Бурханы хамгаалалт дор хүн өсдөг
I
Бурхан хүмүүсийн аюулгүй байдлыг батлан дааж, тэднийг Сатанд залгиулахгүй байх явдлыг хариуцахаас гадна хамаагүй их ажил хийдэг; Бид одоо Бурханы хийдэг бүхэн, хүний төлөө Түүний нарийн нямбай бэлддэг бүхэн нь алдаа мадаггүй байдгийг харж чадна. Бурханы хийдэг бүхэн ямар ч алдаа мадаггүй байдаг, өөрөөр хэлбэл энэ нь алдаа буруугүй, хэн ч үүнийг засаж, зөвлөгөө өгч, эсвэл ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэггүй байдаг. Хүн бүрийн төлөө Бурханы хийдэг бүхэн нь ямар ч эргэлзээгүй; Тэр хүн бүрийг гараас нь хөтөлж, хором бүрд чамайг харж хамгаалдаг бөгөөд хажуугаас чинь хэзээ ч холдоогүй. Тэр хүн төрөлхтнийг хамгаалдаг. Хүмүүс ийм төрлийн орчинд өсөж, ийм нөхцөл байдал дор өсдөг тул хүмүүс үнэндээ Бурханы гарын алганд өсдөг. Бурханы хийдэг бүхний ард байдаг чин сэтгэлийн хүчин чармайлт нь маргаангүй.
II
Хүн болгон олон аюултай нөхцөл байдалтай тулгарч, олон уруу таталтыг туулсан. Учир нь Сатан яг чиний хажууд байж, түүний нүд чам дээр байнга төвлөрч байдаг. Чамайг гай зовлон нэрвэхэд, чамд гай гамшиг тохиолдоход, бүх юм чинь бүтэлгүйтэхэд тэр дуртай байдаг бөгөөд чамайг Сатаны урхинд ороход тэр дуртай. Бурханы хувьд, Тэр чамайг байнга хамгаалж, нэгээс нөгөө золгүй явдлаас, нэгээс нөгөө гай гамшгаас хамгаалж байдаг. Ийм учраас хүнд байдаг бүхэн—амар амгалан болон баяр хөөр, ерөөл хийгээд хувийн аюулгүй байдал нь—бүгд үнэндээ Бурханы хяналтан дор байдаг бөгөөд Тэр хүн нэг бүрийн хувь заяаг залж чиглүүлж, захирч байдаг.
III
Бурхан дэмий ярьдаггүй, мөн Өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаггүй, бас хүмүүсийг хуурч аргалдаггүй. Үүний оронд Тэр үнэн бодитоор, чимээгүйхнээр Өөрийн хийх хэрэгтэй зүйлийг хийж байгаа. Эдгээр зүйл нь хүнд ерөөл, амар амгалан, баяр хөөрийг авчирдаг. Тэдгээр нь хүнийг Бурханы харцан дор, Түүний гэрт амар амгалан, аз жаргалтай байлгадаг; тэгээд тэд хэвийн эрүүл ухаан, сэтгэхүйтэйгээр Бурханы өмнө амьдарч, Бурханы авралыг хүлээн зөвшөөрдөг. Бурханд ямар ч заль мэх, ямар ч хуурамч байдал байдаггүй. Бурхан бол итгэмжит бөгөөд хийдэг бүхэн нь үнэн бодитой байдаг. Тэр бол хүмүүсийн найдаж болох Нэгэн бөгөөд өөрсдийн амьдралыг болон өөрсдийн бүх зүйлийг хариуцуулж болох Бурхан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас шинэчлэн найруулав