645 Нугарал болон бүтэлгүйтлийг туулах нь Бурханы ерөөл мөн

1 Бурхан чамайг элдэв янзын салхи шуурга, үймээн, хүндрэл, олон ухралт туулахад хүргэдэг. Эцсийн эцэст чи элдэв янзын салхи шуурга, бэрхшээл, үймээн, ухралт, бүтэлгүйтэл туулах ёстой болох явцдаа Бурханы хэлдэг бүх зүйл зөв, чиний итгэл, үзэл, төсөөлөл, мэдлэг, бүгд буруу гэдгийг олж мэддэг. Тэдгээр нь чамайг амьдралын зөв зам руу залж чиглүүлж чаддаггүй, мөн үнэнийг ойлгож, Бурханы өмнө очиход хүргэж чаддаггүй бөгөөд чиний алхдаг зам бүтэлгүйтлийн зам байдаг. Чиний хувьд энэ нь шаардлагатай үйл явц бөгөөд аврал туулах явцдаа чиний олж авах ёстой зүйл юм. Гэвч үүнд бас Бурхан гунигладаг: Хүмүүс тэрслүү, завхарсан зан чанартай учраас ийм үйл явцыг туулж, эдгээр ухралтыг мэдрэх ёстой.

2 Бурхан юу ч хийлээ гэсэн хүнд хамгийн сайн сайхныг хүсдэг. Бурхан ямар ч орчин бүрдүүллээ гэсэн, хамгийн сайн үр дүн харахыг үргэлж хүсдэг. Чи ухралт, бүтэлгүйтэлтэй тулгарлаа гэе. Бурхан чамайг бүтэлгүйтлээсээ гарч чадалгүй, сэтгэл гутралд орохыг харахыг хүсдэггүй. Харин, үнэнийг эрж хайж, бүтэлгүйтлийнхээ шалтгааныг олж, хийсэн зүйл чинь буруу байсан гэдгийг ухаарч, Бурханы үгийн дагуу үйлдэх нь л зөв гэдгийг ухаарч чаддаг байхыг чинь харахыг Бурхан хүсдэг. Чи энэхүү ухралт, бүтэлгүйтлээр дамжуулан аливааг ойлгож, өсдөг. Бурхан үүнийг харахыг хүсдэг. Бурхан сайн санаа зорилгоор үйлддэг бөгөөд Түүний бүх үйл нуугдмал хайрыг нь агуулж байдаг. Хэдийгээр энэ нь бас шаналгаатай, тэднийг хатуужуулдаг зүйл боловч бүтэлгүйтэл туулах нь хүмүүст сайн. Харин тийнхүү хатуужсанаар чи эцэст нь Бурхан руу эргэн очиж, Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг үнэн хэмээн хүлээн авахад хүрдэг бол тийм хатуужил, ухралт, бүтэлгүйтэл чамд ач тусаа өгдөг.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Паулын уг чанар, мөн чанарыг хэрхэн ялган таних вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 644 Товойлгогч болон үйлчлэх нь насан туршийн ерөөл билээ

Дараах: 646 Хүн төрөлхтний дундах хамгийн сайхан зүйл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих