Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн ба бүгд Бурханы үг мөн гэж шашны ертөнц итгэдэг; энэ үзэл бодол худал юм

2018-01-03

Холбогдох Бурханы үг:

Өнөөдөр, Библи бол Бурхан, Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс ч тэд Библийн бүх үг бол зөвхөн Бурханы хэлсэн үг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан номыг бүгдийг нь хүмүүс бичсэн боловч тэдгээрт бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын тэмдэглэл байсан гэж ч Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүний эндүү ташаа ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн тэмдэглэл юм. Шинэ Гэрээний зарим захидал хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; жишээлбэл, Паулын захидлууд хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарт зориулсан сургамж, зоригжуулалтын үгс байсан юм. Тэдгээр нь Ариун Сүнсний хэлсэн үг биш—Паул Ариун Сүнсний өмнөөс ярьж чадахгүй, тэрээр эш үзүүлэгч ч байгаагүй, тэр ч бүү хэл, Иоханы харсан үзэгдлийг хараагүй. Түүний захидлууд Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулганд зориулан бичигдсэн. Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л ажлынхаа явцад чуулгануудад бичсэн Паулын сургамж, тайтгаруулалт, зоригжуулалтын үгс байв. Иймээс тэдгээр нь ч бас тухайн үеийн Паулын ихэнх ажлын тэмдэглэл юм. Тэдгээрийг Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичсэн, ингэснээр тухайн үеийн чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн гэмшлийн замыг даган мөрдөх байлаа. Тухайн үеийн, эсвэл хожмын чуулганууд бүгд өөрийнх нь бичсэн зүйлийг идэж уух ёстой гэж Паул яавч хэлээгүй, мөн түүний үг бүгд Бурханаас ирсэн гэж ч хэлээгүй. Тэр үеийн чуулганы нөхцөл байдлын дагуу тэрээр зүгээр л ах эгч нартай ярилцаж, тэдэнд сургамжилж, итгэлийг нь зоригжуулсан бөгөөд зүгээр л хүмүүст номлож, эсвэл сануулж, сургамжилжээ. Түүний үг өөрийнх нь ачаанд үндэслэсэн бөгөөд эдгээр үгээр дамжуулан хүмүүст тусалж дэмжсэн. Тэрээр тухайн үеийн чуулгануудын элчийн ажлыг хийсэн, Эзэн Есүсийн ашигладаг ажилчин байсан тул чуулгануудын төлөө хариуцлага үүрч, чуулгануудын ажлыг өөртөө авч, ах эгч нарын байдлыг мэдэж авах ёстой байсан—үүнээс болж тэрээр Эзэн доторх бүх ах эгч нарт захидал бичжээ. Түүний хэлсэн, хүмүүсийг босгон байгуулж, тэдэнд эерэг нөлөө үзүүлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба энэ нь Бурханыг төлөөлж чадахгүй. Хүмүүс хүний туршлагын тэмдэглэл болон хүний захидлуудыг чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг гэж үзэх нь эндүү ташаа ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! Ялангуяа чуулгануудад бичсэн Паулын захидлын тухайд ийм байдаг, учир нь түүний захидлууд тухайн үеийн чуулган бүрийн нөхцөл байдал, төлөв байдалд үндэслэн, ах эгч нарт зориулан бичигдсэн бөгөөд Эзэн дотор ах эгч нарт сургамжлахын төлөө байсан, ингэснээр тэд Эзэн Есүсийн нигүүлслийг хүртэж чадах байлаа. Түүний захидлууд тухайн үеийн ах эгч нарыг сэргээхийн төлөө байсан. Энэ нь түүний өөрийн ачаа байсан бөгөөд түүнд Ариун Сүнсний өгсөн ачаа байсан гэж хэлж болно; эцсийн эцэст тэр бол тухайн үеийн чуулгануудыг залж чиглүүлж, чуулгануудад захидал бичиж, тэдэнд сургамжилж байсан элч юм, энэ нь түүний үүрэг хариуцлага байлаа. Түүний ялгамж чанар ердөө ажлаа хийж буй элчийнх байсан бөгөөд тэр бол ердөө Бурханы илгээсэн элч байсан юм; тэр эш үзүүлэгч, эсвэл зөнч байгаагүй. Түүний хувьд өөрийнх нь ажил болон ах эгч нарын амь хамгийн чухал байв. Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс цаашгүй бөгөөд мэдээж бие махбодтой болсон Бурхан биш байсан. Түүний ялгамж чанар Есүсийнхтэй адил байгаагүй. Есүсийн үг нь Ариун Сүнсний үг байсан, мөн Бурханы үг байсан, учир нь Түүний ялгамж чанар Христийнх, Бурханы Хүүгийнх байсан юм. Паул яаж Түүнтэй адил байж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидал юм уу үгийг Ариун Сүнсний айлдвар хэмээн үзэж, Бурхан мэт шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй гэж хэлж болно. Хатуухан хэлэх юм бол, энэ нь зүгээр л доромжлол биш гэж үү? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлууд болон түүний хэлсэн үгийн тэмдэглэлд мэхийж, тэдгээрийг ариун ном, эсвэл тэнгэрлэг ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үгийг хүн санаандгүй хэлж болох уу? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Иймээс чуулгануудад бичсэн захидлуудад нь түүний өөрийн санаа бодол холилдоогүй гэж чи яаж хэлж болох юм бэ? Тэдгээрт яаж хүний санаа бодол холилдоогүй байх юм бэ? Тэрээр хувийн туршлага болон өөрийнхөө мэдлэгт үндэслэн чуулгануудад захидал бичсэн. Тухайлбал, тодорхой нэг санал агуулсан захидлыг Паул Галатын чуулгануудад бичсэн ба Петр өөр өнцгөөс өөр захиа бичсэн. Аль нь Ариун Сүнснээс ирсэн бэ? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тиймээс тэд хоёулаа чуулгануудын төлөө ачаа үүрсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний захиа биеийн хэмжээг нь төлөөлдөг, мөн ах эгч нарын төлөө гэсэн тэдний хангалт, дэмжлэг болон чуулганы төлөөх тэдний ачааг төлөөлдөг, тэдгээр нь зөвхөн хүний ажлыг л төлөөлдөг; тэдгээр нь тэр чигтээ Ариун Сүнснийх байгаагүй. Хэрвээ түүний захидлуудыг Ариун Сүнсний үг гэх юм бол чи мунхаг бөгөөд доромжлол үйлдэж байна! Паулын захидлууд болон Шинэ Гэрээний бусад захидал нь орчин үеийн сүнслэг хүмүүсийн дурсамжтай адилхан: Тэдгээр нь Вотчман Нигийн ном, эсвэл Лауренсийн туршлага гэх мэттэй адилхан. Ердөө л орчин үеийн сүнслэг хүмүүсийн ном Шинэ Гэрээнд эмхэтгэгдээгүй, харин энэ хүмүүсийн мөн чанар адилхан: Тэд бол тодорхой хугацаанд Ариун Сүнсний ашиглаж байсан хүмүүс бөгөөд Бурханыг шууд төлөөлж чадаагүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3

Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгийн тэмдэглэл биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулдаг бөгөөд үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн тэмдэглэл, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханы ашиглаж байсан хүмүүсийн бичсэн туршлага, мэдлэг юм. Хүний туршлагад хүний санаа бодол, мэдлэг холилддог ба үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номд хүний үзэл, хүний өрөөсгөл хандлага, утгагүй ойлголт байдаг. Мэдээж үгийн ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв ойлголт юм—гэхдээ тэдгээрийг үнэний зөв зүйтэй илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн туршлагаас гарсан мэдлэг, эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс цаашгүй. Эш үзүүлэгчдийн зөгнөлийг Бурхан биечлэн зааварчилсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиа, Езекиел гэх мэт хүмүүсийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, энэ хүмүүс зөнчид байсан ба зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, мөн бүгд Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан юм. Хуулийн эрин үед, Еховагийн онгодыг хүртсэн энэ хүмүүс олон зөгнөл хэлж, үүнийг нь Ехова шууд зааварчилж байв.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3

Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Еховагийн өргөсөн асар олон тооны эш үзүүлэгч Түүний зөгнөлийг хэлж, янз бүрийн овог аймаг, улс үндэстэнд заавар өгч, Еховагийн хийх ажлыг зөгнөсөн юм. Өргөгдсөн энэ хүмүүст бүгдэд нь Ехова зөгнөлийн Сүнсийг өгчээ: Тэд Еховагаас ирсэн үзэгдлүүдийг харж, Түүний дуу хоолойг сонсож чаддаг байсан ба ийнхүү тэд Түүний онгодыг хүртэж, зөгнөл бичсэн. Тэдний хийсэн ажил Еховагийн дуу хоолойн илэрхийлэл, Еховагийн зөгнөлийн илэрхийлэл байсан бөгөөд тухайн үеийн Еховагийн ажил нь ердөө Сүнсийг ашиглан хүмүүсийг залж чиглүүлэх явдал байв; Тэрээр махбод болоогүй ба хүмүүс Түүний царайг огт хараагүй юм. Тиймээс Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд олон эш үзүүлэгчийг өргөж, тэдэнд зөн билгүүдийг өгснөөр тэд үүнийг Израилийн бүх овог, урагт дамжуулжээ. Тэдний ажил нь зөгнөл хэлэх явдал байсан ба тэдний зарим нь бусдад харуулахын тулд өөрсдөд нь өгсөн Еховагийн удирдамжуудыг бичиж тэмдэглэсэн. Ехова, зөгнөл хэлж, ирээдүйн ажил юм уу тухайн үед хийгдэх учиртай байсан ажлыг зөгнөг гэж энэ хүмүүсийг өргөсөн, ингэснээр хүмүүс Еховагийн гайхалтай байдал болон мэргэн ухааныг харж чадах байсан юм. Зөгнөлийн эдгээр ном нь Библийн бусад номоос нэлээд өөр; тэдгээр нь зөгнөлийн Сүнс өгөгдсөн хүмүүсийн буюу Еховагаас үзэгдэл юм уу дуу хоолой олж авсан хүмүүсийн ярьсан, бичсэн үгс байв. Зөгнөлийн номуудаас гадна Хуучин Гэрээн дэх бусад бүх зүйл нь Еховаг ажлаа дуусгасны дараа хүмүүсийн хийсэн тэмдэглэл юм. Эхлэл болон Гэтлэлийг Исаиагийн Ном болон Даниелийн Номтой харьцуулж болохгүйн адилаар эдгээр ном нь Еховагийн өргөсөн эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг орлож чадахгүй. Ажил хийгдэхээс өмнө зөгнөлүүд хэлэгдсэн; харин бусад ном нь ажил дууссаны дараа бичигдсэн бөгөөд хүмүүс үүнийг хийх чадвартай байлаа. Тухайн үеийн эш үзүүлэгчдэд Еховагийн онгод өгөгдөж, зарим зөгнөлийг хэлсэн ба тэд олон үг хэлж, Нигүүлслийн эрин үеийн зүйлсийг болон Еховагийн хийхээр төлөвлөсөн ажил буюу эцсийн өдрүүд дэх дэлхийн сүйрлийг зөгнөсөн. Үлдсэн ном нь бүгд Израильд Еховагийн хийсэн ажлыг тэмдэглэсэн байдаг. Тиймээс Библийг унших үедээ чи ерөнхийдөө Израильд хийсэн Еховагийн ажлын тухай уншиж байгаа юм; Библийн Хуучин Гэрээ нь үндсэндээ Израилийг удирдан чиглүүлсэн Еховагийн ажил болон израильчуудыг Египетээс удирдан гаргахад Мосег хэрэглэснийг нь тэмдэглэсэн байдаг бөгөөд Мосе израильчуудыг Фараоны дөнгөнөөс чөлөөлж, цөлд аваачин, улмаар тэд Канаанд орсноор үүний дараа болсон бүхэн нь Канаан дахь тэдний амьдрал байсан. Үүнээс бусад бүх зүйл нь Израиль даяарх Еховагийн ажлын тэмдэглэлүүд юм. Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израиль дахь Еховагийн ажил, Адам Еваг бүтээсэн газар нутагт хийсэн Еховагийн ажил билээ. Ноагийн дараа Бурхан албан ёсоор газар дээрх хүмүүсийг удирдаж эхэлсэн үеэс эхлээд Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израилийн ажил билээ. Тэгвэл яагаад Израилийн гаднах өөр ямар нэг ажил тэмдэглэгдээгүй вэ? Учир нь Израилийн газар нутаг бол хүн төрөлхтний өлгий юм. Эхэндээ Израилиас өөр ямар ч улс орон байгаагүй ба Ехова өөр ямар нэгэн газарт ажиллаагүй. Ийм маягаар, Библийн Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь гагцхүү тухайн үеийн Израиль дахь Бурханы ажил юм. Эш үзүүлэгчид, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үг … тэдний үг газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номоос гадна бусад бүх зүйл нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн тэмдэглэл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1

Ариун Сүнсний ашиглаж байсан хүмүүсийн хэлсэн бүх үг Ариун Сүнснээс ирсэн гэж өнөөдөр та нараас хэн чинь хэлж зүрхлэх вэ? Тийм зүйл хэлж зүрхлэх хүн байна уу? Хэрвээ чи тийм зүйл хэлдэг бол яагаад Езрагийн зөгнөлийн ном хаягдсан бэ, мөн яагаад эртний ариун хүмүүс болон эш үзүүлэгчдийн номуудад ч мөн адил зүйл тохиолдсон бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад та нар тийм дураараа сонголт хийж зүрхэлдэг юм бэ? Чи Ариун Сүнсний ажлыг сонгох эрхтэй юу? Израилийн олон түүх мөн хаягдсан. Хэрвээ чи өнгөрсөн үеийн энэ бүх бичвэр Ариун Сүнснээс ирсэн гэж итгэдэг юм бол яагаад зарим ном хаягдсан бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгдийг нь хадгалж, чуулгануудын ах, эгч нарт уншуулахын тулд илгээх ёстой байсан. Тэдгээрийг хүний хүслээр сонгож, эсвэл хаях ёсгүй; тэгэх нь буруу юм. Паул, Иохан нарын туршлага хувийн хэрсүү ухаантай нь холилдсон гэж хэлдэг нь тэдний туршлага болон мэдлэг Сатанаас ирсэн гэсэн үг биш, харин тэдэнд өөрсдийнх нь туршлага, хэрсүү ухаанаас гарсан зүйл байсан л гэсэн үг юм. Тэдний мэдлэг тухайн үеийн бодит туршлагынх нь дагуу байсан ба энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг хэн итгэлтэйгээр хэлж зүрхлэх юм бэ? Хэрвээ Дөрвөн Сайн Мэдээ нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад Матай, Марк, Лук, Иохан нар дор бүрнээ Есүсийн ажлын талаар өөр өөр зүйл хэлсэн юм бэ? Хэрвээ та нар үүнд итгэхгүй бол Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн тухай Библийн тэмдэглэлийг аваад үз: Тэдгээр нь бүгд өөр бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Олон мунхаг хүн: “Бие махбодтой болсон Бурхан ч бас хүн, иймээс Түүний хэлдэг үг бүхэлдээ Ариун Сүнснээс ирж чадах уу? Хэрвээ Паул, Иохан хоёрын үг хүний хүсэлтэй холилдсон байсан юм бол Түүний хэлдэг үг үнэхээр хүний хүсэлтэй холилдоогүй гэж үү?” хэмээн асуудаг. Ийм зүйл хэлдэг хүмүүс харалган бөгөөд мэдлэггүй юм! Дөрвөн Сайн Мэдээг анхааралтай уншаад үз; Есүсийн хийсэн зүйл, хэлсэн үгийн талаар юу бичсэнийг унш. Тэмдэглэл бүр нь нэлээд өөр байдаг ба тус бүрдээ өөрсдийн гэсэн харах өнцөгтэй байдаг. Хэрвээ эдгээр номын зохиогчдын бичсэн зүйл бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгд адилхан, нэг янз байх ёстой байлаа. Тэгвэл яагаад ялгаатай байдаг вэ? Хүн үүнийг тодорхой харж чадахгүй бол туйлын мунхаг биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар

Шинэ Гэрээний Матайн Сайн Мэдээ нь Есүсийн угийн бичгийг тэмдэглэсэн байдаг. Эхэндээ энэ нь Есүс бол Абрахам болон Давидын удам, Иосефийн хүү байсан гэдэг; дараа нь Есүс Ариун Сүнснээс олдсон бөгөөд онгон эмэгтэйгээс төрсөн гэж байдаг, энэ нь, Тэр бол Иосефийн хүү ч биш, эсвэл Абрахам, Давид хоёрын үр удам ч биш байсан гэсэн үг юм. Гэхдээ угийн бичигт Есүсийг Иосефтэй холбохоор зүтгэдэг. Дараа нь, угийн бичигт Есүсийн төрсөн үйл явцыг тэмдэглэж эхэлдэг. Есүс Ариун Сүнснээс олдож, онгон эмэгтэйгээс төрсөн, Иосефийн хүү биш гэж хэлсэн байдаг. Гэсэн ч Есүс бол Иосефийн хүү байсан гэж угийн бичигт тодорхой бичсэн бөгөөд угийн бичгийг Есүст зориулж бичсэн учраас дөчин хоёр үе удмыг нь бичсэн. Иосефийн үед очиход Иосеф бол Мариагийн нөхөр байсан гэж зэрвэс хэлдэг бөгөөд энэ нь Есүс бол Абрахамын удам гэдгийг батлахын тулд хэлсэн үг юм. Энэ нь зөрчилдөөн бус уу? Угийн бичигт Иосефийн өвөг дээдсийг тодорхой баримтжуулсан байдаг, энэ нь илт Иосефийн угийн бичиг боловч Есүсийн угийн бичиг гэж Матай зүтгэдэг. Энэ нь Есүс Ариун Сүнснээс олдсон гэдэг баримтыг үгүйсгэдэг бус уу? Тиймээс Матайн бичсэн угийн бичиг нь хүний санаа биш үү? Утгагүй юм! Ийнхүү чи энэ ном нь тэр чигтээ Ариун Сүнснээс ирээгүй гэдгийг мэдэж болно. Бурхан газар дээр угийн бичигтэй байх ёстой гэж боддог зарим хүн байж магадгүй бөгөөд үүний үр дүнд тэд Есүсийг Абрахамын дөчин хоёр дахь удам болгосон. Энэ нь үнэхээр утгагүй! Газар дээр ирсний дараа Бурхан яаж угийн бичигтэй байх юм бэ? Хэрвээ чи Бурханд угийн бичиг байдаг гэвэл Түүнийг Бурханы бүтээлүүдийн дунд эрэмбэлж байгаа бус уу? Учир нь Бурхан бол газар дэлхийнх биш, харин бүтээлийн Эзэн бөгөөд махбодтой хэдий ч хүнтэй адил мөн чанартай биш. Чи Бурханыг, Бурханы бүтээлтэй адил төрөл зүйл болгон тооцож яаж чадаж байна вэ? Абрахам Бурханыг төлөөлж чадахгүй; тэрээр тухайн үеийн Еховагийн ажлын бай байсан, мөн ердөө л Еховагийн сайшаасан итгэлт зарц байсан бөгөөд Израилийн ард түмний нэг байсан. Тэр яаж Есүсийн өвөг дээдэс байж чадах юм бэ?

Есүсийн угийн бичгийг хэн бичсэн бэ? Есүс Өөрөө бичсэн үү? Есүс тэдэнд “Миний угийн бичгийг бич” гэж биечлэн хэлсэн үү? Есүсийг загалмайд цовдлогдсоны дараа Матай үүнийг тэмдэглэсэн юм. Тухайн үед шавь нарт нь ойлгомжгүй байсан олон ажлыг Есүс хийгээд, ямар ч тайлбар хийгээгүй. Түүнийг явсны дараа шавь нар нь хаа сайгүй номлож, ажиллаж эхэлсэн бөгөөд ажлын тэрхүү үе шатны төлөө захидал болон сайн мэдээний номууд бичиж эхэлжээ. Шинэ Гэрээний сайн мэдээний номууд нь Есүсийг цовдлогдсоноос хориос гучин жилийн дараа бичигдсэн юм. Урьд нь, Израилийн ард түмэн Хуучин Гэрээг л уншдаг байв. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн эхэнд хүмүүс Хуучин Гэрээг уншдаг байлаа. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үед л гарч ирсэн юм. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж, тэнгэр өөд гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичиж тэмдэглэсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд Паул, Петр хоёрын захидлууд, түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүсийг тэнгэр өөд гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн эдгээр бичиг баримтыг сонгож цэгцэлсэн бөгөөд тэр үед л Библийн Шинэ Гэрээ бий болсон билээ. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; энэ нь өмнө нь байгаагүй юм. Бурхан тэр бүх ажлыг хийж, Паул болон бусад элч нар янз бүрийн газрууд дахь чуулгануудад маш олон захидал бичсэн. Тэдний дараагийн хүмүүс захидлуудыг нь нэгтгэж, Патм арал дээр Иоханы тэмдэглэсэн хамгийн агуу үзэгдлийг хавсаргасан бөгөөд үүнд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн байдаг. Хүмүүс ийм дарааллыг бий болгосон нь өнөөдрийн айлдваруудаас өөр юм. Өнөөдөр бичиж тэмдэглэдэг зүйл Бурханы ажлын алхмуудын дагуу байдаг; өнөөдөр хүмүүсийн оролцдог зүйл нь Бурханы биечлэн хийсэн ажил, биечлэн айлдсан үг юм. Чи—хүн төрөлхтөн—хөндлөнгөөс оролцох хэрэггүй; Сүнснээс шууд ирдэг үг нь алхам алхмаар зохицуулагддаг бөгөөд хүний тэмдэглэлийг зохицуулахаас өөр. Тэдний бичсэн зүйл боловсрол болон хэв чанарынх нь түвшний дагуу байсан гэж хэлж болно. Тэдний бичиж тэмдэглэсэн зүйл хүмүүсийн туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн бичих, мэдэх арга барилтай байсан бөгөөд тэмдэглэл бүхэн өөр байв. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтдэг бол хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм! Яагаад чи өнөөдрийн Бурханы ажлыг эрж хайдаггүй вэ? Бурханы ажил л хүнийг аварч чадна. Библи хүнийг аварч чадахгүй, хүмүүс үүнийг хэдэн мянган жилийн турш уншлаа гээд өчүүхэн төдий ч өөрчлөлт гарахгүй бөгөөд хэрвээ Библийг шүтвэл чи хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханд итгэх итгэл бол Библид итгэх итгэл бөгөөд Библийг орхих нь Бурханд итгэх итгэл биш гэж шашны ертөнцийнхөн боддог; энэ ойлголт худал юм

Холбогдох Бурханы үг:Олон жилийн турш хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван гол шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь...

Библи бол Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатны л тэмдэглэл юм; энэ нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл биш

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:“Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйлс байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих