Хүн төрөлхтний болон орчлон ертөнцийн хувь заяа Бүтээгчийн дээд эрхтэй салшгүй холбоотой

2018-07-08

Хүн төрөлхтний болон орчлон ертөнцийн хувь заяа Бүтээгчийн дээд эрхтэй салшгүй холбоотой

Та нар бүгд насанд хүрсэн хүмүүс. Та нарын зарим нь дунд эргэм насных; зарим нь ахимаг насных. Бурханд итгэдэггүй байснаа итгэдэг болж, Бурханд итгэж эхэлснээ Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний ажлыг туулдаг болох хүртлээ та нар явсан. Бурханы дээд эрхийн талаар та нар хэр их мэдлэгтэй вэ? Хүний хувь заяаны тухайд чи ямар мэдлэг ухааныг олж авсан бэ? Хүн амьдралд хүссэн бүхэндээ хүрч чадах уу? Өөрсдийн оршин байсан хэдхэн арван жилд та нар хэр олон зүйлийг хүссэнээрээ биелүүлж чадсан бэ? Хэчнээн санаанд чинь хэзээ ч ороогүй зүйлс та нарт тохиолдсон бэ? Хэчнээн гэнэтийн таатай зүйл болсон бэ? Хэчнээн зүйлийг хүмүүс үр дүнгээ өгөхийг нь хүлээж, өөрийн мэдэлгүй тохиромжтой мөчийг хүлээж, Тэнгэрийн хүслийг хүлээсээр байна вэ? Хэчнээн зүйл хүмүүсийг арга мухардуулж, саад болж байна вэ? Хүн бүр хувь заяаныхаа талаар итгэл найдвараар дүүрэн байж, амьдралынх нь бүх зүйл хүссэнээр нь болж, хоол хувцсаар дутахгүй, эд хөрөнгө нь гайхалтайгаар өснө гэж горьддог. Зовлон зүдүүрээр дүүрэн, гай гамшгаар хүрээлэгдсэн ядуу зүдүү, дарамттай амьдралыг хэн ч хүсдэггүй. Гэхдээ хүмүүс эдгээр зүйлийг урьдаас мэдэж, хянаж чадахгүй. Зарим хүний хувьд өнгөрсөн үе бол ердөө л эх захгүй туршлага юм; тэд Тэнгэрийн хүсэл юу болохыг хэзээ ч мэдэж авдаггүй, мөн энэ нь юу болохыг тоодог ч үгүй. Тэд хүн төрөлхтний хувь заяаны талаар, хүмүүс яагаад амьд байдаг, тэд хэрхэн амьдрах учиртайг хайхрахгүйгээр өдөр өдрийг амьтад шиг амьдарч, өөрсдийнхөө амьдралыг бодож санах зүйлгүйгээр амьдран харуулдаг. Ийм хүмүүс хүмүүний хувь заяаны талаар ямар ч ойлголт олж авалгүйгээр хөгширдөг бөгөөд үхэх мөчөө хүртэл амьдрал гэж юу болох талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тийм хүмүүс үхмэл; тэд бол сүнсгүй амьтад; тэд бол адгуус. Хүмүүс бүтээлийн дотор амьдарч, дэлхий ертөнцийн материаллаг хэрэгцээг нь хангаж өгдөг олон арга замаас цэнгэлийг олж авдаг, энэхүү материаллаг ертөнц нь тасралтгүй урагшилж байгааг тэд харах авч тэдний өөрсдийн туршлага—тэдний зүрх сэтгэл болон тэдний сүнс юу мэдэрч, амсах нь материаллаг зүйлтэй ямар ч хамаагүй бөгөөд ямар ч материаллаг зүйл туршлагыг орлож чадахгүй. Туршлага бол хүн зүрх сэтгэлийнхээ гүнд танин мэддэг, энгийн нүдээр харж болдоггүй зүйл юм. Ийнхүү танин мэдэх нь хүмүүний амьдрал болоод хүмүүний хувь заяаг хүн ойлгож, ухамсарлахад оршдог. Энэ нь үл үзэгдэгч Эзэн бүх зүйлийг зохицуулж, хүний төлөө бүх зүйлийг зохион байгуулж байна гэдгийг ихэнхдээ хүн ойлгоход хүргэдэг. Энэ бүхний дунд хувь заяаны зохицуулалт, зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга хүнд үгүй; Бүтээгчийн төлөвлөсөн замыг болон хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга хүнд үгүй. Энэ бол маргаангүй баримт юм. Хүн хувь заяаны талаар ямар ч мэдлэг ухаан, хандлагатай байхаас үл хамааран, хэн ч энэ баримтыг өөрчилж чадахгүй.

Өдөр бүр хаашаа явах, юу хийх, хэнтэй эсвэл юутай таарах, юу хэлж ярих, чамд юу тохиолдох гээд эдгээрийн аль нэгийг тааварлаж болох уу? Хүмүүс эдгээр нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хянах нь байтугай энэ бүх үйл явдлыг урьдаас мэдэж чаддаггүй. Амьдрал дээр, урьдчилан харах боломжгүй эдгээр зүйл цаг үргэлж тохиолддог; тэдгээр нь өдөр тутмын үйл явдал юм. Өдөр тутмын эдгээр нөхцөл байдлын өөрчлөлт болон тэдгээрийн өрнөж байгаа байдал, эсвэл дагаж буй буй зүй тогтол нь ямар ч зүйл санаандгүй тохиолддоггүй, үйл явдал бүрийн болж буй явц, зайлшгүй байдлыг хүний хүслээр өөрчилж болдоггүй гэдгийг хүн төрөлхтөнд байнга сануулж байдаг. Үйл явдал бүр нь Бүтээгчээс хүн төрөлхтөнд өгч буй сануулгыг дамжуулдаг бөгөөд мөн хүмүүс өөрсдийн хувь заяаг хянаж чадахгүй гэсэн санааг илгээдэг. Үйл явдал бүр хувь заяагаа гартаа авах гэсэн хүн төрөлхтний ойворгон, хий дэмий, хүсэл, эрмэлзлийг няцаадаг. Тэдгээр нь яг л хүн төрөлхтний нүүрийг дахин дахин хүчтэй алгадан, эцэст нь хэн тэдний хувь тавиланг удирдаж, хянаж байдгийг эргэцүүлэхэд хүмүүсийг хүчээр хүргэдэг. Тэдний хүсэл, эрмэлзэл нь удаа дараалан бүтэлгүйтэж, нуран унахад хүмүүс аяндаа өөрт ноогдсон хувь заяаг хүлээн зөвшөөрч, бодит байдал, Тэнгэрийн хүсэл ба Бүтээгчийн дээд эрхийг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрдөг. Өдөр тутмын эдгээр нөхцөл байдлын өөрчлөлтөөс эхлээд хүний бүхий л амьдралын хувь заяа хүртэл, Бүтээгчийн төлөвлөгөө болон дээд эрхийг илчилдэггүй зүйл нэгээхэн ч үгүй; “Бүтээгчийн эрх мэдлийг даван гарч чадахгүй” гэсэн санааг илгээдэггүй, мөн “Бүтээгчийн эрх мэдэл бол эрхэм дээд юм” гэсэн мөнхийн үнэнийг дамжуулдаггүй зүйл нэгээхэн ч үгүй.

Хүн төрөлхтөн болон орчлон ертөнцийн хувь заяа Бүтээгчийн дээд эрхтэй нягт сүлжилдэж, Бүтээгчийн зохион байгуулалттай салшгүйгээр холбогдсон байдаг; эцсийн эцэст тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлээс ангид байж чаддаггүй. Бүх зүйлийн хуулиас хүн Бүтээгчийн зохион байгуулалт болон Түүний дээд эрхийг ойлгож авдаг; бүх зүйлийн амьд үлдэх хуулиас тэр Бүтээгчийн засаглалыг ухамсарладаг; бүх зүйлийн хувь заяанаас тэр Бүтээгч Өөрийн дээд эрх, хяналтаа тогтоодог арга замыг таамагладаг; хүмүүс болон бүх зүйлийн амьдралын мөчлөгөөс хүн, бүх зүйл ба амьд оршихуйн төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг үнэхээр туулж, тэдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь газар дэлхийн бүх хууль, дүрэм журам, дэг жаяг, бусад бүх эрх мэдэл болон хүчнээс давсан байдгийг нүдээрээ харж авдаг. Иймээс, Бүтээгчийн дээд эрхийг бүтээгдсэн ямар ч зүйл зөрчиж чадахгүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон зүйлст ямар ч хүч хөндлөнгөөс оролцож, эсвэл өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйл үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл энэ бус уу? Хэдийгээр хүн бодит хуулиудаас, бүх үйл явдал болон бүх зүйлд Бүтээгчийн дээд эрх болон Түүний зарлиг байгааг хардаг боловч орчлон ертөнцийг захирах Бүтээгчийн дээд эрхийн зарчмыг хэчнээн хүн ухаарч ойлгож чадах вэ? Өөрсдийнх нь хувь заяаг захирч, зохицуулдаг, Бүтээгчийн дээд эрхийг хэр олон хүн үнэхээр мэдэж, танин мэдэж, хүлээн зөвшөөрч, захирагдаж чадах вэ? Бүх зүйлийг захирдаг Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнд итгэсэн байж, Бүтээгч бас хүмүүсийн амьдралын хувь заяаг захирдаг гэдэгт хэн үнэхээр итгэж, хүлээн зөвшөөрөх вэ? Хүний хувь заяа Бүтээгчийн гарт байдаг бодит баримтыг хэн үнэхээр ухаарч ойлгож чадах вэ? Бүтээгч хүн төрөлхтний хувь заяаг захирч, хянаж байдаг бодит баримттай нүүр тулахдаа хүн төрөлхтөн Бүтээгчийн дээд эрхэд ямар байдлаар хандах ёстой вэ? Энэхүү бодит баримттай тулгараад байгаа хүн бүрийн өөрөө гаргах учиртай шийдвэр энэ мөн билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Гурав дахь онцгой үе: Биеэ даах

Хүн бага нас, өсвөр насыг өнгөрөөгөөд аажмаар, өөрийн эрхгүй нас биед хүрсний дараа залуу настайгаа бүрмөсөн салах ёс хийж, эцэг эхдээ...

Дөрөв дэх онцгой үе: Гэрлэлт

Хүн өсөж том болон, насанд хүрэх үедээ эцэг эхээсээ, төрж, өссөн орчноосоо улам холдож, оронд нь амьдралын зүг чигийг эрж хайн, эцэг...

Тав дахь онцгой үе: Үр удам

Гэрлэснийхээ дараа хүн дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлж эхэлнэ. Хэдэн хүүхэдтэй, ямар хүүхэдтэй болохоо хүн шийдэж чадахгүй; үүнийг мөн л...

Messenger дээр бидэнтэй холбоо барих