393 Итгэхдээ Ариун Сүнсний удирдсан замыг дага

1 Та нар Бурханд итгэгчийн замын өчүүхэн хэсгийг л туулсан ба зөв замд хараахан ороогүй тул Бурханы стандартад хүрэх мөн л өдий байна. Яг одоо та нарын биеийн хэмжээ Бурханы шаардлагад нийцэхэд хангалттай бус. Хэв чанар, завхарсан уг чанараасаа болоод та нар Бурханы ажилд үргэлж хайхрамжгүй ханддаг; үүнд нухацтай ханддаггүй. Энэ нь та нарын хамгийн том дутагдал юм.

2 Ариун Сүнсний алхдаг замыг тодорхойлж чадах нэг ч хүн байхгүй нь гарцаагүй; та нарын ихэнх нь үүнийг ойлгож, тодорхой харж чаддаггүй. Түүнчлэн, та нарын ихэнх нь энэ асуудалд анхаарал хандуулдаггүй, тэр ч бүү хэл, үүнийг үнэн сэтгэлээсээ авч үздэггүй. Та нар энэ хэвээр байж, Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй амьдарсаар байвал Бурханд итгэгчийн хувиар явдаг зам чинь хий дэмий байх болно. Учир нь та нар Бурханы хүслийг биелүүлэхээр эрэлхийлэхийн тулд чадах бүхнээ хийдэггүй, мөн Бурхантай сайн хамтран ажилладаггүй. Бурхан та нар дээр ажиллаагүй юм биш, эсвэл Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөөгүй юм биш. Маш хайхрамжгүй болохоороо л чи Ариун Сүнсний ажлыг нухацтайгаар авч үздэггүй. Чи энэ нөхцөл байдлыг даруйхан эргүүлж, Ариун Сүнс хүмүүсийг удирдан хөтөлдөг замаар алхах ёстой.

3 “Ариун Сүнсний удирдан хөтөлдөг зам” гэдэг нь сүнсээрээ гэгээрэл олж авах; Бурханы үгийг мэддэг болох; урдах замаа тодорхой мэддэг болох; алхам алхмаар үнэнд орох чадвартай байх; Бурханы тухай илүү их мэддэг болохыг хэлдэг. Ариун Сүнс хүмүүсийг удирдан хөтөлдөг зам нь үндсэндээ гажуудал, эндүүрэлгүйгээр Бурханы үгийг илүү тодорхой ойлгох зам бөгөөд тэрхүү замаар явагсад шулуухан алхдаг. Ингэхийн тулд та нар Бурхантай зохицон ажиллаж, хэрэгжүүлэх зөв замыг олж, Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар алхах хэрэгтэй болно. Ингэснээр Бурханы шаардлагад нийцэж, Бурханд итгэх зөв замд орж чадна.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэвийн сүнслэг амьдрал хүнийг зөв зам руу хөтөлдөг”-ѳѳс шинэчлэн найруулав

Өмнөх: 392 Хүмүүс Бурханаас эмээх сэтгэлтэйгээр Бурханд итгэх ёстой

Дараах: 394 Бурханд итгэх итгэлээ бүхнээс дээгүүр тавих ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих