Бурханы ариун мөн чанарыг ойлгох нь тун чухал
I
Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи Бурханд үнэхээр итгэж чадна; Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи “Цор ганц Бурхан Өөрөө” гэсэн үгийн жинхэнэ утга учрыг үнэхээр ухаарч чадна. Чи өөр замаар алхахаар сонгож чадна гэж төсөөлөхөө болих бөгөөд чиний төлөө Бурханы зохицуулсан бүхнээс урвахыг хүсэхээ болино. Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурхан л чамд амьдралын гэрэл гэгээтэй, зөв замаар алхах боломж олгож чадна; зөвхөн Бурхан л чамд амьдралын утга учрыг ойлгох боломж олгож чадна; зөвхөн Бурхан л чамд жинхэнэ хүний амьдралыг амьдран харуулх, үнэнийг эзэмших, үнэнийг ойлгох боломж олгож чадна; зөвхөн Бурхан л чамд үнэнээс амийг олж авах боломж олгож чадна. Зөвхөн Бурхан Өөрөө л муугаас зайлахад хүнд тусалж чадах ба хүнийг Сатаны хорлол, хяналтаас ангижруулж чадна.
II
Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг дахин зовоохгүйн тулд зовлонгийн далайгаас аварч чадахгүй: Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг, эцсийн эцэст зөвхөн Бурхан л чиний ирээдүй, хувь заяа, амьдралыг хариуцдаг бөгөөд бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн биелүүлж чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханы ийм мөн чанарыг эзэмшдэггүй, иймээс ямар ч хүн юм уу зүйлд чамайг аврах, удирдах чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгдөг чухал ач холбогдол юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас шинэчлэн найруулав