6. Бид Төгс Хүчит Бурханы үгээс олныг уншсан. Тэдгээр нь эрх мэдэл, хүч чадалтай, үнэхээр Бурханы дуу хоолой билээ. Гэсэн хэдий ч пастор, ахлагч нар Библид “Христийн нигүүлсэл рүү та нарыг дуудсан Түүнээс та нар ийм түргэн салж, өөр сайн мэдээ рүү эргэсэнд би гайхаж байна: Тэр бол өөр сайн мэдээ биш; харин та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулах зарим хүн байгаа. Харин бид эсвэл тэнгэрэлч ч гэсэн бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг” (Галат1:6–8). гэж бичсэн байдаг гэж хэлдэг. Пастор, ахлагч нар Паулын хэлсэн эдгээр үгийг дагаж, Төгс Хүчит Бурханд итгэх бидний итгэл Эзэн Есүсийн нэр болон Эзэн Есүсийн замаас төөрдөг гэж хэлдэг. Тэд биднийг өөр сайн мэдээнд итгэдэг, энэ бол урвалт, Эзэнээс урвасан урвалт гэж хэлдэг. Хэдийгээр бид тэдний хэлсэн зүйлийг буруу гэж мэдэрч байгаа ч чухам юу нь буруу гэдгийг баттай хэлж чадахгүй. Энэ талаар бидэнтэй нөхөрлөнө үү.

Хариулт:

Пастор болон ахлагч нар Паулын үгэнд үндэслэн Төгс Хүчит Бурханд итгэнэ гэдэг Эзэн Есүсийн нэрээс нүүр буруулж, өөр сайн мэдээнд итгэж, Эзэнээс урваж байгаа хэрэг гэж хэлдэг. Гэхдээ Паулын үгийг тэд ингэж тайлбарлаж байгаа нь зөв үү? Библийг уншсаны дараа олон хүн үнэнийг эрж хайдаггүй бөгөөд тэд агуулгыг нь анхаарч үзэлгүй туйлын сохроор, санд мэнд, дур зоргоороо дүрэм журам тулгадаг нь хүмүүсийг амархан мэхэлж, төөрөгдүүлдэг. Пастор, ахлагч нар Библийг агуулгаас нь гажуудуулан эш татвал үнэн замыг судалж байгаа хүмүүсийн дунд амархан төөрөгдөл үүсгэнэ. Үнэндээ Паулын үгэнд нөхцөл байсан: Нигүүлслийн эринд нэг л сайн мэдээ байсан нь Эзэн Есүсийн золин авралын ажлын сайн мэдээ байв. Хүмүүс өөр замуудыг, Эзэн Есүсийн сайн мэдээнээс өөр сайн мэдээнүүдийг түгээсэн нь хүмүүсийг мэхэлсэн “өөр сайн мэдээ” байсан. Тэгээд Эзэн Есүсийн нэрийг хүлээн авсныхаа дараа өөр сайн мэдээг дагаж мэхлэгдсэн хүмүүс нь Эзэнээс урвасан. Паул эдгээр үгийг хэлэх үед Бурхан эцсийн өдрүүдийн ажлыг хараахан хийгээгүй, мөн хэн ч эцсийн өдрүүдийн сайн мэдээг номлоогүй байсан. Тэгэхээр Паулын ярьсан “өөр сайн мэдээ” нь эцсийн өдрүүд дэх Эзэний эргэн ирэлтийн сайн мэдээ лавтай биш, харин Эзэн Есүс гарч ирэн, ажлаа гүйцэтгэх үед бий болсон хуурамч Христүүдийн номлосон сайн мэдээ гэдэг нь тодорхой байна. Тэр үеийн ямар ч түүхийн судалгаа тэрхүү нөхцөл байдлыг гарцаагүй илчилнэ. Үнэндээ Эзэнийг эргэн ирсэн үед хаанчлалын сайн мэдээг номлосон нь буруу байсан гэж Паул хэзээ ч хэлээгүй, мөн хэрэв хүмүүс эргэн ирсэн Есүс—Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн авсан бол тэд Эзэнээс урваж байгаа хэрэг гэж бүр ч хэлж зүрхлээгүй. Гэтэл шашны ертөнцийн пастор, ахлагч нар Нигүүлслийн эрин үеийн чуулгануудад хандан Паулын хэлсэн үгийг ашиглан, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ялладаг. Үүгээр тэд Библийг зүгээр л буруу тайлбарлаж, агуулгаас нь гажуудуулан эш татаж байгаа нь үнэхээр хөгийн, утгагүй хэрэг! Пастор, ахлагч нар хүмүүсийг мэхэлж, үнэн замыг эрж хайн, судлахыг нь болиулах гэж оролдож байгаа нь илэрхий байна. Энэ нь тэдний хэлсэн шиг байсан бол Эзэн Есүс дэлхий дээр ажиллахаар ирэх үед Еховад итгэдэг байсан олон хүн Эзэн Есүсийн илрэлт, ажлыг хараад Түүнийг дагаж эхлэн, Эзэний авралыг хүлээн авбал Эзэн Есүсийг дагасан тэр хүмүүс Еховагаас урваж, орхиж байсан хэрэг үү? Тэд Еховагаас урваагүй, харин Бурханы мөрийг дагаж, Бурханд үнэнч байсан нь тодорхой. Зөрүүдлэн хуультай зууралдаж, Эзэн Есүсийн авралыг хүлээн аваагүй хүмүүс харин Еховагийн нэрийг сахисан мэт харагдаж болох ч Бурханы нүдэнд бол тэд Түүнд тэрсэлж, Түүний шинэ ажлыг эсэргүүцсэн; тэд Бурханы урьд өмнө хийсэн ажлыг л сахиж, Бурханы мөрийг дагалгүй, Бурханы одоогийн үг, ажлыг хүлээн авч, дуулгавартай дагаагүй—тэд л жинхэнэ урвагчид байсан бөгөөд Бурхан тэднийг жигшин голсон.

Эзэнд итгэдэг бид Эзэнд итгэж байгаа нь бидний нүгэл өршөөгддөг гэсэн үг боловч өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайдаг төлөвт амьдарсаар байгаадаа гүнээ талархдаг. Сатанлаг уг чанартаа захирагдсан бид биеэ тоосон, ихэрхүү, шударга бус, ов мэхтэй, хувиа хичээсэн, олиггүй зан зэрэг сатанлаг зан чанараа байнга илчилдэг; бид өөрийн эрхгүй худал ярьж, нүгэл үйлдэж, Бурханд тэрсэлж, эсэргүүцэж байдаг бөгөөд нүглийн хүлээс, дөнгөнөөс мултраагүй байгаа. Ариун бус хүмүүс Эзэнтэй уулзаж чадахгүй. Бурхан ариун учраас Сатаны зан чанараар бялхаж байдаг, Түүнд тэрсэлж, эсэргүүцэж болзошгүй хүмүүсийг Бурхан Өөрийн хаанчлалд орохыг яаж зөвшөөрөх билээ? Тиймээс эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе ирснээр Эзэн Есүсийн эцсийн өдрүүдэд хүнийг шүүж, цэвэрлэх ажлын суурин дээр Төгс Хүчит Бурхан ажлын илүү шинэ, өндөр үе шатыг гүйцэтгэдэг. Ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанар, нүгэлт уг чанарыг шийдвэрлэх үнэнийг илэрхийлж, Бурханаар бүр мөсөн цэвэрлэгдэж, аврагдах боломжийг хүнд олгож, түүнийг Бурханы хаанчлалд авчирдаг. Үүгээр дараах Библийн зөгнөл биелдэг: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48). “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). Тиймээс Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авдаг хүмүүс Эзэн Есүсээс урваж, Түүнийг орхиж байгаа хэрэг биш. Харин ч тэд Бурханы дуу хоолойг сонсож, Хурганы мөрийг дагадаг; ийм хүмүүс л ухаалаг охид бөгөөд тэд л Бурханы өмнө өргөгдөж, Түүний зоогт оролцдог.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүн Бурханд итгэдэг тул Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; мөн ‘Хургыг хаашаа ч явсан дагах’ ёстой. Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг эрж хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажил эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн ганцхан эрин үед хэрэглэгддэг ‘Ехова бол Бурхан’, ‘Есүс бол Христ’ гэсэн үнэнийг л дагадаг бол хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй, үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран, хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр, ойрхон дагадаг. Ингэвэл Ариун Сүнс яаж хүнийг таягдан хаяж чадах юм бэ? Бурхан юу ч хийдэг бай, хүн энэ нь Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд эргэлзэлгүйгээр хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал яалаа гэж шийтгүүлэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад Бурханыг ямар нэг модон хүн мэт даруй тодорхойлж, Бурхан үүрд өөрийнх нь хардаг шиг төрхтэй байна, өнгөрсөнд ямар байсан, ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, ердөө оршин байдаггүй Бурханы зан чанар болон оршихуйг дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг мэддэг болчихоод, ямар хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байгаа нь хамаагүй, хүн үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс билээ. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч бас Бурханыг голдог. Израильчууд ‘Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэж байсан’ нь буруу байсан гэж хүн итгэдэг ч дийлэнх хүмүүс ‘зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох’, ‘Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг ч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх’ дүрд тоглодог. Тэгэхээр хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байж, Бурханы ерөөлийг мөн л хүлээн авдаггүйд гайхах юмгүй. Энэ нь хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт).

Бурхан бол дандаа шинэ, ердөө ч хуучин байдаггүй, хүн төрөлхтнийг аврах Түүний ажил тасралтгүй урагшилдаг гэдгийг Төгс Хүчит Бурханы үг бидэнд харуулдаг. Шинэ эрин үед бид Бурханы өнгөрсөн ажилтай зууралдсаар, Бурханы шинэ ажлыг хүлээн авахаас татгалзвал Бурханд итгэдэг атлаа Түүнийг эсэргүүцдэг, Ариун Сүнсний ажлаар таягдуулах хүн болоход маш амархан. Хэдэн зууны өмнө фарисайчууд Хуучин гэрээний эрин үеийн Бурханы ажилтай зууралдаж, Эзэн Есүсийн ажлыг эсэргүүцэж, яллан, Түүнийг загалмайд цовдолж жигшүүрт нүгэл үйлдсэнээс болж Бурханы хараал, шийтгэлтэй нүүр тулсан. Тэгэхээр одоо бид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажилд хэрхэн хандах хэрэгтэй вэ? Бид бүгд үүнийг анхааралтай авч үзэх хэрэгтэй!

Өмнөх: 5. Хуучин болон Шинэ гэрээний аль алиных нь эрин үед Бурхан Израилд ажилласан. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэж ирнэ гэж зөгнөсөн тул Тэрээр эргэж ирэхдээ Израилд ирэх ёстой. Гэтэл та нар Эзэн Есүс аль хэдийн эргэж ирсэн, Тэр махбодод илэрч, Хятадад ажлаа хийж байгаа гэж гэрчилдэг. Хятад бол шашингүй үзэлтэй улс төрийн нам эрх барьдаг үндэстэн билээ. Аль ч оронд үүнээс илүүтэйгээр Бурханыг эсэргүүцэж, Христэд итгэгчдийг хавчдаггүй. Эзэн яаж Хятадад эргэж ирсэн байж болох билээ?

Дараах: 7. Библид “Учир нь Эзэн Өөрөө тушаалын чимээ, тэргүүн тэнгэрэлчийн дуу, Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ: Христ дотор үхэгсэд эхлээд амилна” (1 Тес 4:16). гэж бичсэн байдаг. Эзэн Есүс эргэж ирснийг та нар гэрчилдэг боловч бид тэргүүн тэнгэр элчийн хашхираан, дуу хоолой, Бурханы бүрээг сонсоогүй, нас барсан гэгээнтнүүд дахин амилахыг ч бас хараагүй. Тэгэхээр Эзэн эргэн ирснийг хэрхэн баталж болох вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих