Хүн төрөлхтөн хэдий ялзарсан ч гэсэн Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрх дор амьдарсаар байдаг
Сатан хүн төрөлхтнийг олон мянган жилийн турш ялзруулж ирсэн. Тэр тоолохын аргагүй олон ёрын мууг үйлдэж, үе үеийнхнийг хууран мэхэлж,...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Сатаны чадвар, чадамж хүнийхээс илүү бөгөөд хүний биелүүлэх аргагүй зүйлийг хийж чаддаг хэдий ч, Сатаны хийдэг зүйлд чиний атаархдаг эсвэл хүрэхийг эрмэлздэг эсэх, тэдгээрийг нь чи үзэн яддаг эсвэл жигшдэг эсэхээс үл хамааран, тэдгээрийг чи харж чаддаг ч бай, үгүй ч бай, Сатан хэр ихийг бүтээж, хэчнээн олон хүнийг мэхлэн өөрийгөө шүтүүлж, тахиулж чаддаг ч бай, түүнийг чи яаж ч тодорхойлдог бай хамаагүй Сатанд Бурханы эрх мэдэл, хүч чадал бий гэж хэлэх ямар ч боломжгүй. Бурхан бол Бурхан бөгөөд цорын ганцхан Бурхан байдаг гэдгийг чи мэдэх ёстой. Түүнчлэн, Бурханд л эрх мэдэл байдаг бөгөөд бүх зүйлийг захирч, удирдах хүч чадал байдаг гэдгийг чи мэдэх ёстой. Сатан хүмүүсийг хуурах чадвартай, Бурханыг дуурайж, Бурханы үзүүлсэн тэмдэг, гайхамшгийг хуулбарлаж чаддаг, мөн Бурханы хийсэнтэй төстэй зүйл хийдэг болохоор чи Бурханыг цор ганц биш, олон байдаг, тэд зүгээр л их, бага ур чадвартай, эзэмшдэг хүч чадлынх нь хүрээ ялгаатай гэж андуу ташаа бодож болохгүй. Чи тэдний агуу байдлыг ирсэн дараалал, насны эрэмбээр нь жагсааж, Бурханаас өөр шүтээн байдаг, Бурханы эрх мэдэл, хүч чадал цор ганц биш хэмээн эндүүрэн бодож болохгүй. Хэрвээ чи ийм үзэл санаатай бол, хэрвээ чи Бурханы цор ганц чанарыг хүлээн зөвшөөрдөггүй, бас Бурхан л эрх мэдэл эзэмшдэг гэж боддоггүй бол, хэрвээ чи зөвхөн олон бурхан шүтэх үзэл санааг баримталдаг бол Би чамайг Бүтээлийн дундах хог шаар, Сатаны жинхэнэ биелэл, бас туйлын муу ёрын хүн гэж хэлнэ! Эдгээр үгийг хэлснээр Би та нарт юу заах гээд байгааг ойлгож байна уу? Цаг хугацаа, газар нутаг, чиний гарал үүсэл ямар байх нь хамаагүй, чи Бурханыг өөр ямар ч хүн, зүйл, эсвэл эд юмтай андуурах ёсгүй. Бурханы эрх мэдэл болон Бурханы Өөрийн мөн чанар чамд хэчнээн тайлагдашгүй, хүрэх аргагүй мэт санагддаг ч бай, Сатаны үг, үйл хэрэг чиний үзэл, төсөөлөлтэй хэчнээн их нийцдэг ч бай, эдгээрт чи хэчнээн сэтгэл ханамжтай байдаг ч бай бүү тэнэглэ, эдгээр ойлголтыг бүү хольж хутга, Бурханы оршин тогтнолыг бүү үгүйсгэ, Бурханы ялгамж чанар, байр суурийг бүү үгүйсгэ, зүрх сэтгэл дэх Бурханаа орлуулж, Бурханаа болгох гэж Сатаныг бүү оруул, Бурханыг бүү түлхэн гарга. Та нар ингэснийхээ үр дагаврыг төсөөлж чадна гэдэгт чинь Би эргэлзэхгүй байна!
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Сатан хүн төрөлхтнийг олон мянган жилийн турш ялзруулж ирсэн. Тэр тоолохын аргагүй олон ёрын мууг үйлдэж, үе үеийнхнийг хууран мэхэлж,...
Эхлэл 9:11–13 Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад...
Эхлэл 17:4–6 Харагтун, Миний хувьд чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстний эцэг болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин...
Сатаныг онцгой ялгамж чанартай болохоор нь маш олон хүн түүний янз бүрийн талын илрэлийг хүчтэй сонирхох болсон. Гайхамшиг үзүүлж, хүн...