508 Төгс болгуулахын тулд үнэнийг хэрэгжүүлэхэд анхаар

1 Бурхан хүмүүсийг төгс болгоход дүрэм байдаг бөгөөд чамайг хэрэгжүүлэх замтай болгож, бүх сөрөг байдлаас чинь салгахын тулд Тэрээр чиний хүсүүштэй хэсгийг ашиглан чамайг гэгээрүүлж, сүнсээрээ чөлөөлөгдөхөд чинь тусалж, Түүнийг хайрлах илүү их чадвартай болгодог. Ийм маягаар чи Сатаны завхарсан зан чанарыг хаяж чаддаг. Чи цайлган, нээлттэй байж, өөрийгөө мэдэн, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг. Бурхан чамайг гарцаагүй ерөөх тул сул дорой, сөрөг байх үед чинь Тэр чамайг хоёр дахин их гэгээрүүлдэг бөгөөд өөрийгөө илүү сайн мэдэж, өөрийнхөө төлөө гэмшихийг илүү их хүсэж, хэрэгжүүлэх учиртай зүйлсээ илүү сайн хэрэгжүүлж чаддаг байхад чинь тусалдаг. Ийм маягаар л зүрх сэтгэл чинь тайван, амгалан байж чаддаг.

2 Бурханыг мэдэхэд ерөнхийдөө анхаарлаа хандуулдаг, өөрийгөө мэдэхэд болон хэрэгжүүлэлтдээ анхаарал хандуулдаг хүн Бурханы ажил болон Түүний удирдамж, гэгээрлийг олон дахин хүлээн авч чаддаг болно. Хэдийгээр тийм хүн сөрөг байдалд байж болох ч мөс чанарынхаа үйлдэл юм уу Бурханы үгийн гэгээрлээс үүдэн аливааг даруй өөрчилж чаддаг. Хүн өөрийн бодит байдал, Бурханы зан чанар болон ажлыг мэддэг байх үед зан чанарын өөрчлөлтөд үргэлж хүрдэг. Өөрийгөө мэдэж, өөрийгөө нээхийг хүсдэг хүн үнэнийг хэрэгжүүлж чадна. Энэ төрлийн хүн бол Бурханд үнэнч хүн бөгөөд ойлголт нь гүнзгий эсвэл өнгөцхөн, хомсхон эсвэл арвин ямар ч бай, Бурханд үнэнч хүн Бурханы талаар ойлголттой байдаг. Энэ бол Бурханы зөвт байдал бөгөөд хүмүүсийн олж авдаг зүйл; өөрсдийнх нь ололт юм.

3 Бурханы талаар ойлголттой хүн бол үндэс суурьтай, үзэгдэлтэй нэгэн юм. Энэ төрлийн хүн Бурханы махбодын талаар, Бурханы үг, Бурханы ажлын талаар итгэлтэй байдаг. Бурхан хэрхэн ажиллаж, эсвэл ярьдаг, эсвэл бусад хүмүүс хэрхэн үймээн үүсгэдгээс үл хамааран тэр байр сууриндаа бат зогсож, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чаддаг. Хүн ийм байх тусмаа өөрийн ойлгодог үнэнийг улам их хэрэгжүүлж чаддаг. Учир нь тэр үргэлж Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы талаар илүү их ойлголт олж авч, үүрд Бурханы төлөө гэрчлэлд зогсох шийдвэртэй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 507 Бодит байдлыг амьдран харуулснаар л чи гэрчлэл хийж чадна

Дараах: 509 Бурханы олж авсан хүмүүс бодит байдлыг эзэмшдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих