697 Бодитой Бурханд итгэхийн ашиг тус асар их

I

Хүний Хүү үргэлжлүүлэн ярьдаг.

Энэ өчүүхэн хүн алхам тутам биднийг

Бурханы ажилд чиглүүлдэг.

Бид олон шалгалт, гэсгээлтийг туулж,

мөн үхлээр туршигдсан.

Бид Бурханы зөвт байдал,

сүр жавхлангийн тухай мэдсэн.

Бид Бурханы энэрэл, хайрыг эдэлдэг.

Бид Түүний мэргэн ухаан, хүч чадлыг ойлгож,

хайр татам байдал, хүнийг аврах хүслийг нь хардаг.

Энэ жирийн хүний үгээс бид

Бурханы мөн чанар, хүсэл, зан чанарыг мэдэж,

хүний уг чанар ба мөн чанарыг мэдэж,

аврал ба төгс болгуулах замыг хардаг.


II

Түүний үг биднийг үхүүлж, дахин төрүүлдэг.

Тэр үгс буруутгал, өртэй байдлыг мэдрүүлдэг.

Гэсэн ч бас бидэнд тайвшрал авчирдаг.

Түүний үг маш их шаналал авчирдаг ч

баяр хөөр, амар тайвныг өгдөг.

Заримдаа бид Түүний уур хилэнд үнсэн товрог болсон дайснууд шиг байдаг.

Заримдаа Түүнд нядлагдах хурга шиг, заримдаа нүдний цэцгий шиг нь байдаг.

Бид Түүний авардаг хүмүүс, нүдэн дэх өт хорхой,

Түүний өдөр шөнөгүй хайдаг төөрсөн хурга нь билээ

Энэ жирийн хүний үгээс бид

Бурханы мөн чанар, хүсэл, зан чанарыг мэдэж,

хүний уг чанар ба мөн чанарыг мэдэж,

аврал ба төгс болгуулах замыг хардаг.


III

Тэр биднийг өрөвдөж, өргөж, жигшдэг,

тайвшруулж, ятгаж, чиглүүлж, гэгээрүүлдэг,

биднийг цээрлүүлж, сахилгажуулж, бүр хараадаг,

өдөр шөнөгүй бидэнд санаа зовж,

хамгаалж, халамжилдаг.

Тэр үргэлж бидний талд байж, бүх халамжаа өгдөг.

Бидний төлөө бүх төлөөсийг төлсөн.

Түүний үгээс бид Бурханыг бүхэлд нь таашааж,

Бурханы өгсөн хүрэх газрыг харсан.

Энэ жирийн хүний үгээс бид

Бурханы мөн чанар, хүсэл, зан чанарыг мэдэж,

хүний уг чанар ба мөн чанарыг мэдэж,

аврал ба төгс болгуулах замыг хардаг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 696 Бурханы ажлыг хэрхэн туулахаа чи мэдэх ёстой

Дараах: 698 Бурханы шүүлт бидэнд амь өгдөг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих