8. Ухаалаг охид тос бэлтгэх гэдэг нь тууштайгаар залбирч, Судрыг уншиж, цуглаанд оролцон, Эзэний төлөө хичээнгүйлэн ажиллаж, Эзэнийг эргэн ирэхийг сонор сэрэмжтэйгээр хүлээж байхыг хэлдэг гэж бид итгэдэг. Ухаалаг охин байх гэж үүнийг хэлдэг бөгөөд Эзэн эргэж ирэхэд бид сүйт залууг угтан авч, Хурганы зоогт оролцох болно.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. Тэгээд бүх охид босож, дэнлүүгээ цэгцлэв. Мунхгууд ухаалгуудад, ‘Бидэнд тосноосоо өгөөч; учир нь бидний дэнлүү бөхөх нь’ гэлээ. Харин ухаалгууд нь, ‘Чадахгүй, бидэнд ч, та нарт ч хангалтгүй байх вий: харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөө худалдаж ав’ гэжээ. Тэднийг худалдаж авахаар явсан хойгуур сүйт залуу ирэв; бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ” (Матай 25:6–10).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7).

“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27).

“Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм” (Илчлэл 14:4).

Холбогдох Бурханы үг:

Хүн Бурханд итгэдэг тул Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; мөн “Хургыг хаашаа ч явсан дагах” ёстой. Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг эрж хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажил эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн ганцхан эрин үед хэрэглэгддэг “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн үнэнийг л дагадаг бол хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй, үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран, хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр, ойрхон дагадаг. Ингэвэл Ариун Сүнс яаж хүнийг таягдан хаяж чадах юм бэ? Бурхан юу ч хийдэг бай, хүн энэ нь Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд эргэлзэлгүйгээр хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал яалаа гэж шийтгүүлэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлэх боломжгүй, Бурхан хүний хүсэлтээр гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол хүн бүрийн мэдэх ёстой Бурханы зан чанар юм. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлах ч ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайх ёстой, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн авах ёстой, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах ёстой талаар өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Ухаалаг охид Эзэнийг угтаж байгаа нь тэдний мэргэн ухаан гол нь Эзэний дуу хоолойг танихад оршдог болохыг харуулж байна, ийм мэргэн ухаан мунхаг охидод байдаггүй. Эзэний дуу хоолойг таних нь энгийн хэрэг мөн үү? Хэрэв хүмүүс үзэл, төсөөллөөр дүүрэн бол Эзэний дуу хоолойг сонсох үедээ дөнгөлөгдөж, хязгаарлагдаж, Эзэний дуу хоолойд эргэлзэх магадлалтай болно. Ухаалаг охид Эзэний дуу хоолойг сонсохдоо өөрсдийн үзэл, төсөөллийг хойш тавьж чаддаг; Эзэн ярьж байгаа гэдэгт тэд огтхон ч эргэлздэггүй учраас Эзэнийг угтан авдаг. Тиймээс, Эзэний дуу хоолойг таньж чаддаг хүмүүс сүнслэг зүйлсийг ойлгодог: Энэ дуу хоолойны эх сурвалж нь тэдэнд тодорхой бөгөөд Бурханы Сүнс ярьж байна гэдгийг тэд харж чадна. Энэ л хангалттай, тэдний үзэл, төсөөлөл том асуудал байхаа больсон. Харин мунхаг охид үзэл, төсөөллөө шийдвэр гаргах үндэслэл гэж үзэж, тэдгээрийг үнэн гэж боддог. Хэдийгээр тэд Эзэний дуу хоолойг сонсдог ч үгүйсгэж, голдог учраас Эзэнийг угтан авах боломжийг алддаг. Ингэж л мунхаг охид бүтэлгүйтдэг. Тэгэхээр ухаалаг охид тос бэлтгэж байна гэдэг нь юуг хэлдэг вэ? Энэ нь үндсэндээ Эзэний дуу хоолойг анхааралтай сонсох, үзэл, төсөөлөлд хязгаарлагдахгүй байх, мөн энэ бол Эзэний дуу хоолой мөн гэдгийг магадалмагцаа ямар ч эргэлзээгүйгээр Эзэнийг угтаж, хүлээн авахыг хэлдэг. Энэ хамгийн чухал нь билээ. Эзэнийг угтан авахдаа олон хүн шашны үзэлд баригддаг. Тэд Эзэний эргэж ирэх хэв загварыг аль хэдийн бий болгож, магадалсан мэт байдаг бөгөөд өөрсдийнх нь үзэл, төсөөлөлтэй зөрчилдсөн зүйлийг огт авч хэлэлцдэггүй. Ийм хүмүүс ямар мунхаг юм бэ! Үнэн замыг судалсан, Төгс Хүчит Бурханы үгийг уншаад үнэн гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн ч энэ хүн махбод болсон бие гэдгийг хүлээж авдаггүй хүмүүс олон бий. Тэд Эзэн Есүст фарисайчууд хэрхэн хандсан яг тийм байдлаар авирладаг—тэд бол хамгийн мунхаг хүмүүс. Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа эдгээр үг нь үнэн мөн болохыг хүлээн зөвшөөрч, энэ бол Бурханы илрэлт, ажил гэдэгт итгэлтэй байдаг, Төгс Хүчит Бурхан бол Аврагч гэдгийг хүлээж авдаг хүмүүс бол хамгийн ухаалаг хүмүүс билээ. Тэднийг юу ухаалаг болгодог вэ? Нэгдүгээрт, тэд Бурханы бүх үгийг Бурханы үнэн, дуу хоолой гэж ялган таньж чаддаг. Хоёрдугаарт, Бурханы үг бол Бурханы үнэн, дуу хоолой гэдгийг тодорхойлсны дараа тэд Сатаны хэлсэн зүйл нь Бурханыг яллаж, эсэргүүцдэг цуурхал, диаволын үг гэдгийг таних чадвартай болж, Сатанаас гарсан бүх үгийг бүхэлд нь үгүйсгэж, Бурхан л үнэн мөн гэдэгт итгэдэг. Эдгээр нь ухаалаг охидын хамгийн ухаалаг зүйл нь билээ. Тэд Эзэнийг угтан авсны дараа Сатаны худал хуурмаг, зохиомол зүйлсийн аль нь ч тэднийг мэхэлж чадахгүй; тэд зөвхөн Бурханд итгэдэг бөгөөд Бурханыг дагахын тулд бүх зүйлийг дуртайяа хойш тавьж, ингэснээр ухаалаг охид Эзэнийг угтан авсан, өөрөөр хэлбэл Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн гэдэг Эзэн Есүсийн үг бүхэлдээ биелдэг.

Дээрхийн нөхөрлөл

Өмнөх: 7. Библид “Учир нь Эзэн Өөрөө тушаалын чимээ, тэргүүн тэнгэрэлчийн дуу, Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ: Христ дотор үхэгсэд эхлээд амилна” (1 Тес 4:16). гэж бичсэн байдаг. Эзэн Есүс эргэж ирснийг та нар гэрчилдэг боловч бид тэргүүн тэнгэр элчийн хашхираан, дуу хоолой, Бурханы бүрээг сонсоогүй, нас барсан гэгээнтнүүд дахин амилахыг ч бас хараагүй. Тэгэхээр Эзэн эргэн ирснийг хэрхэн баталж болох вэ?

Дараах: 1. Эзэн Есүс эргэн ирсэн, ажлаа хийхийн тулд Тэр бие махбодтой болсон гэж та нар гэрчилдэг. Яаж ийм байж болох юм бэ? Библид: “Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11) хэмээсэн байдаг. Эзэн Есүс цовдлолын ажлыг дуусгасны дараа үхлээс амилж, шавь нартаа харагдсан. Тэр алдар суут сүнслэг бие болж, тэнгэр өөд гарсан. Эзэн эргэж ирэх үедээ бас үхлээс амилсан сүнслэг бие болж бидэнд харагдах ёстой. Бурхан эцсийн өдрүүдэд хүний Хүүгийн дүрээр махбод болж, илэрч, ажиллах ёстой гэж яагаад та нар хэлдэг юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих