34. Хуурамч багаа хуулах үнэхээр сайхан байна

Чен Юань, Хятад

2018 оны 9-р сард би чуулганы удирдагчаар сонгогдоод, тухайн үедээ маш их баярлаж, ихэнх ах, эгчээс илүү дээр байсан болохоор сонгогдсон байж таарна, би үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлэх ёстой гэж санагдсан юм. Миний удирдлага бэлгэ тэмдэг төдий гэж хүмүүст бодуулахыг би хүссэнгүй. Нэг өдөр би бүлгийн уулзалтад очлоо. Ажил хэлэлцэж байхдаа зарим ах, эгч мэргэжилтний ур чадварын талаар ярив. Би жаахан бажгадлаа. Энэ талаар бараг мэдэх юм байсангүй. Асуулт асуухад нь би хариулж чадахгүй бол яах вэ? Тэд намайг дорд үзэж, ойлгохгүй байж яаж удирдах юм бол гэж гайхвал яах вэ? Юу ч хэлэхгүй байж болно л доо, гэхдээ тэгвэл хэрэггүй удирдагч болохгүй гэж үү? Яадаг билээ? Би тэнд хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг, түгшүүрээр дүүрч, юу яриад байгааг нь ойлгож чадсангүй. Тэднийг ярьж дуусах алдад би түргэхэн шиг “Өөр асуулт байхгүй бол уулзалтаа үүгээр дуусгая” гэлээ. Уулзалтаас гарч явах хүртлээ тайвширч чадсангүй. “Энэ бүлэг маш их мэргэжлийн мэдлэг шаарддаг юм байна, гэтэл би юу ч мэдэхгүй учир олон уулзалтад суугаад дэмий юм байна Намайг мэргэжлийн мэдлэг муутайг мэдчихвэл хүмүүс гарцаагүй дорд үзнэ, дараа нь хэн намайг чухалчлан үзэх юм бэ?” гэж бодлоо.

Дараагийн хоёр, гурван 7 хоног би бусад бүлэгтэй өдөр бүр уулзаж, асуудал бэрхшээлээ шийдэхэд нь тусалж, манай чуулганы амьдрал сайжирлаа. Хүн бүр намайг дэмжиж, би энэ бүлгүүдтэй уулзахыг үнэхээр хүсдэг байсан ч мэргэшсэн мэдлэг хэрэгтэй нөгөө бүлгийн талаар бодох үедээ санаа зовж, юу яриад байгааг нь ойлгохгүй гэж айсандаа би шалтаг хэлж, барагтай очдоггүй байв. Нэг орой хамт ажилладаг эгч, тэр бүлэгт асуудал гарсан гээд намайг уулзалтад нь очооч гэж гуйлаа. Би дуртай дургүй зөвшөөрсөн ч сэтгэл түгшиж, “Би асуудлыг нь шийдэж чадахгүй бол бусад маань намайг чадваргүй удирдагч гэх болов уу?” гэж бодоод, санаа зовж байлаа. Маргааш нь Бурханы үгийн талаар нөхөрлөснийхөө дараа, бусад маань мэргэжлийн мэдлэгийн талаар асуулт асуухад хариулж чадахгүй бол би тэнэг харагдана даа гэж айгаад, биеэ барин, нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд завсаргүй ярьсаар байсан ч сэтгэл тавгүй байлаа. “Өөр ямар асуудал хараахан шийдэгдээгүй байгаа билээ?” гэж би тэднээс асуув. Бүлгийн удирдагч асуудал, шийдлийнхээ талаар ярив. Түүнийг мэргэжлийн хэллэг ашиглаж эхлэхэд би будилж, асуудал бүрэн шийдэгдсэн эсэхийг хэлж мэдэхгүй байсан юм. Хэрэв шийдэл олоогүй бол энэ нь тэдний ахицад нөлөөлөх байлаа. Гэвч би нарийн асуулт асуувал тэд гарцаагүй миний бодлыг сонсохыг хүснэ, харин би юу ч ойлгоогүй тул шившиг болох байлаа. Удаан бодож үзсэний эцэст би юу ч хэлсэнгүй. Тэгтэл нэг эгч зарим нэг мэргэжлийн асуудалтай холбоотойгоор өөрт нь тулгарч буй бэрхшээлүүдийн талаар ярив. Би бүр ч их будилж, яг юу гэснийг нь асууж зүрхэлсэнгүй. Би асуудлыг нь шийдэж чадахгүй бол эгч намайг сайн удирдагч биш гэж бодох вий дээ гэж айлаа. Би жаахан ярьж байгаад, энэ асуудлаас зайлсхийж, “Би энэ асуудлыг дараа нь шалгая” гэлээ. Уулзалтын дараа туйлдаж ядраад, надад хоосон санагдаж байлаа. Тэр уулзалтын үеэр юу ч шийдэгдсэнгүй. Би үүрэгтээ зүгээр л аргацааж байсан биш үү? Бас тэр бүлгийн ах, эгч нар нэг их юм хийгээгүйг би мэдэж байлаа. Тэдний ажил олигтой ахиагүйд би харамсаж, тэр ажлыг ойлгоогүй гээд тэд намайг дорд үзэх вий гэж айгаад, уулзалт бүрийг арай ядан аргацааж байлаа. Би тэр ажлын нөхцөл байдлыг үнэндээ огт ойлгоогүй, ямар ч бодит асуудал шийдээгүй, ямар ч бодитой ажил хийхгүй байсан. Би Бурханыг мэхэлж, ах эгч нараа хуураагүй гэж үү? Надад эвгүй санагдаж, өөрийгөө буруутгаад, өөрийгөө эргэцүүлэхэд минь туслаач гэж Бурханд залбиран, өөрийгөө мэдэх гэж хичээлээ.

Нэг сүнслэг үйл ажиллагааны үеэр би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Бүх завхарсан хүнд ийм асуудал харагддаг: Тэд байр суурьгүй ердийн ах эгч байх үедээ хэн нэгэнтэй харилцаж, ярьж байхдаа сүрхий царайлдаггүй, үг яриа нь ч тодорхой нэг хэв маяг, өнгө аястай болдоггүй; тэд зүгээр л жирийн, хэвийн байдаг бөгөөд дүр эсгэх хэрэггүй байдаг. Тэд сэтгэл зүйн ямар ч дарамт мэдэрдэггүй ба нээлттэйгээр, үнэн сэтгэлээсээ нөхөрлөж чаддаг. Тэд нөхөрсөг, харилцахад амархан байдаг; бусад нь тэднийг маш сайн хүмүүс гэж боддог. Гэвч тэд байр сууринд хүрмэгцээ хөөрүү онгироо болж, өөрсдөд нь хэн ч хүрч чадахгүй мэт байдаг; тэд өөрсдийгөө хүндтэй гэж бодон, ердийн хүмүүсээс шал ондоо гэж боддог. Тэгээд ердийн хүмүүсийг дорд үзэж, бусадтай нээлттэй нөхөрлөхөө больдог. Яагаад тэд нээлттэй нөхөрлөхөө больдог вэ? Одоо тэд өөрсдийгөө байр суурьтай, удирдагч гэж боддог. Удирдагчид тодорхой нэг дүр төрхтэй, ердийн хүмүүсээс арай сүрлэг, биеийн хэмжээгээр илүү, мөн илүү их хариуцлага хүлээж чаддаг байх ёстой гэж тэд боддог; ердийн хүмүүстэй харьцуулахад удирдагчид илүү тэвчээртэй, илүү их зовж, зарлагадах чадвартай, ямар ч уруу таталтыг тэвчиж чаддаг байх ёстой гэж итгэдэг. Тэгээд бүр гэр бүлийнх нь хэчнээн олон хүн үхлээ ч гэсэн удирдагчид уйлж болохгүй, үнэхээр уйлах ёстой болбол хэнд ч, ямар нэг дутагдал, өө сэв, сул талаа харуулахгүйн тулд далдуур уйлах ёстой гэж боддог. Тэр ч бүү хэл удирдагчид сөрөг болбол хэнд ч мэдэгдэж болохгүй; харин ч тиймэрхүү бүх зүйлийг нуух ёстой гэж үздэг. Байр суурьтай хүн ингэж үйлдэх ёстой гэж тэд итгэдэг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэлтийн тодорхой замтай байх ёстой”). Бурханы үг миний үнэн байдлыг илчилсэн. Удирдагч болохоосоо өмнө би ямар нэг юм ойлгохгүй бол хүнээс асууж, ямар нэг асуудал, бэрхшээл гарвал энэ талаар бусадтай илэн далангүй нөхөрлөдөг байсан. Удирдагч болсныхоо дараа бусдаас сайн байх ёстой гэж санагдаад, ах эгч нар минь намайг сонгосон болохоор би удирдагч шиг авирлах ёстой гэж бодсон. Би тэднээс илүү байх хэрэгтэй болсон, юуг ч ойлгох, шийдэж чаддаг байх ёстой болсон. Иймээс би бүлгийн уулзалтад очихдоо биеэ өөрөөр авч явж, зарим зүйлийг ойлгохгүй байгаа болохоор минь бусад маань намайг дорд үзэх вий гэж айгаад хуурамчаар авирлаж, дүр эсгэн, үүргээсээ зайлсхийж, авьяасаа үзүүлж чадах амархан ажилтай бүлгүүд рүү очиж, хүнд даалгавартай тулгарсан, эсвэл миний ойлгодоггүй салбарыг хамарсан бүлгүүдээс зайлсхийж байлаа. Ингэвэл би ажлаа тааруу хийсэн ч нэр нүүрээ барахгүй, очсон ч ямар нэг утгагүй зүйл хэлж, яаж ийгээд аргалж байв. Би тэр бүлгүүдийн бодит асуудалтай нүүр тулж чадаагүй. Нэрэлхүү зан, удирдагч гэдэгтээ хэт автаж байлаа. Бурханы гэр удирдагчдаас даалгавар бүр лүү гүнзгий орж, үнэнийг ярилцаж, ах, эгч нарт тулгардаг асуудлыг шийдэхийг шаарддаг, тэгж гэмээ нь тэд үүргээ үнэний зарчмын дагуу гүйцэтгэж чадна. Энэ нь жинхэнэ ажил хийж, Бурханы хүслийг анхаарна гэсэн үг юм. Тэр бүлгийн ах, эгч нарт бэрхшээл тулгарсныг мэдэж байсан ч би тэдний асуудалтай нүүр тулж, асуудлыг шийдэхийн тулд үнэнийг эрж хайхыг хүсээгүй. Би нэрэлхүү зандаа автаж, үүрэгтээ хааш яаш хандаж, нэр төрийн төлөө л амьдраад, Бурханы гэрийн ажлын талаар бүгдийг мартсан байлаа. Үр дүнд нь тэр бүлгийн асуудал шийдэгдэлгүй үлдэж, ахиц нь удааширсан. Би бодит ажлаа хийлгүйгээр удирдагчийн байр суурийг эдэлсэн хуурамч удирдагч байгаагүй гэж үү? Байр суурь хөөцөлдөх нь ядаргаатай, зүрх сэтгэлд түгшүүр төрүүлдэг, бас Бурханы гэрийн ажлыг үймүүлж, аль алинд нь хохиролтой байлаа. Хэрэв би гэмшихгүй бол мууг хийж, Бурханыг эсэргүүцсэнээр Бурханд хаягдах байв. Би хурдхан Бурханд залбирч, хэрэгжүүлэлтийн замыг эрэлхийллээ.

Тэгээд Бурханы үгээс өөр нэг хэсгийг уншив. “Чи ямар ч байр суурьгүй байх үедээ өөрийгөө үргэлж задлан шинжилж, мэдэж авч чаддаг. Бусад нь үүнээс ашиг тус хүртэж чадна. Чи байр суурьтай байх үедээ мөн л өөрийгөө үргэлж задлан шинжилж, мэдэж авч, өөрийн туршлагаар бусдад үнэний бодит байдлыг ойлгуулж, Бурханы хүслийг ухааруулж болно. Хүмүүс ч бас үүнээс ашиг тус хүртэж чадна, тийм биз дээ? Хэрэв чи тийнхүү хэрэгжүүлдэг бол байр суурьтай ч бай, үгүй ч бай, бусад нь үүнээс яг адилхан ашиг тус хүртэнэ. Тэгэхээр байр суурь гэж чиний хувьд юу гэсэн үг вэ? Энэ нь үнэндээ хувцас, малгай шиг нэмэлт, нэмэгдэл зүйл юм; үүнийг асар том асуудал гэж үзээгүй цагт энэ нь чамайг хязгаарлаж чадахгүй. Хэрэв чи байр сууринд дурлаж, онцгой ач холбогдол өгч, үргэлж чухал асуудал мэт ханддаг бол энэ нь чамайг хяналтдаа оруулна; дараа нь чи өөрийгөө мэдэх хүсэлгүй болно, мөн сэтгэлээ уудалж, өөрийгөө ил болгох юм уу бусадтай ярьж, харилцаж, үүргээ биелүүлэхийн тулд удирдагчийн байр сууриа хойш тавих ч хүсэлгүй болно. Энэ ямар төрлийн асуудал вэ? Энэ байр суурийг чи өөртөө авсан бус уу? Тэгээд тэр албан тушаалыг шууд л үргэлжлүүлэн эзэмшсээр ирсэн бөгөөд орхихыг хүсдэггүй, тэр ч бүү хэл байр сууриа хамгаалах гэж бусадтай тэмцэлддэг бус уу? Чи зүгээр л өөрийгөө тамлаж байгаа бус уу? Эцэст нь өөрийгөө үхтэл нь тамлавал чи хэнийг буруутгах юм бэ? Хэрэв чи байр суурьтай байх үедээ бусдад эзэрхэхээс татгалзаж, оронд нь үүргээ яаж сайн биелүүлэх вэ гэдэгт анхааран, хийх ёстой бүхнээ хийж, биелүүлэх учиртай бүх үүргээ биелүүлбэл, хэрэв чи өөрийгөө ердийн ах, эгч гэж үзвэл байр суурийн дөнгөнөөс ангижирсан байх бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэлтийн тодорхой замтай байх ёстой”). Бурханы үгийг уншсаныхаа дараа би намайг удирдагч болгон өргөмжлөхдөө Бурхан надад байр суурь биш, харин даалгавар, үүрэг хариуцлага өгснийг ойлгосон юм. Асуудал хэчнээн хэцүү байсан ч би тэдгээрийг шийдэхэд сэтгэлээ бүрэн зориулах хэрэгтэй байлаа. Ах, эгч нартай харилцахдаа би удирдагчийн байр сууриндаа найдах ёсгүй, завхарсан зан чанараа харуулах юм уу бэрхшээл, дутагдал гарч ирэх бүрд илэн далангүй харилцаж, үнэнч байж, бусдадаа завхрал, дутагдлаа харуулж, яг хэн гэдгээ мэдэх ёстой. Хуурч, дүр эсгэх ёсгүй. Зүгээр л өөрийнхөөрөө байж, ойлгодог зүйлээ л нөхөрлөх ёстой. Ойлгохгүй байх үедээ үнэнийг эрж хайж, ах эгч нартайгаа нөхөрлөж, ажлаа хамтдаа чадлынхаа хэрээр хийх ёстой. Дараа нь би тэр бүлгийн цуглаанд очлоо. Мэргэжлийн мэдлэгтэй холбоотой асуудал тулгарахад би өөрийгөө ухамсартайгаар орхиж, ойлгохгүй байгаа зүйлээ бусдаас идэвхтэй асууж, тайлбарлаж өгөхийг хүслээ. Хүмүүс намайг огтхон ч дорд үзсэнгүй. Тэд бас ажлынхаа асуудал, бэрхшээлийн талаар илэн далангүй ярьсан юм. Ярьж байхад нь би анхааралтай сонсож, ойлгохыг хичээгээд, тэр үед асуудлынх нь талаар жаахан ойлгож, үнэний зарчмыг ашиглан тэдэнтэй нөхөрлөсөн юм. Бас цаг заваараа тэр мэргэжлийн салбарыг судалж, бэрхшээлтэй тулгарах үедээ тэдэнтэй хамт хариултыг хайдаг байлаа. Хамтран ажилласнаар бид бие биенээ нөхөж чадсан. Ажлынхаа олон асуудлыг шийдэж эхлэн, үүрэгтээ илүү их үр дүнд хүрсэн юм. Би хамаагүй их тайвширч, сэтгэл амарлаа.

Хэдэн сарын дараа чуулган ажлын минь цар хүрээг тэллээ. Би их юм сурах ёстойгоо мэдэж байлаа. Бэрхшээл тулгарах үед би үргэлж Бурханд залбиран, Бурханы үгийг хэрэгжүүлж, зарим бодит асуудлыг шийдэв. Ах, эгч нар намайг сайшааж, хүндэлж эхлэн, харин би тэр мэдрэмжид баясаж эхлэв. Ингээд өөрийн мэдэлгүй ахин байр сууринд анхаарч эхэллээ. Нэг өдөр хамтран зүтгэгчдийн уулзалтын үеэр, тодорхой нэг чуулганы уулзалт тийм ч үр дүнтэй биш байна гэж удирдагч хэлэхэд, хамтран зүтгэгчид минь намайг тэр чуулганд очиж, асуудлыг нь шийдэхийг санал болгов. Би үнэний зарим нэг “бодит байдлыг эзэмшсэн, асуудлыг шийдэхэд тусалж чадах юм шиг байна. Би хамтран зүтгэгчдийнхээ дунд шилдэг нь байх ёстой. Шаргуу ажиллаж, юу чаддагаа харуулах хэрэгтэй” гэж бодсон юм. Миний санаа буруу байсан тул Бурхан надтай харьцахнөхцөл байдлыг зохицуулжээ. Нэг өдөр бүлгийн удирдагч Ли эгчид бэрхшээл тулгарч, бага зэрэг сөрөг болсон байв. Би Бурханы үгээс хоёр хэсгийг хурдан олоод, туршлагаа ашиглан эгчтэй нөхөрлөж, гуч гаруй минут үргэлжилсэн ч Ли эгчид огт нөлөөлөхгүй байх шиг байлаа. Надад ч бас миний нөхөрлөл уйтгартай, юу ч шийдээгүй юм шиг санагдсан. Тэгтэл Ань эгч Бурханы үгийн нэг хэсгийг нөхөрлөхөд Ли эгч толгой дохин, инээмсэглэж эхэллээ. Тэгэхэд би жаахан ичив. Ань эгчийн эш татсан хэсэг илүү зохистой байлаа. Ли эгч намайг юу гэж бодох бол, намайг чадваргүй удирдагч, Бурханы үгээс тохиромжтой хэсгийг эш татаж, асуудлыг шийдэж чадаагүй гэж хэлэх болов уу? Ань эгч ч бас? гэж би гайхлаа. Би бухимдаж, ахиж нөхөрлөхийг хүссэнгүй. Хэдэн өдрийн дараа, Жан ах муу байдалтай байлаа. Би зарим нэг холбоотой хэсгийг урьдчилан олоод, “Ань эгчийн өмнө нэр нүүрээ хамгаалахын тулд энэ нөхөрлөл сайн болох ёстой. Тэгэхгүй бол би яаж энэ ажлыг хийж чадах юм бэ?” гэж бодов. Жан ахтай уулзахдаа би эрч хүчтэй, идэвх санаачилгатай байж, мэддэг бүхнээ ярих гэж хичээлээ. Гэнэтхэн Жан ах надад хандан тэвчээргүйгээр “Эгч ээ, юу гэж байгааг чинь ойлгож байгаа ч миний байдал дээрдэхгүй байна. Би энэ талаар ахиад жаахан бодъё” гэлээ. Ахын үг намайг цочирдууллаа. Би хэлэх үггүй болоод, газрын гаваар орчихмоор санагдаж, санаа их зовж, “Би яачхаад байгаа юм бэ? Бусад ах, эгчтэй ярихад ийм юм тохиолдож байгаагүй дээ. Би яагаад ингэж алдаа гаргаад байгаа юм бол? Одоо тэд намайг дорд үзэж, яриад л байдаг, бодит асуудлыг шийдэж чаддаггүй гэх болов уу?” гэж бодсон юм. Тэр уулзалт яаж дууссаныг би мартжээ.

Түүний дараа Ань эгчтэй хамт цагийг өнгөрүүлэх бүрдээ би өөрийгөө их анзаардаг болов. Заримдаа Ань эгчийн над руу харж, ярьж байгаа нь жаахан ширүүн байсан юм. “Надтай асуудалтай юм болов уу? Намайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм болов уу?” гээд би ахиад дутагдлаа харуулахгүйн тулд ирээдүйд зай барьж явъя гэж бодов. Бусад ах, эгчийн өмнө ч би гадаад байдалдаа их анхаарч, зориуд зай барьж, тэдэнтэй хааяахан ярьж, асуудалд нь бараг туслалгүй, үүрэг хариуцлагаа биелүүлэхээ болив. Аажмаар сэтгэл зүрх харанхуйлж эхлэн, бусдын асуудлыг ойлгож, шийдвэрлэж чадахгүй, заримдаа тэдэнтэй уулзахаас эмээж, өдөр бүрийг аргацаан өнгөрөөж, Бурханд хаягдсан мэт санагдаж байв. Тэр үед эцэст нь нэг юм би Бурханд залбирлаа: “Бурхан минь, би үргэлж нэр төрөө хадгалахыг хичээн, дүр эсгэж байна. Би үүрэгтээ хариуцлагатай байхаа больсон. Та надаас нүүр буруулсан, тэр бол Таны зөвт байдал, гэсэн ч би Тан руу эргэж, өөрийгөө эргэцүүлэхэд бэлэн байна” гэв. Дараа нь би Бурханы үгийг уншсан юм: “Хүмүүс өөрсдөө бүтээгдсэн зүйлс юм. Бүтээгдсэн зүйлс бүхнийг чадагч байж чадах уу? Төгс, өө сэвгүй байдалд хүрч чадах уу? Бүх зүйлд гарамгай болж, бүхний талаар ойлгож авч, бүхнийг биелүүлж чадах уу? Чадахгүй. Гэвч хүмүүсийн дотор нэгэн сул тал байдаг. Тэд нэг чадвар юм уу мэргэжил сурмагцаа өөрсдийгөө чадвартай хэмээн санаж, байр суурьтай, үнэ цэнтэй хүмүүс, мэргэжилтнүүд гэж боддог. Тэгээд өөрсдийгөө хэчнээн их ‘чадвартай’ гэж боддог ч бай хамаагүй, дүр эсгэж, ихэмсэг хүн болж зүсээ хувирган, ганц ч алдаа дутагдалгүй төгс төгөлдөр, өө сэвгүй харагдахыг л хүсдэг; тэд бусдын нүдэнд агуу, хүчирхэг, бүрэн чадвартай, бүхнийг хийж чаддаг мэт харагдахыг хүсдэг. Тэд аливаа асуудлаар бусдаас тусламж хүсвэл чадваргүй, сул дорой, дорд харагдаж, хүмүүст басамжлуулна гэж боддог. Иймээс тэд үргэлж сүрхий харагдахыг хүсдэг… Ямар төрлийн зан чанар гээч нь энэ вэ? Ийм хүмүүс үнэхээр биеэ тоосон, тэд бүх эрүүл ухаанаа алджээ!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Бурханы үгийг уншсаныхаа дараа би Бурханы бүтээлүүдийн нэг гэдгээ ойлгосон юм. Миний хувьд бүхнийг ойлгож, эзэмших боломжгүй. Үнэн ч бай, мэргэжлийн мэдлэгийн аль нь ч бай, миний ойлгож, ухаарч чадах зүйл маш хязгаарлагдмал. Юмыг анзааралгүй өнгөрч, алдаа гаргах нь хэвийн зүйл, харин би үнэндээ өөрийгөө мэдээгүй, дутагдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй, төгс, өндөр дээд, хүчирхэг байхыг хүсээд, өөр нэгэн болж дүр эсгэн, бусад хүн намайг юу гэж бодох бол гэдэгт хэт их анхаарсан. Хамтран зүтгэгчид минь намайг өнөө чуулган руу очиж, асуудлыг нь шийдэхийг зөвлөхөд өөрийгөө тэднээс илүү үнэний бодит байдалтай гэж бодсон болохоор авьяасаа үзүүлж, өөрийгөө батлахыг хүссэн. Ань эгчтэй хамтрах үедээ би бол удирдагч, тэнд асуудал шийдэх гэж байгаа тул бүх зүйл дээр эгчээс илүү байх ёстой гэж санасан. Ань эгч бусдын асуудлыг шийдэж байхад алдаа гаргасаар байгаагаа хараад нүүр хийх газаргүй болсон мэт санагдан, зугтахыг хүссэн. Иймээс зориуд бусдаас зай барьж, үүргээсээ бултаж эхэлсэн. Чуулганы амьдрал дахь асуудлууд сунжирч, ах, эгч нарт амийн оролт олж авахад нь саад болж байлаа. Би яагаад үргэлж худлаа зан гаргаж байснаа ухаарсан юм. Учир нь би “Хүн үргэлж үеийнхнээсээ илүү байхаар чармайх ёстой”, “Хүн нэрээ, тогос өдөө”, “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг” зэрэг Сатаны хороор завхарсан байжээ. Би ямар ч бүлэгт байсан хуурамч дүр эсгэн, дутагдлаа нуухыг оролдож, хүмүүст сайн талаа л харуулж, сайхан сэтгэгдэл төрүүлэхийг л хүсжээ. Ингэснээр миний амьдрал үнэ цэнэтэй, нэр төртэй байна гэж бодсон ч тэр мэдрэмж алга болоход би шаналж, гутарсан. Бусдаас сэрэмжилж, бусдыг сэжиглэж байсан минь ядаргаатай байсан юм. Бурхан намайг Өөрийг нь өргөмжилж, гэрчлээсэй, үнэнийг нөхөрлөж бодит асуудлыг шийдэн, ах эгч нарыг Бурханд авчраасай гэсэндээ намайг удирдагчийн үүрэгт дэвшүүлсэн ч би Бурханы гэрийн ажлыг дэмжихийн тулд чадлынхаа хэрээр хичээгээгүй. Оронд нь үүнийг гайхуулах, бишрүүлэх боломж гэж үзээд хүссэнээ аваагүй болохоор ажлаа умартсан. Би нэр төр, байр суурийнхаа өсөлт, бууралтыг л бодсоноос биш, үнэнийг эрэлхийлж, хариуцлагаа биелүүлээгүй. Үр дүнд нь Бурхан намайг жигшиж, миний сүнс харанхуйлсан. Ямар нэг нэг бодит асуудлыг шийдэж чадаагүйгээс гадна анх чаддаг байсан зүйлээ ч хийж чадахгүй болж, Бурханы зөвт байдал, ариун байдлыг нүдээр харсан. Паулын уг чанар биеэ тоосон, өрсөлдөөнч байсан. Сохроор байр суурийг хөөж, бишрүүлэхийг хүсэж, хүмүүсийг өөрийн өмнө авчран, Бурханыг эсэргүүцэх замд орсон. Би үнэнийг эрэлхийлэлгүй, зүгээр л сохроор байр суурь хөөж, хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэгт хэт анхаараад, тэднийг өөртөө татаж, мэхлэхийг хүссэн. Яг л Паул шиг би Бурханыг эсэргүүцэх замд орсон байж! Үүнийг ухаараад бушуухан Бурханд залбирч, гэмшсэн. Ахиж дүр эсгэхийг, эсвэл байр сууриа хамгаалахыг хүсээгүй. Үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байхыг хүссэн.

Дараагийн удаа ах, эгч нартай уулзахдаа тэдэнд юу туулж байгаагаа хэлж, завхралаа илчлэхийг хүссэн ч амнаасаа үг унагаж чадаагүй юм. Би чуулганы удирдагч, тэдний ажлыг хянах ёстой байсан шүү дээ. Би тэдэнд нууж хаалгүй бүгдийг хэлбэл тэд намайг үнэнийг эрэлхийлдэггүй, удирдагч байхад тохирохгүй хүн гэж бодох болов уу? Ингэж эргэлзэн, тээнэгэлзэж байлаа. Яг энэ үед би ахин дүр эсгэж, нэр төрөө хадгалахыг хичээж байгаагаа ухаарсан юм. Би байр суурийг ахин дахин үнэлсээр байгаагаа бодлоо, энэ л Бурханы гэрийн ажлыг үймүүлж, намайг буруу замд оруулжээ. Миний зүрх сэтгэл айдсаар дүүрч байв. Тэгээд Бурханы үгийг бодлоо: “Чи өөрийн нэр төр, өөрийгөө хүндлэх сэтгэл, байр суурийн төлөө юуг ч нуун далдалж, өөрчилж, ямар ч заль мэх хэрэглэх хэрэггүй бөгөөд чиний хийсэн аливаа алдаанд ч энэ нь хамаатай; тийм утгагүй ажил хэрэггүй байдаг. Ингэхгүй бол чи амар хялбар, эцэж цуцалгүй амьдарч, бүрмөсөн гэрэлд байх болно. Ийм хүмүүс л Бурханаас магтаал хүртэж чадна(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Бурханы үг сэтгэлийг минь гэрэлтүүлж, надад сэдэл өглөө. Ийм нөхцөлд байгаа минь үнэнийг хэрэгжүүлэх боломж гэж бодогдоод, цаашдаа жинхэнэ төрхөө нууж, байр сууриа хамгаалж чадахгүй байсан учир бүх завхрал, сурч авсан сургамжаа ах, эгч нартайгаа хуваалцсан юм. Энэ нөхөрлөлөөс бид бүгд нэгийг ойлгож, бие биетэйгээ улам ойр дотно боллоо. Бид бас ажлын асуудлыг ярилцаж, нэг нэгнийхээ давуу талыг ашиглаад үүрэгтээ гарсан алдааг залруулж чадсан юм. Хэсэг хугацааны дараа тэр чуулганы асуудлууд шийдэгдэж, ах, эгч нарын байдал дээрдэж, үүргээ идэвхтэйгээр биелүүлж эхэллээ. Дараа нь үүргээ биелүүлэх үед заримдаа байр суурийн талаарх бодолдоо хүлэгдсэн юм шиг санагддаг байсан ч Бурханд ухамсартайгаар залбиран, үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга байж, завхралынхаа талаар илэн далангүй байж чадаж байлаа. Аажимдаа би байр сууриндаа нэг их анхаарахаа болив. Түүнээс хойш би дүр эсгэлгүйгээр зүгээр л нээлттэй байснаар ах, эгч нартайгаа эвтэй байж чаддаг болсон. Тэр бүх хуурмаг занг хаяад би үнэнийг эрэлхийлж, үүргээ ул суурьтайгаар биелүүлж чаддаг болсон. Энэ бол Бурхан үгийн шүүлт, гэсгээлтийн үр дүн! Бурханд талархъя!

Өмнөх: 33. Алдар нэр, ашиг хонжооны дөнгө

Дараах: 35. Алдар нэр, ашиг хонжоо хайсан өдрүүд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

73. Бурханы аврал

Ичэнь, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг...

59. Шударгаар мэдээлэхийн үр шим

Жао Мин, Хятад улс2011 оны 4-р сард би, улсын өөр нэг хэсэгт байдаг чуулганд Яао Лань хэмээх удирдагчийн оронд очих хэрэгтэй боллоо. Ажил...

69. Зөв замд эргэн орсон нь

Чэнь Гуан, АНУТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих