2. Эзэн эргэн ирэх тухай Библид: “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ(Матай 24:36) гэж тодорхой өгүүлсэн байдаг. Эзэн хэзээ ирэхийг хэн ч мэддэггүй, гэтэл таны Төгс Хүчит Бурханы Чуулган Эзэн Есүсийг аль эрт эргэн ирсэн гэж гэрчилж байна. Үүнийг яаж мэдэж байгаа юм бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27).

Холбогдох Бурханы үг:

Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлэх боломжгүй, Бурхан хүний хүсэлтээр гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол хүн бүрийн мэдэх ёстой Бурханы зан чанар юм. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлах ч ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайх ёстой, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн авах ёстой, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах ёстой талаар өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Өнөөдөр Бурхан шинэ ажил хийсэн. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байж магад, тэдгээр нь чамд хачин санагдаж магад боловч төрөлхийн чанараа бүү илчил гэж Би чамд зөвлөе, учир нь Бурханы өмнө зөвт байдлын төлөө үнэхээр өлсөж цангадаг хүмүүс л үнэнийг олж авч чадах ба үнэхээр үнэн сүсэгт хүмүүсийг л Бурхан гэгээрүүлж, залж чиглүүлж чадна. Хэрүүл маргаанаар биш, тайван тогтуунаар үнэнийг эрж хайснаар үр дүнд хүрдэг. “Өнөөдөр Бурхан шинэ ажил хийсэн” гэж Би хэлэхдээ Бурхан махбодод эргэн ирсэн явдлыг хэлж байгаа юм. Магадгүй эдгээр үгийг чи тоодоггүй байх; магадгүй чи тэдгээрийг үзэн яддаг; эсвэл магадгүй асар их сонирхдог байх. Ямартай ч, Бурханы илрэлтийг үнэхээр хүсэн хүлээдэг бүх хүн яаран дүгнэлт гаргахын оронд энэ баримттай нүүр тулж, няхуур шинжлэн үзэж чадна гэж Би найдаж байна; энэ бол ухаалаг хүний хийх ёстой зүйл юм.

Ийм зүйлийг судалж шинжлэх нь хэцүү биш боловч бид дор бүрнээ энэ нэг үнэнийг мэдэх шаардлагатай байдаг: Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Бурхан чимээгүй байж, бидэнд хэзээ ч үзэгдээгүй атлаа Түүний ажил хэзээ ч зогсоогүй юм. Тэрээр бүхий л газар дэлхийг шинжин, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг хардаг. Тэр удирдлагаа төлөвлөгөөнийхөө дагуу, алхам бүрийг нь тооцоолон, чимээгүйхэн, сүр дуулиан болгохгүйгээр явуулдаг хэдий ч Түүний мөр алхам алхмаар хүн төрөлхтөн рүү улам бүр ойртон урагшилж, шүүлтийн суудал нь орчлон ертөнцөд аянгын хурдаар заларч, дараа нь Түүний сэнтий бидний дунд даруй бууж ирдэг. Энэ нь ямар гээч сүр жавхлант үзэгдэл, ямар сүрлэг, гэгээн дүр зураг билээ! Сүнс бидний дунд тагтаа шиг, бас архирч буй арслан шиг ирдэг. Тэр бол мэргэн ухаан, зөвт байдал, сүр жавхлан бөгөөд эрх мэдэлтэй, хайр, өршөөлөөр дүүрэн Тэрээр бидний дунд сэмхэн ирдэг. Түүний ирснийг хэн ч мэддэггүй, Түүнийг ирэхэд хэн ч угтдаггүй, мөн Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь ч хэвээрээ байх бөгөөд өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бидний дунд, бусдын л адил хүн, хамгийн шалихгүй дагагчдын нэг, эгэл итгэгчийн дүрээр амьдардаг. Тэрээр өөрийн гэсэн эрэл хайгуул, зорилготой төдийгүй эгэл хүнд байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч ухаараагүй. Тэр бидний нүдэнд шалихгүй итгэгчээс өөр хэн ч биш тул бид эрээ цээргүй, айж эмээлгүйгээр Түүнтэй хамт амьдардаг. Тэрээр бидний хөдөлгөөн бүрийг ажиглаж, бүх бодол, санаа маань Түүний өмнө ил болдог. Түүний оршин тогтнолыг хэн ч сонирхдоггүй, Түүний чиг үүргийн тухай хэн ч, юу ч төсөөлдөггүй, түүнчлэн Түүний ялгамж чанарын талаар хэн ч өчүүхэн төдий ч сэжиг аваагүй. Тэр бидэнд ямар ч хамаагүй мэтээр бид эрэл хайгуулаа л үргэлжлүүлдэг…

Санамсаргүй тохиолдлоор, Ариун Сүнс Түүгээр “дамжуулан” хэсэг үг илэрхийлэв, энэ нь маш гэнэтийн санагдавч бид ямартай ч үүнийг Бурханаас ирж буй айлдвар хэмээн таниад, Бурханаас уриалгахан хүлээн авдаг. Учир нь эдгээр үг Ариун Сүнснээс гарч байгаа цагт хэн илэрхийлэх нь хамаагүй, бид хүлээн зөвшөөрөх ёстой ба татгалзаж болохгүй. Дараагийн айлдвар нь надаар, чамаар, эсвэл түүгээр ч дамжин ирж болно. Хэн ч байлаа гэсэн, бүгд Бурханы нигүүлсэл юм. Гэвч энэ хүн хэн ч байлаа гэсэн бид шүтэн мөргөж болохгүй, учир нь энэ хүн яасан ч Бурхан байж таарахгүй, түүнчлэн бид яасан ч ийм эгэл хүнийг Бурханаа хэмээн сонгохгүй. Бидний Бурхан маш агуу агаад хүндтэй; ийм шалихгүй хүн яаж Түүний оронд зогсож чадах юм бэ? Бас дээр нь бид Бурхан ирж, биднийг тэнгэрийн хаанчлал руу авч явахыг хүлээж байгаа, гэтэл ийм шалихгүй хүн яаж тийм чухал, хүнд хэцүү даалгаврыг хийж чадах юм бэ? Эзэн дахин ирвэл бүхий л олон түмэнд харагдахуйц байдлаар цагаан үүл хөлөглөн ирэх ёстой. Тэгвэл хэчнээн суу алдартай байх билээ! Тэрээр бүлэг эгэл хүмүүсийн дунд сэмхэн нуугдаж байж яаж болох билээ?

Гэсэн хэдий ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү эгэл хүн л биднийг аврах шинэ ажлыг хийж байна. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин хийхээр зорьсон ажлаа зүгээр л төлөвлөгөөнийхөө дагуу алхам бүрээр нь тооцоолон хийдэг. Түүний үг, айлдвар улам бүр олширдог. Тайтгаруулах, захих, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах нь хүртэл; эелдэг зөөлөн өнгөнөөс ширүүн, сүр жавхлант үг бүгд нь хүнд өршөөл хайрлаж, айдас хүйдэс төрүүлдэг. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог. Энэ хүний зүрх сэтгэл дэх Бурхан бидэнд үнэхээр хайртай эсэх, мөн Тэрээр яг юу хийх гэж байгаа талаар бид гайхаж эхэлдэг. Магадгүй энэ бүх зовлонг туулсныхаа дараа л бид өргөгдөж чадах юм болов уу? Хожмын хүрэх газар, ирээдүйн хувь заяаныхаа талаар … толгой дотроо бид тооцоолж байдаг. Бурхан бидний дунд ажиллахаар аль хэдийн махбод болсон гэдэгт урьдын адилаар бидний хэн нь ч итгэхгүй л байдаг. Тэрээр маш урт удаан хугацаанд бидэнтэй хамт байж, маш олон үгийг бидэнд нүүр тулан хэлсэн боловч бид ийм эгэл хүнийг ирээдүйнхээ Бурхан хэмээн хүлээн зөвшөөрөх хүсэлгүй хэвээр байдаг, мөн ирээдүй, хувь заяаныхаа хяналтыг энэ шалихгүй хүнд даатгахыг бүр ч хүсдэггүй. Бид Түүнээс амийн усны дуусашгүй хангалтыг эдэлж, Түүгээр дамжуулан Бурхантай нүүр тулан амьдардаг. Гэвч бид тэнгэр дэх Эзэн Есүсийн нигүүлсэлд л талархдаг бөгөөд бурханлаг чанартай энэхүү эгэл хүний мэдрэмжид хэзээ ч, ямар ч анхаарал хандуулж байгаагүй. Тэрээр хүн төрөлхтний гололтыг мэдэрдэггүй мэт, хүний хүүхдэрхүү зан, мэдлэггүй байдлыг мөнхөд уучлан, Түүнд хандах хүний хүндлэлгүй занг үүрд хүлцэх мэт махбодод даруухнаар нуугдан, урьдын адилаар ажлаа хийн, сэтгэлийн үгээ илэрхийлж л байдаг.

Энэ өчүүхэн хүн биднийг Бурханы ажлын нэг алхмаас нөгөө алхам руу чиглүүлсэн гэдгийг бид мэддэггүй. Бид тоо томшгүй олон шалгалт туулж, үй олон удаа сахилгажуулалт хүртэж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж авч, бас Түүний хайр, өршөөлийг эдлэн, Бурханы агуу их хүч чадал, мэргэн ухааныг үнэлдэг болж, Бурханы хайр татам байдлыг нүдээр үзэн, хүнийг аврах гэсэн Бурханы дэврүүн хүслийг хардаг. Энэхүү эгэл хүний үгээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний уг чанар-мөн чанарыг мэдэж, аврал, төгс төгөлдөрт хүрэх замыг хардаг. Түүний үг биднийг “үхүүлж”, мөн “дахин төрүүлдэг”; Түүний үг бидэнд тайтгарал авчирдаг атлаа гэмшил, өртэй мэт мэдрэмжид бас автуулдаг; Түүний үг бидэнд баяр баясал, амар амгалан бас хязгааргүй их шаналал авчирдаг. Заримдаа бид Түүний гарт нядлагдах хурганууд шиг байдаг; заримдаа Түүний нүдний цэцгий мэт байж, энхрий хайрыг нь эдэлдэг; заримдаа Түүний дайсан мэт, харцных нь дор уур хилэнд нь үнс нурам болдог. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой, бид бол Түүний өдөр ч байсан, шөнө ч байсан олно гэж сэтгэл шулуудсан алдагдсан хурганууд нь юм. Тэрээр бидэнд өршөөлтэй ханддаг, биднийг жигшдэг, өргөдөг, биднийг тайтгаруулж, захидаг, биднийг залж чиглүүлдэг, гэгээрүүлдэг, бас биднийг цээрлүүлж, сахилгажуулдаг, тэр ч бүү хэл хараадаг. Тэрээр бидэнд өдөр шөнөгүй ямагт санаа зовж, биднийг өдөр шөнөгүй хамгаалж, халамжлан, дэргэдээс маань алхам ч холдолгүйгээр бидний төлөө бүх хөлс, хүчээ зориулж, бүх төлөөсийг төлдөг. Энэхүү жижигхэн, эгэл махбодын айлдварууд дотроос бид Бурханд байгаа бүхнийг эдэлж, Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан. Гэсэн хэдий ч нэрэлхүү зан бас л бидний зүрх сэтгэлд төвөг удаж, бид ийм хүнийг Бурханаа гэж дуртайяа хүлээн зөвшөөрөхийг бас л хүсдэггүй. Хэдийгээр Тэр бидэнд маш их манна өгч, маш их эдлэх зүйл өгсөн боловч үүний аль нь ч бидний зүрх сэтгэл дэх Эзэний байрыг эзэлж чадахгүй билээ. Бид энэ хүний онцгой ялгамж чанар, байр суурийг асар дурамжхан л хүндэлдэг. Намайг Бурхан гэдгийг хүлээн зөвшөөр хэмээн Тэр Өөрийн амаар биднээс хүсэхгүй л бол Түүнийг удахгүй ирэх, тэгсэн мөртөө бидний дунд ажиллаад удаж байгаа Бурхан гэдгийг нь бид хэзээ ч сайн дураараа хүлээн зөвшөөрөхгүй билээ.

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг далд ухамсартаа сонирхож эхэлдэг. Тэр бидний өмнөөс ажиллахад бүх хөлс хүчээ зориулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу болдог ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Өөр ямар ч эгэл хүн Тэр юу болох Түүнд юу байгаа шиг байдаггүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд баймгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүнийх шиг хайр ямар ч бүтээгдсэн зүйлд заяадаггүй юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс ингэж бидэнд үг хэлж, бидэн дээр ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл ухамсартай болж, сүнс маань дахин амилах мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол унтаа сэрүүний алинд ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэрээр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломж олгон, зүрх сэтгэлийг маань хэрэн хэсэхээргүй болгосон. Бид Бурханы гэрт, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн бөгөөд Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний дүр төрхийг нүдээр үзэж, урд байгаа замыг харсан. Энэ мөчид Тэрээр бидний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан; бид Түүний хэн бэ гэдэгт эргэлзэхээ больж, ажил, үгийг нь эсэргүүцэхээ зогсоон, Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөдөг. Бид үлдсэн амьдралынхаа туршид Бурханы мөрийг дагаж, Түүгээр төгс болгуулж, Түүний нигүүлслийг болон биднийг гэх хайрыг нь хариулан, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, Түүний ажилтай хамтран ажиллаж, бидэнд даалгасан зүйлийг нь гүйцэлдүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхийг л хүсдэг билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй

Өмнөх: 1. Эзэн бие махбодтой болж нууцаар ирж, шүүлт Бурханы гэрээс эхлэх ажлыг хийжээ гэж та нар гэрчилж байна, энэ боломжтой юм уу? Библид: “Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно(Матай 24:30). “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7) гэж тодорхой зөгнөсөн байдаг. Эзэн эргэн ирэхдээ үүлэн дээр ирж, бүх ард түмэнд ил тод үзэгдэнэ гэдэгт бид итгэдэг. Гэтэл та нар Эзэн аль хэдийн махбод болж, газар дээр нууцаар бууж ирсэн гэж гэрчилж байгаа нь бидний ойлголтоос шал өөр байна. Энэ асуудлын үнэн юу юм бэ?

Дараах: 3. Та нар Эзэн Есүсийг махбодоор эргэн ирсэн гэж гэрчилж байна. Тэгвэл Эзэн одоо хаана байгаа юм бэ? Яагаад бид хараагүй юм бэ? Үг бол салхи; мянга сонсохоор нэг үз гэдэг, Бид Түүнийг хараагүй гэдэг нь Эзэн хараахан эргэн ирээгүйг баталж байна. Би нүдээрээ үзэж байж л итгэнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих