Дэлхий ертөнц яагаад ийм харанхуй, хорон муу байдаг юм бэ? Хүн төрөлхтний завхрал туйлдаа хүрсэн болохоор үүнийг устгах ёстой юу?

2021-03-13

1) Дэлхий ертөнц яагаад ийм харанхуй, хорон муу байдаг юм бэ?

Холбогдох Библийн эшлэлүүд:

“Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг” (1 Иохан 5:19).

“Гэрэл харанхуйг гийгүүлдэг; харанхуй түүнийг дийлдэггүй” (Иохан 1:5).

Холбогдох Бурханы үг:

Анх Бурханы бүтээсэн Адам, Ева хоёр ариун хүмүүс байсан, өөрөөр хэлбэл, Еден цэцэрлэгт байх үедээ тэд бохир заваанаар сэвтээгүй, ариун байсан. Тэд бас Еховад итгэлтэй, Еховагаас урвах талаар юу ч мэддэггүй байв. Яагаад гэвэл, тэд Сатаны нөлөөллийн үймээнд автаагүй, Сатаны хоргүй байсан бөгөөд бүх хүн төрөлхтнөөс хамгийн ариун нь байлаа. Тэд ямар ч бузраар бохирдолгүй, махан биед эзэмдүүлэлгүй, Еховаг хүндлэн дээдэлж, Еден цэцэрлэгт амьдардаг байжээ. Дараа нь Сатанд уруу татагдах үедээ тэд могойн хортой, Еховагаас урвах хүсэлтэй болж, Сатаны нөлөөн дор амьдарсан юм. Эхэн үедээ тэд ариун байсан бөгөөд Еховаг хүндэлдэг байсан; ийм байр байдалд л тэд хүн байв. Сүүлд нь, Сатанд уруу татагдсаныхаа дараа тэд сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж, Сатаны нөлөөн дор амьдарсан. Тэд аажмаар Сатаны завхралд өртөж, хүний анхдагч дүр төрхийг алдсан юм. Анх хүнд Еховагийн амьсгал байсан бөгөөд өчүүхэн төдий ч дуулгаваргүй байгаагүй, мөн зүрх сэтгэлд нь өчүүхэн төдий ч ёрын муу байгаагүй. Тэр үед, хүн үнэхээр хүн байсан. Сатанаар завхруулагдсаныхаа дараа хүн араатан болсон юм. Түүний бодол ёрын муу, бузраар дүүрч, ямар ч сайн сайхан, ариун байдалгүй болсон. Энэ нь Сатан биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдаж, Бурханы бүтээлд оногдсон чиг үүргээ ч алдаж, улмаар Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эзэмшилд амьдарч, Сатаны тушаалыг дагасан; тиймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах ямар ч аргагүй болж, тэдний айж эмээсэн хүндлэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Хэдэн мянган жилийн завхралын дараа хүн хөшүүн, мулгуу болжээ; Бурханд тэрслүү байдал нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж, хүн өөрөө ч тэрслүү үйлдлүүдээ бүгдийг нь өчиж барахааргүй хэмжээнд тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон юм. Учир нь Сатан хүнийг гүн завхруулж, хаашаа эргэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байна: Бурханыг хараад ч урвадаг, Бурханыг харж чадахгүй байхдаа ч мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвадаг хүмүүс хүртэл бий. Иймээс хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан гэж Би хэлнэ… Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “дээд боловсролын байгууллага”-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг

Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсны дээр хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, хоцрогдмол сэтгэлгээтэй байдаг. Сатанд завхруулагдахаасаа өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанар сайтай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний төрөлх эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс түүний дуулгавартай байдал болоод Бурханыг гэх хайр нь үгүй болсон. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ухамсарладаг ч үгүй, ердөө л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанар эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанараар нь илэрдэг; эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш, мөс чанар нь туйлын үлбэгэр болсон учраас хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг

Шөнийн харанхуй сэмхэн ойртож байхад хүн мэддэггүй, учир нь шөнө хэрхэн нөмөрдгийг ч тэр, хаанаас ирдгийг ч тэр хүний зүрх сэтгэл ухамсарлаж чаддаггүй юм. Шөнө сэмхэн дайжин одоход хүн өдрийн гэрлийг угтан авдаг боловч гэрэл хаанаас ирснийг, шөнийн харанхуйг хэрхэн хөөснийг мэддэг ч үгүй, мэдэрдэг ч үгүй. Ээлжлэн солигдох өдөр, шөнө хүнийг нэг үеэс нөгөөд, түүхийн нэг нөхцөлөөс нөгөөд аваачихын хажуугаар цаг үе болгон дахь Бурханы ажил болон эрин үе бүрд зориулсан Түүний төлөвлөгөөг гүйцэлдүүлж ирсэн. Хүн эдгээр цаг үеийн турш Бурхантай хамт алхаж ирсэн атлаа Бурхан бүх зүйл болон амьд бодгалийн хувь заяаг захирдгийг, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн зохион байгуулж, чиглүүлдгийг мэддэггүй. Балар эртний цаг үеэс өнөөдрийг хүртэл хүн үүнийг ухаараагүй явжээ. Үүний шалтгаан нь, Бурханы үйл хэрэг хэтэрхий нуугдмал байдагт бус, Бурханы төлөвлөгөө биелэх болоогүйдээ ч бус, харин хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханаас хэтэрхий хол байдаг учраас, тиймдээ ч хэдий Бурханыг дагаж байсан ч сатанд үйлчилсээр л байдаг бөгөөд үүнийгээ ч хүртэл мэддэггүйд оршиж байгаа юм. Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин оронд нь тэд энэ хорвоо, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд дасан зохицохын тулд ёрын муу нэгэн болох сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ цаг үед хүн зүрх сэтгэл, сүнсээ Сатанд барих өргөл, Сатаны идэш тэжээл болгосон. Тэр ч бүү хэл хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны орогнож болох газар, зугаацахад тохиромжтой талбар болсон билээ. Тиймээс, хүн байх зарчим, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрын талаарх ойлголтоо хүн өөрөө ч мэдэлгүй гээдэг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайн, Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн Бурхан яагаад өөрийг нь бүтээснийг, түүнчлэн Бурханы амнаас гарч байгаа үг болон Бурханаас гаралтай бүхнийг ч бас ойлгохоо больдог. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдээгүй болдог… Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн эх үндсээ алддаг: Энэ бол энэ хүн төрөлхтний уй гашуу билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж

Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурхан залж чиглүүлэхгүй л бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрх сэтгэл дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосон байдлаас нь салгаж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй. Учир нь хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнийг илүү их гуниг зовлон руу л хөтөлж, хүн төрөлхтний ирээдүй эсвэл угтах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байнгын айдастай оршин байхад хүргэдэг юм. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс эмээдэг, хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг болно. Энэ дэлхийд, эрх чөлөөтэй оронд байна уу, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огтхон ч чадахгүй, хоосон байдлын толгой эргэм мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэдий ч ийм асуудлыг шийдвэрлэхээр гарч ирж чадах агуу хүн алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд, зүгээр нэг хүн бүр цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгэм шаардлагатай байгаа юм биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалт юм. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, эрж хайх хүсэл, сүнсний хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн сүйрлийн замаар харанхуй руу алхаж, Бурханаар хүйс тэмтрүүлэх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

2) Хүн төрөлхтний завхрал туйлдаа хүрсэн болохоор үүнийг устгах ёстой юу?

Холбогдох Библийн эшлэлүүд:

“Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан: ‘Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ’” (Эхлэл 6: 12–13).

“Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно. Ноа бүхээгт орох өдрийг хүртэл тэд идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба үер болж, тэднийг бүгдийг нь устгажээ. Лотын өдрүүдэд ч мөн үүнтэй адил байсан: тэд идэж, ууж, худалдан авч, худалдаж, тарьж, барьж байгуулж байсан. Харин Лотыг Содомоос гарсан тэр өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж, тэднийг бүгдийг нь устгав. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч гэсэн ийм байх болно” (Лук 17:26–30).

“Энэ нь бүх газарт тохиолдоно гэж Ехова хэлээд, ‘Үүний доторх хоёр хэсэг таслагдаж, сүйрнэ; харин гурав дахь нь тэндээ үлдэнэ. Би гурав дахь хэсгийг гал дундуур гаргаж, мөнгийг цэвэршүүлдэг шиг цэвэршүүлж, алтыг шалгадаг шиг шалгана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэднийг сонсоно. Энэ бол Миний ардууд гэж Би хэлнэ. Ехова бол миний Бурхан гэж тэд хэлнэ’ гэлээ” (Зехариа 13:8–9).

Холбогдох Бурханы үг:

Бурханы хийдэг бүхэн чамбай төлөвлөгддөг. Тэр ямар нэгэн зүйл, үйл явдал үүсэхийг харахдаа Түүний нүдэнд үүнийг хэмжих стандарт байдаг ба энэ стандарт нь үүнийг шийдэх төлөвлөгөө эхлүүлэх эсэхийг, эсвэл энэ зүйл, үйл явдлыг шийдэхдээ ямар арга барилаар хандахыг нь тодорхойлдог. Тэр бүх зүйлд тоомжиргүй, эсвэл хайхрамжгүй байдаггүй. Үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн нэг мөр энд байна: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ”. Бурхан үүнийг хэлэхдээ Тэр зөвхөн хүмүүсийг устгана гэсэн үү? Үгүй! Бурхан мах цустай амьд бүхнийг устгана гэж хэлсэн. Бурхан яагаад сүйрэл хүссэн бэ? Бурханы зан чанарын бас нэг илэрхийлэл энд байна: Бурханы нүдэнд бол, хүний ялзрал, мах цустай бүхний бузар булай, хүчирхийлэл, дуулгаваргүй байдалд хандах Түүний тэвчээрт хязгаар байдаг. Түүний хязгаар юу вэ? Бурханы хэлснээр: “Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв”. “Учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг ямар утгатай вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөсөн, Бурханыг үгээр хүлээн зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтан гэсэн үг—нэгэнт тэдний үйлдэл ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Тэгэхээр хүнийг болон мах цустай бүхний ялзралыг Бурхан ямар хэмжээнд хүртэл тэвчсэн бэ? Бурханыг дагагчид ч бай, эсвэл үл итгэгчид ч бай бүх хүн бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл нь. Хүн зүгээр нэг ёс суртахууны хувьд ялзарч, ёрын муу бүхнээр дүүрснээр үл барам ертөнцийг Бурхан захирдаг, Бурхан хүмүүст гэрэл гэгээ болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай, Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл нь. Хүн Бурханы оршин тогтнолд зэвүүцэж, Бурханы оршин тогтнолыг зөвшөөрөхгүй болох хүртэл нь. Хүн төрөлхтний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурхан цаашид тэвчиж чадахаа больсон. Үүнийг нь юу орлох вэ? Бурханы уур хилэн ба Бурханы шийтгэл. Энэ нь Бурханы зан чанарын илчлэлийн нэг хэсэг биш байсан гэж үү? Одоогийн энэ эрин үед Бурханы нүдэнд зөв шударга хүн бас л бий юу? Бурханы нүдэнд төгс хүн бас л бий юу? Энэ эрин үе нь Бурханы нүдэнд бол, газар дээрх мах цустай бүхний үйлдэл ялзарсан үе мөн үү? Эдүгээ Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүсээс, Бурханыг дагаж, Түүний авралыг хүлээн авч чадах хүмүүсээс бусад мах цуснаас бүрдсэн бүх хүн Бурханы тэвчээрийн хязгаарыг сорьж байгаа биш гэж үү? Өдөр бүр энэ ертөнц дээр та нарын хажууд тохиолддог, та нарын нүдээрээ харж, чихээрээ сонсдож, биеэрээ амсдаг бүхэн хүчирхийллээр дүүрэн биш гэж үү? Бурханы үзэхэд, ийм ертөнц, ийм эрин үеийг дуусгавал зохилтой бус уу? Одоогийн эрин үеийн цаад нөхцөл нь Ноагийн үеийн цаад нөхцөл байдлаас огт өөр боловч хүний ялзралд хандах Бурханы мэдрэмж болон уур хилэн нь яг тэр үеийнхтэйгээ адилхан хэвээрээ. Бурхан Өөрийн ажлаас болоод тэвчиж чаддаг боловч бүхий л төрлийн нөхцөл, байдалд бол Бурханы нүдэнд энэ ертөнц аль хэдийн устгагдах ёстой байсан. Нөхцөл байдал нь дэлхийг үерээр устгасан тэр үеийнхээс ч долоон дор байна.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Ноагийн бүхээг барьсан цаг үеийг эргэн хар: Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлийн замаас гажиж, Бурханаар халамжлуулахаа больсон, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэлгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд садар самуун уг чанартай болж, жигшүүрт доройтолд өөрсдийгөө хаясан байв. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авч чадахааргүй болсон; тэд Бурханы нүүрийг харахад ч, Бурханы дуу хоолойг сонсоход ч тохирохгүй байлаа. Учир нь тэд Бурханыг хаяж, Түүний хайрласан бүх зүйлийг орхиж, Бурханы сургаалыг мартчихсан байсан юм. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам бүр холдсоноор тэд хамаг эрүүл ухаан, хүн чанараа алдан доройтож, улам ёрын муу болсон юм. Тиймээс тэд үхэл рүүгээ бүр ч ойртож, Бурханы уур хилэн, шийтгэлийг хүртсэн. Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы зааврыг сонсож чаджээ. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа Бурхан дэлхий дээр сүйрлээ эхлүүлсэн. Ноа болон түүний гэр бүлийн долоон гишүүн л сүйрлээс амь гарсан, учир нь Ноа Еховаг шүтэн мөргөж, муугаас зайлсан билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

Ноагийн цаг үед хүмүүс Бурханы хувьд харж тэвчишгүй байх хэмжээнд идэж уун, гэрлэж, нөхөрт гарч байсан тул Тэрээр хүн төрөлхтнийг утсгахын тулд асар их үер буулган, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг өршөөсөн. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы өршөөсөн хүмүүс бол эцсээ хүртэл Түүнд үнэнч байсан бүх хүн юм. Энэ хоёр эрин үе нь Бурханы хувьд харж тэвчишгүй асар их завхралын үе байсан ба хоёр эрин үе дэх хүн төрөлхтөн Бурхан бол өөрсдийнх нь Эзэн гэдгийг үгүйсгэх хэмжээнд маш их завхарсан хэдий ч Бурхан зөвхөн Ноагийн цаг үеийн хүмүүсийг л устгасан билээ. Хоёр эрин үеийн хүн төрөлхтөн Бурханд асар их уй гашуу учруулсан ч Бурхан эцсийн өдрүүдийн хүмүүст өдийг хүртэл тэвчээртэй хандсан. Яагаад тэр вэ? Та нар үүнд гайхаж байгаагүй гэж үү? Хэрвээ та нар үнэхээр мэдэхгүй байгаа бол Би хэлээд өгье. Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүст нигүүлсэл хайрлаж чаддагийн учир нь хүмүүс Ноагийн цаг үеийн хүмүүсээс бага завхарснаас, эсхүл тэд Бурханд гэмшлээ харуулснаас болоогүй, эцсийн өдрүүдийн технологи маш их хөгжсөн болохоор Бурхан түүнийг нь устгаж чадахгүй байгаагаас бүр ч болоогүй. Харин ч Бурхан эцсийн өдрүүд дэх бүлэг хүмүүст ажлаа хийх ёстой ба Бурхан Өөрөө бие махбодтой болоод ажлаа хийхийг хүсдэг. Түүнчлэн Бурхан энэ бүлгийн нэг хэсгийг авралынхаа бай, удирдлагын төлөвлөгөөнийхөө үр жимс болгохоор сонгож, энэ хүмүүсийг дараачийн эрин үед аваачихыг хүсдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?

Хүн төрөлхтөн ялзралаар дүүрч, Бурханд ноцтой хэмжээгээр дуулгаваргүй хандахад Бурхан Өөрийн зан чанар, мөн чанараас үүдэж, мөн Өөрийн зарчмын дагуу энэхүү хүн төрөлхтнийг устгах хэрэгтэй болсон. Гэвч Өөрийнхөө мөн чанараас үүдэн Бурхан хүн төрөлхтнийг бас өрөвдсөн бөгөөд хүн төрөлхтнийг цаашид амьдруулахын тулд тэднийг золин аврах янз бүрийн арга зам хэрэглэхийг хүртэл хүсэж байв. Гэтэл хүн Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй байсаар, Бурханы авралыг хүлээн авахаас татгалзсан; өөрөөр хэлбэл, Түүний сайн санааг хүлээн авахаас татгалзсан. Бурхан тэднийг яаж ч дуудаад, тэдэнд яаж ч сануулж, тэднийг хангаж, тусалж, тэдэнд хүлээцтэй хандсан ч хамаагүй, хүмүүс үүнийг нь ойлгоогүй, үнэлээгүй бөгөөд ямар ч анхаарал хандуулаагүй. Бурхан шаналж байхдаа хүний ухаарч өөрчлөгдөхийг хүлээн хүнд Өөрийн дээд зэргийн тэвчээрийг хайрлахаа бас л мартаагүй билээ. Тэр Өөрийн хязгаарт хүрснийхээ дараа хийх ёстой зүйлээ ямар ч эргэлзээгүйгээр хийжээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтнийг устгахаар төлөвлөсөн мөчөөс хүн төрөлхтнийг устгах Түүний ажлын албан ёсны эхлэл хүртэл тодорхой цаг хугацаа, үйл явц байсан. Энэ үйл явц нь хүнд ухаарч өөрчлөгдөх боломж олгох зорилготой байсан ба энэ нь Бурханы хүнд өгсөн сүүлчийн боломж байв. Тэгвэл Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийсэн бэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах, ятгах ажил хийсэн. Түүний зүрх сэтгэл хэчнээн их шаналж, гуньж байсан ч Тэрээр хүмүүст анхаарал, халамж, өгөөмөр өршөөлөө хайрласаар л байсан.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Хүний ялзрал, бузар булай, хүчирхийлэлд хандах Бурханы тэвчээрт хязгаар байдаг. Тэрхүү хязгаарт хүрэхэд Тэр цаашид тэвчихээ больж, харин шинэ удирдлага, шинэ төлөвлөгөөгөө эхлэх ба хийх ёстой зүйлээ хийж, Өөрийн үйл хэргийг болон Өөрийн зан чанарын нөгөө талыг илчилж эхэлдэг. Түүний энэ үйлдэл нь Түүнд хүмүүс хэзээ ч халдаж болохгүй гэдгийг юм уу, эсвэл Тэр эрх мэдэл, уур хилэнгээр дүүрэн гэдгийг харуулахын тулд биш бөгөөд хүн төрөлхтнийг устгаж чадна гэдгийг харуулахын тулд ч биш юм. Энэ нь, Түүний зан чанар болон Түүний ариун мөн чанар нь иймэрхүү хүн төрөлхтнийг Түүний өмнө, Түүний эрх мэдэл дор цаашид амьдрахыг зөвшөөрч, тэвчээд байж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн бүгдээрээ Түүний эсрэг байж, бүхий л дэлхий дээр Түүний аварч чадах нэг ч хүн байхгүй болоход Тэр ийм хүн төрөлхтнийг цаашид тэвчихээ болих ба ийм хүн төрөлхтнийг устгах Өөрийн төлөвлөгөөг эргэлзэж тээнэгэлзэлгүй хэрэгжүүлнэ. Бурханы энэ үйл нь Түүний зан чанараар тодорхойлогддог. Энэ бол зайлшгүй үр дагавар бөгөөд Бурханы эрх мэдэл дор байгаа бүтээгдсэн зүйл бүрийн үүрэх ёстой үр дагавар юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Мунхаг, харанхуй бүдүүлэг бүх хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь үндсэндээ өршөөл, хүлээцтэй байдалд үндэслэдэг. Нөгөө талаар, Түүний уур хилэн нь асар урт хугацаанд, бараг ихэнх үйл явдал дээр далдлагдаж, хүнд мэдэгддэггүй. Үүний үр дүнд, Бурхан уур хилэнгээ илэрхийлж байгааг харах нь хүний хувьд хэцүү, Түүний уур хилэнг ойлгоход ч бас хэцүү байдаг. Ийм болохоор хүн Бурханы уур хилэнг үл тоодог. Бурханы хамгийн сүүлчийн ажил, хүнд хүлээцтэй хандаж, уучлах алхамтай хүн нүүр тулах үедээ—өөрөөр хэлбэл, Бурхан сүүлчийн удаа хүн төрөлхтөнд өршөөл үзүүлж, анхааруулга өгөх үед—хэрвээ хүн Бурханыг эсэргүүцэх нөгөө л аргаа хэрэглэсээр, гэмшиж замаа засаж, Түүний өршөөлийг хүлээн зөвшөөрөх гэж ямар ч хүчин чармайлт гаргахгүй бол Бурхан тэдэнд хүлээцтэй, тэвчээртэйгээр хандахаа болино. Эсрэгээрээ, энэ үед Бурхан өршөөлөө буцаан авах болно. Үүний дараа Тэр зөвхөн уур хилэнгээ л гаргана. Тэр өөр өөр арга хэрэглэн хүмүүсийг шийтгэж, устгаж болдгийн адил уур хилэнгээ өөр өөр байдлаар илэрхийлж болно.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II

Бурхан хүн төрөлхтний ирээдүйд халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж ирэхээргүй зам руу алхам алхмаар урагшилж байгаад шаналдаг. Бурханы зүрх сэтгэлийг эмтрүүлж, Түүнийг хөсөр хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй энэ хүн төрөлхтөн хаашаа явж буйг бодож үзсэн хүн ер нь байсан уу? Ийм учраас л Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй, Бурханы таалалд нийцэх замыг хэн ч эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж хэн ч хичээдэггүй, түүнчлэн Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч эрж хайдаггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явж, Бурханаас холдон, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсэн хэвээр байвал Өөрийг нь эргэж ч харалгүй орхисон энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Хүний махан бие, сүнс тэсвэрлэшгүй, урьд хожид үзэгдээгүй гай гамшгийг Бурхан гартаа бэлтгээд байгаа учраас л хүн төрөлхтөнд дахин давтан анхааруулж, сануулаад байгааг хэн ч мэддэггүй. Энэхүү гай гамшиг нь дан ганц хүний махан биеийн бус, бас сүнсний шийтгэл байдаг. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Бурханы төлөвлөгөө бүтэлгүйтэж, Түүний анхааруулга, сануулгад ямар ч хариу өгөхгүй байх үед Бурхан яаж уурсаж, хилэгнэх бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд нь мэдэрч, сонсож байсантай адилгүй байх болно. Иймээс энэхүү гай гамшиг нь урьд үзэгдээгүй бөгөөд хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлнэ. Учир нь хүн төрөлхтнийг ганц л удаа бүтээж, мөн хүн төрөлхтнийг ганц л удаа аврах нь Бурханы төлөвлөгөө билээ. Энэ бол эхнийх төдийгүй эцсийнх юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих