Бурхан л намайг аварсан
1
Бие махбодтой хүн болж, асар их салхи бороог туулж,
хүн төрөлхтний дунд даруу, далд байгаа Таныг хэн ч, хэзээ ч мэдээгүй.
Хүн төрөлхтний гүн завхралыг Та шүүж, илчилдэг;
зөв шударга бус, тэрслүү байдлыг минь Та гэсгээдэг.
Ийм их зовлон, цэвэршүүлэлт туулсан хэдий ч завхарсан зан чанар минь цэвэрлэгдсэн.
Биеэ тоож, өөрийгөө бүрэн зөвтгөж, Тантай наймаацаж явсан минь үнэхээр аминчхан, жигшүүртэй байсан,
зовлон, зүтгэлийнхээ хариуд би тэнгэрийн хаанчлалын ерөөл хүртэхийг үргэлж хүсдэг байсан.
Энэ нь ямар гээч мөс чанар, эрүүл ухаан юм бэ?
Жаахан сайн авираар Таны хүсэлд нийцэж чадна гэж би бодсон,
тэр ч бүү хэл тэнгэрийн хаанчлалд орох тухай мөрөөдсөн.
Гүнээ завхарсан би сатанлаг зан чанараар дүүрэн.
Шүүлтийг тань хүлээн зөвшөөрөөгүй бол үр дүн минь ямар байх сан бол?
2
Таны шүүлт намайг цэвэрлэсэн; Таны ажил намайг өөрчилж, жинхэнэ амьдрал өгсөн.
Танд зүрхнийхээ угаас талархахаас өөр яалтай?
Цэвэрлүүлэх шаардлагатай тэрслүү, зөвт бус байдал надад үлдсэн,
гэвч би Таны хэчнээн хайр татам болохыг олж харсан.
Шалгалт хэчнээн их ч бай, Таныг би хэзээ ч орхихгүй.
Урьд нь би бүхнийг өөрийнхөө төлөө хийж, Таныг огтхон ч хайрлаагүй,
сэтгэлийг тань шархлуулж, шаналал авчирсан, Та хэчнээн их нулимс урсгасныг хэн ч мэдэхгүй.
Надад хайртайг тань бодохоор би завхарсан энэ зан чанараа улам их үзэн яддаг.
Сэтгэлийг тань тайтгаруулахаар үнэнийг эрэлхийлэхийг би хүснэ!
Та л намайг аварсан. Таны шүүлт байгаагүй бол өнөөдөр би энд байхгүй.
Гайхамшигт ерөөлд тань умбасан минь үнэхээр л Таны хайр, өршөөл билээ.
Өө Бурхан минь, Та л намайг аварсан.
Зан чанар тань зөвт гэдгийг хараад, чин сэтгэлээсээ би Таныг хайрладаг.
Өө Бурхан минь, Та л намайг аварсан.
Таны хайрыг би цаг үргэлж талархан, магтана!