Эзэн Есүс бол өршөөнгүй, хайраар дүүрэн Бурхан юм. Эзэн Есүсийн нэрийг дээш өргөж, Түүний замыг сахиж байгаа цагт Тэр эргэж ирэхдээ биднийг орхихгүй, харин тэнгэрийн хаанчлал руу шууд өргөнө гэдэгт бид итгэдэг. Ийм итгэл зөв үү?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Учир нь, ‘Би ариун учраас та нар ариун байгтун’ гэж бичигдсэн юм” (1 Петр 1:16).
“Есүс тэдэнд: ‘Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг’ гэж хэлэв” (Иохан 8:34–35).
“Түүний тушаалыг дагаснаар амийн мод руу очих эрхтэй болж, хотын хаалгаар орох хүмүүс ерөөлтэй еэ” (Илчлэл 22:14).
Холбогдох Бурханы үг:
Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адил төрлийнх юм: Тэд бол зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Тийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилоод, амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлдэггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрнө—энэ бол өөрчлөгдөшгүй үнэн юм!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг
Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулж, Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар
Тэр ямар ч эрин үед ажлыг давхардуулдаггүй. Эцсийн өдрүүд ирчихсэн тул Тэр эцсийн өдрүүдэд хийдэг ажлаа хийх бөгөөд эцсийн өдрүүд дэх бүхий л зан чанараа илчилдэг. Эцсийн өдрүүдийн тухай ярих юм бол, энэ нь тусдаа эрин үеийг хэлдэг, Есүсийн хэлснээр энэ эрин үед та нарт гарцаагүй гамшиг тулгарч, газар хөдлөлт, өлсгөлөн, тахал тулгарах бөгөөд хуучны Нигүүлслийн эрин үе байхаа болиод, шинэ эрин үе иржээ гэдгийг энэ нь харуулна. Хүмүүсийн хэлдгээр Бурхан үүрд өөрчлөгдөшгүй, зан чанар нь үргэлж өршөөнгүй агаад хайр энэрэлтэй, хүнийг Өөр шигээ хайрладаг, хүн бүрд аврал өгч, хүнийг хэзээ ч үзэн яддаггүй байсан бол Түүний ажил ер нь дуусаж чадах байсан уу? Есүс ирж, загалмайд цовдлогдон, бүх нүгэлтний төлөө Өөрийгөө золиосолж, тахилын ширээн дээр Өөрийгөө өргөл болгохдоо золин авралын ажлыг аль хэдийн гүйцэлдүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн юм. Тэгвэл тэр эрин үеийн ажлыг эцсийн өдрүүдэд давтах нь ямар хэрэгтэй юм бэ? Нэг зүйлээ хийх нь Есүсийн ажлыг үгүйсгэсэн хэрэг бус уу? Хэрвээ Бурхан энэ үе шатанд ирэхдээ цовдлолын ажил хийгээгүй боловч хайр энэрэлтэй, өршөөнгүй хэвээр үлдсэн бол эрин үеийг төгсгөж чадах байсан уу? Хайр энэрэлтэй, өршөөнгүй Бурхан эрин үеийг төгсгөж чадах байсан уу? Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд Тэрээр бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, уг чанарынхаа үндсэн дээр өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон илрэл нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө илэрхийлэгддэг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй өршөөл, хайр харуулж, түүнийг үргэлжлүүлэн хайрлаж, хүнд зөвт шүүлт хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байсан бол Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах юм бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж бусдыг хайрладаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байлаа гэсэн, хайр энэрэлтэй, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ ер нь шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдийн үеэр зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь гагцхүү Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор аваачихын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно. Аврал бол Бурханы Өөрийн ажил бөгөөд амийг эрэлхийлэх нь аврал хүлээн авахын тулд хүний хийх ёстой зүйл юм. Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл, түүнчлэн тайтгарлын үгсийг агуулах ёстой, мөн Бурханы хайрласан хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл, нигүүлслээр дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг болохоор хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг гэж хүмүүс итгэдэг. Өөрөөр хэлбэл, Тэр хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь түүнийг аварч байгаа хэрэг юм. Ийм аврал нь наймаацсанаар хийгддэг. Бурхан өөрсдөд нь зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн өмнө захирагдаж, Түүний төлөө сайн ажиллаж, Түүнд алдар суу авчрахаар чармайна. Энэ нь хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний төлөө Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил хайр юм уу энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой
Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ. Хэрэв чи эдгээр үнэнийг чухалчлан авч үздэггүй, эдгээр үнэнээс хэрхэн зайлсхийх вэ, эсвэл хамааралгүй шинэ замыг хэрхэн олох вэ гэж л үргэлж боддог бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Чи Бурханд итгэдэг атлаа үнэнийг болон Бурханы хүслийг эрж хайдаггүй, мөн чамайг Бурханд ойртуулдаг замыг ч хайрладаггүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ. Бурхан нүдэн дээр нь зугтаж байгаа тэрслүү хэнийг ч болов өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүртэх болно. Бурханы өмнө шүүгдэхээр очиж, улмаар ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдарна. Мэдээж энэ нь ирээдүйд тохиох зүйл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж захья, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл, шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэхэд ч тохирохгүй ийм хүмүүс илүү хатуу хэр нь бас мөнхийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчилдэг Бурханы зорилго энэ биш гэж үү? Шүүлтийн явцад төрөл бүрийн хорон муу үйл хийсэн бүх хүнийг Бурхан муу ёрын сүнсээр дүүрсэн газар орон луу илгээдэг бөгөөд тэдгээр муу ёрын сүнсний зоргоор махан биеийг нь устгуулахад тэдний биеэс хүүрийн үнэр ханхалдаг. Энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичиж авдаг; тэгээд цаг нь ирэхэд Тэр тэднийг хэзээ ч бүү дахин төрөг, дахин хэзээ ч бүү гэрэл үзэг гэж бохир сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр бузарлуулдаг. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсийг нь хүртэл үнэнч үлдэж чаддаггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан хорон муу хүмүүсийн тоонд оруулдаг ба ингэснээр тэд хорон муу нэгний зөвлөгөөн дор алхаж, эмх замбараагүй бүлгийнх нь нэг хэсэг болдог; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, ямар ч хүчин чармайлт зориулаагүй хүмүүсийг Бурхан хөсөр хаяж, хэзээ ч ойшоохгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин үнэнч байгаагүй, харин нөхцөл байдлын улмаас Түүнтэй ёс төдий харьцахаас аргагүйд хүрсэн хүмүүс нь Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд ордог. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чаддаг ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс зэрэг Өөртэй нь санаа нэгтэй бүх хүнийг Бурхан хаанчлалдаа аваачна. Тэд Бурханы ажлын охь нь байх болно. Бурханы тогтоосон ангиллын алинд нь ч багтаж чаддаггүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд үл итгэгчдийн тоонд орно. Тэдний үр дүн ямар байхыг та нар лавтай төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь бүгд зөвхөн өөрсдийн чинь сонголт. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс байдалд хүргэх зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна
Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй—өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгддэг Бурханд юм уу Түүний үг, ажилд итгэдэггүй, харин тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөдөг хэн боловч зүрх сэтгэлдээ Бурхангүй хүн юм. Ийм хүмүүс тэрслүү агаад Бурханыг эсэргүүцдэг. Тэдэнд хүн чанар, эрүүл ухаан дутагддаг, үнэний тухайд бол ярихын ч хэрэггүй. Түүнчлэн, энэ хүмүүсийн хувьд, нүдэнд үзэгдэж, гарт баригддаг Бурханд тэр тусмаа итгэж болохгүй мөртөө үл үзэгдэх, биет бус Бурханыг хамгийн үнэмшилтэй, хамгийн бахдалтай гэж үздэг. Тэдний эрж хайдаг зүйл нь бодит үнэн биш, амьдралын жинхэнэ мөн чанар ч биш; Бурханы хүсэл бүр ч биш юм. Харин ч тэд сэтгэл хөөрлийг эрэлхийлдэг. Тэдний хүслийг хамгийн сайн биелүүлж чадах зүйлс нь эргэлзээгүй тэдний итгэдэг, тэдний эрэлхийлдэг зүйл юм. Тэд үнэнийг эрж хайхын төлөө биш, өөрсдийнхөө хүслийг хангахын төлөө л Бурханд итгэдэг. Ийм хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй байдаг бөгөөд өөрсөд шиг нь ийм “сайн хүмүүсийг” тэнгэр дэх Бурхан устгана гэдэгт огтхон ч итгэдэггүй. Харин ч тэд Бурханы төлөө олон зүйл хийж, Түүнд ихээхэн “үнэнч” гэдгээ харуулсан учир Бурхан өөрсдийг нь үлдээгээд зогсохгүй, өгөөмрөөр шагнана гэдэгт итгэдэг. Хэрвээ тэд бас нүдэнд үзэгдэх Бурханыг эрэлхийлсэн бол өөрсдийнх нь хүсэл биелэхээ больмогц тэр дор нь Бурханы эсрэг хариу довтолж, уур хилэнд автах байлаа. Тэд өөрсдийнхөө хүслийг л хангахаар эрэлхийлдэг булай хүмүүс гэдгээ харуулдаг; тэд үнэнийг эрэлхийлж буй ёс жудагтай хүмүүс биш. Ийм хүмүүс бол Христийг дагадаг хорон санаатнууд гээч юм. Үнэнийг эрж хайдаггүй тэр хүмүүс үнэнд итгэж чаддаггүй ба хүн төрөлхтний ирээдүйн төгсгөлийг ухамсарлаж бүр ч чаддаггүй, учир нь тэд нүдэнд үзэгддэг Бурханы ямар ч үг, ажилд итгэдэггүй—хүмүүсийн хожмын хүрэх газарт итгэж чаддаггүй байх ч үүнд багтана. Тиймээс тэд нүдэнд үзэгдэх Бурханыг дагаж байсан ч гэсэн ёрын мууг үйлдсээр байдаг бөгөөд үнэнийг огт эрж хайдаггүй, Миний шаарддаг үнэнийг ч хэрэгжүүлдэггүй. Устгагдана гэдэгтээ итгэдэггүй энэ хүмүүс харин ч эсрэгээрээ яг устгагдах хүмүүс юм. Тэд маш ухаалаг гэдэгтээ итгэдэг бөгөөд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс гэж боддог. Тэд ёрын муу үйлдлээ үнэн гэж үздэг, тиймээс үүнийгээ нандигнадаг. Ийм хорон муу хүмүүс өөрсдөдөө маш итгэлтэй байдаг; тэд үнэнийг хоосон сургаал гэж үзэн, ёрын муу үйлдлүүдээ үнэн гэж үздэг ч эцэстээ юу тарина, түүнийгээ л хураана. Хүмүүс өөртөө илүү итгэлтэй, асар биеэ тоосон байх тусмаа үнэнийг олж авч чаддаггүй; тэнгэр дэх Бурханд итгэх тусмаа Бурханыг улам их эсэргүүцдэг. Энэ хүмүүс бол шийтгэгдэх хүмүүс юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Бурхан илүү олон хүн шийтгүүлээсэй гэж хүсдэггүй, харин ч илүү олон хүн аврагдаж, Түүний мөртэй хөл нийлүүлж, хаанчлалд нь орно гэж найддаг. Гэвч хэрвээ хүмүүс өөрсдийнхөө алдааг зөвшөөрөхөөс татгалзаж, үнэнийг даруухан зүрх сэтгэлээр хүлээн авч чадалгүй харин ч өө эрж, алдаа олохоор хичээж, ойлгоогүй мөртөө ойлгосон дүр үзүүлж байдаг бол эцэстээ хохирол амсаж алдагдал хүлээх хүмүүс нь тэд байх болно. Бурханы ажил хэнийг ч хүлээдэггүй. Түүний аврал бол хэн дээр ч хамаагүй санаандгүй хаяж болох хэсэг бусаг хог хаягдалтай адилгүй. Харин ч энэ нь товлогдсон, зорилготой, сонголттой байдаг. Хэрвээ чи үүнийг нандигнаж мэдэхгүй бол Бурханы зөвт шүүлт, шийтгэл л чамайг хүлээж байх болно. Бурхан бүх хүнд зөвт байдлаар ханддаг; чиний нас хэд байх, чи хэр ахмад байх, эсвэл бүр ямар их зовлон туулсан чинь хамаагүй, эдгээр зүйлийг үл хайхран Бурханы зөвт зан чанар мөнхөд өөрчлөгдөшгүй байдаг. Бурхан хэнийг ч өндрөөр авч үздэггүй, хэнийг ч илүүд үздэггүй. Хүмүүс бүх зүйлийг орхин үнэнийг хүлээн зөвшөөрч, Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхэд Түүний хандлага үндэслэдэг. Хэрвээ чи Түүний шинэ ажлыг хүлээн авч, Түүний илэрхийлдэг үнэнийг хүлээн авч чадвал Бурханы авралыг хүртэж чадна. Хэрвээ чи ахмад байр сууриараа бардамнаж, ахмад гэдгээрээ сайрхаж, Бурханд болзол нөхцөл тавьдаг бол Бурханы аврал чамайг орхино. Есүс Христийг хүлээн зөвшөөрч чадаагүй, харин зөвхөн Мессиаг хүлээж байсан иудейчүүдийн хувьд эцэстээ тэдэнд тохиолдсон зүйл нь Бурханы хараал, уур хилэн байсантай яг адилхан; энэ бол бүх хүний хувьд ил байдаг баримт юм… Бид Бурханы ажил болон удирдлагын талаар яаран дүгнэлт гаргах ёсгүй, эс бөгөөс бид Бурханы амлалтыг биш, харин ч уур хилэн, хараал, шийтгэлийг нь хүртэж, насан туршийн хүсэл эрмэлзэл маань талаар болно. Урьдын туршлагынхаа шаналлаас үзвэл, хүлээгээгүй байхад маань Бурханы хараал бидэн дээр буун ирэхээс зайлсхийхийн тулд Бурханы авралыг өөрсдийнхөө хажуугаар өнгөрүүлэлгүй, Бурханы хайрладаг удирдамж, боломж болгоноос бат зуурах нь бидний бүр их хийх ёстой зүйл юм. Бид Бурханы ирэхийг тэвчээртэйгээр, хянямгай хүлээж, замд маань тааралдах сайн мэдээнд анхааралтай хандан, итгэлийг минь батжуулаач гэж Бурханд залбирч, Бурханы илрэлтийг нүдээр харах хүртэл, бидэнтэй тулгардаг төрөл бүрийн хүн, хэрэг явдал, зүйлсийг ялган таних сүнслэг нүд хайрлаач гэж Бурханд залбирах ёстой.
…Фарисайчуудын мэдлэг болон гаднах ааш авир нь Есүс Христтэй харилцах тэдний харилцааг авраагүй юм. Эсрэгээрээ энэ нь тэднийг хорлосон бөгөөд тэдний мэдлэг болон үзэл, зүрх сэтгэлд нь байсан Бурханы дүр төрхийн хамтаар Эзэн Есүсийг яллахад тэднийг хүргэсэн билээ. Төсөөлөл болон оюун санаа нь тэднийг төөрөгдүүлж, сүнслэг нүдийг нь халхалсан ба аль хэдийн ирсэн Мессиаг танихгүй байж, Эзэн Есүсийг яллахын тулд нотолгоо олж, баттай үндэслэл олж авахын төлөө чадах бүхнээ хийхэд тэднийг хүргэсэн юм. Бурханы одоогийн бодитой ажлыг яллахын тулд Бурханы анхдагч ажлыг баримтлах явдлыг шалтаг болгосон нь тэдний муухай нүүр царай мөн. Мэдээж, өөрсдийн хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг хэмжиж, яллахын тулд хуучин хоосон сургаал, дүрэм журм ашиглахыг үнэн замыг баримталж, Бурханы өмнө ариун байдлаа хадгалж, Бурханд үнэнч байгаа гэж бодох нь аль ч эрин үед амьдарч байгаа хүмүүсийн гаргаж болзошгүй алдаа юм. Гэхдээ бодит баримт ямар байдаг вэ? Бурхан шинэ ажлаа тасралтгүй хийж, үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Өөрийнхөө удирдлагыг үргэлжлүүлж байгаа. Харин хүмүүс яадаг вэ? Тэд Бурханы бүх илэрхийлэл гэж боддог хоцрогдсон зарим зүйлтэй үргэлж зууралдан, ихэмсгээр пээдийн өөрсдийгөө магтаж, Бурхан хэзээ ч өөрсдийг нь хаяхгүй, хэзээ ч өөрсдөд нь зохисгүй хандахгүй гэж итгэдэг хандлагатайгаар Бурхан өөрсдөд нь шагнал хайрлахыг хүлээж байдаг. Тэгвэл үр дүн нь юу вэ? Бурханы ажил саадгүй үргэлжилж, шинэ эрин үеийн илүү олон хүн Түүнийг дагаж, Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг, харин Бурхан өөрсдөд нь шагнал хайрлахыг хүлээдэг хүмүүс Бурханы шинэ ажлаар таягдан хаягдаж, бүр ч олон хүн Бурханы шийтгэлд унадаг. Тэдний шийтгэл эхлэх мөчид Бурханд итгэх амьдрал нь дуусаж, тэдний төгсгөл болон хүрэх газар төгсгөлдөө очдог. Энэ бол хэний ч харахыг хүсдэггүй зүйл боловч өөрийн мэдэлгүй нүдний маань өмнө тохиолддог. Иймээс Бурханы зан чанар маш өршөөлгүй байгаа нь энэ үү, эсвэл хүмүүсийн эрэл хайгуул буруутай байгаа нь энэ үү? Хүн төрөлхтөн өөрсдийгөө үнэхээр нэгд нэггүй шалгавал зохистой бус уу?
Төгс Хүчит Бурханыг эсэргүүцсэний төлөөх шийтгэлийн сонгодог жишээнүүд номын Төгсгөлийн үг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?