж таарна. Тэд дотроо: “Та нар надад хэзээ ч итгэдэггүй, үргэлж надад эргэлздэг. Хэзээ нэгэн цагт та нар надаас ямар нэгэн өчүүхэн асуудал олоод намайг чөлөөлөх байх. Энэ үргэлж бодогдоод байвал би яаж ажиллах юм бэ?” гэж боддог. Тиймээс тэд энэ үзэл бодлыг тараадаг, ингэснээр Бурханы гэр тэдэнд эргэлзэлгүйгээр итгэж, тэднийг нь дураар нь ажиллуулснаар тэд зорилгодоо хүрдэг. Хэрвээ хэн нэгэн үнэхээр үнэнийг эрэлхийлж байвал Бурханы гэрээс ажилд нь хяналт тавьж буйг харах үедээ үүнд зүй зохистой хандах ёстой бөгөөд энэ нь өөрсдийг нь хамгаалж байгаа хэрэг, хамгийн чухал нь, энэ нь бас Бурханы гэрийн ажилд хариуцлагатай байгаа хэрэг гэдгийг мэдэх ёстой. Хэдийгээр тэд завхралаа харуулж болох ч өөрсдийг нь шинжиж, хамгаалахыг Бурханаас гуйн залбирч, хэрвээ мууг үйлдвэл Өөрийнх нь шийтгэлийг хүлээн авна гэж Бурханд тангараглаж чадна. Ингэвэл тэдний сэтгэл амрах биш үү? Яагаад төөрөгдөл тарааж хүмүүсийг төөрөлдүүлэн, зорилгодоо хүрдэг юм бэ? Зарим удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүсийн хяналт, эсвэл дээд түвшний удирдагч, ажилчид ажлынх нь талаар мэдэх гэсэн хүчин чармайлтад үргэлж эсэргүүцсэн хандлагатай байдаг. Тэд юу гэж боддог вэ? “‘Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав.’ Та нар яагаад үргэлж надад хяналт тавьдаг юм бэ? Та нар надад итгэдэггүй юм бол яагаад намайг ашигладаг юм бэ?” Хэрвээ чи тэднээс ажлынх нь талаар асууж, эсвэл ажлынх нь явцыг лавлаад, дараа нь өөрийнх нь байдлын талаар асуувал тэд бүр ч их биеэ өмөөрч: “Энэ ажлыг надад даалгасан; энэ миний эрх мэдлийн хүрээнд хамаарна. Та нар яагаад миний ажилд хөндлөнгөөс оролцоод байгаа юм бэ?” гэх болно. Хэдийгээр тэд шууд хэлж зүрхлэхгүй ч: “‘Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав’ гэсэн үг байдаг. Чи яагаад ийм сэжигч хүн юм бэ?” хэмээн битүүхэн хэлнэ. Тэд бүр чамайг яллаж, чамд нэр хаяг зүүнэ. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй, ялган таних чадваргүй бол яах вэ? Тэдний битүүхэн хэлэхийг сонсоод чи: “Би эргэлзээд байна уу? Тэгвэл миний буруу. Би ов мэхтэй юм байна! Чиний зөв: Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэж хэлнэ. Ингэснээр чи төөрөлдсөн биш үү? “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэлц үг үнэнтэй нийцдэг үү? Үгүй, энэ бол утгагүй зүйл! Энэ хорон муу хүмүүс хар санаатай, ов мэхтэй; тэд мунгинасан хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд энэ хэлц үгийг үнэн мэтээр гаргаж тавьдаг. Мунгинасан хүн энэ хэлц үгийг сонсмогцоо үнэхээр төөрөлдөж, толгой нь эргэн: “Түүний зөв, би энэ хүнийг хэлмэгдүүлжээ. Тэр өөрөө: ‘Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав’ гэж хэлсэн. Би яаж түүнд эргэлзэж чадав аа? Ажлыг ингэж хийж болохгүй. Би түүний ажилд хөндлөнгөөс оролцохгүйгээр түүнийг урамшуулах ёстой. Би түүнийг ашиглаж байгаа юм чинь түүнд итгэж, түүнийг хазаарлахгүйгээр чөлөөтэй ажиллуулах хэрэгтэй. Би түүнд ажиллах орон зай өгөх хэрэгтэй. Түүнд ажил хийх чадвар бий. Түүнд чадвар байхгүй байлаа ч Ариун Сүнс ажиллаж байгаа шүү дээ!” гэж боддог. Энэ ямар гээчийн логик вэ? Үүний аль нэг нь үнэнтэй нийцэж байна уу? (Үгүй.) Энэ үгс бүгд зөв мэт сонсогддог. “Бид бусдыг хазаарлаж болохгүй.” “Хүмүүс юу ч хийж чадахгүй; Ариун Сүнс л бүхнийг хийдэг. Ариун Сүнс бүхнийг шинждэг. Бурхан бүрэн хариуцаж байгаа учраас бид эргэлзэх шаардлагагүй.” Гэхдээ эдгээр нь ямар гээчийн үг вэ? Эдгээрийг хэлдэг хүмүүс мунгинасан биш гэж үү? Тэд иймхэн зүйлийг ч нэвт харж чаддаггүй бөгөөд ганцхан өгүүлбэрт л төөрөлддөг. Ихэнх хүн “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэллэгийг үнэн гэж үздэг бөгөөд үүнд төөрөлдөж, хүлэгддэг гэж хэлэхэд буруудахгүй. Тэд хүмүүсийг сонгох, эсвэл ашиглах үедээ үүнээс болж үймэрч, нөлөөнд нь автаж, бүр үүнд захирагддаг. Үүний үр дүнд, олон удирдагч, ажилчид чуулганы ажлыг шалгах, хүмүүсийг дэвшүүлэх, сонгох, ашиглах үедээ үргэлж хүндрэлтэй тулгарч, эргэлзэж тээнэгэлздэг. Эцсийн дүндээ тэдний хийж чадах зүйл бол “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг үгээр өөрсдийгөө тайвшруулах явдал юм. Тэд ажлын талаар шалгах юм уу лавлах бүрдээ: “‘Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав.’ Би ах эгч нартаа итгэх ёстой, эцсийн эцэст Ариун Сүнс хүмүүсийг шинждэг болохоор би үргэлж бусдад эргэлзэж, хяналт тавих ёсгүй” гэж боддог. Тэд энэ хэллэгийн нөлөөнд автсан байна, тийм биз дээ? Энэ хэллэгийн нөлөөнд автсанаар ямар үр дагавар гардаг вэ? Юун түрүүнд, хэрвээ “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг энэ үзэл санаа чиний бодолд байвал чи бусдын ажлыг шалгаж, чиглүүлэх үү? Чи хүмүүсийн ажилд хяналт тавьж, араас нь хөөцөлдөх үү? Хэрвээ чи ашигладаг хүн бүрдээ итгэж, тэдний ажлыг хэзээ ч шалгаж, чиглүүлдэггүй, мөн хэзээ ч тэдэнд хяналт тавьдаггүй бол чи үүргээ үнэнчээр гүйцэтгэж байна уу? Чи чуулганы ажлыг сайн гүйцэтгэж чадах уу? Чи Бурханы даалгаврыг биелүүлж чадах уу? Чи Бурханы даалгаварт үнэнч байна уу? Хоёрдугаарт, чи зүгээр нэг Бурханы үг болон үүргээ дагаж мөрдөөгүй юм биш, Сатаны явуулга, заль мэх болон Сатаны ертөнцийн гүн ухааныг үнэн мэт дагаж, хэрэгжүүлж байна. Чи Сатанд дуулгавартай байж, түүний гүн ухаанаар амьдарч байна, тийм биз дээ? Чи Бурханыг дуулгавартай дагадаг хүн биш, Бурханы үгийг мөрддөг хүн бүр ч биш. Чи бол тэр чигээрээ өөдгүй амьтан. Бурханы үгийг хойш тавьж, оронд нь Сатаны хэллэгийг авч, үүнийгээ үнэн мэт хэрэгжүүлэх нь үнэн болон Бурханаас урваж байгаа хэрэг юм! Чи Бурханы гэрт ажилладаг атлаа үйлдлийн чинь зарчим ертөнцийн гүн ухаан—Сатаны логик байна. Чи ямархуу хүн юм бэ? Энэ бол Бурханаас урвадаг, Бурханыг ноцтойгоор гутаадаг хүн юм. Энэ үйлдлийн мөн чанар юу вэ? Бурханыг ил тодоор яллаж, үнэнийг ил тодоор үгүйсгэх явдал. Үүний мөн чанар нь энэ биш гэж үү? (Мөн.) Бурханы хүслийг дагахгүй байхаас гадна чи Сатаны диаволын үг, ертөнцийн гүн ухааны нэгийг чуулганд газар авхуулж байна. Ингэснээрээ чи Сатаны хамсаатан болж, чуулган дотор үйл ажиллагаагаа явуулахад нь Сатанд тусалж, чуулганы ажлыг үймүүлж, саад болдог. Энэ асуудлын мөн чанар маш ноцтой, тийм биз дээ?

Өнөө үед ихэнх удирдагч, ажилчид зүрх сэтгэлдээ Сатаны хорыг тээж, сатанлаг гүн ухаанаар амьдарсаар байгаа бөгөөд тэдний зүрх сэтгэлийг эзэмддэг Бурханы үг цөөн байдаг. Олон удирдагч, ажилчдын ажил асуудалтай байдаг—зарим хүн уг ажлыг хийж чадахгүй, асуудал гарцаагүй үүснэ гэдгийг тэд үнэндээ зүрх сэтгэлдээ мэддэг хэр нь ажлын зохицуулалт хийснийхээ дараа ажлыг хэзээ ч шалгаж, хянадаггүй. Гэвч энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй тул тэд ердөө л “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг үзэл бодлыг баримталж, аргацаадаг бөгөөд бүр сэтгэл амардаг. Энэ нь зарим хүнийг бодитой ажил хийж чадахгүйд хүргэдэг бөгөөд тэд зүгээр л завгүй арын албаны ажилтай зууралдаж, оромдсон болдог. Үүний үр дүнд тэд чуулганы ажлыг баллаж, зарим газар Бурханд өргөсөн өргөл хүртэл хулгайлагддаг. Бурханы сонгосон хүмүүс үүнийг харж тэвчихгүй, хэрэг явдлыг Дээрхэд мэдээлдэг. Хуурамч удирдагч үүнийг мэдээд мэл гайхаж, гамшиг ойртож байгаа мэт санагддаг. Тэгэхэд нь Дээрх түүнээс: “Чи яагаад ажлыг шалгаагүй юм бэ? Чи яагаад буруу хүн ашигласан юм бэ?” гэж шалгаадаг. Үүнд хуурамч удирдагч: “Би хүний мөн чанарыг нэвт харж чаддаггүй болохоор ердөө л ‘Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав’ гэдэг зарчмыг дагадаг. Би буруу хүн ашиглаж, ийм гамшиг тарина гэж огт бодоогүй” хэмээн хариулдаг. “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг үзэл бодлыг зөв гэж та нар итгэж байна уу? Энэ хэллэг үнэн мөн үү? Тэр яагаад энэ хэллэгийг Бурханы гэрийн ажил болон үүргээ гүйцэтгэхдээ ашиглах болов? Энд ямар асуудал байна вэ? “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг нь шүтлэггүй хүмүүсийн үг, Сатанаас гаралтай үг гэдэг нь тодорхой байтал тэр яагаад үүнийг үнэн мэт үздэг юм бэ? Тэр яагаад эдгээр үгийн зөв, бурууг ялгаж чаддаггүй юм бэ? Эдгээр нь илт хүний үг, завхарсан хүн төрөлхтний үг, ердөө ч үнэн биш, Бурханы үгтэй огт нийцдэггүй бөгөөд хүмүүсийн үйлдлийн, биеэ авч явах, Бурханыг шүтэн мөргөх шалгуур болох ёсгүй. Тэгвэл энэ хэллэгт хэрхэн хандах ёстой вэ? Хэрвээ чи үнэхээр ялган таних чадвартай бол үүний оронд ямар үнэн-зарчмыг өөрийн хэрэгжүүлэлтийн зарчим болгон ашиглах ёстой вэ? Энэ нь “бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа үүргээ сайн гүйцэтгэх” байх ёстой. Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа үйлдэх гэдэг нь хэнд ч хазаарлагдахгүй байх явдал; энэ нь нэг зүрх сэтгэл, нэг санаатай байхаас хэтрэхгүй. Энэ бол чиний хариуцлага, чиний үүрэг бөгөөд чи үүнийг сайн гүйцэтгэх ёстой, учир нь ингэх нь тун жам ёсны, үндэслэлтэй юм. Ямар ч асуудалтай тулгарсан чи зарчмын дагуу үйлдэх ёстой. Тэдгээрийг яаж зохицуулах ёстой, тэрүүгээр нь зохицуул; засах ёстой бол засаж, чөлөөлөх ёстой бол чөлөөл. Товчхондоо, Бурханы үг болон үнэнд үндэслэн үйлд. Энэ нь зарчим биш гэж үү? Энэ нь “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэллэгийн яг эсрэг биш гэж үү? Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь хэрвээ чи хэн нэгнийг ажилд авсан бол түүнд эргэлзэх ёсгүй, жолоог нь сул тавьж, түүнд хяналт тавихгүйгээр хүссэнийг нь хийлгэх ёстой; хэрвээ чи түүнд эргэлзэж байвал түүнийг ажилд авах ёсгүй гэсэн үг юм. Ийм утгатай биш гэж үү? Энэ нь туйлын буруу. Хүн төрөлхтөн Сатанд гүн гүнзгий завхруулж ирсэн. Хүн бүр сатанлаг зан чанартай бөгөөд Бурханаас урваж, Бурханыг эсэргүүцэж чаддаг. Хэн ч найдвартай биш гэж хэлж болно. Хүн тэнгэр газрыг гэрч болгон тангарагласан ч энэ нь ямар ч нэмэргүй, учир нь хүмүүс завхарсан зан чанартаа хазаарлагддаг бөгөөд өөрсдийгөө хянаж чаддаггүй. Завхарсан зан чанарынхаа асуудлыг шийдвэрлэж, Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг асуудлаа бүрмөсөн шийдвэрлэхээсээ өмнө—хүмүүсийн нүглийн уг үндсийг шийдвэрлэхээсээ өмнө тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой. Бурханы шүүлт, ариусгалтыг туулж, авралд хүрээгүй бүх хүн найдваргүй. Тэд итгэл даахуйц биш. Тиймээс, чи хэн нэгнийг ашиглах үедээ тэдэнд хяналт тавьж, чиглүүлэх ёстой. Түүнчлэн, чи тэднийг засаж, үнэний талаар байнга нөхөрлөх ёстой бөгөөд зөвхөн ингэснээр л тэднийг үргэлжлүүлэн ашиглаж болох эсэх нь тодорхой харагдана. Хэрвээ үнэнийг хүлээн авч, засалтыг хүлээн авч чаддаг, үүргээ үнэнчээр гүйцэтгэж чаддаг, амийн хувьд тасралтгүй ахиц дэвшил гаргадаг зарим хүн байвал зөвхөн энэ хүмүүсийг л үнэхээр ашиглаж болно. Үнэхээр ашиглаж болох хүмүүст Ариун Сүнсний ажлын баталгаа байдаг. Ариун Сүнсний ажилгүй хүмүүс найдваргүй; тэд бол хөдөлмөрчид, хөлсний ажилчид юм. Удирдагч, ажилчдыг сонгох тухайд, тэдний харьцангуй өндөр хувь нь, наад зах нь талаас илүү хувь нь таягдан хаягддаг бол зөвхөн маш цөөхөн нь ашиглаж болохуйц, эсвэл ашиглахад тохиромжтой гэж тооцогддог—энэ бол баримт. Зарим чуулганы удирдагч бусдын ажлыг хэзээ ч хянаж, шалгадаггүй бөгөөд нөхөрлөж, эсвэл ажлын зохицуулалт хийж дуусмагцаа ажилд анхаарал хандуулдаггүй. Харин тэд “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэллэгийг баримталдаг бөгөөд бүр өөртөө “Үлдсэнийг нь Бурхан хийг” гэж хэлдэг. Тэгээд тэд тав тух, амар байдалд ташуурч, хэрэг явдлыг асууж лавлахгүйгээр үл тоож эхэлдэг. Ингэж ажилласнаараа тэд хааш яаш хандаж байгаа хэрэг биш үү? Тэдэнд хариуцлагын мэдрэмж байна уу? Ийм хүмүүс хуурамч удирдагчид биш гэж үү? Бурхан хүмүүсээс бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх чадлаараа үүргээ гүйцэтгэхийг шаарддаг. Бурханы хүмүүсээс шаарддаг зүйл—тэр бол үнэн юм. Хэрвээ удирдагч, ажилчид ажиллахдаа, эсвэл үүргээ гүйцэтгэхдээ Бурханы үгийг биш, диаволууд болон Сатаны үгийг дагаж мөрдвөл энэ нь Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урваж буйн илрэл биш гэж үү? Бурханы гэр удирдагч, ажилчдыг сонгохдоо яагаад зөвхөн үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүс, мөс чанар, эрүүл ухаантай сайн хүмүүс, мөн хэв чанар сайтай, ажлыг үүрч чадах хүмүүсийг л сонгох ёстой вэ? Учир нь хүн төрөлхтөн гүн гүнзгий завхарсан бөгөөд бараг хэн ч ашиглаж болохооргүй байдаг. Хүн олон жилийн сургалт, хөгжүүлэлт аваагүй л бол аливааг асар үр дүнгүй хийж, үүргээ сайн гүйцэтгэхэд ихээхэн хүндрэлтэй тулгардаг бөгөөд ашиглахад тохиромжтой болохоосоо өмнө тэд олон удаа шүүгдэж, гэсгээгдэж, засуулах ёстой. Ихэнх хүн сургалтынхаа явцад илчлэгдэж, таягдан хаягддаг бөгөөд удирдагч, ажилчдын нэлээд өндөр хувь нь таягдан хаягддаг. Яагаад тэр вэ? Учир нь хүн төрөлхтөн Сатанд хэтэрхий гүн гүнзгий завхруулагдсан. Ихэнх хүн үнэнийг хайрладаггүй, мөн мөс чанар, эрүүл ухааны стандартад нийцдэггүй. Тиймээс тэдний ихэнх нь ашиглаж болохооргүй байдаг. Тэд зарим үүргийг гүйцэтгэж чаддаг болохын тулд хэдэн жил Бурханд итгэж, үнэнийг бага зэрэг ойлгох ёстой. Энэ бол завхарсан хүн төрөлхтний бодит байдал юм. Тиймээс, үүнд үндэслэн бид “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэллэг бүхэлдээ буруу бөгөөд ямар ч бодит үнэ цэнгүй гэж дүгнэж болно. “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг нь тэрс үзэл, төөрөгдөл; энэ нь диаволын үг, сатанлаг гүн ухаан гэдгийг бид баттай хэлж чадах бөгөөд ийм тодорхойлолт бүрэн тохиромжтой юм. Бурхан хэзээ ч “Завхарсан хүн төрөлхтөнд итгэж болно” гэх утгатай зүйл хэлж байгаагүй. Тэр үргэлж хүмүүсээс үнэнч шударга байхыг шаарддаг, энэ нь бүх хүн төрөлхтний дунд үнэнч шударга хүн маш цөөхөн байдгийг, бүгд худал хэлж, мэхэлж чаддаг, мөн бүгд ов мэхтэй зан чанартай гэдгийг баталдаг. Түүнчлэн, завхарсан хүн төрөлхтөн Бурханаас урвах магадлал зуун хувь гэж Бурхан хэлсэн. Бурхан хэн нэгнийг ашигладаг байлаа ч тэр хүн олон жил засуулах ёстой бөгөөд ашиглуулж байхдаа ч ариусгагдахын тулд олон жилийн шүүлт, гэсгээлтийг туулах ёстой. Одоо, та нар Надад хэл дээ, найдвартай хүн үнэхээр байна уу? Хэн ч тэгж хэлж зүрхлэхгүй. Хэн ч зүрхлэхгүй байгаа нь юуг баталж байна вэ? Энэ нь бүх хүн найдваргүй гэдгийг баталж байна. Тиймээс “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэллэг рүү буцаад орцгооё. Энэ нь ямар утгаараа буруу вэ? Үүний юу нь утгагүй вэ? Энэ нь өөрөө ойлгомжтой биш гэж үү? Хэрвээ хэн нэгэн энэ хэлц үгийг ямар нэг байдлаар зөв, эсвэл хэрэгжүүлэх боломжтой гэж итгэсээр байвал тэд гарцаагүй үнэнээр дутмаг, утгагүй хүн юм. Өнөөдөр та нар энэ хэллэгт асуудал байгааг анзаарч, үүнийг төөрөгдөл гэдгийг тогтоож чадаж байгаа нь бүхэлдээ та нар Бурханы ажлыг туулж, одоо завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг илүү тодорхой харж, илүү тодорхой ойлголттой болж чадсаных юм. Зөвхөн үүний ачаар л та нар энэ диаволын хэллэг, энэ тэрс үзэл, төөрөгдлийг бүрмөсөн үгүйсгэж чадаж байгаа юм. Бурханы авралын ажил байгаагүй бол та нар ч бас Сатаны энэ диаволын үгэнд төөрөлдөж, үүнийг бүр стандарт онч мэргэн үг, эсвэл уриа мэт ашиглах байсан. Тэгвэл ямар хөөрхийлөлтэй байх байсан бэ—та нарт ямар ч үнэн-бодит байдал байхгүй байх байсан.

“Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэллэгийг ихэнх хүн өмнө нь сонсож байсан. Та нар энэ хэллэгийг зөв гэж итгэж байна уу, эсвэл буруу гэж итгэж байна уу? (Буруу.) Та нар үүнийг буруу гэж итгэж байгаа атал яагаад энэ нь бодит амьдрал дээр та нарт нөлөөлж чадсаар байна вэ? Та нарт иймэрхүү зүйл тохиолдох үед энэ үзэл бодол гарч ирнэ. Энэ нь та нарыг тодорхой хэмжээгээр үймүүлнэ, та нарыг үймүүлмэгц та нарын ажилд асуудал гарна. Тэгэхээр, хэрвээ чи үүнийг буруу гэж итгэж, буруу гэдгийг нь тогтоосон юм бол яагаад үүний нөлөөнд автсаар, яагаад үүнийг ашиглан өөрийгөө тайвшруулсаар байна вэ? (Хүмүүс үнэнийг ойлгодоггүй, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж чаддаггүй учраас Сатаны ертөнцийн гүн ухааныг хэрэгжүүлэлтийн зарчим, эсвэл шалгуураа болгодог.) Энэ бол нэг шалтгаан нь. Өөр байна уу? (Яагаад гэвэл энэ хэллэг нь хүмүүсийн махан биеийн ашиг сонирхолд харьцангуй нийцдэг, тэд үнэнийг ойлгохгүй байх үедээ аяндаа энэ хэллэгийн дагуу үйлдэх болно.) Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ л ийм байдаг юм биш; үнэнийг ойлгодог байлаа ч үнэний дагуу хэрэгжүүлж чадахгүй байж магадгүй. Энэ хэллэг “хүмүүсийн махан биеийн ашиг сонирхолд харьцангуй нийцдэг” гэдэг нь зөв. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхээс илүү махан биеийнхээ ашиг сонирхлыг хамгаалахын тулд зальжин арга мэх юм уу ертөнцийн сатанлаг гүн ухааныг дагахыг илүүд үздэг. Түүнээс гадна, тэдэнд ингэх үндэслэл байдаг. Энэ үндэслэл нь юу вэ? Энэ хэллэгийг олон нийт зөв гэж өргөнөөр хүлээн авдаг. Тэд энэ хэллэгийн дагуу аливааг хийх үед тэдний үйлдэл бусдын өмнө үндэслэлтэй байж, шүүмжлэлээс ангид байж чаддаг. Ёс суртахууны, эсвэл хууль эрх зүйн үүднээс харсан ч тэр, эсвэл уламжлалт үзлийн үүднээс харсан ч тэр, энэ нь үндэслэлтэй үзэл бодол, хэрэгжүүлэлт юм. Иймээс чи үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй байх үедээ, эсвэл үнэнийг ойлгодоггүй үедээ Бурханд халдаж, үнэнийг зөрчиж, ёс суртахууны эцсийн шугамыг давдаггүй газар луу ухрахыг илүүд үздэг. Тэгвэл энэ газар нь юу вэ? Энэ бол чи “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг эцсийн шугам юм. Энэ газар луу ухарч, энэ хэллэгийн дагуу үйлдэх нь чамд сэтгэлийн амар амгаланг өгнө. Яагаад энэ нь чамд сэтгэлийн амар амгаланг өгдөг вэ? Учир нь бусад бүх хүн ч бас ингэж боддог. Түүнчлэн, чиний зүрх сэтгэлд хүн бүр гэмт хэрэгтэн болчихвол хууль үйлчлэх аргагүй гэдэг үзэл байдаг бөгөөд чи: “Бүгд л ингэж боддог. Хэрвээ би энэ хэллэгийн дагуу хэрэгжүүлбэл Бурхан намайг ялласан ч хамаагүй, тэгээд ч би Бурханыг харж, Ариун Сүнсэнд хүрч чадахгүй шүү дээ. Ядаж л бусдын нүдэнд би хүний араншинтай, жаахан мөс чанартай хүн мэт харагдана” гэж боддог. Чи эдгээр “хүний араншны” төлөө, хүмүүсийг өөр лүүгээ дайсагнасан нүдээр харуулахгүй байхын төлөө үнэнээс урвахыг сонгодог. Тэгээд хүн бүр чамайг сайнаар бодож, чи шүүмжлүүлэхгүй бөгөөд тав тухтай амьдарч, сэтгэл амар байна—чиний эрж хайдаг зүйл бол сэтгэлийн амар амгалан юм. Энэ сэтгэлийн амар амгалан нь хүний үнэнийг хайрлах хайрын илрэл мөн үү? (Үгүй, биш.) Тэгвэл энэ ямархуу зан чанар вэ? Энэ ов мэхтэй байдлыг өвөрлөж байна уу? Тийм ээ, үүнд ов мэхтэй байдал бий. Чи энэ талаар бага зэрэг бодож үзээд, “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэллэг зөв биш, энэ нь үнэн биш гэдгийг мэддэг. Тэгвэл мухардалд орох үедээ чи яагаад үнэнийг сонгодоггүй, харин ч хүмүүсийн хамгийн их хүлээж авдаг, уламжлалт соёлоос гаралтай гүн ухааны хэллэгийг баримталсаар байдаг вэ? Чи яагаад үүнийг сонгодог вэ? Энэ нь хүмүүсийн ээдрээтэй бодолтой холбоотой бөгөөд ээдрээтэй бодол төрөх үед ямар зан чанар хамаатай байдаг вэ? (Хорон муу байдал.) Хорон муу байдлаас гадна энд өөр нэг тал нөлөөлж байдаг. Чи энэ хэллэгийг зөв гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй атлаа үүнийг баримталж чадсаар байдаг бөгөөд үүгээр удирдуулж, хянуулдаг. Энд нэг зүйл баттай байна: Чи үнэнээс зэвүүцдэг, мөн чи үнэнийг хайрладаг хүн биш. Энэ нь тэр зан чанар биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Энэ нь баттай юм. Хүмүүс аливааг хийхдээ олон үзэл бодлын нөлөөнд автдаг бөгөөд үнэндээ чи ийм үзэл бодлыг зөв гэдэгт зүрх сэтгэлдээ заавал итгэдэггүй ч гэсэн тэдгээрийг дагаж, баримталж чаддаг нь тодорхой зан чанараас үүдэлтэй. Хэдийгээр чи эдгээр үзэл бодлыг буруу гэж итгэдэг ч тэдгээрийн нөлөөнд автаж, удирдуулж, жолоодуулж чадсаар байдаг. Энэ бол хорон муу зан чанар юм. Жишээлбэл, зарим хүн хар тамхи хэрэглэж, эсвэл мөрийтэй тоглодог атлаа хар тамхи хэрэглэх, мөрийтэй тоглох нь муу гэж хэлдэг, бүр бүх зүйлээ алдаж болзошгүй тул ийм зүйл хийхгүй байхыг бусдад зөвлөдөг. Тэд ийм зүйлсийг буруу, сөрөг зүйл гэж итгэдэг ч тэдгээрийг орхиж, больж чаддаг уу? (Үгүй.) Тэд хэзээ ч өөрсдийгөө зогсоож чадахгүй бөгөөд бүр “Мөрийтэй тоглох нь бас мөнгө олох арга учраас үүнийг мэргэжил болгож болно” гэж ил тод хэлдэг. Тэд зүгээр л үүнийг гоёчилж байгаа хэрэг биш үү? Бодит байдал дээр тэд дотроо: “Энэ ямар гээчийн мэргэжил юм бэ? Би өөрт байгаа бүх үнэтэй зүйлээ барьцаанд тавьж, үүнээс олсон бүх мөнгөө алдсан. Эцсийн дүндээ ганц ч мөрийтэй тоглоомчин хэвийн амьдралаар амьдарч чаддаггүй” гэж боддог. Тэгвэл тэд яагаад үүнийг тэгж гоёчилсоор байдаг вэ? Учир нь тэд больж чаддаггүй. Тэгээд тэд яагаад больж чаддаггүй вэ? Учир нь энэ нь тэдний уг чанарт байдаг; аль хэдийн тэнд үндэс сууриа тавьсан байдаг. Тэдэнд энэ зүйл хэрэгтэй бөгөөд тэд үүнээс урваж чадахгүй—энэ бол тэдний уг чанар юм. Бид “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэллэгийн талаар ерөнхийдөө хангалттай нөхөрлөлөө. Хүн түр зуурын сэтгэл хөдлөлийн улмаас ийм үзэл бодлыг хүлээн авсан учраас энэ хэллэгийн нөлөөнд автдаг уу, эсвэл Сатан хоромхон зуурын хайхрамжгүй байдлыг нь далимдуулан ийм үзэл бодлыг тэр хүнд суулгаж, үүний дагуу үйлдэхэд хүргэсэн учраас тэр үү? (Үгүй.) Энэ нь тухайн хүний завхарсан уг чанартай холбоотой; энэ зүйл уг чанарт нь байдаг учраас тэд ийм замыг сонгодог. “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэллэгийг ингэж задлан шинжилсэн болохоор та нар одоо үүнийг үндсэндээ ойлголоо. Энэ хэллэгийг Сатаны ертөнцийн гүн ухаан гэж тодорхойлдог—энэ нь яавч үнэн биш. Энэ нь үнэнтэй ямар нэгэн холбоотой юу? (Үгүй.) Энэ нь үнэнтэй огтхон ч холбоогүй бөгөөд Бурхан үүнийг ялладаг. Энэ бол үнэн биш; энэ нь Бурханаас биш, Сатанаас гаралтай. Энэ хэллэг нь үнэнтэй, эсвэл Бурханд итгэгчид хэрхэн үйлдэх, биеэ авч явах, Бурханыг шүтэн мөргөх шалгууртай огт хамаагүй гэдгийг баттай хэлж болно. Энэ хэллэг бүрмөсөн яллагдсан. Энэ хэллэгийн эндүү ташаа шинж чанар нь харьцангуй илэрхий байдаг тул зөв эсэхийг ялган танихад та нарт амархан байдаг.

II. “Хал үзэж, халуун чулуу долоох” гэдэг үзэл санааг задлан шинжлэх нь

Өөр нэг хэлц үг болох “хал үзэж, халуун чулуу долоох” гэдгийн талаар ярилцъя. Энэ нь ямар утгатай болохыг хэн тайлбарлаж чадах вэ? (“Хал үзэж, халуун чулуу долоох” гэдэг хэлц үг нь хятад хэлэндээ “өргөстэй гишүүн дээр унтаж, цөс долоох” гэсэн үг бөгөөд гишүү гэдэг нь түлээ, цөс гэдэг нь цөсний хүүдийг хэлж байгаа юм. Энэ нь Юэ улсын хаан Гөүжянь өдөр бүр овоолсон түлээн дээр унтаж, цөс долоодог байсан тухай, мөн тэрээр хэрхэн өшөөгөө авч, ялагдлынхаа үнс нурмаас босож, хаант улсаа сэргээн засахыг хүсэж байсан тухай өгүүлж байгаа юм.) Чи энэ хэлц үгийн уг сурвалж буй ямар түүхээс гаралтай болохыг тайлбарлалаа. Ихэвчлэн хэлц үгийг тайлбарлахдаа уг сурвалжийг нь тайлбарлахаас гадна, шилжсэн утгыг нь буюу орчин үед хүмүүс үүнийг хэрэглэхдээ юуг зүйрлэн хэлж байгааг тайлбарлах ёстой. Дахиад тайлбарла даа. (Энэ бол зорилго, хүслээ биелүүлэхийн тулд маш их хүчин чармайлт гаргаж, тэмцэж, шаргуу ажилладаг хүнийг зүйрлэсэн хэллэг юм.) Тэгвэл энэ хам сэдэвт “гишүү”, “цөс” гэдгийг хэрхэн тайлбарлах ёстой вэ? Чи энэ хоёр утгыг нь тайлбарласангүй. Үгнээс нь харвал “гишүү” гэдэг нь нэг төрлийн өргөстэй түлээг хэлж байна; тэрээр өргөстэй түлээн дээр унтахаар хэвтээд, дараа нь нөхцөл байдал, гутамшгаа өөртөө байнга сануулж, мөн үүрч буй үүрэг даалгавраа өөртөө байнга сануулдаг байжээ. Түүнчлэн тэрээр таазнаасаа цөсний хүүдий дүүжилж, өдөр бүр долоодог байв. Хүмүүс цөс долооход ямар амт мэдэрдэг вэ? (Гашуун.) Маш гашуун байх болно! Тэрээр энэ мэдрэмжийг ашиглан үзэн ядалтаа мартахгүй байхыг, үүрэг даалгавраа мартахгүй байхыг, мөн хүслээ мартахгүй байхыг өөртөө сануулдаг байжээ. Түүний хүсэл юу байсан бэ? Хаант улсаа сэргээн засах агуу үйл хэрэг байв. Хал үзэж, халуун чулуу долоох гэдэг нь ихэвчлэн юуны зүйрлэл байдаг вэ? Энэ нь ихэвчлэн золгүй байдалд орсон боловч үүрэг даалгавар, хүслээ мартдаггүй, хүсэл, эрмэлзэл, үүрэг даалгаврынхаа төлөө төлөөс төлж чаддаг хүний зүйрлэл юм. Утга нь ерөнхийдөө иймэрхүү. Ертөнцийн хүмүүсийн нүдээр бол “хал үзэж, халуун чулуу долоох” гэдэг хэлц үг нь эерэг үү, эсвэл сөрөг үү? (Эерэг.) Яагаад үүнийг эерэг хэлц үг гэж үздэг вэ? Энэ нь хүнд хэцүү үед үзэн ядалтаа мартахгүй байх, гутамшгаа мартахгүй байх сэдлийг хүмүүст өгч, тэднийг шаргуу ажиллаж, илүү хүчирхэг болохын төлөө чармайхад хүргэж чаддаг. Энэ нь харьцангуй урам зориг өгдөг хэлц үг юм. Ертөнцийн хүмүүсийн нүдээр бол энэ нь эргэлзээгүй эерэг хэлц үг билээ. Хэрвээ хүмүүс энэ хэлц үгийн дагуу үйлдвэл тэдний хийдэг зүйл, аливааг хийх сэдэл, аливааг хийх арга барил, баримталдаг зарчим нь зөв бөгөөд эерэг байх нь эргэлзээгүй. Ингэж хэлбэл энэ хэлц үгэнд үндсэндээ буруу зүйл байхгүй, тэгвэл бид энэ хэлцийг хөндсөнөөрөө юуг задлан шинжлэхийг хүсэж байна вэ? Бид юу хэлэхийг хүсэж байна вэ? (Бид энэ хэлц үг нь үнэнтэй хэрхэн зөрчилддөгийг задлан шинжлэхийг хүсэж байна.) Зөв, бид энэ нь үнэн мөн эсэхийг ялган танихыг хүсэж байна. Энэ хэлц үг маш “зөв” учраас чухам ямар ямар талаараа “зөв” болохыг бид задлан шинжилж, баталгаажуулбал зохино. Тэгээд бид үүнийг үнэн зөвөөр тодорхойлж, энэ нь үнэхээр үнэн мөн эсэхийг харж чадна. Энэ бол бидний хүрэхийг хүсэж буй эцсийн үр дүн юм. “Хал үзэж, халуун чулуу долоох” гэдэг хэлц үг нь онцгой нөхцөл байдалд орсон хүмүүсийн баримталдаг амьд үлдэх хууль юм. Эхлээд баттай болцгооё—энэ хэлц үг үнэн мөн үү? (Биш.) Энэ нь үнэн мөн эсэхийг хэлэхээс эхлэхээ больё. Хүмүүст харагддаг шууд утгаараа бол энэ хэлц үгэнд сөрөг утга байхгүй. Тэгвэл энэ нь ямар эерэг утгатай вэ? Энэ нь хүмүүст сэдэл өгч, шийдэмгий болгож, цааш тэмцэхэд хүргэж, ухрахгүй, урам хугарахгүй, хулчгар биш байлгаж чадна. Эерэг хэрэглээтэй тал үүнд бий. Гэвч ямар нөхцөл байдалд хүмүүс энэ хэлц үгэнд агуулагддаг биеэ зөв авч явах болон үйлдлийн зарчмыг баримтлах шаардлагатай вэ? Энэ хэлц үгийн баримталдаг зарчим болон Бурханд итгэх итгэлийн хооронд холбоо бий юу? Үнэнийг хэрэгжүүлэхтэй холбоотой юу? Үүргээ гүйцэтгэхтэй холбоотой юу? Бурханы замыг дагахтай холбоотой юу? (Үгүй.) Та нар ийм хурдан дүгнэлтэд хүрчхэж байгаа юм уу? Ямар ч холбоогүй гэдгийг та нар яаж мэдэж байгаа юм бэ? (Бурханы үгэнд тэгж хэлдэггүй.) Энэ бол хэтэрхий хялбарчилсан, хариуцлагагүй үг байна. Чи ойлгохгүй, “Ямартай ч Бурханы үгэнд байхгүй, би энэ хэлц үг ямар утгатайг мэдэхгүй, тийм болохоор үүнийг сонсохгүй. Юу ч гэж хэлж байсан, би үүнд итгэхгүй” гэж хэлэх нь хариуцлагагүй хэрэг юм. Чи үүнд нухацтай хандах ёстой. Чи үүнд нухацтай хандаж, үүнийг сайтар ойлгож, үүний талаар жинхэнэ ялган таних чадвартай болмогцоо энэ хэлц үгэнд хэзээ ч үнэн мэт хандахгүй. Яг одоо Би энэ хэлц үгийн зөв болохыг чамаар үгүйсгүүлэх гээгүй; харин энэ хэлц үг нь үнэн биш гэдгийг чамд ойлгуулж, ямар үнэнийг ойлгох ёстойг чинь, мөн ижил нөхцөл байдалд үнэнийг хэрхэн баримтлах ёстойг чинь харуулах гэсэн юм. Ойлгож байна уу? Тэгэхээр та нарын ойлголт ямар болохыг Надад хэл дээ. (Хал үзэж, халуун чулуу долоох гэдэг нь золгүй явдлын үед хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх ёстой тухай боловч Бурханы гэрт “золгүй явдал” гэдэг нэр томьёо байдаггүй. Бурхан хүмүүсийг ил болгох юм уу шалгалт туулуулах үед, энэ бүхэн нь тэднийг төгс болгох Бурханы үйл явцын нэг хэсэг байдаг—энэ бол золгүй явдал биш. Энэ хэлц үг нь, энэ үед амссан зовлон бэрхшээлээ санаж, ирээдүйд алдсанаа буцааж авах ёстойг хүмүүст хэлж өгдөг. Энэ хэллэг Бурханы гэрт бол үндэслэлтэй биш. Би арай зохисгүй жишээ хэлье: Зарим удирдагч чөлөөлөгдсөнийхөө дараа “хал үзэж, халуун чулуу долоох” гэдэг үгийг ашиглан өөрсдөдөө урам зориг өгч, “Би Юэ улсын хаан Гөүжяниас суралцаж, хал үзэж, халуун чулуу долооно. Хуучин байр сууриа эргүүлэн авч, дахин удирдагч болох цаг надад ирнэ. Та нар хараарай! Одоо та нар намайг энэ талаараа муу, тэр талаараа муу гэж шүүмжилдэг. Нэг л өдөр би алдсан зүйлээ буцааж аваад, өөрийгөө хэн болохыг та нарт харуулна. Одоо амссан доромжлол минь бүрмөсөн арилах өдөр гарцаагүй ирнэ!” гэж хэлдэг.) Энэ бол маш сайн жишээ байна. Энэ нь та нарыг гэгээрүүлсэн үү? Та нарт хал үзэж, халуун чулуу долоохыг хүсэх үе ер нь гардаг уу? Алдсанаа буцааж авах талаар та нар ер нь боддог уу? (Тийм. Хүмүүс миний үзэл бодлыг үгүйсгэх үед надад ийм бодол төрдөг. Жишээ нь, би ах эгч нартай зарим зүйлийн талаар ярилцаж байх үед тэд миний дэвшүүлсэн үзэл бодолд эргэлзвэл би зүрх сэтгэлдээ эсэргүүцэж, “Нэг л өдөр би ажлаа сайн хийж, та нарт харуулна даа” гэж боддог. Тэгээд би ажлын тэр хэсгийг сурахын тулд шаргуу ажилладаг ч энэ бол буруу сэтгэлгээ юм.) Энэ нь үнэнийг хүлээн авах, үнэнийг эрж хайх, эсвэл үнэнийг хэрэгжүүлэх хандлага биш, харин гөжүүдлэх, бусдад ямар нэгэн зүйл батлахыг хүсдэг хандлага—ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага юм. Иймэрхүү хандлага хүн төрөлхтний дунд эерэгт тооцогддог. Ялагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй нь нэг төрлийн сайн зан араншин бөгөөд хүн тууштай байна гэсэн үг, тэгвэл яагаад үүнийг үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш гэж хэлдэг вэ? Яагаад гэвэл аливааг хийх үеийн тэдний хандлага болон хийдэг зүйлийнх нь цаад зарчим, сэдэл нь үнэнд суурилдаггүй; харин уламжлалт соёл дахь “хал үзэж, халуун чулуу долоох” гэдэг хэлц үгэнд суурилдаг. Хэдийгээр энэ хүнийг хүчирхэг сүр бараатай гэж хэлж болох бөгөөд ялахыг хүсдэг, ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй сэтгэлгээ, хандлага нь ертөнцийн хүмүүсийн хүндлэлийг хүлээдэг ч үнэний өмнө ийм сэтгэлгээ, зан араншин юу вэ? Тэдгээр нь өчүүхэн бөгөөд туйлын муухай; Бурхан тэдгээрийг жигшдэг. Өөр хэн нэгэнд хуваалцах зүйл байна уу? (Би үүрэг гүйцэтгэхдээ ажлын тэр хэсгийг сайн мэддэггүйгээсээ болоод хүмүүс намайг нухацтай авч үздэггүй гэж боддог. Тиймээс би зүрх сэтгэлдээ “Би ажлын энэ хэсгийг сайн судалж, үнэндээ чадвартай гэдгээ та нарт харуулах хэрэгтэй” гэж өөрийгөө сэмхэн зоригжуулдаг. Заримдаа хүмүүс үүрэгт минь дутагдал байгааг зааж хэлж өгөх үед би өөрчлөгдөхийн тулд хүчин чармайлт гаргадаг; би ажлыг сурахын тулд зовлон бэрхшээлийг тэсвэрлэж, төлөөс төлдөг бөгөөд хэчнээн их зовлон бэрхшээл амссан ч тэвчдэг боловч үүргээ хэрхэн сайн гүйцэтгэхийг эрж хайдаггүй; харин бусдаар өөрийгөө өндрөөр үнэлүүлж, бусдын хүндлэлийг хүлээж чадах өдөр ирээсэй гэж хүсдэг. Надад бас хал үзэж, халуун чулуу долоох нэг төрлийн байдал байдаг.) Та бүгдийн хуваалцсан зүйлээс Би нэг асуудал анзаарлаа. Та нар багагүй олон жил Бурханд итгэж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж, багагүй зовлон бэрхшээл амссан хэр нь маш бага зүйл олж авчээ. Та нар бас зовлон бэрхшээлийг тэсвэрлэж, үүрэгтээ өөрсдийгөө зарлагадаж чаддаг, мөн төлөөс төлж чаддаг, тэгвэл яагаад үнэн дээр хэзээ ч ахиц гаргадаггүй юм бэ? Та нарын ойлгодог үнэн яагаад тийм цөөн, тийм өнгөцхөн байдаг юм бэ? Шалтгаан нь, та нар үнэнийг чухалчилдаггүй. Та нар үргэлж хал үзэж, халуун чулуу долоохыг хүсдэг, зүрх сэтгэл чинь өөрсдийгөө батлах гэсэн эрмэлзлээр бялхаж байдаг. Хал үзэж, халуун чулуу долоох нь “том идээ бээр”—чи үүнийг сайн зүйл гэж бодож байна уу? Хал үзэж, халуун чулуу долоохын эцсийн үр дүн юу вэ? Хүн чадвартай, чадамжтай, бусдаас дор биш, хэнд ч ялагдаж болохгүй гэдгээ батлахыг хүсэх үедээ хал үзэж, халуун чулуу долооно. Өөрөөр хэлбэл, тэд “хамгийн агуу хүн болохын тулд хамгийн их зовлон бэрхшээлийг тэсвэрлэнэ.” Тэгвэл хал үзэж, халуун чулуу долоох нь ямар ямар байдлаар илэрдэг вэ? Эхний илрэл нь ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх. Хоёр дахь нь доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх. Та нар бусадтай аливаа зүйл дээр маргаж, тэднийг няцааж, эсвэл өөрсдийгөө өмөөрч үг хэлэхгүй байж болох ч сэмхэн хүчин чармайлт гаргадаг. Ямар хүчин чармайлт вэ? Энэ нь та нарын төлдөг төлөөс байж болно: шөнө дөл хүртэл суух, өглөө эрт босох, эсвэл бусад хүн хөгжилдөж байх хооронд Бурханы үгийг уншиж, ажлынхаа талаар суралцаж, илүү их хүчин чармайлт гаргах. Энэ нь зовлон бэрхшээл амсаж байгаа хэрэг үү? Үүнийг хал үзэж, халуун чулуу долоох гэж нэрлэдэг. Гурав дахь илрэл нь юу вэ? Энэ нь дотроо нэг төрлийн агуу амбицтай байх, мөн энэ агуу амбицаасаа болоод бэрхшээлийнхээ талаар гомдоллодоггүй хүмүүст илэрдэг. Тэд тавьсан, хүрэхийг хүсэж буй зорилгоо баримтлахыг хүсдэг, энэхүү тэмцэх хүсэл зоригоо хадгалахыг хүсдэг. Энэхүү тэмцэх хүсэл зориг нь юу вэ? Жишээ нь, хэрвээ чи удирдагч болох эсвэл ямар нэгэн даалгавар биелүүлэхийг хүсэж байвал дотроо сэтгэл санааны ийм байдлыг үргэлж хадгалах ёстой; шийдвэр, үүрэг даалгавар, амбиц, хүсэл эрмэлзлээ хэзээ ч мартаж болохгүй. Чи үүнийг нэг өгүүлбэрээр хэрхэн дүрслэх вэ? (Ямар нэгэн зүйл хийх анхны сэдлээ умартахгүй байх.) Ямар нэг зүйл хийх анхны сэдлээ умартахгүй байх гэдэг нь зөв боловч хангалттай хүчтэй биш байна. (Зүрх сэтгэлдээ агуу амбиц тээх.) Энэ арай дээр байна. Үүнд тиймэрхүү мэдрэмж бага зэрэг байна. Чи эдгээр үгийг хэрхэн илүү оновчтой, товч тодорхой хэлж чадах вэ? (Тэмцэх хүсэл зориг, амбиц.) Чи үүнийг бүрэн дүүрэн байдлаар хэрхэн хэлэх вэ? Олон тулалдаж, олон ялагдсан ч тулалдах тусмаа улам зоригтой болдог. Энэ бол “хэзээ ч бууж өгдөггүй” тэмцэх хүсэл зориг юм. Энэ нь зарим хүн: “Чи чөлөөлөгдсөнийхөө дараа урам хугарсан гэж үү? Би олон удаа чөлөөлөгдөж байсан ч хэзээ ч урам хугарч байгаагүй. Ямар нэгэн зүйл дээр бүтэлгүйтэх бүрдээ би зүгээр л дахин босдог. Бид тэмцэх хүсэл зоригтой байх хэрэгтэй!” гэж хэлдэгтэй адил. Тэдний өнцгөөс бол энэхүү тэмцэх хүсэл зориг нь эерэг зүйл юм. Хүмүүс амбиц, хүсэл эрмэлзэл, тэмцэх хүсэл зоригтой байхыг тэд муу зүйл гэж боддоггүй. Биеэ тоосон завхарсан зан чанараас гардаг хүсэл, зэрлэг амбицад тэд хэрхэн ханддаг вэ? Тэд үүнд эерэг зүйл мэт ханддаг. Тиймээс тэд, тэмцэж буй зорилгодоо, мөн зөв гэж боддог зорилгодоо хүрэхийн тулд хал үзэж, халуун чулуу долоох зовлон бэрхшээлийг амсаж чаддаг байх нь зөв зүйл, хүмүүс үүнд таатай ханддаг, энэ нь үнэн байх ёстой гэж боддог. Эдгээр нь хал үзэж, халуун чулуу долоохын гурван илрэл юм. Энэ гурван илрэл нь хал үзэж, халуун чулуу долоох гэдэгт агуулагддаг утгыг тайлбарлаж чадах уу? (Тийм ээ, чадна.) Тэгвэл Би энэ гурван илрэлийн талаар дэлгэрэнгүй нөхөрлөе.

А. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх

Хал үзэж, халуун чулуу долоохын эхний илрэл болох ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх талаар эхлээд ярилцацгаая. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх гэж юу вэ? Ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй сэтгэлгээтэй гэдгийг нь баталдаг ямар илрэл ихэвчлэн хүмүүст байдаг вэ? Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь ямар зан чанар вэ? (Биеэ тоосон, гөжүүд зан.) Үүнд биеэ тоосон, гөжүүд гэсэн хоёр илэрхий зан чанар агуулагддаг. Өөр юу вэ? (Ялахыг хүсэх.) Энэ зан чанар мөн үү? Энэ бол илрэл. Бид одоо зан чанарын талаар ярьж байна. (Үнэнээс зэвүүцэх.) Үнэнээс зэвүүцэх гэдэг нь тэд үнэнийг хүлээн авдаггүй гэсэн үг нь гарцаагүй. Жишээ нь, удирдагч юм уу ажилчин чамайг зарчмыг зөрчиж, Бурханы гэрийн ажлыг саатуулж байна гэж хэлээд, чамайг чөлөөлөхийг хүсвэл чи: “Хмм! Би хийж байгаа зүйлээ буруу гэж бодохгүй байна. Хэрвээ чи намайг чөлөөлөхийг хүсэж байгаа бол тэг л дээ. Хэрвээ чи надаар хийлгэхгүй бол би хийхгүй. Би дуулгавартай дагана!” гэж боддог. Энэ дуулгавартай байдалд ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзах хандлага бий. Энэ бол зан чанар. Биеэ тоосон, гөжүүд, үнэнээс зэвүүцэхээс гадна энэ зан чанарт өөр юу агуулагддаг вэ? Бурхантай мөчөөрхөхийг хүсдэг зан чанар бий юу? (Бий.) Тэгвэл энэ ямар зан чанар вэ? Энэ бол харгис зан. Та нар ийм харгис зан чанарыг ч таньж чадахгүй. Би яагаад үүнийг харгис гэж хэлдэг вэ? (Учир нь тэд Бурхантай мөчөөрхөхийг хүсдэг.) Үнэнтэй мөчөөрхөхийг оролдохыг харгис гэдэг—энэ нь хэтэрхий харгис! Хэрвээ тэд харгис биш байсан бол үнэнтэй мөчөөрхөхийг оролдохгүй, Бурхантай мөчөөрхөх юм уу Түүнтэй өрсөлдөхийг оролдохгүй байсан. Энэ бол харгис зан чанар. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх дотор биеэ тоосон, гөжүүд, үнэнээс зэвүүцэх, харгис зан байдаг. Эдгээр нь үүнтэй холбоотой илэрхий зан чанарууд юм. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь хэрхэн илэрдэг вэ? Энэ нь ямар сэтгэлгээг агуулдаг вэ? Ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс хэрхэн боддог вэ? Тэдний хандлага ямар байдаг вэ? Тэд чөлөөлөгдөх гэх мэт зүйлтэй тулгарах үедээ юу хэлж, юу бодож, юу харуулдаг вэ? Хамгийн түгээмэл илрэл нь, тэднийг үүрэг гүйцэтгэх үед Дээрх тэднийг энэ үүргийг гүйцэтгэхэд тохиромжгүй гэж үзээд чөлөөлөхөд тэд зүрх сэтгэлдээ “Би чиний эн зэрэгт хүрэхгүй. Би чамтай маргахгүй. Надад авьяас бий. Жинхэнэ алт эцсийн эцэст гялалзах тавилантай бөгөөд би хаашаа ч явсан авьяастай хүн! Дээрх надад ямар ч зохицуулалт хийсэн би тэсвэрлэж, одоохондоо түүнийг сонсоно” гэж эргэцүүлдэг. Тэд бас Бурханы өмнө ирж, “Бурхан минь, намайг гомдоллохгүй байлгаач гэж Танаас гуйя. Хэлийг минь хазуулж, намайг Таныг шүүхгүй, Таныг доромжлохгүй болгож, дуулгавартай дагаж чаддаг болгооч гэж Танаас гуйя” хэмээн залбирдаг. Гэвч дараа нь тэд дахиад л “Би дуулгавартай дагаж чадахгүй нь. Энэ хамгийн хэцүү хэсэг нь. Би энэ баримтыг хүлээн авч чадахгүй. Би яах ёстой вэ? Эдгээр нь Дээрхийн зохицуулалт; миний хийж чадах зүйл алга. Би тийм их авьяастай байхад яагаад авьяасаа Бурханы гэрт хэзээ ч ашиглаж чаддаггүй юм бэ? Би Бурханы үгийг хараахан хангалттай уншаагүй юм шиг байна. Би одооноос эхлээд Бурханы үгийг илүү их унших ёстой!” гэж эргэцүүлдэг. Тэд бууж өгдөггүй, өөрсдийгөө бусдаас дор гэж боддоггүй, зүгээр л Бурханд арай бага хугацаанд итгэсэн, үүнийг нөхөж болно гэж боддог. Тиймээс тэд Бурханы үгийг уншиж, номлол сонсоход хүчин чармайлт гаргадаг. Тэд өдөр бүр шинэ магтан дуу сурч, Бурханы үгийн нэг бүлгийг уншиж, номлох дадлага хийдэг. Аажмаар тэд Бурханы үгийг улам бүр сайн мэддэг болж, олон сүнслэг хоосон сургаал номлож чаддаг, цуглаан дээр нөхөрлөхөөр дуугарч чаддаг болдог. Энд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх ямар нэгэн эрмэлзэл байна уу? (Байна.) Ямар эрмэлзэл вэ? (Хорон муу эрмэлзэл.) Энэ төвөгтэй шүү! Бид үүнийг задлан шинжилмэгц яагаад та нар үүнийг шууд хорон муу эрмэлзэл гэж тодорхойлдог юм бэ? Эдгээр нь сайн зүйл биш гэж үү? Тэдний сүнслэг амьдрал хэвийн; тэд ертөнцийн зүйлд оролцдоггүй; хов жив ярьдаггүй; Бурханы үгийн олон бүлгийг цээжээр уншиж, олон магтан дууг цээжээр дуулж чаддаг. Тэд бол “элитүүд”! Тэгвэл та нар яагаад үүнийг хорон муу эрмэлзэл гэж хэлдэг вэ? (Тэд өөрсдийгөө чадвартай, бусдаас дор биш гэдгээ батлах зорилготой байдаг.) Үүнийг ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх гэдэг. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байснаараа тэд өөрсдийгөө үнэхээр ойлгож, асуудлаа хүлээн зөвшөөрч байна уу? (Үгүй.) Тэд завхрал болон биеэ тоосон зан чанараа таньж байна уу? (Үгүй.) Тэгвэл тэд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байснаараа юуг баталж байна вэ? Тэд өөрсдийгөө чадвартай, давуу гэдгээ батлахыг хүсдэг; бусдаас илүү гэдгээ батлахыг хүсдэг, мөн эцсийн эцэст өөрсдийг нь чөлөөлсөн нь алдаа байсан гэдгийг батлахыг хүсдэг. Тэдний эрмэлзэл энэ зүг рүү чиглэдэг. Энэ нь ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг биш гэж үү? (Мөн.) Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх энэ хандлага нь зовлон бэрхшээл тэсвэрлэх, төлөөс төлөх, доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх үйлдлийг нь бий болгосон. Өнгөн дээрээ тэд маш их хүчин чармайлт гаргаж, зовлон бэрхшээлийг тэсвэрлэн, төлөөс төлж, эцэст нь зорилгодоо хүрдэг мэт харагддаг ч Бурхан яагаад таашаадаггүй вэ? Тэр яагаад тэднийг ялладаг вэ? Яагаад гэвэл, Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжиж, хүн бүрийг үнэний дагуу үнэлдэг. Бурхан хүн бүрийн зан авир, санаа зорилго, илрэл, зан чанарыг хэрхэн үнэлдэг вэ? Энэ бүх зүйлийг үнэний дагуу үнэлдэг. Тэгвэл Бурхан энэ хэргийг хэрхэн үнэлж, тодорхойлдог вэ? Чи хэчнээн их зовлон бэрхшээл амсаж, хэчнээн өндөр төлөөс төлсөн байх нь хамаагүй, эцсийн дүндээ чи үнэн рүү тэмүүлдэггүй; чиний санаа зорилго үнэнийг дуулгавартай дагах юм уу хүлээн авах явдал биш; харин чи зовлонг тэсвэрлэж, төлөөс төлдөг аргаа ашиглан Бурхан болон Бурханы гэр чамайг тодорхойлж, чамтай харьцсан арга барил буруу байсныг баталдаг. Энэ нь юуг илтгэж байна вэ? Чи хэзээ ч буруу байгаагүй, завхарсан зан чанаргүй хүн гэдгээ батлахыг хүсдэг. Бурханы гэрийн чамтай харьцсан арга барил үнэнд нийцээгүй, үнэн болон Бурханы үг заримдаа буруу байдаг гэдгийг батлахыг чи хүсдэг. Жишээ нь, чам дээр анзааргагүй алдаа, асуудал гаргасан бөгөөд чиний хэрэг Бурханы үг үнэн биш, чи дуулгавартай дагах шаардлагагүй гэдгийг баталдаг. Үр дүн нь энэ биш гэж үү? (Тийм.) Бурхан иймэрхүү үр дүнг сайшаадаг уу, эсвэл ялладаг уу? (Тэр ялладаг.) Бурхан үүнийг ялладаг.

Хүмүүст байдаг ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх энэ хандлага үнэнд нийцдэг үү? (Үгүй.) Хэрвээ бид энэ хандлагыг үнэнд нийцдэггүй, үнэнээс хэдэн бээр хол гэж хэлбэл энэ мэдэгдэл зөв байх уу? Үгүй, учир нь тэр хандлага үнэнтэй огт холбоогүй. Ертөнцөд болон бүх хүн төрөлхтний дунд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх энэ хандлагыг магтдаг уу, эсвэл ялладаг уу? (Магтдаг.) Ямар орчинд магтдаг вэ? (Ажлын байр болон сургууль дээр.) Жишээ нь, нэг сурагч шалгалтад жаран хувь авбал “Би ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй. Дараагийн удаа би ерэн хувь авна!” гэж хэлдэг. Тэгээд ерэн хувь авах үедээ дараагийн удаа зуун хувь авахыг хүсдэг. Эцэст нь тэд үүндээ хүрдэг бөгөөд эцэг эх нь энэ хүүхдийг амбицтай, гэрэлт ирээдүйтэй гэж боддог. Өөр нэг орчин нь—мөн хамгийн түгээмэл нь—тэмцээн уралдаан юм. Зарим баг тэмцээнд хожигдож, нүүрэндээ гутамшгийн тэмдэг зуруулдаг ч ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх энэ сэтгэлгээ, хандлагаас болоод тэд маш их шаргуу хөдөлмөрлөж, илүү их бэлтгэл сургуулилалт хийдэг бөгөөд дараагийн тэмцээнд нөгөө багаа хожиж, тэднийг эвгүй байдалд оруулдаг. Энэ нийгэмд, хүн төрөлхтний дунд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь нэг төрлийн сэтгэлгээ юм. Сэтгэлгээ гэж юу вэ? (Энэ нь хүмүүсийг сэтгэл зүйн хувьд дэмждэг сэтгэхүйн хэв маяг юм.) Зөв. Энэ бол хүмүүсийг үргэлж зоригтойгоор урагшилж, ялагдахгүй, урам хугарахгүй, ухрахгүй байж, хүсэл эрмэлзэл, зорилгодоо хүрэхэд нь дэмждэг хөдөлгөгч хүч юм. Үүнийг ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх гэж нэрлэдэг. Энэ нь ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх нэг төрлийн сэтгэлгээ юм. Хүмүүс ийм сэтгэлгээ, ийм “урам зориггүй” бол амьдрал утга учиргүй гэж боддог. Тэд амьдралдаа юунд найддаг вэ? Тэдний амьдрал нэг төрлийн сэтгэлгээнд найддаг. Энэ сэтгэлгээ хаанаас гардаг вэ? Энэ нь хүмүүсийн үзэл, төсөөллөөс, мөн завхарсан зан чанараас нь гардаг. Энэ нь бодит бус бөгөөд хүмүүс үүнд хүрч чаддаггүй. Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн цагаас өнөөг хүртэл хэчнээн олон жил өнгөрсөн ч амьд зүйлсийн амьдардаг дэг журам, хүн төрөлхтний амьдардаг дэг журам, тэнгэр газар, бүх зүйл болон орчлон ертөнцийн ажилладаг дэг журам гэх мэт маш олон эерэг зүйл байсаар байна. Хүмүүс бодол санаа, боловсролын түвшнийхээ дагуу энэ бүхний дотроос баримтлах дэг журмыг олж, түүнийгээ хэрхэн үйлдэж, биеэ авч явах зарчим, хөдөлгөгч хүч болгон, эсвэл үүний суурь болгон авах чадвартай байх ёстой. Гэвч хүмүүс зөв чиглэлд хүчин чармайлт гаргадаггүй—тэд ямар чиглэлд хүчээ гаргадаг вэ? Тэд буруу чиглэлд хүчээ гаргадаг, өөрөөр хэлбэл, тэд зүйлсийн хөгждөг дэг журмыг зөрчиж, бүх зүйлийн эргэх мөчлөгийн дэг журмыг зөрчдөг—тэд Бурханы тогтоосон эдгээр байгалийн дэг журмыг устгаж, хүний арга барил, хэрэгслийг ашиглан аз жаргал бүтээхийг үргэлж хүсдэг. Аз жаргалыг хэрхэн олж авдгийг, үүнд ямар нууц байдгийг, эсвэл эх сурвалж нь юу болохыг тэд мэддэггүй; тэд энэ эх сурвалжийг хайдаггүй. Харин тэд хүний арга барилыг ашиглан аз жаргал бүтээхийг оролддог бөгөөд үргэлж гайхамшиг бүтээхийг ч бас хүсдэг. Тэд хүний арга барилыг ашиглан энэ бүх зүйлийн хэвийн дэг журмыг өөрчилж, дараа нь хүссэн аз жаргал, зорилгодоо хүрэхийг оролддог. Энэ бүхэн хэвийн бус юм. Хүмүүс яаж ч тэмцсэн, ийм зүйлийн төлөө тэмцэхдээ өөрсдөдөө найдахын эцсийн үр дүн юу вэ? Бурханы хүн төрөлхтөнд удирдуулахаар өгсөн энэ ертөнц одоо эвдэрч сүйдсэн. Одоо энэ нь эвдэрч сүйдсэн байхад хэн хамгийн том хохирогч вэ? (Хүн.) Хүн төрөлхтөн бол хамгийн том хохирогч. Хүмүүс ертөнцийг ийм хэмжээнд хүртэл сүйтгэсэн хэр нь хэзээ ч бууж өгөхгүй гэж мэдэгдсээр байдаг. Тэдний толгойд ямар нэгэн асуудал байгаа биш үү? Хэзээ ч бууж өгдөггүй байдал эцсийн эцэст ямар үр дагаварт хүргэдэг вэ? Сүйрлийн гамшигт хүргэдэг. Энэ нь зүгээр л нэг, хоёр тэмцээнд хожигдох, эсвэл нүүрэндээ гутамшгийн тэмдэг зуруулах төдий зүйл биш. Тэд ирээдүйгээ сүйтгэж, зугтах замаа хаасан—тэд өөрсдийгөө сүйтгэсэн! Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байхаас ийм л зүйл гардаг.

Бидний одоо задлан шинжилж байгаа зүйл бол Сатаны харгис зан чанар болон биеэ тоосон зан чанарын ердийн нэг илрэл, хэзээ ч бууж өгдөггүй байх юм. Хэзээ ч бууж өгдөггүй байх нь нэг төрлийн сэтгэлгээ. Бид үүнийг шүүмжилж, ил болгож, ялладаг боловч хэрвээ чи хүн төрөлхтний дунд үүнийг яллавал хүмүүс үүнийг хүлээн авах уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Учир нь хүмүүс бүгд энэ хэллэгийг магтдаг.) Тэд энэ сэтгэлгээг сурталчилдаг. Хэрвээ хүнд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх, хэзээ ч бууж өгдөггүй байх сэтгэлгээ өчүүхэн төдий ч байхгүй бол бусад хүн түүнийг арчаагүй амьтан гэж хэлнэ. Хэрвээ эдгээр зүйлийг сурталчлахгүй бол бид арчаагүй амьтад уу? (Үгүй, бид тийм биш.) Хүмүүс: “Чи яахаараа арчаагүй амьтан биш байдаг юм бэ? Чи ямар ч хатуужилгүй амьдардаг. Чи амьдраад ямар хэрэгтэй юм бэ?” гэж хэлдэг. Энэ мэдэгдэл үнэн үү? Эхлээд үүнийг задлан шинжилцгээе: Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь ямар хандлага вэ? Хэвийн эрүүл ухаантай хүмүүст ийм хандлага байх ёстой юу? Үнэндээ, хэрвээ хүмүүс хэвийн эрүүл ухаантай бол тэдэнд ийм сэтгэлгээ байх ёсгүй. Ийм сэтгэлгээтэй байх нь буруу юм. Хүн эрүүл ухаантай нэгэн байхын тулд бодит байдалтай нүүр тулах ёстой. Тиймээс ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь эрүүл ухаанаар илэрхий дутмаг байгаа хэрэг юм; энэ нь тэдний толгойд ямар нэгэн асуудал байгааг илтгэдэг бөгөөд энэ хандлага илт буруу юм. Илүү нарийн хэлбэл, Бурханд итгэгчдэд ийм сэтгэлгээ байх ёсгүй, учир нь ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх дотор биеэ тоосон зан чанар угаас байдаг. Биеэ тоосон зан чанартай байхдаа хүмүүс үнэнийг хүлээн авахад амархан уу? (Үгүй.) Энэ бол асуудал. Хэрвээ чи биеэ тоосон зан чанарыг үнэнийг эрэлхийлэх суурь болгон ашиглавал чи юуг эрэлхийлж байна вэ? Чиний эрэлхийлж байгаа зүйл үнэн биш байх нь гарцаагүй, учир нь энэ эрэлхийлэл угаас эерэг биш бөгөөд чиний олж авах зүйл үнэн биш байх нь гарцаагүй; энэ нь хүмүүсийн ургуулан бодсон ямар нэгэн “сэтгэлгээ” байх нь гарцаагүй. Хэрвээ хүмүүс ийм сэтгэлгээнд үнэн мэт хандвал замаасаа гажжээ. Тэгэхээр бид ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх сэтгэлгээг засах байсан бол юу гэж хэлэх вэ? Хүмүүс бодит асуудалтай нүүр тулж, аливааг үнэн-зарчмын дагуу хийх ёстой, тэдэнд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага байх ёсгүй гэж бид хэлэх байсан. Хэрвээ тэд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй бол хэнд бууж өгөхгүй байна вэ? (Бурханд.) Тэд үнэнд бууж өгөхгүй байна. Илүү тодорхой хэлбэл, тэд хэрэг явдлын жинхэнэ баримтад бууж өгөхгүй байна, буруу зүйл хийгээд илчлэгдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна, мөн биеэ тоосон зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр зүйл бол үнэн. Тэгвэл та нар энэ хүмүүсийг хэрхэн няцааж чадах вэ? Тэднийг сөрөх хамгийн сайн арга бол тэдний хамгийн их ичдэг зүйлийг ашиглах явдал юм. Өнөөгийн ертөнцөд хүн төрөлхтөнд ямар зүйл хамгийн их ичгэвтэр санагддаг вэ? Шинжлэх ухаан. Шинжлэх ухаан хүн төрөлхтөнд юу өгсөн бэ? (Гамшиг.) Хүн төрөлхтний хамгийн их магтдаг, хамгийн их бахархдаг зүйл болох шинжлэх ухаан тэдэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй гамшиг авчирсан. Одоо та нарт энэ сэжүүр байгаа тул энэ хүмүүсийг шившиглэхийн тулд та нар тэднийг хэрхэн няцаах ёстой вэ? Та нар юу гэж бодож байна, Сатаны төрлийн хүмүүсийг шившиглэх ёстой юу? (Тийм.) Хэрвээ чи тэднийг шившиглэхгүй бол тэд үнэнийг үргэлж басамжилж, Бурханд итгэдэг хүмүүсийг гадуурхаж, Бурханд итгэдэг хүмүүсийг арчаагүй амьтад учраас л итгэдэг гэж бодно. Та нар тэднийг хэрхэн няцаах ёстой вэ? (“Чи зүгээр л нэг жирийн хүн. Чамд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байхад хүргэдэг юу байгаа юм бэ? Чи юунаас болоод ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байж болно гэж? Зарим хүн эрдэмтэн байлаа ч тэгээд юу гэж? Тэдний хөгжүүлсэн шинжлэх ухааны технологи хэчнээн дэвшилтэт байлаа ч тэгээд юу гэж? Шинжлэх ухааны хүн төрөлхтөнд авчирсан бүх гамшгийг эрдэмтэд одоо шийдэж чадах уу?” гэж хэлснээр.) Энэ бол тэднийг няцаах зөв арга юм. Бодоод үз дээ, тэднийг няцаах сайн арга энэ мөн үү? Чи: “Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл амьдарсан ч хүмүүс өөрсдийнхөө өвөг дээдсийг хэн болохыг ч мэддэггүй байж яаж ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байж чадаж байна аа? Чи хаанаас ирснээ ч мэддэггүй байж юундаа тэгж ихэрхдэг юм бэ? Чи өөрийг чинь бүтээсэн Бурханыг ч хүлээн зөвшөөрдөггүй байж яаж ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байж чадаж байна аа? Бурхан хүмүүсийг бүтээсэн, энэ нь маш алдар суутай хэрэг боловч чи үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, хүлээж авдаггүй; харин ч хүмүүс араатнаас үүссэн гэдэгт итгэж, хүлээн зөвшөөрөх гэж зүтгэдэг. Чи ямар дорд юм бэ? Бурхан маш хүчирхэг, ихэмсэг; Тэр Өөрийгөө чиний Бүтээгч гэдэг боловч Түүний бүтээгдсэн зүйл гэдгээ чи хүлээн зөвшөөрдөггүй. Чи ямар адгийн юм бэ?” гэж хэлдэг. Тэд юу гэж сөргөх вэ? “Хүмүүс сармагчнаас үүссэн, гэхдээ бид дээд түвшний амьтад мөн.” “Тэгвэл та нар амьтад, араатан хэвээрээ биш гэж үү? Бид өөрсдийгөө амьтад гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид бол хүмүүс, бид бол Бурханы бүтээсэн хүмүүс. Бурхан хүмүүсийг бүтээсэн, Тэр чамайг хүн гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч чи хүн байхыг хүсдэггүй. Бурхан хүмүүсийг бүтээсэн гэх баримтыг чи үгүйсгэх гэж зүтгэдэг. Чи араатан байх гэж зүтгэдэг. Чи амьдраад ямар хэрэгтэй юм бэ? Чи амьдрах үнэ цэнтэй юу?” Энэ үгэнд хүч байна уу? (Байна.) Бид энэ хүмүүсийг ингэж няцаадаг. Тэд үүнийг хүлээн зөвшөөрдөг ч бай, үгүй ч бай, эсвэл хүлээж авдаг ч бай, үгүй ч бай, эдгээр нь баримт юм. Би өөр нэг зүйлийн талаар ярья. Хүмүүс хэзээ ч ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, өөрсдийгөө маш чадвартай, дэвшилтэт технологи, элдэв төрлийн мэргэн ухаантай гэж боддог ч тэд байгальд хэрхэн ханддаг вэ? Тэд байгальтай байнга тэмцэлдэж, үргэлж эрхшээлдээ оруулахыг хүсдэг. Байгалийн дэг журмыг хэрхэн дагахыг тэд огт ойлгодоггүй. Хүн төрөлхтний удирдлага эцэст нь байгалийг яасан бэ? Энэ бүхнийг мэдлэгтэй, шинжлэх ухааныг ойлгодог хүмүүс удирддаг биш үү? Чи ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг биш үү? Чи чадамжтай хүн биш гэж үү? Чамд Бурханы дээд эрх хэрэггүй биш гэж үү? Хүн төрөлхтөн, байгаль хоёр олон мянган жилийн турш зэрэгцэн оршсон ч хүн төрөлхтөн байгалийг хэрхэн удирдахаа одоо ч мэддэггүй нь гайхалтай. Хүн төрөлхтөн байгалийг хэтрүүлэн хөгжүүлж, хэтрүүлэн хэрэглэж, ноцтой бохирдуулснаас болоод одоо байгалийн нөөц улам бүр хүрэлцэхгүй болсон. Үүнээс гадна, хүмүүсийн уудаг ус, иддэг хоол хүнс, амьсгалдаг агаар нь хоргүй байхаа больсон. Бурхан анх байгалийг бүтээх үед бүх амьд зүйл, хоол хүнс, агаар, ус нь цэвэр, хоргүй байсан боловч Тэр байгалийг хүн төрөлхтөнд удирдуулахаар өгсний дараа энэ бүх зүйл хордсон. Эдгээр зүйлийг “эдлэх” ёстой хүмүүс нь хүмүүс өөрсдөө юм. Тэгвэл хүмүүс яаж ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байж чадаж байна аа? Бурхан хүн төрөлхтөнд зориулан ийм үзэсгэлэнтэй ертөнцийг бүтээж, тэднээр удирдуулсан боловч тэд үүнийг хэрхэн удирдсан бэ? Тэд үүнийг хэрхэн удирдахаа мэддэг үү? Хүн төрөлхтөн үүнийг бүрмөсөн сүйдтэл нь зүй бусаар ашигласан—далай тэнгис, уул нуруу, газар шороо, агаар, тэр ч байтугай тэнгэр дэх озоны давхаргыг ч хэлтрүүлээгүй; бүгд сүйдсэн. Энэ бүхний сөрөг үр дагаврыг эцсийн эцэст хэн үүрэх вэ? (Хүмүүс.) Хүн төрөлхтөн өөрсдөө үүрнэ. Хүмүүс байж болох хамгийн тэнэг нь хэрнээ өөрсдийгөө агуу гэж боддог, ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй! Тэд яагаад ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Хэрвээ хүн төрөлхтөнд аливааг ийм байдлаар үргэлжлүүлэн удирдахыг зөвшөөрвөл байгаль анхныхаа байдалд эргэж орох уу? Хэзээ ч орохгүй. Хэрвээ хүн төрөлхтөн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх энэ сэтгэлгээндээ найдвал тэдний удирдлага дор ертөнц болон байгаль улам бүр дордож, аймшигтай, бохир л болно. Эцсийн үр дагавар нь юу байх вэ? Хүн төрөлхтөн өөрсдийнхөө сүйтгэсэн энэ орчинд үхнэ. Тэгвэл эцсийн эцэст хэн энэ бүхнийг өөрчилж чадах вэ? Бурхан чадна. Хэрвээ хүмүүс үүнийг хийх чадвартай бол тэдний нэг нь урагш гарч, ертөнцийн өнөөгийн байдлыг өөрчлөхийг оролдож болно, гэхдээ энэ хариуцлагыг хүлээж зүрхлэх хүн байна уу? (Байхгүй.) Тэгвэл хүмүүс яагаад ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Хүмүүс уудаг усаа ч хамгаалж чаддаггүй. Байгалийг арслан юм уу бар сүйтгээгүй, шувуу, загас, шавж бол бүр ч үгүй; харин хүмүүс өөрсдөө сүйтгэж, устгасан. Хүмүүс эцсийн эцэст тарьснаа хураах ёстой. Одоо аливааг өөрчлөх ямар нэгэн арга зам байна уу? Үүнийг өөрчлөх боломжгүй. Хэрвээ Бурхан энэ бүх зүйлийг хийхээр ирээгүй бол бүх хүн төрөлхтний амьдарч буй орчин улам бүр л дордож, улам бүр л аймшигтай болох байсан; дээрдэхгүй байсан гэдгийг баттай хэлж болно. Гагцхүү Бурхан л энэ бүхнийг өөрчилж чадна. Хүн төрөлхтөн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь зүгээр үү? Чи энэ орчныг өөрчилж чадах уу? Чамд сайн орчин өгсөн боловч чиний хийж чадах зүйл бол үүнийг сүйтгэх; чи үүнийг хамгаалдаггүй. Бүхэл ертөнцийн тэжээлийн гинжин хэлхээ гэж юу вэ? Хүн төрөлхтөн үүнийг ойлгодог уу? Үгүй, тэд ойлгодоггүй. Жишээ нь, чоно бол харгис амьтан. Хэрвээ хүн төрөлхтөн бүх чоныг албал байгалийг байлдан дагууллаа гэж бодно. Ийм шийдвэртэй, ийм сэтгэл санааны байдалтай, сорилтыг даван туулах ийм сэтгэлгээгээр хүн төрөлхтөн чоныг олноор нь агнаж эхэлдэг. Тэд тал хээрийн бүс нутгийн ихэнх чоныг устгах үедээ хүн төрөлхтөн байгалийг байлдан дагуулж, чоно хэмээх төрөл зүйлийг байлдан дагууллаа гэж боддог. Үүний зэрэгцээ тэд гэртээ чонын арьс өлгөж, чонын арьсан дээл, чонын арьсан малгай өмсөж, бэлтрэгийн арьсыг чинжаал хутганыхаа үзүүрт зүүдэг. Тэд зураг дарж, “Бид хүн төрөлхтөнд аюул заналхийлж байсан энэ төрөл зүйл болох чоныг байлдан дагууллаа!” гэж бүх дэлхийд хэлдэг. Тэдний өөртөө сэтгэл хангалуун байдаг нь арай эртдээгүй гэж үү? Чоно цөөрөх тусам өнгөн дээрээ хүмүүсийн болон бусад зарим амьд зүйлийн амьдралд аюул заналхийлээгүй мэт харагддаг ч дараа нь ямар үр дагавар гарах вэ? Хүн төрөлхтөн үүнийхээ төлөө асар их төлөөс төлөх ёстой. Тэд ямар төлөөс төлөх ёстой вэ? Олон тооны чоныг устгах үед чонын тоо толгой цөөрдөг. Тун удалгүй тал хээрт байдаг чонын иддэг бүх төрлийн туулай, хулгана, бусад бүх амьтан асар олноор үржиж эхэлдэг. Эдгээр амьтан хэт олшрох үед хамгийн эхний үр дагавар нь юу вэ? (Өвс алга болдог.) Өвс улам бүр багасдаг. Өвс багасах үед ургамлан бүрхэвч улам бүр багасдаг. Эдгээр амьтан хэт олшрох үедээ их хэмжээний өвс идэх шаардлагатай болдог бөгөөд өвсний ургах хурд нь өвсөн тэжээлт амьтдын тоо толгойтой тэнцүү харьцаатай биш байдаг. Эдгээр зүйл тэнцүү харьцаатай биш байх үед юу тохиолддог вэ? (Цөлжилт.) Тийм ээ, цөлжилт. Газар ургамлан бүрхэвчгүй болох үедээ элс болж эхэлдэг бөгөөд аажмаар элсэрхэг газар болдог. Ихэнх ургамал элсэнд үндэслэж, үрждэггүй тул элсэрхэг газар хурдан томорч, улам бүр тэлсээр, эцэст нь бүх тал хээр газар цөл болдог. Үүний дараа цөл хүмүүсийн амьдардаг бүс нутаг руу түрж эхлэх бөгөөд хүмүүст хамгийн түрүүнд ямар мэдрэмж төрөх вэ? Цөлийн талбай нэмэгдсэнийг хараад хүмүүс айхгүй байж болох ч элсэн шуурга дэгдэх өдөр ирэхэд хүн төрөлхтөнд ямар хор хөнөөл учрах вэ? Эхлээд тоос шороо босно. Дараа нь салхитай улирал ирэх үед элс маш ихээр босох тул хүмүүс нүдээ ч нээж чадахгүй. Тэдний бие элсэнд дарагдаж, ам нь элсээр дүүрнэ. Онцгой тохиолдолд цөлийн ойролцоох байшин, мал, эсвэл хүмүүс элсэнд дарагдаж болзошгүй. Хүмүүс элсийг зогсоож чадах уу? (Үгүй.) Тэд зогсоож чадахгүй тул нүүж, эх газар руу улам бүр ухрах ёстой болно. Эцэст нь тал хээр улам бүр жижгэрч, цөл улам бүр томорч, хүн төрөлхтний амьдрах газар улам бүр цөөрнө. Тэгвэл хүмүүсийн амьдардаг орчин дээрдсэн байх уу, эсвэл дордсон байх уу? (Дордсон байна.) Тэдний үүрэх ёстой энэ үр дагавар хэрхэн бий болсон бэ? Үүнд юу эхлэлийг нь тавьсан бэ? (Чоно алсан нь.) Тэд чоныг алснаар энэ эхэлсэн. Ийм жижигхэн, анзаарагдамгүй зүйл байсан. Хэрвээ хүмүүс энэ дэг журмыг хэрхэн дагахыг ойлгодоггүй, энэ дэг журмыг хэрхэн хамгаалахыг ойлгодоггүй бол эцэст нь ямар үр дагавар гарах вэ? Хүмүүс элсэнд арчигдана. Энэ нь сүйрлийн гамшиг биш гэж үү? Чоно алах нь нэг төрлийн зан авир боловч үүний цөмд ямар зан чанар байдаг вэ? Энэ зан чанарын мөн чанар юу вэ? Үүнийг хийх тэдний сэдэл юу вэ? Ийм зан авирыг бий болгодог ямар сэтгэхүйн хэв маяг хүмүүст байдаг вэ? (Байгалийг эрхшээлдээ оруулахыг хүсэх.) Зөв, тэд үүнийг эрхшээлдээ оруулахыг хүсдэг. Хүмүүс чоныг хүн төрөлхтний төрөлх дайсан гэж боддог. Чоно нь хүн төрөлхтөнд аюул заналхийлдэг бөгөөд үргэлж хүн иддэг. Чоно бол сайн зүйл биш. Хүн төрөлхтөн чоныг ингэж муулж, дараа нь эрхшээлдээ оруулж, нэгийг ч үлдээлгүй устгахыг оролддог. Тэгвэл хүн төрөлхтөн тав тухтай, санаа амар амьдарч чадах бөгөөд огтхон ч аюул заналхийлэлд өртөхгүй. Хүмүүс энэ сэдэлд үндэслэн чоно алж эхэлдэг. Үүнийг юу захирч байна вэ? Үүнийг ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх сэтгэлгээ захирдаг. Хүн төрөлхтөн чоныг хэрхэн зөв удирдаж, стандартжуулахаа мэддэггүй, үүний оронд үргэлж алж, устгахыг хүсдэг. Тэд энэ дэг журмыг өөрчилж, өөр нэг дэг журам болгохыг хүсдэг. Үр дүн нь юу вэ? Хүмүүс элсэнд дарагддаг. Үр дүн нь энэ биш гэж үү? (Тийм.) Үр дүн нь энэ юм. Бурханы бүтээсэн бүх хүн төрөлхтөн, бүхэл бүтэн ертөнц дундах гаригийн нэг жижигхэн буланд—Бурханы нүдээр бол газрын самраас ч томгүй байж магадгүй—энэ жижиг хэрэг явдал тохиолдсон боловч хүмүүс үүнийг тодорхой харж ч чаддаггүй. Тэд байгальтай өрсөлдөж, Бурхантай өрсөлдсөөр байдаг, ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй! Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь ямар үр дагаварт хүргэдэг вэ? (Сүйрэлд.) Тэд өөрсдийгөө сүйрэлд хүргэж байна! Энэ баримт яг одоо бэлхнээ харагдаж байна. Энэ үр дагавар гарсны дараа хүн төрөлхтөн үүнийг хэрхэн засах ёстой вэ? (Тэд чадахгүй.) Тэд үүнийг засаж чадахгүй. Нийгмийн зарим байгууллага, олон нийтийн ашиг сонирхлын үйл ажиллагаа явуулдаг сайхан сэтгэлтэй хүмүүс босож, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахыг хүмүүст уриалдаг. Үүнийг хийх тэдний сэдэл, шалтгаан нь зөв, мөн тэдний уриалж байгаа зүйл ч бас зөв юм. Хэн нэгэн хариу үйлдэл үзүүлдэг үү? (Үгүй.) Засгийн газар ч бас арга хэмжээ авдаггүй—хэн ч энэ асуудлыг анхаардаггүй. Хүмүүс асуудлын шалтгааныг мэддэг боловч хөндлөнгөөс бага зэрэг судалсныхаа дараа тэгээд л болчихдог. Тэд өмнөх шигээ чоно алсаар байдаг. Хэн нэгэн: “Хэрвээ чи ингээд алаад л байвал нэг л өдөр чи элсэнд булагдана” гэж хэлдэг ч тэд: “Тэгээд би булагдана л биз. Би ганцаараа биш шүү дээ. Юунаас нь айх юм бэ?” гэж хариулдаг. Энэ ямар зан чанар вэ? Хөшүүн, сэтгэдэггүй зан чанар; тэдэнд хүн чанар байхгүй. Үхэхээс айдаггүй хэн байх вэ? Тэгвэл тэд яаж ийм хөнгөн хуумгай зүйл хэлж чадаж байна аа? Ийм зүйл тохиолдоно гэдэгт тэд итгэдэггүй. Тэд: “Дэлхий асар том. Цөлөөс гадна уул, ой мод бий. Тэр бүгд тийм хурдан устана гэж үү? Цаг хангалттай байна! Бид хэдхэн чоно алж, зарим газар цөл болсон байхад чи ингэж их айж байгаа юм уу? Тэднийг алах ёстой бол бид алах ёстой” гэж боддог. Энэ тэнэг хэрэг биш гэж үү? Тэд хэдэн чоно алсан бөгөөд ердөө хорь, гучин жилийн дараа үргэлжилсэн ногоон тал хээр бүрмөсөн өөрчлөгдсөн. Хэрвээ хүмүүс энэ газар дээр хэдэн өвсний үр цацах юм уу цөлд ургахад тохиромжтой ургамал тарьсан бол—хэрвээ тэд энэ орчныг өөрчилж чадсан бол хүн төрөлхтөн алдаагаа засаж, хэтэрхий оройтоогүй байх байсан, гэхдээ бодит байдал дээр энэ тийм амархан уу? Бурханы тогтоосон дэг журам бол хамгийн сайн, хамгийн тохиромжтой нь юм. Газар нутгийг байгаагаар нь хадгалж авч үлдэн, эдгээр амьтан, ургамал болон хүн төрөлхтөн үүн дээр үргэлжлүүлэн амьдарч, амьд зүйл бүр хоорондоо маш сайн зохицож, бие биеэ хязгаарласан, мөн харилцан уялдаатай байдлаар зэрэгцэн оршихын тулд хүмүүс энэ дэг журмыг дагах ёстой. Хэрвээ үүний нэг хэсэг нь уствал чи арван жилийн дотор ямар ч үр дагаврыг харахгүй байж болох ч хорин жилийн дараа чи үр дагаврыг нь үнэхээр мэдрэх үед хэн ч үүнийг буцааж чадахгүй. Энэ нь юуг илтгэж байна вэ? Хэрвээ Бурхан асар том өөрчлөлт хийхгүй бол тэр үеэс эхлэн хүн төрөлхтний амьдарч буй орчин улам бүр дордох болно; сайн зүг рүү хөгжихгүй. Үр дагавар нь ийм байх болно. Энэ үр дагаврын эх сурвалж юу вэ? Эх сурвалж нь хүн төрөлхтний магтдаг ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх сэтгэлгээ бөгөөд энэ нь хал үзэж, халуун чулуу долоохын эхний илрэл юм. Хүмүүсийн харж байгаагаар бол хал үзэж, халуун чулуу долоох нь “агуу”, “ариун” хэлц үг боловч үүний бий болгодог үзэл санааны хүн төрөлхтөнд үзүүлэх хамгийн эхний нөлөө нь тэдэнд тийм асар их сөрөг үр дагавар авчирдаг явдал юм. Хүмүүс: “Байгаль ертөнцөд дэг журам байдаггүй гэж үү? Энэ нь надад нэг их сүртэй харагдахгүй байна. Үүнийг ариун бөгөөд сүйтгэж болохгүй гэж хүмүүс хэлдэггүй гэж үү? Тэгвэл би үүнийг сүйтгэнэ, тэгээд юу болохыг нь харъя л даа!” гэж боддог. Өнөөдөр хүн төрөлхтний “эдэлж” байгаа сөрөг үр дагавар бол тэдний харахыг хүсдэггүй зүйл юм. “Юу болохыг нь харъя” гэдгийн үр дагавар ингэж бий болдог; хүн төрөлхтний нүдний өмнө ил харагддаг. Хүн бүр “эцсийн өдрүүдийн” дүр зургийг харсан. Тэд хүртэх ёстойгоо хүртсэн биш үү? Энэ тэднээс өөрсдөөс нь болсон.

Хал үзэж, халуун чулуу долоохын эхний илрэл бол ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх явдал юм. Хүмүүс ямар үр дагавар үүрэх ёстой вэ? Сүйрлийн гамшиг; тэд өөрсдийнхөө үйлдлийн сөрөг үр дагаврыг хүртэж байна—энгийнээр хэлбэл тэд өөрсдийнхөө авахыг хүссэн зүйлийг авч байна, хүртэх ёстойгоо хүртэж байна! Одоо та нар энэ хэллэг үнэхээр зөв эсэх, энэ нь үнэн мөн эсэхийг мэднэ биз дээ? Энэ хэллэг үнэн үү? (Үгүй.) Энэ бол үнэн биш. Шүтлэггүй хүмүүс дахиад: “Бид биеэ авч явахдаа бага зэрэг хүсэл зоригтой, хатуужилтай байх ёстой!” гэж хэллээ гэж бодъё. Чи үүнийг тунгаан бодоод: “Энэ үнэхээр үнэн шүү. Итгэгчдийн хувьд бид үргэлж дуулгавартай байдлын талаар ярьдаг. Энэ нь хэтэрхий бие даасан байдалгүй хэрэг биш үү? Хэтэрхий сул дорой биш үү? Бидэнд ямар ч хатуужил алга” гэж хэлдэг. Чи ингэж боддог уу? Хэрвээ чи өнөөдөр Миний хэлсэн зүйлсийг хүлээн авбал чи хэзээ ч ингэж бодохгүй. Харин ч чи: “Хүн төрөлхтөнд ямар ч найдвар алга. Бурхан тэднийг жигшдэг нь гайхах зүйл биш. Хүн төрөлхтөн учир зүйгээ ололцох хэмжээнээс аль хэдийн давсан” гэж хэлнэ. Чи тиймэрхүү үзэл санааг хүлээн авахгүй. Чамд тохиромжтой хариу няцаалт байхгүй, эсвэл энэ хүмүүстэй маргах нь тохиромжгүй байсан ч тэдний үзэл бодол огтхон ч үнэн биш гэдгийг чи зүрх сэтгэлдээ мэддэг. Хүмүүс иймэрхүү үзэл санааг хэчнээн эерэг гэж хардаг байсан ч, энэ ертөнц дэх хүмүүс үүнийг хэчнээн их өмгөөлж, дөвийлгөдөг байсан ч чи үүнд автахгүй. Харин ч чи үүнээс татгалзаж, жигшинэ. Би хал үзэж, халуун чулуу долоохын эхний илрэлийн талаар нөхөрлөж дууслаа. Би үнэний талаар нөхөрлөж эхэлсэн, Би яаж яваад сэдвээсээ хазайчхав аа? Би ингэж бодож байна: Хэрвээ Миний нөхөрлөлөөс чиний олж авах зүйл зөвхөн тодорхойлолт юм уу ухагдахуунаар хязгаарлагддаг бол энэхүү үзэл санааны зөв, буруу хэсэг нь юу болохыг чи хэзээ ч ойлгохгүй. Чи зүгээр л будилна—заримдаа чи иймэрхүү үзэл санааг зөв гэж бодно; заримдаа чи иймэрхүү үзэл санааг буруу гэж бодно, гэхдээ үүний юу нь буруу, эсвэл юу нь зөв болохыг чи тодорхой мэдэхгүй. Түүнчлэн, чи энэ “зарчмын” дагуу байнга хэрэгжүүлэх бөгөөд чи үргэлж мунгинана. Хэрвээ чи тодорхой харж чадахгүй бол иймэрхүү үзэл санааг орхиж чадахгүй. Хэрвээ чи үүнийг орхиж чадахгүй бол чи үнэнийг үнэмлэхүй хэрэгжүүлж чадах уу? Чи Бурханы үгийг үнэн гэж үнэмлэхүй шүтэн мөргөж, дагаж чадах уу? Үгүй, үнэмлэхүй чадахгүй. Чи Бурханы үг зөв, эсвэл Бурханы үг үргэлж зөв гэж харьцангуй байдлаар юм уу хааяа нэг бодож л чадах бөгөөд үүнийг хоосон сургаалын хувьд баримталдаг. Гэхдээ чи энэхүү мэдлэг гэгчид, мөн үнэн мэт санагддаг боловч үнэндээ худал байдаг эдгээр үгэнд автаж, үймэрсээр байвал Бурханы үг чамд үнэмлэхүй үнэн байхаас илүү үргэлж харьцангуй зөв байх болно.

Б. Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх

Хал үзэж, халуун чулуу долоохын хоёр дахь илрэл бол доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх юм. Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх нь бас нэг төрлийн сэтгэхүй, сэтгэлгээ, мөн ертөнцийн хүмүүсийн сурталчилдаг аливаа зүйлд хандах хандлага юм. Нийгэм болон ертөнцөд энэ нь харьцангуй эерэг сэтгэлгээний хэв маяг бөгөөд хүн төрөлхтөн үүнийг харьцангуй өөдрөг, урагш тэмүүлсэн, эерэг зүйл гэж үздэг. Тэгвэл бид юуг задлан шинжлэхийг хүсэж байна вэ? Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэхийн юу нь муу вэ? Энэ нь яагаад үнэн биш вэ? Энэ нь уг үндсээрээ үнэнтэй ямар ч хамаагүй. Энэ нь үнэнтэй ямар ч хамаагүй гэж хэлэхдээ Би юу хэлэх гэсэн бэ? Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсвэл бүхэлдээ Бурханы үгийн зарчмын дагуу, мөн Бурханы шаарддаг стандарт, нарийн ширийн зүйлсийн дагуу хийх ёстой гэж Би хэлэх гэсэн юм. Хүний гэгддэг үзэл суртал, сэтгэлгээ ёс жудаг зэргийн арга барил, хэрэгсэл, түүнчлэн аливааг хийх хандлага, үзэл бодлыг чи үүнд хольж хутгах ёсгүй. Бурханы үг бол үнэн бөгөөд эдгээр зүйлтэй ямар ч хамаагүй. Тэгвэл доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх нь яагаад муу вэ? Яагаад Би үүнийг үнэн биш гэж хэлж байна вэ? Үүнийг задлан шинжлэх хэрэгтэй биш гэж үү? (Тийм ээ, хэрэгтэй.) Энэ хэллэгийн шууд утгыг тайлбарлахаас эхэлцгээе; тэгвэл ойлгоход илүү амар байх болно. Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх гэдэг нь өөрийн хариуцлага, ачаа, эсвэл хүлээн авч, хариуцаж авсан үүрэг даалгаврынхаа төлөө бүх ичгүүр, шаналал, гутамшгийг тэвчиж чадахыг хэлдэг. Энэ бол уг хэллэгийн үндсэн утга юм. Тэгвэл энэ хэллэгийг ихэвчлэн ямар орчин, нөхцөлд ашигладаг вэ? Хэрвээ хэн нэгнийг доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч байна гэж хэлбэл, тэр хүн одоогоор үүрэг даалгавраа биелүүлчихсэн, хүрэхийг хүссэн зорилгодоо хүрчихсэн нөхцөл байдалд байна гэсэн үг үү? (Үгүй.) Тиймээс, хүн доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх тухай ярихдаа ихэвчлэн эрх мэдэл байтугай ямар ч байр суурь, алдар хүнд байхгүй нөхцөл байдалд байгаа, чухал биш хүнийг хэлдэг. Тэд ийм нөхцөл байдалд байгаа хэдий ч хариуцлагаа үүрч, гүйцэлдүүлэх ёстой үүрэг даалгавраа үүрч, урам хугарахгүй, буулт хийхгүй, бууж өгөхгүй байх шаардлагатай болдог. Энэ бас л нэг төрлийн сэтгэлгээ биш гэж үү? Энэхүү сэтгэлгээний онцлох зүйл нь юу вэ? Энэ нь “тэвчих” болон “үүрэх” явдал юм. “Тэвчих” гэдэг нь тэвчээртэй байх, ямар нэгэн зүйлийг тэсвэрлэх гэсэн утгатай. Ямар нэгэн зүйлийг тэвчихийн зэрэгцээ тэд хүнд ачаа, хариуцлагыг хариуцан авч, мөрөн дээрээ үүрч, хүн бүрийн хүлээлтийг хөсөрдүүлэхгүй байх, энэхүү даалгаврыг өөрсдөд нь даатгасан хүний урмыг хугалахгүй байх ёстой. Энэ нь ямар төрлийн сэтгэлгээ вэ? (Тэвчээр хатуужил.) Үүнд утгын ийм элемент байдаг ч энэ нь хамгийн үндсэн бөгөөд өнгөц түвшний утга юм. Өөр юу байгаа вэ? Үүнийг ингэж задлан шинжилцгээе. “Доромжлолыг тэвчих” гэдэгт “доромжлол” нь юу гэсэн утгатай вэ? (Гутамшиг, ичгүүр.) Энэ нь тухайн хүний эргэн тойронд байгаа бүх хүн түүнийг шившиг болгож, гутамшиг амслаа гэж мэдрүүлэх үе юм. Ямар зан авир онцгойлон хүмүүсийг шившиг болгож, гутамшиг амссан мэт мэдрэмж төрүүлдэг вэ? (Тэднийг шоолох, гүтгэх, тэдний талаар хорон үг хэлэх.) Зөв, тэднийг шоолох, гүтгэх, мөн тэднээр тохуурхах, даажигнах, тэдний талаар хорон үг хэлэх. Тэгвэл “хүнд ачаа үүрэх” гэдэгт “хүнд ачаа” нь юу гэсэн утгатай вэ? (Хариуцлага болон даалгавар.) Хариуцлага болон даалгаварт юу багтдаг вэ? Тэдгээрт нэг төрлийн үүрэг даалгавар, хүнд ачаа багтдаг—энэ хүнд ачаа нь бусад хүний хэн нэгэнд даатгасан зүйл, эсвэл хэн нэгний хүрэхээр тэмцэж буй зорилго, эсвэл өөрсдөө бодож олсон үүрэг даалгавар байж болно. Хүмүүс өөрсдийгөө ямар төрлийн үүрэг даалгавар хариуцаж авч байна гэж боддог вэ? (Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах.) (Шилдгийн шилдэг нь байх.) Эдгээр нь бүгд жишээ юм. Эдгээр нь үндсэндээ хүмүүсийн өөрсдийнх нь амбиц юм. Эдгээр зорилгод хүрч, хэрэгжүүлэхийн тулд тэд одоогийн нөхцөл байдалдаа гутамшиг, тохуурхал, гүжирдлэг, хорон үг, тэр ч байтугай эргэн тойрныхоо хүмүүсийн даапаалахыг хүртэл тэвчиж чаддаг. Юу тэднийг энэ бүхнийг тэвчихэд хөтөлдөг вэ? Жишээлбэл, армийн ахлах генерал болох амбицтай нэг хүн байна. Түүнийг эрх мэдэлтэй болохоос өмнө, нэгэн өдөр бүлэг танхай этгээд түүнийг доромжлон: “Чи юу даа? Армийн генерал аа? Одоо бол чамд морь ч алга байхад—чи яаж генерал болох юм бэ? Хэрвээ чи генерал болмоор байвал эхлээд миний хөл доогуур мөлх!” гэж хэлэхэд хажууд нь байсан бүх хүн нирхийтэл инээлдсэн. Тэрээр дотроо хэсэг зуур: “Армийн генерал болохыг хүсэхэд буруу юм байхгүй. Тэд яагаад намайг даапаалж, шоолно вэ? Гэхдээ би одоо бодлогогүй аашилж, чадвараа харуулж болохгүй. Өнөөдөр байдал ямар байгаагаас харахад, хэрвээ би тэдний хэлснээр хийхгүй бол зодуулна, байдал буруугаар эргэвэл би амиа ч алдаж мэднэ. Тэгвэл би яаж генерал болох юм бэ? Хүсэл тэмүүллийнхээ төлөө танхай этгээдийн хөл доогуур мөлхөх юу ч биш. Би би хэвээрээ шүү дээ, тийм биз дээ?” хэмээн бодлогоширдог. Энэ үед тэрээр пад хийтэл өвдөг сөгдөн унаж, хоёр гараа газарт тавиад, тэр танхай этгээдийн хөл доогуур нохой шиг мөлхөж гардаг. Мөлхөж байхдаа зүрх сэтгэл нь үүнийг хүлээж авахад хэцүү болж, хутгаар сийчүүлсэн мэт шаналдаг—зүрх сэтгэлд нь үзэн ядалт төрдөг! Тэрээр: “Би нэг л өдөр үнэхээр генерал болоод чамайг сая хэсэг болгон цавчина даа!” хэмээн боддог. Тэр зүрх сэтгэлдээ ингэж боддог ч гаднаа үүнийг тэвчих ёстой—юу бодож байгаагаа бусдад харуулж болохгүй. Түүнийг танхай этгээдийн хөл доогуур мөлхөж гарсны дараа танхай этгээдүүд сэтгэл ханаж, түүнийг хэлтрүүлж, хүчтэйхэн нэг өшиглөөд замаас холдуулдаг. Тэр босож, хувцасныхаа шороог гөвөөд, бүр: “Сайн өшиглөлт байлаа. Би чамайг үүнээс хойш ‘дарга аа’ гэж дуудах болно” гэж хэлдэг. Түүний дотроо бодож байгаа зүйл, гаднаа харуулж байгаа зүйл хоёр тэс өөр байдаг. Тэр яаж ингэж чадаж байна вэ? Түүнд ганцхан зорилго бий: “Би үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй. Би энэ бүхнийг тэвчсэнээр генерал болж, шилдгийн шилдэг нь болох өдөр ирнэ. Өнөөдөр энэ зовлон бэрхшээл, доромжлолыг амсахад гэмгүй. Маргааш би бүр ч шаргуу ажиллаж, зорилгодоо хүрэхийн тулд чармайх ёстой. Ямар ч бэрхшээлтэй тулгарсан, хэчнээн их зовлон, гутамшиг амссан ч би заавал генерал болох ёстой! Генерал болсныхоо дараа миний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол энэ новшийг алж, хөл доогуур нь мөлхөж доромжлуулсныхаа хариуг авах юм!” Ирээдүйд тэр генерал болох эсэхээс үл хамааран тэр мөчид “тэвчээр” нь түүний хамгийн дээд зарчим байдаг. Үүнд ямар нэгэн стратеги юм уу нууц явуулга угаас байна уу? (Байна.) Нууц явуулга бий. Тэр өөр юу ч хийж чадахгүй учраас тэвчдэг; энэ нь юуны төлөө вэ? Хэзээ нэгэн цагт энэ бүх гутамшгийн хариуг авахын тулд юм. Түүний тэвчээр нь “Амьд хүн аргатай, аргалын гал цогтой”, “Эр хүн өшөөгөө авахад хэзээ ч оройтохгүй” гэх мэт зүйр үгст үндэслэдэг—энэ бүхэн нь явуулга юм. Танхай этгээдийн хөл доогуур мөлхөх доромжлолыг тэвчихэд нь түүнийг түлхсэн зүйл бол эдгээр явуулга байв. Энэ мөчөөс эхлэн түүний зүрх сэтгэл дэх генерал болох хүсэл нь бүр ч их, илүү хүчтэй болдог; тэр яавч бууж өгөхгүй. Тэгвэл тэр гутамшиг, доромжлолыг юуны төлөө тэвчсэн бэ? Шударга үйл хэргийг хамгаалахын тулд байсан уу, эсвэл жинхэнэ нэр төрийг хамгаалахын тулд байсан уу? Тэр өөрийнхөө хязгааргүй амбицын төлөө үүнийг хийсэн. Тэгвэл энэ нь эерэг үү, эсвэл сөрөг үү? (Сөрөг.) Энэ түвшний утгаас нь авч үзвэл, энэхүү “тэвчээрт” хувийн ашиг сонирхол, хүсэл, хязгааргүй амбиц түлхэц өгдөг нь гарцаагүй. Энэхүү тэвчээрт үнэн байна уу? (Үгүй.) Хэрвээ үнэн байхгүй бол хэвийн хүн чанар байна уу? (Үгүй.) Энэ нь шударга биш, чигч биш, бүр өө сэвгүй ч биш; харин ч хүсэл, нууц явуулга, тооцоогоор бялхаж байдаг—энэ нь эерэг зүйл биш юм.

Энэхүү хорон муу хүн төрөлхтний сурталчилдаг доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх сэтгэлгээ, сэтгэхүй нь Миний дөнгөж сая ярьсан түүхтэй үндсэндээ яг адилхан бөгөөд хэрвээ хүн том зүйл гүйцэлдүүлэхийг хүсвэл жирийн хүний тэвчиж чадахгүй зүйлийг тэвчих чадвартай байх ёстой байдаг. Энэхүү тэвчээр нь голчлон юуг хэлдэг вэ? (Шившигтэй байдлыг тэвчих.) Үгүй. Энэхүү тэвчээр нь хүмүүсийг үнэн зүйлийг амьдран харуулахад хүргэдэг үү, эсвэл хуурамч зүйлийг үү? (Хуурамч.) Энэ бол чухал санаа юм. Хүсэл тэмүүлэл, хязгааргүй амбицынхаа төлөө хүмүүсийн амьдран харуулдаг зүйлс, хэлдэг үгс, гаргадаг зан авир нь бүгд хуурамч, бүгд өөрийн эрхгүй байдаг; эдгээр зүйл нь бүгд энэ бүх хүсэл, хувийн ашиг сонирхол, хүмүүсийн амбиц, зорилго гэгчийн урьдач нөхцөлд хөтлөгддөг. Хүмүүсийн амьдран харуулдаг эдгээр зүйл бүгд түр зуурын арга хэмжээ юм; өчүүхэн төдий ч үнэнч шударга юм уу үнэн байдаггүй; өчүүхэн төдий ч ил тод, нээлттэй, эсвэл ний нуугүй байдаггүй; тэдгээр нь бүгд түр зуурын арга хэмжээ юм. Энэ бүхэн ов мэхтэй явуулга биш гэж үү? Түр зуурын арга хэмжээ гэдэг нь хүмүүс ямар нэгэн зүйлийг түр зуур ингэж тэвчих; түр зуур чихэнд чимэгтэй үг хэлж, аргадаж, мэхлэх; мөн өөрсдийн жинхэнэ төрх, сэтгэл зүй, бодол, үзэл бодол, тэр ч байтугай үзэн ядалтаа түр хугацаанд нуун дарагдуулж, нөгөө хүндээ харуулахгүй байхыг хэлдэг. Харин ч тэд сул дорой, чадваргүй, унхиагүй, хулчгар талаа нөгөө хүндээ харуулахыг хүсдэг. Тэд жинхэнэ төрхөө бүхэлд нь нуун дарагдуулдаг—тэд юуны төлөө ингэдэг вэ? Хэзээ нэгэн цагт том үйл хэрэг бүтээж, шилдгийн шилдэг нь болж, бусдыг хянаж, бусдыг ноёрхохын тулд тэд ингэдэг. Хүмүүс “доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх” гэдэг хэллэгийг хэрэгжүүлж, харуулах үед юу илэрдэг вэ? Үүнийг хийдэг хүмүүс үнэнч шударга хандлагатай байдаг уу? Тэд өөрсдийнхөө талаар жинхэнэ ойлголттой юу, өөрсдөө гэмшдэг үү? (Үгүй.) Жишээлбэл, бусад нь: “Чам шиг хүн генерал болохыг хүсдэг гэж үү?” гэж хэлэхэд тэд үүнийг тунгаан бодоод: “Би чадахгүй ээ. Би генерал болохгүй. Би зүгээр л тоглосон юм” гэж хэлдэг. Тэдний хэлдэг үг үнэн үү, эсвэл худал уу? (Худал.) Тэд зүрх сэтгэлдээ юу бодож байгаа вэ? “Над шиг хүн л генерал болж чадна!” Тэд зүрх сэтгэлдээ ингэж боддог боловч үүнийг чангаар хэлбэл зүгээр үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Зодуулахаас зайлсхийхийн тулд, мөн жинхэнэ чадвараа нуухын тулд тэд: “Би зүгээр л тоглосон юм. Би үнэхээр генерал болохыг хүсэхээр тийм зоригтой биш ээ. Чи л том генералтай илүү адилхан байна—чи бол ирээдүйн ерөнхий командлагч. Энэ чинь генералаас ч өндөр хэргэм шүү дээ!” гэж хэлдэг. Энэ үг үнэн үү? (Үгүй.) Тэдний үнэн үг хаана байна вэ? (Зүрх сэтгэлд нь.) Зөв, тэд үнэн үгээ зүрх сэтгэлдээ хадгалж, чанга хэлдэггүй. Тэд яагаад үүнийгээ чанга хэлдэггүй вэ? Тэд ингэвэл зодуулна гэж айдаг учраас хэлдэггүй, илчилдэггүй; тэд хэнд ч мэдэгддэггүй, жинхэнэ чадвараа үүрд нуудаг. Жинхэнэ чадвараа нуух гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хүн жинхэнэ чадвараа бусдад харуулахгүй байхыг хэлдэг; бусад хүн сэрэмжилж, өөрсдийнх нь ашиг сонирхлын эсрэг үйлдэхээс сэргийлэхийн тулд тэд эдгээр чадвараа нуун дарагдуулж, харуулдаггүй. Энэ бас хал үзэж, халуун чулуу долоохын жинхэнэ утга биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Хал үзэж, халуун чулуу долоох; доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх; зорилго, хүсэл, үзэн ядалтаа хэзээ ч мартахгүй байх; мөн жинхэнэ төрх, жинхэнэ чадвараа хүмүүст хэзээ ч харуулахгүй байх. Зарим чадвартай хүн хүмүүсийн дунд байхдаа нэг их дуугардаггүй; тэд чимээгүй, дуу цөөтэй байдаг бөгөөд ямар нэг зүйл хэлсэн ч бодож байгаа зүйлийнхээ талыг нь л илчилдэг. Бусад хүн тэдний яг юу хэлэх гэснийг нь ойлгож, ухаарахгүй үргэлж арга барагдаж: “Тэд яагаад ийм ойлгомжгүй ярьдаг байна аа? Зүрх сэтгэлээсээ үг хэлэхэд яагаад ийм хэцүү байдаг байна аа? Энд юу болоод байна аа?” гэж боддог. Үнэндээ тэдний зүрх сэтгэлд илэрхийлдэггүй бодол байдаг бөгөөд дотор нь завхарсан зан чанар оршдог. Ингэж ярьдаггүй ч аливааг хийхдээ жинхэнээсээ хэр чадвартайгаа үргэлж нуудаг өөр хүмүүс бий. Жинхэнээсээ хэр чадвартайгаа нуух тэдний зорилго юу вэ? Хэрвээ чадвартай хүмүүс юм уу айхтар хүмүүс үүнийг харвал атаархаж, өөрсдөд нь өширхөж, хорлоно гэж тэд айдаг. Бүлэг хүний дунд үргэлж бусдад магтаал хэлдэг, үргэлж бусдын тухай сайнаар ярьдаг, мөн бусад бүх хүн өөрөөс нь илүү гэж үргэлж хэлдэг хүмүүс хамгийн хорон санаатай төрлийн хүмүүс биш гэж үү? (Тийм.) Тэд дотроо яг ямар болохыг чи хэзээ ч мэдэхгүй. Гаднаас нь харахад тэд энэ тухай ярьдаггүй болохоор чи тэднийг хязгааргүй амбицгүй гэж боддог ч үнэндээ чи буруу бодож байна. Зарим ийм хүн доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрдэг хүмүүс байдаг. Кинон дээр байнга иймэрхүү хэсгүүд гардаг—зарим хүн гэрээсээ гарахдаа үргэлж сайн зүйл хийдэг, өмссөн хувцас нь хуучирч муудсан байдаг бөгөөд хүмүүсийн дунд байхдаа үргэлж дээрэлхүүлдэг; бусдын өмнө тэд ийм л байдаг. Гэвч тэд гэртээ харимагцаа нууц өрөө рүү ордог. Нууц өрөөний ханан дээр газрын зураг байх бөгөөд газрын зураг дээрх байршлуудын наян хувьд нь нөхцөл байдлыг хянах мэдээлэгчдийг тэр хэдийнээ байрлуулсан байдаг. Гэсэн ч тэдэнтэй байнга харьцдаг хүмүүс тэднийг дээрэлхсээр байдаг, тэднийг ийм хязгааргүй амбицтай гэдгийг огт мэддэггүй. Нэг л өдөр газрын зураг дээрх бүх байршил тэдний хяналтад орж, зорилго нь бүрэн биелэх үед тэднийг дээрэлхэж байсан хүмүүс бүрмөсөн мэл гайхаж: “Энэ хүн диавол байж—амбиц нь хэтэрхий их байж! Тэр олон жилийн турш дүр эсгэсэн байна. Хэн ч түүний жинхэнэ төрхийг хараагүй шүү дээ” гэж хэлдэг. Тэд: “Миний хийсэн зүйл бол доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрсэн хэрэг. Хэрвээ би ингэж тэвчээгүй, та нарт сэжиг авхуулсан бол, хэрвээ би та нарт бүхнийг хэлсэн бол ийм том үйл хэрэг бүтээж чадах байсан уу?” гэж хэлдэг. Ёрын муу хүмүүс болон дэндүү их амбицтай хүмүүст ямар нийтлэг шинж чанар байдаг вэ? Нэг талаар тэдний тэсвэр тэвчээр, тууштай байдал жирийн хүмүүсийнхээс давдаг. Мөн тэдний нууц явуулга жирийн хүмүүсийнхээс давдаг бөгөөд хэрвээ жирийн хүн тэдэнтэй харилцвал тэдний арга мэхэнд орно. Арга мэхэнд орно гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэднийг хэн ч тодорхой хардаггүй гэсэн үг юм. Хүмүүсийн харж чадах зүйл бол тэдний өнгөн дээрээ хэлж, хийдэг зүйлс л байдаг. Тэдний хийж, хэлж байгаа зүйлээс сэтгэлийнхээ гүнд тэд юу бодож байгаа талаар чи ямар нэг сэжүүр олж чадна гэж бүү бод. Энэ нь тэдний арга мэхэнд орж байгаа хэрэг биш гэж үү? Тэсвэр тэвчээр, тууштай байдал нь угтаа эерэг үгс боловч тэдний нууц явуулга нь тэсвэр тэвчээр, тууштай байдлыг нь сөрөг болгодог. Мөн тэдэнд жирийн хүмүүсийнхээс илүү хэтийдсэн их хүсэл, хязгааргүй амбиц байдаг. Жирийн хүнд хүсэл, хязгааргүй амбиц байдаг ч ямар нэг зүйлийг олж авч чадахгүйгээ мэдрэх үедээ бууж өгөөд тэр зовлонг туулахыг хүсдэггүй. Тэгээд ч, тэд хэнтэй тэмцэлдэхийг хүсэж байгаагаа үргэлж ний нуугүй хэлдэг; тэдэнд нууц явуулга байдаггүй. Гэвч иймэрхүү ёрын муу хүмүүс хэтийдсэн амбицтай байдаг бөгөөд үргэлж нууц явуулга, ов мэхтэй хуйвалдаан явуулж байдаг. Тэд амбиц, хүслээ хэзээ ч орхихгүй; тэд эцсээ хүртэл—үхэн үхтлээ тэмцэлдэнэ.

Юэ улсын хаан Гөүжянь хэрхэн хал үзэж, халуун чулуу долоож байсан тухай түүхийг сурах бичигт өгүүлдэг. Эцэг эхчүүд ч бас үүнийг хүүхдүүддээ заадаг. Энэ түүхийг сонссон зарим хүүхэд: “Жирийн хүн байх сайхан шүү. Хүмүүс яагаад ийм хэтийдсэн амбицтай байх гарцаагүй шаардлагатай байдаг юм бэ? Хэн өөрийгөө хал үзэж, халуун чулуу долоож зовоож чаддаг байна аа? Энэ бол жирийн хүмүүсийн тэсвэрлэж чадах зовлон биш” гэж боддог. Хязгааргүй амбицтай хүмүүс л тэгж зовох шийдвэр төгс байдаг; үүнд нууц явуулга угаас байдаг. Гэвч хүн төрөлхтөн иймэрхүү сэтгэлгээг сурталчилдаг. Жишээлбэл: “Хүмүүс хэчнээн их зовлон бэрхшээл, гутамшиг амссан ч, нөхцөл байдал нь хэчнээн хүнд бэрх байсан ч амбицаа хэзээ ч умартаж болохгүй” гэдэг хэллэг байдаг. Энэ нийгэм хүмүүсийг урамшуулж, аз жаргал, зорилгынхоо төлөө тэмцэх сэдэл өгөхийн тулд хал үзэж, халуун чулуу долоох, доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх зэрэг үзэл санааг сурталчилдаг, тэгвэл бид яагаад үүнийг буруу гэж шүүмжилдэг вэ? Бүх хүн төрөлхтнийг Сатан завхруулсан. Хүн төрөлхтний дундаас зорилго нь үнэн рүү, зөв чиглэл рүү чиглэсэн хүн байна уу? (Үгүй.) Тиймээс хүн төрөлхтөн хэдий чинээ их хал үзэж, халуун чулуу долооно, хэдий чинээ их доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрнэ, Сатаны хүч төдий чинээ догширч, хүн төрөлхтний тулаан, хядлага төдий чинээ олширч, хүн төрөлхтөн төдий чинээ хорон муу болж, нийгэм төдий чинээ харанхуй бараан болно. Эсрэгээрээ, хэрвээ чи Тэнгэрийн зохицуулалтыг дуулгавартай дагаж, бүх зүйлийн жам ёсны дэг журамтай нийцэж чадвал, хэрвээ чи аливааг байгаагаар нь хүлээж авч, энэ дэг журмыг хүндэтгэн, Тэнгэрийн зохицуулалтыг хүлээж чадвал чи доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх шаардлагагүй. Чи сэрж, ухаан орох хэрэгтэй. Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг байх нь зөв юм. Үүнээс гадна, хүмүүс бүх зүйлийг хийхдээ ядаж л мөс чанарынхаа дагуу хийж чаддаг байх ёстой, үүнээс нэг шат ахивал Бурханы хүн төрөлхтөнд зориулан тогтоосон хуулийн дагуу хийж чаддаг байх ёстой. Тэгвэл хүмүүс баг зүүж, хүнд ачаа үүрэх шаардлагатай хэвээр байх уу? (Үгүй.) Үгүй, шаардлагагүй. Энэхүү нөхөрлөлөөр дамжуулан, доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх нь яг ямархуу зан авир болохыг та нар ойлгож байна уу? Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэхийн зорилго нь эерэг үү, эсвэл сөрөг үү? (Сөрөг.) Хэрвээ хүн удирдагч болохын тулд, Бурханы өөрт нь өгсөн даалгаврыг биелүүлж, шагнагдахын тулд, эсвэл төгс болгуулахыг эрэлхийлэхийн тулд доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрдэг гэж хэлбэл—эдгээр үг үндэслэлтэй юу? (Үгүй, үндэслэлгүй.) Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх нь бүхэлдээ сатанлаг гүн ухаан; үүнд ямар ч үнэн байхгүй, эдгээр үгийг сонсмогц гажууд гэдэг нь тодорхой байдаг. Хэрвээ хүн Бурханы зохицуулалтыг хүлээж, Бурханы дээд эрхийг дуулгавартай дагахын тулд доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрдэг гэж хэлбэл ингэж хэлэх нь зөв үү? (Үгүй.) Яагаад зөв биш гэж? Энэ хоёр хоорондоо холбоотой биш—доромжлолыг тэвчих чинь Бурханд хэрэггүй, мөн гутамшгийг амсах чинь ч Түүнд хэрэггүй. Энд ярьж буй доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх болон хүмүүс Бурханд итгэж, Түүнийг дуулгавартай дагах хоёрын хооронд ямар мөн чанарын ялгаа байна вэ? (Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх нь Бурханы зохион байгуулалт, зохицуулалтаас ангижрах гэсэн оролдлого юм.) Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх гэдэг нь хүмүүст өөрсдийн гэсэн төлөвлөгөө, амбиц, хүсэл, эрэлхийлдэг зорилго байна гэсэн үг. Эдгээр нь Бурханы хүмүүсээс шаарддаг стандарт болон Бурханы хүмүүст өгдөг эрэлхийлэх зорилготой нийцдэг үү? (Үгүй.) Үгүй, нийцдэггүй. Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрснээрээ хүмүүс өөрсдөө юу олж авахыг зорьдог вэ? Тэдний олж авахыг зорьдог зүйл бол хувийн ашиг сонирхол бөгөөд энэ нь хүнд зориулан Бурханы зохион байгуулж, дээд эрхээрээ захирдаг хувь заяатай ямар ч холбоогүй юм.

Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэхийг хэрэгжүүлдэг хэн бүхэнд санаархал, зорилго байдаг. Жишээлбэл, их сургууль дөнгөж төгссөн хүн компанид дадлага хийхээр анх ирэхэд ахмад ажилтнууд нь: “Энд ирсэн их сургууль төгсөгчид кофе зөөх гэх мэт хар бор ажил гурван жил хийх ёстой” гэж хэлдэг. Тэр дотроо: “Би их сургууль төгссөн ч гэсэн та нарт буулт хийхгүй шүү!” гэж боддог. Тэр дотроо ингэж боддог ч үүнийгээ чанга хэлж зүрхэлдэггүй. Гаднаа тэр хуурамчаар инээмсэглэх ёстой байсаар байдаг; өдөр бүр дүрэм журмыг дагаж, дуулгавартай байж, бөхөлзөж, бусад нь өө сэв хайх үед тэвчих ёстой болдог. Үүнийг тэвчих түүний зорилго юу вэ? Ингэснээр тэр бахдалтайгаар инээж чаддаг болж, менежер юм уу даргын нарийн бичиг болж, өөрийг нь дээрэлхэж байсан хүмүүсийг уландаа гишгэх өдөр ирнэ. Тэр ингэж боддоггүй гэж үү? Зарим хүн: “Тэр ингэж л бодож, ингэж л хийх ёстой. Эс бөгөөс тэр насан туршдаа бусдад дээрэлхүүлнэ. Хэн тэгж зовохыг хүсэх юм бэ? Тэгээд ч, хүмүүс амбицгүй бол яаж амьдрах юм бэ? Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг—энэ бол амьдралын жам. Генерал болохыг хүсдэггүй цэрэг бол сайн цэрэг биш” гэж хэлдэг. Эдгээр үг түүний уриа болдог боловч энэ нь бүхэлдээ сатанлаг логик юм. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд өдөр бүр, жилээс жилд бүх хүнд эелдэг, хүндэтгэлтэй хандаж, ийм маягаар тэвчих ёстой болдог. Нэг л өдөр дарга нь түүнд: “Энэ гурван жилд чиний гүйцэтгэл сайн байлаа. Ирэх долоо хоногоос эхлэн чи борлуулагч болно” гэж хэлдэг. Үүнийг сонсоод тэр зүрх сэтгэлдээ баярлахгүй: “Би зүгээр л борлуулагч болох гэж гурван жил уйгагүй хөдөлмөрлөсөн гэж үү! Би борлуулалтын гүйцэтгэх захирал болно гэж бодсон шүү дээ!” гэдэг. Гэвч тэр тушаал дэвшүүлсэнд баярлалаа гэж хэлэх ёстой болдог. Тэр зорилгодоо хараахан хүрээгүй байгаа тул үргэлжлүүлэн тэвчих ёстой. Тэр үргэлжлүүлэн доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч, архи ууж, хуурамчаар инээмсэглэн хичээнгүйлэн даргыгаа салахгүй дагаж, үүнийг арван жилийн турш тэвчээд эцэст нь зорилгоо биелүүлдэг. Нэг л өдөр дарга нь түүнд: “Чи ажлаа сайн хийлээ. Би чамайг туслах болгон тушаал дэвшүүлнэ” гэж хэлдэг. Үүнийг сонсоод тэр дотроо онцгой их баярладаг—тэр эцэст нь чадлаа! Энэ ямар үр дүн бэ? Түүний нүдээр бол тэр одоо бусад бүх хүнээс хавьгүй илүү болсон. Тэр энэ бүхнийг дуртайяа хийсэн биш гэж үү? (Үгүй.) Тэр энэ бүхнийг хэний төлөө хийсэн бэ? (Өөрийнхөө төлөө.) Өөрийнхөө төлөө. Үүнд эерэг, эсвэл хэрэгжүүлэх ёстой юу ч байхгүй, магтан сайшааж, өргөмжлөх үнэ цэнтэй зүйл бүр ч байхгүй. Гэвч доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрдэг, сүүлээ хавчин хулчийдаг иймэрхүү сэтгэлгээг өнөөгийн нийгэмд сурталчилдаг. Тиймээс хүмүүсийн сурталчилдаг “доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх” гэдэг нь ямархуу хэллэг вэ? (Муу.) Яагаад муу гэж? Хүмүүс цэвэр өөрсдийн санаархал, сэдлээс болж, мөн өөрсдийн хүсэл, хязгааргүй амбицыг хангахын тулд доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрдэг. Энэ нь зөв зорилгын төлөө биш юм. Тийм ч учраас үүний аль нь ч авч хэрэгжүүлэх үнэ цэнгүй, аль нь ч магтан сайшаах үнэ цэнгүй, гарцаагүй дурсан санах үнэ цэнгүй гэж Би хэлж байна. Эрт дээр үед ордонд юу болсныг дахин нэг харцгаая. Нэгэн эзэн хаан нас баржээ. Хатан нь хүүгээ балчир байгааг, хаан ширээнд суувал ордныхныг огт хянаж чадахгүй гэдгийг хараад, хүүгээ үнэхээр баттай эзэн хаан болгож захируулахын тулд доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэн, талийгаач эзэн хааны дүүтэй гэрлэж, тэд хамтдаа хүүг нь хаан ширээ залгамжлахад тусалсан. Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх түүний зорилго юу байсан бэ? Хүүгээ эзэн хаан болгохын төлөө байв. Хүүгийнх нь эзэн хааны байр суурь баттай болох үед түүний байр суурь хатан эх болно. Үүнийг доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх гэж нэрлэдэг. Тэр ямар доромжлол тэвчиж байсан бэ? Тэр ариун явдлыг сахиагүй; эзэн хааныг нас бармагц тэр даруй дүүтэй нь гэрлэсэн нь түүнд муу нэр авчирсан. Хүмүүс түүнийг ар хударгаар нь шүүмжилж, шүүж байсан бөгөөд түүхийн номд хүртэл түүнд нааштай үнэлгээ өгдөггүй. Тэр үүнийг тоосон уу? Үнэндээ тэр хадам дүү байсан хүнтэйгээ гэрлэхээсээ өмнө үр дагаврыг нь бодож үзсэн, тэгвэл яагаад тэр үүнийгээ хийсэн бэ? Хүүгийнхээ эзэн хааны байр суурийг баталгаажуулж, хатан эхийн байр сууриа хамгаалахын тулд байв. Ийм муу нэрийг тэвчиж, энэ зовлонг дуртайяа амсах цорын ганц шалтгаан нь энэ юм. Үүнийг доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх гэж нэрлэдэг. Энэ бүх гутамшгийг тэвчсэнээрээ тэр юу олж авсан бэ? Түүний олж авсан зүйл нь бүр ч том ашиг тус байсан. Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх нь ийм зорилготой байсан юм. Тэр энэ том ашиг тусыг олж авмагц тэр бүх муу нэр ямар ч утгагүй болсон. Энэ муу нэрийнхээ хариуд тэр өөртөө болон хүүдээ эрх мэдэл, байр суурь олж авсан. Тэгвэл түүний доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрсэн нь эерэг үү, эсвэл сөрөг үү? (Сөрөг.) Хэрвээ зөвхөн түүний зан авирыг л харвал тэр өөрийгөө хаяж чадсан бөгөөд хүүгийнх нь өнцгөөс харвал түүний тэсвэрлэсэн гутамшиг, зовлонд амь биеэ хайрладаггүй тал байсан тул хүмүүс түүнийг магтаж, “Ямар агуу эх вэ!” гэж хэлэх ёстой. Гэвч түүний хүсэл, хязгааргүй амбиц болон жинхэнэ зорилгыг хараад хүмүүс түүнийг шүүмжлэх ёстой; түүний үйлдлийг шүүвэл зохино.

Бурханд итгэдэг хүмүүс доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх шаардлагатай юу? (Үгүй.) Хэрвээ хүмүүс Бурханы үгийг хүлээн авч, Түүний шүүлт, гэсгээлт, засалт, шалгалт, цэвэршүүлэлтийг хүлээн авч, тэр ч байтугай хүмүүст чиглэсэн Түүний хараал, яллалтыг хүлээн авдаг бол тэд доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх шаардлагатай юу? (Үгүй.) Энэ бол гарцаагүй. Итгэгчдийн нөхцөлд “доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх” гэдэг хэллэгийг ашиглах нь огтхон ч үндэслэлгүй бөгөөд үүнийг ялладаг. Энэ нөхцөлд энэ хэллэгийг ашиглах нь яагаад буруу вэ? Энэ нөхцөлд энэ зан авир буруу гэдгийг хэрхэн батлах вэ? Энэ хэллэгийг буруу гэдгийг зөвхөн амаараа болон хоосон сургаалын хувьд хүлээн зөвшөөрөх нь хангалтгүй; энэ нь ямар үнэнийг хөндөж байгааг чи мэдэх ёстой. Өмнө нь чи Бурханаар төгс болгуулж, Бурханаар авруулахыг хүлээн авахын тулд хүмүүс доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэхэд, хал үзэж, халуун чулуу долооход, Юэ улсын хаан Гөүжяний сэтгэлгээг авч хэрэгжүүлж, хэзээ ч бууж өгөхгүй байхад суралцах хэрэгтэй гэж боддог байсан—чи зүгээр л мангар амьтан, үнэнийг ухамсарлах чадваргүй байсан. Одоо Миний нөхөрлөлийн дараа чи: “Энэ хэллэг сайн биш. Өмнө нь би энэ хэллэгийг үргэлж ашигладаг байсан—би яаж тийм тэнэг байж чадав аа?” гэж боддог. Чи өөрийгөө үнэнийг ойлгодоггүй, ухамсарлах чадвар чинь муу гэдгийг харж чадна. Энэ хэллэгийн юу нь буруу болохыг чи ойлгох ёстой. Чи үүний юу нь буруу болохыг үнэхээр ойлгож чадмагцаа энэ хэллэгийг бүрэн дүүрэн ойлгоно. Хэрвээ чи энэ хэллэгийн зөвхөн нэг хэсгийг нь л тодорхой харж, сөрөг талыг нь тодорхой хардаг ч хүмүүсийн эерэг гэж боддог талыг нь тодорхой хардаггүй бол энэ нь чи үнэнийг хараахан ойлгоогүй байна гэсэн үг. Миний саяхан нөхөрлөсөн зүйлийг сонссоны дараа та нар Миний эдгээр арга барилын дагуу эдгээр зүйлийг задлан шинжилж чадах уу? Бурханы гэрт доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх хэрэгжүүлэлт яагаад шаардлагагүй вэ? Энэ арга барил, сэтгэлгээг Бурханы гэрт ялладаг, энэ нь үнэнтэй нийцдэггүй гэж Би яагаад хэлдэг вэ? (Бурхан минь, Бурханы гэрт Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах, тэр ч байтугай чөлөөлөгдөх юм уу яллагдах нь доромжлолыг тэвчиж буй хэрэг биш гэж би ойлгодог. Харин энэ нь Бурханы хүмүүсийг авардаг арга зам бөгөөд энэ нь үнэнийг эрэлхийлэх зөв зам руу биднийг хөтлөх зорилготой юм. Энэ нь доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэхтэй ямар ч хамаагүй. Хэрвээ хүмүүс зөвөөр ухамсарлаж чадвал энэ нь Бурхан хайрлаж, өргөж байгаа хэрэг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах нь Бурханы агуу халамж, хамгаалалт, мөн хүмүүсийг аврах Бурханы аврал гэдгийг мэдэх болно.) Ингэж хэлэх нь зөв үү? (Зөв.) Хэрвээ чи шүүлт, гэсгээлтийг тодорхой харж чадахгүй бол зүрх сэтгэлд чинь эсэргүүцэл, гомдол төрж, чи “доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх” хэмээх сатанлаг гүн ухааны хэллэгийг хэрэгжүүлж, дотроо: “Өө яана аа, би доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч, Юэ улсын хаан Гөүжяний сэтгэлгээг авч хэрэгжүүлэх ёстой” гэж бодно. Тэгээд чи өөрийгөө урамшуулж, өөртөө сэдэл өгөхийн тулд ширээнийхээ дээр “доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх” гэдэг үгийг сийлж, уриагаа болгоно. Энэ нь гай дуудаж байгаа хэрэг биш гэж үү? Өнөөдрийн нөхөрлөлийн дараа та нар мэдээж ингэхгүй нь лавтай, гэхдээ Миний задлан шинжлээгүй “чимээгүй байж хүчээ нөөх” гэх мэт өөр хэллэгүүдийг уриагаа болгох уу? Үүний уг чанар нь адилхан биш гэж үү? Эдгээр зүйл нь Хятадын уламжлалт соёлын нэг хэсэг юм. Эдгээр зүйл Сатаны хор мөн үү? Эдгээр нь бүгд Сатаны хор; бүгд Сатаны ертөнцийн гүн ухаан юм.

Өмнө нь Намайг эх газрын Хятад дахь чуулгануудад ажиллаж байхад, өөрөөр хэлбэл, Намайг дөнгөж ажлаа эхэлж байх үед Бурханы гэр зарим ах эгчийн бичиг үсгийн мэдлэгийг сайжруулахаар зохицуулсан юм. Тэр үед нөхцөл байдал ямар байсан бэ? Нас дээр гарсан хүмүүс, мөн илүү алслагдсан нутагт амьдардаг хүмүүс байлаа. Тэдний боловсролын түвшин харьцангуй доогуур, сайн уншиж чаддаггүй байв. Жишээлбэл, Бурханы үгэнд “хэв чанар муутай”, “Бурханы зан чанар”, “Бурханы санаа зорилго” болон бусад тогтсон хэллэгийн талаар ярьдаг ч тэд эдгээр нь ямар утгатай болохыг ойлгодоггүй, мэддэггүй байв. Хожим нь Бурханы гэр ах эгч нарт чөлөөт цагаараа бичиг үсгийн мэдлэгээ сайжруулж болох ба ядаж л зарим тогтсон хэллэг, нэр томьёо, нэр үгс ямар утгатай болохыг мэдэх ёстой гэж хэлсэн. Эс бөгөөс, Бурханы үгийг уншихдаа үг, хэллэгийнхээ утгыг ч ойлгохгүй байж тэд Бурханы үгийг яаж ойлгох юм бэ? Мөн хэрвээ тэд Бурханы үгийг ойлгож чадахгүй бол үнэнийг яаж хэрэгжүүлэх юм бэ? Үүний дараа ах эгч нар эдгээр зүйлийг сурахад хүчин чармайлт гаргаж эхэлсэн. Энэ бол сайн хэрэг, гэвч гажууд ойлголттой зарим хүн нөхцөл байдлыг далимдуулсан. Цуглааны үеэр зарим удирдагч бичиг үсгийн чадвараа сайжруулахын ач холбогдол, ах эгч нар хэрхэн бичиг үсэгтэй болох ёстой талаар, бичиг үсэгтэй байхын ашиг тус, мөн бичиг үсэггүй бол юу болох талаар л онцгойлон ярьсан. Тэд иймэрхүү маш олон хоосон сургаал ярьсан. Эдгээр зүйл нь үнэн биш, тэдгээрийн талаар хэтэрхий их ярих шаардлагагүй. Хэн нэгэн эдгээр зүйлийг хэлмэгц хүмүүс ойлгож чадна; тэдгээрийг үнэн мэтээр цуглаан дээр нөхөрлөх шаардлагагүй. Зарим удирдагч эдгээр зүйлийн талаар үнэн мэтээр нөхөрлөж цуглааны ихээхэн цагийг үрээд зогсохгүй, бас нэгэн шинэ арга сэдэж, ах эгч нарыг ховор хэрэглэгддэг үгсээр тусгайлан шалгаж байв. Хэрвээ ах эгч нар хариулж чадахгүй бол энэ нь удирдагчдыг өндөр боловсролтой харагдуулахгүй гэж үү? Тэр үед бодитой ажил хийдэггүй зарим хуурамч удирдагч байсан—тэд амийн туршлага, үнэн, эсвэл Бурханы үгийн талаар нөхөрлөөгүй, харин зөвхөн бичиг үсгийн талаар онцгойлон нөхөрлөсөн. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг зүй ёсны ажлаа хийхгүй байх гэж нэрлэдэг. Энэ нь асуудал биш гэж үү? (Мөн.) Би яагаад энэ асуудлын талаар ярьж байна вэ? Энэ нь та нарт ямар хэрэгтэй юм бэ? Та нар иймэрхүү зүйл хийж чадах уу? Ингэж авирлахаар төлөвлөж байгаа хүн байна уу? Хэрвээ та нар ингэж авирладаг бол үнэхээр мунхаг хүмүүс юм! Намайг эдгээр хэлц үгсийн талаар ярихыг хараад, үйлдэл хийхээр зэхэж, өөрсдийгөө бэлдэж эхлэн: “Үнэний талаар нөхөрлөх ийм амархан байж. Зүгээр л хэлц үгсийн талаар нөхөрлөхөд хангалттай юм байна. Та хэлц үгсийн талаар нөхөрлөж болно, харин би хоёр хэсэгт ёгт хэлц, этгээд үг, зүйр үг, сургаал үгсийн талаар нөхөрлөнө” гэж хэлдэг зарим хүн бий. Энэ нь зүй ёсны ажлаа хийхгүй байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Эдгээр нь ямар төрлийн хүмүүс вэ? Тэдэнд сүнслэг ойлголт бий юу? (Үгүй.) Тэдэнд сүнслэг ойлголт байхгүй, тэд үнэнийг ойлгодоггүй. Тэд юу гэж боддог вэ? “Та хийх зүйлгүй үедээ тэнд суугаад дэмий чалчиж, хэдэн хэлц үгээр биднийг аргацаадаг. Хэрвээ би Таны арга барилыг дагавал би ч бас нөхөрлөж чадна!” Сүнслэг ойлголтгүй хүмүүс аливаа зүйлийн өнгөн талыг л харж, Намайг сохроор дуурайдаг. Энэ зан авирыг дуурайсных нь төлөө эдгээр удирдагчийг чөлөөлөх ёстой бөгөөд тэдэнтэй адил зүйл хийдэг хэнийг ч болов бас чөлөөлөх ёстой. Би яагаад энэ талаар ярьж байна вэ? Та нарыг буруу замаар орчих вий гэсэндээ ийм зан авир гаргахаас чинь өмнө Би та нарын анхаарлыг үүнд хандуулж байна. Би эдгээр зүйлийн талаар ярьж чадна, гэхдээ хэрвээ чи тэдгээрийн талаар яривал ойлгомжтой байдлаар ярьж чадах уу? Чи чадахгүй. Тэгвэл Би яагаад эдгээр зүйр үг, хэлц үгийн талаар ярьдаг вэ? Би ямар нөхцөлд тэдгээрийн талаар ярьдаг вэ? Хүмүүс үнэний ухагдахуун, тодорхойлолтыг ойлгох үед, хэрвээ тэрхүү суурин дээр Би илүү гүнзгийрч, хүмүүсийн үнэн гэж боддог илүү олон зүйлийг задлан шинжилбэл хүмүүс үүнийг ухамсарлаж чаддаггүй; тэд үүнийг хэрхэн эргэцүүлэх ёстойгоо мэддэггүй, мөн үүнийг өөр ямар зүйлстэй холбох ёстойгоо мэддэггүй. Та нар ойлгодоггүй учраас Би та нарт хэлц үгсийн талаар зарим нэг түүхийг ярьж өгсөн. Энэ нь зайлшгүй шаардлагатай байсан. Зарим хүн үнэний тухайд өөрсдийгөө их сургуулийн түвшинд хүрсэн гэж боддог бөгөөд яагаад бага сургуулийн эдгээр хичээлийг дахин үзсээр байгаа юм бэ гэж гайхдаг. Энэ бол бага сургуулийн хичээл биш, хэдийнээ их сургуулийн хичээл гэдгийг тэд ойлгож чаддаггүй. Та нар их сургуулийн түвшин рүү хараахан ороогүй; та нар бага сургуулийн түвшиндээ л байгаад байгаа боловч өөрсдийгөө их сургуулийн түвшин рүү орсон гэж боддог бөгөөд өөрсдөөрөө бахархдаг. Харамсалтай нь энэ мэдрэмж буруу; энэ бол ташаа мэдрэмж—та нар их сургуулийн түвшин руу орох яагаач үгүй байна. Тиймээс Би та нарт дахин сануулъя: Миний дөнгөж сая ярьсан зүйлсийг бүү хийцгээ. Ойлгодог зүйлийнхээ талаар үнэнчээр нөхөрлөцгөө, хэрвээ та нар ойлгохгүй байвал дэмий бүү чалчицгаа. Үнэний талаар нөхөрлөх нь дэмий чалчих явдал биш; чиний дэмий чалчихыг сонсож цагаа үрэх хүн байхгүй. Намайг сохроор бүү дуурай, мөн Намайг хал үзэж, халуун чулуу долоох талаар ярьсан болохоор Юэ улсын хаан Гөүжяний талаар, эсвэл орчин үеийн түүх юм уу эртний түүхийн талаар бүү ярь. Эдгээр зүйлийн талаар ярих нь ямар ашигтай вэ? Хүмүүс тэдгээрийг сонсохыг хүсдэг үү? Хүмүүс сонсохыг хүсдэг байлаа ч гэсэн эдгээр зүйл нь үнэн биш.

Бурханд итгэж, Түүнийг дагадаг хүмүүс доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх шаардлагагүй, доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэхийг хэрэгжүүлэх бүр ч шаардлагагүй гэдгийг Би дөнгөж сая ярьсан. Хүн яагаад тийм “сайн” хэллэг, “эрхэмсэг” сэтгэлгээг хэрэгжүүлж болохгүй гэж? Асуудал нь хаана байна вэ? Хүн яагаад доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх сэтгэлгээтэй байж болохгүй гэж? Хоосон сургаалын хувьд яривал, доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх нь үнэн биш учраас тэр юм; энэ хэллэгийг Бурхан айлдаагүй; энэ нь хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы шаардлага биш, мөн Өөрийг нь дагадаг хүмүүст Түүний өгсөн үйлдлийн зарчим ч биш. Би яагаад энэ хэллэгийг үнэн биш, хэрэгжүүлэлтийн зарчим биш гэж хэлдэг вэ? Эхлээд, доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх гэдэг дэх “доромжлол” гэдэг үгийг харцгаая. “Доромжлол” гэдэг нь юуг хэлдэг вэ? Гутамшигтай болон ичгүүртэй байдалд орохыг хэлдэг. Тэгвэл хүмүүс Бурханд итгэж, Бурхан тэдний хувь заяаг захирах үед, Бурханыг дуулгавартай дагаснаараа тэд доромжлуулж байгаа хэрэг үү? Тэд гутамшгийг тэвчиж байгаа хэрэг үү? (Үгүй.) Хүмүүс: “Бурханыг дуулгавартай дагахын тулд би зүрх сэтгэл дэх галаа дарж, зүрх сэтгэл дэх уураа дарж, зүрх сэтгэл дэх гомдлоо дарж, зүрх сэтгэл дэх эвлэршгүй мэдрэмжээ дарах ёстой. Би үүнийг тэвчиж, ганц үг ганхийх ёсгүй. Миний хувьд энэ бүх зүйл доромжлол учраас би тэдгээрийг дарна” гэж хэлж, тэвчих шаардлагатай юу? Ингэснээрээ тэд үнэнийг хэрэгжүүлж байна уу? (Үгүй.) Тэд юуг хэрэгжүүлж байна вэ? Тэрслүү байдал, хуурамч байдал болон дүр эсгэлтийг хэрэгжүүлж байна. Үнэний хэрэгжүүлэлтэд хүрч, үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагадаг болохын тулд чиний хийх ёстой хамгийн эхний зүйл бол ямар нэгэн зовлон шаналлыг тэвчих явдал биш бөгөөд чи ямар ч төрлийн гутамшгийг тэвчих шаардлагагүй. Чамд зориулан Бурханд байдаг дээд эрх, зохицуулалт, Түүний чамд тавьдаг шаардлага нь доромжлол мөн үү? (Биш.) Тэр чамайг доромжлоогүй. Бурхан чамайг ил болгож, шүүж, гэсгээж, шалгаж, цэвэршүүлэхдээ чамайг доромжлоогүй. Харин ч Тэр завхарсан зан чанараа харуулж байгааг чинь ил болгохын зэрэгцээ чамайг өөрийгөө танин мэддэг болгож, тэдгээрийг хаяж, тэдгээрээс урвахад хүргэж, дараа нь чамайг Бурханы шаардлагын дагуу үйлддэг болгож байгаа юм. Энэ нь ямар үр дүнд хүрэх вэ? Чи Бурханыг дуулгавартай дагаж, үнэнийг ойлгож, Бурханыг баярлуулдаг хүн, Бурханы сайшаадаг хүн болж чадна. Тиймээс, чиний эдгээр зүйлд хүрэх үйл явц, энэ хугацаанд туулдаг зүйлсийн аль нэг нь гутамшиг мөн үү? Бурхан чамайг доромжилж байгаа ямар нэг зүйл байна уу? (Үгүй.) Жишээлбэл, Бурхан чамайг ил болгох үед, Тэр чиний биеэ тоосон зан, хорон муу байдал, ов мэхтэй байдал, гөжүүд байдал, эсвэл харгис хэрцгий байдлыг ил болгох үед эдгээрийн аль нэг нь баримт биш байдаг уу? (Үгүй.) Тэдгээр нь бүгд баримт юм. Бурханы чамайг ил болгодог, чамд хэлдэг үгсийн хэв маяг ямар ч байсан, тэдгээр нь бүгд баримт байдаг. Хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, мөн хүмүүс хэр ихийг ухаарч, хүлээн авч чадахаас үл хамааран эдгээр нь бүгд баримт юм. Тэдгээр нь үндэслэлгүй биш, хэтрүүлэг ч биш бөгөөд чамайг гарцаагүй гүтгэдэггүй. Тэгвэл тэдгээр нь чамайг доромжилдог уу? (Үгүй.) Тэдгээр нь чамайг доромжлоогүй төдийгүй, харин ч чамд сануулга болж, ёрын муу хүмүүсийн замаар алхахгүй, Сатаныг дагахгүй байхыг чамд анхааруулж, амийн зөв замаар алхах боломжийг чамд олгодог. Эдгээр зүйлийн чамд үзүүлэх үр нөлөө, үр дүн нь эерэг байдаг. Бурханы эдгээр үйлдлийн шинж чанар нь бүхэлдээ зөв зүйтэй юм. Тэр чамайг аврахын тулд эдгээр зүйлийг хийж байгаа бөгөөд тэдгээр нь үнэнтэй бүрэн нийцдэг. Энэ бол хүмүүсийн тэвчих ёстой зовлон бөгөөд завхарсан зан чанараа хаяж, Бурханы санаа зорилгыг биелүүлж чаддаг болж, жинхэнэ бүтээгдсэн зүйлс болохын тулд тэдний тэвчих ёстой зовлон юм. Хүмүүст байх ёстой хандлага бол үүнийг гутамшиг хэмээн тэвчихийн оронд энэ зовлонг идэвх санаачилгатайгаар хүлээн авах явдал юм. Энэ зовлон нь доромжлол биш, доог тохуу биш, хүмүүс рүү дайрч давшилж байгаа хэрэг биш, Бурхан хүмүүсээр тоглож байгаа хэрэг бүр ч биш юм. Энэ нь бүхэлдээ хүмүүст завхарсан зан чанар байдаг, Бурханаас урвадаг, үнэнийг хайрладаггүйгээс үүдэн гардаг. Бурханы үг болон Бурханы хүмүүст тавьдаг шаардлагаас болж хүмүүст ийм шаналал үүсдэг, тэгвэл энэ шаналлын аль нэг хэсгийг Бурхан хүмүүст зориуд өгдөг үү, эсвэл нэмэлтээр өгдөг үү, мөн хүмүүс үүнийг амсах ёсгүй юу? Тийм зүйл огт байхгүй. Харин ч эсрэгээрээ, хэрвээ хүмүүс энэ шаналлыг дэндүү бага амсвал завхарсан зан чанараа хаяж чадахгүй. Хүмүүсийн тэрслүү зан чанар хэчнээн ноцтой байх нь хамаагүй, мөн завхарсан зан чанарыг нь Бурхан ил болгож байгааг тэд хэр их хүлээн зөвшөөрч, хүлээн авч чадахаас үл хамааран эцсийн дүндээ Бурханы хүмүүст өгдөг зүйл нь доромжлол биш, тэдний амсдаг зүйл нь гутамшиг биш юм. Харин энэ нь хүмүүсийн амсах ёстой зүйл; энэ бол Сатаны гүнээ завхруулсан хүний амсах ёстой шаналал юм; хүмүүс энэ зовлонг тэвчих ёстой. Тэд үүнийг тэвчих ёстой гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь хүмүүс Бурханы эсрэг маш гүнзгий тэрсэлж, Сатанууд болсон байдаг. Хэрвээ хүмүүс эдгээр завхарсан зан чанараа хаяж, Бурханы авралыг хүлээн авахыг хүсвэл энэ зовлонг тэвчих ёстой. Энэ нь туйлын зөв зүйтэй; энэ бол хүмүүсийн туулах ёстой зам, тэдний тэвчих ёстой зовлон болохоос Бурханы тэдэнд өгдөг зүйл биш юм. Энэ нь хүйтэн ус уусны дараа гэдэс чинь эвгүйрхдэгтэй адил юм. Хэнийг буруутгах вэ? Хүйтэн усыг уу? (Үгүй.) Энэ бэрхшээлийг чамд хэн авчирсан бэ? (Бид авчирсан.) Чи өөрөө өөртөө авчирсан. Хүмүүсийн амсдаг энэ үр дүн, энэ үйл явц тэдний өөрсдийнх нь хийсэн хэрэг юм; үүнд ярих гутамшиг, эсвэл доромжлол гэж үгүй. Зарим хүн үүнийг ингэж ухамсарладаггүй; тэд үнэнийг хүлээн авдаггүй. Тэд юу гэж боддог вэ? “Бурханы гэр намайг удирдагч болохыг зөвшөөрсөн; энэ албан тушаалд намайг дэвшүүлсэн, тэгээд би удирдагчийн ажлаа баяртайгаар гүйцэтгэсэн. Ажлаа сайн хийгээгүй, алдаа гаргасны минь төлөө Бурханы гэр намайг чөлөөлнө гэж би хэзээ ч бодоогүй. Би юу болж хувирав аа? Надад ёс жудаг, нэр төр үлдсэн үү? Надад хүний эрх чөлөө үлдсэн үү? Надад бие даасан байдал үлдсэн үү?” Хүмүүс Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг ямар ч сонголтгүйгээр дуулгавартай дагах ёсгүй, хэрвээ хүмүүс туйлын дуулгавартай дагадаг бол тэд тэнэг, нэр төргүй хүмүүс бөгөөд хэтэрхий сул дорой, гомдолтой байдлаар амьдардаг гэж тэд боддог. Тиймээс, “Намхан дээвэр дор толгой бөхийхөөс өөр аргагүй” гэдэг зүйр үг шиг хүмүүс шүүлт, гэсгээлт, засалтыг хүлээн авах үедээ гутамшиг амсах ёстой гэж ийм төрлийн хүн боддог. Хар даа, энд бас нэг сатанлаг гүн ухаан байна. Энэхүү алдартай хэллэг нь тэдний толгойг бөхийлгөдөг. Тэд юу бодож байгаа вэ? Тэд сайн дураараа дуулгавартай дагаж байна уу, эсвэл доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч байна уу? (Сүүлийнх нь.) Тэд өөрсдийгөө доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч байна гэж боддог. Тэд сайн дураараа дуулгавартай дагаж байгаа юм биш. Тэдний дуулгавартай байдал нь сайн дурынх биш, цэвэр ариун биш юм. Харин ч тэдэнд дуулгавартай дагахаас өөр сонголт байдаггүй. Тиймээс тэд энэхүү сонголтгүй байдлыг нэг төрлийн доромжлол гэж үздэг. Ийм төрлийн хүн ингэж бодож чаддаг тул Бурханы үгийг дуулгавартай дагах хэрэгжүүлэлтийг үнэний хэрэгжүүлэлт гэж үздэг үү? Үгүй. Тэд дуулгавартай дагахыг үнэн гэж үздэггүй. Харин ч тэд доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэхийг үнэн гэж үздэг. Эдгээр зүйлийн шинж чанар өөр биш гэж үү? (Өөр.) Хэдийгээр сайн дураараа дуулгавартай дагадаг хүмүүс болон доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрдэг хүмүүсийн аль аль нь дуулгавартай дагадаг, мөн хэдийгээр тэдний хэн нь ч төвөг уддаггүй, эсэргүүцдэггүй, гаднаа тэд хоёулаа дуулгавартай, томоотой, сайн мэт харагддаг ч эдгээр зүйлийн шинж чанар аанай л өөр юм. Чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаг хүмүүс дуулгавартай дагахыг өөрсдийн хариуцлага, үүрэг, үүрэг хариуцлага гэж үздэг; тэд үүнийг өөрсдийн хүлээсэн үүрэг, мөн үнэн гэж үздэг. Чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаггүй хүмүүс гаднаа эсэргүүцдэггүй байлаа ч зүрх сэтгэлдээ өөрсдийгөө доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч байна гэж боддог бөгөөд тэдний нүдээр бол доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх нь хамгийн дээд үнэн юм. Тэд доромжлолыг тэвчихийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж үздэг юм бол дуулгавартай дагахыг юу гэж үздэг вэ? Тэд үүнийг үнэнийг хэрэгжүүлэх биш, харин доромжлолыг тэвчиж байна гэж үздэг. Энэ нь эсрэгээрээ биш гэж үү? Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? (Тэд үүнийг эсрэгээр нь ойлгосон.) Тэд үүнийг эсрэгээр нь ойлгосон. Тэд үнэнийг ертөнцийн гүн ухаан гэж үздэг; тэд хоосон сургаал болон хүний ертөнцийн гүн ухааныг үнэн гэж үздэг. Энэ нь хар, цагааныг сольж тавьсан хэрэг биш гэж үү? (Тийм.) Энэ бол хар, цагааныг сольж тавьсан хэрэг юм. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Тэдний амсдаг энэ зовлон бэрхшээл нь доромжлол биш, мөн хэн нэгэн тэднийг доромжлох гэж оролдож байгаа хэрэг ч биш гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Тэгвэл хүмүүсийн амсдаг зовлон бэрхшээлийг юу үүсгэдэг вэ? (Хүмүүсийн завхарсан зан чанар.) Зөв. Хэрвээ чамд завхарсан зан чанар байхгүй байсан бол, мөн чи үнэнийг ойлгож, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы дээд эрх, зохицуулалтыг бүрэн дуулгавартай дагаж, Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг байсан бол чи энэ зовлон бэрхшээлийг амсах шаардлагагүй байх байсан. Тиймээс, энэхүү доромжлол гэж байхгүй. Чи ойлгож байгаа биз дээ?

Зовлон бэрхшээл, доромжлол хоёрын аль нь эерэг вэ? Энэ хоёрын хооронд ялгаа бий юу? (Тийм ээ, бий.) Зовлон бэрхшээл бол эерэг юм. Хэрвээ чи шүүлт, гэсгээлт, засалтыг дуртайяа хүлээн авч, энэ зовлон бэрхшээлийг дуртайяа амсвал, энэ зовлон бэрхшээлийн талаарх тайлбар чинь: “Би энэ зовлон бэрхшээлийг амсах ёстой. Бурхан юу ч хийсэн, хэдий би үүнийг ойлгохгүй, зүрх сэтгэлд минь хүнд тусаж, би сөрөг, сул дорой байсан ч Түүний хийдэг бүхэн зөв. Би завхарсан зан чанартай болохоор Бурхантай маргах ёсгүй. Зүрх сэтгэлд минь хэчнээн хүнд туссан ч, энэ нь миний өөрийн буруугаас болсон. Бурхан буруугүй; Бурханы хийдэг бүхэн зөв. Би зовлон бэрхшээлийг амсах ёстой. Хэн намайг завхарсан зан чанартай болгосон бэ? Хэн намайг Бурханыг эсэргүүцэхэд хүргэсэн бэ? Хэн намайг мууг үйлдэхэд хүргэсэн бэ? Эдгээр зүйлийг Бурхан надад өгөөгүй; тэдгээр нь миний өөрийн уг чанараас үүдэлтэй. Би энэ зовлон бэрхшээлийг амсах ёстой” гэх болно. Тэгвэл хүмүүс энэ зовлон бэрхшээлийг амсах нь эерэг зүйл мөн үү? (Мөн.) Хэрвээ хүмүүс үүнийг эергээр ойлгож, Бурханаас ойлгодог бол энэ зовлон бэрхшээл нь эерэг юм. Гэвч тэд: “Би дуулгавартай дагаж чадна, гэхдээ дуулгавартай дагалаа ч гэсэн би үндэслэлээ тодорхой тайлбарлаж, дотроо юу бодож, юу хийж байгаагаа тодорхой хуваалцах ёстой. Би ийм хулчгар, мунгинасан байдлаар зүгээр л дуулгавартай дагаж болохгүй. Эс бөгөөс, би дотроо бухимдсаар байгаад үхэх болно” гэж хэллээ гэж бодъё. Тэд аливааг тов тодорхой тайлбарлаж, аливааг нэгд нэгэнгүй тодорхой тайлбарлаж, үндэслэлийнхээ талаар, юу бодож байгаагаа, хэрхэн төлөөс төлдгөө, өөрсдийнх нь хэчнээн зөв болохыг ярихыг үргэлж хүсдэг. Тэд Бурханыг дуулгавартай дагадаг хүн байхыг хүсдэггүй, өөрсдийгөө зөвтгөхөөс, өөрсдийгөө өмгөөлөхөөс, эсвэл өөрсдийнхөө үндэслэлийг ярихаас түдгэлзэхийг хүсдэггүй. Тэд тэгж үйлдэхийг хүсдэггүй. Тийм тохиолдолд тэд дуулгавартай байдлыг юу гэж үздэг вэ? Тэд үүнийг гутамшгийг тэвчих явдал гэж үздэг. Тэд дотроо юу гэж боддог вэ? “Бурханд сайшаагдаж, дуулгавартай дагасан гэж хэлүүлэхийн тулд би энэ бүх гутамшгийг тэвчих ёстой.” Энэ доромжлол үнэхээр байдаг уу? Хэрвээ энэ нь огт байдаггүй юм бол тэд яагаад энэхүү “доромжлол”-ыг хаяхын тулд аливааг тов тодорхой тайлбарласаар байдаг вэ? Энэ бол жинхэнэ дуулгавартай байдал биш. Аливааг хийх санаа зорилго чинь зөв байлаа ч Бурхан аливааг ийм маягаар зохион байгуулахыг хүсдэг. Чи өөрийгөө өмгөөлөх шаардлагагүй; чи маргах шаардлагагүй. Иов аливааг чамаас илүү сайн хийсэн үү, үгүй юу? (Тэр аливааг илүү сайн хийсэн.) Иов шалгалт туулах үедээ маргаж, өөрийгөө өмгөөлсөн бол Бурхан сонсох байсан уу? Үгүй, Тэр сонсохгүй байх байсан. Энэ бол баримт. Бурхан хүмүүсийн өмгөөлөхийг сонсдоггүй гэдгийг Иов мэдэж байсан уу? Иов мэдээгүй, гэхдээ Иов өөрийгөө өмгөөлөөгүй. Түүний биеийн хэмжээ нь ийм байсан; тэр үнэхээр дуулгавартай дагасан. Бурхан түүнд тэгж хандахаар ямар муу зүйл Иов хийсэн бэ? Тэр ямар ч муу зүйл хийгээгүй. Иов Өөрөөс нь эмээж, муугаас зайлдаг, төгс хүн байсан гэж Бурхан хэлсэн. “Доромжлол”-ын тухайд яривал, Бурхан Иовт тэр гутамшгийг амсуулах ёсгүй байсан, түүнийг Сатанд тушааж, Сатанаар түүнийг сориулж, бүх эд хөрөнгийг нь булаалгах ёсгүй байсан. Дуулгавартай дагадаггүй хүмүүсийн логикоор үүнийг харвал, Иов зовлон бэрхшээл амсаж, асар их гутамшиг амссан бөгөөд эдгээр шалгалтыг хүлээн авах үедээ дараа нь Бурханаас бүр ч их ерөөл олж авахын тулд доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч байсан. Энэ нь үнэндээ үнэн байсан уу? (Үгүй.) Иов ингэж бодож, хэрэгжүүлсэн үү? (Үгүй.) Тэр хэрхэн хэрэгжүүлсэн бэ? Тэр эдгээр шалгалтад хэрхэн хандсан бэ? Тэр тэвчих шаардлагагүй байсан, өөрийгөө гутамшиг амсаж байна ч гэж бодоогүй. Тэр юу гэж бодсон бэ? (Бурхан өгч, Тэр буцаан авсан.) Зөв. Хүмүүс Бурханаас ирдэг. Бурхан чамд амь өгч, чамд амьсгал өгсөн. Чи бүхэлдээ Бурханаас ирсэн тул чиний олж авсан бүх зүйл Бурханы чамд өгсөн зүйл биш гэж үү? Чамд гайхуулах юу байгаа юм бэ? Бүх зүйлийг Бурхан өгсөн тул хэрвээ Бурхан үүнийг буцааж авахыг хүсвэл чи юугаа учирлаж маргах юм бэ? Тэр чамд ямар нэг зүйл өгөх үед чи баярладаг, харин чамд ямар нэг зүйл өгөхгүй үед чи баярладаггүй, Бурханы талаар гомдоллож, Бурханаас үүнийг нэхэж, Бурхантай тэмцэлддэг. Бурхан чамд ямар нэг зүйл өгөх эсэх нь Бурханы мэдэх хэрэг; хүмүүст учирлаж маргах хэрэг байхгүй. Иов ингэж үйлдсэн үү? (Тийм.) Иов ингэж үйлдсэн. Түүний зүрх сэтгэлд шударга бус санагдаж байсан уу? (Үгүй.) Үгүй, тэгээгүй. Өнгөн талаас нь харвал, шударга бус байна гэж хашхирах, учирлаж маргах, өөрийгөө өмгөөлж, Бурханы эсрэг зогсож, Бурханд бүх зүйлийг тов тодорхой тайлбарлах хангалттай шалтгаан Иовт байсан. Тэр эдгээр зүйлийг хийх хамгийн эрхтэй нэгэн байсан боловч тэр тэгсэн үү? Үгүй, тэр тэгээгүй. Тэр нэг ч үг хэлээгүй, зүгээр л хэдэн зүйл хийсэн: Тэр нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөсөн. Энэ хэдэн үйлдэл нь хүмүүст түүнийг ямархуу хүн гэж харагдуулсан бэ? Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн, төгс хүн. Төгс хүн гэдгийн тодорхойлолт юу вэ? Бурханы хийдэг зүйлийг огт шүүдэггүй, харин ч магтаж, дуулгавартай дагадаг, хэчнээн их зовлон бэрхшээл амссан ч “Би шударга бус явдлыг амслаа. Энэ бол гутамшиг” гэж хэлдэггүй хүн юм. Хэчнээн их зовлон бэрхшээл амссан ч тэд хэзээ ч иймэрхүү нэг ч үг цухуйлгадаггүй, иймэрхүү нэг ч үг хэлдэггүй. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Шүтлэггүй хүмүүс үүнийг “өөрийгөө умартах” гэж нэрлэдэг. Үүний логик нь хаана байна вэ? Энэ нь тийм гэж үү? (Үгүй.) “Өөрийгөө умартах” нь сэтгэцийн өвчин, утгагүй зүйл юм. Иов хэчнээн том, эсвэл хэчнээн шаналгаатай хэрэг явдалтай тулгарсан ч тэр хэзээ ч Бурхантай маргаагүй, Түүнтэй тэмцэлдээгүй; тэр зүгээр л дуулгавартай дагасан. Дуулгавартай дагах түүний анхны шалтгаан нь юу байсан бэ? Бурханаас эмээх сэтгэл. Дуулгавартай дагах түүний чадвар нь Бурханы талаарх ойлголтоос нь үүдэлтэй байв. Бүх зүйл Бурханаас ирдэг, Бурханы хийдэг бүхэн зөв гэдэгт тэр итгэсэн.

Чөлөөлөгдсөн зарим багийн удирдагч, зааварлагч эцэс төгсгөлгүй уйлж, уурлаж хилэгнэн, сэтгэл хөдлөлдөө автдаг. Тэд өөрсдийгөө шударга бус явдлыг амссан гэж бодож, Бурхан зөвт биш гэж гомдоллож, ах эгч нар өөрсдийг нь ил болгож, мэдээлснээрээ өөрсдийг нь хэлмэгдүүлсэн гэж бодон: “Та нар мөс чанаргүй юм. Би та нарт тийм сайн байсан байхад, та нар надад ингэж хариу барьж байгаа юм уу! Бурхан зөвт биш. Би ийм их шударга бус явдал амсаж байхад Бурхан намайг хамгаалаагүй; тэд зүгээр л намайг хатуу ширүүнээр чөлөөллөө. Та нар бүгд намайг дорд үздэг, Бурхан ч бас намайг дорд үздэг!” гэж хэлдэг. Тэд өөрсдөд нь маш шударга бус хандсан гэж бодож, уурлаж хилэгнэдэг. Надад хэл дээ, ийм хүн дуулгавартай дагадаг болж чадах уу? Миний харж байгаагаар, энэ нь амаргүй. Тэгвэл тэдний хувьд бүх зүйл дууссан хэрэг биш гэж үү? Чи юуны төлөө уурлаж хилэгнээд байгаа юм бэ? Хэрвээ чи үүнийг хүлээн авч чадвал хүлээн ав. Хэрвээ чи үнэнийг хүлээн авч чадахгүй, үнэнийг дуулгавартай дагаж чадахгүй бол Бурханы гэрээс зайл! Бурханд бүү итгэ—хэн ч чамайг албадаагүй. Чи ямар шударга бус явдалд өртсөн юм бэ? Чи юуны төлөө уурлаж хилэгнээд байгаа юм бэ? Энэ бол Бурханы гэр. Чи чаддаг юм бол нийгэмд гарч уурлаж хилэгнэ, тэгээд Сатанууд, диаволын хаадыг хайж олоод уурлаж хилэгнэ. Бурханы гэрт бүү уурлаж хилэгнэ. Багийн удирдагчаас чөлөөлөгдлөө гээд сүйдтэй юм юу байна вэ? Чи багийн удирдагч биш байсан ч амьдарч чадна биз дээ? Чи багийн удирдагч биш бол Бурханд итгэхгүй гэж үү? Иов тийм их зовлон бэрхшээл амссан ч юу гэж хэлсэн бэ? Тэр нэг ч гомдлын үг ганхийгээгүй, тэр ч байтугай Бурханыг магтаж, “Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) гэж хэлсэн. Тэр асар их шагнал, ашиг тус хүртсэн учраас Еховагийн нэрийг магтсан уу? Үгүй. Тэр зүгээр л ингэж ойлгож, хэрэгжүүлдэг байсан. Энэ нь бас хүний зан араншинтай холбоотой биш гэж үү? (Тийм.) Зарим хүн зан араншин муутай байдаг, өөрсдөө өчүүхэн төдий л хэлмэгдэх үед тэд өөрсдөд нь туйлын шударга бус хандлаа, энэ хорвоо дээрх бүх хүн үүнд гэмшиж, өөрсдөөс нь өршөөл эрэх ёстой гэж боддог. Энэ хүмүүс маш их төвөгтэй! Чи “гутамшиг” гэдэг үгийг хэрхэн тайлбарлах вэ? Гутамшиг амсах нь шүтлэггүй хүмүүсийн хувьд нийтлэг тохиолддог зүйл боловч Бурханы гэрт үүнийг өөрөөр хэлдэг: Үнэнийг олж авахын тулд зовлон бэрхшээл, гутамшиг амсах нь хүмүүсийн амсах ёстой зовлон бэрхшээл юм. Үнэнийг ойлгодог хүмүүс засуулсан ч бай, чөлөөлөгдсөн ч бай, үүнийг гутамшиг гэж боддоггүй. Тэд өөрсдийгөө зовлон бэрхшээл амсах ёстой, мөн хүмүүс завхарсан зан чанартай учраас үүнийг дуулгавартай дагаж чаддаггүй, гэхдээ энэ нь гутамшиг биш гэж боддог. Хэн үнэхээр гутамшиг амсдаг вэ? Бурхан гутамшиг амсдаг. Бурхан хүн төрөлхтнийг авардаг боловч хүмүүс ойлгодоггүй. Хар даа, Бурхан израилчуудыг Египетээс авч гарсны дараа тэд шүтээн шүтсэн. Идэх юмгүй болох үедээ тэд Бурханы талаар гомдоллосон бөгөөд Бурхан тэдэнд манна болон бусад хоол хүнс буулгаж өгөх хэрэгтэй болсон. Хэдэн өдөр сайхан байсныхаа дараа тэд Бурханыг огт анхаарахаа больсон ч бэрхшээлтэй тулгарах үедээ Түүнийг дахин эрж хайсан. Түүнийг асар их гутамшиг амссан гэж та нар хэлэхгүй гэж үү? Бие махбодтой болсон Бурхан үеийн үед гологдох үедээ асар их гутамшиг амсдаггүй гэж үү? Хүмүүс юу ч биш бөгөөд юу ч хийж чаддаггүй. Тэд Бурханы өгсөн маш их нигүүлслийг эдэлж, Бурханы хангасан маш олон үнэнийг эдэлдэг боловч амсах ёстой багахан зовлон бэрхшээлийг амсах үедээ үүнийг онцгой шударга бус явдал гэж боддог. Хүмүүс ямар шударга бус явдлыг амсдаг вэ? Энгийн үед ихэвчлэн нэлээд зоригтой байдаг ч бага зэрэг зовлон бэрхшээл амсах үед—ах эгч нар өөрсдийг нь засах, хэн нэгэн өөрсдөд нь тааламжгүй зүйл хэлэх, эсвэл хэн ч өөрсдийг нь дэмжиж, бялдуучлахгүй байх үед гомдож, өөрсдийгөө асар их зовлон бэрхшээл амсаж, хэлмэгдсэн гэж бодож, “Та нар бүгд намайг дорд үздэг, хэн ч намайг тоодоггүй. Би дээрэлхүүлэх тавилантай юм байна!” хэмээн гомдоллодог зарим хүн бий. Чи юуны төлөө уурлаж хилэгнээд байгаа юм бэ? Эдгээр зүйлийг хэлээд ямар хэрэгтэй юм бэ? Эдгээр үгийн аль нэг нь үнэнтэй нийцдэг үү? (Үгүй.) Тэгвэл энэ нь юу гэсэн үг вэ—энэ нь доромжлол мөн үү? Чи амсах ёстой зовлон бэрхшээлээ тодорхой харж чаддаггүй, үүнийг хүлээн авдаггүй. Чи маш олон номлол сонссон ч хүмүүс хэрхэн үнэнийг хэрэгжүүлж, хэрхэн дуулгавартай дагах ёстойг ойлгодоггүй. Чи үүнийг огт мэддэггүй атлаа өөрийгөө ямар нэгэн асар их гутамшиг амссан гэж бодсоор байдаг. Чи эрүүл ухаангүй байгаа хэрэг биш гэж үү? Бурханы авралыг хүлээн авдаг хүмүүсийн хувьд энэхүү гутамшиг гэж байдаг уу? (Үгүй.) Заримдаа ах эгч нар чамд гарцаагүй шударга бусаар хандаж байлаа ч чи үүнийг хэрхэн туулах ёстой вэ? Жишээлбэл, хаа нэгтээ тавин доллар байж байгаад чамайг хажуугаар нь өнгөрсний дараа алга болсон бөгөөд хүн бүр чамайг авсан гэж сэжиглэнэ. Чи яах вэ? Чи дотроо гомдож, бухимдан: “Би ядуу ч гэсэн надад ёс суртахууны ноён нуруу бий. Би нэр төрөө боддог юм шүү. Би хэзээ ч бусдын юмыг авч байгаагүй. Миний гар туйлын цэвэр. Та нар намайг үргэлж дорд үздэг, ийм зүйл болох үед та нар хамгийн түрүүнд намайг сэжиглэж байна. Бурхан миний өмнөөс аливааг тодруулаагүй. Тэр ч бас надад дургүй бололтой!” гэж бодно. Чи уурлаж хилэгнэнэ. Энэ нь доромжлолд тооцогдох уу? (Үгүй.) Тэгвэл чи ийм нөхцөлд яах ёстой вэ? Хэрвээ чи үүнийг авсан бол хүлээн зөвшөөрч, дахиж хэзээ ч юу ч авахгүй гэж амла. Хэрвээ чи үүнийг аваагүй бол: “Би үүнийг аваагүй. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг. Тэр мөнгийг авсан хэн боловч үүнийгээ мэдэж байгаа, Бурхан ч бас мэдэж байгаа. Би дахиж нэг ч үг хэлэхгүй” гэж хэл. Чи: “Та нар намайг дорд үздэг. Та нар бүгд намайг дээрэлхэхийг хүсдэг” гэж хэлэх шаардлагагүй. Ийм зүйл хэлэх ямар хэрэгтэй юм бэ? Иймэрхүү зүйл их хэлэх нь сайн хэрэг үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Хэрвээ чи иймэрхүү зүйл их хэлбэл энэ нь нэг баримтыг баталдаг: Бурхан чиний зүрх сэтгэлд байхгүй; чи Бурханд итгэдэггүй, мөн чамд Бурханд итгэх жинхэнэ итгэл байхгүй. Чи хэргийн үнэнийг хэлэх үед Бурхан мэднэ. Тэр хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж, хүмүүсийн хэлж, хийдэг бүхнийг шинждэг. Бусад хүн үүнийг юу гэж хармаар байна тэрүүгээрээ болог. Бурхан энэ бүх зүйлийг мэднэ гэдэгт чи итгэдэг бөгөөд их зүйл ярих шаардлагагүй. Чи гомдох шаардлагатай юу? Үгүй, шаардлагагүй. Энэ хэрэг явдал ямар үр дагавартай вэ? Бурханд итгэдгийнхээ төлөө гүтгүүлж, шүүгдэх үедээ чи өөрийгөө шударга бус явдал амслаа гэж боддог боловч үүнийг тодорхой ярьж чадах уу? Тэдний эсрэг өөрийгөө өмгөөлөхөд бүх анхаарлаа хандуулснаараа чи зүй ёсны асуудлыг хойшлуулж байна. Энэ нь ямар ч утгагүй хэрэг биш гэж үү? Тэдэнтэй маргах нь ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш.

Бурханы авралыг туулах үйл явцын үеэр хүмүүс маш их зовлон бэрхшээл амсдаг. Хүмүүсийн амсдаг зовлон бэрхшээл нь гутамшиг уу? (Үгүй.) Мэдээж үгүй. Би яагаад тэгж хэлж байна вэ? (Хүмүүс завхарсан зан чанартай учраас энэ зовлон бэрхшээлийг амсах ёстой.) Хүмүүст завхарсан зан чанар байдаг—энэ нь үүний нэг хэсэг юм. Үүнээс гадна, үнэний аль талыг нь чи ойлгохгүй байна, чиний доторх аль хэсэг нь сөрөг хэвээр байна, чи үүнийг гаргаж ирээд, энэ талаар нөхөрлөж болно. Чи үүнийг дотроо хадгалах шаардлагагүй. Нөхөрлөлийн зорилго юу вэ? (Асуудлыг шийдвэрлэх.) Үнэнийг эрэлхийлэх, үнэнийг ойлгодог болох, мөн доторх асуудлуудаа шийдвэрлэх явдал юм. Чи тэдгээрийг дотроо хадгалах шаардлагагүй. Чи гутамшиг амсах шаардлагагүй. Чи: “Би ойлгохгүй байгаа мөртлөө дуулгавартай дагах хэрэгтэй болж байна. Би дуулгавартай дагахаасаа өмнө ойлгох ёстой” гэж хэлж тэвчих шаардлагагүй. Хэрвээ чи ойлгохгүй байвал нөхөрлөж болно. Үнэнийг эрэлхийлэх нь зөв зам юм. Энэ нь буруу биш. Зарим зүйлийн талаар нөхөрлөж, тодорхой тайлбарлах үед хүмүүс юу хийхээ мэдэх болно. Чи үнэнийг эрж хайх хандлага өвөрлөж, үнэнийг эрж хайснаар асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэрвээ чи үнэнийг ойлгохгүйгээр зөвхөн дуулгавартай дагахыг л хэрэгжүүлбэл эцсийн дүндээ асуудлаа шийдвэрлэж чадахгүй хэвээр байх болно. Тиймээс, чи дуулгавартай байх шаардлагатай байсан ч гэсэн мунгинасан, эсвэл зарчимгүй байдлаар дуулгавартай дагах шаардлагагүй. Гэвч дуулгавартай байдалд агуулагддаг хамгийн үндсэн зарчим бий, энэ нь чи ойлгохгүй байх үедээ эхлээд дуулгавартай дагаж, дуулгавартай зүрх сэтгэлтэй, дуулгавартай хандлагатай байх ёстой. Энэ бол хүмүүст байх ёстой ухаалаг байдал юм. Үүнийг биелүүлснийхээ дараа аажмаар эрж хай. Ингэснээр чи Бурханы зан чанарт халдахаас зайлсхийж, хамгаалагдаж, замын төгсгөлд хүрч чадна. Хүмүүсийг ил болгож, яллаж, тэр ч байтугай шүүж, хараахад Бурханы ашигладаг бүх үг хүмүүсийг доромжлох зорилготой юу? (Үгүй.) Энэ бүхнийг тэвчихийн тулд хүмүүст туйлын их тэвчээр шаардлагатай юу? (Үгүй.) Үгүй, шаардлагагүй. Харин ч эсрэгээрээ, энэ бүхнийг хүлээн авахад хүмүүст туйлын их итгэл шаардлагатай. Үүнийг хүлээн авснаар л чи Сатаны завхарсан уг чанар яг юу болох, хүмүүсийн завхарсан мөн чанар яг юу болох, хүмүүсийн Бурханд дайсагнадаг эх сурвалж яг юу болох, мөн хүмүүс яагаад Бурхантай нийцэлгүй байдгийг үнэхээр ойлгож чадна. Чи эдгээр асуудлыг шийдвэрлэж чаддаг болохоосоо өмнө Бурханы үгэн дэх үнэнийг эрж хайх ёстой. Хэрвээ чи үнэнийг хүлээн авдаггүй бол, мөн Бурханы үг аливааг хэчнээн тодорхой хэлдэг байсан ч чи үүнийг хүлээн авдаггүй бол эдгээр асуудлыг хэзээ ч шийдвэрлэхгүй. “Бурханы үг биднийг доромжилдоггүй; ердөө л биднийг ил болгодог бөгөөд бидний өөрсдийн сайн сайхны төлөө байдаг” гэдгийг чи ойлгодог байлаа ч гэсэн үүнийг зөвхөн хоосон сургаалын утгаар л хүлээн зөвшөөрдөг; чи Бурханы хэлдэг бүхний жинхэнэ утга учрыг, эсвэл ямар үр дүнд хүрэх зорилготой болохыг хэзээ ч ойлгодог болохгүй. Мөн чи Бурханы ярьдаг үнэн яг юу болохыг хэзээ ч ойлгохгүй. Ийм байдлаар нөхөрлөсний дараа энэ нь тодорхой хэмжээнд хүмүүсийг засуулахыг хүлээн авах, чөлөөлөгдөхийг хүлээн авах, мөн хүмүүсийн үзэлтэй нийцдэггүй Бурханы хэрэгжүүлдэг ажил, зохицуулалт, дээд эрхийг хүлээн авах санаачилгатай, эерэг хандлагатай болгож чадахгүй гэж үү? (Чадна.) Наанадаж л Бурханы хийдэг бүхэн зөв, үүнийг сөрөг байдлаар ойлгох ёсгүй, өөрсдөд нь байх ёстой хамгийн эхний хандлага бол идэвхтэйгээр хүлээн авч, дуулгавартай дагаж, дараа нь үүнтэй хамтран ажиллах явдал гэж хүмүүс бодох болно. Бурханы хүмүүст хийдэг бүхэн нь тэднээс хүчтэй тэвчээр шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, чи энэ бүхнийг тэвчих шаардлагагүй. Чи юу хийх шаардлагатай вэ? Чи хүлээн авч, эрж хайж, дуулгавартай дагах шаардлагатай. Шүтлэггүй хүмүүсийн ашигладаг “доромжлолыг тэвчих” гэдэг үг нь хүмүүст илт зүй бусаар хандаж байгаа хэрэг юм. Бурханы хийдэг юу ч чамаас доромжлолыг тэвчихийг шаарддаггүй. Чи тэвчээр, хайр, даруу байдал, түүнчлэн дуулгавартай байдал, хүлээн авах, үнэнч шударга байдал, нээлттэй байдал, эрж хайхыг хэрэгжүүлж чадна; эдгээр нь харьцангуй эерэг зүйл юм. Тэгвэл шүтлэггүй хүмүүсийн хэлж байгаа зүйлийн цаад логик юу вэ? Энэ бол сатанлаг гүн ухаан, сатанлаг худал үг юм. Товчхондоо, доромжлолыг тэвчих нь Бурханд итгэдэг хүмүүсийн баримтлах ёстой зарчим биш юм. Энэ нь үнэн биш; энэ бол сатанлаг зүйл. Бурханы хүмүүсээс хийхийг шаарддаг зүйл нь доромжлолыг тэвчих явдал биш, учир нь энд ямар ч доромжлол байдаггүй. Хүмүүст хандсан Бурханы бүх үйлдэл нь хайр, аврал, тэднийг халамжлах, тэднийг хамгаалах үйлдэл юм. Бурханы хэлдэг зүйлс, хүмүүст Түүний хийдэг ажил нь бүгд эерэг бөгөөд бүгд үнэн юм. Тэдгээрийн өчүүхэн төдий хэсэг нь ч Сатаныхтай адилгүй бөгөөд Сатаны арга барил, хэрэгсэл тэнд байдаггүй. Бурханы үгийг хүлээн авснаар л хүмүүс ариусгагдаж, аврагдаж чадна.

Сатаны ярьдаг “доромжлолыг тэвчих” үйлдэл хүмүүст ямар байдлаар илэрдэг вэ? Энэ нь хүмүүст хор хөнөөл, хүчирхийлэл, сүйтгэл, уландаа гишгүүлэх хэлбэрээр илэрдэг. Товчхондоо, энэ нь чамд гай гамшиг авчирдаг. Чи зовлон бэрхшээл туулсан ч бай, гутамшиг амссан ч бай, товчхондоо, Сатаны амсуулдаг зүйлсээс хүмүүсийн эцсийн дүндээ олж авдаг зүйл нь үнэн гарцаагүй биш юм. Хүмүүс юу олж авдаг вэ? Шаналал. Сатан хүмүүст тоо томшгүй олон хэлбэрийн доромжлол, тохуурхал, түүнчлэн хүчирхийлэл, завхрал амсуулдаг. Тэгвэл энэ нь хүмүүст ямар үр дүнд хүрч, хүмүүст юу мэдрүүлдэг вэ? Энэ нь хүмүүсийг өөрсдийгөө хамгаалахын тулд гомдлыг тэвчиж, зохицоход хүргэдэг, бүр тэднийг дотроо гажууд болоход хүргэдэг. Хүмүүс янз бүрийн арга заль, арга барил ашиглан энэ бүхнийг зохицуулж, энэ бүхэнд хандаж сурдаг бөгөөд хүмүүст бялдуучилж, дүр эсгэж, худал хэлж сурдаг. Хүмүүс энэ бүх зүйлийг илчилж, харуулах үед зүрх сэтгэл нь дуртай, баяртай, амар амгалан байдаг уу, эсвэл ууртай, шаналсан байдаг уу? (Ууртай, шаналсан байдаг.) Хүмүүс энэ ертөнцөд доромжлолыг хэдий чинээ их тэвчинэ, зүрх сэтгэл дэх уур хилэн нь төдий чинээ нэмэгддэг үү, эсвэл багасдаг уу? (Нэмэгддэг.) Тэгвэл хүмүүс хүн төрөлхтнийг улам бүр дайсагнасан байдлаар хардаг уу, эсвэл улам бүр хайрласан байдлаар хардаг уу? (Дайсагнасан байдлаар хардаг.) Хүмүүс хүн төрөлхтнийг улам бүр дайсагнасан байдлаар харж, харсан хүн бүрээ үзэн яддаг. Хүмүүс залуу, нийгэмд дөнгөж хөл тавьсан байхдаа бүх зүйлийг гайхалтай гэж харж, хүмүүст онцгой амархан итгэдэг. Тэд гуч хүрэх үедээ бусдад тийм ч их итгэхээ больдог. Тэд дөч хүрэх үедээ ихэнх хүнд итгэдэггүй, тавь хүрэх үедээ зүрх сэтгэл нь үзэн ядалтаар дүүрч, эргээд бусдыг хорлох хандлагатай болдог. Үзэн ядалтаар дүүрэхээсээ өмнө хүмүүс юуг тэвчдэг вэ? Гутамшиг, шаналлыг л тэвчдэг. Бусдад байдаг чадвар, эрх мэдэл чамд байхгүй үед, бусад хүн чамайг ямар нэгэн зүйл гэж хэлэх үед чи хүлээн зөвшөөрч хурдан толгой дохих ёстой болдог, тэд чамайг хараах үед чи сонсох ёстой болдог. Чи юу ч хийх аргагүй боловч дотроо юу гэж боддог вэ? “Нэг л өдөр би эрх мэдэлтэй болоод чамайг өөрийн гараар алж, гурван үеийн удам судрыг чинь хүйс тэмтэрнэ дээ!” Зүрх сэтгэл дэх үзэн ядалт чинь улам бүр хүчтэй болдог. Энэ бол доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэхийн завхарсан хүн төрөлхтөнд авчирдаг үр дагавар юм. Нийгэмд магтан сайшааж, сурталчилдаг доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэхийг хүмүүс эерэг зүйл, мөн хүмүүст шаргуу ажиллаж, илүү хүчирхэг болохоор эрмэлзэх боломж олгодог нэг төрлийн сэтгэхүй, сэтгэлгээний хэв маяг гэж боддог. Тэгвэл яагаад энэ нь эцсийн дүндээ хүмүүсийг уурлаж, үзэн ядахад хүргэдэг вэ? (Энэ нь үнэн биш учраас.) Зөв. Энэ нь үнэн биш учраас ийм сөрөг үр дагавар бий болгодог. Нийгэм болон бүлэглэлүүд дэх үе дамжсан өс хонзон, өшөө авалтын аллага юунаас үүдэлтэй вэ? (Хүмүүс гутамшиг амссаны дараа зүрх сэтгэл дэх үзэн ядалт нь нэмэгдэж, өшөө авахын тулд алдаг.) Зөв, өшөө авалтын аллага ингэж үүсдэг. Хүн төрөлхтөн гамшигт сүйрэх хүртэл хүмүүс үеэс үед бие биеэ хэрцгийгээр хөнөөдөг. Энэ бол үр дагавар нь юм. Хүн төрөлхтөн Сатаны гүн ухаан, логикийн дагуу амьдарч, Сатаны эрхшээл дор өнөөг хүртэл аажмаар хувьсан өөрчлөгдсөн. Хүмүүс хоорондын харилцаа улам бүр гажуудаж, улам бүр хөндийрч, улам бүр итгэлцэлгүй болж, улам бүр хүйтэн хөндий болж байна. Одоо ямар хэмжээнд хүрсэн бэ? Бие биетэйгээ ямар ч хамаагүй хоёр хүний зүрх сэтгэл бие биеэ үзэн ядах, бие биедээ дайсагнах сэтгэлээр дүүрэх хэмжээнд хүрсэн. Урьд нь хөршүүд байнга холбоотой байж, хоорондоо байнга харилцдаг байсан бол одоо хүн нас бараад тав, зургаан өдөр болсон ч хөрш нь мэдэхгүй; хэн ч түүнийг эргэж тойрохгүй. Аливаа зүйл яаж яваад ийм хэмжээнд хүрсэн бэ? Энэхүү харилцан үзэн ядалтаас болж ийм хэмжээнд хүрсэн. Бусад хүн өөрт чинь дайсагнаасай гэж хүсдэггүй хэр нь чи бусдад дайсагнадаг—энэ бол чөтгөрийн тойрог юм. Энэ бол Сатаны хуулийн хүн төрөлхтөнд авчирсан сөрөг үр дагавар, гай гамшиг юм. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх бусдын талаарх үзэл бодол, сэтгэгдэл улам бүр таагүй болж байгаа тул тэд доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэхдээ улам бүр сайн болж, зүрх сэтгэл дэх уур хилэн, үзэн ядалт нь нэмэгдсээр, эцэст нь тэд: “Тэд бүгд үхэж, нэг нь ч амьд үлдэхгүй бол дээр байх сан!” гэж хэлдэг. Хүн бүрийн зүрх сэтгэл иймэрхүү үзэн ядалтаар дүүрэн байдаг биш гэж үү? Тэд энэ ертөнцийг аль болох хурдан сүйрээсэй гэж хүсдэг: “Хүмүүс бүгд ясандаа тулсан муу. Тэд сүйрвэл таарна!” Чи бусад хүнийг ясандаа тулсан муу гэж хэлдэг, тэгвэл чи өөрөө ямар юм бэ? Чи үнэхээр өөрчлөгдсөн байж болох уу? Чи авралд хүрсэн байж болох уу? Бусдыг ясандаа тулсан муу гэж үзэн ядаж байхдаа чи тэднээс дээр байх ёстой. Хэрвээ чи ертөнцийн хүмүүстэй адилхан муу бол чамд ямар ч эрүүл ухаан алга. Эрүүл ухаантай хүн хүн төрөлхтнийг ясандаа тулсан муу болохыг олж харах үедээ үнэнийг эрэлхийлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд хүний төрхийг амьдран харуулах ёстой—энэ л тохиромжтой. Ингэснээр, Бурхан энэхүү хорон муу хүн төрөлхтнийг устгах үедээ тэднийг хэлтрүүлнэ.

Та нар энэхүү хорон муу хүн төрөлхтнийг үзэн яддаг уу? (Тийм.) Бурханд итгэдэг ихэнх хүнд хүн чанар, эрүүл ухаан байдаг; тэдний зүрх сэтгэл илүү нинжин сэтгэлтэй, тэд гэрлийг хүсэн мөрөөддөг, Бурхан болон үнэн эрх мэдлийг атгаасай гэж хүсэн мөрөөддөг. Тэд хорон муу зүйлд дургүй, шударга бус зүйлд дургүй. Тэд хүн төрөлхтнийг гэх найдвар, хайр, хүлээцтэй байдлаар дүүрэн байх ёстой, тэгвэл тэд хүн төрөлхтнийг яаж үзэн ядаж чадах юм бэ? Зарим хүн: “Сургуульд байсан үеэ эргээд бодоход багш намайг нүд үзүүрлэдэг байсан, гэхдээ би энэ талаар дуугарч зүрхлээгүй; зүгээр л тэвчих ёстой байсан. Тиймээс би шаргуу суралцаж, ирээдүйд их сургуульд орохоор шийдсэн. Би та нарт өөрийгөө хэн болохыг харуулна даа, тэгээд та нарыг нүд үзүүрлэх хүн чинь би болно!” гэж хэлдэг. Зарим хүн: “Ажиллаж байсан үеэ эргээд бодоход компанийн сүрдмээр хүмүүс намайг үргэлж нүд үзүүрлэдэг байсан бөгөөд би: ‘Би амжилтаараа та нарыг давах өдрийг л хүлээж бай. Тэр үед би та нарын амьдралыг там болгоно доо!’ гэж боддог байсан” гэдэг. “Бизнес хийдэг байсан үеэ эргээд бодоход борлуулалтын менежер намайг үргэлж луйварддаг байсан бөгөөд би: ‘Их хөрөнгөтэй болох өдөр ирэхэд би чамаас хариугаа авна даа!’ гэж боддог байсан” гэх өөр хүмүүс ч бий. Хэний ч амьдрал амар байдаггүй, хүн бүрд нүд үзүүрлэгдэх үе байдаг—дотроо үзэн ядаж, тооцоо бодохыг хүсдэг хүмүүс тэдэнд байдаг. Ертөнц ийм л болсон; үзэн ядалтаар, дайсагналаар дүүрэн байна. Хүмүүсийн бие биедээ дайсагнах дайсагнал дэндүү туйлширч, тэд эвтэй найртай байж чаддаггүй, нөхөрсөг харилцаатай байдаггүй. Энэ ертөнц удахгүй сүйрнэ; энэ ертөнц төгсгөлдөө хүрсэн. Хүн бүрийн дотор хаа нэгтээ хэн нэгэнд нүд үзүүрлүүлж байсан үеийн, эсвэл ямар нэг компани, байгууллага, бүлэг хүний дунд бусдад нүд үзүүрлүүлж, дорд үзэгдэж, мэхлүүлж, хорлуулж байсан үеийн зүрх шимшрэм түүх байдаг. Ийм зүйл хаа сайгүй тохиолддог. Энэ нь юуг баталж байна вэ? Хүн төрөлхтний дунд Ноа шиг хүмүүс байхаа больсныг энэ нь баталж байна. Тийм биш гэж үү? (Тийм.) Хүн бүрийн зүрх сэтгэл хорон муу байдлаар дүүрэн, мөн үнэн, эерэг зүйлс, шударга ёсны эсрэг дайсагналаар дүүрэн байдаг. Хүмүүс хэдийнээ аврагдахаасаа өнгөрсөн. Хүн төрөлхтнийг аварч чадах ямар ч хүн, ямар ч сургаал, ямар ч онол байхгүй—энэ бол асуудлын бодит байдал юм. Зарим хүн: “Дэлхийн дайн хэзээ гарах вэ? Дайны дараа үхэх ёстой хүмүүс бүгд үхэж, үлдсэн хүмүүс нь шинээр эхэлж чадна. Шинэ эрин үе эхэлж, шинэ улс орон байгуулагдана” гэж найдсаар байдаг. Энэ боломжтой юу? Үгүй, боломжгүй. Зарим хүн янз бүрийн шашинд найдлага тавьдаг боловч одоо шашин бүр мөхөж, тэд эцсийн амьсгалаа хурааж байна. Шашин бүр ясандаа тултал ялзарч, муу нэртэй болсон. Эдгээр үгээрээ Би юу хэлэх гэсэн бэ? Эдгээр нь хүмүүст нэгэн баримтыг ойлгуулах зорилготой: Хэрвээ Бурхан хүн төрөлхтнийг аврахаар үг болон үнэнийг ашиглаагүй бол хүмүүсийн сэтгэлийн гүн дэх үзэн ядалт болон харгис зан чанар улам бүр дордож, улам бүр газар авах байсан. Эцэст нь хүн төрөлхтний хувьд цорын ганц магадлал нь хүмүүс бие биеэ хэрцгийгээр хөнөөснөөр өөрсдийгөө устгаж дуусах явдал байх болно. Өнөө үед олон хүн энэхүү хорон муу хүн төрөлхтнөөс зайлсхийж, уул, ойн гүнд, эсвэл хүний мөр байхгүй газар ганцаараа амьдрахыг хүсдэг. Үүний үр дүн юу вэ? Хүн төрөлхтөн цаашид олшрохгүй, дараагийн үе гэж байхгүй болно. Өнөөгийн үеийнхний дараа хүн төрөлхтөн устаж үгүй болно—үр удам гэж байхгүй. Хүн төрөлхтөн Бурханыг хэтэрхий ноцтой эсэргүүцдэг бөгөөд энэ нь Түүний уур хилэнг эртнээс өдөөсөн. Тэд удахгүй дуусна. Гэрлэдэггүй хүмүүс яагаад тийм олон байна вэ? Учир нь тэд мэхлүүлэхээс айдаг, сайн хүмүүс байгаа гэдэгт итгэхээ больсон, гэрлэлтэд дайсагнасан сэтгэлээр дүүрэн байдаг. Үүнд хэнийг буруутгах ёстой вэ? Хүмүүс хэтэрхий гүн завхарсныг буруутга, Сатан болон диаволуудыг буруутга, мөн хүмүүс завхралыг дуртайяа хүлээн авдгийг буруутга. Чи бусдыг үзэн яддаг ч чи үнэхээр тэднээс дээр гэж үү? Чамд үнэн байхгүй бөгөөд бусдыг үзэн ядаад ямар ч ашиггүй. Хэрвээ хүмүүст үнэн байхгүй, үнэнийг ойлгохгүй бол эцэстээ тэд мухардалд орж, гамшигт унаж, сүйрэх болно. Энэ бол тэдний нүүр тулах төгсгөл юм. Хэрвээ Бурхан хүн төрөлхтнийг аврахгүй бол завхарсан хүн төрөлхтөн дунд үнэнийг ойлгож чадах хэн ч байхгүй болно.

“Доромжлол” гэж яг юу вэ? Итгэгчид доромжлолыг тэвчих шаардлагатай юу? Энэхүү “доромжлол” гэж байдаг уу? (Үгүй, байдаггүй.) Энэ нь байдаггүй юм бол энэ асуудал шийдэгдээгүй гэж үү? Дараагийн удаа хэн нэгнийг: “Итгэгч хүний хувьд чиний сурах ёстой хамгийн эхний зүйл бол тэвчих явдал юм. Юу ч тохиолдсон чи үүнийг тэсвэрлэж, дотроо дарах ёстой” гэж хэлэхийг чи сонсоно. Тэднийг ийм үг хэлэхийг сонсоод чи тэдэнд ямар нэг зүйл хэлэх ёстой юу? (Тийм.) Чи юу гэж хэлэх ёстой вэ? Чи ингэж хэл: “Чи юуны төлөө тэвчиж байгаа юм бэ? Хэрвээ чи үнэхээр гутамшгийг тэвчиж байгаа бол чи маш хөөрхийлөлтэй байна, энэ нь чи үнэнийг ойлгодоггүйг харуулж байна. Хэрвээ чи үнэнийг ойлгодог байсан бол энэ гутамшиг гэж байхгүй байх байсан, Бурханы чамд зориулан зохион байгуулдаг бүх нөхцөл байдлыг чи дуртайяа, баяртайгаар хүлээн авах байсан. Энэ бол ямар нэгэн гутамшиг биш, харин хүмүүсийн амсах ёстой зовлон бэрхшээл юм. Энэ бол Бурхан чамайг өргөж байгаа хэрэг. Бид энэ зовлон бэрхшээлийг амсаж чадаж байгаа нь Бурхан бидэнд боломж олгосоор байгааг, биднийг аврагдах боломжтой болгож байгааг баталдаг. Хэрвээ бидэнд зовлон бэрхшээл амсах боломж ч байхгүй, эсвэл амсах эрхгүй байсан бол бидэнд аврагдах ямар ч боломж байхгүй байх байсан. Энэ бол гутамшиг биш; чи үүнийг тодорхой ойлгож, чиний хэлж байгаа зүйл үнэхээр зөв эсэхийг харах ёстой. Энэ гутамшиг гэж байдаггүй—бид бол завхарсан хүмүүс бөгөөд энэ зовлон бэрхшээлийг амсах ёстой. Чи өвдөх үедээ эм ууж, хагалгаанд ороход бага зэрэг зовлон бэрхшээл амсах шаардлагатай. Өвчнөө эдгээхийн тулд чиний амсаж буй зовлон бэрхшээл гутамшигт тооцогдох уу? Энэ бол гутамшиг биш; чамайг эдгээхийн тулд үүнийг хийдэг. Бурханд итгэх итгэл маань болон шүүлт, гэсгээлтийг туулж байгаа маань завхарсан зан чанараа хаяж, хүний төрхийг амьдран харуулж, Бурханы шаардлагын дагуу амьдарч, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнд шүтэн мөргөж, илүү сайн, илүү нэр төртэй амьдрахын тулд байдаг. Завхарсан зан чанараасаа болоод бид энэ зовлон бэрхшээлийг амсах ёстой. Энэ зовлон бэрхшээлийг амсаж байгаа нь үнэн ба амийг олж авахын төлөө юм. Бид үүнийг гутамшиг гэж тайлбарлаж болохгүй. Бид үүнийг гүйцэтгэх ёстой үүрэг, хариуцлага, мөн бидний алхах ёстой зам гэж хүлээн авах ёстой. Энэ бол Бурхан өргөж байгаа хэрэг бөгөөд биднийг өргөснийх нь төлөө, мөн бидэнд олгосон боломжийнх нь төлөө бид Бурханыг магтах ёстой. Бидний хийсэн бүхэн болон хэрхэн авирлаж байсанд үндэслэвэл бид энэ зовлон бэрхшээлийг амсах эрхгүй, ертөнцийн хүмүүс шиг устгагдах ёстой. Хэрвээ бид амсах ёстой зовлон бэрхшээл болон Бурханы бидэнд хайрласан энэ бүх нигүүлслийг гутамшиг гэж үздэг бол бидэнд мөс чанар ноцтой дутагдаж, бид Бурханы зүрх сэтгэлийг шархлуулж байна! Бид Бурханы авралыг хүртэх эрхгүй”. Тийм биш гэж үү? (Тийм.) Энэ хэсэгхэн сургаал маш энгийн. Үүнийг хэлүүлэхгүйгээр ойлгож чадах ёстой биш үү? Ингэж гэгээрч, эдгээр зүйлийг ойлгосноор хүмүүсийн зүрх сэтгэл илүү амар амгалан болж, тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед тэд эрүүл ухаангүй авирлахгүй. Зарим хүн энэ бол үнэн, үүнийг хүлээн авах ёстой гэдгийг зүрх сэтгэлдээ тодорхой мэддэг боловч ярих үедээ энэ үнэхээр шударга бус байна гэж хэлсээр, Бурханыг шүүсэн үг хэлэх хүртлээ ярьсаар байдаг. Ийм зүйл бүү хий. Чамд ямар нэгэн зүйл тохиолдох бүрд үнэнийг эрэлхийл. Энэ бол хамгийн чухал зүйл; үүнийг хэзээ ч бүү үл тоо. Хэрвээ чи Бурхан бол үнэн, зам, амь гэдгийг хүлээн зөвшөөрдөг бол Бурханы бүрдүүлсэн ямар ч нөхцөл байдлыг хүний бүтээл гэж үзэх ёсгүй. Харин чи Бурханы бүрдүүлсэн нөхцөл байдал бүрийг зан чанараа өөрчлөх боломж, үнэнийг хүлээн авах боломж гэж үзэх ёстой.

Би “доромжлол” гэдэг үгийн утгын талаар нөхөрлөж дууслаа. Дараа нь Би “хүнд ачаа үүрэх” гэдэг нь юу гэсэн үг болох талаар дараагийн хэсгийг нөхөрлөнө. Хүмүүсийн үүрдэг хүнд ачаа нь тэдний зүрх сэтгэлийн гүн дэх хүсэл, хязгааргүй амбиц, тэдний хүрнэ гэж найддаг зорилго байдаг талаар бид дөнгөж сая ярьсан. Бурханд итгэгчид Бурханаар авруулж, Бурханы удирдлагыг хүлээн авах тухайд, тэд доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх шаардлагатай юу? Бурханы гэрт “доромжлолыг тэвчих” гэдэг хэллэг үндэслэлгүй гэдгийг Би дөнгөж сая хэлсэн. Чи доромжлолыг тэвчих шаардлагагүй; чи өөрийгөө маш их зовлон бэрхшээл үүрч байна гэж бодох шаардлагагүй; зүрх сэтгэлдээ шударга бус хандлагад өртсөн мэт мэдрэх шаардлагагүй; мөн чи маш журамт нэгэн мэт Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд энэ бүх гутамшгийг тэвчих шаардлагагүй. Чи эдгээр зүйлийг хийх шаардлагагүй. Тэгвэл хүнд ачаа үүрэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүмүүсийг илүү их хариуцлага, үүрэг даалгавар үүрч, илүү их ерөөл, илүү сайн хүрэх газрыг хүлээн авах чадвартай болгохын тулд Бурхан тэдэнд энэ бүх зовлон бэрхшээлийг амсуулдаг гэж хэлбэл энэ үг үндэслэлтэй, эрүүл ухаантай болох уу? (Үгүй, энэ нь үндэслэлгүй.) Энэ нь үндэслэлгүй. Тэгвэл бид үүнийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Бурхан хүмүүст аврагдаж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох боломжийг олгож, тэднийг илүү дээр амьдруулдаг. Бурхан үүнийг яг хүмүүсийн төлөө хийдэг үү, эсвэл Өөрийнхөө төлөө хийдэг үү? (Хүмүүсийн төлөө.) Мэдээж хүмүүсийн төлөө. Хүмүүс бол хамгийн том ашиг хүртэгч юм. Тийм ч учраас үүнээс Бурхан юу олж авахтай энэ нь ямар ч хамаагүй, хүмүүс энэ зовлон бэрхшээлийг амссанаар ямар хэмжээний ерөөл хүлээн авч чадахтай бүр ч хамаагүй гэж Би хэлдэг. Чи тэвчих шаардлагагүй, чамд иймэрхүү “агуу амбиц” байх шаардлагагүй, мөн чи ийм маягаар аливаа зүйлийг умартах шаардлагагүй. Үнэн хэрэгтээ чи юуг ч умартаагүй, бас юуг ч хаяагүй. Харин ч эсрэгээрээ, хүмүүс эцэст нь хамгийн ихийг олж авсан. Нэг талаар, хүмүүс биеэ авч явах янз бүрийн бүх шалгуурыг ойлгосон. Түүнчлэн, хүмүүс Бурханы тогтоосон энэ бүх дэг журам, энэ бүх хуулийг дагаж мөрдөж, дэг журамтай амьдарч чаддаг. Ийм амьдралын хэв маяг хүмүүсийн одоогийн амьдарч байгаатай харьцуулахад ямар байна вэ? (Илүү дээр.) Энэ нь хүмүүсийн одоогийн амьдарч байгаагаас илүү дээр. Тэгвэл энэ хоёр амьдралын хэв маягийн аль нь илүү ерөөлтэй, жинхэнэ бүтээгдсэн зүйлийн амьдралтай илүү адилхан, бүр ч илүүтэйгээр хүн төрөлхтөнд байх ёстой амьдрал вэ? (Эхнийх нь.) Мэдээж эхнийх нь. Энэ зовлон бэрхшээлийг амссаны дараа чи Бурханы санаа зорилгыг ойлгохын зэрэгцээ олон үнэнийг ойлгодог бөгөөд үнэний ойлголтыг суурь болгосноор чи хэрхэн биеэ авч явахад суралцдаг ба хүн чанарт чинь амийн үүрэг гүйцэтгэдэг үнэн байдаг. Энэ нь чамд үнэ цэн өгдөг үү? Хүмүүст анхнаасаа ямар ч үнэн байдаггүй. Тэд бол ердөө л шоргоолжноос ч дор, амьдрах эрхгүй, үнэ цэнгүй хог шаарнууд боловч одоо чи үнэнийг ойлгож, үнэний дагуу ярьж, үйлддэг болсон. Бурхан чамаар юу ч хийлгэсэн чи сонсож, үүнийг яг таг хэрэгжүүлж чаддаг бөгөөд Бурхан чамд ямар ч зохицуулалт хийсэн чи тэдгээрийг дуулгавартай дагаж чаддаг. Тэгвэл чи Бурханыг шүүсээр байх уу? Чи Түүнээс санаачилгаараа урвах уу? Хэрвээ хэн нэгэн чамайг Бурханаас урвахад турхирвал чи урвах уу? (Үгүй.) Хэрвээ хэн нэгэн чамайг төөрөлдүүлэхийн тулд Бурханы талаар худал үг зохиовол чи түүнд итгэх үү? (Үгүй.) Үгүй, чи итгэхгүй. Тиймээс субьектив утгаараа ч бай, обьектив утгаараа ч бай чи Бурханаас урвахгүй. Ийм хүмүүс Бурханы бүрэн дүүрэн ноёрхол дор амьдардаг. Тэгвэл ийм хүмүүс одоогийн хүмүүсийн амсаж буй шаналлыг тэсвэрлэх шаардлагатай юу? Тэдний зүрх сэтгэлд үзэн ядалт, шаналал байсаар байна уу? Тэдний зүрх сэтгэлд гунигтай, сэтгэл өвтгөм зүйлс байдаг уу? (Үгүй.) Энэ шаналал байхгүй. Ийм хүмүүс хийдэг бүхэндээ зарчимтай байдаг, ялгаварладаггүй. Түүнчлэн, аливаа зүйл тохиолдох үед Бурхан дээд эрх мэдэлтэй байдаг, Сатан чамд хор хөнөөл учруулж чадахгүй; чи жинхэнэ хүн шиг амьдардаг. Бурхан ийм хүмүүсийг устгах уу? Ийм хүмүүс өөрсдийгөө устгах уу? (Үгүй.) Үгүй, тэд тэгэхгүй. Тэд өнөөгийн завхарсан хүмүүстэй харьцуулахад тэс өөр төрлийн хүмүүс юм. Өнөөгийн хүмүүсийн зүрх сэтгэл үзэн ядалт, шаналлаар дүүрэн байдаг. Тэд хэзээ ч, хаана ч амиа хорлож, хэзээ ч, хаана ч хүмүүстэй тэмцэлдэж, тэднийг хөнөөж, хэзээ ч, хаана ч муу зүйл хийж, хүний ертөнцөд гамшиг авчирч чадна. Харин Бурханы аварсан, үнэнийг амь болгон олж авсан хүмүүс тэмцэлдэхгүйгээр, үзэн ядалтгүйгээр эвтэй найртай зэрэгцэн оршиж чадна. Тэд Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханы хэлсэн үг бүрийг нэгэн зүрх сэтгэл, хүчин чармайлтаар дуулгавартай дагаж чаддаг. Энэ хүмүүс бүгд Бурханы үгэн дотор амьдарч, нэг чиглэлд шаргуу ажилладаг. Бурханы хүслийг хэрэгжүүлэхийн тулд—чи үнэнийг ойлгож, тэр ч үнэнийг ойлгож, энэ ч үнэнийг ойлгож, тэд үнэнийг ойлгодог байхад—тэд хамтдаа байхдаа өөр өөр үзэл бодолтой байж чадах уу? (Үгүй.) Ингэснээр хүн бүр Бурханы өмнө амьдардаг, Түүний үгэн дотор амьдардаг, үнэний дагуу амьдардаг, хүмүүсийн зүрх сэтгэл нийцтэй байдаг хэмжээнд тэд хүрч чадна. Ингэснээр хүмүүсийн хооронд хядлага, тэмцэл байсаар байх болов уу? (Үгүй.) Үгүй. Хүмүүс шаналлыг тэвчих шаардлагатай байсаар байдаг уу? Ямар ч шаналал байдаггүй. Ийм хүмүүс тэмцэл, хядлагагүй ерөөлтэй амьдралаар амьдардаг. Тэгвэл Бурханы өөрсдөд нь даалгасан бүх зүйлийг хүмүүс хэрхэн удирдах ёстой вэ? (Тэд эвтэй найртай зэрэгцэн орших ёстой.) Нэг талаар тэд эвтэй найртай зэрэгцэн орших ёстой. Нөгөө талаар тэд Бурханы тогтоосон дэг журам, хуулийн дагуу бүх зүйлийг удирдах ёстой. Өөрөөр хэлбэл энэ бүх дэг журам, энэ бүх хууль болон амьд зүйлс хүн төрөлхтөнд харьяалагддаг, хүн төрөлхтөн ашигладаг, хүн төрөлхтөнд ашиг тус бий болгодог гэсэн үг юм. Ийм төрлийн хүн төрөлхтөн ямар гайхалтай вэ! Тэр үед хүн төрөлхтний амьдрах орчныг хүмүүст удирдуулахаар өгнө. Бурхан хүмүүсийн төлөө энэ ертөнцөд дэг журам, хууль тогтоодог бөгөөд дараа нь Бурхан үүнд хөндлөнгөөс оролцохгүй. Хэрвээ чи нэг өдөр чоно туулай идэж байгааг харвал юу хийх вэ? Чи туулайг чононд идүүлэх ёстой. Чи чоныг туулай идэхийг нь болиулж, өвс идүүлж чадахгүй. Чи ямар алдаа гаргах вэ? (Аливаа зүйлийн байгалийн зүй тогтлыг зөрчинө.) Чи аливаа зүйлийн байгалийн зүй тогтлыг зөрчих болно. Туулай өвс иддэг, чоно мах иддэг тул чи тэдний төрөлх уг чанарыг хүндэтгэж, тэднийг чөлөөтэй хөгжүүлэх ёстой. Тэдний үйл ажиллагаа, амьдралын хэв маягт хиймлээр, нэмэлтээр хөндлөнгөөс оролцох шаардлагагүй. Чи эдгээр зүйлийг удирдах шаардлагагүй; Бурхан эдгээр зүйлийг хэдийнээ байх ёстойгоор нь тогтоосон. Хэрвээ маш их бороо ордог, уур амьсгал нь тохиромжгүй зарим газар байвал амьтад нүүдэллэх ёстой. Чи: “Бид энэ газрыг янзлах ёстой. Яагаад үргэлж ийм их бороо ордог юм бэ? Амьтад байнга нүүдэллэх нь маш ядаргаатай байж таарна!” гэж хэлдэг. Энэ бас л мунхаглал биш гэж үү? (Мөн.) Энэ нь яагаад мунхаг хэрэг вэ? Бурхан энэ уур амьсгалыг тогтоогоогүй гэж үү? (Тогтоосон.) Бурхан энэ уур амьсгалыг тогтоож, эдгээр амьтныг энэ бүс нутагт амьдруулсан. Бурхан тэдний нүүдлийг тогтоогоогүй гэж үү? (Тогтоосон.) Тэгвэл чи яагаад саад болох гээд байгаа юм бэ? Чи яагаад сайн санаагаар сохроор үйлддэг вэ? Нүүдэллэхийн юу нь сайн бэ? Асар олон амьтан нэг бүс нутагт хагас жил болоход бүх өвсийг нь идэж дуусдаг. Хэрвээ бороо орохгүй, тэд явахыг хүсэхгүй бол яах вэ? Үргэлж бороо орох шаардлагатай болно. Газар нойтон байх үед тэд тэнд үлдэж чадахгүй, өвс нь борооны усанд нэвчих тул тэд явах ёстой болдог. Энэхүү нүүдэл нь тэдний биеийг чийрэгжүүлж, өвсийг дахин ургах боломжоор хангадаг. Тэд өөр газрын өвсний ихэнхийг идсэний дараа тэнд цас орох цаг болж, тэд дахин хөөгдөнө гэж хэлж болох бөгөөд хурдан нүүдэллэх ёстой болдог. Тэд дахин анхны газар руугаа буцаж ирдэг. Тэнд бороо орохгүй, өвс ургасан байх бөгөөд тэд дахин өвс идэж болно. Ийм маягаар энэхүү экосистем нь жам ёсоороо тэнцвэртэй байдлаа тасралтгүй хадгалдаг. Зарим хүн: “Гну гөрөөсийг үргэлж арслан иддэг—хөөрхий амьтад! Бид гну гөрөөсийг илүү ухаантай болгож болохгүй гэж үү?” гэж хэлдэг. Чи яагаад сайн санаагаар сохроор үйлддэг юм бэ? Чи өөрийгөө сайхан сэтгэлтэй гэж харуулахыг хичээж байна уу? Чиний сайхан сэтгэл дэндүү хэтэрч байна. Хэрвээ гну гөрөөс зальтай байсан бол арслангууд өлсөх байсан. Чи арслангууд өлсөж байхыг харж тэвчиж чадах уу? “Арслангууд муу. Тэд буга, эрээн тахийг хаздаг. Бөөн цус нөж болдог, энэ бол хэрцгий хэрэг!” гэж хэлдэг өөр хүмүүс ч бий. Хэрвээ чи арслангуудыг устгавал эрээн тахь, буга хэтэрхий олон болно. Эцсийн үр дүн нь юу байх вэ? Өвсийг бүгдийг нь идэж дуусаад, бэлчээр цөл болж хувирна. Чи үүнийг хүлээж авч чадах уу? Чи ийм сайн санаагаараа үйлдсээр байх уу? Тэгвэл чи юу хийх ёстой вэ? Тэднийг чөлөөтэй хөгжүүл. Амьтдын хувьд ийм л байдаг. Бурхан энэ бүх дэг журмыг аль эрт тогтоосон бөгөөд чи хүссэн ч, эс хүссэн ч үүнийг хүлээн авах ёстой; бүх зүйл зүй тогтлынхоо дагуу явагдах ёстой. Хэрвээ чи байгалийн зүй тогтлыг зөрчвөл амьдрал тогтвортой үргэлжилж чадахгүй. Чи энэ бүх хуулийг ойлгомогцоо хуулийг хүндэтгэж, эдгээр зүйлийг хуулийн дагуу харах болно. Тэгээд чи бүх зүйлийг захирдаг Бурханы дээд эрхийн мэргэн ухааныг олж харна. Үүнээс гадна, энэ бүх хууль нь амьдралын салшгүй хэсэг юм. Энэ нь хэрхэн бий болсон бэ? (Үүнийг Бурхан тогтоосон.) Үүнийг Бурхан тогтоосон. Бурхан үүнийг ингэж зохицуулсан. Хүмүүс шинжлэх ухаан, биологи, бүх төрлийн судалгааны чиглэлийг судалдаг. Тэд маш олон жилийн турш судалгаа хийсэн боловч зөвхөн энгийн хоосон сургаал, зүй тогтлыг л ойлгодог; хэн ч энэ хоосон сургаал, үзэгдлээс Бурханы дээд эрх эсвэл мэргэн ухааныг олж хардаггүй. Яагаад энэ бүхэл бүтэн экосистем, хоол тэжээлийн гинжин хэлхээ ийм нарийн төвөгтэй, гайхалтай байдлаар бий болсон бэ? Хүн төрөлхтөн энэ ертөнц дэх хүмүүст ердөө л ямар нэг үзэгдлийг тодруулж, эсвэл ямар нэг баримтыг зарладаг боловч энэ бүхэн Бурханаас ирсэн—энэ нь өөрөө бий болоогүй гэдгийг хэн ч ухаарч, тодорхой харж чаддаггүй. Хэрвээ бид үүнийг өөрөө бий болсон гэж хэлбэл, энэ олон жилийн хугацаанд сармагчин хүн болж хувирахыг яагаад хэн ч хараагүй юм бэ? Энэ бүх хуулийг Бурхан тогтоосон. Эдгээр нь сармагчин хүн болж хувирахтай ямар нэгэн холбоотой юу? (Үгүй.) Тийм зүйл байхгүй. Бурхан энэ бүх хууль болон энэ бүх дэг журмыг тогтоосон. Хэрвээ хүмүүс үлдэх азтай байвал тэр үед тэд зөвхөн энэ бүх дэг журам, энэ бүх хуулийг хүндэтгэж, сахиж, удирдах төдийгүй, хамгийн чухал нь тэд бас энэ бүх дэг журам, энэ бүх хуулиас хамгийн том ашиг хүртэгч болох болно. Бурхан энэ бүхнийг хүн төрөлхтөнд зориулан бэлтгэж, хүмүүст зориулан бүрдүүлсэн—бүх зүйл хүмүүсийн эдлэхэд бэлэн байдаг. Бүх зүйлээс бүтээгдсэн зүйл болох хүмүүс хамгийн их ерөөгдсөн байдаг. Хүмүүс хэл, сэтгэлгээтэй, Бурханы дуу хоолойг сонсож чаддаг, Бурханы үгийг ойлгож чаддаг, Бурхантай харилцах хэлтэй, Бурханы үгийг хамгийн сайн ойлгож чаддаг. Аврал хүртэж, Өөрийнх нь өмнө очиж чадах хамгийн том давуу талыг Бурхан тэдэнд өгсөн болохоор тэд хамгийн их ерөөгдсөн. Эцэст нь Бурханы хийсэн бүхэн болон Бурханы тогтоосон энэ бүх дэг журам, бүх хуулийг хүмүүс удирдах шаардлагатай, хүмүүс сахих шаардлагатай. Зөвхөн судалдаг, сүйтгэдэг, хор хөнөөл учруулдаг, мөн энэ бүх дэг журам, энэ бүх хуулийг гажуудуулдаг тэр хүмүүсийг ор мөргүй устгах ёстой. Хүмүүс маш их зовлон бэрхшээл амссан. Хүмүүсийн зүрх сэтгэлдээ итгэдэг, эрэлхийлж, хүсэн мөрөөддөг тэрхүү сайхан хүрэх газар үнэхээр байдаг уу? Энэ нь үнэндээ байдаггүй. Энэ бол ердөө л хүмүүсийн хүсэл, хязгааргүй амбиц бөгөөд Бурханы хүмүүст өгөхийг хүсдэг зүйлээс өөр юм. Тэдгээр нь хоёр тусдаа зүйл бөгөөд хоорондоо ямар ч хамаагүй. Тиймээс доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэхийн “хүнд ачаа үүрэх” хэсэг нь хүмүүст байдаггүй. Үүнийг байдаггүй гэдгээр Би юу хэлэх гэсэн бэ? Чиний итгэдэг сайхан хүрэх газар болон зүрх сэтгэлийн чинь гүнд байдаг хүсэл, хязгааргүй амбицаараа гүйцэлдүүлэхийг хүсдэг зүйлс чинь огтхон ч байдаггүй. Чи хэчнээн их зовлон бэрхшээл амсаж, хэчнээн их гутамшгийг тэвчсэн ч эцсийн дүндээ чиний хүсэн мөрөөддөг хүрэх газар, хүрэхийг хүсдэг зүйлс, болохыг хүсдэг хүн, мөн чиний ерөөгдөхийг хүсдэг хэмжээ үндэслэлгүй зүйл юм. Эдгээр нь Бурханы чамд өгөхийг хүсдэг зүйлс биш. Энд өөр ямар асуудал байна вэ? Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх гэдэг нь хүмүүс гутамшгийг тэвчих замаар жинхэнэ чадвараа нууж, дараа нь зорилгодоо хүрэхийн тулд гутамшиг амсахыг хэлдэг. Эдгээр зорилго нь юу вэ? Эдгээр нь хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх хүсэл тэмүүлэл, тэр ч байтугай хүсэл юм. Тэгвэл итгэгчид зовлон бэрхшээл амсдаг нь хүслээ хангахын тулд байдаг уу? (Үгүй.) Тэгвэл энэ нь юуны төлөө байдаг вэ? Итгэгчид зовлон бэрхшээл амсах үед тэдний эрэлхийлэхийг, хүрэхийг хүсдэг зорилго нь эерэг байдаг уу, эсвэл сөрөг байдаг уу? (Эерэг.) Энэ нь хүсэлтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл энэ эерэг зорилго юу вэ? (Завхарсан зан чанараа хаяж, жинхэнэ хүн болж, илүү дээр амьдарч чаддаг болох.) Завхарсан зан чанараа хаяж, жинхэнэ хүн болж, илүү дээр амьдарч чаддаг болох. Өөр юу байна вэ? Аврагдсан хүн болж, Бурханаас дахин урвахгүй байх. Та нар Иов, Петр хоёр шиг хүн болохыг хүсэж байна уу? (Тийм.) Тэгвэл энэ нь зорилго биш гэж үү? (Мөн.) Энэ зорилго хүсэлтэй холбоотой юу? (Үгүй.) Энэ зорилго бол зөв зүйтэй эрэлхийлэл бөгөөд Бурханы хүмүүст өгсөн зорилго, зам юм. Энэ бол зөв зүйтэй. Тийм ч учраас эрэлхийллийн энэхүү зөв зүйтэй зорилгын төлөө чиний амсаж буй зовлон бэрхшээл нь доромжлолыг тэвчиж байгаа хэрэг биш гэж Би хэлдэг. Харин ч энэ нь хүмүүсийн эрэлхийлэх ёстой зүйл, хүмүүсийн алхах ёстой зам юм. Зүрх сэтгэлийнхээ гүнд өөрсдийгөө гутамшгийг тэвчдэг хүн гэж боддог тэр хүмүүс энэ замд орж чадах уу? Тэд чадахгүй, мөн тэд энэ зорилгод хүрч чадахгүй.

Одоо ингээд харахад “доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх” гэдэг хэллэг үнэн мөн үү? (Биш.) Энэ нь үнэн биш бөгөөд хүмүүс хэрхэн үйлдэх, биеэ авч явах, эсвэл Бурханд шүтэн мөргөх шалгуур биш юм. Хүмүүс Бурханаар авруулахын тулд доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх шаардлагатай юу? (Үгүй.) Хүн доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрснээрээ авралд хүрсэн гэж хэлэх нь зөв үү, эсвэл буруу юу? (Буруу.) Яагаад буруу вэ? Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш тул тэд яаж авралд хүрч чадах юм бэ? Энэ нь хүн хүмүүсийг алж талж, эд зүйл шатааж, маш олон муу зүйл хийсэн мөртөө эцэст нь “ард түмний хайрладаг удирдагч” болсон гэж хэлэхтэй адил юм. Энэ нь ингэж хэлэхтэй бараг л адилхан биш гэж үү? (Тийм.) Энэ нь ийм л утгатай. Тэд илэрхий хорон муу зам дээр байгаа хэрнээ эерэг хүн болсон. Энэ бол зөрчилдөж байна. Хүн доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрээд, эцэст нь Бурханд нийцтэй болсон, хүн доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрээд, эцэст нь шалгалтын үеэр бат зогссон, эсвэл хүн доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрээд, эцэст нь Бурханы даалгаврыг биелүүлсэн гэж хэлбэл—эдгээр үгийн аль нь зөв бэ? (Аль нь ч зөв биш.) Аль нь ч зөв биш. Хэн нэгэн бүх тосгон даяар сайн мэдээ түгээхдээ доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрсэн гэж хэлэх нь зөв үү? (Үгүй.) Зарим хүн эргэлзэж, “Энэ зөв үү? Энэ үгийг зөв гэж би бодож байна, тийм биш гэж үү? Хүмүүс сайн мэдээ номлож, Бурханыг гэрчлэхдээ доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх шаардлагатай болох үе олон байдаг” гэж бодож байгааг Би харж байна. Энэ нөхцөлд энэ хэллэгийг ашиглах нь зөв биз дээ? (Үгүй, буруу.) Яагаад буруу гэж? Надад хэл дээ. (Учир нь доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрснээр хүрсэн үр дүн эерэг биш.) Энэ зөв хэрэглээ мөн үү? Энэ хэллэг яагаад буруу болохыг шинжил. Үүнийг задлан шинжил. “Сайн мэдээ номлохдоо доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрснээрээ тэд олон хүнийг элсүүлж, их үр жимс хүртэж, Бурханы нэрийг тунхагласан.” Энэ үг зөв эсэхийг та нар мэдэхгүй гэж үү? Хэрвээ бид үүнийг өнөөдөр нөхөрлөсөн үг бүрийнхээ дагуу хэрэглэвэл энэ нөхцөлд энэ хэллэгийг ашиглах нь буруу байх болно, гэхдээ сайн мэдээ номлох үед зарим хүн сайн мэдээний бай болох хүмүүст цохиулж, загнуулж, хаалганаас нь хөөгддөг талаар бид цааш нь бодож үзвэл энэ нь доромжлолыг тэвчсэнд тооцогдох уу? (Үгүй.) Тэгвэл энэ юу вэ? (Итгэгчдийн сайн мэдээ номлохдоо амсах ёстой зовлон бэрхшээл.) Зөв. Энэ бол хүмүүсийн амсах ёстой зовлон бэрхшээл юм. Энэ бол тэдний хариуцлага, тэдний үүрэг, мөн Бурханы хүмүүст өгсөн даалгавар юм. Энэ нь хүүхэд төрүүлэхэд өвдөгтэй адил—энэ нь амсах ёстой зовлон бэрхшээл биш гэж үү? (Мөн.) Хэрвээ эмэгтэй хүн хүүхдэдээ: “Би чамайг энэ хорвоод төрүүлэхийн тулд доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрсэн” гэж хэлбэл ингэж хэлэх нь зөв үү? (Үгүй.) Тэр зовлон бэрхшээл амссан, тэгвэл яагаад ингэж хэлэх нь буруу вэ? Учир нь энэ бол түүний амсах ёстой зовлон бэрхшээл юм. Жишээлбэл, хэрвээ чоно туулай барих гэж олон цаг ангуучилчхаад, “Би туулай идэхийн тулд доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрсэн” гэж хэлбэл зөв байх уу? (Үгүй.) Туулай идэхийн тулд чоно хариуд нь ямар нэгэн зүйл золиослох ёстой. Туулай чононд идүүлэх гээд зүгээр хүлээгээд суухгүй. Ямар ажил тийм амархан байдаг юм бэ? Ямар ч ажил байсан хүн үргэлж тодорхой хэмжээний золиос гаргах ёстой болдог. Энэ нь доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч байгаа хэрэг биш. Яг одоо бид “доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх” гэдэг хэллэгийг юу гэж бүрэн ангилсан бэ? (Сөрөг.) Бид үүнийг сөрөг, доромжилсон хэллэг гэж ангилж, Сатаны логик, Сатаны ертөнцийн гүн ухаан гэж ангилсан. Энэ нь Бурханд итгэх итгэл эсвэл эерэг зүйлстэй ямар ч хамаагүй. Хэрвээ хэн нэгэн: “Би олон жил сайн мэдээ номлосон. Би үнэхээр доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрсэн!” гэж хэлбэл зохимжгүй. Сайн мэдээ номлох нь чиний хариуцлага, энэ бол чиний амсах ёстой зовлон бэрхшээл юм. Чи сайн мэдээ номлохгүй байсан ч зүгээр л амьдрахын тулд зовлон бэрхшээл амсахгүй гэж үү? Энэ бол хүмүүсийн амсах ёстой зовлон бэрхшээл; энэ нь зүй ёсны юм. “Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх” гэдэг хэллэгийг Бурханы гэрээс үндсэндээ устгасан. Хэрвээ хэн нэгэн энэ хэллэгийг дахин дурдвал чи үүнийг юу гэж тайлбарлах вэ? Хэрвээ хэн нэгэн: “Би Иудас болохгүйн тулд шоронд доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрсэн!” гэж хэлбэл энэ хэллэг зөв үү? (Үгүй.) Яагаад зөв биш гэж? “Иудас болохгүйн тулд” гэдэг нь маш шударга зорилго, шударга үг байтал энэ нь яагаад доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрсэн хэрэг биш юм бэ? (Итгэгч хүн Иудас болох ёсгүй.) Зөв. Итгэгч хүн Иудас байх нь яаж эрүүл ухаанд нийцэх юм бэ? Иудас болохгүй байхыг доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч буй хэрэг гэж хэлэх нь инээдтэй биш гэж үү? Бурханыг гэрчлэх нь чиний үүрэг даалгавар. Энэ бол бүтээгдсэн зүйлсийн бат зогсох ёстой гэрчлэл, мөн тэдний бат зогсох ёстой байр суурь юм. Сатан хүний магтаалыг хүлээх эрхгүй. Бурхан бол хүмүүсийн шүтэн мөргөх ёстой Нэгэн бөгөөд Бурханд шүтэн мөргөх нь тун жам ёсны, үндэслэлтэй юм. Сатан чамайг өөрийнхөө эрхэнд оруулахыг оролдох үед чи Бурханы төлөөх гэрчлэлдээ бат зогсож, амь насаа умартаж, Иудас болохгүй байх ёстой. Энэ нь доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч байгаа хэрэг биш. Би одоо энэ хэллэгийг тодорхой тайлбарлалаа. Хэрвээ хэн нэгэн хэрхэн доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрснээ дахин хэлбэл та нар энэ хэргийг хэрхэн зохицуулах ёстой вэ? Өнөөдөр Миний номлосон номлолыг тэдэнд сонсгох үед тэд ойлгох болно. Энэ бол хамгийн амархан арга юм.

В. Хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч сэтгэл

Хал үзэж, халуун чулуу долоохын гурав дахь илрэл бол хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч сэтгэл юм. Хэзээ ч бууж өгдөггүй байх нь ямархуу зан чанар вэ? Биеэ тоосон зан чанар. Хүмүүс яаж хэзээ ч бүтэлгүйтэхгүй байж чадах юм бэ? Хүмүүс яаж хэзээ ч буруу зүйл хийхгүй, хэзээ ч буруу зүйл хэлэхгүй, эсвэл хэзээ ч алдаа гаргахгүй байж чадах юм бэ? “Би бол жирийн хүн, би бол хэвийн хүн. Надад өө сэв, дутагдал бий. Буруу зүйл хийх үе, буруу зүйл хэлэх үе надад байдаг. Би буруу зүйл хийж, буруу замаар явж мэднэ. Би бол жирийн хүн” гэдгээ чи хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгвэл хэзээ ч бууж өгөхгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хүн бүтэлгүйтэж, саад бэрхшээлтэй тулгарч, эсвэл буруу зам руу хазайсан ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байхыг хэлнэ. Тэд зүгээр л гөжүүдлэн үргэлжлүүлдэг. Тэд бүтэлгүйтдэг ч урам хугардаггүй, бүтэлгүйтдэг ч алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Хэчнээн олон хүн тэднийг зэмлэж, ялласан ч тэд эргэж буцдаггүй. Тэд зөрүүдлэн өөрсдийнхөө зүг чиг, зорилгын төлөө тэмцэж, ажиллаж, эрэлхийлсээр байдаг бөгөөд төлөөсийг нь юман чинээ боддоггүй. Энэ нь иймэрхүү сэтгэлгээг хэлж байгаа юм. Ийм сэтгэлгээ хүмүүсийг турхирахдаа нэлээд сайн биш гэж үү? “Хэзээ ч бүү бууж өг” гэдгийг ихэвчлэн ямар нөхцөл байдалд ашигладаг вэ? Бүхий л төрлийн нөхцөл байдалд. Завхарсан хүмүүс хаана байна, энэ үг хэллэг тэнд байна; ийм сэтгэлгээ тэнд байна. Тэгвэл Сатаных болсон хүмүүс ямар зорилгоор ийм үг хэллэг сэдэж олдог вэ? Хүмүүс өөрсдийгөө хэзээ ч ойлгохгүй, өөрсдийнхөө алдааг таньж мэдэхгүй, алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байхын тулд. Хүмүүс өөрсдийнхөө хэврэг, сул дорой, арчаагүй талыг харахгүй, харин чадвартай, хүчирхэг, зоригтой талаа харж, өөрсдийгөө дутуу үнэлэлгүй, харин ч чадамгай гэж боддог байхын тулд. Чи өөрийгөө чадна гэж бодож л байвал чадна; чи өөрийгөө амжилтад хүрч чадна, бүтэлгүйтэхгүй, шилдгийн шилдэг нь болж чадна гэж бодож л байвал тэгж чадна. Чамд тийм шийдвэр, шийдэмгий байдал, тийм хүсэл, хязгааргүй амбиц байж л байвал чи энэ бүхнийг биелүүлж чадна. Хүмүүс өчүүхэн биш; тэд хүчирхэг. Шүтлэггүй хүмүүст: “Зүрх сэтгэл чинь хэр том байна, тайз чинь тийм том байна” гэдэг хэлц үг бий. Зарим хүн энэ үгийг сонсмогцоо л дурладаг: “Хөөх, би арван каратын очир алмаз авмаар байна, тэгэхээр би үүнийг авна гэсэн үг үү? Би Мерседес Бенз авмаар байна, тэгэхээр би үүнийг авна гэсэн үг үү?” Чиний олж авах зүйл зүрх сэтгэлийн чинь хүслийн энтэй дүйцэх үү? (Үгүй.) Энэ үг бол төөрөгдөл. Шуудхан хэлэхэд, “Хэзээ ч бүү бууж өг” гэдэг хэлц үгэнд итгэж, хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн биеэ тоосон занд хязгаар гэж үгүй. Энэ хүмүүсийн сэтгэлгээний хэв маяг Бурханы аль үгтэй шууд зөрчилддөг вэ? Хүмүүс өөрсдийгөө ойлгож, даруухнаар биеэ авч явахыг Бурхан шаарддаг. Хүмүүс завхарсан зан чанартай; тэдэнд дутагдал, Бурханыг эсэргүүцдэг зан чанар бий. Хүмүүсийн дунд төгс хүн гэж үгүй; хэн ч төгс биш; тэд ердөө л жирийн хүмүүс. Бурхан хүмүүсийг биеэ хэрхэн авч явахыг анхааруулсан бэ? (Томоотой байхыг.) Томоотой биеэ авч явж, бүтээгдсэн зүйлийн байр сууриа даруухнаар бат сахихыг. Бурхан хүмүүсээс хэзээ ч бууж өгөхгүй байхыг шаардаж байсан уу? (Үгүй.) Үгүй. Тэгвэл хүмүүс буруу замаар явах, эсвэл завхарсан зан чанар харуулах талаар Бурхан юу гэж хэлдэг вэ? (Тэрээр үүнийг хүлээн зөвшөөрч, хүлээн ав гэж хэлдэг.) Үүнийг хүлээн зөвшөөрч, хүлээн ав, тэгээд үүнийг ойлгож, өөрсдийгөө өөрчилж, үнэнийг хэрэгжүүлж чаддаг бол. Эсрэгээрээ, хэзээ ч бууж өгөхгүй байх гэдэг нь хүмүүс өөрсдийнхөө асуудлыг ойлгодоггүй, алдаагаа ойлгодоггүй, алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй, ямар ч тохиолдолд өөрсдийгөө өөрчилдөггүй, ямар ч тохиолдолд гэмшдэггүй Бурханы дээд эрх, зохицуулалтыг бүр ч хүлээн авахгүй байх гэсэн үг юм. Хүний хувь заяа яг юу болох, Бурханы зохион байгуулалт, зохицуулалт юу болохыг тэд эрж хайдаггүйгээр үл барам—тэд эдгээр зүйлийг эрж хайдаггүй төдийгүй, харин ч хувь заяагаа өөрсдийнхөө гарт авдаг; тэд эцсийн шийдвэрийг гаргахыг хүсдэг. Түүнчлэн, хүмүүс өөрсдийгөө ойлгож, өөрсдийгөө үнэн зөв үнэлж дүгнэн, хийж чадах бүхнээ даруухан, томоотой байдлаар, бүх зүрх сэтгэл, оюун санаа, сүнсээрээ сайн хийхийг Бурхан шаарддаг бол Сатан хүмүүсийг биеэ тоосон зан чанараа бүрэн ашиглаж, биеэ тоосон зан чанараа дураар нь тавихад хүргэдэг. Энэ нь хүмүүсийг супер хүн, агуу, тэр ч байтугай супер хүчтэй болгодог—энэ нь хүмүүсийг болж чадахгүй зүйлээ болоход хүргэдэг. Тиймээс Сатаны гүн ухаан юу вэ? Энэ нь чиний буруу байсан ч чиний буруу биш, чамд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх сэтгэлгээ байж л байвал, чамд хэзээ ч бууж өгдөггүй сэтгэлгээ байж л байвал эрт орой хэзээ нэгэн цагт чи шилдгийн шилдэг нь болох өдөр ирнэ, эрт орой хэзээ нэгэн цагт чиний хүсэл, зорилго биелэх өдөр ирнэ гэдэг гүн ухаан юм. Тэгвэл хэзээ ч бууж өгөхгүй байх гэдэг нь ямар нэг зүйлийг биелүүлэхийн тулд ямар ч аргыг ашиглана гэсэн утгатай юу? Зорилгодоо хүрэхийн тулд чи бүтэлгүйтэж мэднэ гэдгээ хүлээн зөвшөөрөх ёсгүй, өөрийгөө жирийн хүн гэж бодох ёсгүй, өөрийгөө буруу замаар явж болзошгүй гэж бодох ёсгүй. Үүнээс гадна, чи хүсэл, хязгааргүй амбицаа биелүүлэхийн тулд бүхий л төрлийн арга, эсвэл нууц явуулгыг цадиггүйгээр ашиглах ёстой. Хэзээ ч бууж өгөхгүй байх гэдэгт хүмүүс хувь заяандаа хүлээцтэй, дуулгавартай хандлагаар хандах тухай зүйл байна уу? (Үгүй.) Үгүй. Хүмүүс хувь заяагаа бүрмөсөн өөрсдийнхөө гарт авахаар зүтгэдэг; тэд өөрсдийнхөө хувь заяаг хянахыг хүсдэг. Тэд ямар замаар явах, ерөөгдөх эсэх, эсвэл ямархуу амьдралын хэв маягтай байх нь хамаагүй, бүх зүйл дээр тэд эцсийн шийдвэрийг гаргах ёстой байдаг. Шүтлэггүй хүмүүст: “Бэлтгэлтэй хүнд боломж олддог” гэдэг хэлц үг бий. Энэ ямархуу хэлц үг вэ? Олон жил бэлдэж, бүх насаараа бэлдсэн ч хэзээ ч боломж олдолгүй үхдэг олон хүн бий. Боломж хэрхэн бий болдог вэ? (Бурханаас.) Хэрвээ Бурхан чамд зориулж боломж бэлдээгүй бол чи хэчнээн их бэлдээд нэмэр байх уу? (Үгүй.) Хэрвээ Бурхан чамд боломж олгохоор төлөвлөөгүй, энэ нь хувь заяанд чинь байхгүй бол чи хэчнээн олон жил бэлдээд ямар хэрэг байх вэ? Чи олон жил бэлдсэн болохоор Бурхан чамайг өрөвдөж, чамд боломж олгох уу? Бурхан тэгэх үү? (Үгүй.) Бурхан чамд зориулж боломж бэлдсэн бол боломж ирнэ, харин Бурхан чамд зориулж боломж бэлдээгүй бол чамд боломж олдохгүй. Хэзээ ч бууж өгөхгүй байх нь ямар нэгэн хэрэгтэй юу? (Үгүй.) Зарим хүн: “Би хэзээ ч бууж өгөхгүй. Би хувь заяагаа өөрийнхөө гарт авна!” гэж хэлдэг. Тэдний үг ширүүн боловч үүнд хүрч чадах эсэх нь тэднээс хамаардаггүй. Жишээ нь, хүүтэй болохыг хүсдэг нэг эмэгтэй байна. Тэр хэд хэдэн хүүхэд төрүүлсэн ч бүгд охин байж таардаг. Бусад хүн түүнд дахиж хүүхэд гаргаад хэрэггүй, хүүтэй болох хувьгүй юм байна гэж хэлдэг ч тэр бууж өгдөггүй, “Би үүнд итгэхгүй байна. Би хэзээ ч бууж өгөхгүй!” гэдэг. Арав дахь хүүхэд нь бас л охин гарахад тэр эцэст нь бууж өгч: “Би хүүтэй болох хувьгүй бололтой” гэдэг. Тэр хэзээ ч бууж өгөхгүй байсаар байна уу? Түүнд итгэл найдвар байсаар байна уу? Тэр дахиад хүүхэд гаргаж зүрхлэх үү? Үгүй, тэр зүрхлэхгүй. Өөр нэг хүн бизнес хийхдээ хоёр жилийн дотор таван зуун мянган доллар олно гэж төлөвлөдөг. Эхэндээ, эхний хагас жил юу ч олоогүй байхдаа тэрээр: “Хамаагүй ээ. Эхний хагас жил мөнгө олохгүй байх нь чухал биш. Би сүүлийн хагаст нь гарцаагүй мөнгө олно” гэж хэлдэг. Жил гаруй хугацаа өнгөрч, тэр ямар ч мөнгө олоогүй ч бууж өгөлгүй: “Би хэзээ ч бууж өгөхгүй. Бүх зүйл хүний гарт байдаг гэдэгт би итгэдэг—надад зөндөө боломж бий!” гэдэг. Хоёр жил болоход тэр таван зуун мянгыг байтугай тавин мянгыг ч олоогүй байдаг. Тэр өөрт нь хангалттай хугацаа байсангүй, хангалттай туршлага байсангүй гэж бодоод, дахиад хоёр жил суралцахаар явдаг. Дөрвөн жил өнгөрсний дараа тэр таван зуун мянган доллар олоогүйгээр үл барам үндсэн хөрөнгөө бараг бүгдийг нь алдсан хэр нь хэзээ ч бууж өгдөггүй хэвээр: “Би мөнгөтэй болох хувьтай. Таван зуун мянган доллар олж чадахгүй байна гэж юу байх вэ дээ?” гэдэг. Бараг арван жил болоход таван зуун мянган доллар олох энэ зорилго түүнд байсаар байх уу? Хэрвээ чи түүнээс энэ жил хэр ихийг олохоор төлөвлөж байгааг нь дахин асуувал тэр: “Өө, амьдралаа залгуулчихвал л хангалттай” гэж хэлнэ. Тэр хэзээ ч бууж өгөхгүй хэвээр байна уу? Тэр бүтэлгүйтсэн, тийм биз дээ? Тэр яаж бүтэлгүйтсэн бэ? Орлогынх нь зорилт хэтэрхий өндөр байсан болохоор тэр бүтэлгүйтсэн үү? Үнэндээ тийм зүйл болсон уу? Үгүй. Хүмүүсийн эд хөрөнгө, үр хүүхэд, амьдралдаа туулах зовлон бэрхшээл, эсвэл тэд хэзээ, хаашаа явахын аль нь ч байсан, тэд үүний алиныг нь ч шийдэж чадахгүй. Зарим хүн төрийн захиргааны ажилд орохыг хүсдэг ч тэдэнд хэзээ ч боломж олддоггүй—үүнд чадваргүй байдал буруутай юу? Тэд чадвартай, тооцоотой, хүмүүст яаж бялдуучлахыг мэддэг байтал яагаад төрийн албан хаагч болох тэдэнд тийм хэцүү байдаг юм бэ? Тэдэн шиг чадвартай биш олон хүн албан тушаалтан болсон, тэдний дорд үздэг олон хүн албан тушаалтан болсон байдаг. Энэ хүмүүс ярихдаа сайн, жинхэнэ авьяастай, боловсрол сайтай байтал төрийн албан хаагч болох яагаад тийм хэцүү байдаг юм бэ? Тэд залуу байхдаа хэзээ ч бууж өгдөггүй байсан ч хөгшрөөд, жирийн нэг бичиг хэргийн ажилтан хэвээр үлдээд эцэст нь бууж өгөн, “Хүний хувь заяаг Тэнгэр тодорхойлдог. Хувьтай бол боломж ирнэ. Үгүй бол чармайгаад ч олж авахгүй” гэж хэлдэг. Тэд хувь заяатайгаа эвлэрсэн биз дээ? Тэдний хэзээ ч бууж өгдөггүй сэтгэлгээ яасан бэ? Бодит байдлын өмнө хүмүүс шившиг болдог.

Хэзээ ч бууж өгдөггүй сэтгэлгээ хүмүүст юу авчирдаг вэ? Энэ нь тэдний хүсэл, амбицыг тэтгэдэг. Энэ нь хүмүүст эерэг нөлөө үзүүлдэггүй, удирдамж өгдөггүй; харин ч нэг төрлийн сөрөг, муу нөлөө үзүүлдэг. Хүмүүс өөрсдөө орчлон ертөнц дэх өөрсдийн байр суурийн талаар юу ч мэддэггүй, Тэнгэрээс тэдэнд төлөвлөсөн хувь заяаны талаар юу ч мэддэггүй, Бурханы дээд эрх, зохицуулалтын талаар юу ч мэддэггүй. Үүнээс гадна тэд сэтгэл санааны тулгуур гэгч энэ зүйлийг олж авсан байдаг. Төөрөлдөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд байх үед эцэст нь хүмүүст юу тохиолддог вэ? Тэд дэмий л маш их ажил хийж, маш их хэрэггүй ажил хийдэг. Зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийн бие махбод, оюун санаа багагүй хохирол амсаж, гэмтдэг нь нэг хэрэг, тэд бас хүсэл, хязгааргүй амбиц, зорилгоо биелүүлэхийн тулд гарцаагүй маш их мууг үйлдсэн байдаг. Энэ муу үйл нь дараагийн амьдралд нь хүмүүст ямар үр дагавар авчрах вэ? Энэ нь зөвхөн шийтгэл л авчирна. Завхарсан зан чанар хүмүүст хүсэл, хязгааргүй амбиц авчирдаг. Хүмүүсийн хүсэл, хязгааргүй амбицынхаа улмаас хийдэг зүйлсийн аль нэг нь зүй ёсных байдаг уу? Эдгээр зүйлийн аль нэг нь үнэнд нийцдэг үү? (Үгүй.) Эдгээр нь юу вэ? Тэдгээр нь зөвхөн муу үйл юм. Энэ муу үйлд юу хамаардаг вэ? Бусдад тооцоотой хандах, бусдыг мэхлэх, бусдыг хорлох, бусдыг хуурах хамаардаг. Эцэст нь хүмүүс бусдад хэтэрхий их өртэй болж, дараагийн төрөлдөө амьтан болж төрж мэднэ. Тэд хэнд хамгийн их өртэй байна, хэнийг хамгийн их мэхэлсэн байна, мөн хэнийг хамгийн их хуурсан байна, тэр хүнийхээ гэрт амьтан болж амьдран, ярьж чадахгүй, хүмүүст зарагдах болно. Хүн болж төрсөн ч тэд эцэс төгсгөлгүй зовлонт амьдралаар зовно; тэд хийсэн зүйлийнхээ төлөөсийг төлөх ёстой. Энэ бол гарах муу үр дагавар юм. Хэрвээ тэд “Хэзээ ч бүү бууж өг” гэдэг хэлц үгэнд хөтлөгдөөгүй бол тэдний амбиц, хүсэл тэтгэгдэхгүй байх байсан, амбиц, хүсэл нь хоёр, гурван жилийн дотор биелэхгүй бол хүмүүс тэр амбиц, хүслээ орхих магадлалтай, гэхдээ Сатан гал дээр тос нэммэгц тэдний хүсэл улам бүр бадардаг. Хүсэл бадрах нь өөрөө асуудал биш боловч энэ нь тэднийг хорон муу замд оруулдаг. Хүн хорон муу замаар явахдаа сайн зүйл хийж чадах уу? Хүнлэг зүйл хийж чадах уу? Үгүй, чадахгүй. Тэд зорилт, зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч аргыг ашиглаж, зорилго нь биелэх хүртэл амрахгүй гэж тангарагладаг бөгөөд ямар ч муу зүйл хийж мэднэ. Хар даа, эд хөрөнгийг нь авахын тулд хүүхдүүд нь эцэг эхээ хөнөөсөн тохиолдол байдаг уу? (Байдаг.) Хүмүүс өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө найз нөхөд, хайртай хүмүүсээ өөрийн гараар хөнөөдөг тохиолдол дэндүү олон байдаг. Хоёр хүнд адилхан давуу талтай боломж гарч ирээд, түүний төлөө хоорондоо тэмцэлдэх хэрэгтэй болох үед тэд энэ боломжийг олж авахын тулд чадах бүхнээ хийдэг. Хамгийн эгзэгтэй мөчид тэдний итгэл үнэмшил ямар байдаг вэ? “Би хэзээ ч бууж өгөхгүй. Энэ удаад би яавч бүтэлгүйтэж болохгүй. Хэрвээ би энэ боломжийг алдвал үлдсэн амьдралдаа дахиж хэзээ ч ийм сайн боломжтой таарахгүй байж мэднэ. Тиймээс энэ удаад би ялах ёстой. Би энэ боломжийг заавал олж авах ёстой. Хэн ч миний замд хөндөлссөн бай би түүнийг ялгахгүйгээр хөнөөнө!” гэдэг. Эцэст нь юу болдог вэ? Тэд нөгөө хүнээ хөнөөдөг. Тэд зорилгодоо хүрч, хүслээ биелүүлсэн байж болох ч мууг үйлдэж, гай гамшиг тарьсан байдаг. Тэдний зүрх сэтгэл насан туршдаа тавгүйрхэж, буруутгагдсан мэт санагдаж, эсвэл огт хайхрахгүй байж мэднэ. Гэхдээ тэд үүнийг огт ухамсарладаггүй байлаа гээд Бурхан энэ хэргийг тодорхойлоогүй гэсэн үг биш юм. Бурханд үүнийг зохицуулах арга бий. Энэ хүн энэ амьдралдаа зорилгоо биелүүлж, үүнийгээ амжилттай хийсэн байж болох ч энэ амьдралдаа хийсэн зүйлийнхээ төлөө, магадгүй муу үйлийнхээ төлөө дараагийн амьдралдаа аймшигтай төлөөс төлөх хэрэгтэй болж мэднэ. Тэд үүний төлөөсийг нэг төрөлдөө, хоёр төрөлдөө, гурван төрөлдөө, эсвэл бүр үүрд мөнхөд төлөх хэрэгтэй болж мэднэ. Энэ төлөөс дэндүү аймшигтай! Тэгвэл энэ үр дагавар юунаас үүдэлтэй вэ? Энэ нь ганцхан хэлц үг, ганцхан итгэл үнэмшлээс үүдэлтэй. Энэ хүн тэр боломжийг олж авахыг хүсдэг. Тэр ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, бууж өгдөггүй, бүтэлгүйтэхийг өөртөө зөвшөөрдөггүй. Тэр боломжийг баттай атгахыг хүсдэг. Үр дүнд нь энэ нь гай гамшиг тарьдаг. Гай гамшиг тарьсны дараа үр дагаврынх нь төлөөсийг төлж, нөхөхөд нэг, хоёр жил хангалтгүй байх болно. Энэ нь дэндүү өндөр төлөөс биш гэж үү? Хүмүүсийн амьдрал наяас ерэн жил, богино нь тавиас жар орчим жил байдаг. Чи хувийн ашиг тус, байр суурь, мөнгө, эсвэл бусад материаллаг зүйлийг олж авсан ч бай үгүй ч бай, эдгээр зүйлийг хориос гучин жилийн турш ухамсартайгаар эдэлнэ. Гэвч ингэж хорь, гучин жил эдэлснийхээ төлөө чи амьдрал болгондоо, үүрд мөнхөд төлөөс төлөх хэрэгтэй болж мэднэ. Энэ төлөөс дэндүү өндөр биш гэж үү? (Тийм.) Бурханд итгэдэггүй хүмүүс үнэнийг ойлгодоггүй, мөн Бурхан энэ бүх зүйлийг захирдаг гэдгийг ч мэддэггүй. Тиймээс тэд аминч хүсэл, ашиг сонирхлын төлөөх хоромхон зуурын харалган хүслийнхээ төлөө, зарим үзэл, эсвэл сатанлаг логикт захирагдан тэнэг зүйл хийж мэдэх бөгөөд үүнийхээ улмаас тэд мөнхөд харамсаж үлддэг. “Мөнхөд” гэдэг нь энэ амьдралын хорь, гучин жилийг хэлж байгаа юм биш, харин тэд энэ амьдралыг оролцуулаад амьдрал бүрдээ зовох ёстой гэсэн үг юм. Бурханд итгэдэггүй хүмүүс эдгээр зүйлийг ойлгохгүй бөгөөд хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс үнэнийг ойлгодоггүй, эсвэл Бурханыг мэддэггүй бол тэд ч бас эдгээр зүйлийг ойлгохгүй. Зарим хүн илэрхий муу зүйл хийдэггүй. Гаднаас нь харахад тэд хүн хөнөөж, гал тавьдаггүй, бусдад ил тод урхи тавьдаггүй боловч олон нууц арга мэхтэй байдаг. Бурханы нүдээр энэ муу үйл болон илэрхий муу үйлийн шинж чанар нь адилхан байдаг. Шинж чанар нь адилхан гэдгээр Би юу хэлэх гэсэн бэ? Бурханы байр сууриас үзвэл, иймэрхүү зүйлийг яллахдаа ашигладаг Түүний зарчим адилхан гэж Би хэлж байна. Тэдгээрийг яллахдаа Тэрээр адилхан арга, адилхан үнэнийг ашигладаг. Хүмүүсийн хийсэн энэ бүх зүйлийг ямар сэдлээр хийснээс нь, мөн Бурханы гэрт хийсэн үү, эсвэл ертөнцөд хийсэн үү гэдгээс нь үл хамааран Бурхан ялладаг. Хэрвээ чи Бурханд итгэдэг хэр нь эдгээр зүйлийг хийсээр байвал эцэст нь Бурханы чамд өгөх төгсгөл шүтлэггүй хүмүүсийнхээс өөр байх уу? Надад хэл дээ, чамайг Өөрт нь олон жил итгэж, чуулганд хэдэн жил үйлчлэл үзүүлсэн гээд Бурхан чамд өршөөнгүй хандаж, зөвт зан чанараа өөрчлөх үү? Та нар үүнийг боломжтой гэж бодож байна уу? Энэ нь яавч боломжгүй. Ингэж хэлэхдээ Би юу хэлэх гэсэн бэ? Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол чиний үйлддэг муу үйл муу үйл байна, чи үнэнийг ойлгох үед ч чиний үйлддэг муу үйл муу үйл хэвээр байна. Бурханы байр сууриас үзвэл, энэ бүхэн нь муу үйл юм. Энэ хоёр төрлийн муу үйл нь хоорондоо адилхан. Энэ хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй. Ямар нэгэн зүйл үнэнд нийцэхгүй л байвал тэр нь ёрын муу юм. Бурханы байр сууриас үзвэл, энэ хоёрын хооронд шинж чанарын ялгаа байхгүй. Аль аль нь муу үйл учраас хүмүүс хоёр тохиолдлын хоёуланд нь хийсэн муу үйлийнхээ төлөөсийг төлөх ёстой—тэд төлөөс төлөх ёстой. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм. Чи үүнд эргэлздэг ч бай итгэдэг ч бай, Бурхан ингэж хийдэг, Тэр аливааг ингэж тодорхойлдог. Ингэж хэлэхдээ Би юу хэлэх гэсэн бэ? Би та бүгдэд нэгэн баримтыг хэлэх гэсэн юм: “Бурхан намайг сонгосон, тиймээс би Түүний тааллыг олсон. Би олон үнэнийг ойлгодог. Хэрвээ би бага зэрэг муу үйл хийвэл Бурхан үүнийг тэгж тодорхойлохгүй, эсвэл яллахгүй. Би хүссэнээ хийж болно. Би үнэнийг хэрэгжүүлснийхээ төлөө зовлон бэрхшээл туулж байна гэх нэрийдлээр гартаа байгаа муу үйлийг үйлдэж болно. Тэгвэл Бурхан үүнийг яллахгүй, тийм биз дээ?” гэж чи бодох ёсгүй. Чи буруу бодож байна. Муу үйлийг яллах Бурханы зарчим нь адилхан. Энэ нь ямар нөхцөл байдалд, эсвэл ямар бүлэг хүний дунд тохиолдох нь хамаагүй. Бурхан өөр өөр арьстнуудыг хооронд нь, эсвэл Өөрийн сонгосон болон сонгоогүй хүмүүсийг хооронд нь ялгадаггүй. Тэд шүтлэггүй хүн үү, эсвэл итгэгч үү гэдгээс үл хамааран Бурхан тэднийг адилхан өнцгөөс хардаг. Та нар ойлгож байна уу? (Тийм ээ, бид ойлгож байна.)

“Хэзээ ч бүү бууж өг” гэдэг нь сатанлаг зан чанарт хөтлөгдөх үедээ хүмүүсийн хэлдэг зүйл бөгөөд сатанлаг ертөнцийн сурталчилдаг сэтгэлгээ юм. Бид энэ сэтгэлгээг юу гэж үздэг вэ? (Сэтгэцийн өвчин.) Энэ бол сэтгэцийн өвчтэй хүмүүсийн сурталчилдаг сэтгэлгээний хэв маяг бөгөөд амьдарч, аливааг хийхдээ хүмүүсийн баримталдаг зарчим юм. Энэ нь өөрсдийн хүсэл, хязгааргүй амбицыг хангахын тулд боломжтой ямар ч аргыг ашиглаж, ямар ч нөхцөл байдалд хэзээ ч урам хугарахгүй байж, “байр сууриндаа бат зогс, хэзээ ч бүү тавьж явуул” гэх зарчмын дагуу аливааг эрэлхийлж, хүсэл, хязгааргүй амбиц нь зөв зүйтэй эсэхийг шинжлэхгүй байх сэдэл өгч, өдөөн турхирдаг; тэд ийм сэтгэлгээтэй л байвал энэ нь магтууштай зүйл байдаг. Хэрвээ хүн хүн төрөлхтөнд ашиг тустай зүйлийг судалж, хэзээ ч бууж өгдөггүй, бүтэлгүйтэлд урам хугардаггүй, эерэг чиглэлд хөгжсөөр, ирээдүйд хүмүүсийг илүү сайхан амьдруулахын тулд үргэлжлүүлэн судалсаар байгаа бол энэ нь зарим талаар сайшаалтай байх байсан. Гэхдээ энэ нь хүн төрөлхтний энэ ертөнцөд эрэлхийлдэг зорилго мөн үү? Хэн хүн төрөлхтний сайн сайхны төлөө амин хувиа хичээлгүйгээр ийм зүйл хийдэг вэ? Хэн ч үгүй. Гаднаасаа хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэх далбаан дор аливааг хийдэг зарим хүн байлаа ч гэсэн үүний цаана тэд өөрсдийн нэр хүнд, мэргэжлийн ололт амжилтын төлөө үүнийг хийдэг, ингэснээр нэр нь түүхэнд үлдэнэ. Эдгээр нь тэдний зорилго бөгөөд эдгээр зорилгын аль нь ч зөв зүйтэй биш юм. Эдгээр зүйлээс гадна, хэзээ ч бууж өгдөггүй сэтгэлгээ нь хүмүүсийг юу хийхэд хөтөлдөг вэ? Юун түрүүнд, хэзээ ч бууж өгдөггүй сэтгэлгээ нь хүмүүсийн хэр хэмжээ, төрөлх зөнг сорьдог. Жишээ нь, спортын талбай дээр нэг хүн гурван удаа дараалан агаарт бүтэн эргэхэд зүрх нь дийлэхгүй байхад тэрээр: “Би хэзээ ч бууж өгөхгүй. Би хэр хэмжээгээ сорьж, Гиннесийн дэлхийн дээд амжилтыг сорих ёстой. Би арван удаа агаарт бүтэн эргэнэ!” гэж хэлдэг. Үр дүнд нь тэр найм дахь удаагаа агаарт бүтэн эргэхдээ үхдэг. Хэрвээ түүнд үүнийг хийх сэдэл өгөх ийм сэтгэлгээ байгаагүй бол яах байсан бэ? (Тэр үүнийг чадварынхаа хэмжээнд хийх байсан.) Зөв. Бурхан хүмүүсээс юу хийхийг шаарддаг вэ? Бурхан хүмүүсээс хэвийн хүн чанартай амьдрахыг шаарддаг бөгөөд сул талтай байхыг зөвшөөрдөг. Хүмүүсийн бие махбодын төрөлх зөн, эд эрхтний тэсвэрлэж чадах хязгаар гэж бий. Хүмүүс ямар түвшинд хүрч чадахаа тодорхой мэдэх ёстой. Тэр хүн арван удаа дараалан агаарт бүтэн эргэхийн үр дагаврыг тодорхой мэдэж байсан уу? Тэр үүнийг тодорхой мэдээгүй, сохроор хийж, хэр хэмжээгээ сорьсон тул түүний үхэлд хэн буруутай вэ? (Тэр өөрөө буруутай.) Тэр хүн арван удаа агаарт бүтэн эргэхийг оролдсоны эх үүсвэр нь Сатан түүнд үргэлж сэдэл өгч, “Чи хэзээ ч бууж өгч болохгүй. Таван удаа агаарт бүтэн эргээд бууж өгөх нь өрөвдмөөр хэрэг. Чи наймыг хийх ёстой!” гэж хэлсэнд байсан. Тэрээр: “Найм ч бас хангалтгүй. Би арвыг хийнэ!” гэж бодсон. Үр дүнд нь найм дахь удаагаа агаарт бүтэн эргэснийх нь дараа зүрх нь зогсож, амьсгал хураасан. Тэр Сатаны тоглоом болсон биш гэж үү? Мэдээж, бид үүнийг зүгээр л жишээ болгон ашиглаж байна; хорин удаа агаарт бүтэн эргээд ч ямар ч асуудалгүй хүн байж магадгүй. Хүмүүс хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч сэтгэлтэй байх үедээ нааш цааш тэмцэлдсээр эцэст нь амиа алддаг. Арай дээр дүр зураг гэвэл, тэд зүгээр л амиа алдсан боловч ямар ч муу үйл хийгээгүй байх явдал юм. Тэгвэл тэдэнд дараагийн амьдралдаа хүн болж төрөх боломж байсаар байж магадгүй бөгөөд хүн байх ямар байдгийг дахин амталж чадна. Гэвч зарим хүн агуу их мууг үйлдэж, гай гамшиг тарьсан тул үүнийхээ төлөө хэдэн төрөлдөө аймшигтай төлөөс төлөх ёстой; тэд үүнийгээ нөхөж төлсөөр байх ёстой бөгөөд амьдрал бүрдээ зовлон бэрхшээл туулдаг. Хэрвээ тэд энэ амьдралдаа үүнийгээ бүрэн нөхөж төлөхгүй бол дараагийн амьдрал гэж байсаар байх бөгөөд бүрэн нөхөж төлөхөд нь хэдэн амьдрал шаардагдахыг мэдэх аргагүй. Энэ бол үр дүн нь юм.

Зарим хүн сайн мэдээ номлоод бүтэлгүйтэх үедээ үүнтэй эвлэрэхээс татгалзаж, “Би хэзээ ч бууж өгөхгүй. Энэ удаад би хэнийг ч элсүүлж чадаагүй—би бүтэлгүйтсэн. Дараагийн удаад би бүтэлгүйтэж болохгүй. Би заавал Бурханы гэрч байж, ялан дийлдэг эрэгтэй хүүхэд байх ёстой!” гэж хэлдэг. Хүмүүс ийм шийдвэр төгс байгаа нь сайн хэрэг боловч тэд “хэзээ ч бүү бууж өг” гэдэг үгийг хэлж чадаж байгааг яах вэ? Энэ ямар зан чанар вэ? Энэ нь тэргүүн тэнгэрэлчийн зан чанар биш гэж үү? Бурхан тэднээр ингэж гэрчлүүлсэн үү? Тэд үнэнийг ойлгодог уу? Тэдний хийж байгаа зүйл Бурханыг гэрчилж байгаа хэрэг мөн үү? Тэдний хийж байгаа зүйл Бурханыг гутааж байна. Та нар ийм хүмүүсийг ямархуу хүн гэж хэлэх вэ? (Мангар амьтад.) Тэд бол мангар амьтад. Тэд үнэнийг ойлгодоггүй хэр нь Бурханыг гэрчилж байна гэж хэлдэг—Бурханыг гутаахгүй байхад л хангалттай сайн хэрэг байх болно. “Хэзээ ч бүү бууж өг” гэдэг нь ямархуу үг вэ? Энэ үг ямар утгатай вэ? Энэ нь бүтэлгүйтлээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байх гэсэн утгатай. Үнэндээ энэ хүмүүс бүтэлгүйтсэн боловч бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрөхгүй байснаар оюун санааны ялалтад хүрсэн гэж боддог. Олон удаагийн бүтэлгүйтлийн дараа үргэлжлүүлэн тэмцэж, саад бэрхшээлтэй тулгарах тусмаа улам зоригтой болдог иймэрхүү сэтгэлгээг шүтлэггүй хүмүүс бүгд өндрөөр үнэлдэг. Хэрвээ чи урьд нь иймэрхүү сэтгэлгээтэй байсан бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд иймэрхүү сэтгэлгээнд түшиглэн тэмцэж байсан бол энэ нь шившигтэй хэрэг биш гэж үү? “Хэзээ ч бүү бууж өг” гэдэг үг нь хүмүүсийн завхарсан зан чанарын аль талыг голчлон харуулдаг вэ? Эдгээр үг нь хүмүүсийн мөн чанарын аль талыг төлөөлж чадах вэ? Бууж өгснөөс үхсэн нь дээр, ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө үхнэ гэдэг ийм хүмүүс биеэ тоосон, эрүүл ухаангүй биш гэж үү? Хүмүүс ийм хэмжээнд биеэ тоож, ялагдлаа хүлээн зөвшөөрөхийн оронд үхэхийг илүүд үзэж чадаж байгаа нь зөвхөн эрүүл ухаангүй байгаа асуудал биш; тэд бас үхэхээс буцахгүй хүмүүс шиг ухаан дутуу байна. Зарим хүн: “Энэ нь тэд залуу, болчимгүй байгаагаас болсон уу?” гэдэг. Энэ нь холбоотой. Нийгэмд: “Ялахын тулд чи бүхнээ дэнчин тавих ёстой” гэх алдартай хэлц үг бий. Энэ нь ууртай залуус шиг бүхнээ дэнчин тавьдаг залуу хүмүүсийн сэтгэлгээний төлөөлөл юм. “Хэрвээ чи амиа дэнчин тавихад бэлэн байвал юуг ч биелүүлж чадна”—энэ бол хэзээ ч бууж өгдөггүй сэтгэлгээ юм. Ахмад настнуудад иймэрхүү урам зориг байдаг уу? Тэдэнд ч бас байдаг. Хар даа, улс төрийн хүрээнийхэн бараг бүгд насанд хүрэгчид, ахмад хүмүүсээс бүрддэг—өрсөлдөөн нь ширүүн байдаг! Хүмүүс завхарсан зан чанартай бөгөөд завхарсан зан чанараараа амьдардаг. Тэдэнд бүгдэд нь их бага хэмжээгээр иймэрхүү сэтгэлгээ байдаг. Энэ нь хөгшин, залуу байхтай тийм ч хамаагүй, харин тэдний зан чанартай шууд холбоотой байдаг. Хэрвээ чи Бурханд итгэдэг, үнэнийг ойлгодог бол энэ асуудлыг тодорхой харж, иймэрхүү сэтгэлгээ нь үнэн-зарчимд нийцэхгүй, энэ нь завхарсан зан чанар гэдгийг мэдэх болно. Хэрвээ чи үнэнийг ойлгохгүй бол энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бөгөөд “Тэмцэгч сэтгэлтэй байх нь сайн; энэ нь зөв зүйтэй. Хүмүүст бага ч гэсэн тэмцэгч сэтгэл байхгүй бол тэд яаж амьдрах юм бэ? Тэдэнд бага ч гэсэн тэмцэгч сэтгэл байхгүй бол тэд цаашид амьдрах урам зориггүй болно. Тэгвэл амьдрах ямар утга учир байна вэ? Тэд таагүй нөхцөл байдал бүртэй эвлэрдэг—ямар сул дорой, хулчгар хэрэг вэ!” гэж бодно. Хүмүүс бүгд амьд байгаа цагтаа нэр төрийнхөө төлөө тэмцэх ёстой гэж боддог. Тэд нэр төрийнхөө төлөө хэрхэн тэмцдэг вэ? “Тэмцэх” гэдэг үгэнд ач холбогдол өгснөөр. Тэд ямар ч нөхцөл байдалтай тулгарсан, тэмцэх замаар зорилгодоо хүрэхийг хичээдэг. Хэзээ ч бууж өгдөггүй сэтгэлгээ нь “тэмцэх” гэдэг үгээс гаралтай. Шашингүй хүмүүсийн хамгийн их дээдэлдэг зүйл бол тэмцэх урам зориг юм. Тэд Тэнгэртэй тэмцдэг; газартай тэмцдэг; бусад хүнтэй тэмцдэг—энэ л тэднийг хамгийн их баярлуулдаг зүйл юм. Хүн тэмцэх чадвартай байх тусмаа илүү баатарлаг байдаг—баатрууд тэмцэгч сэтгэлээр дүүрэн байдаг гэж тэд боддог. Хэзээ ч бууж өгдөггүй сэтгэлгээ эндээс үүссэн; энэ бол тэмцлийн гол цөм юм. Сатаны бүх төрлийн чөтгөр үнэнийг хэзээ ч хүлээн авч байгаагүй, тэгвэл тэд юугаар амьдардаг вэ? Тэд тэмцэх сатанлаг гүн ухаанаар амьдардаг. Тэд амьдарч буй өдөр бүрдээ тэмцдэг. Тэд юу ч хийсэн бай, үргэлж тэмцэх замаар ялалтад хүрэхийг хичээж, ялалтаараа гайхуулдаг. Тэд хийдэг бүх зүйлдээ нэр төрийнхөө төлөө тэмцэхийг хичээдэг—тэд үүндээ хүрч чадах уу? Тэд яг юуны төлөө өрсөлдөж, тэмцэж байна вэ? Тэдний бүх тэмцэл алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө байдаг; тэдний бүх тэмцэл өөрсдийнх нь ашиг сонирхлын төлөө байдаг. Тэд яагаад тэмцэж байна вэ? Баатар болж жүжиглэж, элит гэж нэрлэгдэхийн тулд. Гэвч тэдний тэмцэл үхлээр төгсөх ёстой, тэд шийтгүүлэх ёстой. Энэ талаар ямар ч эргэлзээ байхгүй. Сатанууд, чөтгөрүүд хаана байна, тэнд тэмцэл байдаг; тэд эцэстээ устгагдах үед тэмцэл ч бас дуусна. Сатанууд болон чөтгөрүүдийн төгсгөл энэ байх болно.

Хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч сэтгэлтэй байх сэтгэлгээг хөгжүүлж, сурталчлах ёстой юу? (Үгүй.) Тэгвэл хүмүүс үүнд хэрхэн хандах ёстой вэ? (Хүмүүс үүнийг хаях ёстой.) Хүмүүс үүнийг ялган таньж, яллаж, хаях ёстой. Энэ үг хэллэг нь үнэн биш, хүмүүсийн баримтлах ёстой шалгуур биш, Бурханы хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага бүр ч биш юм. Энэ нь Бурханы үгтэй ямар ч холбоогүй, хүмүүст тавьдаг Бурханы шаардлагатай ямар ч холбоогүй. Бурхан хүмүүсээс юу шаарддаг вэ? Чи хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч сэтгэлтэй байлаа гээд Бурханд хэрэггүй. Бурханд хэрэгтэй зүйл бол, хүмүүс өөрсдийн завхарсан мөн чанарыг ойлгож, өөрсдийгөө ямархуу хүн болох, ямар төрлийн хүн болох, юугаар дутмаг болох, хэв чанар сайтай юу, эсвэл муутай юу гэдгийг, ухамсарлах чадвар нь ямар болох, Бурханыг үнэхээр хайрладаг хүн мөн эсэхээ, үнэнийг хайрладаг хүн мөн эсэхээ мэдэх явдал юм. Чи ийм маягаар өөрийгөө үнэн зөв ойлгож, дараа нь өөрийн биеийн хэмжээ болон эзэмшсэн хэв чанарынхаа дагуу чадах зүйлээ хамгийн сайнаараа хийх нь Бурханд хэрэгтэй. Үүнд “тэмцэх” гэдэг утга санаа агуулагдаж байна уу? (Үгүй.) Чи тэмцэх хэрэггүй. Зарим хүн: “Би завхарсан зан чанартайгаа тэмцэж болохгүй гэж үү?” гэдэг. Чи завхарсан зан чанараа тэмцээд даван туулж чадах уу? Тэмцээд өөрчилж чадах уу? (Үгүй.) Үгүй, үүнийг өөрчилж чадахгүй. Зарим хүн: “Би Сатаны ёрын муу хүчтэй тэмцэж болох уу? Би антихристүүдтэй тэмцэж болох уу? Би ёрын муу хүмүүс, хорон муу зан чанартай хүмүүс, саад болж, үймүүлдэг хүмүүстэй тэмцэж болох уу?” гэдэг. Энэ нь яавч болохгүй. Яагаад болохгүй гэж? Тэмцэх нь өөрөө үнэнийг хэрэгжүүлж буй хэрэг биш юм. Бурханы үгэнд хэзээ: “антихристүүдтэй тэмц”, “фарисайчуудтай тэмц”, “хоёр нүүртнүүдтэй тэмц”, эсвэл “завхарсан зан чанартайгаа тэмц” гэж хэлсэн бэ? Бурхан ингэж хэлсэн үү? (Үгүй.) Эсрэгээрээ, нийгэмд, энэ сатанлаг ертөнцөд газрын эздийн эсрэг тэмцэл, эрх баригчдын эсрэг тэмцэл, сэхээтнүүдийн эсрэг тэмцэл, мөн олон нийтийн хоорондын тэмцэл, тахианы тулаан, нохойн зодоон, бухын тулаан гэх мэт зүйлс байдаг. Ямартай ч, эдгээрийн аль нь ч сайн зүйл биш. Тэмцэх нь Сатан хүмүүсийг хорлож, амьд зүйлсэд гай гамшиг авчирдаг арга мэх юм. Тэр хүн төрөлхтнийг эвтэй найртай зэрэгцэн оршуулдаггүй. Харин ч хүмүүсийн хооронд хагарал, үзэн ядалт бий болгож, дараа нь хүмүүсийг хоорондоо тэмцэлдэж, бие биеэ хядахад хүргэчхээд, өөрөө хөндлөнгөөс үймээнийг харж зугаацдаг. Энэ нь сатанлаг зан авир учраас хэрвээ чуулганд болон Бурханы гэрт тэмцэлтэй холбоотой ямар нэгэн зан авир, үзэгдэл, хэрэг явдал гарвал та нар эдгээрийг хэрхэн үзэх вэ? Та нар дэмжиж, сайшаан эрхий хуруугаа гозойлгох уу, эсвэл үүнийг таслан зогсоох уу? (Таслан зогсооно.) Та нар үүнийг таслан зогсоож, тэдэнд аливааг тодорхой тайлбарлаж, ойлгуулж, аливааг үнэний дагуу хийж, зарчимд нийцүүлэн хийж, Бурханы үгэнд бүрэн нийцүүлж үйлдэх ёстойг нь хэлж өгөх ёстой. Та нар бас тэднийг засаж болно, гэхдээ засах, зэмлэх, тэр ч байтугай сахилгажуулах нь тэмцэх биш юм. Тэмцэх гэдэг нь юуг хэлдэг вэ? Тэмцэх гэдэг нь адгуу зангаас үүдэн аливаа хэргийн тухайд юу нь үнэн, юу нь үнэн биш болох талаар бусадтай маргалдах, хүмүүстэй маргалдаж, эрүүл ухаангүй авирлах, уурлаж хилэгнэх, тэр ч байтугай нууц явуулга, ов мэхтэй хуйвалдаан ашиглах, эсвэл хүний арга мэх, арга барил, хэрэгслийг ашиглан хүнийг буулган авч, ялж, бууж өгөх хүртэл нь дахин дахин тарчлаахыг хэлнэ. Үүнийг тэмцэх гэж нэрлэдэг. Тэмцэх нь цэвэр нэг төрлийн адгуу зан авир, үйлдэл, мөн аливааг хийх цэвэр сатанлаг зан авир, арга барил, хэрэгсэл юм. Энэ нь үнэнтэй ямар ч хамаагүй. Зарим хүн: “Бурханы сонгосон хүмүүс босож, хуурамч удирдагчид, антихристүүд, фарисайчууд болон ёрын муу хүмүүстэй тэмцэх нь яагаад буруу гэж? Бууж өгөх юм уу зайлуулагдах хүртэл нь тэдэнтэй тэмцэх нь сайн хэрэг биш гэж үү? Тэгвэл Бурханы гэр амар амгалан болохгүй гэж үү? Тэгвэл ах эгч нар чуулганы амьдралаараа амар тайван амьдарч чадахгүй гэж үү? Энэ хүмүүстэй тэмцэхийг бидэнд яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ?” хэмээдэг. Энэ хүмүүстэй тэмцэх нь зөв үү? Юун түрүүнд, нэг зүйл лавтай бөгөөд тэр нь тэмцэх нь буруу юм. Яагаад буруу гэж? Бурхан ёрын муу хүмүүсийг шийтгэж, ялладаг тул хүмүүс тэдэнтэй тэмцлээ гээд ямар хамаатай юм бэ? Хүмүүс илүү дээр хийх зүйл байхгүй үедээ тэднийг гутааж, дайрч давшилж, тарчлааж, тэдэн рүү хашхичиж, газарт дарж унаган, шүүмжлэх нь яагаад буруу гэж? Бурхан захиргааны зарлиг гаргадаг бөгөөд тэдгээр зарлигт тэмцэлтэй холбоотой ямар ч зүйл заалт байдаггүй. Бурхан зөвхөн захиргааны зарлигийг л тогтоодог бөгөөд дотор нь бүх төрлийн хүнийг зохицуулах арга барил, зарчим байдаг. Зарлигууд нь ямар төрлийн хүмүүсийг хөөх ёстой, ямар төрлийн хүмүүсийг зайлуулах ёстой, ямар төрлийн хүмүүсийг чөлөөлөх ёстой, ямар төрлийн хүмүүсийг хөгжүүлэх ёстой, ямар төрлийн хүмүүсийг ашиглах ёстой, ямар төрлийн хүмүүсийг ашиглах ёсгүй, ямар төрлийн хүмүүсийг аварч болох, ямар төрлийн хүмүүсийг аварч болохгүйг хүмүүст хэлж өгдөг. Бурхан хүмүүст зөвхөн зарчмуудыг л хэлж өгдөг. Тиймээс, хүмүүсийн хувьд та нар Бурханы эдгээр үгийг хэрхэн тайлбарлах ёстой вэ? Бурханы эдгээр үг бүгд үнэн юм. Үнэн гэж юу вэ? Энэ нь Бурхан ямар нэгэн зүйл хийх, эсвэл ямар ч төрлийн хүнтэй харьцах үедээ, тэр хүн нь муу үйл хийж, Бурханы гэрийн ажил, ашиг сонирхолд туйлын их хохирол учруулсан ёрын муу хүн байсан ч гэсэн Бурхан Өөрийн арга барилыг ашиглана түүнийг зохицуулна; Тэр түүнийг зохицуулахдаа ямар нэгэн сатанлаг, эсвэл адгуу арга барилыг яавч ашиглахгүй гэсэн үг юм. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг хүмүүст шударга хандах гэж нэрлэдэг. Энэ шударга байдалд тэмцэл агуулагддаг уу? Үгүй. Энэ үнэн мөн үү? (Мөн.) Тэр хүн хэчнээн адгуу, хэчнээн сатанлаг, хэчнээн ёрын муу байх нь хамаагүй, бид Бурханы үгийг хамгийн дээд зааварчилгаа, үнэн зөв зарчим болгон авч, тэднийг зохицуулахдаа ашигладаг. Бид тэднийг буруушаадаггүй, эсвэл адгуу зангаасаа болж тэдэн рүү бүлэглэн дайрдаггүй; бид тиймэрхүү зүйлийг яавч хийдэггүй. Үүнийг хүмүүст шударга хандах гэж нэрлэдэг бөгөөд эдгээр нь Бурханы хүмүүст өгсөн зарчим юм.

Дорнын ертөнцөд “хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч сэтгэл” гэдэг тодорхой хэллэг байдаг. Өрнийн ертөнцөд ч үүнтэй ижил утгатай хэллэг байж магадгүй. Сатанд завхруулж, Сатаны эрхшээл дор амьдарч л байгаа цагт хүн бүрд сатанлаг зан чанар байдаг бөгөөд тэд онцгойлон биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, хэнд ч бууж өгдөггүй. Иймэрхүү зан чанарт хөтлөгдсөн үед хүмүүст хэзээ ч бууж өгдөггүй сэтгэлгээ, сэтгэхүй гарцаагүй бий болно. Хүн төрөлхтний тунхагладаг энэ төрлийн сэтгэхүй, сэтгэлгээг хүмүүс бүгд зөв зүйтэй, эерэг, мөн хүмүүсийг замаараа үргэлжлүүлэн явж, цааш амьдрахад нь түшиг тулгуур болоход хангалттай зүйл гэж үздэг. Тэд энэхүү сэтгэлгээ, сэтгэхүй гэгчийг хэчнээн зөв зүйтэй гэж үзэж, хэчнээн зөв зүйтэй гэж хэлдэг байх нь хамаагүй, бид бүгд үүнийг ялган таньж чаддаг байх ёстой. Бүхий л хүн төрөлхтний дунд үнэн эрх мэдлийг барьдаг ганц ч үндэстэн үгүй. Тухайн үндэстний бий болгосон үзэл санаа, уламжлалт соёл, эзэмшиж ирсэн боловсрол, эсвэл тэдэнд байгаа мэдлэг нь хэчнээн өндөр дээд, эртний, эсвэл нууцлаг байх нь хамаагүй нэг зүйл лавтай: Эдгээрийн аль нь ч үнэн биш бөгөөд үнэнтэй ямар ч хамаагүй. Зарим хүн: “Уламжлалт соёлд агуулагддаг зарим ёс суртахуун, эсвэл зөв буруу, алдаа оноо, хар цагааныг хэмжих үзэл нь үнэнтэй нэлээд ойрхон мэт санагддаг” гэдэг. Тэдгээр нь үнэнтэй ойрхон сонсогддог байлаа гээд утга санааны хувьд үнэнтэй ойрхон гэдгийг илтгэдэггүй. Завхарсан хүн төрөлхтний хэлц үгнүүд Сатанаас гаралтай бөгөөд хэзээ ч үнэн байдаггүй, харин зөвхөн Бурханы үг л үнэн юм. Иймд, хүн төрөлхтний зарим үг Бурханы үгтэй хэчнээн ойрхон мэт санагдах нь хамаагүй, тэдгээр нь үнэн биш бөгөөд үнэн болж чадахгүй; үүнд эргэлзэх зүйлгүй. Тэдгээр нь зөвхөн үг хэллэг, илэрхийллийн хувьд л ойролцоо байдаг боловч үнэн хэрэгтээ эдгээр уламжлалт үзэл нь Бурханы үгийн үнэнтэй нийцдэггүй. Хэдийгээр эдгээр үгийн шууд утгад зарим нэг ойролцоо зүйл байж болох ч эх сурвалж нь адилгүй байдаг. Бурханы үг Бүтээгчээс ирдэг бол уламжлалт соёлын үг, үзэл санаа, үзэл бодол нь Сатан болон чөтгөрүүдээс гардаг. Зарим хүн: “Уламжлалт соёлын үзэл санаа, үзэл бодол, алдартай хэлц үгийг нийтээрээ эерэг гэж хүлээн зөвшөөрдөг; тэдгээр нь худал хуурмаг, төөрөгдөл байлаа ч гэсэн хүмүүс тэдгээрийг хэдэн зуун—хэдэн мянган—жилийн турш баримталбал үнэн болж чадах уу?” гэж хэлдэг. Яавч үгүй. Ийм үзэл бодол нь сармагчин хүн болж хувьсан өөрчлөгдсөн гэж хэлэхтэй адил инээдтэй юм. Уламжлалт соёл хэзээ ч үнэн болохгүй. Соёл бол соёл, энэ нь хэчнээн эрхэмсэг байх нь хамаагүй, завхарсан хүн төрөлхтний бий болгосон харьцангуй эерэг зүйл төдий л байдаг. Гэхдээ эерэг байлаа гээд үнэнтэй дүйцэхгүй, эерэг байх нь шалгуур болохгүй; энэ нь ердөө л харьцангуй эерэг зүйл, өөр юу ч биш. Тэгвэл энэхүү “эерэг байдлын” цаана, уламжлалт соёлын хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөө нь сайн, муу эсэх нь одоо бидэнд тодорхой болсон уу? Эргэлзээгүй энэ нь хүн төрөлхтөнд муу, сөрөг нөлөө үзүүлдэг.

Өнөөдөр бид “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэдэг хэлц үгийг задлан шинжиллээ. Энэ бол нэг төрлийн ертөнцийн гүн ухаан юм. Бид мөн түүхэн улбаатай “Хал үзэж, халуун чулуу долоох” гэх алдартай хэвшмэл хэлцийг задлан шинжиллээ. Энэ хоёр хэлц нь дангаараа хүн төрөлхтний уламжлалт соёл болон ертөнцийн гүн ухааны талаар та нарт шинэ ойлголт өгөхөд хангалттай биш гэж үү? Уламжлалт соёл болон ертөнцийн гүн ухааны мөн чанар яг юу вэ? Нэгдүгээрт, эдгээр нь яавч эерэг биш гэдэгт та нар итгэлтэй байж болно. Тэдгээр нь хүмүүсийн завхарсан зан чанараас үүдэн гардаг—тэдний эх сурвалж нь Сатан юм. Тэдгээр нь хүн төрөлхтөнд юу авчирдаг вэ? Тэдгээр нь хүн төрөлхтнийг төөрөлдүүлж, завхруулж, хүлж, хазаарладаг. Энэ нь лавтай бөгөөд эргэлзээгүй юм. Тэдгээрийн хүн төрөлхтөнд авчирдаг бүхэн нь сөрөг нөлөө, сөрөг үр дагавар байдаг тул тэдгээр нь үнэн мөн үү? (Биш.) Тэдгээр нь үнэн биш байтал хүн төрөлхтөн тэдгээрийг үнэн хэмээн өргөмжилсөөр байдаг. Энд юу болоод байна вэ? Хүмүүс төөрөлдсөн байна. Хүмүүс Бурханаар аврагдаагүй, үнэнийг ойлгодоггүй, мөн энэ төрлийн хэлц үг, хэрэг явдлын талаар Бурханы хэлдэг үнэн зөв зүйлсийг сонсоогүй учраас эцэст нь өөрсдийнх нь үзлээр бол харьцангуй зөв, сайн, өөрсдийнх нь хүсэлд нийцдэг гэж боддог үзэл санаа, үзэл бодлыг хүлээн авдаг. Эдгээр зүйл зүрх сэтгэлд нь түрүүлж ороод, тэнд нь ноёрхох болсон тул хүмүүс тэдгээрээс хэдэн зуун, хэдэн мянган жилийн турш зууралддаг. Сатанлаг гүн ухаан болох эдгээр уламжлалт соёлууд хүмүүсийн зүрх сэтгэлд хэдийнээ үндэс сууриа тавьж, үе үеийн хүмүүсийг төөрөлдүүлж, нөлөөлсөөр ирсэн. Хэрвээ та нар үнэнийг хүлээн авахгүй бол эдгээр гүн ухаанд төөрөлдөж, нөлөөнд нь автсаар байх болно. Өнөөдөр Би “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” болон “Хал үзэж, халуун чулуу долоох” гэдгийн талаар задлан шинжилж, нөхөрлөлөө. Энэ хоёр хэллэгийн нэг нь хэлц үг, нөгөөх нь хэвшмэл хэлц юм. Бүх дэлхий дэх сатанлаг соёл гэж яг юу болохыг бид энэ хоёр хэллэгээс харж болно: Энэ нь хүмүүсийг төөрөлдүүлж, завхруулдаг, хүмүүст хор хөнөөлтэй, хүмүүсийг хорлодог тэрс үзэл болон төөрөгдлөөс бүрддэг. Хэрвээ хүн төрөлхтөн Сатаны эдгээр гүн ухааныг мөрдвөл амьдралыг туулах явцад хүмүүс улам бүр завхарч, улам бүр хорон муу л болно; тэд бие биеэ хөнөөж, хоорондоо тэмцэлдэх болно, үүнд эцэс төгсгөл гэж үгүй. Хүмүүсийн хооронд ямар ч итгэлцэл, ямар ч эвтэй найртай зэрэгцэн оршихуй, ямар ч бие биеэ хайрлах хайр энэрэл байхгүй болно. Товчхондоо, энэ соёлын хүн төрөлхтөнд авчирдаг зүйл бол муу үр дагавар юм. Эдгээр үзэл санаа, сэтгэлгээ гэгчийн удирдамж дор энэ нь хүн төрөлхтнийг байнга мууг үйлдэж, байнга Бурханыг эсэргүүцэж, хүмүүсийн ёс суртахууны хязгаарыг байнга сорьж, зорилгодоо хүрэхийн тулд ямар ч аргыг ашиглахад хүргэдэг. Эцэст нь тэд сүйрлийн замаар явж, шийтгүүлэх болно. Энэ бол хүн төрөлхтний соёлын мөн чанар юм. Хэлц үгийн тухайд, та нар эдгээрийн талаар ямар үзэл бодолтой байдаг вэ? Зарим хүн: “Эдгээр нь хүн төрөлхтний сурталчилдаг жинхэнэ үзэл санаа биш. Харьцангуй өндөр түвшний мэдлэг ухаантай, дээдсийн нийгмийн хүмүүс эдгээрийг мөрддөггүй” гэж хэлж магадгүй. Дөнгөж сая бид дээдсийн нийгмийн хүмүүсийн санал нийлдэг “хал үзэж, халуун чулуу долоох” гэдэг хэвшмэл хэлцийг задлан шинжиллээ. Энэ хэвшмэл хэлц өндөр түвшнийх үү? (Үгүй.) Энэ хэвшмэл хэлц өндөр түвшнийх биш боловч эдгээр үзэл санаа болон эдгээр сэтгэлгээг дээд сургууль бүрд, мөн хүн төрөлхтний нийгмийн өндөр түвшний талбар бүрд хүн бүр гарцаагүй магтаж, сурталчилдаг. Энэ бол хүн төрөлхтний соёл юм. Уламжлалт соёлын эдгээр тал хүн төрөлхтнийг дасгаж, хөшүүн болгож, завхруулсан. Тэгээд эцсийн үр дүн нь юу вэ? Хүн төрөлхтөн уламжлалт соёлд төөрөлдөж, хазаарлагдаж, хүлэгдсэн бөгөөд хүн төрөлхтний сурталчилж, тарааж, өргөнөөр халдааж, хүмүүсийг хүлээн авахад хүргэдэг нэг төрлийн сэтгэлгээ, онол аяндаа бий болдог. Эцэст нь энэ нь хүн бүрийн зүрх сэтгэлийг эзэмдэж, хүн бүрийг иймэрхүү сэтгэлгээ, үзэл санааг дэмжихэд хүргэж, хүн бүр энэ үзэл санаанд завхардаг. Хүмүүс тодорхой хэмжээнд завхрах үедээ зөв, буруугийн талаар ямар ч үзэлгүй болдог; тэд юу нь шударга ёс, юу нь хорон муу байдал болохыг ялган танихыг хүсэхээ больж, мөн юу нь эерэг зүйл, юу нь сөрөг зүйл болохыг ялган таних хүсэлгүй болдог. Тэр ч байтугай тэд өөрсдийгөө үнэхээр хүн мөн эсэхийг тодорхой мэдэхээ болих өдөр ирдэг бөгөөд эрэгтэй, эмэгтэй эсэхээ мэддэггүй олон гаж хүн байдаг. Ийм хүн төрөлхтөн сүйрлээс хэр хол байна вэ? Одоогийн хүн төрөлхтөн Ноагийн үеийн хүмүүстэй харьцуулахад ямар байна вэ? Тэд бүр ч илүү хорон муу биш гэж үү? Тэд хэдийнээ хорон муу байдлын оргилд хүрсэн бөгөөд чи маш хорон муу тул зарим зүйлийг сонсож ч чадахгүй—сонссоныхоо дараа чиний ой гутдаг. Хүмүүс бүгд тодорхой хэмжээнд өвчтэй. Гаднаасаа бол хүмүүсийн бие махбод хүн шиг харагддаг боловч зүрх сэтгэлдээ бодож байгаа зүйлс нь үнэндээ хүмүүсийн бодох ёстой зүйлс биш байдаг; тэд бүгд өвчтэй бөгөөд өөрсдийгөө өөрчилж чадахгүй. Тэд өөрсдийгөө өөрчилж чадахгүй гэдгээр Би юу хэлэх гэсэн бэ? Магадгүй нэг эсвэл хоёр зуун жилийн өмнө илүү олон хүн Бурханы ярьж, айлдахыг сонсоход бэлэн байсан байх гэж Би хэлэх гэсэн юм. Энэ ертөнцөд шударга ёс, түүнчлэн зөв шударга байдал, шударга байдал байдаг гэдэгт тэд итгэдэг байсан. Хүмүүс ийм баримтыг хүлээн авахад бэлэн байсан, тэд үүнийг биелээсэй гэж хүсэн мөрөөддөг байсан. Бүр цаашлаад, хүн төрөлхтнийг харанхуй болон хорон муугийн нөлөөнөөс аварч чадах Аврагч ирэх өдөр ирээсэй гэж тэд найддаг байсан. Гэвч нэг, хоёр зуун жилийн дараа ийм хүмүүс улам бүр цөөрсөн. Бурханы үгийг ойлгож чадах хүн хэд байна вэ? Үнэнийг хүлээн авч чадах хүн хэд байна вэ? Олон хүн Бурханы нигүүлслийг хүртлээ ч гэсэн тэгээд яана гэж? Түүнийг үнэхээр дагадаг хүмүүсийн тоо улам бүр цөөрсөөр байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний дунд Бурханы үгийг сонссоныхоо дараа урамшиж, эерэг зүйлсийг хайрлаж чаддаг, гэрлийг хүсэн мөрөөддөг, шударга ёсыг хүсэн мөрөөддөг, Бурханы хаанчлал, шударга, зөв шударга байдал ирэхийг хүсэн мөрөөддөг хүмүүс улам бүр цөөрсөөр байна. Энэ нь юуг харуулж байна вэ? Сатаны гүн ухаан, хууль, үзэл санаа, сэтгэлгээ гэгч нь хүн төрөлхтнийг бүхэлд төөрөлдүүлж, завхруулсныг харуулж байна. Тэд ямар хэмжээнд төөрөлдөж, завхарсан бэ? Хүмүүс бүгд Сатаны төөрөгдөл, диаволын үгийг үнэн хэмээн хүлээн авсан; тэд бүгд Сатаныг шүтэж, Сатаныг дагадаг. Тэд Бүтээгч, Бурханы үгийг ойлгодоггүй. Бүтээгч юу ч хэлсэн, хэчнээн ихийг хэлсэн ч, Түүний үг хэчнээн тодорхой, бодитой байсан ч хэн ч ойлгодоггүй; хэн ч ухамсардаггүй. Тэд бүгд хөшүүн, мулгуу бөгөөд тэдний сэтгэлгээ, оюун ухаан нь самуурсан байдаг. Тэдгээр нь яаж самуурсан бэ? Сатан л тэдгээрийг самууруулсан. Сатан хүмүүсийг нэвт шувт завхруулсан. Өнөөгийн нийгэмд бүхий л төрлийн өөр өөр үзэл санаа, үзэл суртал, мэдэгдэл байдаг. Хүмүүс алийг нь сонгоно, түүндээ итгэж, алийг нь сонгоно, түүнийгээ дагадаг. Хэн ч тэдэнд тэг ингэ хэлж чадахгүй, мөн тэдэнд тэг ингэ гэж хэлэх чадвар ч байхгүй. Ийм л хэмжээнд хүрсэн. Тиймээс та нар Бурханд итгэхийг сонгож чадаж байгаа нь ерөөл юм. Өнөөдөр та нар Бурханы юу хэлж байгааг ойлгож чаддаг, та нарт мөс чанарын мэдрэмж бага зэрэг бий, та нар Бурханы хэлдэг зүйлд итгэж, Бурханы хаанчлал ирэхийг хүсэн мөрөөдөж, гэрэл, шударга ёс, шударга, зөв шударга байдлын хаанчлалд амьдрахыг хүсэн мөрөөддөг. Та нарт ийм чин сэтгэл байгаа нь ховор зүйл үү? Та нар үүнийг хэрхэн олж авсан бэ? Бурхан хамгаалж байгаа, мөн Ариун Сүнс чиний дотор ажиллаж байгаа болохоор чи Бурханд итгэж, Түүнийг дагаж чаддаг. Хэрвээ Бурхан дотор чинь ажиллаагүй бол та нар одоо энд итгэгчийн хувиар байж чадах байсан уу? Та нар одоогийнх шигээ өөрчлөгдөж чадах байсан уу? Хар даа, тэр шүтлэггүй хүмүүст одоо хүний төрх байна уу? Чи одоо олон үнэнийг ойлгохгүй байж магадгүй, олон тохиолдолд чиний үзэл бодол шүтлэггүй хүмүүсийнхтэй яг адилхан хэвээр байгаа—тэд юу бодно, чи ч бас тэрийг л боддог. Хэдийгээр заримдаа чи тэдний зарим үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй ч чамд ялган таних чадвар үгүй бөгөөд явах өөр зам байдаггүй. Үнэнийг ойлгох өдөр ирэх үед чи тэдний үзэл бодол буруу, хорон муу болохыг ялган таньж чадах бөгөөд зүрх сэтгэл чинь тэднийг голж чадна. Тэгээд чи тэдний чөтгөрийн нүүр царайг тодорхой харах болно. Тэд хүн биш, харин амьд диаволууд болохыг чи олж харах болно. Тэд хүн болж зүсээ хувиргасан хэдий ч хүний хийдэг зүйлийг хийдэггүй. Үүнийг хэрхэн мэдэж болох вэ? Тэдний тунхагладаг үгс чихэнд онцгой чимэгтэй, хүмүүсийг төөрөлдүүлж чаддаг боловч тэдний хийж, хэрэгжүүлдэг зүйл нь туйлын хорон муу, үзэшгүй муухай, зүгээр л ичгүүргүй, эрүүл ухаангүй байдаг. Тэдний зууралддаг үзэл санаа, сэтгэлгээ гэгч нь туйлын хорон муу, эсэргүү бөгөөд Бурханы үг болон үнэнтэй бүрэн зөрчилддөг, Бурханы үг болон үнэний яг эсрэг тэсрэг байдаг атал энэ хүмүүс эдгээр хуурамч үндэслэл, тэрс үзлийг үнэн хэмээн үзэж, тэдгээрийг эрчимтэй тунхаглаж, идэвхтэй, ил тодоор сурталчлан хүн төрөлхтнийг төөрөлдүүлж, завхруулдаг, ингэснээрээ янз бүрийн өөдгүй, ичгүүргүй гэмт хэрэг болон үзэшгүй муухай нүүр царайгаа нуун далдалж магадгүй юм. Үүнээс, тэд бүгд чөтгөрүүд, түүнчлэн учир зүйгээ ололцох боломжгүй араатнууд, бохир сүнснүүд гэдгийг чи тодорхой харж чадна. Тэдэнтэй эрүүл ухаанаар ярих боломжгүй, тэдэнтэй сайн, эсвэл үнэн үг ярих боломжгүй. Чи ийм хэмжээнд тодорхой харж чадах өдөр ирэх үед хүн төрөлхтөн хэтэрхий гүнзгий завхарсныг; чи бусад хүнтэй яг адилхан завхарснаа; Бурханд итгэж, зарим үнэнийг ойлгодог өнөө үед л чи бага зэрэг хүний төрхийг амьдран харуулж, диаволууд болон Сатаны нөлөөнөөс ангижирч, тэднийг ялган таньж, үзэн ядаж, хаяж чадаж байгаагаа; Бурханы авралгүйгээр чи яг л тэдэнтэй адилхан байх байсан—ямар ч ялгаагүй байх байсан—чи ямар ч төрлийн ёрын муу, эсвэл хорон муу зүйл хийж чадах байснаа мэдэх болно. Одоо чи үнэнийг эрэлхийлж, үнэний төлөө маш их хөдөлмөрлөж, хүчин чармайлт гарган, хэрэгжүүлэлтэд ач холбогдол өгч, үнэнийг өөрийн бодит байдал болгож байна. Чи үнэнийг ойлгодог, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чаддаг, мөн жинхэнэ туршлагын гэрчлэлтэй болох үед зүрх сэтгэл чинь баяр баясгалантай, амар амгалан болж, сэтгэлгээ, байдал чинь улам бүр хэвийн болж, Бурхантай харилцах харилцаа чинь улам бүр дотно, улам бүр хэвийн болж, өдөр хоногууд чинь улам бүр дээрдэх болно. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэггүй, үргэлж сатанлаг гүн ухааны дагуу амьдардаг, мөн үргэлж Бурханыг буруу ойлгож, Түүнд сэжиглэнгүй ханддаг бол зүрх сэтгэл чинь Бурханаас улам бүр хөндийрч, Бурханд итгэх итгэл чинь дэмий хоосон болж, чи юу ч олж авахгүй. Чи Бурханд олон жил итгэж, маш олон бичиг үсэг, хоосон сургаалыг ойлгож, шүтлэггүй хүмүүсийн янз бүрийн эндүү ташаа бодол, үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй байлаа ч энэ нь ямар ч нэмэргүй. Учир нь, чи үнэнийг ойлгодоггүй, зөвхөн зарим нэг бичиг үсэг, хоосон сургаал л ярьж чаддаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлж чадахгүй хэвээр байгаа. Зүрх сэтгэлд чинь түрүүлж ороод, тэндээ ноёрхох болсон тэдгээр зүйл чамайг захирсан хэвээр байдаг тул чи эдгээр зүйлийн дагуу л амьдарч чадна. Чи юу ч хийхийг хүссэн, мөн ямар ч нөхцөл байдалтай тулгарсан өөрийн эрхгүй эдгээр сатанлаг гүн ухаанд захирагдах болно. Тиймээс, хэрвээ эдгээр сатанлаг гүн ухаан зүрх сэтгэлийг чинь захирдаг бол чи үнэнийг хэрэгжүүлж чадахгүй. Зарим хүн: “Би үнэнийг хэрэгжүүлдэггүй, Сатаныг ч дагадаггүй” гэдэг. Энэ боломжтой юу? Дундын зам гэж үгүй. Үнэнийг хүлээн авч, үнэнийг ойлгож, дараа нь зүрх сэтгэлд чинь түрүүлж ороод, тэндээ ноёрхох болсон тэрхүү сатанлаг зүйлсийг зайлуулж байж л чи үнэний дагуу аливааг хийж чаддаг болно. Үнэн зүрх сэтгэлийг чинь захирч, Бурханы үг зүрх сэтгэлийг чинь захирах үед чи аяндаа хэлж, хийж буй зүйлдээ үнэнийг хэрэгжүүлж чадна.

Сатаны логик, бодол санаа болон хүмүүсийн хэрхэн амьдрахыг хянадаг сэтгэл санааны тулгуурт хүмүүс хэрхэн ханддаг вэ? Сэтгэл зүйн тэжээл гэж ханддаг уу? Сэтгэлд зориулсан тахианы шөл гэж ханддаг уу? Үнэндээ эдгээр нь хүмүүсийг завхруулдаг зүйлс бөгөөд хэрвээ хүн тэдгээрийг “идэж дуусгавал” үхэх болно. Хэрвээ хүмүүс эдгээр зүйлийг тасралтгүй хүлээн авч, сатанлаг зүйлсийг дотроо хуримтлуулдаг бол энэ нь юуг илтгэдэг вэ? Тэд анхны завхарсан зан чанараа хаяагүй бөгөөд дээр нь нэмээд Сатанаас шинэ завхрал хүлээж аваад эхэлснийг илтгэдэг. Энэ нь тэдний хувьд бүх зүйл дууссан гэсэн үг юм. Тэд аврагдаж чадахгүй нь гарцаагүй. Чи эдгээр зүйлийг тасралтгүй ялган таньж, голохын зэрэгцээ тэдгээрийг тасралтгүй хаяж, эдгээр зүйлийн дагуу амьдрахгүй байж, Бурханы үгийг хүлээн авах ёстой. “Би эдгээр зүйлийг хүлээн авахгүй. Бурханы үг над руу аяндаа орно” гэж хэлдэг хүмүүс бий. Энэ боломжгүй. Чи үнэнийг идэвх санаачилгатайгаар эрж хайж, үнэнийг хүлээн авах ёстой бөгөөд үнэнийг ойлгох үйл явцаар дамжуулан чи хуурамч үндэслэл, тэрс үзлийг аяндаа ялган таньж, тэдгээрийг аажмаар орхих болно. Ингэснээр Бурханы үг аажмаар чиний аливааг хийх зарчим болж, чи аливааг хийх үедээ аль арга барил нь Бурханы санаа зорилгод нийцэхийг мэддэг болж, үнэнийг аяндаа хэрэгжүүлж, завхарсан зан чанарын чинь энэ тал өөрчлөгдсөн байх болно. Та нарт үүнийг хийхэд хэцүү гэж бодож байна уу, үгүй юу? Үнэндээ энэ нь хэцүү биш. Үүний цорын ганц хэцүү зүйл нь хүмүүс үүнийг хэрэгжүүлдэггүй явдал юм. Зарим хүн: “Энэ үнэхээр хэцүү—тэнгэрт авирахаас ч хэцүү! Энэ чинь загасыг хуурай газар дээр амьдрахыг албадаж байгаа хэрэг биш үү? Энэ чинь намайг хэцүү байдалд оруулж байгаа хэрэг биш үү?” гэж боддог. Тийм гэж үү? Үгүй, тийм биш. Чи эдгээр асуудалд зөвөөр хандаж, эдгээр асуудлыг зөвөөр ялган таних ёстой. Өнөөдөр Би ердөө хэдхэн сатанлаг төөрөгдлийг нөхөрлөж, задлан шинжлэхэд ийм их цаг зарцууллаа, гэхдээ хүмүүсийн дотор хуримтлагдсан зүйлс ердөө л энэ хэдэн зүйл үү? (Үгүй.) Үүнээс хамаагүй олон зүйл бий! Дараа Би эдгээр сэдвийн талаар дарааллан нөхөрлөнө. Өмнө нь Би энэ талын талаар нөхөрлөж байгаагүй, тэгвэл та нар өөрсдөө эдгээр сэдвийн талаар ер нь тунгаан бодож байсан уу? Та нар тэгээгүй. Та нар тэдгээрийн талаар тунгаан бодвол үр дүнд хүрэх үү? Хэрвээ та нар үнэнд бага зэрэг хүчин чармайлт гаргаж чадсан бол сатанлаг төөрөгдлийг бага зэрэг ялган таньж чаддаг болж, одоогийнх шигээ ямар ч мэдлэггүй байхгүй байсан. Өнөөдөр Би эдгээр сэдвийн талаар нөхөрлөсөн нь гэнэтийн санагдаж байна уу? “Бид антихристүүдийг ялган таних талаар нөхөрлөж байгаагүй бил үү? Яагаад бид гэнэт эдгээр сэдвийн талаар нөхөрлөж байгаа юм бэ?” гэж хэлэх хүн байна уу? Эдгээр асуудал бүгд Сатаны завхарсан зан чанартай холбоотой. Эдгээр асуудал бүгд бас хүмүүс Сатаны завхарсан зан чанарыг ялган танихтай холбоотой бөгөөд хүмүүс үнэнийг үнэн зөв ойлгох чадвартай болоход ашиг тустай. Хамгийн наад зах нь, нөхөрлөсний дараа хүмүүс: “Энэ агуу хэлц үг үнэн биш байжээ” гэдгийг мэдэх болно. Энэ мөчөөс эхлэн “Хал үзэж, халуун чулуу долоох”, “Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав” гэх мэт төөрөгдөл зүрх сэтгэлээс чинь зайлуулагдаж магадгүй. Одоохондоо тэдгээрийг зайлуулж чадахгүй зарим хүн та нарын дунд байж болох ч ядаж л чи эдгээр хэлц үг үнэн биш гэдгийг мэддэг болсон, дараагийн удаа хэн нэгнийг хэлэхийг сонсох үедээ чи эдгээр хэлц үг нь төөрөгдүүлдэг гэдгийг мэдэж, тэдгээрийг хүлээн авахгүй. Хэдийгээр эдгээр хэлц үг зарим талаар зөв мэт, бас хийхэд сайн зүйл мэт зүрх сэтгэлд чинь санагдах боловч чи мөн: “Бурхан эдгээр хэлц үгийг үнэн биш гэж хэлсэн. Би тэдгээрийн дагуу үйлдэж болохгүй” гэж боддог. Энэ нь чамд ашиг тустай биш гэж үү? (Тийм.) Эдгээр зүйлийг хэлж буй Миний зорилго юу вэ? Яагаад Би эдгээр хэлц үгийг ингэж задлан шинжилж байна вэ? Итгэгчид үргэлж: “Бид үнэнийг хэрэгжүүлэх ёстой. Бурханы үг бүгд үнэн. Бурханы үг бүгд эерэг зүйл бөгөөд бидний хэрэгжүүлэх ёстой зүйл юм” гэж хэлдэг. Нэг л өдөр чи засуулахад “Хал үзэж, халуун чулуу долоох”, “Тэнгэр хүнд агуу хариуцлага хүлээлгэхийн өмнө зүрх сэтгэл нь эхлээд шаналал туулах ёстой” гэх хэлц үгс зүрх сэтгэлд чинь ил гарч ирдэг. Эдгээр нь үнэн мөн үү? Энэ тоглоом биш гэж үү? Хэрвээ чамаас Бурханыг гэрчлэхийг шаардсан бол чи үүнийг хэрхэн хийх байсан бэ? Чи: “Итгэгчид доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч, хал үзэж, халуун чулуу долоох ёстой бөгөөд хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч сэтгэл, сэтгэлгээтэй байх ёстой” гэж хэлдэг. Энэ нь Бурханыг гэрчилж байгаа хэрэг үү? (Үгүй.) Сатаны логикийг Бурханы үг, үнэн мэт үзэж, түүнийг гэрчилснээрээ чи Бурханыг зохих ёсоор гэрчлээгүйгээр үл барам Сатаны элэг доог болж, Бурханыг гутаасан. Чи хийж байгаа энэ зүйл юу вэ? Хэрвээ Бурхан чамайг үүний чинь төлөө яллавал чи үүнийг шударга бус гэж үзээд: “Би мэдлэггүй. Би ойлгодоггүй. Бурхан надтай энэ талаар хэзээ ч нөхөрлөж байгаагүй” гэж хэлнэ. Тэр чамайг яллахгүй ч үйлдлийн чинь уг чанар маш ноцтой бол Бурхан үүнийг яах ёстой вэ? Чамайг хойш тавих уу? (Үгүй.) Юу ч хийх шаардлагагүй. Миний хувьд, Би та нарын ухамсарлах хэмжээгээр болон та нарт хэлж чадах зүйлээр, үнэн гэж яг юу болох, та нарын сайн, зөв гэж боддог хэлц үгс үнэнтэй холбоотой эсэх, мөн тэдгээр нь үнэн мөн эсэхийг аль болох сайн ойлгуулж, аль болох ихийг мэдүүлэх болно. Би та нарт эдгээр зүйлийг ойлгуулах ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлийг мэдсэнийхээ дараа ч гэсэн өмнөх шигээ бодсон хэвээр, зүтгэсээр байвал Бурхан чамайг хойш тавихгүй, бас чамайг үл тоохгүй. Чи яллагдах ёстой бөгөөд Бурхан арга хэмжээ авна. Яагаад Бурхан үүнийг хийх вэ? Хэрвээ чи эдгээр зүйлийг ойлгохгүй байхдаа ийм байдлаар үйлдвэл Бурхан үүнийг чиний мунхаг, мэдлэггүй байдал гэж үзнэ, харин чи эдгээр зүйлийг мэддэг хэрнээ ийм байдлаар үйлдсээр байвал чи санаатайгаар буруу зүйл хийж байгаа хэрэг бөгөөд Бурхан үүнийг зарчмын дагуу зохицуулах ёстой.

2019 оны 12 дугаар сарын 19

Өмнөх: 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, зөвхөн өөрсдөдөө л дуулгавартай байлгадаг (III хэсэг)

Дараах: 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (I хэсэг)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих