Библи бол Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатны л тэмдэглэл юм; энэ нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл биш
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйлс байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог” (Иохан 21:25).
“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13).
Холбогдох Бурханы үг:
Библи чухамдаа ямар ном бэ? Хуучин Гэрээ бол Хуулийн эрин үе дэх Бурханы ажил юм. Библийн Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Еховагийн бүх ажил болон Түүний бүтээлийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Энэ нь бүхэлдээ Еховагийн хийсэн ажлыг бичсэн байдаг ба эцэст нь Малахийн Номоор Еховагийн ажлын тухай тэмдэглэлийг төгсгөдөг. Хуучин Гэрээ нь Бурханы хийсэн ажлын хоёр хэсгийг тэмдэглэсэн байдаг: Нэг нь бүтээлийн ажил, нөгөө нь хууль гаргах явдал юм. Аль аль нь Еховагийн хийсэн ажил байсан. Хуулийн эрин үе нь Ехова Бурханы нэрийн доорх ажлыг төлөөлдөг; энэ нь үндсэндээ Еховагийн нэрийн дор хийгдсэн ажил бүхэлдээ юм. Тиймээс Хуучин Гэрээ нь Еховагийн ажлыг тэмдэглэсэн ба Шинэ Гэрээ нь Есүсийн ажлыг буюу голчлон Есүсийн нэрийн дор хийгдсэн ажлыг бичсэн. Есүсийн нэрийн ач холбогдол болон Түүний хийсэн ажил ихэвчлэн Шинэ Гэрээнд бичигдсэн. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Ехова Израильд ариун сүм болон тахилын ширээ барьж, газар дээрх израильчуудын амьдралыг залж чиглүүлж, тэд бол Түүний сонгосон хүмүүс, газар дээр Түүний сонгосон, Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг эхний бүлэг хүмүүс, Түүний биечлэн удирдсан эхний бүлэг хүмүүс гэдгийг нотолсон юм. Израилийн арван хоёр овог нь Еховагийн анх сонгосон хүмүүс байсан тул Хуулийн эрин үеийн ажил нь төгсөх хүртэл Ехова үргэлж тэдний дунд ажилласан. Ажлын хоёр дахь үе шат нь Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үеийн ажил байсан ба энэ нь Израилийн арван хоёр овгийн нэг болох иудей хүмүүсийн дунд хийгджээ. Есүс махбодтой болсон Бурхан байсан учраас ажлын цар хүрээ нь илүү бага байсан юм. Есүс Иудейн газар нутаг даяар л ажилласан ба гурван жил хагасын л ажил хийсэн; тиймээс Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн ажлын хэмжээг давж ер чадахааргүй байв.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1
Библи бол түүхийн ном юм. Мэдээж энэ нь бас эш үзүүлэгчдийн зарим зөгнөлийг агуулдаг бөгөөд эдгээр зөгнөл яавч түүх биш. Библи хэд хэдэн хэсгийг агуулдаг—үүнд зөвхөн зөгнөл байдаггүй, эсвэл зөвхөн Еховагийн ажил, бас зөвхөн Паулын захидлууд байдаггүй. Библи хэдэн хэсгийг агуулдгийг чи мэдэх ёстой; Хуучин Гэрээ нь Эхлэл, Гэтлэл… зэргийг багтаадаг ба бас эш үзүүлэгчдийн бичсэн зөгнөлийн номууд байдаг. Эцэстээ Хуучин Гэрээ нь Малахийн Номоор төгсдөг. Энэ нь Еховагийн удирдсан Хуулийн эрин үеийн ажлыг тэмдэглэсэн байдаг; Эхлэлээс эхлээд Малахийн Ном хүртэл энэ нь Хуулийн эрин үеийн бүх ажлын иж бүрэн тэмдэглэл юм. Өөрөөр хэлбэл, Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үед Еховагаар удирдуулж байсан хүмүүсийн туулсан бүхнийг тэмдэглэсэн байдаг. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Еховагийн өргөсөн асар олон тооны эш үзүүлэгч Түүний зөгнөлийг хэлж, янз бүрийн овог аймаг, улс үндэстэнд заавар өгч, Еховагийн хийх ажлыг зөгнөсөн юм. Өргөгдсөн энэ хүмүүст бүгдэд нь Ехова зөгнөлийн Сүнсийг өгчээ: Тэд Еховагаас ирсэн үзэгдлүүдийг харж, Түүний дуу хоолойг сонсож чаддаг байсан ба ийнхүү тэд Түүний онгодыг хүртэж, зөгнөл бичсэн. Тэдний хийсэн ажил Еховагийн дуу хоолойн илэрхийлэл, Еховагийн зөгнөлийн илэрхийлэл байсан бөгөөд тухайн үеийн Еховагийн ажил нь ердөө Сүнсийг ашиглан хүмүүсийг залж чиглүүлэх явдал байв; Тэрээр махбод болоогүй ба хүмүүс Түүний царайг огт хараагүй юм. Тиймээс Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд олон эш үзүүлэгчийг өргөж, тэдэнд зөн билгүүдийг өгснөөр тэд үүнийг Израилийн бүх овог, урагт дамжуулжээ. Тэдний ажил нь зөгнөл хэлэх явдал байсан ба тэдний зарим нь бусдад харуулахын тулд өөрсдөд нь өгсөн Еховагийн удирдамжуудыг бичиж тэмдэглэсэн. Ехова, зөгнөл хэлж, ирээдүйн ажил юм уу тухайн үед хийгдэх учиртай байсан ажлыг зөгнөг гэж энэ хүмүүсийг өргөсөн, ингэснээр хүмүүс Еховагийн гайхалтай байдал болон мэргэн ухааныг харж чадах байсан юм. Зөгнөлийн эдгээр ном нь Библийн бусад номоос нэлээд өөр; тэдгээр нь зөгнөлийн Сүнс өгөгдсөн хүмүүсийн буюу Еховагаас үзэгдэл юм уу дуу хоолой олж авсан хүмүүсийн ярьсан, бичсэн үгс байв. Зөгнөлийн номуудаас гадна Хуучин Гэрээн дэх бусад бүх зүйл нь Еховаг ажлаа дуусгасны дараа хүмүүсийн хийсэн тэмдэглэл юм. Эхлэл болон Гэтлэлийг Исаиагийн Ном болон Даниелийн Номтой харьцуулж болохгүйн адилаар эдгээр ном нь Еховагийн өргөсөн эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг орлож чадахгүй. Ажил хийгдэхээс өмнө зөгнөлүүд хэлэгдсэн; харин бусад ном нь ажил дууссаны дараа бичигдсэн бөгөөд хүмүүс үүнийг хийх чадвартай байлаа. Тухайн үеийн эш үзүүлэгчдэд Еховагийн онгод өгөгдөж, зарим зөгнөлийг хэлсэн ба тэд олон үг хэлж, Нигүүлслийн эрин үеийн зүйлсийг болон Еховагийн хийхээр төлөвлөсөн ажил буюу эцсийн өдрүүд дэх дэлхийн сүйрлийг зөгнөсөн. Үлдсэн ном нь бүгд Израильд Еховагийн хийсэн ажлыг тэмдэглэсэн байдаг. Тиймээс Библийг унших үедээ чи ерөнхийдөө Израильд хийсэн Еховагийн ажлын тухай уншиж байгаа юм; Библийн Хуучин Гэрээ нь үндсэндээ Израилийг удирдан чиглүүлсэн Еховагийн ажил болон израильчуудыг Египетээс удирдан гаргахад Мосег хэрэглэснийг нь тэмдэглэсэн байдаг бөгөөд Мосе израильчуудыг Фараоны дөнгөнөөс чөлөөлж, цөлд аваачин, улмаар тэд Канаанд орсноор үүний дараа болсон бүхэн нь Канаан дахь тэдний амьдрал байсан. Үүнээс бусад бүх зүйл нь Израиль даяарх Еховагийн ажлын тэмдэглэлүүд юм. Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израиль дахь Еховагийн ажил, Адам Еваг бүтээсэн газар нутагт хийсэн Еховагийн ажил билээ. Ноагийн дараа Бурхан албан ёсоор газар дээрх хүмүүсийг удирдаж эхэлсэн үеэс эхлээд Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израилийн ажил билээ. Тэгвэл яагаад Израилийн гаднах өөр ямар нэг ажил тэмдэглэгдээгүй вэ? Учир нь Израилийн газар нутаг бол хүн төрөлхтний өлгий юм. Эхэндээ Израилиас өөр ямар ч улс орон байгаагүй ба Ехова өөр ямар нэгэн газарт ажиллаагүй. Ийм маягаар, Библийн Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь гагцхүү тухайн үеийн Израиль дахь Бурханы ажил юм. Эш үзүүлэгчид, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үг … тэдний үг газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номоос гадна бусад бүх зүйл нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн тэмдэглэл юм.
Бүтээлийн ажил нь хүн төрөлхтөн бий болохоос өмнө тохиолдсон, харин Эхлэлийн Ном нь хүн төрөлхтөн бий болсны дараа л гарч ирсэн; энэ нь Хуулийн эрин үед Мосегийн бичсэн ном байлаа. Энэ нь өнөөдөр та нарын дунд тохиолдож буй зүйлстэй адилхан: Тэдгээрийг тохиолдсоны дараа та нар хойч үеийн хүмүүст харуулахын тулд бичиж тэмдэглэдэг, та нарын тэмдэглэсэн зүйлс бол өнгөрсөн үед тохиолдсон зүйл—тэдгээр нь түүхээс цаашгүй. Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн зүйлс нь Израиль дахь Еховагийн ажил бөгөөд Шинэ Гэрээнд тэмдэглэгдсэн байдаг зүйл нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил юм; тэдгээр нь хоёр өөр эрин үед Бурханы хийсэн ажлыг баримтжуулдаг. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажлыг баримтжуулдаг, тиймээс Хуучин Гэрээ нь түүхэн ном, харин Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын үр дүн юм. Шинэ ажил эхлэх үед Шинэ Гэрээ ч бас хуучирсан—тиймээс Шинэ Гэрээ ч бас түүхэн ном юм. Мэдээж Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээ шиг эмх цэгцтэй биш, мөн үүн шиг олон зүйлийг ч бичээгүй. Еховагийн хэлсэн олон үг бүгдээрээ Библийн Хуучин Гэрээнд бичигдсэн байхад Есүсийн үгийн зарим нь л Дөрвөн Сайн Мэдээнд тэмдэглэгдсэн. Мэдээж Есүс бас маш их ажил хийсэн боловч үүнийг дэлгэрэнгүй бичээгүй. Шинэ Гэрээнд тийм бага зүйл бичигдсэн нь Есүсийн хийсэн ажлын хэмжээнээс болсон; газар дээрх гурван жил хагасын хугацаандаа Түүний хийсэн ажлын хэмжээ болон элчүүдийн ажил Еховагийн ажлаас хамаагүй бага байсан юм. Тиймээс Шинэ Гэрээнд Хуучин Гэрээнээс цөөхөн ном байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1
Библийг бас Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэдэг. “Гэрээ” гэж юуг хэлдгийг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова египетчүүдийг хөнөөж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байв. Үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба үүнд, хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд израильчууд буюу Бурханы сонгосон хүмүүс бөгөөд бүгдийг нь Ехова өршөөнө гэж бичсэн байлаа (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг хөнөөх гэж байсан юм). Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай. Египетийн ямар ч хүн, эсвэл малыг Ехова аврахгүй байх байсан; Тэрээр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг хөнөөх гэж байв. Тиймээс Еховагийн гэрээний үр дүнд египетчүүд хатуу чанд гэсгээгдэнэ гэж зөгнөлийн олон номд урьдчилан хэлсэн байлаа. Энэ бол гэрээний эхний түвшний утга учир юм. Ехова Египетийн ууган хөвгүүд болон бүх ууган төлийг алж, израильчуудыг бүгдийг нь өршөөсөн нь Израиль нутгийн бүх хүнийг Ехова нандигнан хайрлаж, бүгдийг нь өршөөх байсан гэх утгатай байсан юм; Тэр тэдэн дээр урт хугацааны ажил хийхийг хүсэж, хурганы цус ашиглан тэдэнтэй гэрээ байгуулжээ. Тэр үеэс эхлээд Ехова израильчуудыг хөнөөхгүй бөгөөд тэд үүрд Түүний сонгосон хүмүүс байх болно гэж хэлсэн юм. Израилийн арван хоёр овгийн дунд Тэр бүхий л Хуулийн эрин үеийн ажлаа эхлүүлж, Өөрийн бүх хуулийг израильчуудад илчилж, тэдний дундаас эш үзүүлэгчид, шүүгчдийг сонгох байсан ба тэд Түүний ажлын төвд байх байлаа. Эрин үе өөрчлөгдөхгүй л бол зөвхөн сонгогдсон хүмүүсийн дунд ажиллана гэсэн гэрээг Ехова тэдэнтэй байгуулжээ. Еховагийн гэрээ нь хувиршгүй байсан, учир нь энэ нь цусаар хийгдсэн бөгөөд Түүний сонгосон хүмүүстэй байгуулагдсан. Илүү чухал нь, Тэр тохиромжтой цар хүрээ болон байг сонгож, үүгээр дамжуулан бүх эрин үеийн төлөөх Өөрийн ажлаа эхлэх байсан тул хүмүүс гэрээг нэн чухал хэмээн үзсэн. Энэ бол гэрээний утга учрын хоёр дахь түвшин юм. Гэрээ байгуулагдахаас өмнө байсан Эхлэлийг оруулахгүй бол Хуучин Гэрээний бусад бүх ном нь гэрээ байгуулагдсаны дараах израильчуудын дундах Бурханы ажлыг тэмдэглэсэн байдаг. Мэдээж Харь үндэстнүүдийн талаарх бүртгэл хааяа байдаг боловч ерөнхийдөө Хуучин Гэрээ нь Израиль дахь Бурханы ажлыг баримтжуулдаг. Израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээний улмаас Хуулийн эрин үед бичигдсэн номуудыг Хуучин Гэрээ гэж нэрлэдэг. Тэдгээр нь израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээгээр нэрлэгдсэн.
Шинэ Гэрээ нь, Есүсийн загалмай дээр асгаруулсан цус болон Түүнд итгэсэн бүхэнтэй байгуулсан гэрээгээр нь нэрлэгдсэн. Есүсийн гэрээ ийм байв: Түүний урсгасан цусаар гэм нүглээ уучлуулахын тулд хүмүүс Түүнд итгэх ёстой байсан ба тэгснээр тэд аврагдаж, Түүгээр дамжуулан дахин төрж, нүгэлтнүүд байхаа болих байсан; хүмүүс Түүнд итгэж байж л Түүний нигүүлслийг хүлээн авах бөгөөд үхсэнийхээ дараа тамд зовохгүй байх байсан юм. Нигүүлслийн эрин үед бичигдсэн бүх ном энэ гэрээний дараа бий болсон бөгөөд тэдгээр нь бүгд энэ үед агуулагдсан ажил болон айлдварыг баримтжуулдаг. Тэдгээр нь Эзэн Есүсийн цовдлолын аврал, эсвэл гэрээнээс цааш хэтэрдэггүй; тэдгээр нь бүгд Эзэн доторх, туршлагатай ахан дүүсийн бичсэн ном. Тиймээс эдгээр ном ч бас гэрээний нэрээр нэрлэгдсэн: Тэдгээрийг Шинэ Гэрээ гэж нэрлэдэг. Энэ хоёр гэрээ нь зөвхөн Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг агуулдаг бөгөөд төгсгөлийн эрин үетэй ямар ч холбоогүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 2
Библийг ойлгож, тайлж чадна гэдэг үнэн замыг олохтой адил гэж олон хүн итгэдэг ч үнэн хэрэгтээ юмс үнэхээр ийм энгийн гэж үү? Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг тэмдэглэсэн гэдгийг Библи уншсан хүн бүр мэднэ. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу? Өнгөрсөн үеийн зүйлс өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ, бодитой байх нь хамаагүй, түүх хэвээр бөгөөд түүх нь өнөөдөрт чиглэж чадахгүй, учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийхээр зорьдог ажлын юуг ч ойлгодоггүй бол, мөн Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол Бурханыг эрж хайна гэдэг юу гэсэн утгатайг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Израилийн түүхийг судлахын тулд, Бурхан бүх тэнгэр газрыг бүтээсэн тухай түүхийг шинжлэхийн тулд Библи уншдаг бол Бурханд итгэдэггүй юм байна. Гэвч өнөөдөр чи Бурханд итгэж, амийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрэлхийлэн, үхмэл бичиг үсэг, хоосон сургаал, эсвэл түүхийг ойлгохоор эрэлхийлдэггүй тул өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм—гэтэл тийм биш, харин Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайсан чинь дээр. Библийг уншаад хамгийн ихдээ л чи Израилийн түүхийн багахныг ойлгож, Абрахам, Давид болон Мосегийн амьдралын талаар мэдэж авч, тэд Еховаг хэрхэн хүндэлж байсныг, Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг Ехова хэрхэн шатаасныг болон тухайн үеийн хүмүүстэй хэрхэн ярьж байсныг олж мэднэ. Чи өнгөрсөн үе дэх Бурханы ажлын талаар л олж мэднэ. Библийн тэмдэглэлүүд нь эртний Израилийн хүмүүс хэрхэн Бурханыг хүндэлж, Еховагийн удирдамж дор амьдарч байсантай холбоотой. Израильчууд Бурханы сонгосон хүмүүс байсан учраас, Хуучин Гэрээнээс чи Израилийн бүх ард түмэн Еховад үнэнч байсныг, Еховаг дуулгавартай дагаж байсан хүмүүс Түүгээр хэрхэн халамжлуулж, ерөөгдөж байсныг харж чадна; Бурхан Израильд ажиллах үедээ өршөөл, хайраар дүүрэн байсан, түүнчлэн бүхнийг залгигч галыг эзэмшиж байсан бөгөөд израильчууд бүгд ядуу дордоосоо эхлээд хүчтэйгээ хүртэл Еховаг хүндэлж байсан тул улс орон нь бүхэлдээ Бурханаар ерөөгдсөн гэдгийг чи мэдэж авч чадна. Энэ нь Хуучин Гэрээнд бичигдсэн Израилийн түүх билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4-өөс эш татав
Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдамжийг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ бол шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махбод болж, Хятад дахь өөр сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажиллаж, газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлаас үргэлжлүүлэн хийдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам, хэн ч өмнө нь хараагүй зам билээ. Энэ нь урьд нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил—газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг, мөн энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс даван гарсан ба зөгнөлүүдийн гаднах шинэ, гайхамшигтай ажил, Израилиас давсан илүү шинэлэг ажил, хүмүүсийн ойлгож ч, төсөөлж ч чадахгүй ажил юм гэдгийг хүмүүс мэддэггүй. Ийм ажлын тухай илэн далангүй тэмдэглэлийг Библи яаж агуулж чадах билээ? Хэн өнөөгийн ажлыг нэг бүрчлэн, юу ч үлдээлгүйгээр урьдчилан тэмдэглэж чадах билээ? Тогтсон ёсыг зөрчдөг, энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн салбайсан хуучин номд тэмдэглэж чадах вэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библийг орхих ёстой, мөн зөгнөлийн ном, эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадна, тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?