619 Үнэний төлөө сайн тэмцлээр тэмц

1 Хэрвээ үнэний төлөө сайн тэмцлээр тэмцэхийг хүсвэл юун түрүүнд Сатанд ажиллах боломж олгох ёсгүй, үүний тулд нэг санаатай байж, уялдаатай үйлчилж чаддаг байж, өөрийн гэсэн бүх үзэл, бодол, харах өнцөг болон аливааг хийдэг арга барилаасаа татгалзаж, Миний дотор зүрх сэтгэлээ тайван байлгаж, Ариун Сүнсний дуу хоолойд анхаарлаа төвлөрүүлж, Ариун Сүнсний ажлыг анхаарч, Бурханы үгийг нарийвчлан туулах хэрэгтэй. Миний хүслийг биелүүлнэ гэсэн нэг л санаа зорилготой байх ёстой. Үүнээс өөр санаа зорилго байх ёсгүй. Надад бүх зүрх сэтгэлээрээ найдаж, Миний үйлдлийг болон аливааг хийдэг арга замыг анхааралтай ажиглах ёстой бөгөөд огтоос хайхрамжгүй хандах ёсгүй.

2 Сүнс чинь хурц, нүд чинь нээлттэй байх ёстой. Ерөнхийдөө, санаа болон зорилго нь зөв биш, бусдад харагдах дуртай, аливааг хийхдээ мэрийлттэй, саад боломтгой, шашны сургаал урсгахдаа сайн, Сатаны боол гэх мэт хүмүүсийн тухайд энэ хүмүүс босохоороо чуулганд бэрхшээл болдог бөгөөд ах, эгч нарынхаа Бурханы үгийг ууж, идэхийг талаар болгодог. Ийм хүмүүс дүр эсгэж байгаатай таарвал тэднийг нэн даруй хоригло. Удаа дараа сануулсан ч тэд өөрчлөгдөхгүй бол хохирол амсана. Хэрвээ өөрсдийн замаар зөрүүдлэн зүтгэсээр байдаг хүмүүс өөрсдийгөө хамгаалахаар оролдож, нүглээ нуухаар завдвал чуулган тэднийг даруйхан тасдан хаяж, бултах газаргүй болгох хэрэгтэй. Ялихгүй юманд ямааны гарз бүү гарга, юмыг өргөн хүрээнд хар.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 17-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 618 Израильчууд шиг үйлчил

Дараах: 620 Бурханы хүслийг биелүүлэхэд зүрх сэтгэлээ зориул

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих