Библи, Бурхан хоёрын харилцааг одоо би ойлголоо

2020-10-10

Жиан, Камерун

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Олон жилийн турш хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван гол шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших явдал байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь буруу ном, тэрс үзэл бөгөөд хүмүүс өөр ном уншиж байхад ч гэсэн, эдгээр номын үндэс суурь нь Библийн тайлбар байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг бол Библийг унших ёстой бөгөөд Библиэс гадна Библитэй холбоогүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүс Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр. Ийм маягаар хүмүүс Библийг Бурхан мэт, мөн өөрсдийнх нь амийн эх булаг шиг шүтсэн ба үүнийг алдах нь амиа алдахтай адил байв. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд гэж үздэг ба Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч бий. Хүмүүс Ариун Сүнсний ажилгүй бол, Бурханыг мэдэрч чаддаггүй бол амьдарсаар байж чадах боловч Библийг алдах юм уу Библийн алдартай бүлэг болон үгийг алдмагцаа амиа алдсантай адил болдог… Библи хүмүүсийн сэтгэл дэх шүтээн болж, тэдний уураг тархин дахь таавар болсон бөгөөд тэд ердөө Бурхан Библиэс гадна ажиллаж чадна гэж итгэх чадваргүй, хүмүүс Бурханыг Библийн гаднаас олж чадна гэж итгэх чадваргүй, тэр ч бүү хэл сүүлчийн ажлын үеэр Бурхан Библийг орхиж, шинээр эхэлж чадна гэдэгт ч итгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн хувьд санаанд оромгүй зүйл; тэд үүнд итгэж чадахгүй, үүнийг төсөөлж ч чадахгүй. Хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд Библи томоохон саад тотгор болсон бөгөөд Бурхан энэ шинэ ажлыг өргөжүүлэхэд бэрхшээл учруулсан” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Итгэлдээ Эзэнийг мэдэхэд минь Библи тус болж, пастор ч Библийг итгэлийн маань үндэс суурь гэж үргэлж хэлдэг байлаа. Би Библид итгэх нь Эзэнд итгэх явдал гэж бодож, тэр ч бүү хэл Библийг Эзэнээс дээгүүрт тавьдаг байсан. Эзэний үгийг хэрэгжүүлэх талаар бодолгүй зүгээр л Библийн үхмэл үгээр зэвсэглэдэг байсан юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, Эзэний үг юу илчилдгийг олж харснаар л би Бурхан, Библи хоёрын хоорондох харилцааг ойлгож, итгэлийнхээ алдааг эцэст нь залруулсан.

Библи, Бурхан хоёрын харилцааг одоо би ойлголоо

Эзэнийг илүү сайн ойлгохын тулд би Библи уншиж, сүмийн цуглаанд явж, интернэтээр номлол хайдаг байлаа. Нэг удаа Юүтүб дээр “Миний гэр хаана байна вэ” гэдэг кино харсан юм. Тэр кино ёстой зүрхэнд хүрч, сэтгэл хөдөлгөсөн. Бас кинонд уншсан үг нэн халуун дулаан, эрх мэдэлтэй санагдсан юм. Тэр үг хаанаас гарсан юм бол гэж маш их сонирхсон. Тэгээд Төгс Хүчит Бурханы Чуулган гэдгийг нь олж хараад, кино хийсэн энэ чуулганы талаар илүү их юм олж мэдэхээр интернэт орсон юм. Гэхдээ энэ чуулганы талаар зарим нэг сөрөг мэдээлэл олчхоод үнэн үү, худал уу гэдгийг нь хэлж мэдэхгүй байлаа. Бага зэрэг бодож үзсэнийхээ дараа бусдын хэлдэг үгэнд сохроор итгэх ёсгүй гэж санагдсан. “Нүд үнэн, чих худал” гэдэг дээ. Сайн чуулган мөн үү гэдгийг нь харахын тулд биечлэн судлах ёстойгоо мэдэж байсан юм. Би хэдэн кино татаж аваад үзэхээр шийдлээ. “Сэхээрэл”, “Хүсэл тэмүүлэл” гэх өөр хоёр кино үзсэн. Тэгээд үнэхээр сэтгэл хөдөлсөн шүү. Тэр кинонуудад уншиж байсан үг эрх мэдэл, хүч чадалтай, нөхөрлөл нь бодитой байсан. Би чуулганы эзгүйрлийн уг үндэс, аврагдах, бүрэн аврагдахын ялгааг олж мэдлээ. Эзэн Есүс аль хэдийн эргэж ирээд, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж байгаа гэж тэр кинонд хэлсэн. Энэ нь библийн “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17) гэх зөгнөлийг биелүүлдэг. Би ч хөөрөн баярлаж, кинонуудад уншиж байгаа үгийг эргэн ирсэн Эзэн айлдсаныг ухаарсан юм. Тийм их эрх мэдэл, хүч чадалтай байсанд гайхах юмгүй! Би зурвас үлдээн, тэр чуулганы ах эгч нартай холбогдоод тэд үнэхээр чин үнэнч, нөхөрлөл нь гэгээрэлтэй гэдгийг олж харсан юм. Тэдэнтэй ярилцах гайхалтай байлаа. Тэгээд тэдний цуглаанд оролцож эхэлсэн.

Нэг орой, Төгс Хүчит Бурханы Чуулганы сувгаас нэмж кино татах гэж байлаа. Кинонуудыг гүйлгэн үзэж байтал “Библиэс гар” гэдэг кино харагдсан. Тэгээд, “Юу гэсэн үг юм бэ? Яагаад бид итгэхдээ Библиэс гарах ёстой юм бэ? Библигүйгээр хүмүүс Бурханд итгэж, Бурханыг мэдэж яаж чадах юм бэ?” гэж гайхсан. Итгэл маань үргэлж Библид үндэслэдэг байх ёстой, Библиэс гажих нь тэрс үзэл гэж пастор үргэлж хэлдэг нь бодогдлоо. Библиэс гажна гэдэг Эзэнээс урваж байгаа хэрэг биш үү? Дараачийн хоёр өдөрт нь би итгэлдээ төөрөлдөх вий гэж айгаад тэр Чуулганы магтан дууг сонсож, киног нь үзэхээ больсон юм. “Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэж ирсэн Эзэн Есүс мөн байтал Түүнийг би хүлээн зөвшөөрөхгүй бол Эзэнийг угтан авах боломжоо алдах биш үү?” гэж өөрийн эрхгүй бодогдсон. Будилаад байсан болохоор мацаг барьж, залбирч эхэллээ. Би Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн үү гэдгийг надад харуулаач гэж Эзэнээс гуйсан. Мацаг барьсан эхний шөнөдөө Бурханаас ямар ч онгод аваагүй болохоор Библиэс харъя гэж бодогдлоо. Тэгээд Илчлэл 1:8-ын “‘Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл’ гэж Эзэн айлдав” гэдгийг уншиж, Бас Илчлэл 11:16-17-г уншлаа, “Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд сууж байсан хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөөд, ‘Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе; учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ’ гэв.” Эдгээр эшлэл надад зориулсан Бурханы удирдамж гэдгийг гэнэт мэдэрсэн юм. Эцсийн өдрүүдэд Бурханыг “Төгс Хүчит” гэж дуудна гэж Илчлэлд хэлдэг. Тэр чинь Төгс Хүчит Бурхан биш үү? Үүнийг олж мэдээд, Төгс Хүчит Бурханы Чуулганыг цааш судлахыг хүссэн юм. Бас “Библиэс гар” гэх кино үнэндээ юун тухай болохыг мэдэхийн тулд бүгдийг нь үзэхээр шийдлээ.

Тэр кинонд Төгс Хүчит Бурханы Чуулганы сайн мэдээ номлогч ингэж нөхөрлөсөн: “Бурхан аврал авчрахын тулд Библиэс салахгүй, Библид байхгүй аливаа зүйл тэрс үзэл гэж хэлдэг шашны хүн маш олон бий, Үнэндээ аль нь анхдагч юм бэ: Библи үү, Бурханы ажил уу? Анх Ехова Бурхан тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн. Тэгээд дэлхий ертөнцийг үерээр сүйрүүлж, Содом, Гоморраг галаар устгасан. Энэ бүх ажлыг Бурхан хийх үед Хуучин Гэрээ гэж байсан уу?” гэсэн. “Тэрийг ер нь асуух хэрэг байна уу? Бурхан газар дэлхийг бүтээж, дэлхийг үерлүүлж, Содом, Гоморраг шатаах үеэр Библи лав л байгаагүй” гэж надад бодогдлоо. Номлогч цааш нь ингэж ярьсан юм: “Бурхан энэ бүх ажлыг хийх үеэр Библи гэж байгаагүй. Эхлээд Бурхан ажиллаж, дараа нь л үүнийг Библид тэмдэглэсэн юм. Бас Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийг ажиллаж байхад Шинэ Гэрээ хараахан байгаагүй. Эзэнийг ажлаа гүйцэлдүүлсний дараа шавь нар нь Шинэ Гэрээг бичсэн шүү дээ. Библи ердөө л Бурханы хийсэн ажлын түүхэн тэмдэглэл гэдэг нь тодорхой байна. Бурхан Библийн дагуу ажилладаггүй, бас Библиэр хязгаарлагддаггүй. Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөө, хүн төрөлхтний хэрэгцээнд үндэслэн ажлаа хийдэг. Тийм учраас бид Бурханы ажлыг зөвхөн Библид байгаа зүйл гэж бодож, Бурханы ажлыг хязгаарлахад Библийг ашиглаж болохгүй. Библийн гаднах юм бүхэн тэрс үзэл гэж хэлж үнэхээр болохгүй. Бурхан ажлаа хийж, үүнийгээ Библийн хязгаарлалтын гадна хийх эрхтэй” гэлээ.

Үүнийг сонсоод гэнэт нүд нээгдсэн юм. Эзэн Есүсийг ажиллах үеэр Шинэ Гэрээ байгаагүй шүү дээ. Эзэнийг ажлаа дуусгасны дараа л хүмүүс Шинэ Гэрээг эмхэтгэсэн. Библи үнэхээр л Бурханы өнгөрсөн ажлын тэмдэглэлээс цаашгүй юм байна. Яагаад би энэ талаар урьд нь огт бодож байгаагүй юм бол оо?

Тэр кинон дээр цааш ингэж нөхөрлөлөө: “Хэрвээ бид Библийн гаднах юм бүхнийг тэрс үзэл гэх юм бол Бурханы өнгөрсөн бүх ажлыг шударга бусаар яллах биш үү? Эзэн Есүс ирж ажиллах үедээ Хуучин Гэрээнд үндэслэн ажиллаагүй, харин ч гэмшлийн замыг зааж сургаж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөж, Амралтын өдрийг үл дагаж, бусдыг дал дахин долоон удаа уучлах гэх зэргээр Хуучин Гэрээнээс давсан. Үүний аль нь ч Хуучин Гэрээнд байгаагүй. Зарим нь бүр Хуучин Гэрээний хуультай шууд зөрчилддөг. Тэглээ гээд Эзэн Есүсийн ажил Бурханы ажил биш байсан гэсэн үг үү? Эзэн Есүсийн ажил, үг Хуучин Гэрээтэй нийцэхгүй байсан болохоор л ахлах тахилчид, ахлагчид, хуулийн багш нар тэрс үзэл гэж ялласан. Тэгээд тэд Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон. Хэрвээ хүний үзлийг баримталж, Библийн гаднах юм бүхнийг тэрс үзэл гэх юм бол Эзэн Есүсийн ажлыг бид ч бас яллах биш үү?” гэсэн.

Дараа нь тэд, Библиэс гаднах юм бүхэн тэрс үзэл гэх асуудлыг хөндсөн Төгс Хүчит Бурханы үгийг уншлаа. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Библи бол түүхэн ном бөгөөд хэрвээ чи Нигүүлслийн эрин үед Хуучин Гэрээг идэж, уусан бол—хэрвээ чи Хуучин Гэрээний үед шаардагдаж байсан зүйлсийг Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлсэн бол—Есүс чамайг голж, яллах байлаа; хэрвээ чи Есүсийн ажилд Хуучин Гэрээг хэрэглэсэн бол фарисай байх байсан. Хэрвээ өнөөдөр Хуучин ба Шинэ Гэрээг хамтад нь идэж ууж, хэрэгжүүлбэл өнөөдрийн Бурхан чамайг яллана; чи Ариун Сүнсний өнөөдрийн ажлаас хоцорсон байх болно! Хэрвээ чи Хуучин болон Шинэ Гэрээг идэж уудаг бол Ариун Сүнсний урсгалын гадна байна! Есүсийн цаг үед, Есүс Өөрт нь байсан Ариун Сүнсний ажлын дагуу иудейчүүд болон Өөрийг нь дагаж байсан хүмүүсийг удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийсэн зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид хэлсэн байдаг зүйлд Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, дагалдагчдаа удирдах замыг ч Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй, мөн шинэ замаар замнаж, шинэ ажил хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библиэс лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэж чадаагүй. Иймээс Түүний ажил, Түүний сургаал болон Түүний үгийн эрх мэдэл, хүч чадалд Хуулийн эрин үеийн ямар ч хүн хүршгүй байлаа. Есүс ердөө л илүү шинэлэг ажлаа хийсэн ба олон хүн Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, бүр Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг ашиглаж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар, мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадварынх нь талаар юу ч хэлээгүйгээс болоогүй гэж үү? Түүний ажил шинэ замаар хөтлөхийн тулд хийгдсэн, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд, эсвэл Хуучин Гэрээнээс зориуд ангижрахын тулд байгаагүй. Тэр зүгээр л үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд, Өөрийг нь хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахын тулд ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар, эсвэл Хуучин Гэрээний ажлыг баримтлахаар ирээгүй. Түүний ажил Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагүй, учир нь Түүний ажил Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс зүгээр л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ… Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой!” (“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Тэр кинон дээр сайн мэдээ номлогч ингэж нөхөрлөсөн юм: “Библи бол Бурхан биш. Библи зүгээр л Бурханы ажлын эхний хоёр үе шатны үнэн тэмдэглэл, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын гэрчлэл юм. Библи хүн төрөлхтнийг аврах Бурханы бүх ажлыг төлөөлдөггүй. Бурханы ажлын тухай Библийн тэмдэглэл дэндүү хязгаарлагдмал. Энэ нь Бурханы амь зан чанарын жаахан хэсэг л болохоос үүнийг бүхэлд нь харуулж чаддаггүй. Бурхан үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй. Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийж, шинэ үг айлддаг. Жишээ нь, Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед ажиллахаар ирээд шинэ ажил хийхийн тулд Хуучин Гэрээнээс давсан. Бурхан судрын дагуу ажилладаггүй, судраас ч лавладаггүй. Бурхан дагалдагчдаа удирдах замыг судраас олдоггүй. Бурханы ажил ямагт урагшилж байдаг. Бурхан шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажил хийх үедээ бидэнд бүрэн аврал хүртээхийн тулд хүнийг шинэ замаар залж чиглүүлж, бидэнд илүү их үнэнийг авчирдаг. Бурхан хуучин ажилдаа үндэслэн биднийг удирддаггүй. Өөрөөр хэлбэл, Бурхан Библийн дагуу ажилладаггүй, учир нь Бурхан Амралтын өдрийн Эзэн, бас Библийн Эзэн юм. Бурхан Библийн гадна гарч, Өөрийн төлөвлөгөө болон хүн төрөлхтний хэрэгцээний дагуу шинэ ажил хийх бүрэн эрхтэй. Шинэ эрин үе дэх Бурханы ажил хуучин эрин үе дэх ажилтай нь адилхан байж хэзээ ч болохгүй. Тийм болохоор Библиэс салах нь тэрс үзэл гэх үг ямар ч үндэслэлгүй” гэлээ.

Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ хоёр нь Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажил, үгийг тэмдэглэсэн байдаг болохоос Бурханы бүх ажлыг харуулдаггүй гэдгийг би эндээс ойлгосон. Библиэс сална гэдэг Эзэнд итгэхгүй байна гэсэн үг гэж би боддог байлаа. Бурхан, Библи хоёрыг би эн тэнцүү үзэж байсан биш үү? Эзэн Есүс ажиллахаар ирэхдээ Хуучин Гэрээнд ажлаа үндэслээгүй. Судраас салах нь тэрс үзэл гэх юм бол Эзэн Есүсийн ажлыг яллаж байгаа хэрэг биш үү? Хэрвээ би Эзэн Есүсийн ажиллаж байсан эрин үед төрсөн бол одоогийнхоо үзлийг даган Эзэнийг эсэргүүцэх байж. Хэрвээ би Бурханы ажил, үгийг Библид л байгаагаар хязгаарласан бол хуучин судартай зууралдан Эзэн Есүсийг ялласан фарисайчуудын алдааг давтах биш үү?

Кинон дээр сайн мэдээ номлогч Бурханы үгийн бас нэг хэсгийг уншлаа: “Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар, дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж, эсвэл энэ нь ямар ч үнэ цэнгүй гэдгийг энд тэндгүй тунхагла гэж шаардаж байгаа юм биш, харин Библийн талаар зөв мэдлэг, зөв үзэл бодолтой байхыг л шаардаж байна. Хэтэрхий өрөөсгөл бүү бай! Хэдийгээр Библи нь хүмүүсийн бичсэн түүхийн ном боловч энэ нь бас эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчим болон сүүлийн үеийн элчүүдийн Бурханд үйлчилсэн туршлагуудыг тэмдэглэдэг—энэ бүхнийг энэ хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрэлхийлж байгаа энэхүү эрин үеийн хүмүүс лавлагаа болгон ашиглаж болно… Эдгээр ном хоцрогдсон хэвээр, хуучин эрин үед харьяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хэчнээн сайн байх нь хамаагүй, үүрд мөнхөд биш, зөвхөн нэг цаг үед л тохиромжтой байдаг. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба Паул, Петр хоёрын цаг үед зүгээр л зогсчихож болохгүй, эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед үргэлж үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүс биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдийг л хангаж чадах бөгөөд хэчнээн сайн байлаа ч, хоцрогдсон хэвээр юм” (“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Би үүнийг сонсоод, Төгс Хүчит Бурхан Библийн үнэ цэнийг үгүйсгээгүй гэдгийг ойлгосон. Библи зүгээр л Бурханы аль хэдийн хийсэн ажлыг болон тухайн үед хүнээс шаардсан зүйлийг ойлгоход маань тусалж чадах Бурханы өнгөрсөн ажлын тухай тэмдэглэл юм. Гэхдээ Бурхан шинэ ажил хийж, Библи хоцрогдож байна. Библи одоо хэрэгтэй байгаа зүйлээр нь хүмүүсийг хангаж чаддаггүй. Анх би “Библиэс гар” гэх киног үзээд эсэргүүцсэн. Бидний итгэл Библид үндэслэдэг, энэ нь Бурханд яаж итгэх талаар мэдэх цорын ганц арга гэж би бодоод, Библиэс холдох нь Бурханаас хагацаж байгаа хэрэг гэж бодсон. Тэгээд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахыг хүсээгүй. Библи Бурханыг төлөөлдөг, итгэлийн гол цөм гэж би боддог байсан. Библи миний зүрх сэтгэл дэх Бурханы орон зайг булаасан нь эндээс харагдаж байна. Би Бурханд итгэдэггүй, Библид итгэдэг байж. Бурхан, Библи хоёрыг эн тэнцүү гэж үзэн, Библиэс гаднах юм бүхэн тэрс үзэл гэж бодоод Бурханы ажлыг Библид байгаа зүйлээр хязгаарладаг байлаа. Би Бурханыг хязгаарлаж, доромжилж байсан биш үү? Тэгж бодохоос жихүүдэс хүрч, тэр киног надад үзүүлснийх нь төлөө Бурханд маш их талархлаа. Тэгээгүй бол санаанд багтамгүй үр дагавар гарах байсан шүү.

Дараа нь сайн мэдээ түгээж байсан хүмүүс, “Мөнх амь Библиэс гардаггүй…” гэж хэлсэн юм. Би ч мэл гайхлаа. Библиэс ямар ч мөнх амь гардаггүй ээ? Яаж тийм юм байж болдог юм бэ? Дараа нь тэдний юу гэж хэлэхийг сонслоо. “Хүмүүсийн үзэлтэй нийцдэггүй ч энэ бол маргаангүй баримт. Эзэн Есүс фарисайчуудыг зэмлэхдээ бидэнд аль эрт ингэж хэлсэн шүү дээ: ‘Бичвэрүүдийг хай. Та нар тэдгээрт мөнхийн амь чинь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй’ (Иохан 5:39–40). Сударт ямар ч мөнх амь байхгүй гэдгийг Эзэн Есүс тодорхой хэлсэн. Яагаад гэвэл судар зүгээр л Бурханд гэрчлэл хийдэг. Хүмүүс үнэн ба амийг олж авъя гэвэл Библи огт хангалтгүй. Үнэн ба амийг Христээс Өөрөөс нь л олж авах ёстой. Хуучин Гэрээтэй зууралддаг байсан фарисайчуудыг бод доо. Тэд мөнх амь олж аваагүй, харин ч эсрэгээрээ, Эзэн Есүсийг эсэргүүцэж, ялласныхаа төлөө шийтгүүлсэн. Гэтэл судартай зууралдалгүй тэр үеийн Бурханы ажил, үгийг хүлээн зөвшөөрсөн Эзэн Есүсийн дагалдагчид эцэстээ Эзэн Есүсээр золин аврагдсан шүү дээ. Тэгэхээр мөнх амь олж авах цорын ганц арга бол Христийг болон Бурханы мөрийг дагах явдал юм. Хэрвээ бид Библийг сохроор баримталбал Бурханаас сайшаал хүртэж чадахгүйгээр зогсохгүй үнэндээ яг Паулын хэлснээр ‘Харин Судар бүхнийг нүгэл дор хорьсон’ (Галат 3:22) гэдэг нь болж, Бурханы авралыг алдана. Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийдэг. Хуулийн эрин үед Ехова Бурхан хууль, тушаал гаргасан, ингэснээр израильчууд Бурханыг яаж шүтэн мөргөх, газар дээр яаж амьдрах, нүгэл гэж юу болохыг мэдэж, нүглийнхээ төлөө шийтгүүлнэ гэдгээ мэдсэн юм. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс биечлэн нүглийн тахил болж, золин авралын ажил хийсэн. Хүмүүс нүглээ уучлуулж, хуулийн дор хараалаас мултрахын тулд нүглээ улайж, гэмшихэд л болох байлаа. Гэхдээ Эзэн Есүсийн золин аврал бидний нүглийг уучилж л чадна. Нүгэлт уг чанар маань одоо ч гүн нэвчсэн хэвээр байгаа. Бид биеэ тоосон, худал хуурмаг, ёрын муу завхарсан зан чанараа үргэлж харуулж, өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Тийм болохоор Эзэн Есүс шүүлтийн ажил хийж, хүн төрөлхтнийг нүглээс цэвэрлэж, бүрэн аврахаар дахин ирнэ гэж зөгнөсөн юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Эзэн Есүсийн золин аврах ажилд үндэслэн Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна. Бурхан хүн төрөлхтнийг аварч, цэвэрлэх бүх үнэнийг илэрхийлж, Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцыг тайлж, ямар ч зөрчлийг хүлцдэггүй ариун, зөвт зан чанараа харуулан завхарсан хүн төрөлхтний сатанлаг зан чанар болон уг чанарыг шүүж, илчилдэг. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед Бурханы хэзээ ч хэлээгүй зүйл байдаг. Бурхан мөнх амийн замыг эдгээр үгээр бидэнд авчирч байгаа. Энэ нь Эзэн Есүсийн ийм зөгнөлийг биелүүлдэг: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана’ (Иохан 16:12–13).”

Дараа нь тэд Төгс Хүчит Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс байдалд хүргэх зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Төгс Хүчит Бурханы Чуулганы сайн мэдээ түгээгчид ингэж нөхөрлөсөн: “Хэрвээ бид итгэхдээ эцсийн өдрүүд дэх Бурханы айлдварыг хүлээн зөвшөөрөлгүй зүгээр л Библитэй зууралдвал Бурханы амийн усны хангалтыг хэзээ ч олж авч чадахгүй. Бурханы шүүлтгүйгээр бид нүгэл үйлдээд, нүглээ улайдаг ёрын тойргоос зайлж чадахгүй. Хүмүүс нүглийн хүлээсээс ангижралгүйгээр тэнгэрийн хаанчлалд орж яаж чадах юм бэ? Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр л бид Бурханы үгээр услуулж, тэжээгдэж, үнэнийг ойлгож, завхарсан зан чанараасаа ангижирч, цэвэрлэгдэж чаддаг. Тэгснээр л бид тэнгэрийн хаанчлалд ороход тэнцдэг” гэсэн.

Үүнийг сонсох зуураа би улам гэгээрч, догдоллоо. Энэ нөхөрлөл маш бодитой байсан юм. Библид мөнх амь гэж байдаггүй. Библи бол зүгээр л Бурханд хийдэг гэрчлэл. Библи Бурханыг төлөөлдөггүй, Бурханы авралын ажлыг орлож ч чаддаггүй. Христ л зам, үнэн, амь юм. Христ л бидэнд үнэн ба амийг өгч чаддаг. Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан хүнийг аврахын тулд үнэнийг илэрхийлдэг, гэтэл би маш мунхаг байсан! Библийг орхиж чадаагүй. Бурханы дуу хоолойг сонсож, итгэлийн талаарх утгагүй үзэл бодлоо орхиход намайг замчилсан Төгс Хүчит Бурханд би маш их талархсан юм. Тэгээд эцэст нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Би Эзэнтэй эргэн уулзлаа

Ли Лань, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг...

Өөр аргаар аврагдсан нь

Хуан Линь, Хятад Би Пентекостын Чуулган дахь жирийн нэгэн итгэгч байсан бөгөөд Эзэнд итгэж эхэлснээсээ хойш цуглаан алгасаж байсан удаагүй...

Leave a Reply