628 Бурханаар төгс болгуулахын тулд шашны үзлийг хая
I
Хэрэв чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг зөвшөөрч,
шашны арга замыг орхиж,
Бурханы шинэ үгийг хуучин үзлээр хэмжихгүй байвал
ирээдүйтэй байх болно.
Гэвч чи хуучинтай зууралдаж, тэднийг нандигнавал
аврагдах зам үгүй, Бурхан чамайг хэзээ ч анзаарахгүй.
Бурханы ажил ба үгэнд
хуучин түүх ба урьдны зүйлсийг Тэр авч үздэггүй.
Хэрэв чи төгс болгуулахыг хүсвэл
урьдын зүйлсээ хаях ёстой.
Зөв зүйтэй эсвэл Бурханы хийсэн зүйл байсан ч
орхих ёстой.
Сүнсний ажил байсан ч чи орхих ёстой.
Энэ бол Бурханы шаардлага. Бүгд шинэчлэгдэх ёстой.
II
Бурхан үргэлж шинэ ба хэзээ ч хуучин биш.
Хуучин үгтэй зууралдаж, ямар нэг дүрэм дагадаггүй.
Хүн болохоор чи өнгөрсөн зүйлстэй зууралдаж,
хатуу чандаар улиг болтол нь дагадаг,
гэхдээ Бурхан урьдынх шигээ ажилладаггүй,
гэтэл чиний үг ба үйлдэл балагтай биш үү?
Өнгөрсөнтэй зууралддаг бол
чи Бурханы дайсан биш гэж үү?
Улирч одсон зүйлээр амьдралаа сүйрүүлмээр байна уу?
Хэрэв чи төгс болгуулахыг хүсвэл
урьдын зүйлсээ хаях ёстой.
Зөв зүйтэй эсвэл Бурханы хийсэн зүйл байсан ч
орхих ёстой.
Сүнсний ажил байсан ч чи орхих ёстой.
Энэ бол Бурханы шаардлага. Бүгд шинэчлэгдэх ёстой.
III
Энэ хуучин зүйлс
чамайг Бурханы ажилд саад бологч болгоно.
Чи тийм хүн болмоор байна уу?
Үнэхээр тэгэхийг хүсэхгүй байвал хийж байгаагаа зогсоо.
Буцаад эргэ, ахиад эхэл,
өнгөрсөн үйлчлэлийг чинь Бурхан дурсахгүй.
Хэрэв чи төгс болгуулахыг хүсвэл
урьдын зүйлсээ хаях ёстой.
Зөв зүйтэй эсвэл Бурханы хийсэн зүйл байсан ч
орхих ёстой.
Сүнсний ажил байсан ч чи орхих ёстой.
Энэ бол Бурханы шаардлага. Бүгд шинэчлэгдэх ёстой.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шашны үйлчлэлээс ангижрах ёстой”-оос шинэчлэн найруулав