13-р зүйл: Тэд чуулганы санхүү төдийгүй хүмүүсийн зүрх сэтгэлийг хянадаг

I. Антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянадаг

Өнөөдөр антихристүүдийн янз бүрийн илрэлийн 13-р зүйл болох тэд чуулганы санхүү төдийгүй хүмүүсийн зүрх сэтгэлийг хянадаг талаар нөхөрлөцгөөе. Антихристүүдийн олон янзын илрэлээс харахад эдгээр зүйл нэг бүр нь тэдний үнэнд зэвүүцдэг, харгис, хорон муу зан чанар болон мөн чанартай холбогддог. 13-р зүйл ч үүнээс гажсангүй. „Тэд чуулганы санхүү төдийгүй хүмүүсийн зүрх сэтгэлийг хянадаг” – энэ илрэлээс антихристүүд амбицтай төдийгүй шунахай болохыг харж болно; тэд зүрх сэтгэлдээ маш их хэрэгцээ тээж байдаг. Эдгээр хэрэгцээ нь зүй ёсных уу? (Үгүй.) Хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах нь эерэг зүйл үү? „Хянах” гэдэг үгээс л энэ нь эерэг зүйл биш болох нь илэрхий харагддаг. Ямар талаараа эерэг биш вэ? Яагаад хянах нь буруу вэ? Та нар хүмүүсийн зүрх сэтгэлийг хянахыг хүсдэг үү? (Үгүй.) Хэдийгээр та нар тэгэхийг хүсдэггүй ч өөрийн эрхгүй тэгж авирлах үе гардаг. Үүнийг „зан чанар” гэдэг; үүнийг „мөн чанар” гэдэг. Антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах нь зүй ёсны хэрэгцээ биш, мөн шударга, үндэслэлтэй зүйл ч биш; энэ бол сөрөг зүйл юм. „Хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах нь хийсвэр зүйл биш; харин ч энэ нь тодорхой арга барил, зан авир, үг хэллэг, түүнчлэн тодорхой бодол санаа, үзэл бодол, санаа зорилго, сэдэл бүхий нэлээд бодитой, тодорхой зүйл юм. Иймд, антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянаж буйн бодитой илрэлүүд юу вэ, энэ хяналтыг яг хэрхэн тодорхойлох вэ? (Бусдын сайшаал, хүндлэлийг хүлээж, бусдыг төөрөлдүүлэх зорилгодоо хүрэхийн тулд гаднаа зовлон туулж, төлөөс төлж буйгаа харуулах гэх мэт зүйлийг ашигладаг.) Антихристүүд хүмүүсийн тааллыг олохын тулд тодорхой төрлийн зан авир, илрэлүүдийг ашигладаг бөгөөд ингэснээрээ хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурьтай болж, хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлдэг. Антихристүүд бусдын хүндлэлийг хүлээх үед энэ үр дүн нь шинж чанараараа хүмүүсийг төөрөлдүүлж байгаа хэрэг юм. Гэвч зүрх сэтгэлдээ эдгээр аргыг ашиглан бусдыг төөрөлдүүлэх нь антихристүүдийн жинхэнэ субьектив хүсэл биш байдаг; тэдний хүсдэг зүйл бол хүндлүүлэх явдал – энэ бол тэдний зорилго юм. Өөр зүйл байна уу? (Антихристүүд хүмүүсийг төөрөлдүүлж, өөртөө татахын тулд жижиг сажиг ашиг тус ашигладаг бөгөөд бусдаар өөрсдийгөө хүндлүүлж, бишрүүлж, тушаалаа дагуулж, хүмүүсийг өөртөө татаж, хяналтдаа оруулах зорилгодоо хүрэхийн тулд өөрсдийн чадвар, билиг авьяасыг гайхуулдаг.) Энэ бол нэг тал нь. (Антихристүүд сүнслэг дүр эсгэдэг. Тэд засуулах үедээ үүнийг ойлгодоггүй мөртөө ойлгосон, дуулгавартай дагаж чадна гэж дүр эсгэдэг, ингэснээр бусад хүн тэднийг үнэнийг шаргуу эрэлхийлж байна, нэлээд их сүнслэг ойлголттой юм байна гэж боддог. Тэд бусдаар өөрсдийгөө хүндлүүлж, дээдлүүлэх үр дүнд хүрэхийн тулд үнэнийг эрэлхийлдэг, ойлгодог хүний дүрд хувирдаг.) Энэ бол өөр нэг тал нь. Антихристүүд үргэлж өөрсдийгөө хэчнээн сүнслэг болохыг, мөн үнэнийг эрэлхийлж, дуулгавартай дагаж чаддагийг бусдад харуулахыг хүсдэг. Үнэндээ тэдэнд өчүүхэн төдий ч ойлголт байдаггүй боловч бусдаар өөрсдийгөө хүндлүүлж, дээдлүүлэхийн тулд сүнслэг хүний баг өмссөөр байдаг. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянахын тулд ийм арга ашигладаг. Өөр байна уу? (Антихристүүд гайхуулж, өөрсдийгөө тогтоохын тулд бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг, ингэснээр бусад хүн тэднийг үнэнийг ойлгодог, биеийн хэмжээтэй гэж бодон, тэднийг хүндэлж, шүтэж, үгийг нь сонсдог. Энэ аргаараа тэд хүмүүсийг хянадаг болдог.) Энэ бол бодитой илрэл, гэхдээ „тэд бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг” гэж хэлэх нь бүрэн оновчтой биш юм. Антихристүүд бичиг үсэг, хоосон сургаал ярьж байгаагаа мэддэггүй; тэд ярьж байгаа зүйлээ бодит байдал, сүрлэг онол, номлол гэж итгэдэг бөгөөд хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд эдгээр зүйлийг ашигладаг. Хэрвээ антихристүүд тэдгээрийг бичиг үсэг, хоосон сургаал гэдгийг мэддэг байсан бол тэдгээрийн талаар ярихаа болих байсан. Өөр зүйл байна уу? (Антихристүүд зарчмыг улаан цайм зөрчиж, гартаа байгаа эрх мэдэл болон хуурамч сүнслэг онолыг ашиглан хүн бүрийн итгэлийг залилан мэхэлж олж авдаг бөгөөд ингэснээр хүмүүсийг хяналтдаа оруулах зорилгодоо хүрдэг.) (Антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийн Дээрхтэй холбогдох холбоог тасалдаг. Тэд ажлын зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй, харьяаныхаа хүрээнд үнэмлэхүй эрх мэдлийг гартаа атгадаг бөгөөд өөрсдийн хаанчлалыг байгуулж, хүмүүсийг хянахыг оролддог.) Энэ ч бас бодитой илрэл юм. Илүү оновчтой хэлбэл, тэд Дээрхийг мэхэлж, доод хүмүүсээсээ юмс нууж, хүмүүсийн тааллыг олохыг оролддог бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах зорилгодоо хүрэхийн тулд бусдад үнэн байдлыг харуулдаггүй, итгэлийг нь залилан мэхэлж олж авдаг. Дээрхийг мэхэлж, доод хүмүүсээсээ юмс нууж буй тэдний зорилго нь Дээрх болон ах эгч нарт өөрсдийнхөө талаарх үнэнийг харуулахгүй байх явдал бөгөөд ингэснээр Дээрх болон ах эгч нар тэдэнд итгэж, эцсийн дүндээ ах эгч нар зөвхөн тэднийг шүтдэг болно – тэгээд тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах зорилгодоо хүрсэн байх болно. Өөр зүйл байна уу? (Антихристүүд хүмүүсээр мөрдүүлэхийн тулд өнгөн дээрээ зөв мэт харагдах баахан дүрэм журам зохиож, үнэнийг орлуулахын тулд эдгээрийг ашигладаг, ингэснээр хүмүүс эдгээр дүрэм журмыг мөрдөх нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адил гэж итгэдэг болдог. Энэ аргаараа антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянадаг болж, хүмүүсийг өөрсдийнхөө өмнө хөтөлдөг.) Үүнийг, антихристүүд үнэн-зарчмыг орлуулахын тулд баахан дүрэм журам зохиож, өөрсдийгөө сүнслэг, үнэнийг ойлгодог хүн болгон харагдуулдаг, ингэснээр хүмүүс тэдний үгийг сонсох бөгөөд ийм маягаар тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах зорилгодоо хүрдэг гэж тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ тэдний зохиосон дүрэм журам чуулганы амьдрал болон хүмүүс үүргээ гүйцэтгэхэд ашиг тустай байсан бол, мөн үнэн-зарчимтай зөрчилдөөгүй, Бурханы гэрийн ашиг сонирхолд ямар ч хор хохирол учруулаагүй бол үүнд ямар ч буруу зүйл байхгүй байх байсан. Чуулган дахь янз бүрийн хүмүүстэй харилцахдаа үнэнийг нөхөрлөхөөс гадна хүмүүсийг журамлахын тулд зарим нэг захиргааны дүрэм тогтоох нь зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрвээ эдгээр захиргааны дүрэм үнэн-зарчимтай зөрчилдөхгүй, харин ч хүмүүст ашиг тустай байвал тэдгээр нь эерэг зүйл бөгөөд энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийг хянаж байгаа хэрэг биш юм. Хэрвээ эдгээр дүрмийг үнэн-зарчим мэтээр харагдуулж байгаа бол тэнд асуудал байна гэсэн үг. Тэгвэл, антихристүүд хүмүүст ашиг тустай, үнэн-зарчимд нийцэх дүрэм зохиож чадах уу? (Үгүй, чадахгүй.) Үүнийг хэрхэн хэлэх ёстойг нэгтгэн дүгнээд үз дээ. (Антихристүүд үнэн-зарчимд нийцэхгүй зарим дүрэм зохиож, сүнслэг, үнэнийг ойлгодог дүр эсгэн, хүмүүсээр өөрсдийгөө дуулгавартай дагуулж, хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах зорилгодоо хүрдэг.) Энэ нь харьцангуй оновчтой байна. Өөр зүйл байна уу? (Антихристүүд ухаалаг, хэрсүүгээ харуулахын тулд сүрлэг санаа чалчих дуртай бөгөөд хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлдэг. Жишээ нь, хүн бүр аль хэдийн нэг асуудлыг хэлэлцээд, юу хийхээ шийдсэний дараа, антихристүүд бусдын саналыг няцаахын тулд багц онол ярьж, хүн бүрээр өөрсдийнхөө үгийг сонсуулдаг, үнэн хэрэгтээ тэдний үзэл бодол огтхон ч илүү ухаалаг биш байдаг. Тэгээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, ямар ч асуудал байсан хамаагүй, хэн ч үнэнийг нөхөрлөж, үнэн-зарчмыг эрж хайж зүрхлэхгүй бөгөөд эцсийн шийдвэрийг антихристүүдээр гаргуулах ёстой гэж мэдэрч, эцсийн дүндээ антихристүүд хүмүүсийг хянах зорилгодоо хүрдэг.) Антихристүүд алхам тутамдаа сүрлэг санаа чалчиж, бусдын саналыг няцааж, өөрсдийгөө гайхуулан, бусдад өөрсдийгөө маш ухаалаг гэж итгүүлдэг, ингэснээрээ бусдыг төөрөлдүүлж, хяналтдаа оруулах зорилгодоо хүрдэг. Өнгөрсөнд бид антихристүүд хүмүүсийг хянаж, төөрөлдүүлдэг илрэлүүдийн талаар их нөхөрлөсөн. Антихристүүд ингэхдээ маш олон янзын арга заль, илрэлүүд, арга барилууд ашигладаг. Заримдаа тэд үйлдэл ашигладаг, заримдаа үг хэллэг ашигладаг, мөн өөр үед хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд тодорхой нэг үзэл бодол ашигладаг. Товчхондоо, антихристүүдийн хийдэг энэ бүх зүйлийн цаана зорилгууд байдаг; эдгээр үйлдлийн аль нь ч цэвэр ариун, нээлттэй биш бөгөөд аль нь ч үнэнд нийцдэггүй. Тэдний хийдэг бүхэн хүмүүсийг төөрөлдүүлж, хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, шүтүүлэхийн төлөө байдаг. Гаднаа антихристүүдийн хэлж, хийдэг юу ч байсан зүгээр л хуурамч дүрүү юм – тэдгээр нь бүгд сайн зан авир, хүмүүсийн сайн гэж үздэг зүйлс байдаг – гэвч үнэн хэрэгтээ, хэрвээ хүн эдгээр зүйлийн мөн чанарыг судалж үзвэл, антихристүүдийн арга барилын цаадах сэдлүүд, зорилгууд нь нэгд нэггүй хэлэхийн аргагүй муухай, үнэнтэй тэрсэлддэг бөгөөд Бурханы жигшдэг зүйлс байдаг.

Хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах арга барилаас нь харахад антихристүүдийн хүн чанар жигшүүртэй, аминч бөгөөд зан чанар нь үнэнд зэвүүцдэг, хорон муу, харгис байдаг. Антихристүүд зорилгодоо хүрэхийн тулд ямар ч ичгүүр сонжуургүйгээр элдэв төрлийн жигшүүртэй, далд арга заль ашигладаг – энэ бол тэдний хорон муу уг чанарын шинж юм. Түүнчлэн, хүмүүс хүсэж байгаа эсэхийг үл тоон, тэдэнд мэдэгдэх юм уу зөвшөөрөл авалгүйгээр тэд хүмүүсийг үргэлж хянаж, тэдэнд явуулга хийж, тэднийг ноёрхохыг хүсдэг. Хүмүүсийн зүрх сэтгэлдээ бодож, хүсдэг бүх зүйл өөрсдийнх нь явуулгад захирагдаасай гэж тэд хүсдэг, хүмүүс зүрх сэтгэлдээ тэдэнд байр суурь гаргаж, тэднийг шүтэж, бүх зүйл дээр тэднийг түшээсэй гэж хүсдэг. Тэд үг, үзэл бодлоороо хүмүүсийг хязгаарлаж, нөлөөлөхийг хүсдэг бөгөөд өөрсдийн хүсэл зоригийн дагуу хүмүүст явуулга хийж, тэднийг хянахыг хүсдэг. Энэ нь ямар зан чанар вэ? Харгис байдал биш гэж үү? Энэ нь яг л бар чиний хүзүүг зуухтай адил – чи амьсгаа авах гэж хэчнээн хичээж, хөдлөх гэж тэмцлээ ч хүссэнээрээ байж чадахгүй, харин ч түүний догшин амны үхлийн хатуу атгалтад ордог. Чи мултрах гэж хэчнээн тэмцлээ ч чадахгүй, барыг амаа суллаач гэж гуйлаа ч энэ нь боломжгүй, хэлэлцэх ямар ч зай байхгүй. Антихристүүд яг ийм зан чанартай байдаг. Чи тэдэнтэй ярилцаж, „Чи хүмүүсийг хянах арга зам олох гэж оролдохоо больж болохгүй юм уу? Чи томоотой байж, дагалдагч байж болохгүй гэж үү? Чи томоотой байж, үүргээ гүйцэтгэн, байр сууриндаа байж болохгүй юм уу?” гэж хэллээ гэж бодъё. Тэд үүнийг зөвшөөрч чадах уу? Чи сайн зан авир, эсвэл үнэний талаарх ойлголтоо ашиглан тэднийг замаасаа буцахад ятгаж чадах уу? Тэдний үзэл бодлыг өөрчилж чадах хүн байна уу? Антихристүүдийн харгис зан чанараас харахад хэн ч тэдний бодол санаанууд, үзэл бодлуудыг өөрчилж чадахгүй, хэн ч хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах хүслийг нь өөрчилж чадахгүй. Хэн ч тэднийг өөрчилж чадахгүй бөгөөд тэдэнтэй тохиролцох боломжгүй – үүнийг „харгис байдал” гэдэг. Хүмүүсийг хянах антихристүүдийн амбиц, хүсэл нь тэдний мөн чанарын илрэл юм. Хэрвээ чи тэднийг засахын тулд сайн зан авир ашиглавал энэ нь бүтэх үү? Хэрвээ чи засалт, шүүлт, гэсгээлт хүлээн авсан бодит туршлагаа ашиглан тэдэнд тусалж, дэмжвэл тэд өөрчлөгдөж чадах уу? Тэд хийж байгаа зүйлээ зогсоох уу? (Үгүй, тэд тэгэхгүй.) Та нар өмнө нь ийм төрлийн хүнтэй уулзаж байсан уу? (Тийм. Ийм төрлийн хүний хувьд хаана үүрэг гүйцэтгэх нь хамаагүй, хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, бүдэрч, тэр ч бүү хэл өвчний сахилгажуулалт амслаа ч байр суурь эрэлхийлэх хүсэл нь өөрчлөгдөшгүй байдаг. Тэд хаашаа ч явсан байр суурь, эрх мэдэл олж авахыг хүсдэг.) Хэрвээ газар юм уу бүлгийг нь солих нь тэднийг өөрчлөхгүй юм бол нас ахихыг нь хүлээвэл яах вэ – тэр үед тэд бага зэрэг өөрчлөгдөх үү? Тэд хүч чадал, эрх мэдлийн эрэлхийллээсээ бага зэрэг татгалзах уу, энэ нь бага зэрэг сулрах уу? (Үгүй. Энэ нь настай ямар ч хамаагүй; тэдний энэ зан чанарыг өөрчлөх боломжгүй.) Харгис зан чанар антихристүүдийг захирч, хянадаг тул тэд өөрчлөгдөж чаддаггүй. Антихристүүдийн харгис зан чанарыг нэлээд олон хүн амсаж, нүдээрээ харсан бололтой. Антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах нь бодит байдал бөгөөд үүнийг баримт нотолдог – энэ бол нэлээд ноцтой асуудал юм. Ийм хүмүүс хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах асуудлыг мартаж, эсвэл хойш тавьж чаддаггүй. Антихристүүдийн уг чанар-мөн чанар ийм байдаг. Субьектив өнцгөөс харвал тэд үүнийг хойш тавьж чаддаггүй; обьектив өнцгөөс харвал хэн ч тэднийг өөрчилж чаддаггүй – тэд бол нэвт шувт антихристүүд юм. Надад хэл дээ, хөөгдөж, ах эгч нартай хамт байхаа больсныхоо дараа бусдын зүрх сэтгэлийг хянах хүслээ алддаг антихристүүд байна уу? Антихристүүд орчин, эсвэл газар зүйн байршлынхаа өөрчлөлтөд үндэслэн өөрчлөгдөх үү? (Үгүй, тэд тэгэхгүй.) Тэд цаг хугацаа, орон зайн өөрчлөлтийг дагаж өөрчлөгдөхгүй – үүнийг тэдний уг чанар-мөн чанар тодорхойлдог. Хүмүүсийн зүрх сэтгэлийг хянахдаа антихристүүд үнэндээ хүмүүсийн дунд эрх мэдэл – захирамжлах, шийдвэр гаргах, хүмүүсийг хянаж, хүмүүсийн зүрх сэтгэлд явуулга хийх эрх мэдлийг гартаа атгахыг оролддог – энэ эрх мэдэл бол тэдний олж авахыг хүсдэг зүйл юм. Хүмүүсийн зүрх сэтгэлийг хянахын тулд антихристүүд хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлэх, хүмүүсийг хуурч, төөрөлдүүлэх, хүмүүст хуурамч дүр эсгэх бүхий л арга замууд, хэрэгслүүдийг ашиглах бөгөөд завхарсан зан чанарууд, зан араншингаа нуун далдалж, үнэнд зэвүүцдэг, антихристүүдийн мөн чанарыг нь хүмүүс ялган таньж, нэвт харахад саад болохын тулд тодорхой арга зам ч ашигладаг. Гаднаа тэд өөрсдийгөө ямар ч өө сэв, дутагдалгүй, эсвэл завхарсан зан чанарын ямар ч ул мөргүй, сүнслэг, төгс хүн мэтээр харагдуулдаг бөгөөд ийм маягаар тэд бусдаар өөрсдийгөө хүндлүүлж, дээдлүүлж, бишрүүлж, шүтүүлж, тэр ч бүү хэл түшүүлэх зорилгодоо хүрдэг. Эдгээр зорилгод хүрэх нь мөн чанартаа тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянасны үр дагавар юм. Антихристүүдийн бүх зан чанар, илрэлийн талаарх бидний нөхөрлөлд антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянаж, эрх мэдэл, ашиг хонжооны төлөө улайрдаг явдал нь хэлэлцүүлгийн үнэмлэхүй ихэнх хэсгийг эзэлсэн. Бид энэ сэдвээр аль хэдийн их нөхөрлөсөн тул өнөөдөртөө ингээд орхицгооё.

