713 Зан чанарын өөрчлөлтийн онцлог шинжүүд
1 Зан чанарын өөрчлөлт нь нэг шинж чанар нь үнэнийг хүлээн авч, зөв зүйлд болон үнэнтэй нийцэлтэй зүйлд захирагдаж чаддаг байх явдал юм. Зөв юм хэлж, үнэнтэй нийцэлтэй, Бурханы гэр бүлийн ажилд ашиг тустай л байвал хөгшин залуу, чамтай эв найртай эсэх нь хамаагүй, чи үүнийг сонсож, хүлээн авч, зөвшөөрч чадах бөгөөд өөр ямар ч хүчин зүйлийн нөлөөнд автахгүй. Энэ бол онцлог шинжийн эхний тал юм. Өөр нэг тал нь, асуудалтай тулгарах болгондоо үнэнийг эрж хайж чаддаг байх явдал. Хэрвээ чи хэний ч ухан ойлгож чаддаггүй шинэ асуудалтай тулгарвал үнэнийг эрж хайж, асуудлыг үнэний зарчимд нийцүүлж, Бурханы шаардлагыг хангахын тулд юу хийж, хэрэгжүүлэх ёстойгоо харж чадна.
2 Бас өөр нэг тал нь, Бурханы хүсэлд хайхрамжтай байх чадвартай болох юм. Үүргээ Бурханы шаардлагын дагуу гүйцэтгэж, Бурханыг хангалуун байлгахаар хэрэгжүүл. Чи хариуцлагатай, итгэмжтэй байдлаар үйлдэж чаддаг байх ёстой. Энэ бүхэн нь Бурханы хүсэлд хайхрамжтай байх арга зам билээ. Хэрвээ чи хийж байгаа зүйлдээ Бурханы хүслийг хэрхэн анхаарч үзэхээ мэддэггүй бол Бурханы хүслийг хайхарч, Бурханыг хангалуун байлгахын тулд эрж хайх ёстой. Хэрвээ та нар энэ гурван зарчмыг хэрэгжүүлж, амьдарч байгаа арга замаа тэдгээртэй харьцуулж, хэрэгжүүлэлтийн замыг олбол асуудлыг зарчимч байдлаар зохицуулах болно. Чамд юу ч тулгарсан бай, ямар ч асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болсон бай, хэрвээ чи хэрэгжүүлэлтийн зарчмыг олж чадвал аяндаа үнэнийг хэрэгжүүлж чадна.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна”-аас шинэчлэн найруулав