Хүнтэй гэрээ байгуулахын тулд Бурхан Өөрийн үгийг ашигласан

2018-07-08

Эхлэл 9:11–13 Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй. Тэгээд Бурхан: “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь энэ: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.

Бүх зүйлийг бүтээснийх нь дараа Бүтээгчийн эрх мэдэл солонгон гэрээнд дахин нэг удаа батлагдаж, харагдсан юм

Бүтээгчийн эрх мэдэл нь бүх бүтээлийн дунд хэзээд харагдаж, хэрэгждэг ба Тэр бүх зүйлийн хувь заяаг захираад зогсохгүй, өөр өөр амийн бүтцийг эзэмшиж, өөр өөр амийн хэлбэртэйгээр оршдог, Өөрийн гараар бүтээсэн онцгой бүтээл болох хүн төрөлхтнийг захирдаг юм. Бүх зүйлийг бүтээснийхээ дараа Бүтээгч эрх мэдэл, хүч чадлаа илэрхийлэхээ зогсоогоогүй; Түүний хувьд бол бүх зүйл, бүх хүн төрөлхтний хувь заяаг захирч байсан эрх мэдэл нь Өөрийнх нь гараас хүн төрөлхтөн үнэхээр төрөх тэр үед л албан ёсоор эхэлсэн юм. Тэр хүн төрөлхтнийг удирдаж, захирахаар зорьсон, Тэр хүн төрөлхтнийг аварч, үнэхээр олж авч, бүх зүйлийг удирдаж чадах хүн төрөлхтнийг олж авахаар зорьсон бөгөөд ийм хүн төрөлхтнийг эрх мэдлийнхээ дор амьдруулж, эрх мэдлийг нь мэддэг, дуулгавартай дагадаг болгохоор зорьсон юм. Тиймээс Бурхан Өөрийн үгийг ашиглан хүмүүсийн дунд эрх мэдлээ албан ёсоор илэрхийлж, үгээ биелүүлэхийн тулд эрх мэдлээ ашиглаж эхэлсэн. Мэдээж, энэ үйл явцад Бурханы эрх мэдэл бүхий л газарт харагдсан; гэхдээ Би ердөө л тодорхой, олонд танигдсан зарим жишээг сонгосон ба та нар эдгээрээс Бурханы цор ганц байдлыг ойлгон мэдэж, Бурханы цор ганц эрх мэдлийг ойлгож, мэдэж болох юм.

Эхлэл 9:11–13 дэх эшлэл болон Бурхан дэлхийг бүтээсэн тухай тэмдэглэсэн дээрх эшлэлүүдийн хооронд төстэй тал байдаг боловч ялгаатай тал бас бий. Төстэй тал нь юу вэ? Бурхан зорьсон зүйлээ хийхийн тулд үг ашигладагт төстэй тал нь оршдог бол ялгаатай тал нь энэ эшлэл Бурханы хүнтэй хийсэн яриа бөгөөд үүгээрээ хүнтэй гэрээ байгуулж, гэрээнд агуулагдсан зүйлийн тухай хүнд хэлсэн явдал юм. Энэ удаа Бурханы эрх мэдлийн хэрэгжилт нь Бурхан хүн хоёрын яриагаар дамжин биелсэн юм, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх Бурханы үг нь бүтээх гэж зорьсон бүтээлүүддээ өгсөн заавар, тушаал байсан. Харин нэгэнт Бурханы үгийг сонсох хүн байсан учраас Түүний үг нь хүнтэй ярилцах яриа, мөн хүнд өгсөн сануулга, сэрэмжлүүлэг байсан төдийгүй, цаашлаад Түүний эрх мэдлийг агуулсан, бүх зүйлд хүргэсэн тушаал байсан.

Энэ эшлэлд Бурханы ямар үйлдэл тэмдэглэгдсэн бэ? Үүнд дэлхийг үерээр сүйрүүлснийхээ дараа Бурханы хүнтэй байгуулсан гэрээг тэмдэглэсэн бөгөөд Бурхан энэ дэлхийд дахин тийм сүйрэл авчрахгүй, тиймдээ ч Бурхан тэмдэг хийсэн гэдгийг хүнд хэлдэг—энэ тэмдэг нь юу байсан бэ? Бичвэрт “Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэсэн байдаг. Эдгээр нь Бүтээгчийн анх хүн төрөлхтөнд хэлсэн үг юм. Тэр эдгээр үгийг хэлэхэд хүний нүдний өмнө солонго бий болсон бөгөөд өнөөдөр ч солонго оршсоор байгаа билээ. Бүх хүн тийм солонгыг харсан, тэгвэл солонгыг харах үедээ чи хэрхэн гарч ирдгийг нь мэддэг үү? Шинжлэх ухаан үүнийг баталж, эх үүсвэрийг нь тогтоож, эсвэл хаана байдгийг нь тодорхойлж чадахгүй. Учир нь солонго бол Бүтээгч болон хүний хооронд хийгдсэн гэрээний тэмдэг юм; үүнд ямар ч шинжлэх ухааны үндэслэл хэрэггүй, үүнийг хүн хийгээгүй, мөн хүн үүнийг өөрчлөх чадваргүй. Энэ нь үгээ хэлснийх нь дараах Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл юм. Хүнтэй байгуулсан Өөрийн гэрээ болон Өөрийн амлалтыг биелүүлэхийн тулд Бүтээгч Өөрийн гэсэн онцгой аргыг ашигласан, иймээс Өөрийн байгуулсан гэрээний тэмдэг болгон солонгыг ашигласан, энэ нь Бүтээгчийн хувьд ч, эсвэл бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд ч үүрд мөнх хувиршгүй үлдэх тэнгэрийн зарлиг, хууль билээ. Гэсэн ч энэ хувиршгүй хууль нь бүх зүйлийг бүтээсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэг жинхэнэ илрэл юм гэдгийг хэлэх ёстой бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь хязгааргүй гэдгийг хэлэх ёстой; солонгыг тэмдэг болгон хэрэглэсэн нь Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл болон өргөжилт юм. Энэ нь Бурханы үгээ ашиглан хийсэн өөр нэгэн үйл байсан бөгөөд үг ашиглан хүнтэй байгуулсан гэрээнийх нь тэмдэг байв. Тэр юу хийхээр шийдсэнээ болон үүнийг ямар байдлаар хэрэгжүүлж, биелүүлэх тухайгаа хүнд хэлсэн бөгөөд ийм маягаар Бурханы амнаас гарсан үгийн дагуу энэ нь биелсэн. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг ба Тэр эдгээр үгийг хэлснээс хойш хэдэн мянган жилийн дараа, өнөөдөр ч хүмүүс Бурханы амаар хэлэгдсэн солонгыг харж чадна. Бурханы айлдсан тэдгээр үгийн ачаар энэ зүйл өнөөдрийг хүртэл хувирч, өөрчлөгдөлгүй үлдсэн. Хэн ч энэ солонгыг алга болгож чадахгүй, хэн ч үүний хуулийг өөрчилж чадахгүй бөгөөд энэ нь гагцхүү Бурханы үгийн төлөө оршдог. Үүнийг л Бурханы эрх мэдэл гээд байгаа юм. “Бурхан үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелнэ, тэгээд биелсэн зүйл нь үүрд мөнх үргэлжлэх болно.” Ийм үг энд тодорхой харагддаг бөгөөд энэ нь Бурханы эрх мэдэл, хүч чадлын тодорхой тэмдэг, шинж чанар юм. Ийм тэмдэг, шинж чанар ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй, тэдний алинаас ч харагддаггүй, бүтээгдсэн бус ямар нэг зүйлээс ч харагддаггүй. Энэ нь зөвхөн цор ганц Бурханд харьяалагддаг ба гагцхүү Бурханы эзэмшдэг ялгамж чанар, мөн чанарыг бүтээлүүдийнхээс ялгадаг. Үүний зэрэгцээ энэ нь бас, Бурханаас Өөрөөс нь өөр, бүтээгдсэн юм уу бүтээгдсэн бус ямар ч зүйлсийн хэзээ ч даван гарч чадахааргүй тэмдэг болон шинж чанар юм.

Бурхан хүнтэй гэрээ байгуулсан нь асар чухал үйл явдал байсан. Тэр үүгээр дамжуулан хүнд нэг баримтыг болон Өөрийн хүслийг хэлсэн юм. Бурхан энэ зорилгодоо хүрэхийн тулд өвөрмөц арга барил хэрэглэж, хүнтэй гэрээ байгуулахад онцгой тэмдэг ашигласан ба энэ тэмдэг нь Түүний хүнтэй байгуулсан гэрээний амлалт байлаа. Тэгвэл, энэ гэрээг байгуулсан нь агуу үйл явдал байсан уу? Яг хэр агуу байсан бэ? Үүнд л энэ гэрээний маш онцгой чанар оршдог юм: Энэ нь хоёр хүн, хоёр бүлэг, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ бус, харин Бүтээгч, бүх хүн төрөлхтний хооронд байгуулсан гэрээ бөгөөд Бүтээгч бүх зүйлийг эцэслэх хүртэл хүчинтэй хэвээр байх болно. Энэ гэрээг хэрэгжүүлэгч нь Бүтээгч, үүнийг сахиулагч нь ч бас Бүтээгч юм. Товчхондоо бол, хүн төрөлхтөнтэй байгуулсан солонгон гэрээ нь бүхэлдээ Бүтээгч, хүн төрөлхтний хоорондын ярианы дагуу хэрэгжиж, биелсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ хэвээр байж ирсэн. Бүтээлүүд Бүтээгчийн эрх мэдэлд захирагдаж, дуулгавартай байж, итгэж, ойлгож, нүдээр үзэж, магтахаас өөр юу хийж чадах билээ? Учир нь цорын ганц Бурхан л ганцаараа тийм гэрээ байгуулах хүч чадлыг эзэмшдэг. Ахин дахин солонго татах нь хүн төрөлхтөнд зарлал тунхаглаж буй хэрэг бөгөөд энэ нь хүний анхаарлыг Бүтээгч болон хүн төрөлхтөн хоорондын гэрээнд хандуулдаг. Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондох гэрээний тогтмол илрэл болж хүн төрөлхтөнд харагддаг зүйл нь солонго бус, уг гэрээ ч бус, харин Бүтээгчийн хувиршгүй эрх мэдэл билээ. Ахин дахин солонго гарч ирэх нь Бүтээгчийн нуугдмал газар дахь агуу, гайхалтай үйл хэргийг илэрхийлдгийн зэрэгцээ хэзээ ч бөхөхгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй Бүтээгчийн эрх мэдлийн эрч хүчтэй тусгал болдог. Энэ нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн өөр нэг талын илрэл биш гэж үү?

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих