Хамгийн утга учиртай сонголт

2022-12-04

Виктор, Уругвай

Хүүхэд байхдаа би эцэг эхээ даган Эзэнд итгэж, том болоод барилгын ажил хийж, каратэгийн сургууль нээсэн. Олон жилийн турш завгүй ажиллаж байсан ч Бурханыг илүү их ойлгохыг үргэлж эрж хайж ирсэн болохоор би зурагтаар олон пасторын номлолыг үзэж, заримдаа бас пастор болон найзуудтайгаа Библи судалж, фэйсбүүк дэх Христийн шашны пэйжүүдийг байнга үздэг байсан. 2020 онд цар тахлаас болоод каратэгийн сургууль минь түр хаагдсанаар би Бурханы тухай мэдээллийг онлайнаас хайж олох илүү их цаг завтай болсон.

Тэр жилийн 12-р сарын нэг өдөр би ердийнхөөрөө фэйсбүүк ухаж байтал гэнэт нэг зурвас ирсэн. Тайванийн нэг эгч надаас цуглаанд оролцож, Бурханы үгийг сонсох уу гэж асуухад би баяртайгаар зөвшөөрсөн. Хэсэг хугацаанд цуглаанд явж, Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа тэр үгс Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц, хүний уналт, завхрал, нүглийн үндсийг илчилж, бас нүглээс ангижирч, цэвэрлэгдэх арга замыг хүн төрөлхтөнд зааж өгөхийг харсан. Би үнэний энэ нууцыг хэзээ ч сонсож, харж байгаагүй тул зүрх сэтгэлдээ энэ үг бол Бурханы дуу хоолой, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэлтэй байсан! Би маш их баярласан. Би амьд ахуйдаа Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авна гэж хэзээ ч бодож байгаагүй. Нэр төрийн хэрэг шиг санагдсан. Төгс Хүчит Бурханыг хүлээн авсныхаа дараа би цуглаан бүрээс маш их зүйлийг олж авсан. Ажил юм уу бусад асуудлаас болж цуглаанд оролцож чадахгүй үе гарвал би маргааш нь цуглааны бүлэгт илгээсэн Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, ах, эгч нар ч бас цуглааны агуулгыг ойлгоход минь тусалдаг байлаа. Хоёр, гурван сар орчим ийм байдалтай байсны дараа усалгаа хариуцсан ах надад: “Виктор ах аа, та маш хичээнгүйлэн эрэлхийлж, үнэнийг ойлгохыг хүсэж байгааг тань бид харж байна. Бид таныг цуглааны бүлэг хариуцахыг урьж байна. Та сонирхох уу?” гэж асуусан. Гэхдээ каратэгийн сургуулиа удахгүй ахин нээх хэрэгтэй гэж бодсон учир тэр үед зөвшөөрөхөд хэцүү байсан. Хэрэв би цуглааны бүлгийг хариуцвал миний багшлах цагтай давхцана. Энэ сургуулийн нэр хүндэд нөлөөлбөл яах вэ? Тэгээд би тэр ахад: “Даанч би удахгүй каратэгийн хичээл заах болохоор энэ үүргийг хүлээж авч чадахгүй нь ээ. Багшлах нь надад хамгийн чухал болохоор би үүнд юу ч саад болохыг зөвшөөрөхгүй. Би энэ сургуулийг 11 жил ажиллуулж байна. Энэ бол миний олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүн, бас эцэг эхчүүд надад итгэж хүүхдээ бэлтгэл хийлгүүлдэг. Тэдэнд би маш их хэрэгтэй учир цуглааны бүлгийг хариуцаж чадахгүй” гэсэн.

Сүүлд нь би цуглаан дээр нэг ахын хуваалцсан Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Чи Бурханы хүслийг анхаардаг нэгэн бол чуулганы төлөө жинхэнэ ачаатай болно. Үнэн хэрэгтээ, үүнийг чуулганы төлөө үүрдэг ачаа гэхийн оронд амийнхаа төлөө үүрдэг ачаа гэж нэрлэвэл илүү зохилтой, учир нь чуулганы төлөө бий болгодог энэ ачааны чинь зорилго нь ийм туршлага ашиглан Бурханаар төгс болгуулах явдал юм. Тиймээс чуулганы төлөө хамгийн их ачаа үүрдэг хэн боловч, мөн амь руу орохдоо ачаа үүрдэг хэн боловч Бурханаар төгс болгуулдаг хүмүүс байх болно” (Үг. I Боть: Бурханы ажил ба Бурханыг таньж мэдэх нь. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар).Бурхан хүмүүсийг өндийн босож, хамтран ажиллаж, үүргээ биелүүлнэ гэж найддагийг Бурханы үгээс харж болно. Үүргээ биелүүлэх тусам илүү их үнэнийг ойлгож, илүү төгс төгөлдөр болж чадна. Энэ бол Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээх чухал мөч юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авсан Уругвайн анхны бүлэг хүмүүсийн хувьд бид сайн мэдээг саяхан хүлээн авсан хүмүүст тусалж, үүргээ биелүүлэх ёстой. Бурханы үгийн талаар хүн бүртэй нөхөрлөснөөр би Бурханы хүслийг ойлгож, үүргээсээ татгалзсанаа бодоод бага зэрэг ичсэн учраас “Би үүргээ биелүүлэхэд бэлэн байна” гэж зааварлагчид хэлсэн. Харин зааварлагч надаас хэзээ завтайг минь асуухад би ахиад л зөрчилдсөн. Хэрэв долоо хоногийн хэдэн өдрийг цуглаан зохион байгуулахад зориулбал сургууль нээгдэнгүүт миний хичээлд саад болно гэж би бодсон. Бас сургуулийн засвар ид дундаа явж байлаа. Би засвараа сайн хийж, илүү олон хүнийг татан сургаж, бэлтгэл хийлгэхийг хүссэн. Ингэвэл бизнест минь бүр ч хэрэгтэй байх байлаа. Би зааварлагчид: “Би маш завгүй байгаа. Мягмар гарагт л цуглаан зохион байгуулах завтай” гэсэн. Ингээд би үүргээ гүйцэтгэж эхэллээ. Үүний дараа ах эгч нар маань надад байнга тусалж, намайг зоригжуулж, бас би Төгс Хүчит Бурханы үгийг чин сэтгэлээсээ уншиж эхлэн, Төгс Хүчит Бурханы Чуулганы аппликейшн дээр байнга магтан дуу сонсож, кино үздэг байсан. Энэ хугацаанд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг улам олон хүн хүлээн авсан тул зааварлагч надаас илүү олон цуглаан зохион байгуулж, шинэ ах эгч нарыг усалж чадах уу гэж асуусан. Би бага зэрэг санаа зовж байсан ч сургууль хараахан хичээллэж эхлээгүй байсан тул түр хугацаанд ахиухан цуглаан зохион байгуулж болно гэж бодоод зөвшөөрсөн юм. Гэхдээ бас зааварлагчдаа хичээл эхлэхэд үүрэгтээ гаргах цаг завгүй болно гэж хэлсэн. Би тэр үед каратэгийн сургуулиас минь илүү чухал зүйл байхгүй гэж боддог байсан болохоор ингэх нь зөв гэж бодсон. Гэтэл нэг өдөр Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншаад бодол минь өөрчлөгдсөн юм.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой, хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй, хүний хүрэхийг хүсдэг бүхэн, эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ хоёр үг юу вэ? Тэр нь ‘алдар нэр’, ‘ашиг хонжоо’ юм. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг нь ямар нэг төрлийн радикал арга биш бөгөөд үүгээр дамжуулан хүмүүс Сатаны амьдрах арга зам, амьдардаг дүрэм журмыг өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, чиглэлээ тогтоож, улмаар өөрийн мэдэлгүй амьдралдаа амбицтай болдог. Амьдралын эдгээр амбиц гаднаа хэчнээн агуу сүрлэг санагдах нь хамаагүй, тэдгээр нь ‘алдар нэр’, ‘ашиг хонжоотой’ салшгүй холбоотой байдаг. Ямар ч агуу, алдартай хүн, үнэндээ бүх хүний амьдралдаа дагадаг бүхэн нь ердөө ‘алдар нэр’, ‘ашиг хонжоо’ хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо тэдгээрийг ашиглан, өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашааж болно гэж хүмүүс боддог. Алдар нэр, ашиг хонжоо нь зугаа цэнгэлээр хөөцөлдөх амьдрал болон махан биеийн цадиггүй таашаалыг олж авахдаа ашиглаж болох нэг төрлийн хөрөнгө юм гэж тэд боддог. Хүн төрөлхтний ихэд шунадаг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнийг, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд нэг хором ч эргэлзэхгүйгээр, өгсөн бүхнээ буцаан авах хэрэгтэйг ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, зөв шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал дэндүү их; тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү?” (Үг. I Боть: Бурханы ажил ба Бурханыг таньж мэдэх нь. Цор ганц Бурхан Өөрөө VI). Хүмүүсийг алдар нэр, ашиг хонжоогоор хянах Сатаны аргыг Бурхан нэгд нэггүй задлан шинжилжээ. Төгс Хүчит Бурханы үг дэндүү бодитой байсан. Би үнэхээр тэгж амьдарч байлаа. Эдгээр зүйл байвал амьдралаас илүү таашаал авч, хүмүүст хүндлүүлж, бишрүүлж чадна гэж бодоод олноос онцгойрч, амжилтад хүрэхийг үргэлж эрэлхийлдэг байсан. Хэдий барилгын ажилтай, орлого минь амьдралд хүрэлцэхүйц байсан ч илүү баяжиж, улам олон хүнд хүндлэгдэж, алдар нэр, эд хөрөнгөтэй байхын жаргалыг эдлэхийн тулд би каратэгийн сургууль нээж, сургуулиа сайн ажиллуулахад бүх эрч хүчээ зориулсан. Төгс Хүчит Бурханд итгэснийхээ дараа цуглаанд оролцсоор байсан ч каратэгийн сургуулиа эн тэргүүнд тавьсаар байсан. Үүргээ гүйцэтгэх цаг ирэхэд хичээлээ хойшлуулж, сургуулийн үр нөлөө, нэр хүндэд нөлөөлөх вий гэж айсандаа би татгалзсан. Хэдий цуглаан зохион байгуулж, үүргээ гүйцэтгэж байсан ч энэ бол түр зуурынх гэж бодоод, каратэгийн сургуулиа үргэлжлүүлэн ажиллуулахын тулд хөл хорио тавигдахыг хүлээж байлаа. Энийг ухаармагцаа би ичиж, алдар нэр, эд баялгийг оршин тогтнох үндэс суурь гэж үзээд, бизнесээ явуулах нь Бурханд итгэх итгэл, үүргээс минь илүү чухал гэж бодсоноор алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдөх буруу шийдвэр гаргаж, үүргээ биелүүлж, үнэнийг олж авах боломжоо алдахдаа тулснаа ухаарсан. Би одоо ойлгосон, мөрөөдөлдөө хүрэх, бизнес хийх нь зүй ёсны эрэл хайгуул мэт харагддаг ч ард нь Сатаны заль мэх байдаг. Сатан алдар нэр, эд баялаг, байр сууриар хүмүүсийг уруу татаж, завхруулдаг. Энэ нь намайг байдгаараа тэдний араас хөөцөлдөж, хангалттай байсан ч илүү ихийг олж авахыг хүсэхэд хүргэсэн. Би Сатаны урхинд орж, Сатанд өөрийн эрхгүй хянуулж, хүлэгдсэн байлаа. Би Сатаны боол болж, алдар нэр, эд баялаг намайг сүйрүүлэх хэмжээнд хүртэл Бурханаас улам холдох байв.

Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгээс өөр хоёр хэсгийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүн, хувь заяаны эсрэг тэмцэж насан туршийн эрч хүчээ шавхан, гэр бүлээ тэжээх гэж хичээн, эд баялаг, байр суурийн хооронд нааш цааш давхиж, хөл үймээн болж хамаг цагаа зарцуулдаг. Хүмүүсийн нандигнадаг зүйл нь гэр бүл, мөнгө, алдар нэр байдаг, тэд эдгээрийг амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлс гэж үздэг. Бүх хүн хувь заяаныхаа талаар гомдоллодог боловч, хүн яагаад амьд байдаг, хүн хэрхэн амьдрах ёстой, амьдралын үнэ цэн, утга учир юу вэ гэсэн шинжилж, ойлговол зохих хамгийн чухал асуудлуудыг бодлынхоо мухар луу түлхсээр байдаг. Хэчнээн урт наслах байсан ч бай, залуу нас нь нисэн одож, үрчлээтэж, буурал болох хүртлээ ердөө л алдар нэр, эд баялаг эрж хайн тэвдэж гүйсээр хамаг амьдралаа үрдэг. Нэр хүнд, эд баялаг өтөл насны доройтол руу уруудахыг нь зогсоож чадахгүй гэдгийг, мөнгө сэтгэлийн хоосролыг дүүргэж чадахгүй, төрж, хөгширч, өвдөж, үхэх хуулиас хэн ч ангид байдаггүй, хувь заяаны төөргөөс хэн ч зугтаж чадахгүй гэдгийг ойлгох хүртлээ тэд ингэж амьдардаг. Тэд амьдралын эцсийн онцгой үетэй тулгарахаас аргагүй болсон үедээ л, асар их эд баялаг, үлэмж их эд хөрөнгөтэй, эрх дархтай, өндөр зиндаатай байсан ч гэсэн хэн ч үхлээс зугтаж чадахгүй, анхны байрандаа эргэн очиж, өөрийн гэх ямар ч юмгүй орь ганц сүнс болно гэдгийг лавтай ухаардаг” (Үг. I Боть: Бурханы ажил ба Бурханыг таньж мэдэх нь. Цор ганц Бурхан Өөрөө III). “Хүмүүс мөнгө, алдар нэрийн хойноос хөөцөлдөн амьдралаа үрдэг; эдгээр хэрэггүй зүйл тэдэнд байвал амьд явж, үхлээс мултарч чадах юм шиг, цорын ганц найдвар нь хэмээн бодож тэдгээрээс зуурдаг. Гэвч үхэх гэж байхдаа л эдгээр зүйл тэднээс хэчнээн хол, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болох, хэчнээн амархан сүйрдэг, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл алдар нэрээр худалдан авч болдоггүй, хүн хэчнээн баян чинээлэг байх, байр суурь нь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүн адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг ухаардаг. Мөнгөөр амь худалдан авч чадахгүй, алдар нэр үхлийг баллуурдаж чадахгүй, мөнгө, алдар нэрийн аль нь ч хүний амьдралыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг” (Үг. I Боть: Бурханы ажил ба Бурханыг таньж мэдэх нь. Цор ганц Бурхан Өөрөө III). Бурханы үгийг уншаад би ингэж бодов. “Би Төгс Хүчит Бурханд итгэдэг ч үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхэд анхаараагүй. Одоо ч алдар нэр, эд баялаг, материаллаг таашаалын араас чин сэтгэлээсээ хөөцөлдсөөр, эдгээр зүйлд үнэт цаг хугацаа, эрч хүчээ үрдэг. Ингэж Бурханд итгэснээр би юу олж авч чадах юм бэ? Яг одоо цар тахлын ид үед дэлхий даяар олон хүн нас барж байна. Би амьдралд минь юу тохиолдохыг мэдэхгүй, үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлэх боломж улам багсаж байх шиг байна. Магадгүй үнэнийг эрэлхийлэхэд оройтоогүй байгаа ч үхлийн ирмэг дээр оройтсон байх болно. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авах аз надад тохиож, Бурхан надад үнэнийг эрэлхийлж, аврагдах боломжийг олгосон ч би энэ боломжийг нандигнадаггүй, үнэний эрэл хайгуулд илүү их цаг, эрч хүч зарцуулахыг хүсдэггүй. Би таг сохор байжээ! Өмнө нь би дэлхий ертөнцийн алдар нэр, эд баялаг хөөцөлдөн, энэ сургуулийг байгуулахын тулд маш их хүчин чармайлт гаргасан. Энэ нь маш сайхан, маш сэтгэл татам харагдаж, би бага зэрэг алдар нэр, эд хөрөнгө, материаллаг таашаалыг олсон ч миний зүрх сэтгэл хов хоосон хэвээр, ингэж амьдрах нь утгагүй санагдаж байна. Одоо би эдгээр зүйлд амиа үрэхийг үнэхээр хүсэхгүй байна. Дэлхий дээр баячууд, алдар нэр, байр суурьтай хүмүүс олон байдаг ч тэд Бурханаас холдож, Бурханыг үгүйсгэдэг, гамшиг тохиолдоход тэд угаасаа үхнэ. Эд баялаг амьдралыг худалдаж авч чадахгүй, алдар нэр, эд хөрөнгө үхлийн өмнө ямар ч хэрэггүй. Зөвхөн үнэнийг эрэлхийлж, олж авснаар л бид Бурханы хамгаалалтыг олж авч, Бурханаар авруулж чадна.” Эзэн Есүсийн хэлснээр “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх юм бэ? Эсвэл хүн амийнхаа оронд юу өгөх билээ?” (Матай 16:26). Үнээн. Чи дэлхий дээр алдар нэр, эд баялгийг олж, хүмүүс чамайг хүндэлж, биширч байсан ч эдгээр зүйл чамд амийг өгч чадахгүй, чамайг Бурханаас холдуулж, аврагдах боломжоо алдахад л хүргэж чадна. Энэ хугацаанд үүргээ биелүүлж, үнэнийг эрж хайснаар би урьд нь надад огт байгаагүй зүйлийг олж авсан. Би Бурханы хүслийг ойлгож, бага багаар өөрчлөгдөж эхлэн, чуулган дахь хариуцлагаа биелүүлж, амьдралын утга учрыг олсон. Би үнэнийг эрэлхийлж, Бурханд дуулгавартай байж, бүтээгдсэн зүйлийнхээ үүргийг биелүүлж, Сатаны төлөө амьдрахаа болихыг хүссэн.

Хэсэг хугацааны дараа каратэгийн сургуулийн маань засвар, хөл хорио дуусаж, ахин үүдээ нээх цаг болсон ч би үүнийг өмнөх шигээ тэсэн ядан хүлээгээгүй, учир нь энэ хугацаанд би Төгс Хүчит Бурханы маш олон үгийг уншиж, дэлхий ертөнцөд алдар нэр, эд баялаг хөөцөлдөж, Сатанд мэхлэгдэхийн оронд үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлж аврагдаасай гэж Бурхан биднээс хүсдэгийг би мэдэж авсан. Иймээс би каратэгийн сургуулиа бүрмөсөн хаахаар шийдэж, энэ нь миний хувьд хамгийн зөв шийдвэр гэж бодсон. Энэ шийдвэрээ эцэг эх, зөвлөгч бүлэгтээ зарлахад энэ сургууль надад ямар чухал болохыг мэдэж байсан болохоор ойр дотнын маань зарим хүн итгэж чадахгүй, олон шавь, эцэг эхчүүд намайг бизнесээ үргэлжлүүлэхийг ятгасан мессеж бичсэн. Зарим эцэг эх: “Виктор, хүүхдүүд маань таны хичээлд маш их дуртай. Та үнэхээр ахиж каратэ заахгүй гэж үү?” гэсэн. Зарим шавь маань: “Багш аа, та ажил мэргэжлээ хамгийн чухал зүйл, таны амь гэж хэлсэн биш үү?” гэсэн. Эдгээр үгийг сонсоод би бага зэрэг тавгүйтсэн. Би дөнгөж сая маш их чармайлт гарган сургуулиа засварласан ч нэг ч удаа ашиглаагүй. Үнэхээр сургуулиа үүрд хаах гэж үү? Олон жил босгосон бизнес минь ингээд алга болох гэж үү? Тэр үед надад үнэхээр таагүй санагдсан ч тэгэхэд би Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Хэвийн хүн болохын хувьд, мөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүн болохын хувьд хаанчлалд орж, Бурханы ардуудын нэг болох нь та нарын жинхэнэ ирээдүй бөгөөд дээд зэргийн үнэ цэн, ач холбогдолтой амьдрал юм; та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Бурханд итгэдэггүй хүмүүс махан биеийн төлөө, Сатаны төлөө амьдардаг, гэхдээ өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг биелүүлэхээр амьдардаг. Тийм учраас, та нарын амьдрал дээд зэргийн ач холбогдолтой гэж Би хэлдэг” (Үг. I Боть: Бурханы ажил ба Бурханыг таньж мэдэх нь. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага). Бурханы үгийг уншаад би хавьгүй илүү тайвширч, алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдөх нь ямар ч үнэ цэн, утга учиргүйг ойлгосон. Материаллаг таашаал ч, амьдралын алдар нэр, эд баялаг ч зүрх сэтгэл дэх хоосролоос минь намайг чөлөөлж, Бурханы авралыг хүртээж чадахгүй. Үнэнийг эрэлхийлж, Бурханыг хайрлахаар эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж байж л би утга учиртай амьдралаар амьдарч чадна, бас энэ нь миний үнэхээр хүссэн амьдрал байлаа. Хэдий би каратэгийн сургуульдаа маш их харамссаар байсан ч найз нөхөд, шавь нарын маань үг миний шийдвэрийг өөрчлөөгүй, учир нь би Бурханы үг юу юунаас илүү чухал гэдгийг мэдэж байсан. Бурханы авралыг эрэлхийлэх нь өөр юунаас ч илүү чухал байлаа. Би сургуулиа үргэлжлүүлэн ажиллуулахыг хүсээгүй. Хамгийн утга учиртай зүйл гэдгийг нь мэдэж байсан болохоор үүргээ биелүүлэхэд илүү их цаг хугацаа, эрч хүч зарцуулахыг хүссэн. Одоо ч гэсэн зарим найз маань намайг сургуулиа нээ гэж ятгадаг ч би сонголтдоо үнэнч байна. Хэдийгээр би бүдүүлэг, зугаа цэнгэл хөөсөн амьдралаа орхиж, дэлхий ертөнцийн алдар нэр, бусдын хүндэтгэлийг алдсан ч өдөр бүр ах, эгч нартайгаа хамт үүргээ биелүүлснээр Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөх илүү их цаг завтай болж, үүнээс зарим үнэнийг ойлгож, зарим зүйлийг тодорхой олж харсан. Ялангуяа алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдөхийн үр дагаврыг хараад, үнэнийг эрэлхийлж, амьдралын зөв замаар алхаж эхэлсэн. Энэ бол миний хамгийн том олз байв. Миний олж авсан зүйл дэлхийн алдар нэр, бусдын хүндлэлээс хамаагүй илүү үнэ цэнтэй. Одоо би сайн мэдээг байнга номлодог, бас Бурханы үгийг ашиглан, сайн мэдээг дөнгөж хүлээн авсан хүмүүст тусалж, халамжилдаг. Илүү олон хүн Бурханы өмнө ирж, Бурханаар авруулах боломжтой болно гэж би найдаж байна. Ингэж амьдрах нь маш аюулгүй, утга учиртай гэж би боддог.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, Бразил Би хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

“Барын үүр”-ээс дайжсан нь

Шиаоёу, Хятад Миний нэрийг Шиаоёу гэдэг, би 26 настай. Анх би Католик шашинтай байсан юм. Бага байхдаа Мөргөлд оролцож, Библи уншиж, нүглээ...

Messenger дээр бидэнтэй холбоо барих