II. Антихристүүд чуулганы санхүүг хянадаг

Өнөөдөр бидний нөхөрлөх гол зүйл бол хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах гэсэн оролдлого болон эрх мэдлийн төлөөх амбиц, хүслээс нь гадна антихристүүдэд өөр нэг хөнөөлтэй илрэл байдаг юм. Өөрөөр хэлбэл, тэд чуулганы санхүүд асар их хүсэж дурладгаа ч бас харуулдаг бөгөөд энэ хүслийг шунал гэж нэрлэж бас болно. Байр сууринд дурлахаас гадна антихристүүд бас санхүүд онцгойлон дурладаг. Санхүүгээс авдаг тэдний сонирхол, таашаал нь асар их бөгөөд бууршгүй байдаг; бид үүнийг антихристүүд чуулганы санхүүг хянадаг гэж тодорхойлдог. Антихристүүд чуулганы санхүүг хянах гэж оролдох нь хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах гэж оролдохтой адилхан – аль аль нь адилхан зүй бус, үндэслэлгүй оролдлогууд юм. Энэ нь илэрхий шившигтэй зүйл мөн. Хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах амбиц, хүсэлтэй байх нь аль хэдийн хангалттай ой гутам, аль хэдийн аймшигтай шившигтэй байтал антихристүүд бас чуулганы санхүүг хянахыг хүсдэг – энэ нь тэдний хийдэг бүр ч илүү жигшүүртэй зүйл юм. Тэгвэл, антихристүүд чуулганы санхүүг хянах гэж оролдох үед үүний бодитой илрэлүүд нь юу вэ? Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийг хянах гэж оролддог үеэс нь илүү амархан ялган танигдах уу? Антихристүүд хүмүүсийн зүрх сэтгэлийг хянахыг оролдох үед тэдний ашигладаг зарим арга барил, зан чанарыг хүмүүс ялган таньж чаддаг. Гэхдээ хэрвээ тэд маш нууцлаг бөгөөд зальтай байж, үүний цаана антихристүүдийн өнгөн дээрээ ил гаргадаггүй, харин зөвхөн дотроо л боддог зарим нэг үг яриа, арга заль, эсвэл сатанлаг заль мэх байвал эдгээр зүйл нь амархан ялган танигдахгүй. Гэсэн ч чуулганы санхүүг хянах оролдлогод зарим нэг бодитой илрэл, арга барил байх ёстой. Та нарт эдгээр арга барилыг ялган танихад амархан санагдаж байна уу? Та нар эдгээр зүйлийг өөрсдийн нүдээр харж, өөрсдийн чихээр сонсох үедээ эдгээр нь антихристүүдийн үйлдлүүд мөн болохыг ялган таньж чадах уу? (Хэрвээ тэдгээр нь илэрхий зан авирууд байвал чадна. Жишээлбэл, антихристүүд өргөл болон түүнтэй адил зүйлсийн хадгалалт хамгаалалтыг хэн хариуцаж байгааг асууж сураглана.) Санхүү бол эмзэг хэрэг бөгөөд ихэнх хүмүүс үүний талаар асууж сурагладаггүй учраас үүнийг амархан ялган таньж болно, гагцхүү санхүүд санаархсан шунахай хүмүүс л иймэрхүү мэдээллийг сонирхож, сураглана. Иймд антихристүүд чуулганы санхүүг хянахыг оролддог ямар бодитой илрэлүүд байдаг талаар нөхөрлөцгөөе.

Антихристүүд чуулганы санхүүг хянадаг сэдвийн тухайд, ихэнх хүн үүнийг өнгөрсөнд харж байсан чуулганы өмч хөрөнгийг залилсан юм уу зүй бусаар ашигласан жишээнүүдтэй оюун ухаандаа холбож бодох байх, тийм биз дээ? Эсвэл залуу юмуу, Бурханд итгээд удаагүй учраас эдгээр зүйлсэд тийм ч их санаа тавьдаггүй, тэдгээрийн талаар огт боддоггүй зарим хүн байж магадгүй юм. Иймд, та нарт чуулганы санхүүтэй холбоотой зарим асуудал, дүрэм журам, түүнчлэн цээрлэх зүйлсийг ойлгуулахын тулд энэ талаар нарийвчлан нөхөрлөцгөөе. Зарим нь: „Би чуулганы санхүүтэй холбоотой асуудлуудыг хэзээ ч сонирхож, сураглаж байгаагүй. Би тийм шунал тээдэггүй. Энэ нь надад ямар ч хамаагүй бөгөөд чуулганы нэлээд эмзэг сэдэв учраас би энэ талаар мэдсэн ч, мэдээгүй ч надад зүгээр” гэж хэлдэг. Энэ үзэл бодол зөв үү? (Үгүй, зөв биш.) Яагаад тэр вэ? Та нар юу гэж ч боддог байсан хамаагүй өнөөдөр бидний нөхөрлөж буй сэдэв нь антихристүүдийн зан чанартай холбогддог бөгөөд антихристүүдийн зан чанарыг задлан шинжилж, дүн шинжилгээ хийх үүднээс үүнийг бүгдийг нь ойлгож, тодорхой ойлгох нь та нарын хүн нэг бүрд ашиг тустай байх болно. Бид антихристүүдийн зан чанарыг задлан шинжлэхийн тулд энэ асуудлыг ашиглах болно, тиймээс эхлээд антихристүүд чуулганы өмч хөрөнгөд хэрхэн ханддаг, тэдний оюун ухаанд чуулганы өмч хөрөнгө нь яг юу гэсэн үг болох, хэнд харьяалагддаг, түүнчлэн антихристүүд дотроо бодохдоо энэ өмч хөрөнгийг хэрхэн үзэж, хуваарилдаг талаар нөхөрлөцгөөе. Юун түрүүнд, чуулганы ах эгч нарын өргөсөн мөнгө болон янз бүрийн эд зүйлсийг антихристүүд хэрхэн тодорхойлдог вэ? Тэдний зан араншингаас дүгнэхэд антихристүүд шунахай бөгөөд тэдний шунал асар их байдаг тул тэд энэ өмч хөрөнгөд хайхрамжгүй хандахгүй. Харин тэд үүнийг маш их сонирхож, чуулганы хэр их өмч хөрөнгө байгаа, хадгалалтыг нь хэн хариуцдаг, хаана хадгалагдаж байгаа, мөн хэдэн хүн энэ талаар мэддэг болохыг судалж, олж мэдэхэд онцгой анхаарал хандуулна. Чуулганы санхүүгийн талаарх үндсэн мэдээллийн тухайд, антихристүүд эхлээд үүнд туйлын их сонирхолтой байгаагаа харуулж, онцгой анхаарал хандуулж, сураглаж, асууж лавлан, энэ мэдээллийг олж авахын тулд чадах бүхнээ хийдэг. Хэрвээ тэд ямар ч шуналгүй, ямар ч бодол тээгээгүй бол эдгээр зүйлийг сонирхох байсан уу? (Яавч үгүй.) Антихристүүд хэвийн хүн чанартай хүмүүсээс ялгаатай бөгөөд тэдний санаа тавьж буйн цаана далд сэдэл байдаг. Тэд энэ өмч хөрөнгийг хадгалах гэсэндээ санаа тавьдаг бус, харин эзэмшдэг болохыг, эсвэл г хүссэнээрээ ашиглаж чаддаг байхыг хүсдэг. Тиймээс, антихристүүд чуулганы санхүүг хянаж буйн эхний илрэл бол чуулганы өмч хөрөнгийг эзэмшиж, ашиглахыг эн тэргүүнд тавихх явдал юм.

А. Чуулганы өмчийг эзэмшиж, ашиглахыг эн тэргүүнд тавих

Антихристүүд байр суурь олж авмагцаа тэдний гүнд нэгэн эндүү ташаа, ичгүүргүй санаа төрдөг: Удирдагч болох нь тэдэнд чуулганы санхүүг мэдэх эрхийг төдийгүй, түүнийг хянах үнэмлэхүй эрх мэдлийг ч бас олгох ёстой. Чуулганы санхүүг хянах тэдний зорилго юу вэ? Чуулганы өмчийг эзэмшиж, ашиглахыг эн тэргүүнд тавих эрх мэдэлтэй болох явдал юм. Чуулганы өмчийг эзэмшиж, ашиглахыг эн тэргүүнд тавих гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, тэд чуулганыг хариуцаж байгаа цагт тэдний удирдлага доорх ах эгч нарын өргөсөн мөнгө болон эд зүйлс бүгд тэдний удирдлагад, ашиглалтад, эзэмшилд орно гэсэн үг юм. Энэ санаа зөв үү, эсвэл буруу юу? Мэдээж энэ нь буруу, гэхдээ антихристүүд ингэж л боддог. Удирдагч болсныхоо дараа тэдний хийдэг хамгийн эхний зүйл бол санхүүтэй холбоотой хүчин чармайлтууд гаргаж, төлөвлөгөөнүүд боловсруулах юм. Эхлээд тэд хэн санхүүг удирдаж байгаа, хэдэн хүн санхүүг удирдаж байгаа, дансанд хэчнээн мөнгө байгаа, мөн эдгээр санхүүг удирдаж буй хүмүүс нь тэдний чадварлаг баруун гарууд, эсвэл итгэлт төлөөлөгчид нь мөн эсэхийг олж мэддэг. Хэрвээ үгүй бол, тэд энэ, тэр ямар нэгэн шалтгаар тэднийг яаравчлан чөлөөлж, дараа нь өөрсдийн төлөөлөгчдөөрөө сольдог. Тэд санхүү удирдах хариуцлагатай хүмүүсийг солиод л зогсдог уу? Үгүй, энэ нь тийм ч энгийн зүйл биш. Тэдний амбиц үүнээс хавьгүй хол давсан байдаг; тэд чуулганы өмчтэй холбоотой тоо баримтуудыг гарцаагүй тодорхой ойлгож авах ёстой байдаг. Хүмүүсийг өргөл өргөхийг уриалахаас гадна антихристүүд энэ өмчийг хэрхэн зохицуулдаг вэ? Өмсөх зүйл худалдаж авах шаардлагатай үедээ, мөн эмчид үзүүлэх үедээ тэд чуулганаас мөнгө авдаг бөгөөд хэрвээ хувцас хунар дутвал ах эгч нарын хандивласан зүйлсээс илүү сайн хэдийг нь шилж авдаг. Тэгээд шилж авсныхаа дараа ч тэд зогсдоггүй; тэд хувцас нэг бүрийг заавал өмсөж үзэх бөгөөд хамгийн сайнуудыг нь өөрсдөдөө үлдээж, зөвхөн өөрсдийнхөө голсон хамгийн чанар муутайнуудыг нь чуулганд үлдээдэг. Товчхондоо, тэд өөрсдийн хоол, зардал, тэр ч байтугай 0.20 юанийн замын зардлыг хүртэл чуулганы мөнгийг ашиглан төлдөг бөгөөд тэдний зарим нь бүр тансаг хэрэглээний зүйлс, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн болон хувийн хэрэгцээндээ зориулан бүхий л төрлийн эд зүйлсийг худалдаж авахын тулд чуулганы мөнгийг ашиглахдаа тулдаг. Антихристүүд удирдагчийн байр сууринд очмогцоо, өчүүхэн ажил хийхээсээ өмнө чуулганы өмчийг эдлэх тал дээр маш идэвхтэй байдаг бөгөөд үүнийг эн тэргүүнд тавьдаг. Антихристүүд энэ өмчийг эдэлсний дараа тэдний бүхэл бүтэн сүнслэг дүр төрх болон амьдралын чанар нь бүрэн өөрчлөлтөд орж, урьдынхаасаа тэс өөр болдог. Боломж л гарвал үсээ янзлуулж, биендээ иллэг хийлгэх бөгөөд өөрсдийгөө эрхлүүлж, эрүүл мэнддээ анхаарах зүйлс хийж, өөрсдөдөө тамир тэнхээ оруулах шөл хийж уудаг – тэр ч бүү хэл тэдний ашигладаг янз бүрийн цахилгаан хэрэгсэл хүртэл шинэчлэгддэг. Удирдагч болмогцоо антихристүүд чуулган дахь баян хүмүүсийг болон өргөл өргөх чадамжтай хүмүүсийг тэмдэглэж авдаг. Тэгээд энэ чинээлэг хүмүүсээр их мөнгө гаргуулах бөгөөд байнга өргөл өргөдөг хүмүүс нь чуулганы үнэт гишүүд, антихристүүдийн нүдэнд таалсан дуртай хүмүүс нь болдог. Антихристүүд чуулганд орох нь үнэг усан үзмийн талбайд орохтой адил – усан үзмийн талбай сүйрэлд өртөнө. Үнэг сайн усан үзмүүдийг идээд зогсохгүй, бас тэр газрыг бүхэлд нь сүйтгэнэ.

Антихристүүдийн бодлоор, ах эгч нарын өргөсөн мөнгө болон эд бараа буюу хамтад нь „өргөл” гэж нэрлэдэг зүйл нь бүгд чуулганы „нийтийн өмч” юм. Энэхүү нийтийн өмч нь нийтээрээ ашиглах зориулалттай гэсэн үг биш; харин энэ нь хүн бүрээс ирдэг нийтийн өргөл боловч бодит байдал дээр ашиглах эрх нь бүхэлдээ удирдагчдын гарт төвлөрдөг гэсэн санаа юм. Антихристүүдийн харах өнцгөөр бол тэд чуулганы өмчийг эзэмшиж, ашиглахыг эн тэргүүнд тавих үүрэгтэй, учир нь тэд бол удирдагчид, тэд тэргүүнд нь зогсдог бөгөөд чуулган дахь бүх зүйлс, ялангуяа сайн сайхан зүйлс тэдэнд харьяалагдаж, тэдний эрх мэдэл дор байх ёстой. Антихристүүд ингэж итгэдэг: „Ах эгч нарын өргөдөг мөнгө болон эд зүйлсийг бурханд өргөж байна гэж хэлэх нь зүгээр л өнгөц талын яриа. Эдгээр зүйлийн хэдийг нь бурхан ашиглаж чадах юм бэ? Бурхан тэнгэрээс бууж ирээд эдгээр өргөлийг хүмүүстэй хуваалцажчадна гэж үү? Тиймээс, эдгээр өргөлийг хэрхэн зарцуулж, хуваарилж, ашиглахыг хүмүүс шийдэх ёстой биш үү?” Чуулганы өмчийн талаар антихристүүдийн тээдэг ичгүүргүй санаа нь ийм байдаг. Бүр ч ичгүүр сонжуургүй нь юу вэ? Тэд: „Тэнгэр дэх бурхан хүмүүсийн газар дээр өргөсөн мөнгө болон эд зүйлсийг эдэлж чадахгүй, тэгвэл эдгээр зүйлийг хэрхэн хуваарилж, ашиглах вэ? Чуулганы удирдагчид тэдгээрийг хэрэглэж, ашиглаж, эдлэхэд туслах ёстой биш гэж үү? Энэ нь тэнгэр дэх бурхан тэдгээрийг ашиглаж байгаатай дүйцэх болно” гэж хэлдэг. Иймээс, антихристүүд зүй ёсны хэрэг мэтээр ах эгч нарын өргөлийг өөрсдийн хувийн өмч болгодог. Хэн, хэзээ, юу өргөдгийг тэд маш тодорхой мэддэг бөгөөд эдгээр зүйлийг тэдэнд тайлагнаж, тэд мэдэж байх ёстой. Тэд бусад хэрэг явдлыг огт тоодоггүй. Өөрсдийн эрх мэдлийг чанга атгахаас гадна тэдний хувьд хамгийн чухал нэг зүйл байдаг нь чуулганы санхүүг хянах юм. Энэ л удирдагч байхыг тэдний хувьд үнэ цэнтэй болгодог. Антихристүүд чуулганы өмчийг үзэж, түүнтэй харьцдаг арга барилд үнэнтэй, эсвэл Бурханы шаардлагуудтай нийцэх ганц ч болтугай тал байна уу? (Үгүй, байхгүй.) Бурханэхнээсээ өнөөдрийг хүртэл ах эгч нарын Түүнд өргөсөн өргөлүүдийг ямар хүн эзэмших, эсвэл ашиглах ёстойг хэлж байсан уу? Чуулганы удирдагчид, ажилчид, элчүүд, эш үзүүлэгчид чуулганы өмчийг эзэмшиж, ашиглахыг эн тэргүүнд тавих эрх мэдэлтэй байх ёстой гэж Бурхан хэзээ нэгэн цагт мэдэгдэж байсан уу? Хэн удирдагч болсон нь чуулганы өмчийг ашиглаж, эзэмших болно гэж Бурхан хэлсэн үү? (Үгүй, хэлээгүй.) Тэгвэл яагаад антихристүүд ийм эндүү ташаа ойлголттой байдаг вэ? Бурханы үгэнд чуулганы өмчийн талаар ийм утгатай ямар ч тодорхой заалтууд байхгүй байтал антихристүүд яагаад үүний талаар ийм үзэл бодол тээдэг вэ? (Тэдэнд Бурханаас эмээдэг сэтгэл байдаггүй.) Энэ тийм энгийн гэж үү? Энэ нөхцөлд тэднийг Бурханаас эмээдэг сэтгэлгүй гэж хэлэх нь зүгээр л хоосон үг юм. Энэ үг нь антихристүүдийн зан чанарыг хөндөж чадахгүй. Антихристүүд удирдагчийн байр сууринд байхгүй үедээ чуулганы өмчид шунадаг уу? (Шунадаг.) Тэгвэл чи, тэд удирдагч болсныхоо дараа Бурханаас эмээх сэтгэлээ алддаг гэж хэлж чадах уу? Удирдагч болохоос өмнө тэдэнд Бурханаас эмээх сэтгэл байдаг гэвэл мэдээж үгүй биз дээ? Чи ингэж хэлж чадах уу? (Үгүй.) Тиймээс энэ тайлбар үндэслэлгүй юм. Антихристүүд чуулганы өмчид шунадаг: Яагаад тэр вэ? (Тэд хорон муу зан чанартай.) (Тэд уг чанараараа шунахай.) (Тэд уг чанараараа ашиг хонжоог бүхнээс дээгүүр тавьдаг.) Антихристүүдийн зан чанарынмөн чанар нь ашиг хонжоог бүхнээс дээгүүр тавих уу? (Үгүй.) Энэ бол зүгээр л тэдний зан араншингийн илрэл юм. Тиймээс, антихристүүдийн дотоод зан чанар юу болохыг задлан шинжилцгээе. (Хорон муу бөгөөд харгис.) Хамгийн түрүүнд харгис, тэгээд хорон муу. Харгис гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, бусад хүн г зөвшөөрөх эсэх, эсвэл юу гэж бодохоос үл хамааран тэд өөрсдийнх нь байх ёсгүй, эсвэл өөрсдөд нь харьяалагдах ёсгүй зүйлсийг хүчээр булаан авахыг хэлж байгаа юм: Энэ бол харгис зан чанар юм. Энэ диаволууд, Сатанууд болох антихристүүдийн төрөлх уг чанар-мөн чанар нь бүх зүйлийн төлөө Бурхантай өрсөлдөх явдал юм. Чуулган дотор Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Түүнтэй тэмцэлдэхээс гадна антихристүүд бас хүмүүсийн Түүнд өргөсөн өргөлүүдийг булаан авахыг оролддог. Гаднаа антихристүүд шунахайрч байгаа мэт харагдах боловч үнэн хэрэгтээ энэ нь тэдэнд антихристүүдийн зан чанар, мөн чанар байдгаас үүдэлтэй юм. Тэд заавал хүмүүсийн Бурханд өргөдөг мөнгө болон эд зүйлсийг булаан авч, залгихыг хүсдэг – энэ нь мөн чанартаа харгис байдал юм. Жишээ нь, чи загварлаг, сайн чанарын дотортой шинэ хүрэм худалдаж авахад, хэн нэгэн түүнийг хараад, „Чиний энэ хүрэм минийхээс илүү дээр юм. Миний өмсөж байгаа энэ хуучирч муудсан хүрэм цоорч, бас загвар нь хоцрогдсон. Чинийх яагаад ийм гоё байгаа юм бэ?” гэж хэлээд, ярьж дуусмагцаа чиний хүрмийг чамаас хүчээр тайлж аваад, дараа нь өөрийнхөө урагдсаныг чамд өгөхтэй адил юм. Чи түүнтэй солилцохоос татгалзаж чадахгүй – тэр чамайг зовоож, зодож, бүр алж ч магадгүй. Чи түүнийг эсэргүүцэж зүрхлэх үү? Чи түүнийг эсэргүүцэж зүрхлэхгүй бөгөөд тэр чиний хүслийг үл харгалзан чиний зүйлийг авах болно. Тэгвэл, энэ хүний зан чанар юу вэ? Энэ бол харгис зан чанар юм. Энэ болон чуулганы өмчийг эзэмшиж, ашиглах антихристүүдийн зан чанар хоёрын хооронд ямар нэгэн ялгаа байна уу? (Үгүй, байхгүй.) Өмчийн талаарх антихристүүдийн үзэл бодлоор бол тэд удирдагч болон „албан тушаалтан” болж, чуулганы өмчийг гартаа оруулмагц чуулганы өмч тэдэнд харьяалагддаг. Хэн өргөл өргөсөн, эсвэл тэд өргөл болгож юу өгснөөс үл хамааран антихристүүд үүнийг өөрсдөдөө зориулан булаан авах болно. Ямар нэгэн зүйлийг булаан авах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, чуулганы дүрэм журмын дагуу зүй зохистой ашиглагдаж, хуваарилагдах ёстой чуулганы өмч антихристүүдийн хяналтад орсны дараа зөвхөн тэд л үүнийг ашиглах онцгой эрх мэдэлтэй болно гэсэн үг юм. Энэ өмч чуулганы ажилд, эсвэл чуулган дахь ажилчдад хэрэгтэй байсан ч антихристүүд ашиглахыг зөвшөөрдөггүй. Зөвхөн тэд л үүнийг ашиглах эрхтэй байдаг. Чуулганы өмчийг хэрхэн ашиглаж, хуваарилах тухайд антихристүүд эцсийн үгийг хэлдэг; хэрвээ тэд чамдашиглахыг зөвшөөрөхийг хүсвэл чи ашиглаж болно, хэрвээ үгүй бол чи ашиглаж болохгүй. Хэрэв чуулганы өргөлийн мөнгөн сан элбэг дэлбэг биш байгаад, антихристүүд үүнийг эзэмшилдээ авсныхаа дараа н өөрсдийн хувийн зардалд бүрэн зарцуулбал, чуулганы ажилд зориулахмөнгө байхгүй байсан ч тэд тоодоггүй. Тэд чуулганы ажлыг ч, чуулганы хэвийн зардлыг ч бодолцон үздэггүй. Тэдний хүсдэг ганц зүйл бол эдгээр санхүүжилтүүдийг авч, өөрсдийн орлого мэтээр хандаж, өөрсдөө үрэх явдал юм. Ингэж үйлдэх нь ичгүүртэй биш гэж үү? (Тийм ээ, ичгүүртэй.) Харьцангуй чинээлэг бүс нутгуудад байрладаг зарим чуулганд антихристүүд: „Энэ газар нэлээд сайхан юм. Зардлуудын тухайд би хүссэнээрээ цацаж, дураараа авирлаж болох бөгөөд чуулганы дүрэм журам, зарчмыг баримтлах шаардлагагүй. Би мөнгийг яаж ч үрсэн болно. Би удирдагч болсноосоо хойш эцэст нь тооцоо хийх шаардлагагүйгээр мөнгө үрдэг амьдралаар амьдарч чадаж байгаа. Хэрвээ би ямар нэгэн зүйлд мөнгө үрэхийг хүсвэл зүгээр л хэлэхэд хангалттай, би үүнд санаа зовох шаардлагагүй, мөн мэдээж энэ талаар хэнтэй ч ярилцах шаардлагагүй” гэж боддог. Чуулганы эд баялгийг үрэх тухайд антихристүүд бүх эрх мэдлийг өөрсдөө атгаж, увайгүй авирлаж, мөнгийг ус шиг үрдэг. Антихристүүд чуулганы зарчим, эсвэл ажлын зохицуулалтын дагуу ямар ч ажил хийдэггүйгээс гадна, чуулганы өмчид ч мөн адил ямар ч зарчимгүйгээр ханддаг. Тэд зарчмыг ойлгодоггүй байж таарах уу? Үгүй, тэд чуулганы өмчийг хуваарилах, зарцуулахыг зохицуулдаг зарчмыг маш сайн мэддэг боловч өөрсдийн шунал, хүслийг хянаж чаддаггүй. Тэд ямар ч байр суурьгүй жирийн хүн байх үедээ даруу байж, өдөр тутмын энгийн амьдралаар амьдардаг боловч удирдагч болмогцоо өөрсдийгөө чухалчлан үздэг болдог. Тэд хэрхэн хувцаслаж, идэж уух тал дээрээ илүү нарийн нөхцөлтэй болдог – тэд цаашид жирийн хоол идэхээ больж, хувцаслахдаа чанарыг, алдартай брэндүүдийг хэрхэн хайхыг суралцдаг. Бүх зүйлс дээд зэрэглэлийн байх ёстой; тэгж байж л тэд үүнийг өөрсдийн ялгамж чанар, байр суурьтай нийцэж байна гэж мэдэрдэг. Антихристүүд удирдагч болмогцоо, ах эгч нар бүгд тэдэнд өртэй мэт, тэдэнд бэлэг өргөх ёстой мэт авирладаг. Хэрвээ ямар нэгэн сайн зүйл гарч ирвэл тэдэнд хамгийн түрүүнд хүртээж, ах эгч нар тэдэнд зориулж мөнгө гаргах ёстой гэж үздэг. Удирдагч болно гэдэг нь чуулганы өмчийг эзэмших, ашиглахыг эн тэргүүнд тавих эрх мэдэлтэй байх ёстой гэсэн үг гэж антихристүүд итгэдэг. Тэд ингэж бодоод зогсохгүй, бас ингэж авирладаг. Түүнээс гадна, тэд хэрээс хэтэрч, бусдын жигшлийг төрүүлдэг. Энэ өнцгөөс харвал, антихристүүдийн зан араншин ямархуу вэ? Удирдагч болсныхоо дараа, өчүүхэн төдий ажил хийлгүйгээр тэд өргөлийг эзэмшиж, түүнийг ашиглахыг эн тэргүүнд тавихыг хүсдэг. Ямар төрлийн хүн ийм зүйлсийг хийж чадах вэ? Зөвхөн дээрэмчин, дарангуйлагч, эсвэл нутгийн дээрэлхүүэтгээд л эдгээр зүйлийг хийх болно.

Дараах үйлдлийг хийсэн нэг удирдагч бий. Түүний хийсэн энэ зүйлийг ялган таньж, задлан шинжлэхийг оролдоод үз. Нэгэн өдөр Би хятад ургамлын гаралтай хоолны нэмэлт бүтээгдэхүүний багц хүлээж авав. Би дотроо: „Би хэнээс ч Надад үүнийг худалдаж авч өгөөч гэж гуйгаагүй, тэгвэл үүнийг хаанаас явуулсан юм бол? Хэн худалдаж авсан юм бол? Би яагаад энэ талаар юу ч мэдэхгүй байна вэ?” гэж бодсон. Хожим нь сурагласны эцэст, нэг удирдагч Дээрхээс асуулгүйгээр дур мэдэн үүнийг худалдаж авсныг Би олж мэдсэн. Тэрээр, энэ зүйл Дээрхэд хэрэгтэй байна гэж хэлсэн байв. Үүнийг сонсоод доорх ах эгч нар нь: „Дээрх үүнийг худалдаж авахыг хүсэж байгаа юм чинь энэ амархан, бид зүгээр л чуулганы мөнгийг ашиглаад худалдаад авчихаж болно шүү дээ. Дээрх юу ч худалдаж авахыг хүсэж болно, зүгээр, ялангуяа энэ нь Бурханд зориулагдсан учраас бидэнд ямар ч татгалзах зүйл алга” гэж хэлжээ. Зарцуулсан мөнгөний тухайд – тэр нь хэнийх байсан бэ? (Бурханы өргөл.) Бурханы өргөлийг зарцуулахад тэр яагаад тийм хайр гамгүй байсан юм бэ? Энэ худалдан авалтыг Дээрх зөвшөөрсөн үү? Тэр Миний зөвшөөрлийг эрж хайлгүйгээр, эмийг худалдаж авахаар нууцаар өөрөө шийджээ. Тэгээд тэр худалдан авалт хийж байхдаа „Энэ Дээрхэд хэрэг болох уу? Миний худалдаж авч байгаа зүйл тохиромжтой юу? Би хэр ихийг худалдаж авах ёстой вэ? Дээрх намайг энэ мөнгийг зарцуулахыг зөвшөөрөх үү?” гэж түр ч болов бодож үзээгүй. Тэр эдгээр зүйлийг асуусан уу? (Үгүй.) Тэр юу ч асуухгүйгээр энэ зүйлийг шууд худалдаж авсан. Энэ өгөөмөр зан хаанаас гарч ирсэн бэ? Энэ ямар гээч хувийн үнэнч байдал вэ? Тэр Бурханд зориулж ямар нэгэн зүйл худалдаж авахын тулд Бурханы мөнгийг ашиглаж, үүнийг өөрийнхөө хүлээсэн үүрэг гэж үзэн, тэр зүйлийг худалдаж авч, Бурханыг хангахын тулд юу ч хийхээс буцахгүй, бүх бэрхшээлийг даван туулсан. Бурханыг хангах гэдэг нь энд юу гэсэн үг вэ? Энэ нь: „Би чамайг оролцуулахгүйгээр чамд таатай гэнэтийн бэлэг барьж чадна. Хар даа, надад ийм чадвар байна! Намайг үүнийг хийж чадна гэдгийг чи мэдсэн үү? Чи юу гэж бодож байна? Энэ сайхан гэнэтийн бэлэг биш гэж үү? Чи баярлахгүй байна гэж үү? Чи тайтгарч байна уу?” гэсэн үг юм. Чиний зарцуулсан тэр мөнгө хэнийх байсан бэ? Чинийх байсан уу? Хэрвээ чиний зарцуулсан зүйл Бурханы мөнгө байсан бол чи Бурханы зөвшөөрлийг авсан уу? Чи Бурханаас хулгайлсан мөнгөө үрчихээд, дараа нь Бурханд сайхан гэнэтийн бэлэг барихыг хүссэн гэж хэллээ: Энэ ямар гээч логик вэ? Тэгээд чи хэний мөнгөнд тийм хайр гамгүй хандсан бэ? (Бурханы гэрт харьяалагддаг мөнгөнд.) Бурханы гэрт харьяалагддаг мөнгөнд хайр гамгүй байна гэдэг нь Бурханы өргөлд хайр гамгүй байна гэсэн үг. Энэ нь ой гутам биш гэж үү? (Тийм ээ.) Та нар үүнийг сонсоод ой гутаж магадгүй ч, үүнд оролцсон хүн ой гутах нь бүү хэл өөрөөрөө нэлээд бахархсан. Уг зүйлийг хүргэж өгсний дараа тэр дотроо: „Яагаад ямар ч хариу алга байна аа? Би чамд зориулж энэ гайхалтай үйлийг хийсэн байтал, чи яагаад надад талархсангүй вэ? Тэр зүйл чамд ямар санагдаж байна? Чи үүнд сэтгэл хангалуун байна уу? Намайг дараа нь үүнээс дахиад хэдийг чамд худалдаж авч өгөөсэй гэж чи хүсэж байна уу? Чи надад ямархуу үнэлгээ өгч байна вэ? Үүнээс хойш чи намайг чухал байр сууринд тавих уу? Миний хийсэн зүйлд чи сэтгэл хангалуун байна уу? Би чамд зориулж ямар нэгэн зүйл хийхийн тулд чиний мөнгийг ашигласан – чи миний сайхан сэтгэлийн талаар юу гэж бодож байна? Чи баяртай байна уу? Өө, ямар нэгэн зүйл хэлээч дээ. Яагаад ямар ч хариу алга байна аа?” гэж тунгаан бодсон. Би түүнд хариу өгөх ёстой байсан уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Энэ хэрэг явдал нэлээд эрт болсон ч, энэ бүх хугацаанд Миний ой гутсан хэвээр байгаа – түүний худалдаж авсан тэр зүйлийг харах бүрдээ Би ой гутдаг. Та нар Надад хэл дээ, ой гутах нь үндэслэлтэй юу? Энэ хэрэг явдлыг задлан шинжлэх нь үнэ цэнтэй юу? (Тийм ээ, үнэ цэнтэй.) Энэ ямархуу зан авир вэ? Энэ нь үнэнч байдлын илэрхийлэл үү? Сайхан сэтгэлийнх үү? Эсвэл Бурханаас эмээдэг сэтгэлийнх үү? (Эдгээрийн аль нь ч биш.) Үүнийг хэн нэгэнд тал засаж, хүний сэтгэлээр тоглох гэдэг бөгөөд энэ нь: „Би чамд таалагдаж, чамд сайхан сэтгэгдэл үлдээх ямар нэгэн зүйл худалдаж авахын тулд чиний мөнгийг үрж байгаа нь, чиний нүдэнд илүү таатай харагдах гэсэндээ юм” гэсэн үг. Энэ удирдагч Надад таалагдаж, Намайг бялдуучилж, Надад зусардаж наалдахыг хүссэн боловч эцэстээ бүтэлгүйтэж, нэвт харагдсан. Тэр ямар алдаанууд гаргасан бэ? Юун түрүүнд, энэ нь Надад зориулж хий гэж Миний түүнд даалгасан зүйл биш байсан; Би түүнд үүнийг хий гэж ямар ч үг хэлээгүй. Хоёрт, хэрвээ тэр үүнийг сайхан сэтгэлийн үүднээс хийхийг хүссэн бол үйлдэл хийхээсээ өмнө эхлээд асууж, зөвшөөрөл авах ёстой байсан. Тэгээд тэр үүнийг хэрэгжүүлж байхдаа мэдэх шаардлагатай холбогдох асуудлуудын талаар асууж лавлах ёстой байсан биш гэж үү? Жишээ нь, ямар тоо хэмжээгээр худалдаж авах, хэчнээн мөнгөнд тааруулж худалдаж авах, ямар зэрэглэлийн бараанууд худалдаж авах, мөнгийг хэрхэн зарцуулах – тэр эдгээр зүйлийн талаар асууж лавлах ёстой байсан биш гэж үү? Эдгээр зүйлийн талаар асууж лавлах нь үнэн-зарчмын дагуу үйлдэл байх байсан. Тэгвэл, тэр эдгээр зүйлийг асууж лавлаагүйн уг чанар юу вэ? Багаар хэлэхэд тэр өөрийгөө маш ухаантай гэж бодож байсан, илүү ноцтойгоор хэлэхэд үүнийг дур зоргоороо авирлах, Бурханыг үл тоох, увайгүй авирлах гэдэг! Би түүнээс тэр зүйлийг худалдаж ав гэж хэзээ ч асуугаагүй байтал, тэр яах гэж сайн санаа зорилго гэсэн ийм жүжиг тавьсан юм бэ? Тэр өөрөө өөртөө гай дуудаж байсан биш гэж үү? Түүнчлэн түүний хамгийн том асуудал бол антихристүүдийн өмчийг үздэг арга барил байсан бөгөөд энэ нь бидний өнөөдөр нөхөрлөж, задлан шинжилж байгаа зүйл юм. Тэрээр тухайн чуулганы удирдагчийн хувьд, чуулган дахь Бурханы сонгосон хүмүүсийн Бурханд өргөсөн өргөлийг эдлэх эрхтэй, энэ өргөлийг ашиглах, эзэмших эрх мэдэлтэй, мөн үүнтэй холбоотой эцсийн үгийг хэлэх эрхтэй гэж итгэж байсан. Тэр чуулганд тэрээр хааны эрх мэдлийг атгаж, орон нутгийн дарангуйлагч болсон байв. Тэр: „Би худалдаж авч байгаа зүйлсийнхээ талаар чамд мэдэгдэх, эсвэл чамаас асуух шаардлагагүй, би зүгээр л чиний өмнөөс үүнийг зохицуулчихна. Чи зөвшөөрөх эсэхээс үл хамааран, би үүнийг ийм байдлаар хийх нь сайн гэж мэдэрч, ийм байдлаар хийхийг хүсэж л байгаа бол би үүнийг тэгж л хийх болно” гэж бодсон. Тэр ямар гээч юм бэ? Тэр антихрист биш гэж үү? Антихристүүд яг л үүн шиг ичгүүр сонжуургүй байдаг. Энэ хүнд байр суурь өгөгдөж, удирдагч болох үед тэр хаан болж, чуулганы өмчийг булаан авахыг хүссэн. Тэр чуулганы өмчийн талаар зөвхөн өөрөө л шийдвэр гаргадаг бөгөөд түүнийг эзэмшиж, ашиглах эрх мэдэлтэй гэж бодсон. Тэр ч бүү хэл, Надад зориулж юм худалдаж авах болон ямар юм худалдаж авах талаар эцсийн үгийг тэр өөрөө хэлнэ гэж бодсон. Гэхдээ Надад чиюм авч өгөх хэрэг байдаг гэж үү? Би юу ашиглах, түүнийгээ хэрхэн ашиглах дээр чи оролцох шаардлагатай юу? Энэ нь эрүүл ухаангүй хэрэг биш гэж үү? Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Чи хэн бэ гэдгээ мартчихаа юу? Энэ нь байр сууринд очсоныхоо дараа Бурхантай эрх тэгш байхыг хүссэн тэргүүн тэнгэрэлчтэй яг адилхан биш гэж үү? Үүнийг хийсэн хүн хэчнээн алдаа гаргасан бэ? Эхнийх нь, тэр чуулганы өмчийг өөрийнхөө хувийн өмч мэтээр хуваарилсан; хоёр дахь нь, тэр Надад зориулж юм худалдаж авах шийдвэрүүдийг дур мэдэн гаргасан; гурав дахь нь, энэ шийдвэрийг өөрөө гаргасныхаа дараа тэр энэ талаар Дээрхэд мэдэгдээгүй бөгөөд түүннээс эрж хайгаагүй, түүнд тайлагнаагүй. Эдгээр нь тус бүрдээ нэлээд ноцтой байсан. Энэ антихрист тэнд нэлээд төвөггүй ажиллаж байсан бололтой. Түүнийг үг хэлмэгц гар хөлүүд нь тушаалыг нь дуулгавартай биелүүлдэг байв. Тэд бүр: „Бид энэ зүйлийг худалдаж авахын тулд ийм их мөнгө үрж байна – үүнийг Бурхан тушаасан уу? Мөнгийг ийм байдлаар ашиглаж болох уу? Энэ нь тохиромжтой байх уу? Үүнийг яг хэн тушаасан юм бэ?” гэж зогсож ч асуугаагүй. Тэр гар хөлүүд нь эдгээр зүйлийг ч асуугаагүй. Тэд ямар нэгэн хариуцлага хүлээсэн үү? Тэдэнд ямар нэгэн үнэнч байдал байсан уу? Үгүй, тэдэнд ямар ч үнэнч байдал байгаагүй бөгөөд тэднийг таягдан хаях ёстой. Энэ бол өргөлийг өөрийн хүслийн дагуу, ямар ч зарчимгүйгээр ашигласан хүний болж өнгөрсөн жишээ юм. Бурханд зориулж юм худалдаж авахын тулд Бурханы өргөлийг зарцуулахдаа Миний зөвшөөрлийг авахгүй байх нь ноцтой алдаа гаргаж байгаа хэрэг юм.

Өөр нэг жишээ хэлье, энэ хүмүүс юу хийснийг сонсоод, та нарын бухимдал төрөх эсэхийг хараасай гэж Би хүсэж байна. Чуулганы цуглаануудын үеэр Миний сууж байсан сандал хэтэрхий зөөлөн байсан бөгөөд суух үед Би нэлээд доош шигддэг байв. Ширээ нь бас их өндөр байсан тул Би нуруугаа цэх байлгах хэрэгтэй болдог байсан бөгөөд ингэж удаан суух нь Намайг ядраадаг байлаа. Тиймээс Би тэднээс арай өндөр, суудал нь арай хатуувтар сандал худалдаж авч өгөхийг хүссэн. Энэ нь хийхэд амархан зүйл байх ёстой биш гэж үү? (Тийм.) Энэ нь үнэндээ маш энгийн асуудал юм. Эхлээд тэд тухайн үед Миний сууж байсан сандлын өндрийг хэмжиж, тэгээд хоёр инч юм уу арай илүү өндөр сандал хайх хэрэгтэй байсан, түүний дараа суудал нь хэр зөөлөн болохыг шалгаад, арай хатууг хайх хэрэгтэй байв. Юун түрүүнд тэд дэлгүүрүүдээр орж үзэж болох байсан бөгөөд хэрвээ тохиромжтой зүйл харагдахгүй бол интернэтээр үргэлжлүүлэн хайж болох байв. Энэ нь амархан зохицуулж болох зүйл биш гэж үү? Үүнд ямар нэгэн бэрхшээл байна уу? Мөнгө зарцуулж, ямар нэгэн зүйл худалдаж авахыг хэцүү зүйл гэж хэлж болохгүй, түүнчлэн хэд хэдэн хүн санаануудаа нэгтгэвэл энэ нь зохицуулахад амархан ажил байж таараа. Тэгээд хэсэг хугацааны дараа Би тэр чуулганы өөр нэг цуглаанд очихдоо тэднээс шинэ сандал худалдаж авсан эсэхийг нь асуув. Тэд: „Бид хайсан, гэхдээ үнэхээр тохиромжтой зүйл харагдаагүй, бас бид чамайг ямархуу сандал хүсэж байгааг мэдэхгүй байсан” гэв. Үүнийг сонсоод Би цочирдсон. Би: „Миний ойлгож байгаагаар, энд бүх төрлийн чанартай, бүх төрлийн зүйл зардаг маш олон янзын дэлгүүр байдаг, тиймээс сандал худалдаж авах нь тийм ч хэцүү байх ёсгүй. Би бас хэтэрхий их зүйл хүлээгээгүй шүү дээ” гэж бодлоо. Гэвч худалдан авалт хариуцсан хүн: „Худалдаж авахад амар биш байна; чиний хүссэн үзүүлэлтүүдтэй ганц ч сандал зарахгүй байна. Магадгүй чи энд байгааг нь л аргацаагаад хэрэглэж болох юм” гэж хэлэв. Би дотроо: „За яах вэ, хэрвээ та нар худалдаж аваагүй бол тэр л биз, хэдэн төгрөг хэмнэнэ, тиймээс Би одоохондоо үүнийг л аргацаагаад хэрэглэе” гэж бодлоо. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Би өөр нэг газар очсон бөгөөд тэнд суухад эвтэйхэн хэд хэдэн нэлээд сайхан сандал байсан ба зэрвэс харахад л хуучны загвартай, сайн чанартай болох нь мэдэгдэж байв. Тиймээс Би зургийг нь дараад, өнгөний хувьд шаардлага тавилгүйгээр, сандал худалдаж авахдаа үүнийг чиглүүлэг болгон ашиглахыг тэднээс хүссэн бөгөөд хэрэв дэлгүүрүүдэд байхгүй бол интернэтээр хайж үзэхийг тэдэнд хэлсэн. Би бүр тэднийг оффисын хэрэгслүүд зардаг газруудаар хайх хэрэгтэй гэж тодорхой хэлсэн. Дараа нь тэд ийм хариу өгөв: „Бид интернэтээр хайсан боловч байхгүй байсан. Үйлдвэрлэгчид бүгд үүнийг хуучирсан загвар, өнөө үед хэн ч тийм загварын сандал хийхээ больсон гэж хэлсэн, тиймээс бид худалдаж авч чадсангүй.” Үүнийг сонсоод Би дахин цочирдож: „Энэ хүмүүс юм зохицуулахдаа үнэхээр муу юм, бас тэдэнд үнэхээр найдах аргагүй юм. Тэдэнд ердөө энэ жижигхэн ажлыг л даалгасан байхад тэд Миний хүссэнийг худалдаж авч чадсангүй гэж хоёр ч удаа хэлээд, Надаас татгалзлаа” гэж бодов. Би тэднийг үргэлжлүүлэн хайж, өөр цахим хуудсууд дээр байгаа эсэхийг үзэхийг хүссэн. Энэ хооронд, хүлээж байхдаа Би чуулганы агуулахуудын нэгээс нэг сандал олж харсан. Ягаан цэцгэн хээтэй бүрээстэй порлонон зөөлөвч бүхий суудалтай тэр сандал бүрэн хийгдэж дуусаагүй байв. Тэр нь яг тэгшхэн түшлэгтэй, яг тэгшхэн тохойвчуудтай, яг тэгшхэн хөлнүүдтэй, мөн яг тэгшхэн суудалтай байв. Сандлын хэсэг бүр нь тэгшхэн байсан; бүгд тэгш өнцгүүдтэй, дөрвөлжин булангуудтай байв. Би: „Хэн нэгэн энэ сандлыг өөрөө хийсэн юм уу?” гэв. Нэг хүн яаран урагш гарч ирээд: „Чамд сандал хэрэгтэй байсан биз дээ? Бид үүнийг чамд зориулан хийсэнн юм, тэгээд энэ тухай чамд хэлж, сууж үзээч гэж яг чамаас асуух гэж байлаа” гэж хариулав. Тэд маш их сайхан сэтгэл гаргаж байсан тул Би: „Тэгье ээ, Би суугаад үзье” гэж бодлоо. Би сандал дээр лагхийтэл суутал маш тухгүй, яг л чулуун дээр сууж байгаа юм шиг Надад санагдав, учир нь зөөлөвчийн порлон нь туйлын хатуу байв. Миний хажууд зогсож байсан хүн: „Зүгээр ээ, үүнийг арай зөөлөн болгож болно. Хараахан дуусаагүй байгаа юм. Бид үүнийг илүү сайжруулна, тэгээд чи дахиад туршиж үзэж болно” гэж хэлэв. Дахиад туршиж үзэх ээ? Жижиг модон сандал дээр суух нь тэр сандлаас дээр байх байсан; ядаж л чулуун дээр сууж байгаа юм шиг Надад санагдахгүй байсан. Би: „Үгүй дээ, энэ болохгүй нь. Та нар чадвал үргэлжлүүлэн хай. Хэрвээ юу ч олж чадахгүй бол зүгээр л орхи доо” гэв. Тиймээс Би тэднээр үргэлжлүүлэн хайлгасан. Сандлыг хийсэн хүмүүс магадгүй ойлгоогүй байх. Тэд: „Бид чамд маш их сайхан сэтгэл гаргаж, материал, загвар, хэмжээг нь сонгоод, чамд зориулан тусгайлан сандал хийж өглөө. Чи яагаад энэ сайхан сэтгэлийг үнэлэхгүй байгаа юм бэ? Түүнчлэн, чамд яг л чулуун дээр сууж байгаа юм шиг санагдаж байна, хатуу байна гэж чи хэллээ. Чи яагаад ийм голомтгой юм бэ? Бид чамд юу хийж өгнө, чи түүнийг л хэрэглэх ёстой, ингээд л гүйцээ. Гэтэл чи оронд нь сандал худалдаж авахыг хүссээр л байна. Чиний хүссэн тийм загвар хаанаас ч олдохгүй гэж бид чамд хэд хэдэн удаа хэлсэн, гэвч чи биднийг тийм сандал худалдаж ав гэж зүтгэсээр байна. Тэр чинь мөнгө үрэхгүй гэж үү? Жаахан мөнгө хэмнэвэл яасан юм бэ? Сандал хийх нь хамаагүй хэмнэлттэй; материалууд нь их үнэтэй биш. Бид өөрсдөө хийж чадах юуг ч бай, худалдаж авахын оронд хийх ёстой. Чи яагаад хэмнэлт хийнэ гэж юу болохыг мэддэггүй юм бэ?” гэж бодсон байж магадгүй. Та нар Надад хэл дээ, Би тэр сандлыг хэрэглэсэн нь дээр үү, үгүй юу? (Хэрэглээгүй нь дээр.) Намайг өөрсдийнх нь хийсэн сандлыг хэрэглэхгүйг тэд хармагцаа түүнийг нэг тийш нь шидсэн бөгөөд тэдний хэн нь ч бас үүнийг хэрэглээгүй. Надад хэл дээ, хэрвээ Би үүнийг хэрэглэхгүй бол хүмүүсийн сэтгэлийг шархлуулах уу? (Үгүй, Та шархлуулахгүй.) Би өдий хүртэламьдрахдаа хэзээ ч ийм хатуу зөөлөвчтэй сандал дээр сууж байгаагүй – нэлээд сонин туршлага байв. Энэ бол энэ хүмүүсийн Надад гаргасан агуу „сайхан сэтгэл” нь юм. Хэсэг хугацааны дараа, ямар гээчийн гэнэтийн нөхцөл байдлын давхцлаар гэдгийг мэдэхгүй Надад үнэхээр нэг сандал худалдаж авч өгсөн, тиймээс хүмүүс эцсийн эцэст Надад бага ч болов „сайхан сэтгэл” гаргасан. Тэр нь Би тэднээс Надад ямар нэгэн зүйл худалдаж авч өгөхийг хүссэн анхны удаа байсан, тэд үүнийг Надаас шууд сонссон бөгөөд тэдний даалгаврыг зохицуулсан арга зам нь маш жигшүүртэй байв. Надад ганц сандал худалдаж авч өгөх нь маш их хэцүү, бэрхшээлтэй байсан бөгөөд бүх зүйлийг тэднээр дамжуулж, тэдэнтэй хэлэлцэх ёстой байснаас гадна Би тэдний сэтгэл санааны байдлыг анхаарах хэрэгтэй байв. Хэрвээ тэдний сэтгэл санаа сайн байвал тэд Надад худалдаж авч өгч магадгүй, харин үгүй бол худалдаж авч өгөхгүй байж магадгүй, тэгвэл Би сандал хэрэглэж чадахгүй. „Чи тухтай сандал хэрэглэхийг хүсэж байна, гэхдээ бид өөрсдөө ч одоо хүртэл тийм сандал хэрэглэж үзээгүй байна, тиймээс мөрөөдөх хэрэггүй. Зүгээр мужааны хийсэн энэ сандлыг л хэрэглэ. Бид тухтай сандал хэрэглэдэг болох үед чи бас хэрэглээрэй.” Энэ хүмүүс яг л ийм зүйл биш гэж үү? Тэд ямар гээч хүмүүс вэ? Тэд дорд зан араншинтай хүмүүс биш гэж үү? Би зүгээр л тэднээс тодорхой өргөл зарцуулаад нэг зүйл худалдаж авахыг хүссэн бөгөөд тэд ердөө гар, нүдээ бага зэрэг хөдөлгөх л хэрэгтэй байсан, гэвч тэднээр тэр даалгаврыг зохицуулуулах нь ийм хэцүү, ийм төвөгтэй байв. Хэрвээ тэднээс өөрсдийнх нь мөнгийг зарцуулахыг хүссэн бол яах байсан бэ? Эхэндээ Би хэний мөнгийг зарцуулах гэж байгааг хэлээгүй – тэд Намайг өөрсдийнх нь мөнгийг үрүүлэх гэж байна хэмээн бодоод, үүнээсээ болоод маш их айж, худалдан авалт хийхээс татгалзсан юм болов уу? Тэр шалтгаан байж болох уу? Чамаас ямар нэгэн зүйл худалдаж авахыг хүсэх үедээ Би яаж чамаар өөрийн чинь мөнгийг үрүүлэх юм бэ? Хэрвээ чуулганд хөрөнгө мөнгө байгаа бол явж худалдан авалт хий, харин байхгүй бол битгий хий. Би чамаар өөрийн чинь мөнгийг үрүүлэх ямар ч боломжгүй. Тэгвэл, тэднээр энэ жижигхэн даалгаврыг гүйцэтгүүлэхэд яагаад ийм их хүчин чармайлт шаардагдсан юм бэ? Энэ хүмүүст хүн чанар алга! Тэд ямар нэгэн зүйл хийх гэж оролдоогүй байх үед, мөн Би тэдэнтэй харилцахгүй байх үед тэд сайхан сэтгэлтэй, эрүүл ухаантай юм шиг харагддаг, гэвч тэд даалгавар гүйцэтгэж эхэлсний дараа энэ сайхан сэтгэл, эрүүл ухаан нь байхгүй болдог. Энэ хүмүүс мунгинасан хүмүүс! Би тэдэнтэй яаж таарч тохирох юм бэ?

Өргөлийн сэдэвтэй холбоотой өөр нэг жишээ байна. Хоол хийх хэрэгсэл болон аяга таваг нь бүгд нийтийн хэрэглээнийх байдаг жижиг гал тогоотой нэг газар байдаг бөгөөд заримдаа, өвлийн улиралд тэндхийн хүмүүс ханиад томуу тусахаас зайлсхийж чаддаггүй. Хоол хийх хэрэгсэл, нийтийн бүх аяга тавгийг ариутгахын тулд ариутгагч шүүгээ юм уу озоноор халдваргүйжүүлэгч худалдаж аваарай гэж Би тэдэнд хэлсэн. Энэ нь аюулгүй, эрүүл ахуйд нийцэх байв. Энэ нь том шаардлага байсан уу? (Үгүй.) Би энэ даалгаврыг хэн нэгэнд даалгасан ба нэг их удалгүй озоноор халдваргүйжүүлэгч худалдаж авсан гэдгийг Би сонссон. Миний санаа амарсан тул түүний дараа Би энэ асуудлыг цааш нь анхаараагүй. Гэвч нэг зүйл буруугаар эргэсэн болж таарлаа. Уг хүний худалдаж авсан машин эцсийн эцэст озоноор халдваргүйжүүлэгч биш, харин агаараар хатаагч машин байж таарсан. Энэ нь хуурамч худалдан авалт байсан, түүнчлэн маш чанар муутай, ямар ч ариутгах нөлөөгүй байв. Энэ даалгаврыг зохицуулсан хүн үүнийг мэдэж байсан уу? (Мэдэж байсан байж таараа.) Гэвч энэ өөдгүй амьтан магадгүй мэдээгүй байх. Яагаад тэр вэ? Миний энэ даалгаврыг даалгасан хүн үүнийг өөрөө гүйцэтгэхээр яваагүй, харин өөрийнхөө өмнөөс үүнийг хийлгэхээр зуучлагч олсон, тиймээс яг ямар зүйл худалдаж авчирсан, эсвэл тэр нь чанар сайтай эсвэл чанар муутай эсэхийг огт мэдээгүй. Энэ асуудлыг зохицуулсан арга барилын талаар та нар юу гэж бодож байна? Үүнийг мэрийж хийсэн үү, үгүй юу? Энэ хүн итгэл даах хүн байсан уу? Түүнд найдаж болохоор байсан уу? (Үгүй, найдаж болохооргүй байсан.) Энэ ямар хүн байсан бэ? Ёс жудагтай юм уу хүн чанартай хэн нэгэн байсан уу? (Үгүй.) Энэ бол мунгинасан хүн, ёстой л нэг өөдгүй амьтан байсан. Хэрэг үүгээр дууссангүй. Үүний дараахан, энэ даалгаврыг хариуцсан хүн: „Озоноор халдваргүйжүүлэгч ашиглан юмнуудаа ариутгах гайхалтай юм. Манай хоолны танхимуудыг маш олон хүн ашигладаг болохоор магадгүй бид тэнд ч бас озоноор халдваргүйжүүлэгч худалдаж авах хэрэгтэй байх. Чи нэгийг худалдаж авсан, тиймээс бид ч бас хэдийг худалдаж авна. Чи жижиг гал тогоондоо зориулж жижгийг авсан, тэгвэл бид том хоолны танхимууддаа зориулж томыг нь авна” хэмээн тунгаан бодож эхлэв. Тэр энэ санааг сэдмэгцээ үүнийгээ өөр хэдэн өөдгүй амьтантай хамт хэлэлцээд үүнийг шийдчихсэн. Тэгээд тэдгээр озоноор халдваргүйжүүлэгчийг худалдаж авсны дараа ах эгч нар хүн бүр өөрийнхөө аяга тавгийг ашигладаг, ямар ч хэрэгслийг дундаа ашигладаггүй тул ариутгах шаардлагагүй, ариутгал нь илүүц зүйл болно гэж хэлжээ. Эцсийн дүндээ, машинууд ашиглагдахгүй үлдсэн бөгөөд одоо ч гэсэн сав баглаа боодол нь бүрэн бүтэн хэвээрээ цөөн хэдэн машин агуулахад байгаа. Энэ асуудлыг зохицуулсан арга барилын талаар та нар юу гэж бодож байна? Үүнийг ухаалгаар хийсэн үү? Энэ нь хэтэрхий их цаг завтай, хийх зүйлгүй хэн нэгэн мөнгө үрэх дураараа арга зам олсон тохиолдол биш гэж үү? Эдгээр худалдан авалтыг хийх тушаал Дээрхээс ирсэн гэж бодсон зарим хүн бүр: „Ямар ч гомдоллох зүйлгүй! Бид үүнийг Бурханаас хүлээн авах ёстой. Бурхан хүмүүсийг маш их хайрладаг тул Тэр бүр бидэнд хэрэггүй зүйлсийг хүртэл худалдаж авч өгдөг. Тэр бидний төлөө асар их мөнгө зарцуулахад бэлэн байдаг. Бурхан бидэнд хэтэрхий сайн ханддаг!” гэж хэлсэн. Гэвч одоо тэд эдгээр худалдан авалт нь хэсэг өөдгүй амьтны нууц ажиллагааны үр дүн байсан гэдгийг мэднэ. Тэд өргөлийг ингэж үрэн таран хийсэн, хэн ч хариуцлага хүлээгээгүй, хэн ч аливаа зүйлийг шалгаагүй, мөн хэн ч эдгээр худалдан авалт нь зохистой байсан эсэхийг шалгаагүй, эсвэл худалдан авалт хийснийхээ дараа тайлагнаагүй. Энэ хүн эдгээр зүйлийг ямар урьдач нөхцөл дээр үндэслэн худалдаж авсан бэ? Тэр нь Би түүнээс жижиг гал тогоонд зориулж ариутгагч шүүгээ худалдаж авахыг хүссэн явдал байв. Би бүх хоолны танхимд зориулж худалдаж ав гэж түүнээс хүссэн үү? Би түүнд хэзээ ч тийм даалгавар даалгаагүй. Тэгвэл, бүх хоолны танхимд зориулж худалдаж авсан түүний сэдэл юу байсан бэ? Энэ нь тэр өргөлийг өөрийн хувийн өмч гэж үзэж, хүссэнээрээ хуваарилж байсан хэрэг биш үү? Түүнд өргөлийг хуваарилах эрх мэдэл байсан уу? (Үгүй.) Эдгээр машиныг худалдаж авахаасаа өмнө тэр Надаас: „Бид жижиг гал тогоонд зориулж нэгийг худалдаж авсан юм чинь, том хоолны танхимуудад бас хэдийг худалдаж авах хэрэгтэй юү?” гэж хэзээ ч асуугаагүй. Тэгээд худалдан авалт хийснийхээ дараа хэдэн озоноор халдваргүйжүүлэгч худалдаж авсан, мөн нийтдээ хэр их үнэтэй болсныг тайлагнаагүй, ах эгч нарт тэдгээр нь хэрэг болоогүй гэх ч бас тайлагнаагүй. Энэ бол энэ асуудлыг зохицуулсан жигшүүртэй арга барил юм. Тэгээд ийм мунгинасан амьтан засуулах үедээ эсэргүүцсээр байсан. Ийм төрлийн хүнд хэрхэн хандах ёстой вэ? (Түүнийг чуулганаас хөө.) Энэ хэрэг явдлын шинж чанарыг бодолцон үзвэл, түүнийг чуулганаас хөөх нь хэтэрсэн хэрэг биш байх болно, учир нь энэ бол өргөлтэй холбогдох асуудал бөгөөд өргөлтэй холбогдсоноороо захиргааны зарлигуудыг зөрчсөн явдал юм. Энэ бол болчимгүй үйлдэл байв! Тэр мөнгийг өөрийнхөө гэж бодсон хэрэг үү? Түүнд үүнийг ашиглах, үрэн таран хийх эрх мэдэл байсан уу? Надад зориулж хий хэмээн миний хүмүүст даалгасан худалдан авалт дээр тэд бүх төрлийн хүндрэлийг үүсгэсэн, даалгаврыг гүйцэтгэх нь тэдний хувьд асар их тэмцэл болсон, дээрээс нь Би бүх зүйлийг тэдэнтэй хэлэлцэх хэрэгтэй болсон. Харин хүмүүст хий, худалдаж ав гэж Миний даалгаагүй зүйлсийн тухайд, тэдгээр нь хэрэгтэй зүйлс байх эсэх талаар тэд хэзээ ч төлөвлөгөө гаргаж, эсвэл олонхтой зөвлөлдөхгүйгээр тэдгээр зүйлийг нүдээ ч цавчилгүй худалдаж авсан – зүгээр л хүссэнээрээ мөнгийг үрэн таран хийсэн. Хэсэг хугацааны өмнө, зарим нэг онцгой нөхцөл байдал үүсэж, идэх хоол хүнс хангалтгүй байх вий гэж айсандаа зургаан сараас нэг жилийн хэрэгцээт хоол хүнс худалдаж авахыг зарим хүнээс хүссэн юм. Хэрэг явдлыг тэдэнд ийм товч, энгийн байдлаар тайлбарласан бөгөөд тэд органик бүтээгдэхүүнүүд болон органик гэж баталгаажих шатандаа яваа бүтээгдэхүүнүүдийн аль алинаас нь худалдаж аваад, худалдан авалтаа гурав хоногт дуусгасан гэж долоо хоногийн дотор буцаан тайлагнасан. Тэд хэр хийсэн бэ? Тун онц ажил хийсэн бус уу? Надад өөр юу ч хэлэх шаардлага байгаагүй, уг хэрэг явдлыг зохицуулсан байв. Тэд өөрсдөд нь зориулсан энэ даалгаврыг баяр хөөртэйгөөр дуртайяа зохицуулсан бөгөөд онцгой чадварлаг, шаламгай, ухаалаг, нарийн бодож төлөвлөдөг мэт санагдсан. Тэд зөвхөн өөрсдөдөө хэрэгтэй хоол хүнсийг худалдаж аваад зогсохгүй, өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг ч бас худалдаж авсан байв. Тэрхүү өдөр тутмын хэрэгцээт зүйлсэд тэдэнд хэрэгтэй бүх зүйл багтсан байсан, тэд чиний төсөөлж чадах бүхнийг, бүр чихэр, гуаны үр, бусад хөнгөн зууш гэх мэт зүйлсийг хүртэл тэд худалдан авч чадсан байв. Энэ хүмүүс үнэхээр яаж амьдрахаа мэддэг юм байна гэж Би дотроо бодсон; тэд мөнгийг яаж зарцуулахаа мэддэг, мөн мөнгө зарцуулж зүрхэлдэг байв. Тэд чадвартай, зэрлэг амьтдынхаас ч илүү хүчтэй, маш хүчтэй амьд үлдэх ур чадвартай байсан бөгөөд маш хурдан, Миний хүлээлтээс ч илүү хурдан хөдөлсөн. Амьд үлдэхийн тулд тэд уулыг өргөж, усыг эргүүлж чадахаар байв – тэдний хийж чадахгүй зүйл гэж байсангүй. Энэ хэрэг явдлаас Би энэ хүмүүс огт ухаангүй, эсвэл даалгавар гүйцэтгэх ямар ч чадваргүй биш, харин гол нь тэд хэний төлөө даалгаврыг зохицуулж байгаагаас хамаардаг болохыг харсан. Хэрвээ тэд өөрсдийнхөө төлөө даалгавар зохицуулж байвал онцгой идэвхтэй, ухаантай, үйлдэл хийхдээ шаламгай, бүтээмжтэй санагдсан – тэднийг шавдуулах шаардлагагүй байсан бөгөөд Би тэдэнд санаа зовох хэрэггүй байв. Гэвч Бурханы гэрт үүрэг гүйцэтгэх үед нь ямар ч даалгаврыг зохицуулах хэцүү санагдаж, тэд зарчмыг хэзээ ч олж чаддаггүй байсан ба үргэлж бусниулж орхидог байв. Энэ нь учир шалтгаантай байж таарсан, тэд өөрсдийнхөө төлөө аливааг хийх болон Бурханы гэрийн төлөө аливааг хийх хооронд асар том ялгаа байв. Одоохондоо энэ хүмүүс ямархуу зан чанар юм уу мөн чанартай байсан талаар ярихаа больё. Аливааг зохицуулах талаар энэ хүмүүсийн тээж байсан тэс өөр хоёр хандлага нь тэд үнэхээр дорд зан араншинтай болохыг илчилсэн. Тэдний зан араншин яг хэр дорд байсан бэ? Би үүнийг та нарт тодорхойлж өгье, энэ хүмүүс хүн биш, зүгээр л бүлэг араатан байсан! Энэ тодорхойлолт тэдэнд тохирох уу? (Тийм, тохирно.) Эдгээр үгийг сонсоход хүнд тусаж, сэтгэл чинь гонсойж магадгүй юм, гэвч энэ нь яг л энэ хүмүүсийн даалгаврыг зохицуулсан арга барил бөгөөд тэд ийм л төрлийн амьтан юм. Миний хэлж байгаа зүйл баримт дээр суурилсан бөгөөд үндэслэлгүй гүтгэлэг биш. Бурханы гэр зарим хүнийг ашиглах үедээ тэднийг залуу, хэв чанараар бага зэрэг муу, мөн суурь болон биеийн хэмжээгээр дутмаг гэх бодит байдлыг бодолцон үзэж, тэдэнд тасралтгүй тусалж, тэдэнтэй үнэн болон зарчмуудын талаар нөхөрлөх болно. Гэвч эцсийн дүндээ дорд зан араншин бол зүгээр л дорд зан араншин, араатан бол зүгээр л араатан, иймээс энэ хүмүүс хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэд үнэнийг хэрэгжүүлэхгүйгээр үл барам улам бүр дордож, гар бариад бугуй барих бөгөөд тэдэнд хэвийн хүн чанарын нэг хэсэг болох ичгүүрийн мэдрэмжийн өчүүхэн төдий хэлтэрхий ч байдаггүй. Тэд Бурханы гэрийн төлөө ямар нэгэн зүйл худалдаж авах юм уу даалгавар гүйцэтгэх үедээ эдгээр зүйлийг хэрхэн хямдхан худалдан авч, мөнгө хэмнэх, үүний зэрэгцээ бодитой зүйл авах тухай хэзээ ч зөвлөгөө хүсдэггүй. Тэд хэзээ ч ингэдэггүй. Тэд зүгээр л сохроор мөнгө зарж, аливааг хайхрамжгүйгээр худалдаж авдаг ба зүгээр л хэдэн хэрэггүй бүтээгдэхүүн авдаг. Гэвч Надад зориулж биечлэн даалгавар гүйцэтгэх юм уу ямар нэгэн зүйл худалдаж авах цаг ирэхэд, тэд үүнийг нухацтайгаар авч үзэж, зардлыг бууруулах талаар, мөн хэрхэн бага үрж, илүү ихийг хийх талаар бодож эхэлдэг. Аливааг ийм маягаар хийх нь зарчмыг баримталж, үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж тэд боддог. Энэ хүмүүст өчүүхэн төдий ч эрүүл ухаан байна уу? Энэ хэний мөнгө болох, мөн үүнийг хэнд зарцуулах ёстой – эдгээр зүйл тэдэнд бүр тодорхойгүй байдаг. Энэ нь аливааг өөдгүй амьтан шиг зохицуулж байгаа хэрэг биш гэж үү? Та нарын эргэн тойронд ийм хүмүүс байна уу? Чуулганд зориулж үнэ цэнтэй юм уу үнэтэй зүйлс худалдан авах үедээ хамт ажилладаг санхүүгийн ажилтнууд юм уу ах эгч нартайгаа хэлэлцдэггүй, зүгээр л шууд дур мэдэн өргөлийг үрэн таран хийдэг, өөрсдийнхөө мөнгийг зарцуулах үедээ мөнгө хэмнэж, зардлуудаа төсөвлөх ёстойгоо мэддэг мөртөө Бурханы өргөлийг зарцуулах үедээ дур мэдэн мөнгө үрэн таран хийдэг тэр бүх хүн – ийм хүмүүс зүгээр л хэтэрхий жигшүүртэй! Тэд хэтэрхий ой гутам! Тийм биз дээ? (Тийм.) Эдгээр зүйлийн талаар бодох бүрд Надад ой гутам санагддаг. Тэр араатнууд манаач нохдоос ч дорд юм. Тэд Бурханы гэрт амьдрах эрхтэй юү?

Нэг удаа өөр өөр газрын ах эгч нарын Бурханд өргөсөн үнэт эдлэл, энгийн хувцас, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэх мэт бүх зүйлийг өөрийнхөө „хадгалалтад” авдаг нэг удирдагч байсан. Тэрээр брэнд цүнх үүрч, савхин гутал өмсөж, хуруундаа бөгж, хүзүүндээ зүүлт зүүдэг байв – ашиглаж болох юуг ч байсан, хэний ч зөвшөөрлийг авалгүйгээр өөрийн болгож, ашигладаг байв. Нэг өдөр Дээрх ах түүнээс өөр өөр газрын ах эгч нарын Бурханд өргөсөн бүх зүйлийг яагаад хүлээлгэж өгөхгүй байгааг нь асуужээ. Тэрээр: „Ах эгч нар эдгээр зүйлийг чуулганд өгч байна гэж хэлсэн болохоос бурханд өргөж байна гэж хэлээгүй” гэж хариулав. Тэрээр эдгээрийг чуулганд өгсөн гэдгийг онцгойлон цохон тэмдэглэсэн бөгөөд үүнийхээ цаана, өөрөө чуулганы бүрэн эрхт төлөөлөгч учраас Бурхан эдгээр зүйлийг авна гэж найдахаа болих хэрэгтэй, эдгээр нь Бурханд биш, харин чуулганд ашиглах зориулалттай гэсэн далд утгыг илэрхийлж байв. Үүнийг илүү тодорхой хэлбэл, тэрээр: „Эдгээр зүйл миний хэрэглээнд зориулагдсан, эдгээрийг бурхны хэрэглээнд зориулж өргөөгүй. Чи юу нэхээд байгаа юм бэ? Чамд үүнийг асуух эрх байгаа юм уу?” гэсэн утгаар хэлжээ. Үүнийг сонсоод та нарын уур хүрч байна уу? (Тийм.) Үүнийг сонссон хэн ч уурлах болно. Надад хэл дээ, ах эгч нарын чуулганд өгсөн зүйлийг чуулганы удирдагчдад өргөж байна гэж итгэдэг хүн байдаг уу? Чуулганд ямар нэг зүйл өргөхдөө энэ, энэ чуулганы удирдагчид өргөж байна гэж хэлдэг хүн байдаг уу? Хэн нэгэнд тийм санаа зорилго байдаг уу? (Үгүй.) Хүмүүс өргөл өргөхдөө „Үүнийг тэрэнд дамжуулж өгнө үү” гэж бичсэн тохиолдолд – тэр үед л энэ зүйл тухайн удирдагчийн хувийн эзэмшилд орно. Эс бөгөөс, мөнгө ч бай, эд зүйл ч бай өргөсөн бүх зүйлийг ах эгч нар Бурханд өгч байгаа юм. Бурханд өргөсөн зүйлсийг нийтэд нь өргөл гэж нэрлэдэг. Тэдгээрийг өргөл гэж тодорхойлсон л бол Бурхан ашиглах зориулалттай. Бурханы хэрэглээнд зориулагдсан үед Бурхан тэдгээрийг хэрхэн ашигладаг вэ? Бурхан эдгээр зүйлийг хэрхэн хуваарилдаг вэ? ( Чуулганы ажилд ашиглуулахаар чуулганд өгдөг.) Тийм ээ. Чуулганы ажилд тэдгээрийг ашиглах зарчим, тодорхой нарийн ширийн зүйлс байдаг бөгөөд үүнд чуулганд бүтэн цагаар үүргээ гүйцэтгэдэг хүмүүсийн амьжиргааны зардал, чуулганы ажлын янз бүрийн зардал багтдаг. Бурханы бие махбодтой бололтын хугацаанд энэхүү хэрэглээнд Христийн өдөр тутмын зардал болон чуулганы ажлын бүх зардал гэсэн хоёр зүйл багтдаг. Тэгвэл энэ хоёр зүйлд өргөлийг хувийн цалин, шагнал, зардал болон урамшуулал болгон хувиргаж болно гэж хэлсэн зүйл байна уу? (Үгүй, байхгүй.) Өргөл хэн нэгэн хүнд харьяалагддаггүй. Өргөлийн хэрэглээ, хуваарилалтыг Бурханы гэр зохицуулах ёстой бөгөөд тэрийг голчлон чуулганы ажилд ашигладаг: чуулганы удирдагч хэн ч бай өргөлийг эзэмших юм уу ашиглах эрх мэдэлтэй байна гэсэн зүйл энд агуулагдаагүй. Тэгвэл тэдгээрийг яг хэрхэн ашиглах ёстой вэ? Эдгээр өргөлийг чуулганы өмч хөрөнгийг ашиглахыг зохицуулдаг зарчмын дагуу хуваарилах ёстой. Энэ өнцгөөс харвал антихристүүд өргөлийг эзэмшиж, ашиглахыг үргэлж нэн тэргүүнд тавихыг хүсдэг нь ичгүүртэй биш гэж үү? Антихристүүд ах эгч нарын өргөсөн мөнгө, эд зүйлсийг удирдагчийн байр сууринд байгаа хэнд ч бай харьяалагддаг гэж үргэлж боддог. Энэ нь ичгүүргүй бодол биш гэж үү? (Тийм.) Энэ бол туйлын ичгүүргүй хэрэг! Антихристүүд зан чанарын хувьд хорон муу, харгис төдийгүй зан араншин нь ч бас өөдгүй, дорд бөгөөд ямар ч ичгүүрийн мэдрэмжгүй юм.

Эдгээр сэдвээр нөхөрлөж, эдгээр хэрэг явдлын талаар ярилцсанаар хүмүүсийн ойлгож, хэрэгжүүлэх ёстой үнэнүүд тодорхой болно. Гэвч хэрвээ бид эдгээр зүйлийн талаар нөхөрлөхгүй бол зарим үнэний талаарх хүмүүсийн ойлголт гарцаагүй бичиг үсэг, хоосон сургаалын түвшинд зогсож, харьцангуй хоосон хэвээр үлдэнэ. Хэрвээ бид үнэний талаарх нөхөрлөлдөө зарим нэг бодит хэрэг явдлыг нэгтгэвэл хүмүүст аливааг нэвт харах нь хамаагүй хялбар болж, үнэний талаарх тэдний ойлголт илүү тодорхой, бодитой болно. Тиймээс, эдгээр зүйлийн талаар нөхөрлөх нь хэн нэгнийг гүтгэн доромжлох, эсвэл тэдэнд хүндрэл учруулах зорилготой огт биш юм. Эдгээр нь үнэхээр болж өнгөрсөн зүйлс бөгөөд түүнчлэн бидний нөхөрлөж буй сэдэвтэй холбоотой. Иймд тодорхой хүмүүс амьд сургалтын материал, мөн бидний нөхөрлөж, задлан шинжилж буй нийтлэг жишээнүүдийн зүйрлэл болон дүрүүд болсон. Энэ бол маш хэвийн. Үнэн нь тодорхойлолтоороо хүний амьдралын явцад илэрдэг үг, бодол санаа, үзэл бодол, үйлдэл болон зан чанартай холбоотой байдаг. Хэрвээ бид үнэнийг бодит амьдралаас салгаж, зөвхөн үгчилсэн утгынх нь талаар нөхөрлөж, тайлбарлах байсан бол хүмүүс хэзээ үнэний талаарх жинхэнэ ойлголтыг олж авч чадах байсан бэ? Ингэж хийх нь хүмүүст үнэнийг ойлгоход хамаагүй хүндрэлтэй болгох бөгөөд хүмүүс үнэн-бодит байдалд орохдоо зүдрэх болно. Нөхөрлөж, задлан шинжлэхийн тулд хэдэн нийтлэг жишээ гаргаж ирэх нь хүмүүст үнэнийг, хэрэгжүүлэх ёстой зарчим, Бурханы санаа зорилго, мөн дагах ёстой замыг ойлгоход илүү дөхөм болно. Энэ шалтгааны улмаас юу ч байсан хамаагүй энэ арга нь тохиромжтой бөгөөд хүмүүст ашиг тустай юм. Хэрвээ эдгээр хэрэг явдал үнэнтэй, эсвэл бидний задлан шинжилж буй антихристүүдийн зан чанартай холбогдоогүй бол Би тэдгээрийн талаар ярихыг хүсэхгүй байх байсан. Гэвч эдгээр зүйлийг хийсэн хүмүүсийн зан чанар болон мөн чанар нь бидний нөхөрлөж буй сэдэвтэй холбогддог тул шаардлагатай үед бид тэдгээрийн талаар нөхөрлөх ёстой. Үүний талаар нөхөрлөхийн зорилго нь хүмүүсийг нухчин дарах юм уу тэдэнд хүндрэл учруулах явдал биш, мөн тэднийг олны өмнө шившиг болгох явдал ч биш; харин хүний зан чанар болон мөн чанарыг задлан шинжлэх, бүр цаашлаад хүмүүс дэх антихристүүдийн зан чанарыг задлан шинжлэх явдал юм. Бидний нөхөрлөл эдгээр сэдвийг хөндөх бүрд та нарын санаанд ердөө л тэр, тэр хүн тийм зүйл хийсэн гэдэг нь орж ирээд, энэ нь үнэн болон хүмүүсийн завхарсан зан чанартай хэрхэн холбогддог талаар бодож чадахгүй бол энэ нь та нар үнэнийг ойлгосон гэдгийг батлах уу? (Үгүй.) Хэрвээ та нар зөвхөн нэг хэрэг явдал, эсвэл нэг тодорхой хүнийг л санаж, тэр хүний талаар та нарт өрөөсгөл хандлага, үзэл бодол, урьдчилсан дүгнэлт төрдөг бол та нарыг үнэнийг ойлгох ойлголтод хүрсэн гэж хэлж болох уу? Энэ бол үнэнийг ойлгож байгаа хэрэг биш. Тэгвэл, ямар нөхцөлд та нарыг үнэнийг ойлгох ойлголтод хүрсэн гэж үзэж болох вэ? Бид антихристүүдийн мөн чанарын янз бүрийн илрэлийн талаар нөхөрлөж, задлан шинжлэх болгондоо бараг үргэлж Би нийтлэг жишээ болгон хэд хэдэн түүх дурдаж, эдгээр түүхэнд хаана нь алдаа байгаа болон хүмүүсийн дагах ёстой замын талаар та нартай нөхөрлөдөг. Ийм төрлийн нөхөрлөлийн дараа ч та нар ойлгохгүй хэвээр байвал энэ нь та нарын ухамсарлах чадварт асуудал байна, та нарын хэв чанар хэтэрхий муу, мөн та нар сүнслэг ойлголтгүй байна гэсэн үг юм. Тэгвэл, ямар нөхцөлд та нарыг ухамсарлах чадвартай, сүнслэг ойлголттой, мөн бидний нөхөрлөсөн жишээнүүд дэх үнэнийг ойлгосон гэж үзэж болох вэ? Юун түрүүнд, та нар бидний нөхөрлөж буй жишээнүүдтэй өөрсдийгөө харьцуулж, өөрсдийгөө танин мэдэж чаддаг байх ёстой, та нарт бас ийм төрлийн зан чанар байгаа эсэхийг, хэрвээ та нарт байр суурь, эрх мэдэл байсан бол тийм зүйл хийж чадах байсан эсэхийг, мөн та нарт бас ийм бодол санаа, үзэл бодол байдаг эсэх, эсвэл ийм төрлийн зан чанар илчилдэг эсэхийг харах хэрэгтэй. Энэ бол нэг тал нь. Түүнчлэн, бидний нөхөрлөж буй жишээнүүдээс та нар эерэг байдлаар ойлгож, дагаж мөрдөх ёстой үнэн-зарчмуудыг эрж хайх ёстой. Энэ нь, та нар хэрэгжүүлэх ёстой замаа олж, эдгээр нөхцөл байдалд ямар байр суурь баримтлах ёстой, мөн зөв бөгөөд Бурханы санаа зорилгод нийцэх байдлаар хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэж авна гэсэн үг. Цаашлаад та нар задлан шинжилгээгээр дамжуулан та нарын зан чанар антихристүүдийнхтэй адилхан болохыг хүлээн зөвшөөрч, тэрхүү холбоосыг тогтоож, үүнийг хэрхэн шийдвэрлэхийг мэдэж чаддаг байх ёстой. Ийм маягаар та нар үнэнийг ойлгох ойлголтод хүрсэн байх бөгөөд сүнслэг ойлголттой, үнэнийг ухамсарлах чадвартай хүн байх болно. Хэрвээ нэг түүхийг сонсож дууссаныхаа дараа та нар бүх нарийн ширийнийг, бүх шалтгаан, үр дагаврыг санаж, тэдгээрийг тайлбарлаж чаддаг ч хүмүүсийн хэрэгжүүлж, орох ёстой үнэн-зарчмуудыг ойлгодоггүй бол, мөн нөхцөл байдалтай тулгарах үедээ хүмүүс болон зүйлсийг нэвт харж, өөрсдийгөө танин мэдэхийн тулд эдгээр үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхийг мэддэггүй бол энэ нь та нар ухамсарлах чадваргүй гэсэн үг юм. Ухамсарлах чадваргүй хүн бол сүнслэг ойлголтгүй хүн юм.

Би та нарт өөр нэг жишээ хэлье. Дөнгөж удирдагчаар сонгогдсон нэг хүн байлаа. Тэрээр ажлын өөр өөр талын бодит нөхцөл байдлыг үнэхээр ойлгож, ухаарахаасаа өмнө өөрөөр хэлбэл, ажлын өөр өөр тал бүрд зохих ёсоор оролцож эхлэхээсээ өмнө хувиараа ингэж лавлаж эхэлжээ: „Манай чуулганд бурханд өргөсөн өргөлийн хадгалалтыг ямар хүмүүс хариуцдаг вэ? Тэдний нэрсийн жагсаалтыг надад мэдэгд. Бас бүх дансны дугаар, нууц үгийг надад өг. Би хэр их мөнгө байгааг мэдэж авмаар байна.” Тэр ямар ч ажлыг сонирхсонгүй. Түүний хамгийн их сонирхсон, хамгийн их чухалчилсан ганц зүйл нь өргөлийг хадгалж байсан хүмүүсийн нэрс, түүнчлэн дансны дугаарууд, нууц үгнүүд байв. Ямар нэг буруу зүйл болох гэж байсан биш үү? Тэр өргөлийг гартаа оруулахыг хүссэн, тийм биз дээ? Та нар ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ яах ёстой вэ? Тэр удирдагч болсон болохоор чуулганы өмч хөрөнгийг түүнд хүлээлгэн өгөх ёстой, мөн тэрээр энэ талаар мэдэх эрхтэй, үүнийг хянах эрх мэдэлтэй байх ёстой гэсэн үг үү? (Үгүй, түүнд энэ мэдээллийг өгөх ёсгүй.) Яагаад үгүй гэж? Хэрвээ чи үүнийг түүнд өгөхгүй бол дуулгаваргүй байдлын хэрэгтэн болохгүй гэж үү? (Тэр эдгээр илрэлийг харуулсан бодит байдал нь түүнд асуудал байгаагийн нотолгоо юм, тиймээс Бурханд өргөсөн өргөлүүдийг хамгаалахын тулд бид түүнд энэ мэдээллийг өгч болохгүй.) Тийм ээ: Түүнд асуудал байгаа учраас та нар үүнийг түүнд өгч болохгүй. Та нарын хариулт Миний өмнөх нөхөрлөл дэмий хоосон байгаагүй, мөн та нар үүнийг ойлгосныг баталж байна. Яагаад та нар энэ мэдээллийг түүнд өгч болохгүй вэ? Удирдагчийн үүрэг хариуцлага, үүрэг нь өргөлүүдэд анхаарлаа төвлөрүүлэх, эсвэл өргөлүүдтэй холбоотой ямар нэг мэдээлэл олж авахыг оролдох байдаггүй. Эдгээр нь удирдагчийн үүрэг юм уу үүрэг хариуцлага биш. Газар бүрийн чуулганд өргөлийг удирдаж, хадгалахаар томилогдсон хүмүүс байдаг. Түүгээр ч барахгүй, чуулганд өргөлийн хэрэглээг зохицуулах хатуу дүрэм, зарчим байдаг. Хэнд ч өргөлийг ашиглахыг нэн тэргүүнд тавих эрх мэдэл байдаггүй, өргөлийг эзэмшихийг нэн тэргүүнд тавих эрх мэдэл бүр ч байдаггүй. Энэ нь хүн нэг бүрд ялгалгүйхамаатай. Энэ бол баримт биш гэж үү? Энэ зөв биш гэж үү? (Тийм, зөв.) Антихристүүд өргөлийг эзэмшиж, ашиглахыг нэн тэргүүнд тавихыг хүсэхэдд энэ нь өөрөө буруу юм. Тэд удирдагчийн хувиар өргөлийн хэрэглээг чөлөөтэй эдлэх ёстой гэж боддог: Энэ үнэн үү? Энэ мөнгө Бурханд харьяалагддаг – яагаад тэд үүнийг буруугаар ашигладаг вэ? Яагаад тэд үүний хэрэглээг хүссэнээрээ эдэлдэг юм бэ? Тэдэнд ингэх эрх байгаа юу? Бурхан тэднийг өргөлийг ийм маягаар ашиглахыг зөвшөөрдөг үү? Бурханы сонгосон хүмүүс үүнийг сайшаах уу? Антихристүүд өргөлийг булааж, үрэн таран хийдэг нь тэдний харгис зан чанараас шалтгаалдаг бөгөөд энэ нь тэдний шуналаас үүдэлтэй аливааг харах арга зам болохоос биш, Бурханы үгээр заасан зүйл биш. Энэ антихрист бүх өргөлийг, түүнчлэн түүний хадгалалтыг хариуцаж буй хүмүүсийн талаарх бүх мэдээллийг, мөн бүх дансны дугаар, нууц үгийг хяналтдаа оруулахыг үргэлж хүсдэг байв. Энэ бол ноцтой асуудал биш гэж үү? Тэр Бурханы өргөлийн талаарх гол мэдээ баримтуудыг мэдэж аваад, өргөлийг сайн хадгалж хамгаалж, дараа нь үндэслэлтэйгээр хуваарилж, бүрэн бүтэн байлгаж, хэнийг ч дур зоргоороо, бодлогогүй үрэхийг нь зөвшөөрөхгүй байхыг хүссэн үү? Түүнд ингэх санаа байсан уу? Түүний үйлдлүүдээс сайн санаа зорилгын ямар нэг шинж тэмдэг ажиглагдаж байна уу? (Үгүй.) Тэгвэл, хэрвээ хүн өргөлд үнэхээр шунадаггүй бол удирдагчаар сонгогдох үедээ юу хийх вэ? (Тэр эхлээд чуулган дахь ажлын өөр өөр талуудын үр нөлөөний талаар, түүнчлэн өргөлүүдийг хэрхэн хадгалж байгаа болон хадгалж буй газар нь аюулгүй эсэхийг олж мэднэ. Гэхдээ тэд дансны дугаар, нууц үг, эсвэл хадгалж буй мөнгөн дүнгийн талаар лавлахгүй.) Зөв, гэхдээ бас нэг зүйл бий. Өргөлд үнэхээр шунадаггүй хүн удирдагчаар сонгогдсоныхоо дараа өргөл хадгалж буй газар аюулгүй эсэхийг, түүнчлэн хадгалалтыг хариуцаж буй хүмүүс тохиромжтой, найдвартай эсэхийг, тэд өргөлийг завших эсэхийг, мөн өргөлийг зарчмын дагуу хадгалж байгаа эсэхийг шалгана. Тэд эхлээд эдгээр зүйлийг бодолцон үзнэ. Өргөлийн тоо хэмжээ, нууц үг зэрэг эмзэг мэдээллийн хувьд бол шуналгүй хүмүүс – ёс жудагтай, нэр төртэй хүмүүс – үүнээс хол байна. Гэвч шунахай хүн үүнээс зайлсхийхгүй бөгөөд тэр: „Би бол удирдагч. Би ажлын тал бүрийг гартаа авах ёстой биш үү? Бусад бүх зүйлийг надад хүлээлгэж өгсөн байхад өргөлийг яагаад өгөөгүй юм бэ?” гэсэн далим ашиглана. Гарт нь байгаа эрх мэдлийг ашиглан тэд үүнийг шалтаг болгон чуулганы санхүүг хяналтдаа авахыг хүснэ. Энэ бол асуудал. Тэд ажлаа хийхгүй, эсвэл үүрэг хариуцлагуудаа зохих ёсоор биелүүлэхгүй, мөн чуулганы санхүүг хэвийн журам, зарчмын дагуу удирдахгүй. Үүний оронд тэдэнд өөрсдийн гэсэн төлөвлөгөөнүүд байх болно. Хэвийн хүн шиг сэтгэж чаддаг хэн боловч үүнийг харж чадна. Энэ удирдагч үүнийг хийж эхэлмэгц хэн нэгэн үүнийг мэдээлж, түүнийг зогсоожээ. Дараа нь тэр хүн Надад мэдээлж, ингэх нь зөв байсан эсэхийг асуухад Би зөв гэж хэлсэн. Үүнийг Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах гэж нэрлэдэг; тэр мэдээллийг тийм хүнд өгч болохгүй. Өчүүхэн төдий ч ажил хийлгүйгээр эхлээд Бурханы гэрийн мөнгийг хянахыг хүсэх нь – агуу улаан луутай бага зэрэг төстэй биш гэж үү? Агуу улаан луу ах эгч нарыг баривчлах үедээ, тэднийг ухаангүй болтол нь зодвол дараа нь тодорхой ярьж чадахгүй байх вий гэж айсандаа эхний хийх зүйл нь тэднийг зодохгүй байх байдаг – тэр эхлээд чуулганы мөнгийг хаана хадгалж байгаа, хэн хадгалж байгаа, мөн хэр их мөнгө байгааг асуудаг. Түүний дараа л чуулганы удирдагчид хэн болохыг асууна. Түүний зорилго бол ердөө мөнгийг өөрийн болгохявдал юм. Энэ удирдагчийн хийсэн зүйл болон агуу улаан луугийн хийдэг зүйл нь уг чанараараа адилхан. Тэр ямар ч ажлын талаар лавлаагүй, эсвэл ганц ч зүйлийн төлөө ачаа үүрээгүй бөгөөд зөвхөн санхүүд л анхаарсан – энэ нь олиггүй хэрэг биш гэж үү? Энэ олиггүй хүний үйлдлүүд маш илэрхий байсан! Байр суурь нь баталгаажихаас ч өмнө тэр мөнгийг өөрийн болгохыг хүссэн. Тэр хэтэрхий яарсан биш гэж үү? Бусад нь түүнийг ялган таньсан гэдгийг тэр огт мэдээгүй бөгөөд удалгүй чөлөөлөгдсөн. Иймэрхүү илэрхий байдлаар авирладаг ийм төрлийн хүний тухайд та нар үүнийг санах ёстой: Тэднийг яаравчлан чөлөөл. Ийм төрлийн хүний тухайд түүний зан чанар, хүн чанар, боловсрол, гэр бүлийн гарал үүсэл, Бурханд итгэсэн хугацаа, тэдэнд суурь байгаа эсэх, амьдралын туршлага нь ямархуу болох зэрэг өөр юуг ч ялган таних шаардлагагүй – та нар эдгээр зүйлийн алийг нь ч ялган таних шаардлагагүй, энэ ганцхан зүйл л тийм хүнийг антихрист гэдгийг тодорхойлоход хангалттай. Та нар бүгд нийлж, энэ хүнийг чөлөөлж, зайлуулах ёстой. Удирдагчийн хувьд тэр та нарт хэрэггүй. Яагаад? Хэрвээ чи түүгээр өөрийгөө удирдуулбал тэр чуулганд хэчнээн их мөнгө байсан ч үрэн таран хийж, бүгдийг нь завших бөгөөд тэгээд чуулганы ажил зогсонги байдалд орж, хэрэгжүүлэх боломжгүй болно. Хэрвээ та нар мөнгийг өөрийн болгоход улайрдаг, анхаарал нь үргэлж эд баялагт гуйвшгүйгээр төвлөрдөг, шунахай ийм төрлийн хүнтэй тулгарвал, мөн тэдний жинхэнэ уг чанарын шинж тэмдгүүд хараахан гарч ирээгүй байхад хүн бүр тэднийг ямар нэг билиг авьяастай, ажлын чадамжтай, хүн бүрийг үнэн-бодит байдалд ороход хөтөлж чадна гэж мунгинасан байдлаар бодон сонгосон бол, мөн тэднийг удирдагч болмогцоо мөнгийг өөрсдийнхөө халаасанд чихэж эхэлнэ гэж төсөөлөөгүй бол та нар яаравчлан тэднийг байр сууринаас нь унагах ёстой. Ингэх нь туйлын зөв хэрэг юм. Дараа нь та нар өөр хэн нэгнийг сонгож болно. Нэг өдөр удирдагчгүй байлаа гээд чуулган нурж унахгүй. Бурханы сонгосон хүмүүс ямар нэг тодорхой удирдагчид биш, харин Бурханд итгэдэг. Надад хэл дээ, ах эгч нар буруу дүгнэх үеүд байдаг уу? Энэ хүн удирдагч болохоос өмнө түүнийг шунахай гэдгийг мэдэх аргагүй байсан. Бусадтай харилцахдаа тэр давуу тал олж авахыг оролдоогүй, юм худалдаж авахдаа өөрийнхөө мөнгийг зарцуулдаг байсан, тэр ч байтугай өглөг өгдөг байв. Гэсэн ч удирдагч болмогцоо түүний хамгийн түрүүнд хийсэн зүйл нь чуулганы санхүүгийн талаарх мэдээллийг шаардсан явдал байв. Ихэнх хүн ийм төрлийн хорон муу хүслийг дарж чаддаггүй – энэ нь үнэхээр итгэмээргүй! Тэр яаж нэг шөнийн дотор өөрчлөгдөж чадав аа? Тэр нэг шөнийн дотор өөрчлөгдсөн хэрэг биш, харин анхнаасаа л тийм амьтан байсан бөгөөд ганц ялгаа нь, өмнө нь тэр өөрийг нь илчлэх нөхцөл байдлуудад байгаагүй, харин одоо энэ нөхцөл байдал түүнийг илчилсэн хэрэг юм. Энэ хүн илчлэгдсэн байхад та нар яагаад түүнд өршөөнгүй хандсаар байна гэж? Зүгээр л сайн өшиглөөд түүнийг эндээс хөө, хэдий чинээ хол байна, төдий чинээ сайн! Та нар ингэж зүрхлэх үү? (Тийм.) Чуулганы өмч хөрөнгийн талаар үргэлж төлөвлөгөөнүүд сэддэг ямар ч хүний тухайд, түүнийг нэвт шувт ойлгоогүй байхдаа бүү сонгоорой. Хэрвээ та нар тухайн үед мэдээгүйгээс тэднийг бүрэн дүүрэн ойлголгүйгээр сонгоод, дараа нь тэднийг шунахай амьтан, Иудас болохыг нь олж мэдвэл яаравчлан тэднийг хөөж, зайлуулах ёстой. Бүү өршөөнгүй хандаарай, бас бүү эргэлзээрэй. „Тэр хүн шунахай ч гэсэн бусад бүх талаараа зүгээр. Тэр хүмүүсийг Бурханы үгийг ойлгоход чиглүүлж чаддаг, бас хүмүүсээр үүргүүдийг нь хэвийн гүйцэтгүүлж чаддаг” гэж хэлдэг хүмүүс байдаг. Гэвч тэд түр зуур л ийм байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд цаашид ийм байхаа болино. Хэдхэн өдрийн дараа л тэдний чөтгөрийн төрх ил болно. Өнгөрсөнд бидний нөхөрлөсөн антихристүүдийн бүх илрэл болон зан чанар тэдэнд бага багаар илчлэгдэх болно. Тэр үед тэднийг чөлөөлөхөд хэтэрхий оройтсон байх биш үү? Чуулганы ажил аль хэдийн хохирсон байх болно. Хэрвээ чи Миний хэлсэн зүйлд итгэхгүй, эргэлзэж байвал сүүлд нь харамсах үедээ бүү усан нүдэл. Хүн өргөлд хэрхэн ханддагийг эхлээд хараарай: Энэ бол тухайн нэг хүнд антихристүүдийн мөн чанар байгаа эсэхийг нэвт харах хамгийн энгийн, түүнчлэн хамгийн шууд бөгөөд шулуухан арга юм. Өнгөрсөнд бидний нөхөрлөсөн сэдвүүдийн хувьд, бид зарим илрэл, илчлэлт, үзэл бодол, үг болон үйлдлээр дамжуулан антихристүүдийн зан чанарыг тодорхойлж, зан чанарт нь үндэслэн тэдэнд антихристүүдийн мөн чанар байгаа эсэхийг харах ёстой байсан. Гагцхүү энэ асуудал дээр л эдгээр зүйлийг хийх шаардлагагүй: Энэ нь шууд бөгөөд шулуухан, энгийн, мөн арай бага хүчин чармайлт, цаг хугацаа шаарддаг. Хүн энэ илрэлийг харуулж – өргөлийг эзэмшихийг нэн тэргүүнд тавихыг байнга хүсэж, эсвэл өргөлийг хүчээр булааж л байвал – түүнийг зуун хувь антихрист гэдэгт та нар итгэлтэй байж болно. Түүнийг антихрист гэж тодорхойлж болох бөгөөд тэр удирдагчаар үйлчилж чадахгүй, харин ах эгч нар түүнийг чөлөөлж, голох ёстой.

Бид дөнгөж сая өргөлийг эзэмшиж, ашиглахыг нэн тэргүүнд тавьдаг антихристүүдийн илрэлүүдийн талаар нөхөрлөж, үүнийг ашиглан чуулганы санхүүг хянах гэсэн оролдлогодоо антихристүүдийн харуулдаг зан чанарууд болон мөн чанарыг тайлбарлаж, задлан шинжиллээ. Энэ бол эхний зүйл. Эзэмших болон ашиглах – эдгээр нь чуулганы өмч хөрөнгийн тухайд антихристүүдийн хамгийн анхан шатны, үндсэн арга барилууд юм. Энэ зүйлд бид антихристүүд чуулганы өмч хөрөнгийг хэрхэн эзэмшиж, ашигладаг талаар бодитойгоор нөхөрлөөгүй. Бид антихристүүд өргөлийг үрэн таран хийх, шамшигдуулах, зээлдүүлэх, залилан ашиглах, хулгайлах тухай дараагийн зүйлд илүү бодитой нарийн ширийн зүйлс рүү орох болно.

Б. Өргөлийг үрэн таран хийх, шамшигдуулах, зээлдүүлэх, залилан ашиглах, хулгайлах

1. Өргөлийг үрэн таран хийх

Антихристүүд байр суурь, эрх мэдэлтэй байх нь өргөлийг эзэмшиж, ашиглахыг нэн тэргүүнд тавих эрх мэдлийг тэдэнд өгдөг гэж боддог. Тэгвэл тэд тэрхүү эрх мэдлийг олж авмагцаа өргөлийг хэрхэн хуваарилж, ашигладаг вэ? Тэд үүнийг чуулганы дүрэм журам, эсвэл чуулганы ажлын хэрэгцээг зохицуулах зарчмын дагуу хийдэг үү? Тэд тэгж чаддаг уу? (Үгүй, чаддаггүй.) Тэд чаддаггүй гэдэг бодит үнэн нь олон зүйлийг хөнддөг. Антихристүүд байр суурь олж авмагцаа чуулганы ажилтай холбоотой зарим зүйлийг хийхээс зайлсхийж чаддаггүй бөгөөд энэ ажлын нэг хэсэгт чуулганы хөрөнгийн зарлага, хуваарилалтыг багтдаг. Тийм бол тэдний чуулганы хөрөнгийн хуваарилалтад ханддаг зарчмууд юу вэ? Арвич хямгач байх уу? Зарлагуудыг нарийн төлөвлөж, аль болох хэмнэх үү? Бүх зүйлсэд Бурханы гэрийг бодолцож үзэх үү? Үгүй. Тэд унадаг дугуйгаар нэг газар хүрч чадах байсан ч автобусанд мөнгө үрдэг. Тэгээд үргэлж автобус юм уу түрээсийн машинаар явах нь төвөгтэй, тухгүй санагдах үедээ машин худалдаж авахаар Бурханы гэрийн мөнгийг ашиглах талаар бодож эхэлдэг. Машин хайж байхдаа тэд хямд үнэтэй, дундаж үзүүлэлттэй загваруудыг голж, гадаадаас шууд оруулж ирсэн, сая гаруй юанийн үнэтэй, өндөр үзүүлэлттэй, алдартай брэндийн загварыг онцгойлон сонгодог. Тэд: „Энэ бол сүртэй зүйл биш, ямартай ч бурхны гэр төлж байгаа, бурхны гэрийн мөнгө бол хүн бүрийн мөнгө. Бүгдээрээ нийлж машин авах нь хэцүү зүйл биш. Бурханы гэр маш том, орчлон ертөнц бүхэлдээ бурхных, тиймээс бурхны гэр машин худалдаж авах нь тийм сүртэй зүйл гэж үү? Сатаны ертөнцөд хүмүүсийн унадаг машин бүгд хэдэн сая юанийн үнэтэй, тиймээс манай чуулган ердөө нэг сая юаниар машин худалдаж авах нь нэлээд хямд төсөр хэрэг. Түүнээс гадна, энэ машин ганцхан миний хэрэглээнд зориулагдаагүй, чуулган бүхэлдээ үүнийг дундаа ашиглана” гэж боддог. Антихристүүд ам нээх төдийд л сая гаруй юань гарч оддог, тэд нүдээ ч цавчихгүй, зүрх нь ч шимшрэхгүй, тэдэнд өчүүхэн төдий ч гэм буруугийн мэдрэмж байдаггүй. Машин худалдаж авмагцаа тэд түүнийгээ эдэлж эхэлдэг. Тэд алхах ёстой газруудад алхахаа больж, дугуйгаар явах ёстой газруудад дугуй унахаа больж, түрээсийн машинаар хүрч болох газруудад машин түрээслэхээ больдог; оронд нь „өөрсдөд нь зориулсан машин”-аа ашиглах гэж зүтгэдэг. Тэд агуу ажил хийх чадвартай мэт тийм сүржин байдлаар авирладаг. Антихристүүд мөнгийг маш үрэлгэн зарцуулдаг бөгөөд худалдаж авсан бүхэн нь сайн, дээд зэрэглэлийн, хамгийн сүүлийн үеийнх байх ёстой. Жишээ нь, зарим төрлийн машин механизм, тоног төхөөрөмжийн энгийн болон дээд зэрэглэлийн загваруудын үнийн зөрүү хэдэн арван мянган юаниар хэлбэлзэж болно. Ийм нөхцөл байдлуудад антихристүүд дээд зэрэглэлийн загварыг нь худалдаж авахыг хүсэх бөгөөд өөрсдийнхөө мөнгийг үрэхгүй л байгаа цагт энэ нь тэдний санааг огтхон ч зовоохгүй. Хэрвээ тэд өөрсдийнхөө халааснаас төлөх байсан бол энгийн юм уу хямдхан загварыг нь ч авч чадахгүй байх байсан, гэхдээ Бурханы гэр төлнө гэхээр тэд дээд зэрэглэлийн загварыг нь хүснэ. Тэд адгууснууд биш гэж үү? Тэд эрүүл ухаангүй биш гэж үү? Энэ нь өргөлийг үрэн таран хийж байгаа хэрэг биш үү? (Тийм, мөн.) Өргөлийг үрэн таран хийдэг хүмүүс хүн чанар муутай, тэд аминч, жигшүүртэй! Антихристүүд өргөлийг ашиглах эрх мэдэл олж авмагцаа өргөлийг өөрсдөдөө булаан авч, зарчмуудыг огт тоолгүйгээр ашиглаж, худалдан авалт бүрдээ дээд зэрэглэлийн зүйлс авахыг шаарддаг. Тэд нүдний шил худалдаж авахдаа хөх гэрэл болон хэт ягаан туяаг хаадаг, хамгийн тунгалаг линзтэй, дээд зэрэглэлийнхийг нь хүсдэг, мөн компьютер худалдаж авахдаа хамгийн сүүлийн үеийн, дээд зэрэглэлийн загварыг нь хүсдэг. Үүргээ гүйцэтгэхэд нь янз бүрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хэрэг болох эсэхээс үл хамааран, ийм зүйлс худалдаж авах сэдэв гармагц тэд дээд зэрэглэлийнхийг авахыг хүсдэг. Энэ нь өргөлийг үрэн таран хийж байгаа хэрэг биш үү? Тэд өөрсдийнхөө мөнгөн дээр арвич хямгач байхаа мэддэг, ашиглагдаж болохуйцл байвал ямар ч зүйл болно гэж үздэг, гэхдээ Бурханы гэрт ямар нэг зүйл худалдаж авах болохоор ашиглагдаж болохуйц байдал болон мөнгө хэмнэх асуудлууд нь бодолцох зүйл байхаа больдог. Тэдний боддог ганц зүйл нь алдартай брэнд байх ёстой, байр суурийг нь харуулах ёстой гэдэг бөгөөд аль хамгийн үнэтэйг нь худалдаж авдаг. Энэ нь өөрсдийн сүйрлийг эрж хайж байгаа хэрэг биш үү? Өргөлийг ус шиг үрэх нь – антихристүүдийн хийдэг зүйл биш гэж үү? (Тийм.)

Нэг залуу Дээрх ахтай хамт шүдний сойз худалдаж авахаар гарчээ. Тэрээр ахад нэг доллароос арай үнэтэй шүдний сойз худалдаж авсан боловч өөртөө 15 гаруй долларын үнэтэй, импортынхыг авчээ. За, Дээрх ах болон энэ жирийн ах хоёрын хооронд байр суурийн хувьд ямар нэг ялгаа, зөрүү байсан гэж та нар хэлэхгүй гэж үү? (Тийм.) Логикийн хувьд – байр суурь, зэрэг зиндаа, эсвэл Бурханы хуваарилалт хийдэг арга барил зэрэг зүйлсийг дурдалгүй, Дээрх ах энэ бүх жилийн турш шаргуу ажиллаж ирсэн гэх баримтыг л ярилцъя – тэрээр илүү сайн чанарын зүйл хэрэглэх ёстой байсан биш үү? Гэвч тэрээр үүнд онцгойлон анхаарсангүй. Түүний баримталж байсан зарчим юу вэ? Аль болох арвич хямгач байх: Ийм төрлийн эд зүйл нь ямар нэг нарийн гойд зүйл биш тул тийм үнэтэйг хэрэглэх үнэ цэнгүй, үүнд тийм их мөнгө үрэх шаардлагагүй, хэрэглэж болох л бол болно. За, энэ хоёр хүний ялгамж чанар, зэрэг зиндаа, байр суурийн тухайд гэвэл, тэдний хооронд зөрүү байгаа бөгөөд сайн төрлийнхийг хэрэглэх ёстой хүнд хамгийн дундаж чанартай зүйл худалдаж авсан байхад, дундаж төрлийнхийг хэрэглэх ёстой хүнд хамгийн сайн чанартай зүйл худалдаж авсан байв. Энд ямар асуудал байсан бэ? Энэ хоёр хүний алинд нь асуудал байсан бэ? Сайн зүйл хэрэглэж байсан нь асуудалтай нь байв. Тэрээр өөрийгөө хэн болохыг огт мэддэггүй, ямар ч ичгүүрийн мэдрэмжгүй байсан бөгөөд Бурханы гэр төлж л байвал хамгийн сайн, хамгийн үнэтэй зүйлийг худалдаж авах байв. Энэ хүнд өчүүхэн төдий эрүүл ухаан байсан уу? Хэрвээ тэр Дээрх ахтай хамт дэлгүүр хэсэхдээ ингэж авирлаж – түүний нүдэн дээр ийм сонголтууд хийж байсан бол ганцаараа дэлгүүр хэссэн бол яах байсан бэ? Тэр хэчнээн их мөнгө үрэх байсан бэ? Тэр хамаагүй хэтрэх байсан бөгөөд энэ нь ердөө арав гаруй долларын зөрүү төдий байхгүй байх байв; тэр ямар ч үнэтэй зүйлс худалдаж авах, тэдгээрт ямар ч хэмжээний мөнгө үрэх зүрхтэй байх байсан. Тэрээр өргөл болон Бурханы гэрийн мөнгийг ингэж үрсэн; тэр өөрийнхөө сүйрлийг эрж хайж байсан биш үү? „Би бурхны гэрийн төлөө маш их эрсдэл үүрч, маш их бэрхшээл туулж, тийм агуу ажил хийсэн, мөн хэд хэдэн удаа шоронд орсон. Би зүй ёсоор онцгой халамж эдлэх ёстой” гэж боддог хүмүүс байдаг. Чиний энэ „зүй ёсоор” гэдэг чинь үнэн үү? Бурхан Өөрийнх нь төлөө шоронд орсон, эсвэл бэрхшээл туулсан, эсвэл олон жилийн турш нааш цааш аялсан хэн боловч зүй ёсоор онцгой халамж эдлэх ёстой, мөн өргөлийг нэн тэргүүнд тавинашиглаж, булаан авч, дураараа үрэн таран хийх эрхийг зүй ёсоор эдлэх ёстой, энэ бол захиргааны зарлиг гэж Бурхан аль үгэндээ заасан бэ? Бурхан хэзээ нэгэн цагт ийм утгатай ганц үг айлдаж байсан уу? (Үгүй, Тэр тэгээгүй.) Тэгвэл ийм төрлийн хүн, мөн удирдагч, ажилчид болон Бурханы гэрт үүргээ гүйцэтгэдэг бүх хүн өргөлийг хэрхэн ашиглах ёстой талаар Бурхан юу гэж хэлсэн бэ? Түүнийг хэвийн зарлага, хэвийн зардалд ашиглах ёстой; өргөлийг ашиглах юм уу эзэмших онцгой эрх мэдэл хэнд ч байхгүй. Бурхан Өөрийнхөө өргөлийг аль нэг хувь хүний хувийн өмч болгохгүй. Үүний зэрэгцээ, өргөлийг ашиглах, хуваарилахдаа хүмүүс мөнгө үрэн таран хийх ёстой гэж Бурхан тогтоогоогүй. Ямар төрлийн хүн мөнгө үрэн таран хийдэг вэ? Мөнгө үрэн таран хийдэг хүн ямар зан чанартай байдаг вэ? Энэ бол адгууснууд, дарангуйлагчид, танхайчууд, дээрэмчид, ямар ч ичих мэдрэмжгүй жигшүүртэй өөдгүй хүмүүсийн хийдэг зүйл, энэ бол антихристүүдийн хийдэг зүйл юм. Жаахан ч гэсэн хүн чанартай, ичих нүүртэй хэн ч ийм зүйл хийхгүй. Чуулганы удирдагч болсноор энэ нь түүнд өргөл болон чуулганы хөрөнгийг ашиглах эрх мэдэл өгдөг гэж зарим хүн итгэдэг. Тэд юуг ч худалдаж авахыг хүсдэг, зүрхэлдэг бөгөөд бүгдийг авахыг хүсдэг. Худалдаж авдаг, эдэлж буй бүх зүйлээ өөрсдийгөө авах эрхтэй гэж тэд боддог; үүгээр ч зогсохгүй, тэд хэзээ ч төвөг удан үнийг нь асуудаггүй. Хэрвээ хэн нэгэн тэдэнд хямдхан, энгийн зүйл худалдаж авч өгвөл тэд бүр уурлаж, тэр хүний эсрэг өшөө хорсол өвөрлөнө. Эдгээр нь антихристүүд юм.

2. Өргөлийг шамшигдуулах

Антихристүүд чуулганы санхүүг хянахыг оролддог өөр нэг илрэл бол шамшигдуулалт юм. „Шамшигдуулалт” гэдэг нэр томьёог ойлгоход амархан байх ёстой. Шамшигдуулалт гэдэг нь чуулганы хөрөнгийг авч, ах эгч нарт өгөх, эсвэл чуулганы ажилд хуваарилснаар зохих ёсоор ашиглахыг хэлдэг үү? (Үгүй, тэгдэггүй.) Тэгвэл „шамшигдуулалт” гэж юу гэсэн үг вэ? (Энэ нь зохих ёсоор нь зарцуулахгүй, харин дураараа юм уу нууцаар ашиглахыг хэлдэг.) Хэдийгээр „нууцаар ашиглах” гэж хэлэх нь зөв боловч энэ нь тийм ч тодорхой биш юм. Хэрвээ хүн чуулганы хөрөнгийг бүтэн цагаар үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн амьжиргааны зардалд нууцаар ашиглавал үүнд буруу зүйл байхгүй бөгөөд энэ нь шамшигдуулалт биш юм. Шамшигдуулалт нь яллуулдаг бөгөөд зарчимд нийцдэггүй. Жишээ нь, зарим чуулганы удирдагч чуулганы мөнгийг хяналтдаа авдаг бөгөөд хүүхдүүд нь их сургуульд явах мөнгөгүй болж, гэрт нь тийм их мөнгө байхгүй үед тэд Бурханы өмнө ирж, „Өө бурхан минь, би эхлээд алдаагаа хүлээн зөвшөөрч, чиний уучлалыг гуйя. Хэрвээ чи шийтгэх ёстой бол намайг шийтгэж, хүүхдийг минь битгий шийтгээч. Энэ нь зөв биш гэдгийг би мэдэж байгаа ч яг одоо би хэцүү байдалд орсон болохоор ингэхээс өөр арга алга. Чиний нигүүлсэл үргэлж арвин байдаг тул чи энэ удаад намайг өршөөж, надад ерөөлөө өгнө гэж найдаж байна. Хүүхдийнхээ их сургуулийн сургалтын төлбөрт хорь, гучин мянган юань дутаад, мөнгө цуглуулж, баруун солгойгүй зээлсэн ч хүрэхгүй л байна. Би хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд чиний мөнгийг ашиглаж болох уу?” хэмээн залбирдаг. Тэгээд залбирч дууссаныхаа дараа тэд нэлээд тайвширч, Бурхан үүнийг зөвшөөрлөө гэж бодоод, мөнгийг хувийн хэрэгцээндээ авдаг. Энэ нь шамшигдуулалт биш гэж үү? Мөнгийг зориулалтаар нь ашиглахгүй, харин өөр газар ашиглаж, Бурханы гэрийн өргөлийг ашиглах зарчмуудыг зөрчихийг „шамшигдуулалт” гэдэг. Гэр бүлийн гишүүн нь өвдөж, мөнгө хэрэгтэй болох үед, эсвэл бизнесийн гүйлгээнд санхүүжилт дутах үед тэд өргөлийн талаар санаархаж эхэлдэг бөгөөд зүрх сэтгэлдээ: „Өө бурхан минь, намайг уучлаач, би тэгэх гэсэнгүй, манай гэр бүл зарим бэрхшээлтэй тулгараад байна. Чиний хайр далай шиг уудам, тэнгэр шиг хязгааргүй бөгөөд чи хүмүүсийн гэм бурууг санадаггүй. Энэ бэлэн мөнгийг үрж дуусгасныхаа дараа гэр бүлийн бизнес маань мөнгө олох үед би чамд хоёр дахин нугалж төлнө, тиймээс үүнийг ашиглахыг надад зөвшөөрөөч” хэмээн залбирдаг. Тэд Бурханд өргөсөн өргөлийг ингэж ашигладаг. Мөнгө хэрэгтэй байгаа хүн нь хамаатан, эсвэл найз байх нь хамаагүй, энэ удирдагчдын гарт мөнгө л байвал тэд зарчмын дагуу үйлдэлгүй, бусдын зөвшөөрлийг авалгүй, тэр ч бүү хэл энэ нь Бурханд өргөсөн өргөл гэдгийг хоромхон зуур ч бодолцож үзэлгүйгээр тэдэнд өгдөг. Оронд нь тэд дур мэдэн шийдвэр гаргаж, мөнгийг чуулганаас гаргаж, өөр зорилгуудаар ашигладаг. Энэ нь шамшигдуулалт биш гэж үү? (Мөн.) Энэ бол шамшигдуулалт. За, зарим хүн өргөлийг нууцаар шамшигдуулсныхаа дараа мөнгийг бүрэн буцааж өгдөг; энэ нь тэд цаашид өргөлийг шамшигдуулах нүгэлгүй болсон гэсэн үг үү? Энэ нь тэд өршөөгдөж магадгүй гэсэн үг үү? Эсвэл шамшигдуулах үед тэдэнд шалтгаан, тодорхой нөхцөл байдал, эсвэл бэрхшээл байсан бөгөөд мөнгө шамшигдуулахаас өөр аргагүй байсан бол энэ шамшигдуулалтыг уучилж, яллахгүй байж болох уу? (Үгүй, болохгүй.) Тийм бол өргөлийг шамшигдуулах нүгэл нь ноцтой юм! Энэ нь Иудасын хийсэн зүйлээс ямар нэг ялгаатай юу? Өргөлийг шамшигдуулдаг хүмүүс Иудастай адилхан төрлийнх биш гэж үү? (Тийм, мөн.) Хүүхдүүд нь их сургуульд орох үед, гэр бүлийнх нь хэн нэгэн бизнес хийж байх үед, эсвэл өндөр настанд эмчилгээ хэрэгтэй болох үед, эсвэл тэдэнд газар тариалан эрхлэх бордоо байхгүй үед, энэ бүх нөхцөл байдалд тэд чуулганы мөнгийг үрэхийг хүсдэг. Зарим нь бүр ах эгч нарын өргөсөн өргөлийн баримтуудыг устгаад, дараа нь нүүр нь улайж, зүрх нь ч шимшрэхгүйгээр мөнгийг өөрийнхөө халаасанд чихэж, дураараа үрдэг. Зарим нь бүр цуглаан дээр ах эгч нараас мөнгөн өргөл аваад, дараа нь цуглаан тармагц түүгээр нь явж юм худалдаж авдаг. Тэгээд зарим ах эгч энэ хүмүүсийг өргөл шамшигдуулж байгааг нүдээрээ харсан хэр нь мөнгийг тэдэнд үлдээдэг бөгөөд хэн ч хариуцлага хүлээдэггүй, хэн ч үүнийг зогсоохоор гарч ирдэггүй. Тэд бүгд энэ удирдагчдыг гомдоох вий гэхээс айдаг тул тэднийг үрж байхад нь зүгээр л харж байдаг. Тэгвэл чи энэ мөнгийг Бурханд өргөсөн үү, үгүй юу? Хэрвээ чи бусад хүнд өглөг өгч байгаа бол чи энэ мөнгийг Бурханд өргөөгүй гэдгээ тодорхой болгох ёстой, тэгвэл Бурхан үүнийг санахгүй. Тэгээд энэ мөнгө хэнийх болох, хэн үүнийг үрэх, хэрхэн үрэх тухайд эдгээр зүйл Бурханы гэрт ямар ч хамаагүй байх болно. Нөгөөтээгүүр, хэрвээ чиний энэ мөнгө үнэхээр Бурханд өргөгдсөн боловч чуулган үүнийг ашиглах боломж гарахаас өмнө нэг хүн түүнийг тэгж үрж, тэгж үрэн таран хийгээд, чи үүнийг зогсоох юм уу мэдээлэх нь бүү хэл, огтхон ч санаа зовохгүй байвал, тийм тохиолдолд чамд асуудал байна гэсэн үг, чи тэдний нүгэлд холбогдсон бөгөөд тэднийг яллах үед чи ч бас мултарч чадахгүй.

3. Өргөлийг зээлдүүлэх

Өргөлийг дураараа ашиглах, өргөлийг зүй бусаар хэрэглэх, зарцуулахтай холбоотой бүхэн захиргааны зарлигтай зайлшгүй холбогддог бөгөөд түүнийг зөрчих шинж чанартай байдаг. Чуулганы хөрөнгийг удирдахдаа зарим хүн „Чуулганы хөрөнгө зүгээр л байж байна. Өнөө үед банкуудад бонд, сан гэх мэт бүх төрлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр байдаг бөгөөд бүгд сайн хүүтэй. Хэрвээ бид чуулганы мөнгийг авч, хөрөнгө оруулалт хийгээд, бага зэрэг хүү олбол энэ нь бурханы гэрт ашиг тус авчрахгүй гэж үү?” гэж хэлдэг. Тэгээд тэд үүнийг хэлэлцэлгүйгээр, чуулганы хэний ч зөвшөөрлийг авалгүйгээр дур мэдэн мөнгийг зээлдүүлдэг. Ингэхийн зорилго нь юу вэ? Сайхнаар хэлбэл, энэ нь Бурханы гэрт бага зэрэг хүү олж, Бурханы гэрийг бодолцож байгаа хэрэг; гэвч үнэн хэрэгтээ энэ хүмүүс аминч сэдэл өвөрлөж байдаг. Тэд хэнд ч мэдэгдэлгүйгээр мөнгийг зээлдүүлээд, эцэст нь үндсэн мөнгийг Бурханы гэрт буцааж өгөн, хүүг нь өөрсдөдөө авч үлдэхийг хүсдэг. Энэ нь үнэнч бус санаа зорилго өвөрлөж байгаа хэрэг биш гэж үү? Үүнийг өргөлийг зээлдүүлэх гэдэг. Өргөлийг зээлдүүлэх нь тэдгээрийн зохистой хэрэглээнд тооцогдож чадах уу? (Үгүй, чадахгүй.) „Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг, бурхны гэр дулаахан. Заримдаа ах эгч нар маань мөнгөөр гачигдах үеүдэд бид бурхны өргөлийг тэдэнд зээлдүүлж болохгүй гэж үү?” гэж хэлдэг өөр хүмүүс ч бий. Тэгээд зарим хүн дур мэдэн шийдвэр гаргадаг бөгөөд зарим антихрист бүр ах эгч нарт уриалж, тэднийг турхиран, „Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг, бурхан амь өгч, хүнд бүхнийг өгдөг, тиймээс жаахан мөнгө зээлдүүлэх нь тийм сүртэй зүйл биш биз дээ? Ах эгч нартаа яаралтай хэрэгцээтэй үеүдэд нь тусалж, амьдралынх нь бэрхшээлүүдийг даван туулахад нь туслахын тулд мөнгө зээлдүүлэх нь бурхны санаа зорилго биш гэж үү? Хэрвээ бурхан хүн төрөлхтнийг хайрладаг юм бол хүмүүс яаж бие биеэ хайрлахгүй байж болох юм бэ? Алив, тэдэнд жаахан мөнгө зээлдүүлээч!” гэж хэлдэг. Үүнийг сонссон мунхаг хүмүүсийн дийлэнх олонх нь „Тэгье ээ, та тэгж байгаа бол болно. Ямартай ч энэ мөнгө хүн бүрийнх, тиймээс бүгдээрээ хэн нэгэнд тусалж байна л гэж үзье” гэдэг. Ингээд нэг хүн сүр дуулиантай санаа урсгаж, хэсэг бялдууч нар тэднийг зусардсанаар эцсийн дүндээ мөнгө гарч оддог. Тэгвэл „энэ мөнгийг Бурханд өргөсөн” гэх чиний үг тооцогдох уу? Хэрвээ тооцогдох бол уг мөнгө аль хэдийн Бурханых болсон бөгөөд одоо ариусгагдсан, тиймээс үүнийг Бурханы тогтоосон зарчмын дагуу ашиглах нь л зөв байх болно. Хэрвээ тооцогдохгүй бол, чиний өргөсөн мөнгө тооцогдохгүй бол, чиний энэ өргөл өргөж буй үйлдэл чинь ямар гээч үйлдэл вэ? Энэ зүгээр л тоглоом уу? Чи Бурханаар тоглоом хийж, Түүнийг мэхэлж байна уу? Өргөхийг хүссэн зүйлсээ тахилын ширээн дээр тавьсныхаа дараа чи тэдгээр зүйлээ харамлаж эхэлдэг, учир нь тэдгээр зүйл тэнд тавигдсан ч Бурхан тэдгээрийг ашиглахгүй байгаа бөгөөд Түүнд эдгээр нь ерөөсөө хэрэггүй юм шиг харагддаг. Тиймээс, чамд тэдгээрийг ашиглах хэрэгцээ гарах үед чи авч, өөртөө ашигладаг. Эсвэл магадгүй чи хэтэрхий ихийг өргөөд, дараа нь харамсаж, заримыг нь буцааж авсан байж болох юм. Эсвэл чи өргөл өргөхдөө тодорхой бодоогүй байж байгаад, одоо түүнийг ашиглах хэрэгцээ гарсныг мэдээд чи буцааж авч байгаа байж болох юм. Энэ зан авирын уг чанар юу вэ? Энэ мөнгө болон эдгээр зүйл: хүн тэдгээрийг Бурханд өргөсөн л бол тахилын ширээн дээр тавьсантай адил бөгөөд тахилын ширээн дээр тавигдсан зүйлс гэж юу вэ? Тэдгээр нь өргөл юм. Хэдийгээр энэ нь ердөө л нэг чулуу, эсвэл ширхэг элс, мантуу, эсвэл аяга ус байсан ч чи түүнийг тахилын ширээн дээр тавьсан л бол энэ зүйл хүнд биш, Бурханд харьяалагдах бөгөөд ямар ч хүн түүнд дахин хүрэх ёсгүй. Чи түүнд шунасан ч бай, эсвэл чамд үүнийг ашиглах зүй ёсны хэрэгцээ байна гэж бодсон ч бай, ямар ч хүнд дахин үүнийг эзэмших эрх байхгүй. Зарим хүн „бурхан хүн төрөлхтнийг хайрладаггүй гэж үү? Тэр хүн төрөлхтөнд хувь хүртээвэл яах юм бэ? Яг одоо чи цангаагүй, чамд ус хэрэггүй байна, харин би цангаж байна, тэгэхээр би яагаад ууж болохгүй гэж?” гэж хэлдэг. Гэхдээ тэгвэл Бурхан зөвшөөрч байгаа эсэхийг чи харах ёстой. Хэрвээ Бурхан зөвшөөрвөл энэ нь Тэр чамд эрх өгсөн бөгөөд чамд үүнийг ашиглах эрх байгааг батална; харин Бурхан зөвшөөрөхгүй бол чамд үүнийг ашиглах эрх байхгүй. Чамд эрх байхгүй, Бурхан чамд эрх өгөөгүй нөхцөл байдалд Бурханы эзэмшлийн зүйлийг ашиглах нь томоохон цээрийг зөрчиж байгаа хэрэг бөгөөд энэ нь Бурханы хамгийн их жигшдэг зүйл юм. Бурхан хүний халдлагуудыг тэвчдэггүй гэж хүмүүс үргэлж хэлдэг боловч Бурханы зан чанар үнэндээ ямар болохыг, эсвэл хийдэг зүйлсээс нь аль нь Түүний зан чанарт халдах хамгийн их магадлалтайг тэд хэзээ ч ойлгож байгаагүй. Бурханы өргөлийн асуудал дээр олон хүн тэдгээрийг байнга санаж, дураараа ашиглах юм уу хуваарилахыг, өөрсдийн хүслээр ашиглах, эзэмших, тэр ч бүү хэл үрэн таран хийхийг хүсдэг; гэхдээ би чамд хэлье, чи өнгөрсөн, чи үхвэл зохино! Бурханы зан чанар ийм байдаг. Бурхан Өөрийнх нь эд зүйлсэд хэнийг ч хүрэхийг зөвшөөрдөггүй; Түүний сүр жавхлан ийм байдаг. Хүмүүст тэдгээрийг ашиглах эрхийг Бурхан өгдөг ганцхан нөхцөл байдал байдаг бөгөөд энэ нь чуулганы дүрэм журам болон тэдгээрийн хэрэглээг зохицуулах зарчмын дагуух зохистой хэрэглээ юм. Эдгээр хязгаарын дотор байхыг Бурхан хүлээн зөвшөөрдөг боловч эдгээр хязгаараас давах нь Бурханы зан чанарт халдаж буй хэрэг бөгөөд захиргааны зарлигыг зөрчиж байгаа хэрэг болно. Энэ нь тийм л хатуу бөгөөд хэлэлцэх ямар ч зай үлдээдэггүй, мөн өөр ямар ч арга зам байхгүй. Тиймээс өргөлийг үрэн таран хийх, шамшигдуулах, эсвэл зээлдүүлэх зэрэг зүйлсийг хийдэг хүмүүс Бурханы нүдэнд антихристүүд гэж тодорхойлогддог. Яагаад тэднийг антихристүүд гэж тодорхойлох хэмжээнд тийм хатуу ширүүн ханддаг вэ? Хэрвээ Бурханд итгэдэг хүн Бурханд харьяалагддаг бөгөөд ариусгагдсан зүйлсэд хүрэх, эсвэл ашиглах, эсвэл дураараа үрэн таран хийж зүрхлэх хэмжээнд хүрч чадаж байвал тэд ямархуу хүн бэ? Ийм хүн бол Бурханы дайсан юм. Зөвхөн Бурханы дайснууд л Түүний эд зүйлсэд ийм хандлагаар хандах болно; ямар ч жирийн завхарсан хүн ингэхгүй, бүр амьтан ч ингэхгүй, зөвхөн Бурханы дайснууд, Сатан болон агуу улаан луу л ийм зүйл хийх болно. Үүнийг хэтэрхий хатуу хэлж байна уу? Үгүй, энэ бол бодит үнэн бөгөөд бүрэн зөв юм. Сатаны төрлийнхөн Бурханд харьяалагддаг зүйлсэд яаж хүрч чадах юм бэ? Бурханы сүр жавхлан ийм байдаг!

4. Өргөлийг залилан ашиглах

Өөр зарим хүн нь Бурханы гэрээс мөнгө, эд зүйл нэхэнянз бүрийн шалтаг тоочиж: „Манай чуулганд нэг сандал дутаад байна, тиймээс бидэнд нэгийг аваад өг. Манай чуулганы зарим ах эгчид үүргээ гүйцэтгэхэд ашиглах компьютер алга, тиймээс бидэнд Maк компьютер аваад өг. Бид ажлынхаа явцад хүмүүстэй байнга холбоо барьдаг болохоор утасгүй байж болохгүй, тиймээс бидэнд iPhone аваад өг. Гэхдээ ганцхан утастай байх нь дэмий, маш төвөгтэй байх болно, учир нь заримдаа бид өөр өөр хүмүүстэй холбоо барих хэрэгтэй болдог. Тэгээд ганцхан шугамтай байвал биднийг хянах магадлал маш өндөр, тиймээс хэд хэдэн шугамтай байвал л болно” гэж хэлдэг. Ингээд энэ хүмүүсийн зарим нь өөртөө дөрөв, таван гар утас, нэг дор хоёр, гурван зөөврийн компьютер авч явдаг; тэд маш сүртэй харагддаг ч ажлын гүйцэтгэл нь муу байдаг. Тэд энэ бүх зүйлийг яаж олж авсан бэ? Бүгдийг нь залилан олж авсан. Өмнө нь бид нэгэн мунхаг эмэгтэйн тухай ярьсан, тэр бол сонгодог антихрист байсан. Бурханы гэр нэг чуулганы барилгыг засварлаж байх үед тэрээр нэг залуутай нийлж чуулганы мөнгийг залилан ашиглаж, Бурханы гэрт ихээхэн хохирол учруулсан. Энэ залуу засварын ажлыг хийхдээ үл итгэгч гүйцэтгэгчийн хийдэг шиг дундаас нь ашиг унагаж, бүх зүйлийг өндөр зэрэглэлийнхийг нь худалдаж авч, маш их нэмэлт мөнгө үрсэн. Зарим хүн асуудал байгааг анзаарах үед энэ мунхаг эмэгтэй тэр залууд үүнийг нуун дарагдуулж, далдлахад нь тусалсан бөгөөд тэд хамтдаа Бурханы гэрийн мөнгийг залилсан. Эцсийн дүндээ тэд баригдаж, хоёулаа хөөгдсөн. Ингэж тэд өөрсдийнхөө сүйрлийг дуудаж, амьдралаа сүйтгэсэн. Уйлж гоншигноод тэдэнд ямар нэмэр байхав? Эцсийн дүндээ байдал ийм болж эргэж байхад тэд анхнаасаа яагаад тэгж авирласан юм бэ? Тэр мунхаг эмэгтэй өргөлийг залилан ашиглаж байхдаа яагаад үүнийг сайтар бодож үзээгүй юм бэ? Бурханы гэр түүнийг хөөж, мөнгийг нь буцааж төлүүлсэн нь хэтрүүлсэн хэрэг байсан уу? (Үгүй.) Өөрийнх нь үйлдлийн үр дагавар тэр! Ийм төрлийн хүн өрөвдүүлэх эрхгүй. Тэдэнд өршөөнгүй хандах ямар ч боломжгүй. Тэгээд бас бидний өмнө нь ярьж байсан нөгөө эмэгтэй удирдагч байна. Тэрээр чуулганы мөнгөнөөс нэлээд ихийг нууцаар авч, нэг үл итгэгчид зээлдүүлсэн. Хожим нь түүнд бас арга хэмжээ авсан. Зарим хүн дотроо „Тэр зүгээр л жаахан мөнгө зээлдүүлээгүй гэж үү? Буцааж төлүүлээд л болчих. Яагаад түүнийг зайлуулна гэж? Энэ чинь нэлээд сайн хүн нүд ирмэхийн зуурт үл итгэгч болж, амьжиргаагаа залгуулахын тулд гадагш гарч ажиллах хэрэгтэй болно гэсэн үг шүү дээ. Тэр үнэхээр өрөвдмөөр юм!” гэж бодож магадгүй. Энэ хүн өрөвдмөөр юм уу? Чи яагаад түүнийг жигшмээр гэж хэлэхгүй байгаа юм бэ? Чи яагаад түүний хийсэн зүйлсийг харахгүй байгаа юм бэ? Түүний хийсэн зүйлийг чи үлдсэн амьдралынхаа туршид жигшихэд хангалттай байхад чи энд түүнийг өрөвдөөд байж байна! Түүнийг өрөвддөг хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол бүгд мунхаг хүмүүс бөгөөд хүн бүрд ялгаваргүйгээр сайхан сэтгэл гаргадаг хүмүүс юм.

5. Өргөлийг хулгайлах

Антихристүүд чуулганы санхүүг хянадаг сүүлийн нэг илрэл байдаг нь өргөлийг хулгайлах юм. Зарим мунхаг хүн өргөл өргөхдөө „баруун гарынхаа хийж байгааг зүүн гартаа бүү мэдэгд” гэх зарчмыг баримталдаг бөгөөд тэгээд бүр итгэж болох эсэх нь тодорхойгүй хүний гарт өргөж буй мөнгөө даатгадаг. Тэд: „Миний энэ удаа өргөж байгаа өргөл нэлээд их хэмжээний мөнгө, тиймээс өөр хэнд ч бүү мэдэгд, мөн үүнийг дансны дэвтэрт бүү бич. Би үүнийг бусад хүний өмнө биш, Бурханы өмнө хийж байна. Бурхан л үүнийг мэдэж байвал болоо. Хэрвээ бид ах эгч нарт мэдэгдвэл тэд намайг шүтэж магадгүй. Тиймээс тэднийгнамайг хүндлэхээс зайлсхийхийн тулд би үүнийг нууцаар хийж байна” гэдэг. Үүнийг хийсний дараа тэд өөрсдөдөө нэлээд сэтгэл хангалуун байж: „Би өргөлөө зарчимтай, даруухан, ухаалаг байдлаар өргөж, үүнийг бүртгэлээс гадуур үлдээж, ах эгч нарын хэнд нь ч мэдэгдэлгүйгээр хийлээ” хэмээн боддог. Гэвч аливааг хийх энэ мунхаг арга барил нь шунахай хүмүүст буруугаар ашиглах сиймхийг бүрдүүлсэн. Өргөлийг өргөмөгц өргөлийг нь авсан антихрист явж түүнийг банканд байршуулж, өөрийнхөө болгон авдаг. Тэгээд тэд бүр өргөл өргөж буй хүнд: „Дараагийн удаа чи өргөл өргөхдөө адилхан байдлаар хийх ёстой. Ингэж хийх нь зөв бөгөөд зарчимд нийцдэг; өргөл өргөхдөө хүн даруухан байх ёстой. бурхны гэр хүмүүсийг өргөл өргөхийг уриалахгүй байхыг хэлсэн. Энэ нь хүмүүсээс даруухан байж, өргөл өргөснийхөө дараа ч энэ тухайгаа ярихгүй байх, мөн хэдий хэмжээний мөнгө өгснөө дэлгэхгүй байх, тэр ч бүү хэл хэнд өгснөө хэлэхгүй байхыг шаардаж байгаа хэрэг юм” гэж хэлнэ. Энэ өргөлийг өргөсөн хүн хүмүүсийг нэвт харж чадах уу? Тэр яагаад ийм тэнэг алхам хийдэг юм бэ? Хүний зүрх сэтгэл хэчнээн хорон муу, хар санаатай байж болохыг огтхон ч төсөөлөөгүй тэд энэ хүнд тэр бүх итгэлийг хүлээлгэсэн бөгөөд эцсийн дүндээ мөнгөө хулгайлуулдаг. Энэ бол хэн нэгэн антихристэд сиймхий гаргаж өгснөөр, мөнгөхулгайлах боломж олгож буй тохиолдол юм. Гэхдээ боломж олгоогүй байхад ч мөнгө хулгайлж чадах антихристийн тохиолдол байдаг уу? Хэн нэгэн хүн бүртгэл хөтөлж байхдаа зориуд буруу дүн бичих, эсвэл бага дүн бичиж, хүмүүсийг анхааралгүй байх үед мөнгийг бага багаар сэмхэн суйлдаг тохиолдол байдаг уу? Ийм төрлийн хүн нэлээд олон байдаг. Ийм хүмүүс эд баялагт шунахайрдаг, тэд дорд, хорлонтой зан араншинтай бөгөөд боломж л олдвол юу ч хийхээс буцдаггүй. „Боломж бэлтгэлтэй нэгэнд ирдэг” гэсэн үг байдаг. Шунахай биш хүмүүс эдгээр зүйлийг анзаардаггүй боловч шунахай хүмүүс үргэлж анзаардаг. Тэдний оюун ухаан мөнгөний тал дээр үргэлж төлөвлөгөө боловсруулж, ашиглах сиймхий хайж олох талаар бодож, яаж далимдуулж, мөнгийг сэмхэн үрж болохыг тооцоолж байдаг.

Нэг ийм тэнэг эмэгтэй байсан юм. Нэг удаа Би түүнтэй ярилцаж байхдаа чуулган зарим нэг ном хэвлүүлэх гэж байгаа тухай сэдэв хөндөж, хэвлэлийн талаар ямар нэг зүйл мэдэх эсэхийг нь асуув. Тэрээр бөөн онол ярьж хариулсныхаа дараа шуудхан: „Ерөнхийдөө хэвлэгчид ном хэвлэхдээ шимтгэл авдаг. Хэрвээ бид үл итгэгчээр энэ ажлыг хийлгэвэл нэлээд хэмжээний далд тохироо явагдах нь гарцаагүй бөгөөд тэд ширээн доогуур өөрсдөдөө нэлээд их ашиг унагах нь лавтай” гэж хэлэв. Ярьж байхдаа тэрээр баярласандаа гэрэлтэж эхлэв. Түүний нүд нь сэргэж, хөмсөг нь духандаа тултал өргөгдөж, хацар нь улайж, баярлаж, догдолж байв. Би дотроо: „Хэрвээ чи энэ хэвлэлийн ажлыг зохицуулж чадах бол үүнийг хариуцаж ав, тэгээд энэ талаар хэр ихийг мэдэж байна тэр хэмжээгээрээ Надад хэл. Чи юунд ингэтлээ догдлоод байгаа юм бэ?” гэж бодсон. Гэвч үүнийг оюун ухаандаа эргэцүүлж эхэлмэгцээ Би учрыг нь олсон: Эндээс олох ашиг байсан. Тэр хэвлэх ажлыг яаж хийх, ямар ном хэвлэх, чанар нь ямархуу байх, эсвэл хэвлэлийн үйлдвэрийг хэрхэн хайж олох талаар огтхон ч санаа зовоогүй – түүний санаа тавьсан ганц зүйл нь дундаас нь ашиг унагах байлаа. Юу ч хийгдээгүй байхад тэр аль хэдийн хувь авах тухай ярьж байв. Би: „Ядуурал чамайг ухаанаа алдахад хүргэсэн нь лавтай. Бурханы гэрт ном хэвлүүлээд хувь авна гэж чи яаж найдаж чадаж байна аа? Ном тараахдаа Бурханы гэр ганц ч зоосны ашиг олдоггүй, бүх зүйлийг үнэгүй тараадаг байхад чи дундаас нь ашиг унагахыг хүсэж байна уу?” хэмээн бодсон. Энэ эмэгтэй үхлээ дуудаж байсан биш үү? Бурханы гэр түүнд энэ ажлыг хариуцуулахаас ч өмнө Намайг зүгээр л лавлаж асууж байх үед тэр аль хэдийн дундаас нь ашиг унагах тухай ярьж байв. Хэрвээ ажлыг үнэхээр түүний гарт өгсөн бол тэр хувь аваад зогсохгүй бүх мөнгийг аваад зугтаж маш сайн чадах байсан – чи түүнд хэдийг өгнө, тэр чамаас төдий чинээг залилж, төдий чинээг хулгайлах байсан. Би үүнийг хэтрүүлэн хэлж байна уу? Энэ тэнэг эмэгтэй үнэхээр бүтэхгүй амьтан байсан, тийм биз дээ? Хэрэв та нар Надаас асуувал, тэр бол олж болох ямар ч мөнгийг олж авч зүрхлэх дээрэмчин, танхай этгээд байсан. Бурхан үүнийг зөвшөөрөх эсэхийг асуухаа түр хойш тавиад, тэр эмэгтэй үүнийг мөс чанараараа зохицуулдаг эсэх, түүний зохицуулдаг арга барилыг ах эгч нар хүлээн зөвшөөрч чадах эсэх, Бурханы сонгосон хүмүүс түүнийг уучилж чадах эсэхийг л ах эгч нараас асууцгаая.

Тэгээд бас дурдах төдийд ч ой гутмаар зарим хүн байдаг. Тэд Бурханы гэрийн ажлыг хариуцаж авахдаа үл итгэгчидтэй нийлж үнэ хөөрөгдөж, Бурханы гэрээр асар их мөнгө төлүүлэн, хохирол амсуулдаг. Хэрвээ чи үүнийг нь худалдаж авахгүй, эсвэл саналыг нь зөвшөөрөхгүй гэж хэлвэл тэд уурлаж бухимдан, чамайг ятгах юм уу болиулахын тулд элдэв аргаар оролдож, чуулганаас мөнгө салгаж авдаг. Үл итгэгчдэд мөнгө төлөгдөж, тэд ашиг хүртэж, нэр хүнд нь ч бас өсөх үед тэд яг л сугалаанд хожсон мэт баярладаг. Энэ нь гаднынхны талд орж, өргөлийг үрэн таран хийж байгаа хэрэг бөгөөд Бурханы гэрт өчүүхэн төдий ашиг тус олохын төлөө хэзээ ч чармайдаггүй. Ном хэвлэх ажлыг хариуцаж байсан тэр тэнэг эмэгтэйчүүд яагаад чөлөөлөгдсөн бэ? Учир нь тэд Бурханы гэрт хохирол амсуулж, болчимгүй авирласан. Тэд үл итгэгчидтэй тохиролцохдоо үнийг нь чадах чинээгээрээ доош дарсаар, бүр үйлдвэрлэлийн өртгөөс нь ч доогуур болгож, үл итгэгчид тэдэнтэй цаашид бизнес хийхийг хүсэхгүй болтол нь ой гутмаар байдалд хүргэсэн. Эцсийн дүндээ үл итгэгчид дурамжхан зөвшөөрсөн боловч чанар нь маш их алдагдсан. Надад хэл дээ, алдагдалтай бизнес хийхийг сайн дураараа зөвшөөрөх хүн ер нь байдаг уу? Энэ ертөнцийн хүмүүс амьд үлдэх ёстой бөгөөд бизнес хийхдээ үйлдвэрлэлийн өртгөөс гадна амьжиргааны зардал, хөдөлмөрийн хөлсөө нөхөхүйц хангалттай мөнгө олох ёстой. Энэ эмэгтэйчүүд тэр үл итгэгчдэд ямар ч мөнгө олох боломж олгоогүй, үнэ дээр нь үндэслэлгүйгээр тохиролцож, чадах чинээгээрээ доош дарж, энэ бүх хугацаанд Бурханы гэрийн төлөө мөнгө хэмнэж байна гэж бодож байсан бөгөөд энэ нь юугаар төгссөн бэ? Нөгөө тал ажлын чанар болон үдэлтийн чанараас таналт хийсэн. Хэрвээ тэд эндээс алдагдлаа нөхөхгүй бол хохирол амсахгүй гэж үү? Хэрвээ хохирол амсах байсан бол тэд уг ажлыг хийх байсан уу? Тээр эмэгтэйчүүдэд илүү ашигтай байхаар тохиролцохыгг тэд зөвшөөрч чадах байсан гэж үү? Үгүй, тэр боломжгүй. Хэрвээ тэр эмэгтэйчүүдэд илүү ашигтай байхаар тохиролцохыг зөвшөөрөх байсан бол тэд бизнес биш, буяны үйлс хийж байгаа хэрэг болох байсан. Тэр тэнэг эмэгтэйчүүд үүнийг нэвт харж чадаагүй, Тэд Бурханы гэрийн даалгаврыг ийм маягаар зохицуулж, бүх зүйлийг тэр чигт нь балласан. Эцэст нь тэд баахан шалтаг тоочиж: „Би Бурханы гэрийг л бодож байсан. Би Бурханы гэрт мөнгө хэмнэж байсан. Нэг зоос хэмнэнэ гэдэг нь нэг зоос хэмнэсэн хэрэг, хоёр зоос хэмнэнэ гэдэг нь нэг зоос олсон хэрэг!” гэж хэлсээр байсан. Тэд дэмий чалчиж байсан! Тэд салбарын дүрэм журам гэж юу болохыг мэдэж байсан уу? Тэд тогтсон жишиг, үндэслэлтэй байх гэж юу болохыг мэдэж байсан уу? Ингээд эцсийн үр дүн нь юу байсан бэ? Зарим ном маш муу чанартай байсан, хэд эргүүлсний дараа хуудаснууд нь салж эхлэн, ном бүхэлдээ салж унаад, унших боломжгүй болсон тул бүгдийг нь дахин хэвлэхээс өөр аргагүй болсон. Энэ нь мөнгө хэмнэсэн байна уу, эсвэл илүү их зардал гаргасан байна уу? (Илүү их мөнгөний зардал гаргасан байна.) Энэ бол тэр тэнэг эмэгтэйчүүдийн тарьсан сүйрэл байв.

Антихристүүд өргөлд ханддаг арга барил нь ямар ч зарчимгүй, хүн чанаргүй байдаг бодит үнэн нь тэдний хорон муу, харгис зан чанарын хөдөлшгүй нотолгоо юм. Тэдний өргөлд болон Бурханд хамаатай бүхэнд ханддаг арга барилаас дүгнэхэд антихристийн зан чанар үнэхээр Бурхантай тэрсэлддэг. Тэд Бурханд хамаатай өргөлийг дээд зэргээр үл тоомсорлож, түүгээр наадаж, хүссэнээрээ хандаж, өчүүхэн төдий ч хүндлэл үзүүлдэггүй бөгөөд ямар ч хил хязгааргүй байдаг. Хэрвээ тэд Бурханд хамаатай зүйлст хандахдаа ийм байдаг юм бол Бурханд Өөрт нь хэрхэн ханддаг вэ? Эсвэл Түүний айлдсан үгэнд хэрхэн ханддаг вэ? Хариулт нь өөрөө илэрхий байна. Энэ бол антихристийн уг чанар-мөн чанар, хорон муу болон харгис байдалд захирагдсан антихристийн мөн чанар юм; энэ бол жинхэнэ антихрист мөн. Үүнийг ой тоондоо тогтоож ав: Өргөлийг үрэн таран хийх, шамшигдуулах, зээлдүүлэх, залилан ашиглах, эсвэл хулгайлах чадвартай хүний тухайд бусад илрэлийг нь ажиглах шаардлагагүй. Эдгээр ангиллын аль нэг нь л байхад энэ хүнийг антихрист гэж тодорхойлоход хангалттай. Тэд ийм төрлийн хүн мөн эсэх, ирээдүйд иймэрхүү зүйл хийж чадах эсэхийг нь чи лавлаж, судалж, тэр ч бүү хэл нягтлах шаардлагагүй. Эдгээр ангиллын ганцханд нь л нийцэж байвал тэд антихрист, Бурханы дайсан байх тавилантай. Та нар бүгд хараарай: энэ нь та нарын аль хэдийн сонгосон удирдагч байна уу, эсвэл сонгохоор шийдсэн удирдагч байна уу, эсвэл та нарын нэлээд сайн гэж үздэг хүмүүсийн нэг байна уу хамаагүй ийм зан авир, эсвэл ийм хандлага гаргадаг хэн боловч антихрист байхаас зайлж чадахгүй.

Миний өнөөдөр нөхөрлөсөн зүйлсээс та нар ямар нэгэн сургамж авсан уу? Та нар үнэний талаар ойлголттой болсон уу? Та нар энэ талаар тодорхой ярьж чадахгүй байгаа учраас та нар ямархуу сургамж авах ёстойг Би та нарт хэлье. Хүмүүсийн Бурханд өргөдөг зүйлсийн талаар чи ямар нэг төлөвлөгөө боловсруулж болохгүй. Эдгээр зүйл юу ч байсан, үнэ цэнтэй эсэх, чамд хэрэгтэй эсэх, үнэтэй эсэхээс үл хамааран – чи тэдгээрийн талаар ямар ч төлөвлөгөө боловсруулж болохгүй. Хэрвээ чамд чадвар байгаа бол гадагш гарч мөнгө ол – хүссэнээрээ ихийг ол, хэн ч үүнд саад болохгүй, гэхдээ чи Бурханы өргөлийн талаар ямар ч төлөвлөгөө боловсруулж яасан ч болохгүй. Энэ сонор сэрэмж бол та нарт байх ёстой зүйл; энэ ухаалаг байдал бол та нарт байх ёстой зүйл. Дээрх бол нэг сургамж. Өөр нэг сургамж нь өргөлийг үрэн таран хийх, шамшигдуулах, зээлдүүлэх, залилан ашиглах, хулгайлах үйлдэл хийдэг хэнийг ч Иудасын төрлийнхөн гэж үзэх ёстой. Ийм төрлийн үйлдэл, дадлыг хэрэгжүүлсэн хүмүүс Бурханы зан чанарт аль хэдийн халдсан бөгөөд Бурхан тэднийг аврахгүй. Чи энэ хэрэг явдал дээр ямар ч гэнэн бодол тээж болохгүй. Би үүнийг ингэж хэлсэн бөгөөд Бурхан эдгээр зүйлийг биелүүлнэ. Үүнийг тогтоосон, тохиролцох ямар ч боломжгүй. Зарим хүн: „Миний шамшигдуулсан хэрэгт нөхцөл байсан: Би тэр мөнгийг хайхрамжгүй үрэх үедээ залуу, мунхаг байсан, гэхдээ би бурхны гэрээс тийм ч их мөнгө луйвардаагүй, зүгээр л 20-30, эсвэл 30 юм уу 50 юань хулгайлсан” гэж хэлнэ. Гэхдээ энэ нь мөнгөн дүнгийн тухай биш; асуудал нь чи ингэх үед чиний үйлдлийн бай нь Бурхан байдаг. Чи Бурханы зүйлст хүрсэн бөгөөд тэгэх нь хүлээн авах аргагүй юм. Бурханы зүйлс бол нийтийн өмч биш, хүн бүрд хамаатай биш, чуулганд хамаатай биш, Бурханы гэрт хамаатай биш: Тэдгээр нь Бурханд хамаатай бөгөөд чи эдгээр ухагдахууныг хольж хутгаж болохгүй. Бурхан „Миний зүйлс болон өргөл чуулганд хамаатай бөгөөд чуулган тэдгээрийг хуваарилах ёстой” гэж боддоггүй, чамд ч тэгж хэлээгүй, харин „Надад өргөсөн бүх өргөл чуулганд, Бурханы гэрт хамаатай бөгөөд ах эгч нар хариуцдаг, үүнийг ашиглахыг хүссэн хэн боловч зүгээр л мэдэгдэх хэрэгтэй” гэж бүр ч хэлээгүй. Бурхан тийм зүйл хэлээгүй, Тэр хэзээ ч ингэж хэлээгүй. Тэгвэл Бурхан юу гэж хэлсэн бэ? Бурханд өргөсөн зүйл Бурханд хамаатай бөгөөд энэ зүйлийг тахилын ширээн дээр өргөсөн л бол нэгмөсөн Бурханд хамаатай болдог, ямар ч хүнд үүнийг дур мэдэн ашиглах эрх ч, эрх мэдэл ч байхгүй. Өргөлийн талаар төлөвлөгөө боловсруулах, түүнийг шамшигдуулах, залилан ашиглах, хулгайлах, зээлдүүлэх, үрэн таран хийхээр оролдох – энэ бүх үйлдэл нь Бурханы зан чанарын эсрэг халдлага, антихристүүдийн үйлдэл хэмээн яллагддаг бөгөөд Ариун Сүнсийг доромжлох нүгэлтэй дүйцдэг, үүний төлөө Бурхан чамайг хэзээ ч уучлахгүй. Бурханы сүр жавхлан ийм байдаг бөгөөд хүмүүс үүнийг дутуу үнэлж болохгүй. Чи бусдыг дээрэмдэх юм уу хулгай хийх үед хуулиар нэгээс хоёр жил, эсвэл гурваас таван жилийн ял авч магадгүй бөгөөд чи гурваас таван жил шоронд хоригдсоныхоо дараа ямар ч гэмт хэрэгт буруугүй болно. Гэвч чи Бурханы зүйлс, Бурханы өргөлийг авч, ашиглах үед энэ нь Бурханы нүдэнд мөнхийн нүгэл, уучилж боломгүй нүгэл юм. Би эдгээр үгийг чамд хэлсэн бөгөөд үүнийг зөрчсөн хэн боловч үр дагаврыг нь үүрэх ёстой. Цаг нь ирэх үед Би чамд хэлээгүй гэж чи гомдоллохгүй байсан нь дээр. Би өнөөдөр энд үгээ чамд тодорхой хэлж, самбарт хадаас хадах мэт баттай суулгасан бөгөөд энэ нь биелэх болно. Үүнд итгэх эсэх чинь чамаас шалтгаална. Айхгүй байна гэж хэлдэг хүмүүс байдаг. За, хэрвээ чи айхгүй байгаа бол байдал яаж эргэхийг хүлээгээд хар. Шийтгүүлэх хүртлээ бүү хүлээ, учир нь тэр үед уйлж, шүдээ хавирч, цээжээ дэлдэхэд хэтэрхий оройтсон байх болно.

2020 оны 10 дугаар сарын 24

Өмнөх: 12-р зүйл: Байр суурь байхгүй юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг

Дараах: 4 дэх сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Антихристүүдийн ёс жудаг, тэдний зан чанар-мөн чанарыг нэгтгэн дүгнэх нь (I хэсэг)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих