7. Библид “Учир нь Эзэн Өөрөө тушаалын чимээ, тэргүүн тэнгэрэлчийн дуу, Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ: Христ дотор үхэгсэд эхлээд амилна” (1 Тес 4:16). гэж бичсэн байдаг. Эзэн Есүс эргэж ирснийг та нар гэрчилдэг боловч бид тэргүүн тэнгэр элчийн хашхираан, дуу хоолой, Бурханы бүрээг сонсоогүй, нас барсан гэгээнтнүүд дахин амилахыг ч бас хараагүй. Тэгэхээр Эзэн эргэн ирснийг хэрхэн баталж болох вэ?

Хариулт:

“Учир нь Эзэн Өөрөө тушаалын чимээ, тэргүүн тэнгэрэлчийн дуу, Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ: Христ дотор үхэгсэд эхлээд амилна” (1 Тес 4:16). хэмээн Библид өгүүлсэн Паулын үгэнд тулгуурлан Эзэн эргэн ирсэн эсэхийг шүүх нь зөв үү? Библи Бурханы үг, хүний үг, тэр ч бүү хэл диавол Сатаны үгийг хүртэл агуулдаг гэдэг нь илэрхий баримт билээ. Эзэнийг угтахын тухайд чи яагаад Бурханы үгээр явахгүй харин хүний үгээр явдаг юм бэ? Бүгдэд хандсан хүний үг үнэн гэдэгт чи итгэдэг үү? Тэр үг нь бүгд үнэнтэй нийцдэг гэдэгт чи итгэдэг үү? Чиний яриад байгаа үгсийг Паул хэлсэн. Паул хүн байсан, тэр Бурхан биш, тэгэхээр түүний үгийг яаж Эзэнийг угтах үндэс болгон ашиглаж болох юм бэ? Бурханы үг л Эзэний эргэн ирэлттэй хамаатай асуудалд үндэс болж чадна. Эзэн Есүсийн өөрөө хэлсэн зөгнөлүүдээс илүү яг таг үндэс гэж үгүй, учир нь зөвхөн Бурханы үг үнэн юм. Хүнд үнэн байхгүй, Ариун Сүнс түүний үгийг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн ч тэдгээр нь үнэн биш, тэдгээрийг үнэн хэмээн авч үзэж, мөрдөж бүр ч болохгүй. Тэгэхээр Эзэн Есүс эргэн ирэлтийнхээ талаар юу гэж хэлсэн бэ? Эзэн Есүс “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ(Матай 24:36). гэж хэлсэн. Эзэн Есүс үүнийг туйлын оновчтой, тодорхой хэлсэн. Эзэн хэзээ эргэн ирэхийг хэн ч мэдэхгүй, тэнгэр дэх тэнгэр элч нар ч тэр, махбод болсон хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг—Ариун Сүнс мэддэг. Ийм болохоор Эзэнийг угтахдаа хийх хамгийн зөв зүйл бол Эзэн Есүсийн үгэнд л үндэслэн эрж хайж, судлах юм. Хүний ямар ч зөгнөл үнэн зөв биш, мөн ямар нэг үндэслэл болж бүр ч чадахгүй. Тэгэхээр Эзэн Есүс их хашхираан, тэргүүн тэнгэр элчийн дуу хоолой, Бурханы бүрээн дуугаар ирж, үхэгсэд амилах болно гэж Эзэн Есүсийн үгэнд хэлдэг үү? Үгүй. Тиймээс Паулын үгэнд үндэслэн энэ үзэгдэл болоогүй байгаа учраас Эзэн эргэн ирээгүй гэсэн чиний дүгнэлт үнэхээр утгагүй юм.

Бид Эзэний үгэнд үндэслэн Эзэний эргэн ирэлтийг угтдаг. Эзэн ингэж хэлсэн: “Харагтун, Би хулгайч мэт ирнэ(Илчлэл 16:15). “Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ(Лук 12:40). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24–25). Эзэний үгс тодорхой: Тэр хүнийг мэдэхгүй байхад ирж, ямар ч хүн юм уу, тэнгэр элчийн мэдээгүй нөхцөл байдалд үнэнийг илэрхийлж, Бурханы сонгосон хүмүүст Бурханы дуу хоолойг сонсгоно. Бурханы сонгосон хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг таних үе бол тэд Бурханы сэнтийн өмнө өргөгдөх үе юм. Өргөгдсөн энэ хүмүүс тэгээд Эзэн эргэн ирсэн, Тэр гарч ирж, ажиллаж эхэлсэн гэдгийг гэрчилж эхлэн, ингэснээр Эзэн Есүсийн дараах зөгнөл биелнэ: “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6). Эзэний ирэлтийг угтах нь ийм энгийн. Энэ нь бүхэлдээ Эзэн Есүсийн зөгнөлд үндэслэх бөгөөд үүнд өчүүхэн ч алдаа байхгүй; хүмүүс их хашхираан, тэргүүн тэнгэр элчийн дуу хоолой, Бурханы бүрээн дууг сонсох гэж юм уу, үхэгсдийн амилахыг харах гэж төвлөрөх шаардлага байхгүй—энэ бүгд утгагүй. Эзэний эргэн ирэлтийг батлах цорын ганц үндэслэл бий, тэр нь Бурханы дуу хоолойг сонсож, хүмүүс Бурханы илэрхийлсэн үг үнэн бөгөөд Бурханы дуу хоолой гэдгийг харах юм—энэ бол хамгийн сайн нотолгоо. Хэрэв чи үүнд итгэхгүй байгаа бол Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үгийг өөрийн нүдээр хар. Тэдгээр нь Бурханы дуу хоолой гэдгийг таньж, хүлээн авбал чи Эзэний дуу хоолойг сонсож, Эзэнийг угтсан ухаалаг охин юм. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Мөн чи Бурханы ажил бүлэг хүнийг ялагч болгон төгс болгож, Төгс Хүчит Бурханы үг бүр биелэх баримтыг харах хүртлээ хүлээж болно. Хэрэв чи тэр өдрийг хүртэл Төгс Хүчит Бурханыг хүлээн авахгүй хүлээвэл хэтэрхий оройтож, Бурхан хэдийн ил тод гарч ирсэн байх болно.

Өмнөх: 6. Бид Төгс Хүчит Бурханы үгээс олныг уншсан. Тэдгээр нь эрх мэдэл, хүч чадалтай, үнэхээр Бурханы дуу хоолой билээ. Гэсэн хэдий ч пастор, ахлагч нар Библид “Христийн нигүүлсэл рүү та нарыг дуудсан Түүнээс та нар ийм түргэн салж, өөр сайн мэдээ рүү эргэсэнд би гайхаж байна: Тэр бол өөр сайн мэдээ биш; харин та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулах зарим хүн байгаа. Харин бид эсвэл тэнгэрэлч ч гэсэн бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг” (Галат1:6–8). гэж бичсэн байдаг гэж хэлдэг. Пастор, ахлагч нар Паулын хэлсэн эдгээр үгийг дагаж, Төгс Хүчит Бурханд итгэх бидний итгэл Эзэн Есүсийн нэр болон Эзэн Есүсийн замаас төөрдөг гэж хэлдэг. Тэд биднийг өөр сайн мэдээнд итгэдэг, энэ бол урвалт, Эзэнээс урвасан урвалт гэж хэлдэг. Хэдийгээр бид тэдний хэлсэн зүйлийг буруу гэж мэдэрч байгаа ч чухам юу нь буруу гэдгийг баттай хэлж чадахгүй. Энэ талаар бидэнтэй нөхөрлөнө үү.

Дараах: 8. Ухаалаг охид тос бэлтгэх гэдэг нь тууштайгаар залбирч, Судрыг уншиж, цуглаанд оролцон, Эзэний төлөө хичээнгүйлэн ажиллаж, Эзэнийг эргэн ирэхийг сонор сэрэмжтэйгээр хүлээж байхыг хэлдэг гэж бид итгэдэг. Ухаалаг охин байх гэж үүнийг хэлдэг бөгөөд Эзэн эргэж ирэхэд бид сүйт залууг угтан авч, Хурганы зоогт оролцох болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих