6. Алдар нэр, эд баялаг надад зовлон шаналал авчирсан

Тянь Тянь, Хятад

Нэг хавар би хэдэн ахмад эмчийн хамт хээр гарч хоол хийхээр явсан юм. Биднийг явж байх зуур тосгоны зарим хүн Ван эмчийг таньж байв. Тэд Ван эмчийг хараад их л баярлаж бас талархан байлаа. Түүнтэй халуун дулаанаар мэндэлж байв. Дараа нь бид хоол хийх болоход зарим нэг зүйл бидэнд дутуу байгааг анзаарав. Гэтэл тосгоныхон үнэхээр найрсаг хандсан. Юм хэрэг болсныг харчхаад өөрсдийнхийгөө бидэнд өгсөн. Өдөр тутмын зарим нэг зүйл тэр үед ховор, бас чамгүй үнэтэй байсныг хэлэх үү. Жишээ нь, сүү ховор байлаа. Олон хүн сүү авахдаа дараалалд зогсох хэрэгтэй болдог байсан юм. Гэтэл сүүний үйлдвэрт ажилладаг хүмүүс бидэнд шууд л сүү авчраад өгсөн … Энэ бүхэн Ван эмчийн нэр хүндээс л болсон хэрэг шүү дээ. Ван эмч нүдээ онийлгон байж инээмсэглэхийг нь харсан би өөрийн эрхгүй түүнд атаархаад, дотроо ийн бодсон юм: “Хүмүүс Ван эмчийг үнэхээр их хүндлэх юм! Хаа ч явсан хүмүүс түүнийг хүндэлдэг тул юунд ч санаа зовох хэрэг гардаггүй байх. Аливаа ажлыг хялбархан бүтээхийн тулд нүүр царайгаа харуулахад л болох юм байна. Гэтэл би хэн ч танихгүй клиникийн эмч төдий. Би ингэж эмчлүүлж болохгүй. Би ердөө л Ван эмчийн нөмөр нөөлөгт хоргодож байна шүү дээ.” Сэтгэл гонсойж урам муутай байсан ч Ван эмчийн бууралтсан үсийг хараад ийн бодлоо: “Нас минь залуу байгаа биш үү? Зүй ёсоор нь анагаах ухааныг судалж, ахмад эмч нараас суралцах юм бол хожим нь алдартай болж тэдэн шиг хүндлэгдэх боломжтой, өөрөө л хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй.”

Тэр явдлаас хойш, нэг сарын турш хичээл зүтгэл гаргасны хүчинд би ээлжийн ажлаа хийхийн хажуугаар мэс заслаар дадлагажих боломжтой болов. Гэхдээ энэ бол эхний алхам байв. Илүү их ажиллах хэрэгтэй хэвээр байсан. Тиймээс эмчилгээний онолыг тасралтгүй судлав. Ажлынхаа хажуугаар ур чадварын шалгалт өгч эмчилгээний бүх төрлийн хичээлд суув. Яаралтай мэс засал гарч ирвэл ажлын эсвэл ажлын бус цагаар байсан ч, мэс засалд дадлагажих боломжийг алдаж байсангүй. Заримдаа мэс засалтай үед маш их өлсөх ч алдаа гаргаж болохгүй тул өөртөө анхаарах боломжгүй байв. Заримдаа бүр 24 цаг тасралтгүй ажиллах ч хэрэг гарна. Ажлаасаа буусны дараа толгой тархи ажиллахгүй, бие маань туйлдталаа ядарсан байдаг байлаа. Амрахын хүслэн болох ч аавын маань надад хэлж байсан үгийг эргэж санана. “Зовохгүй бол жаргахгүй”. Бас зорилгодоо хүрэхийн тулд хичээнгүйлэн ажиллах тухай ярьсан түүхүүдийг нь санана. Тэгээд цааш яваад бай, хэмээн өөрийгөө зоригжуулна. Хичээнгүйлэн ажиллаад бай, хэмээн өөрийгөө хүчилнэ. Шөнө гэртээ орж ирэнгүүтээ ор луугаа зүглэдэг байлаа. Байдгаараа тэнийж хэвтээд, эцэж ядран, өвдөж шархирсан биеэ амраана. Унтах гээд нүдээ анихаар мэс заслын бүх үйл явдал санаанд гялс хийн орж ирнэ. Оюун санаа минь сульдаж доройтоод мэс заслын үед алдаа гаргах шалтгаан болох вий гэж дотроо эмээнэ. Ажил дээрээ жижиг алдаа гаргаад мэс засал дахиж хийх эрхгүй болсон ажлын хуучин хамтрагч нарынхаа тухай бодно. Ямар нэг зүйл буруугаар эргэвэл би амжилтад хэзээ ч хүрэхгүй. Ингэж бодохоор тэр даруй стресст автаж, ядарч цуцан, айж эмээн, сэтгэл түгшинэ. Бие цогцос, сэтгэл санаа минь туйлдталаа ядарсан байлаа. Заримдаа маргаашийн хуваарьт мэс заслын талаар бодно, бас гэртээ хэдий оройтож харьсан байлаа ч маргаашийн мэс засалтай холбоотой онолын мэдлэгээ ахин дахин шалгаж, засаж сайжруулах хэрэгтэй болно. Ингэж байж алдаа гаргахаас сэргийлнэ. Маш их ядарсан байлаа ч би өөрийгөө шавдуулна. Ингэснээр хэзээ нэгэн цагт “Хичээнгүйлэн ажилла! Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж хэлэх боломжтой болно.

Долоон жил хичээнгүйлэн, шургуу ажилласны эцэст би мэргэшсэн эмч болсон. Тухайн үед сэтгэлд хамгийн их орж ирдэг үг нь: Хэрэг нь гарлаа шүү! Миний цол зэрэг нэмэгдэнгүүт намайг гэх үнэлэмж ч нэмэгдсэн. Мэргэшсэн эмчийн зэрэгтэй хүн хийх боломжтой бүх мэс заслыг би хийдэг болсон, мөн ерөнхий мэс засалчдын жагсаалтад миний нэр багтах болов. Хамт ажиллагсад маань ард хоцорсон байхад миний цалин, байр суурь өссөн байлаа. Үгээр илэрхийлж боломгүй аз жаргалыг мэдэрсэн. Ялангуяа олон хүн хөлхсөн гудамжинд явж байхад зарим хүн намайг таньдаг байв. Тэднийг би оноож танихгүй ч, тэд намайг таньдаг байлаа. Тэд бүр намайг сайн мэс засалч шүү хэмээн магтдаг байв. Өвчтөнүүд намайг бахдаж биширсэн байдалтай хараад “Би тан дээр ийм ийм хугацаанд ирээд их мөнгө зарлагадалгүй, нэг их удалгүй бие маань сайжирсан, харин тэр тэрэн дээр очоод удаан хугацаанд сайжирч чадаагүй байсан…” Өөр зарим хүний хэлэх нь “Тийм хүн таныг сайн эмч гэж хэлсэн. Тэр танд үзүүл гэж надад санал болгосон юм. Тантай уулзаж үзүүлэхэд их хэцүү юм аа…” Иймэрхүү зүйл сонсоод би байдгаараа инээмсэглэнэ. Би дотроо маш их баяр жаргалтай байсан. Олон жилийн хойно ч гэсэн хүмүүс намайг санаж байгаад, олонд алдаршсан болохоор хүмүүс намайг зорин ирж байв. Алдар хүнд минь өссөн мэт гэнэт санагдаад амжилтын амтыг мэдэрч эхлэв. Гэвч аз жаргалыг мэдэрснийхээ дараа, би эмчлэгч эмч болох өдий хол байгаа тухайгаа бодов. Би тэр үед ердөө л энгийн мэс засал хийдэг байв. Эмчлэгч эмч байсан бол илүү нарийн мэс засал хийгээд Тэр хэрээр өвчтөнүүд намайг илүү их биширч олон хүн надад үзүүлэхээр ирэх байсан юм. Тэдний нүдээр миний байр суурь илүү дээшлэх биш үү?

Ингээд би алдар нэр, эд баялгийн төлөө алхаагаа түргэсгэв. Нөхөр маань надад гомдоллож надтай хэрэлдэх нь их болов. Өөрт нь цаг зарцуулах нь улам багасаж байна гэж тэр хэлнэ. Би ядрахаас гадна, нөхөр маань шударга бус хандаж байна гэж бодно. Бас өөрөөсөө ахин дахин ийн асуудаг байлаа: “Би юуны тулд ингэж хичээж байгаа билээ? Амжилттай карьер, сайхан амьдралын төлөө биш гэж үү? Би ямар нэг буруу зүйл хийчихсэн юм уу? Үгүй шүү дээ. Нөхөр маань л болчимгүй аашилж байна. Өөрт нь хүсэл зориг байхгүй болохоор л тэр.” Би нулимсаа арччихаад эмчилгээний ур чадвараа улам ахиулж эмчлэгч эмч болохын тулд хотын түвшний эмчилгээний тасагт очиж ажиллах сургалтад суухаар болов. Ховорхон тохиох боломж тул би ч нандигнасан. Гэвч сургалтын үеэр жирэмсэн болсноо мэдээд гайхав. Жирэмсэн гэдгээ мэдээд бүтэлгүйтсэн шиг санагдав, тэгээд ч хүүхэдтэй болох цаг нь биш гэж бодож байлаа. Энэ боломжийг атгахын тулд би их зүйлийг үзэж туулсан, хүүхдээс болоод боломжоо орхиж ирээдүйгээ баллаж болохгүй. Гэвч дараа нь хүүхдийнхээ талаар бодлоо. Би үр хөндүүлэхийг хүсэхгүй байв. Тэгээд удалгүй, мэс засал хийнгээ удаан зогсдог, хэт их ажилладаг, мөн хуваарьт бус мэс засал хийгээд хоол ундаа идэлгүй алгасдаг байснаас болоод хүүхэд маань зулбачихсан. Гэлээ гээд алдар нэр, эд баялгийн эрэл хайгуулаа би нэг ч хором зогсоогоогүй. Ургаа авхуулсныхаа маргааш нь эмнэлэг дээрээ очиж ажиллахыг хүссэн. Гэвч бие маань тэр өдөр маш сул байв. Бие маань салж унах гэж байгаа мэт санагдсан. Гэдэс өвдөөд үе мөч маань шархирч байлаа. Орон дээр хэвтээд амрахаас өөр арга байсангүй. Гэтэл би зулбасан үрээ бодоогүй, биеэ хэрхэн арчлах талаар ч бодоогүй. Зөвхөн сурах цаг маань хойшилсонд, Төгсөх хугацаанд маань муугаар нөлөөлөх талаар л санаа зовж байв. Энэ бүхний эцэст юу ч үгүй хоцрохын төлөө хичээсэн юм гэж үү?

Дахиад долоо жилийн турш сөхөртлөө ажилласны эцэст, Хүсэж мөрөөдөж байсан эмчлэгч эмчийн ажлаа авав. Өвчтөнүүд намайг харангуутаа бүгд мэндэлнэ, тэгээд ойр тойрныхоо хүмүүст ийн хэлнэ: “Тиан эмч мэс засал хийж намайг аварсан хүн байгаа юм.” Зарим нь гэрт ирж нутгийн янз бүрийн ховор, тусгай зүйлс авчирна. Нөгөө зарим нь баярласнаа илэрхийлж бэлэг сэлт, дэлгүүрийн ваучер авчирдаг байсан. Заримдаа, би ресторанд хоол иднэ. Намайг харсан тэд надад мэдэгдэхгүйгээр тооцоо хийчихдэг байв. Энэ бүхэн хүмүүсийн атаа жөтөөг хөдөлгөх ч, надад ирэх баяр жаргал нь зөвхөн түр зуурынх байсан юм. Баяр жаргалын минь ар дахь хэцүү бэрх, өвчин зовлонг нэг ч хүн мэддэггүй байлаа. Мэс заслын үед өчүүхэн төдий ч алдаа гаргаж болохгүй, эс бол санаанд багтамгүй үр дагавар ирнэ, Намайг бүрмөсөн сүйрүүлж болох алдаа хийчих вий хэмээн би үргэлж түгшдэг байв. Хутганы ирэн дээгүүр явж байгаа мэт би маш анхаарал болгоомжтой байдаг сан. Хэтэрхий их дарамт дор явсаар ирсэн тул сэтгэл санаа минь үүнийг давж дийлээгүй. Бие маань хямраад миний жин 90 паунд хүртлээ багассан. Урт хугацаанд хэт их ачаалалтай ажилласнаас болоод эрүүл мэнд маань дордсон, Түүнээс болоод би нойргүйддэг, ходоод гэдэс маань өвддөг, цөсний хурц үрэвслийн өвчнөөс болж зовж тарчилдаг болсон. Юм идэж чаддаггүй, унтаж чадахаа больсон байсан. Шөнөжингөө хонь тоолно, нойрны эмийг дөрөв давхарлаж ууна, тэглээ гээд үр дүнгүй. Өдөр нь манарсан, алмай хүн шиг болоод ямар ч эрч хүчгүй. Хөл маань хар тугалганаас ялгаагүй огт мэдээгүй болчихно. Тэсвэрлэхийн аргагүй хүнд байдаг сан. Өөрийн эрхгүй гашуунаар инээмсэглээд ийн бодно: “Байр суурь, бусдын хүндэтгэлийг олсон байтлаа Жирийн хүн шиг унтаж эсвэл идэж ч чадахгүй байна шүү дээ.” Ажлаасаа, ер нь бүх зүйлээс зугтаж холдоод зөвхөн сайн унтаж амрахыг хүсдэг байсан гээч. Гэвч энэ бүхэн зүүд зэрэглээ мэт замхарна. Хамгийн муухай нь, надад анхаарал халамж хамгийн их хэрэгтэй байтал Нөхөр маань гадуур ууж наргин өөрийгөө зугаацуулаад Би гэдэг хүн уйтгар гунигаа зөвхөн өөртөө тээхээс аргагүй болно. Тэр нам гүм үдшүүдээр би хөөрхийлөлтэй, дорой нэгэн болсон мэт санагддаг сан. Нойр хүрэхгүй, харанхуйд тэмтчин мунгинаж буйгаар, Явж буй зүгээ эсвэл гэртээ харих замаа харахгүй байгаагаар байнга зүүдэлнэ. Зүүдэндээ айж ширвээтнэ, тэмцэж зүтгэнэ. Нэг удаа “Аа!” гэж хашхираад сэрж байсан. Дух маань хөлөрчихсөн байсан. Гэрлээ асаагаад орныхоо ирмэг дээр суунгаа Өвчтөнүүдээс ирдэг хүндлэл, гэр бүлийнхний маань магтаал сайшаалын тухай бодсон ч Энэ бүхэн миний өвчин шаналлыг багасгасангүй. Олон жилий турш хичээж зүтгэснээ эргэж бодонгоо, өөрөөсөө ийн асуусаар байв: “Урагш ахиж дэвшихийн тулд би насныхаа хагаст хичээнгүйлэн зүтгэсэн байтал Эцэст нь, алдар нэрийн хэдхэн хормыг эс тооцвол, Надад өвчтэй бие, араар тавьдаг нөхөр, эцэс төгсгөлгүй зовлон шаналал л байна. Яагаад тэр вэ? Утга учиртай, үр бүтээлтэй амьдрахын тулд хүн яах хэрэгтэй вэ?” Би зовлон шаналлаас салахыг үнэхээр их хүсэж байв. Мэргэч төлөгч дээр очсон, алдартай хүмүүсийн эшлэл үгээс хариултаа хайсан, Бас хүмүүсийн маш их эрж хайдаг “эерэг эрч хүч”-ийг оролдож үзсэн. Буддизмаас хариултаа олохын тулд онлайнаар эрж хайна, Гэвч сэтгэлд нийцсэн хариулт байгаагүй, тэр бүхэн миний асуудлыг огт шийдэж чадаагүй. Миний өвчин тэсэхийн аргагүй хүнд болох яг тэр мөчид, Амьдралаас итгэл найдвар харагдахаа больсон, эсвэл цааш хэрхэх учраа олохоо байсан тэр үед Төгс Хүчит Бурханы авралын нигүүлсэл над дээр ирсэн.

Бурханд итгэх итгэлээ олсны дараа Бурханы үгээс би хариултаа олж авсан. Бурханы үгэнд ийн хэлсэн байдаг: “Алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо тэдгээрийг ашиглан, өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашааж болно гэж хүмүүс боддог. Алдар нэр, ашиг хонжоо нь зугаа цэнгэлээр хөөцөлдөх амьдрал болон махан биеийн цадиггүй таашаалыг олж авахдаа ашиглаж болох нэг төрлийн хөрөнгө юм гэж тэд боддог. Хүн төрөлхтний ихэд шунадаг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнийг, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд нэг хором ч эргэлзэхгүйгээр, өгсөн бүхнээ буцаан авах хэрэгтэйг ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, зөв шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал дэндүү их; тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”). Бурханы үг сэтгэл зүрхийг минь гэрэлтүүлсэн. Ван эмчтэй цуг хээр хоол хийхээр явж байснаа эргэж санасан. Тэгэхэд би байр сууриа олж, эмчийн өндөр ур чадвартай болбол Бусад хүн намайг хүндэлж надтай найрсаг, дотно харилцаад амьдрал маань хялбар болно гэж сэтгэл дотроо бодсон байсан билээ. “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг”, “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах” “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг” гэх мэт сатанлаг хорыг алдар нэр, эд баялгийн хойноос хөөцөлдөн амьдралынхаа эрэл хайгуул, зорилго болгосноор би бас хүлээн зөвшөөрсөн байжээ. Би карьераа ахиулахын тулд тогтмол хичээнгүйлэн ажилладаг байсан. Ойр тойрныхоо хүмүүсийн хүндлэл, магтаалыг олж авсныхаа дараа би амжилтын жинхэнэ мэдрэмжийг мэдэрсэн нь буруу замаар үргэлжлүүлэн алхах үүрэг хүлээсэн мэт надад санагдуулсан байж. Би гэр бүлээ, гэдсэн дэх хүүхдээ золин байж алдар нэр, эд баялгийн хойноос хайран 10 жилээ зарцуулсан. Эрүүл мэндээ сүйтгэсний хариуд өвчтэй биетэй болж хоцорсон. Харамсалтай нь, энэ бүхнээ зольсны дараа л би ингэж бодож эхэлсэн юм: “Алдар нэр, эд баялаг надад ямар хэрэгтэй юм бэ? Араас нь хөөцөлдлөө гээд ядарч туйлдсан, зовж шаналснаас хэтрээгүй, Тэгээд олж авсан хойно ч үгээр илэрхийлэх аргагүйгээр зовж шаналсан хэвээр байгаа биш үү. Алдар нэр, эд баялгийн араас хөөцөлдөх нь эцэстээ буруу зам байсан нь тодорхой байна.” Алдар нэр, эд баялгийн араас хөөцөлдөн тэмцэх нь Хүнийг олсоор оосорлоод боомилох өөдгүй муу хүч юм байна гэдгийг би эцэст нь ойлгосон. Энэ нь зовж шаналан бүхнээ золиослохын хүслэнд автуулах Сатаны надад зүүсэн дөнгө буулга мэт зүйл байж. Эцэст нь Сатан намайг хүссэн зүг рүүгээ залж байж. Энэ нь Бурханы үгэнд ийн хэлдэгтэй адил юм: “Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба тэдгээрээс ангижрах хүч ч, зориг ч хүнд байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”). Сатан үнэхээр хорсолтой болохыг нь би үзэж мэдсэн, бас би Бурханд чин сэтгэлийн угаас талархсан. Сатан намайг булан руу хөтлөх яг тэр мөчид Бурхан зүгээр суугаад харалгүй авралын гараа надад сунгасан, Үгээрээ намайг тайтгаруулж урам зориг өгсөн, өвчин шаналлынхаа эх үндсийг эрж олоход минь тусалсан. Зөвхөн Бурхан л хүнд хамгаас илүү хайртай. Тэрээр үнэнийг илэрхийлэхээр, сайныг муугаас, эерэг зүйлийг сөрөг зүйлээс ялгаж танихыг бидэнд зааж сургахаар бие махбодтой болсон. Алдар нэр, олз ашгийн хойноос хөөцөлдөн амьдралаа үрэх Буруу замаар үргэлжлүүлэн явж болохгүй гэдгийг би ойлгож мэдсэн. Би Бүтээгчид шүтэн мөргөх ёстой! Үүнээс хойш би Бурханы үгийг уншихад, мөн ойлгохгүй байсан зүйлсээ ах, эгч нартайгаа нөхөрлөхөд чөлөө цагаа илүү их зарцуулах болсон. Ингэснээр бид нэг нэгэндээ тусалж дэмжих боломжтой. Энэ тухай ойлгож мэдэхээсээ өмнө би зарим үнэнийг ухаарч, зарим нэг зүйлийг учрыг олчихсон байсан. Сэтгэл санаа маань илүү их тайвширчихсан байсан. Аяндаа, нойргүйдэл маань дээрдэж, ходоод гэдэс, цөсний чулуу маань ч дээрдээд ирсэн. Алдар нэр, олз ашгийн хойноос хөөцөлдөөд ийм байдлыг олж авч чадаагүй байсан юм. Би сүнслэг эрх чөлөөний баяр жаргалыг үнэхээр туулж мэдэрсэн.

Хожим нь, хамт ажиллаж байсан бүх хүн маань тушаал дэвшихээр зүтгэж надаас ч доогуур ур чадвартай хүмүүс, бүр надаас заавар зөвлөгөө авч байсан зарим хүн бүгд дэд профессор болсныг нүдээр үзэв. Сайхан боломжоо алдсан мэт надад санагдаж байлаа. Эрүүл мэнд маань муудаж намайг арван жилээр саатуулаагүй сэн бол мэргэшсэн ур чадвараараа би наанадаж дэд профессор байсан даа гэж би бодсон. Гэвч тушаал дэвшихээр хөөцөлдөөд бие маань өвдөж, зовлон шаналалтай учирснаа эргэж санав. Тэгээд энэ бол Сатаны нэгэн башир төлөвлөгөө байж гэдгийг ойлгосон. Сатан намайг алдар нэр, олз ашгийн эргүүлэгт буцааж оруулан уруу татахаар хүсэл зоригийг нь минь ашиглаж байж. Хэрвээ би алдар нэр, олз ашгийн хойноос ахин хөөцөлдөж эхэлсэн бол амь, амьдралаа ч алдах байсан. Тэгсэн бол ямар утга учир байх билээ? Би Эзэн Есүсийн хэлсэн зарим үгийн талаар бодсон: “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх юм бэ? Эсвэл хүн амийнхаа оронд юу өгөх билээ?” (Матай 16:26). Төгс Хүчит Бурхан бас ийн хэлсэн байдаг: “Хэвийн хүн болохын хувьд, мөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүн болохын хувьд хаанчлалд орж, Бурханы ардуудын нэг болох нь та нарын жинхэнэ ирээдүй бөгөөд дээд зэргийн үнэ цэн, ач холбогдолтой амьдрал юм; та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Бурханд итгэдэггүй хүмүүс махан биеийн төлөө, Сатаны төлөө амьдардаг, гэхдээ өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг биелүүлэхээр амьдардаг. Тийм учраас, та нарын амьдрал дээд зэргийн ач холбогдолтой гэж Би хэлдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”). Түүний үгээс би Бурханы хүслийг ойлгосон. Аливаа хүний байр суурь хэдий өндөр байлаа ч, нэр хүнд ямар ч байлаа гээд алдар нэр, эд баялгийн хойноос хөөцөлдөх нь буруу зам бөгөөд энэ буруу зам хүнийг үхэл рүү хөтөлнө. Энэ замаар явах юм бол чи Бурханы ерөөл, эсвэл хамгаалалтыг хүртэж чадахгүй. Зөвхөн үнэнийг эрэлхийлж үүргээ гүйцэтгэснээр, мөн Бурханы ажлыг үзэж туулан Бурханыг таньж мэдсэнээрээ дамжуулан завхралаасаа салж ангижирснаар чи ач холбогдолтой, үнэ цэнтэй амьдралтай болж, эцэст нь Бурханы ерөөлийг хүлээж авна. Энэ бол хүнд байх ёстой жинхэнэ ирээдүй юм. Хэрвээ би бие махбодын сонирхлыг хангах гэж хичээсэн хэвээр байсан бол Бурхан намайг ерөөхгүй байгаад зогсохгүй намайг үнэнээсээ жигшиж, үзэн ядах байсан. Миний мэдэх хүмүүсийн зарим нэг бодит жишээ бий: Захирлын маань охин коллежоо төгсөөд гадаадад карьер сайтай амьдардаг байсан юм. Гэвч хэдэн жил хатуу ширүүн өрсөлдөөн дунд байсны улмаас хэтэрхий стресст орж гутраад байшин дээрээс үсрэн амиа егүүтгэсэн. Залуухан байхдаа менежер болж амжилтад хүрсэн манай найзын нэг хүү нь их уудаг байснаасаа болоод элэг нь хатуурсан байсан. Тэр хүү хагас жил ч бололгүй өнгөрөөд найз маань зовж шаналснаасаа болоод ганцхан шөнийн дотор буурал үстэй болчихсон. Бурханы энэ үгийг урьд уншиж байснаа саналаа: “Мөнгөөр амь худалдан авч чадахгүй, алдар нэр үхлийг баллуурдаж чадахгүй, мөнгө, алдар нэрийн аль нь ч хүний амьдралыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”). Алдар нэр, олз ашиг хүнийг зовлон шаналлаас салгахгүй, амь насыг нь аварч хамгаалахгүй. Түрхэн зуурын аз жаргал мэдрүүлснийхээ дараа хүмүүсийг үхлийн ёроолгүй ангал руу л буцааж авчирдаг. Үүнийг ухаарсан би ойр тойрныхоо хүмүүсийн үймээн, нөлөөнд автахаа огт больсон. Олдсон жаахан цаг хугацаагаа үнэнийг эрэлхийлэх, Бурханыг таньж мэдэх, мөн Бурханы шаардлагын дагуу амьдрах, Бурханы гэрт үүргээ биелүүлэх үйлсэд зориулахын хүслэн болсон.

Нэг өдөр, өөр нэг эмнэлгийн захирал над руу залгав. Түүний хэлэх нь, “Чи ажлаасаа гарч байгаа болохоор манайхан цайллага хийх гэж байгаа юм, урьд ярьж байснаараа хамтарч ажиллах талаар ярилцаж болно шүү дээ. Чиний урьд эмчлүүлж байсан өвчтөнүүдийг татахын тулд чиний эмчлэгч эмчийн лицензийг эмнэлэгт байрлуулмаар байна. Чи манайд ажилласан ч болно, эсвэл хувь нийлүүлэгч болох боломжтой. Чиний шийдэх хэрэг” гэлээ. Үүнийг сонсоод өөрийн эрхгүй ийн бодов, “Би алдар нэр, олз ашгийн хойноос ихэнх амьдралаа зориулаад үүнийхээ хариуд юу олж хүртэв? Алдар нэр, олз ашиг дор булагдаж бүх амьдралаа өнгөрүүлэх юм гэж үү? Алдар нэр, эд баялгийн араас хөөцөлдөх зовлон шаналлаас салах надад амар байгаагүй. Шөнөжингөө хонь тоолох эсвэл өдөржингөө сэтгэл түгшиж айдас хүйдэстэй явах шаардлага надад байхгүй. Бурханд итгэж үнэнийг ойлгосноор надад ирсэн сэтгэлийн амар амгаланг би амталж мэдрээд эхэлчихсэн байсан. Энэ аз жаргалтайгаа тас зууралдах нь надад дээр. Түүнээс гадна, лицензээ эмнэлэгт өлгөсөн байлаа гээд ч, Асуудал гарлаа гэхэд оролцохоос аргагүй болоод Үүргээ биелүүлэхэд минь саад болохгүй гэж үү?” Би Төгс Хүчит Бурханы үгийг тэгэхэд бодсон. “Яг одоо та нарын туулан амьдарч буй өдөр хоног бүр тун чухал бөгөөд энэ нь хүрэх газар, хувь заяанд чинь дээд зэргийн ач холбогдолтой, иймээс та нар өнөөдөр өөрсдөдөө байгаа бүхнийг нандигнаж, өнгөрч буй хором бүрийг эрхэмлэх ёстой. Та нар энэ амьдралдаа дэмий амьдрахгүйн тулд өөртөө хамгийн их ашиг тус хүртээхэд аль болох их цаг гаргах ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хэнд үнэнч вэ?”). Би Бурханыг олох ховорхон боломжийг олж авсан маш хувьтай хүн. Бурхан амьдралын утга учрыг олоход минь тусалж, зовлон шаналлын ёроолгүй ангалаас намайг татаж гаргасан. Сатаны тэвэр лүү би яалаа гэж эргэж очих вэ? Бурханы ажил төгсгөлдөө ойртож байсан ч би үнэнийг хараахан олж аваагүй байв. Би өдөр бүрийг эрхэмлэн нандигнаж Үлдсэн жаахан цаг хугацаандаа үнэнийг эрэлхийлэх хэрэгтэй байсан. Энэ нь сайн сайхан амьдрал гээч нь юм шүү дээ! Бурханы хүслийг ухаарсан би бээр өнөөх захирлын саналаас татгалзсан. Утсаа салгах тэр мөчид урьд өмнө байгаагүйгээр эрх чөлөөтэй байгаа мэт санагдсан. Би өөрийн мэдэлгүй, “Би аль эрт алдар нэр, олз ашгийн араас хөөцөлдөхөө болих хэрэгтэй байж шүү дээ” гэж хэлсэн. Өөр бусад эмнэлгээс хамтарч ажиллах талаар надтай ярьсан. Гэвч би бүгдэд нь татгалзсан. Яг одоо би үүргээ биелүүлэхэд цаг заваа зориулж буй. Өдөр бүр надад амар амгалан, сэтгэл ханамжтай санагдах болсон. Энэ бол ямар ч материаллаг таашаал, алдар нэр эсвэл байр суурийн өгч чадахгүй зүйл. Намайг аварсанд нь Төгс Хүчит Бурханд би талархъя!

Өмнөх: 5. Золгүй явдлаар ерөөл хүртсэн нь

Дараах: 7. Мөнгөний боолын сэрэлт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

69. Зөв замд эргэн орсон нь

Чен Гуанг, АНУТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх