Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

2019-12-26

Чэн Бо, Хятад

Итгэгч бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол тэнгэрийн хаанчлалд орж, хүнд Эзэний хайрласан мөнхийн аз жаргалыг эдлэх явдал билээ. Ирээдүйд бидэнд зориулж Эзэний бэлдэх газар тэнгэрт байдаг бөгөөд тэнд алтан талбай, хаш чулуун ханатай, эрдэнэсийн чулуу хаа сайгүй гялтганаж, бид амийн модны жимсийг идэж, амийн голын усыг ууж чадна, мөн ямар ч өвчин шаналал, нулимс, уй гашуу байхгүй, бүгд эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн байна гэж пастор номлолдоо хэлэхийг сонсох бүрдээ би асар их сэтгэл хөдлөл, баяр хөөрт автдаг байв. Энэ нь миний маш их хүсэн хүлээж байсан газар бөгөөд газар дээрх зүдэргээт, уй гашуут амьдрал зүрх сэтгэлийг минь үнэхээр ихэд туйлдуулж орхисон байсан юм. Иймээс би сайн мэдээ түгээн гадуур явж, Эзэний төлөө өөрийгөө урам зоригтойгоор зарлагадаж байлаа; би сайн мэдээ түгээж, чуулганууд байгуулсан бөгөөд энэ нь хэчнээн шаналгаатай, хэцүү болсон ч гэсэн хэзээ ч амсхийж байгаагүй юм. Ялангуяа бид эцсийн өдрүүдэд байгаа ба Эзэн биднийг бүгдийг нь тэнгэрлэг гэр лүү маань аваачихаар удахгүй эргэн ирнэ гэдгийг мэдэж байсан тул би хавьгүй илүү идэвх санаачилгатай ажиллаж, өөрийгөө зарлагадаж байлаа.

Нэг өдөр би ээжтэйгээ уулзахаар охин дүүгийнхээ гэрт очсон бөгөөд намайг явах гэж байтал дүү маань нэг ном өгч, анхааралтай уншаарай гэж шавдуулав. “Дүүгийн өгсөн энэ ном сүнслэг ном байх учиртай, сүнс минь яг одоо нэлээн ангаж хатсан санагдаад байгаа. Би Эзэний байгааг мэдрэхгүй, Библи унших үедээ ямар ч гэрэлтүүлэлт олж авахгүй байгаа. Би харихаараа энэ номыг сайтар унших хэрэгтэй. Магадгүй үүнээс бага зэрэг хангалт авах байх” гэж би бодов. Гэртээ харьсныхаа дараа би тэр номыг нээн уншиж эхэлсэн бөгөөд нэг л мэдэхэд сэтгэл татагдсан байлаа. Тэр номыг унших тусам улам уншмаар санагдаж, эдгээр үгэнд гэрэл байгааг, Ариун Сүнсний гэгээрлийг агуулж байгааг, бас эдгээр үгийг энгийн хүн хэлэх аргагүй болохыг төдий чинээ их мэдрэв. Тэр номыг уншсаны дараа Библийг урьд нь уншаад ойлгоогүй зарим үнэнийг ойлгож авсан ба дотроо ойлгомжтой байдал, таашаалыг мэдэрсэн юм. Би Эзэнд залбирч, ойртон очихыг хүссэн ба итгэл маань нэмэгдэж, сүнслэг байр байдал минь улам бүр сайжирлаа. “Ариун Сүнсний ажил л хүнийг итгэл, хүч чадлаар хангаж, хүний сүнсэнд хангалт, тэжээл өгч чадна. Энэхүү номон дахь үг Ариун Сүнснээс ирсэн нь гарцаагүй” гэж бодогдов. Үр дүнд нь би өглөө бүр сэрээд юун түрүүнд энэ номыг уншдаг болсон юм.

Нэг өдөр би номоо нээгээд дараах хэсгийг уншив: “Бурхан амралтад орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтад орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна гэсэн үг; тэнд Сатаны ялзрал огт байхгүй, ямар ч зөвт бус зүйл тохиолдохгүй. Хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдарч, Бурханы халамжид амьдрах болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Үүнийг уншаад зүрх дэлсэж, би ийн бодлоо: “Ирээдүйд хүн газар дээр амьдрах юм уу? Эзэн Есүс ирээдүйд биднийг тэнгэрт амьдарна гэж амласан бус уу? Энд яагаад биднийг газар дээр амьдарна гэж байна вэ? Яаж боломжтой байж болох юм бэ? Би үүнийг буруу уншаад байна уу?” Тиймээс би дахин анхааралтай уншлаа; хүн ирээдүйд газар дээр амьдарна гэж яах аргагүй хэлж байв. Тэгвэл энэ нь яг үнэндээ юу гэсэн үг вэ? Ийм байж таарахгүй хэмээн би гайхширлаа. Энэ нь яг юу гэсэн утгатай болохыг ойлгох ёстойгоо би мэдэж байв. Тэгээд би үргэлжлүүлэн уншлаа: “Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар гэж бий. Амрах зуураа Бурхан бүх хүнийг газар дээрх амьдралд нь залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх цор ганц үнэн Бурханыг шүтэн мөргөнө. … Хүмүүс амралтад орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээр Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Би унших тусмаа төдий чинээ их будиллаа: Хүн газар дээрээс Бурханд шүтэн мөргөх юм уу? Энэ нь яаж хийгдэх юм бэ? Энэ нь тэнгэрт болно гэж Библид хэлдэг биш үү? Яаж газар дэлхий дээр байх юм бэ? Би Библи рүүгээ яаран очиж, Иохан 14:2-3-ыг нээн Эзэн Есүсийн хэлснийг уншив: “Миний Эцэгийн гэрт олон орон байр бий: тийм байгаагүй бол Би та нарт хэлэх байлаа. Би та нарт зориулан орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно.” Өөрийнх нь амилал болон тэнгэр өөд гарсан нь бидэнд зориулсан орон байр бэлдэхийн төлөө юм гэж Эзэн Есүс тодорхой хэлсэн байдаг, иймээс бидний хүрэх газар тэнгэрт байх ёстой. Энэ бол Эзэний амлалт! “Энэ номонд хэлж буй зүйл Эзэний хэлдгээс өөр байгаа тул би үүнийг уншаад байж болохгүй” гэж би бодов. Номыг хаасны дараа ухаан санаа маань маш их будилсан байдалтай байсан бөгөөд юу зөв болохыг мэдэхгүй байв. Тэгээд би Эзэнд хандан ахин дахин залбирсан юм: “Өө Эзэн минь, намайг замчилж, удирдаач. Би энэ номыг унших хэрэгтэй юу, үгүй юу? Өө Эзэн минь, намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч…” Залбирсныхаа дараа би, энэ номыг уншаад Эзэнтэй улам ойр харилцаатай болж, итгэлдээ илүү их урам зоригтой болж, сүнс маань хангалт хүртсэн тухай бодов. Хэрвээ би энэ номыг хойш тавьж, уншихаа боливол сүнсээрээ ангаж хатсан урьдын байдалдаа буцаж очно гэж ч санагдлаа. Энэ ном намайг маш их босгон байгуулсан, бас энэ нь Ариун Сүнснээс ирсэн, Ариун Сүнснээс ирсэн юм чинь алдаа мадагтай байх боломжгүй гэдгийг баталж чадах тул хэдийгээр зарим агуулга нь миний үзэлтэй нийцэхгүй байсан ч гэсэн үүнээс татгалзаж, уншихаа болих ёсгүй гэдгийг би мэдэж байв. Энэ бүхнийг бодоод би сэтгэл шулуудахаасаа өмнө үргэлжлүүлэн уншихаар шийдсэн юм.

Тэгээд би номоо дахин авч, үргэлжлүүлэн уншлаа: “Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амралтад Бурханыг шүтэн мөргөх ба газар дэлхий дээр амьдарна; харин Бурхан амралтад хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх ба тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Би үүнийг ахин дахин эргэцүүлж, “Бурханы амрах газар тэнгэрт буй бөгөөд хүн газар дээрх амралтдаа Бурханд шүтэн мөргөнө гэж энэ хэсэг хэлж байна. Үүнд хэлж байгаачлан хүний амрах газар үнэхээр газар дэлхий дээр байх юм гэж үү? Боломжгүй юм! Эзэний байгаа газарт бид байх болно, Эзэн Есүс дахин амилж, тэнгэр өөд очсон тул бид ч бас гарцаагүй тэнгэр өөд очно гэдгийг Эзэн Есүс аль хэдийн хэлсэн!” гэж бодов. Би өнгөрсөн хэдэн жилийн талаар, Эзэний төлөө хэрхэн явж байснаа, тийм их зовлонг хэрхэн даван туулснаа бодлоо. Энэ бүх зовлон тэнгэр өөд гарч, дэлхий ертөнцийн зовлонг туулахаа болихын төлөө байгаагүй гэж үү? Үнэхээр энэ номонд бичигдсэн шиг ирээдүйд хүн газар дээр амьдарсаар байх юм бол миний итгэл найдвар хий дэмий болох бус уу? Би хөдөлж чадалгүй, орон дээрээ суугаад толгойноосоо хөлийн өлмий хүртлээ сульдан тамирдаж байлаа. Энэ тухай бодох тусам улам тайван бус санагдаж байсан юм. Тэгээд энэ талаар тодорхой ойлгохын тулд би дүүгийнхээ гэр лүү яаравчлав.

Дүүгийндээ очоод би нэг дунд эргэм насны эмэгтэйтэй уулзсан ба эгч түүнийг Ли эгч гэж танилцууллаа. Удалгүй би энэ номыг уншсаны дараа юу бодогдсоноо тэдэнд хэлэв. Миний хэлэхийг сонсоод Ли эгч надтай ингэж нөхөрлөлөө: “Эгч ээ, Эзэн Есүс бидэнд зориулж орон байр бэлдэхээр амласан, Тэр хаана ч байсан, бид бас тэнд байна гэж Эзэнд итгэдэг бид бүгд боддог. Эзэн тэнгэр өөд буцсан тул ирээдүйд эргэн ирэхдээ Тэрээр биднийг гарцаагүй тэнгэрт угтан авч, бид Түүнтэй хамт тэнд амьдарна гэж боддог. Гэхдээ ийм төрлийн төсөөлөл, үндэслэл үнэн зөв эсэхийг бид ер нь бодож үзсэн үү? Хэрвээ бидний төсөөлдөг шиг, Эзэн ирээд биднийг тэнгэрт амьдруулахаар авч явах юм бол Эзэний залбирал дахь ‘Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай(Матай 6:10) хэмээх үг, бас Илчлэлийн номон дахь ‘Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно(Илчлэл 21:3) хэмээх зөгнөл хий дэмий болох биш үү? Тэдгээр нь яаж биелэх юм бэ? Хэрвээ Бурханы бидэнд өгөх эцсийн хүрэх газар тэнгэрт байсан бол Бурхан хүнийг анх бүтээхдээ биднийг газар дээр амьдруулахын утга учир юу байсан байх вэ?” Би өчүүхэн төдий ч үнэмшээгүй бөгөөд эрс татгалзан ийн хариуллаа: “Хэдийгээр Сударт тэгж бичсэн боловч Эзэн Өөрөө: ‘Би та нарт зориулан орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно(Иохан 14:2-3) гэж хэлсэн. Эзэн Есүс дахин амилсныхаа дараа тэнгэр өөд очсон бөгөөд Эзэн яваад бидэнд зориулсан орон байр бэлдэнэ гэж энд хэлж байна. Тэр хаана байна, бид ч бас тэнд байна гэж Тэр хэлсэн. Тэгэхээр бид газар дээр мөнх амийг олж авах биш, харин тэнгэр өөд гарч, мөнх амь олж авна гэж Бурхан амласныг энэ нь нотолж байна. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй зүйл!” Ли эгч тэвчээртэйгээр ийнхүү үргэлжлүүллээ: “Эгч ээ, Өөрт нь итгэдэг хүмүүст Эзэн орон байр бэлдэж байгаа гэдэг нь үнэн, гэхдээ тэр газар үнэхээр газар дээр байдаг уу, эсвэл тэнгэрт байдаг уу? Эзэний эдгээр үгэнд тэрийг хэлээгүй, тэгвэл Эзэний бидэнд зориулан бэлдэж байгаа орон байр тэнгэрт байдаг гэж хэлэхдээ бид юунд үндэслэдэг юм бэ? Энэ үнэхээр Эзэний амлалт уу, эсвэл бидний өөрсдийн үзэл, төсөөлөл үү? Эзэнд итгэдэг бидний хувьд бүх зүйл Эзэний үгэнд үндэслэх ёстой—бид Эзэний үгийг өөрсдийн үзэл, төсөөлөлтэй хольчихоод, Эзэн ийм утгаар хэлсэн гэцгээх ёсгүй. Энэ нь Эзэний үгийг өөрсдийн санаа, сэдлийн дагуу тайлбарлаж байгаа хэрэг биш үү? Энэ нь Эзэний үгийг гуйвуулж байгаа бус уу? Бид Эзэний үгийг тайлбарлахдаа өөрсдийн толгой дахь төсөөлөлд юм уу өөрсдийн бодол, шилэлт сонголтод найдаж болохгүй. Хэрвээ тэгвэл алдаа гаргана. Эхлэл 2:7-8-д: ‘Ехова Бурхан газрын шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамар луу нь үлээн оруулжээ; тэгээд хүн амьд биет болов. Ехова Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тарьлаа; тэнд Өөрийн бүтээсэн хүнийг тавьжээ’ гэж байдаг. Эхэнд Бурхан хүнийг газар дээр бүтээсэн, хүнийг бүтээхээсээ өмнө Тэрээр бидний амьдралд тохиромжтой орчныг бэлдэхийн тулд бүх зүйлийг эхлээд бүтээсэн гэдэг нь тодорхой байна. Биднийг газар дээр амьдруулах нь Бурханы хүсэл юм гэдгийг бид харж болно. Түүнээс гадна, Эзэний Залбиралд Бурханы хаанчлал газар дээр ирэхийн төлөө Эзэн биднийг залбируулдаг. Бас Илчлэлийн номонд ингэж зөгнөсөн байдаг: ‘Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон(Илчлэл 11:15). ‘Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших болно(Илчлэл 21:3). Бурханы бидэнд бэлдэж буй орон байр газар дээр байдаг ба бидний хожмын хүрэх газар тэнгэрт бус, газарт байдгийг бид эдгээр эшлэл болон зөгнөлөөс харж болно.” Ли эгчийн нөхөрлөл миний үзлээс тэс өөр байв. Түүний хэлснийг би ердөө сонсоогүй тул босож зогсоод ууртайгаар: “Одоо хангалттай! Би тэнгэр лүү явж чадна гэсэндээ энэ бүх жилүүдэд Эзэний төлөө гүйж, өөрийгөө зарлагадаж, зовж шаналсан! Эзэн намайг тэнгэр дэх гэртээ аваачих болохоор газар дэлхий дээр зовж шаналахаа болино гэж би цаг ямагт хүсэн хүлээсэн, гэтэл бидний эцсийн хүрэх газар дэлхий дээр байна гэж та хэлж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэв. Ингэж хэлээд би явахаар эргэлээ. Охин дүү маань яаран ирээд намайг ухааруулахаар оролдон: “Хүүе, та яаж ийм зөрүүд байж чаддаг байна аа? Таны баримталж байгаа үзэл зөв гэж үү? Эзэн ‘Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл’ гэж хэлсний жинхэнэ утга учрыг та мэдэхгүй ч өөрийн бодолтой зууралдсаар байна. Энэ чинь тэнэг хэрэг биш үү? Энэ бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүст байвал зохих хандлага биш! Бидний хүсэн хүлээж байсан Эзэн Есүс аль хэдийн эргээд ирчихсэн, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс! Танд уншуулахаар өгсөн тэр ном бол Бурханы Өөрийн айлдвар, үгс юм! Биднийг авахаар ирнэ гэж өдөр бүр хүлээж байсан Эзэн одоо ирчихсэн байгаа. Бид анхааралтай сонсох ёстой. Энэ алтан боломжийг алдаж хэрхэвч болохгүй!” гэлээ.

Тэнгэрийн хаанчлал үнэхээр газар дээр байна

Дүүгийнхээ хэлснийг сонсоод би мэл гайхав. Дөнгөж сая сонссон зүйлдээ ердөө итгэж зүрхэлсэнгүй: Эзэн ирчихсэн гэнэ ээ? Энэ үнэн үү? Тэгтэл дүү маань ийн хэллээ: “Энэ номон дахь үгс Ариун Сүнснээс ирсэн гэж та өмнө нь хэлсэн биш бил үү? Үүнийг уншаад та маш их хангалт хүртэж, Ариун Сүнсний ажлыг олж авсан, бас Эзэнтэй харилцах харилцаа чинь илүү ойр болсон. Одоо бодоод үз: Эзэний үгээс өөр хэн ийм үр нөлөө үзүүлэхүйц байдлаар ярьж чадах юм бэ? Одоо Эзэн ажиллаж, шинэ үг айлдахаар эргээд ирчихсэн бөгөөд бид Бурханы үгийн амтыг таашааж чадна. Хэрвээ бид үүнийг эрэлхийлэхгүй, судлан шинжлэхгүй бол, өөрсдийнхөө ойлголт, төсөөлөл болон Библийн үгчилсэн утгатай сохроор зууралдаад л байвал эцэст нь өөрсдийгөө сүйрүүлнэ. Тухайн үедээ Библийг сайтар мэддэг байсан фарисайчууд Библийн үг үсэгтэй сохроор зууралдсан боловч Библийн талаарх ойлголт нь зөв эсэхийг, мөн Бурханы хүсэлтэй нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгах гэж огт оролдоогүй. Харин ч тэд Мессиа гэж нэрлэгдээгүй хэн боловч ирэх учиртай Аврагч биш гэж бодсон. Эзэн Есүсийн зам хүний амийг хангаж чадах эсэхийг, эсвэл хэрэгжүүлэлтийн замыг хүнд өгч чадах эсэхийг тэд ердөө шалгаагүй. Зүгээр л өөрсдийн үзэл, төсөөлөлтэй зөрүүдлэн зууралдаж, Эзэн Есүсийн авралаас сохроор татгалзан, эцэст нь Эзэнийг загалмайд цовдлох жигшүүрт нүгэл үйлдсэн. Бид фарисайчуудын хөлийн мөрийг дагаж, Бурханыг эсэргүүцдэг замаар нь явж болохгүй!” Дүүгийнхээ үгийг сонсоод би хэлж байгаа зүйл нь үндэслэлтэй юм гэж бодлоо. Эзэний үг л ангаж хатсан сүнсний шийдэл мөн. Энэ номыг уншиж эхэлснээс хойш сүнсний байр байдал маань үнэхээр сайжирсаар байсан тухай, мөн энэ нь надад Бурханд итгэх итгэлийг өгч, Эзэний байгааг мэдэрч чадсан тухайгаа би бодлоо. Тэр ч байтугай би зарим үнэнийг ойлгож авсан. Энэ номон дахь үгс үнэхээр эргэн ирсэн Эзэний айлдвар юм гэж үү? Эзэн эргэн ирэх нь үнэхээр том хэрэг. Би сохроор татгалзаж, шүүмжилж болохгүй, харин үүнийг судалж, эрж хайхаар хичээх ёстой гэдгээ би мэдэж байв. Үнэнийг эрж хайлгүй, зүгээр л үзэлтэйгээ зууралдан, Бурханыг эсэргүүцсэн тэр фарисайчууд шиг байж болохгүй! Тэрхүү мөчид би тааламжтайгаар гайхширч, бас айж байв. Би Эзэнд итгэж, санаа зоволгүйгээр амьдарч болох, газар дээрх хүнд хэцүү амьдралаар амьдрах шаардлагагүй тэнгэрийн хаанчлалд намайг хүлээн авахаар Түүний ирэхийг хүлээж байсан бөгөөд тэр өдөр Эзэн эргэн ирсэн тухай мэдээг сонссон учраас тааламжтайгаар гайхсан. Энэ бол үнэхээр гайхамшигтай, баярт тохиолдол байлаа. Хэрвээ Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн юм бол Эзэн намайг тэнгэрийн хаанчлалд аваачна гэсэн мөрөөдөл минь нуран унана гэхээс айж байв… Зүрх сэтгэл минь туйлын их үймэрч, өөр өөр сэтгэл хөдлөлөөр бялхаж байлаа. Арга мухардан байхдаа би Эзэнд залбирахаас өөр яаж ч чадсангүй: “Өө Эзэн минь! Намайг тэнгэрлэг гэртээ аваачихаар ирэхийг тань би өдөр бүр хүлээдэг байсан боловч миний эцсийн хүрэх газарт зориулж Таны бэлдсэн орон байр энд газар дээр байдаг гэж тэд хэлж байна. Энэ баримттай би үнэхээр нүүр тулж чадахгүй нь. Би газар дээр ийм хүнд хэцүү амьдралаар амьдрахыг үнэхээр хүсэхгүй байна. Өө Эзэн минь! Би одоо зүрх сэтгэлдээ үнэхээр их зовж байна. Надад тусалж, урдах замд минь залж чиглүүлээч.” Залбирсны дараа, “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм(Матай 5:3) гэх Эзэн Есүсийн үг санаанд оров. Энэ үнэн! Сүнсэндээ ядуу, тэнгэрийн хаанчлалд орохын тулд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс Эзэнд таалагддаг. Би сүнсэндээ ядуу байх ёстой—тэдний нөхөрлөлийг анхааралтай сонсох нь л Эзэний хүсэлд нийцнэ.

Энэ мөчид Ли эгч: “‘Зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд Бурханыг харах болно(Матай 5:8) гэж Эзэн хэлсэн. Бид Эзэний үгийг сонсох хэрэгтэй, Эзэнийг эргэн ирэхэд халуун дотноор угтан авахын тулд ариун зүрх сэтгэлтэй байх ёстой. Бурханы өнөөдөр хийж байгаа ажил бидний үзэл, төсөөлөлтэй нийцэхгүй байгаа хэдий ч Бурханы хийдэг бүхэн сайн бөгөөд бүгд хүн төрөлхтний төлөө байдаг, мөн Бурханы хүслийг агуулдаг—энд эрж хайх үнэн байгаа. Хэрвээ бидэнд бүрэн гүйцэд ойлголт байхгүй бол бид эхлээд өөрсдийгөө хойш тавьж, үнэнийг эрж хайхад хичээл чармайлт гаргах ёстой, ингэснээр бид Бурханы гэгээрлийг хүлээн авч, Түүний хүслийг ойлгож чадна. Эгч ээ, зүрх сэтгэлээ нээж, одоо ч гэсэн ойлгохгүй байгаа зүйлсийнхээ талаар ярь, тэгээд бид нөхөрлөлөөр хамтдаа эрж хайж болно” гэлээ. Ли эгчийн хэлж байгаа зүйл утга учиртай бөгөөд би тайвширч, эрж хайх хэрэгтэй санагдсан тул “Эгч ээ, миний ойлгохгүй нэг зүйл байна. Бидний эцсийн хүрэх газар яагаад тэнгэрт биш, харин энд газар дээр байгаа юм бэ?” гэж би хэлэв. Ли эгч Иохан 3:13: “Тэнгэрээс доош бууж ирсэн хүний Хүүгээс өөр тэнгэр лүү дээш гарсан хүн нэг ч байхгүй”, Исаиа 66:1 “Тэнгэр бол Миний сэнтий, газар бол Миний хөлийн гишгүүр” гэсэн эшлэлүүдийг гаргаад надад уншуулахаар өглөө. Дараа нь эгч энэ хоёр хэсгийн утгын талаар нөхөрлөв. Эгчийн нөхөрлөлөөр зүрх сэтгэл минь гэнэт цэлмэлээ—би Библийн энэ хоёр эшлэлийг аль хэдийн мэддэг байсан, харин яагаад эдгээрийг урьд нь хэзээ ч бодож байгаагүй юм бол? Тэнгэрээс бууж ирсэн хүний Хүүгээс өөр хэн ч тэнгэр өөд гарч чадахгүй, учир нь тэнгэр бол Бурханы сэнтий, газар бол Бурханы хөлийн гишгүүр гэдгийг Эзэн тун тодорхой хэлсэн тул хүн яаж тэнгэр өөд явах үнэ цэнтэй байж чадах юм бэ? Бурхан хүнийг газар дээр бүтээж, биднийг газар дээр амьдруулсан. Бурхан хүнийг бүтээсэн яг тэр өдрөөс эхлэн хүн үеийн үед газар дээр амьдарч, өсөн үржсэн билээ. Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурханы хийсэн бүх ажил газар дээр явагдсан. Энэ бол Бурханы аль эрт урьдчилан тогтоосон зүйл бөгөөд хэний ч өөрчилж чадахгүй зүйл юм. Дараа нь эгч Библийг нөхөрлөлдөө холбож, Эзэн бидэнд зориулж орон байр бэлдэнэ гэж хэлсэн тухай ярилаа. Тэгээд, энэ нь эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы газар дээрх илрэлт болон ажлыг хэлж байгаа ба биднийг эцсийн өдрүүдэд төрж, Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы сэнтийн өмнө өргөгдөж, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлт, ариусгалтыг хүлээн авч, эцэст нь Бурханы хаанчлал руу хүргэгдэнэ гэж Тэрээр урьдчилан тогтоосон гэж эгч тайлбарласан билээ. Энэ нь “Би хаана байна та нар ч бас тэнд байх болно(Иохан 14:3). гэх үгийн жинхэнэ утга учир юм. Бурханы хаанчлал үнэндээ газар дээр байгаа ба хүний эцсийн хүрэх газар тэнгэрт биш, газар дээр байгааг би харлаа! Энэ бүх цаг хугацаанд би өөрийн үзэл, төсөөлөл дунд амьдарч, Бурхан эргэн ирээд намайг тэнгэрт амьдруулахаар аваачна хэмээн хязгаарласан боловч энэ нь Эзэний хүсэлтэй, эсвэл баримтуудтай огт нийцэхгүй байлаа! Гэсэн хэдий ч би Сатанаас болж зовж шаналан газар дээр ийм амьдралаар амьдрахыг хүсэхгүй хэвээр байлаа. Тэгээд би өөрийн бодлыг Ли эгчид тайлбарлав.

Намайг сонссоныхоо дараа Ли эгч “Үг нь махбодоор илэрсэн” номыг нээж, Төгс Хүчит Бурханы үгээс нэг хэсгийг уншиж өглөө: “Амралтан дахь амьдрал гэдэг дайн дажингүй, бузар буртаггүй, зөвт бус байдалгүй амьдрал юм. Өөрөөр хэлбэл, Сатаны үймээн (энд “Сатан” гэдгээр дайсагнагч хүчийг хэлж байна), Сатаны ялзрал, Бурханы эсрэг ямар ч хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзэнийг шүтэн мөргөдөг. Тэнгэр, газар тэр аяараа амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний тайван амьдрал юм. … Бурхан, хүн хоёр амралтад орсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтад орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно. Тэднийг эцсийн өдрүүдийн агуу гай гамшиг устгасан байх болно. Тэр хорон муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч амсахгүй. Хүн төрөлхтөн бүрэн авралыг олох ба тэр үед л Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан, хүн хоёрын амралтад орох урьдчилсан нөхцөл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно).

Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар дамжуулан, хэдийгээр бид газар дээр үргэлжлүүлэн амьдрах боловч хүн төрөлхтнийг аврах ажлынхаа эцсийн үе шатыг Бурхан дуусгамагц Сатан устаж, газар дээрх бидний амьдралыг Сатан дахин хэзээ ч үймүүлэхгүй, бид дахин хэзээ ч шаргуу хөдөлмөрлөж, гуниглахгүй, мөн цаашид нулимс, шүүрс алдалт гэж байхаа болино гэдгийг би ойлгож авсан юм. Энэ нь яг л Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт амьдарч байсан үеийнх шиг байх болно. Бид Бурханд чөлөөтэй шүтэн мөргөж, Бурхан хүнтэй хамт байх сайхан, ерөөгдсөн амьдралаар амьдарна. Энэ бол хүн төрөлхтний эцсийн хүрэх газар бөгөөд эцсийн өдрүүдийн ажлаараа Бурханы бүрмөсөн гүйцэлдүүлэх зүйл юм. Энэ үнэхээр гайхамшигтай! Яг тэр мөчид би: “Хүн төрөлхтний эцсийн хүрэх газрыг хэн ийм тодорхой тайлбарлаж чадах юм бэ? Хүн төрөлхтний төгсгөлийг хэн зохицуулж чадах юм бэ? Бурхан л үүнийг хийж чадна!” хэмээн уулга алдсан юм. Би Төгс Хүчит Бурханы үгэн дотроос Бурханы дуу хоолойг таньсан бөгөөд Төгс Хүчит Бурханы ажил бол Бурханы илрэлт болон ажил юм гэдгийг би харсан! Надад байсан үзэл эцэст нь үгүй болж, би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг баяртайяа хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө буцан очсон билээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих