5. Хуучин болон Шинэ гэрээний аль алиных нь эрин үед Бурхан Израилд ажилласан. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэж ирнэ гэж зөгнөсөн тул Тэрээр эргэж ирэхдээ Израилд ирэх ёстой. Гэтэл та нар Эзэн Есүс аль хэдийн эргэж ирсэн, Тэр махбодод илэрч, Хятадад ажлаа хийж байгаа гэж гэрчилдэг. Хятад бол шашингүй үзэлтэй улс төрийн нам эрх барьдаг үндэстэн билээ. Аль ч оронд үүнээс илүүтэйгээр Бурханыг эсэргүүцэж, Христэд итгэгчдийг хавчдаггүй. Эзэн яаж Хятадад эргэж ирсэн байж болох билээ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“‘Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно’ гэж түг түмдийн Ехова айлдаж байна” (Малахи 1:11).

“Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24: 27–28).

Холбогдох Бурханы үг:

Бурхан бол бүх бүтээлийн эзэн

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Өмнөх хоёр эрин үеийн ажлын нэг үе шат нь Израильд, нөгөө нь Иудейд явагдсан. Ерөнхийдөө, энэ хоёр үе шатны ажлын аль нь ч Израилийг орхиогүй, тус бүр нь анхны сонгогдсон хүмүүс дээр явагдсан. Тиймээс Ехова Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан гэж израильчууд итгэдэг. Есүс Иудейд ажиллаж, Өөрийн цовдлолын ажлыг хэрэгжүүлсэн учраас иудейчүүд Түүнийг Иудейн хүмүүсийн золин Аврагч гэж үздэг. Тэрээр өөр бусад ард түмний биш, гагцхүү иудейчүүдийн хаан юм; Тэр англичуудыг золин авардаг Эзэн биш, бас америкчуудыг золин авардаг Эзэн ч биш, харин израильчуудыг золин авардаг Эзэн; Тэрээр Израильд иудейчүүдийг золин аварсан гэж тэд боддог. Үнэндээ, Бурхан бол бүх зүйлийн Эзэн билээ. Тэр бол бүх бүтээлийн Бурхан юм. Тэр зөвхөн израильчуудын, бас зөвхөн иудейчүүдийн ч Бурхан биш; Тэр бол бүх бүтээлийн Бурхан. Түүний ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан нь хүмүүст тодорхой үзлийг бий болгожээ. Ехова Өөрийн ажлыг Израильд хийсэн, Есүс Өөрөө ажлаа Иудейд хэрэгжүүлсэн, түүнчлэн Тэр ажиллахын тулд махбод болсон—ямар ч байсан энэ ажил Израилиас цааш дэлгэрээгүй гэж тэд боддог. Бурхан египетчүүд эсвэл энэтхэгчүүдийн дунд ажиллаагүй; Тэр израильчуудын дунд л ажиллаж байсан. Тиймээс хүмүүс янз бүрийн үзэл бий болгож, Бурханы ажлыг тодорхой цар хүрээгээр хязгаарладаг. Тэд, Бурхан ажиллахдаа, сонгогдсон хүмүүсийн дунд, Израильд ажиллах ёстой; Бурхан израильчуудаас өөр хэн дээр ч ажилладаггүй, Түүний ажилд үүнээс илүү том цар хүрээ гэж үгүй гэдэг. Тэд бие махбодтой болсон Бурханыг дэгтэй байлгах тухайд нэн хатуу чанд байж, Израилийн хил хязгаараас цааш явахыг Түүнд зөвшөөрдөггүй. Энэ бүгд ердөө л хүний үзэл бус уу? Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүгдийг бүтээж, бүх бүтээлийг бүтээсэн учраас Тэр Өөрийн ажлыг зөвхөн Израилиар хязгаарлаж яахан болох билээ? Тийм байсан бол Тэр бүх бүтээлийг бүтээхийн хэрэг юу байх билээ? Тэр дэлхийг бүхэлд нь бүтээсэн, Тэр Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг зөвхөн Израильд ч биш, харин орчлон ертөнц дээрх хүн бүрд хэрэгжүүлсэн. Хятад, Америкийн Нэгдсэн Улс, Нэгдсэн Вант Улс, эсвэл Орост амьдардгаас үл хамааран хүн бүр Адамын үр удам; тэднийг бүгдийг нь Бурхан бүтээсэн. Тэднээс нэг нь ч Бурханы бүтээлийн хил хязгаараас зугтаж, нэг нь ч “Адамын үр удам” хэмээх хаяг шошгоос ангижирч чадахгүй. Тэд бүгд Бурханы бүтээгдсэн зүйл, бүгд Адамын үр сад, мөн бүгд Адам, Ева хоёрын ялзарсан үр удам юм. Бурханы бүтээл бол зөвхөн израильчууд ч биш, харин бүх хүн; ердөө л зарим нь хараагдаж, зарим нь ерөөгдсөн билээ. Израильчуудын тухайд олон хүлээн зөвшөөрмөөр зүйл байдаг; тэд хамгийн бага ялзарсан байсан учраас Бурхан эхэндээ тэдэн дээр ажиллаж байв. Хятадуудыг тэдэнтэй харьцуулшгүй; хавьгүй илүү дорд муу. Тиймээс Бурхан анхандаа Израилийн ард түмний дунд ажилласан бөгөөд Түүний ажлын хоёр дахь үе шат нь зөвхөн Иудейд хэрэгжсэн юм. Энэ нь хүний дунд олон үзэл, дүрэм журам гарахад хүргэсэн. Үнэндээ, хэрвээ хүний үзлийн дагуу үйлдсэн бол Бурхан зөвхөн израильчуудын л Бурхан байх байсан, ийм учраас Тэр Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд дэлгэрүүлж чадахгүй байх байсан, учир нь Тэр бүх бүтээлийн Бурхан биш, зөвхөн израильчуудын Бурхан байх байсан юм. Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн. Яагаад ингэж зөгнөсөн бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол Тэр Израильд л ажиллах байв. Цаашлаад, Тэр энэ ажлыг түгээхгүй, ийм зөгнөлийг айлдахгүй байх байлаа. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Харь үндэстнүүдийн дунд болоод бүх улс үндэстэн, газар нутагт Өөрийн ажлыг гарцаагүй дэлгэрүүлнэ. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр үүнийг хийх ёстой; энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудын дунд, эсвэл бүх Иудей даяар ажиллаж байна уу гэдгээс үл хамааран Түүний хийдэг ажил нь бүх орчлон ертөнцийн, бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан лууны улс орон—Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил нь бас л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд алдарших болно” гэсэн зөгнөлийг Тэр одоо биелүүлсэн бус уу? Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын эхний алхам нь агуу улаан лууны улс оронд хийж байгаа Түүний энэ ажил юм. Тэрхүү бие махбодтой болсон Бурхан энэ газар нутагт ажиллаж, энэ хараагдсан хүмүүсийн дунд ажиллах ёстой нь ялангуяа хүний үзэлтэй нийцдэггүй; энэ хүмүүс бол хамгийн дорд, ямар ч үнэ цэнгүйн дээр тэд анх Еховад хаягдсан билээ. Хүмүүс бусад хүнд хаягдаж болно, харин тэд Бурханд хаягдсан бол хамгийн дорд байр суурьтай, хамгийн дорд үнэ цэнтэй байдаг. Бурханы бүтээгдсэн зүйлийн хувьд, Сатанд эзэмдүүлж, бусад хүнд хаягдах нь маш зовлонтой санагддаг зүйл боловч, бүтээгдсэн зүйл Бүтээгчдээ хаягдана гэдэг нь тэд үүнээс дорд байр суурьтай болох боломжгүй гэсэн үг юм. Моабын үр удам хараагдаж, энэхүү харанхуй бүдүүлэг улсад төрсөн; Харанхуйн нөлөөнд байдаг бүх хүнээс Моабын үр удам л эргэлзээгүй хамгийн дорд байр суурьтай. Энэ хүмүүс эдүгээ хүртэл хамгийн дорд байр суурьтай байсан учраас тэдэнд хийгдсэн ажил хүний үзлийг эвдэж хамгийн сайн чаддаг бөгөөд мөн Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд бүхэлд нь хамгийн үр ашигтай юм. Энэ хүмүүсийн дунд ийм ажил хийх нь хүний үзлийг эвдэх хамгийн сайн арга зам бөгөөд үүгээрээ Бурхан эрин үеийг эхлүүлдэг; үүгээр Тэр хүний бүх үзлийг эвддэг; үүгээр Тэр Нигүүлслийн эрин үе даяарх ажлыг төгсгөдөг. Түүний анхны ажил Израилийн хил хязгаар дотор Иудейд хэрэгжсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдийн дунд хийгээгүй. Ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн дунд хэрэгжээд зогсохгүй, хараагдсан хүмүүсийн дунд илүү их хэрэгждэг. Энэ нэг зүйл бол Сатаныг хамгийн их гутаан доромжлох боломжтой нотолгоо учраас Бурхан, орчлон ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан, бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний хувьд шүтэн мөргөх объект нь “болдог”.

Бурхан ямар шинэ ажил эхлүүлснийг одоо ч ойлгоогүй хүмүүс өнөөдөр бий. Харь үндэстнүүдийн дунд Бурхан шинэ эхлэлийн үүдийг нээсэн. Тэр шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг санаачилсан, Тэр энэ ажлыг Моабын үр удам дээр гүйцэтгэдэг. Энэ Түүний хамгийн шинэ ажил бус уу? Түүхэнд хэн ч энэ ажлыг өмнө нь туулж байгаагүй. Үүнийг ойлгох нь байтугай хэн ч энэ талаар сонсож байгаагүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхамшиг, Бурханы ойлгогдошгүй байдал, Бурханы агуу байдал, Бурханы ариун байдал бүгд ажлын энэ үе шат буюу эцсийн өдрүүдийн ажлаар дамжин илрэхэд хүрдэг. Хүний үзлийг эвдэх шинэ ажил энэ бус уу? “Бурхан Моабыг харааж, Моабын үр удмыг хаях болно гэж хэлсэн байхад одоо яаж тэднийг аварч болох юм бэ?” хэмээн боддог хүмүүс бий. Эдгээр нь Бурханы хараасан, Израилиас хөөгдөн гарсан Харь үндэстнүүд юм; израильчууд тэднийг “Харийн ноход” гэж нэрлэж байсан. Хүн бүрийн үзэл бодлоор бол, тэд зөвхөн Харийн ноход байгаад зогсохгүй, бүр долоон дор, сүйрлийн хөвгүүд юм; өөрөөр хэлбэл, тэд Бурханы сонгосон хүмүүс биш. Тэд Израилийн газар нутаг дотор төрсөн боловч Израилийн ард түмэнд харьяалагддаггүй бөгөөд Харь үндэстнүүд рүү хөөгдсөн. Тэд бол хамгийн дорд хүмүүс юм. Тэд хүн төрөлхтний дундаас хамгийн дорд нь учраас л Бурхан шинэ эрин үеийг эхлүүлэх ажлаа тэдний дунд хэрэгжүүлдэг, учир нь тэд ялзарсан хүн төрөлхтний төлөөлөгч билээ. Бурханы ажил сонголттой агаад зорилготой; өнөөдөр энэ хүмүүст хийж буй Түүний ажил нь мөн бүтээл дээр гүйцэтгэдэг ажил юм. Ноа Бурханы бүтээсэн зүйл байсан, түүний үр удам ч мөн адил. Дэлхий дээрх мах, цуснаас бүтсэн хэн боловч Бурханы бүтээсэн зүйл билээ. Бурханы ажил бүх бүтээлд чиглэдэг; бүтээгдсэнийхээ дараа хараагдсан эсэхээс энэ нь хамаардаггүй. Түүний удирдлагын ажил нь хараагдаагүй, сонгогдсон хүмүүст зөвхөн биш, бүх бүтээлд чиглэдэг. Бурхан Өөрийн ажлыг бүтээлийнхээ дунд хэрэгжүүлэхийг хүсдэг тул Тэр үүнийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь гарцаагүй, Тэрээр Өөрийнх нь ажилд ашиг тустай хүмүүсийн дунд ажиллана. Тиймээс хүмүүсийн дунд ажиллахдаа Тэрээр бүх тогтсон ёсыг эвддэг; Түүний хувьд “хараагдсан”, “гэсгээгдсэн”, “ерөөгдсөн” гэдэг үг ямар ч утгагүй! Иудей хүмүүс бол сайн, Израилийн сонгогдсон хүмүүс ч бас адил; тэд бол сайн хэв чанар, хүн чанартай хүмүүс мөн. Ехова эхэндээ Өөрийн ажлыг тэдний дунд эхлүүлж, Өөрийн хамгийн анхны ажлыг гүйцэтгэсэн, гэхдээ өнөөдөр тэдэн дээр байлдан дагуулах ажлыг гүйцэтгэх нь утгагүй байх байлаа. Хэдийгээр тэд бас бүтээлийн нэг хэсэг, тэдэнд олон эерэг зүйл байж болох ч ажлын энэ үе шатыг тэдний дунд гүйцэтгээд утгагүй байх болно; Бурхан хүмүүсийг байлдан дагуулж чадахгүй, бас бүх бүтээлийг үнэмшүүлж ч чадахгүй байх болно. Ийм л учраас агуу улаан лууны улс орны хүмүүст Өөрийн ажлыг шилжүүлэх хэрэгтэй юм. Үүний хамгийн чухал ач холбогдол нь, Тэрээр эрин үеийг эхлүүлж, бүх дүрэм журам, хүний үзлийг эвдэж, Нигүүлслийн эрин үеийн ажлыг бүхэлд нь дуусгах билээ. Хэрвээ Түүний одоогийн ажил израильчуудын дунд явагдсан бол, Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө эцэс болох үед Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан, израильчууд л Бурханы сонгосон хүмүүс, израильчууд л Бурханы ерөөл, амлалтыг өвлөх эрхтэй гэж хүн бүхэн бодох байв. Эцсийн өдрүүдэд агуу улаан лууны улсын Харь үндэстэнд бие махбодтой болсон Бурхан, Бурхан бол бүх бүтээлийн Бурхан хэмээх ажлыг гүйцэлдүүлдэг; Тэрээр Өөрийн удирдлагын ажлыг бүхэлд нь гүйцээж, агуу улаан лууны улс оронд Өөрийн ажлын гол хэсгийг дуусгадаг. Ажлын энэ гурван үе шатны гол цөм нь хүнийг аврах—тухайлбал, бүх бүтээл Бүтээгчид шүтэн мөргөдөг болгох юм. Тиймээс ажлын үе шат бүр асар их утга учиртай; Бурхан утга учиргүй, үнэ цэнгүй юу ч хийхгүй. Нэг талаар, ажлын энэ үе шат нь шинэ эрин үеийн үүдийг нээж, өмнөх хоёр эрин үеийг төгсгөдөг; нөгөө талаар энэ нь, хүний бүх үзэл болоод хүний итгэл, мэдлэгийн бүх хуучин арга замыг эвддэг. Өмнөх хоёр эрин үеийн ажил хүний өөр үзлийн дагуу явагдсан; энэ үе шат нь харин хүний үзлийг бүрэн таягдан хаяж, ингэснээрээ хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Моабын үр удмыг байлдан дагуулснаар, Моабын үр удмын дунд явагдсан ажлаар дамжуулан Бурхан орчлон ертөнц даяарх бүх хүнийг байлдан дагуулна. Түүний ажлын энэхүү үе шатны гүн гүнзгий ач холбогдол, Түүний ажлын энэ үе шатны хамгийн үнэ цэнтэй тал нь энэ юм. Байр суурь чинь дорд, үнэ цэн чинь доогуур гэдгээ одоо мэдсэн ч гэсэн чи хамгийн баяр хөөртэй зүйлтэй учирсан гэдгээ мэдрэх болно: Чи асар их ерөөл өвлөж, үлэмж их амлалтыг хүлээж авсны дээр Бурханы энэ агуу ажлыг гүйцэлдүүлэхэд тусалж чадна. Чи Бурханы жинхэнэ төрхийг харсан, Бурханы төрөлх зан чанарыг мэддэг, Бурханы хүслийг биелүүлдэг. Бурханы ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан. Хэрвээ эцсийн өдрүүд дэх Түүний ажлын энэ үе шат мөн л израильчуудын дунд явагдсан бол зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс юм байна гэж бүх бүтээл бодоод зогсохгүй, Бурханы удирдлагын төлөвлөгөө ч бас бүхэлдээ хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Түүний ажлын хоёр үе шат Израильд явагдаж байх үед, Харь үндэстнүүдийн дунд ямар ч шинэ ажил, бас шинэ эринийг эхлүүлэх ямар ч ажил явагдаагүй. Өнөөдрийн ажлын үе шат—шинэ эринийг эхлүүлэх ажлыг эхлээд Харь үндэстнүүдийн дунд явуулдаг бөгөөд улмаар эхлээд Моабын үр удам дунд хэрэгжүүлж, ингэснээрээ бүхэл бүтэн эрин үеийг эхлүүлдэг. Бурхан хүний үзэл дотор агуулагддаг аливаа мэдлэгийг сүйтгэж, нэгийг ч үлдээхийг зөвшөөрөөгүй. Тэрээр Өөрийн байлдан дагуулах ажилдаа хүний үзлийг, тэдгээр хүний мэдлэгийн хуучин, эртний арга замыг сүйтгэсэн. Бурхан байхад ямар ч дүрэм журам байхгүй, Бурханы юу нь ч хуучин биш, Түүний хийдэг ажил бол бүхэлдээ чөлөөлөгдсөн, бүхэлдээ эрх чөлөөтэй бөгөөд Түүний хийдэг бүхэн зөв гэдгийг Тэр хүмүүст харуулдаг. Бүтээлийн дунд Түүний хийдэг ямар ч ажилд чи бүрэн захирагдах ёстой. Түүний хийдэг бүх ажил утга учиртай бөгөөд хүний сонголт, үзлийн дагуу биш, харин Түүний хүсэл, мэргэн ухааны дагуу хийгддэг. Тэр Өөрийнх нь ажилд ач тустай зүйлсийг л хийдэг; хэрвээ ямар нэг зүйл Түүний ажилд ашиг тусгүй бол хэчнээн сайн байсан ч Тэр үүнийг хийхгүй! Тэр Өөрийн ажлын утга учир, зорилгын дагуу ажлынхаа хүлээн авагч болон байршлыг сонгож ажилладаг. Тэр ажиллаж байхдаа өнгөрсөн үеийн дүрмийг баримталдаггүй, хуучин хэв загварыг ч дагадаггүй. Харин Тэр ажлын ач холбогдлын дагуу Өөрийн ажлыг төлөвлөдөг. Эцэст нь Тэр жинхэнэ үр дүн, хүлээсэн зорилгодоо хүрнэ. Хэрвээ чи эдгээр зүйлийг өнөөдөр ойлгохгүй бол энэхүү ажил чамд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил

Еховагийн ажил нь дэлхийг бүтээх явдал байсан бөгөөд энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын сүүлч бөгөөд төгсгөл юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газраас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орноос хамгийн бузар заваан оронд хийгддэг. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт хийгддэг бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүнийг байлдан дагуулна. Бүх газраас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдаж, жинхэнэ Бурхан байдгийг бүх хүн ам хүлээн зөвшөөрч, хүн болгон бүрэн үнэмших үед бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү баримтыг ашиглана. Ажлын энэ үе шат бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил дуусмагц зургаан мянган жилийн удирдлагын ажил бүрмөсөн төгсөнө. Хамгийн харанхуй газарт байгаа хүмүүс байлдан дагуулагдмагц хаа сайгүй ийм зүйл болно гэдэг нь илэрхий юм. Ийм болохоор зөвхөн Хятад дахь байлдан дагуулалтын ажил л утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг бөгөөд Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Хятадын ард түмнийг агуу улаан луу хамгийн их завхруулсан, тэд Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус тул бүх завхарсан хүн төрөлхтний төлөөлөгч билээ. Бусад улс оронд ямар ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд эдгээр улс орны хүмүүс сайн хэв чанартай байж болох хэдий ч хэрвээ Бурханыг мэддэггүй бол Түүнийг эсэргүүцдэг байж таарна. Яагаад иудейчүүд ч бас Бурханыг эсэргүүцэж, сөрсөн бэ? Яагаад фарисайчууд ч бас Түүнийг эсэргүүцсэн бэ? Яагаад Иудас Есүсээс урвасан бэ? Тэр үед шавь нарынх нь олонх нь Есүсийг мэдээгүй. Есүсийг цовдлогдож, дахин амилсны дараа ч яагаад хүмүүс Түүнд итгээгүй вэ? Хүний дуулгаваргүй байдал бүгд адилхан бус уу? Зүгээр л Хятадын ард түмнийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр дуурайл, загвар болж, бусдад лавлагаа болох болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад үргэлж хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд завхрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл, тэрслүү байдал хамгийн бүрэн дүүрэн илэрхийлэгдэж, янз бүрийн хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай, нөгөө талаас, амьдрал, сэтгэлгээ нь хоцрогдмол, мөн зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд ядуу дорд, хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч бас дорд. Энэ газарт хийж байгаа ажил бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Бурханы дараагийн ажил хавьгүй илүү амархан байх болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг дуусгаж чадвал дараагийн ажлыг хэлэхийн ч хэрэггүй. Ажлын энэ үе шат гүйцэлдвэл агуу амжилтад бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулалтын ажил бүрмөсөн төгсөнө. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болмогц энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Би та нарыг үлгэр жишээ, загвар болгосны ач холбогдол энэ юм. Тэрслүү байдал, эсэргүүцэл, бузар бохир байдал, шударга бус байдал—энэ бүхэн нь энэхүү хүмүүст байдаг бөгөөд тэдэнд байдаг зүйл хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг төлөөлдөг. Тэд үнэхээр амаргүй. Тиймээс тэднийг байлдан дагуулалтын загвар болгодог ба байлдан дагуулагдмагцаа тэд аяндаа бусдын үлгэр жишээ, загвар болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2

Бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы бүх ажил зөвхөн энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр та нарын төлөө бүхнээ золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс. Түүнчлэн Тэрээр алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн, Өөрийн төлөвлөгөөний зорилгыг энэ бүлэг хүнээр дамжуулан бүрэн харуулна. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, бүр түүгээр ч барахгүй Бурханы алдрын өв залгамжлагчид билээ. Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.” Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгээ агуу улаан луу цагариглан хэвтэж байдаг газар нутагт түүний харгисаар хяхаж хавчсан хүмүүс дээр биелүүлэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг бөгөөд эдгээр үг энэ бүлэг хүмүүс, та нарт биелдэг. Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Хүмүүсийн амссан зовлон, тэдний хэв чанар болон энэ бузар газар нутаг дахь хүмүүсийн бүх сатанлаг зан чанарын улмаас Бурхан ариусгалт, байлдан дагуулалтын ажлаа явуулдаг, ингэснээр Тэр үүнээс алдар сууг олж, Өөрийнх нь үйл хэргийг гэрчилдэг хүмүүсийг олж авч болох юм. Энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиосны утга учир бүхэлдээ ийм билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлыг хийдэг. Ингэж байж л Бурханы агуу хүч чадлыг харуулж чадна. Өөрөөр хэлбэл, бохир газар нутагт байгаа хүмүүс л Бурханы алдрыг өвлөн авбал зохих бөгөөд энэ л Бурханы агуу хүч чадлыг тодотгож чадна. Иймээс бохир заваан газар нутгаас, бохир заваан газар амьдардаг хүмүүсээс Бурханы алдрыг олж авдаг. Бурханы хүсэл ийм билээ. Есүсийн ажлын үе шат үүнтэй ижил байсан: Тэрээр Өөрийг нь хяхан хавчсан фарисайчуудын дунд л алдрыг олж авч чадах байсан. Фарисайчууд хяхан хавчиж, Иудас урваагүй бол Есүс цовдлуулах нь бүү хэл доог тохуу болж, гүжирдүүлэхгүй, ингэснээрээ алдрыг олж авч чадахгүй байх байсан. Бурхан эрин үе болгонд, махбодод ажлаа хийхдээ алдрыг олж авч, олж авахаар зорьсон хүмүүсээ олж авдаг. Энэ бол Бурханы ажлын төлөвлөгөө, Түүний удирдлага билээ.

Хэдэн мянган жилийн Бурханы төлөвлөгөөнд хоёр хэсэг ажлыг махбодоор хийдэг: Эхнийх нь цовдлогдох ажил, үүгээр Тэр алдрыг олж авдаг; нөгөө нь эцсийн өдрүүд дэх байлдан дагуулж, төгс болгох ажил, үүгээр Тэр алдрыг олж авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Тиймээс Бурханы ажил болоод Бурханы та нарт өгсөн даалгаврыг энгийн зүйл гэж бүү бод. Та нар бүгдээрээ Бурханы үлэмж арвин, мөнхийн алдрын өв залгамжлагчид бөгөөд үүнийг Бурхан онцгойлон зарлигдсан. Түүний алдрын хоёр хэсгээс нэг нь та нарт илэрдэг; Бурханы алдрын нэг хэсгийг бүхэлд нь та нарт хайрласан агаад энэ нь та нарын өв байж болох юм. Бурхан та нарыг ийнхүү өргөмжилдгийн дээр энэ нь бас аль эртнээс урьдаас шийдсэн Түүний төлөвлөгөө билээ. Агуу улаан луу байдаг нутагт Бурханы хийсэн ажлын агуу байдлыг харгалзан үзвэл, тийм ажлыг хэрвээ өөр хаа нэг газар хийсэн бол аль хэдийн асар их үр дүнд хүрч, хүн амархан хүлээн зөвшөөрөх байсан. Бурханд итгэдэг Барууны санваартнуудын хувьд ийм ажлыг хүлээн зөвшөөрөх хэтэрхий амархан байх байсан, учир нь Есүсийн ажлын үе шат урьдын жишээ болдог. Ийм учраас өөр хаа нэгтээ байсан бол Бурхан алдар суу олж авах ажлын энэ үе шатанд хүрч чадахгүй; ажлыг хүмүүс дэмжиж, улс үндэстнүүд хүлээн зөвшөөрөх үед Бурханы алдар суу амжилттай болж чадахгүй. Энэхүү газар нутагт ажлын энэ үе шатыг хэрэгжүүлсний хосгүй ач холбогдол нь яг энэ юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?

Бурхан Синимийн газар нутагт бүлэг ялагчдыг олж авна гэдгээ олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах тул хоёр дахь удаа бие махбод болсон Бурханы хөл тавьдаг газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн нутаг буюу агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа яг тэр газар юм. Тэнд Бурхан агуу улаан лууны үр удмыг олж авснаар үүнийг бүрмөсөн ялж, шившиглэдэг. Бурхан гүн гүнзгий зовж шаналж байгаа энэ хүмүүсийг сэрээж, бүрэн сэртэл нь сэргээж, манангаас гаргаж, тэднээр агуу улаан лууг голуулах гэж байна. Тэд зүүд нойрноосоо сэрж, агуу улаан лууны мөн чанарыг таньж, бүхий л зүрх сэтгэлээ Бурханд өгч, харанхуйн хүчний дарлалаас өндийн босож, дэлхийн Зүүн зүгт зогсож, Бурханы ялалтын баталгаа болж чадна. Зөвхөн ийм маягаар л Бурхан алдрыг олж авна. Гагцхүү энэ шалтгааны улмаас, Бурхан Израильд дууссан ажлыг агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа газарт авчирсан ба явснаасаа хойш бараг хоёр мянган жилийн дараа Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд дахин нэгэнтээ махбодод ирсэн юм. Хүний энгийн нүдээр бол Бурхан махбодоор шинэ ажил эхлүүлж байгаа. Харин Бурханы үзэл бодлоор бол, Тэр цөөн хэдэн мянган жилийн хугацааны зайтайгаар Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлж байгаа ба зөвхөн ажлын байршил болон Түүний ажлын хөтөлбөрт өөрчлөлт гарсан.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 6

Чи америк, британи, өөр аль ч үндэстэн бай хамаагүй, өөрийнхөө үндэс угсааны баригдмал байдлаас гарч, өөрийгөө даван, бүтээгдсэн зүйлийн байр сууринаас Бурханы ажлыг харах хэрэгтэй. Ингэснээр чи Бурханы мөрөнд хязгаарлалт тогтоохгүй. Учир нь одоо цагт олон хүн Бурханыг тодорхой нэг улс үндэстэнд, тодорхой нэг ард түмний дунд гарч ирэх боломжгүй гэж үздэг. Бурханы ажлын ач холбогдол хэчнээн гүн гүнзгий, Бурханы илрэлт хэчнээн чухал билээ! Хүний үзэл, бодол тэдгээрийг яаж хэмжиж чадах билээ? Иймээс чи Бурханы илрэлтийг эрж хайхын тулд үндэс угсааныхаа үзлийг эвдэх ёстой гэж Би хэлдэг. Ингэснээр л чи өөрийн үзлээр хязгаарлагдахгүй; ингэснээр л чи Бурханы илрэлтийг угтан авахад тэнцэнэ. Эс бөгөөс мөнхийн харанхуйд үлдэж, Бурханы сайшаалыг хэзээ ч олж авахгүй.

Бурхан бол бүхий л хүн төрөлхтний Бурхан юм. Тэрээр Өөрийгөө ямар ч улс үндэстэн, ард түмний хувийн өмч гэж үздэггүй, харин ямар нэг хэлбэр, улс үндэстэн, ард түмэнд хязгаарлагдалгүйгээр, Өөрийн төлөвлөснөөр ажлаа явуулдаг. Чи магад энэ хэлбэрийг хэзээ ч төсөөлөөгүй байх, эсвэл энэ хэлбэрт үгүйсгэх хандлагаар ханддаг байх, эсвэл Бурханы Өөрийгөө илчилдэг улс үндэстэн, ард түмэн нь хүн болгонд ялгаварлан гадуурхагддаг, газар дэлхий дээр хамгийн хоцрогдмол байж таардаг байх. Гэвч Бурханд Өөрийн мэргэн ухаан гэж бий. Тэрээр Өөрийн агуу их хүч чадал болон үнэн, зан чанараараа дамжуулан Өөртэй нь нэг санаатай, Өөрийнхөө бүрэн төгс болгохыг хүссэн бүлэг хүмүүсийг үнэнхүү олж авсан—бүх төрлийн шалгалт, гай гамшиг болон бүх төрлийн хавчлагыг туулж, Түүгээр байлдан дагуулагдсан бүлэг Түүнийг эцсээ хүртэл дагаж чаддаг. Ямар нэг хэлбэр, улс үндэстэнд хязгаарлагддаггүй Бурханы илрэлтийн зорилго нь ажлыг төлөвлөснөөрөө гүйцэлдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Бурхан Иудейд махбод болох үедээ бүхий л хүн төрөлхтнийг золин аврах цовдлолын ажлыг гүйцэлдүүлэх зорилготой байсантай энэ нь яг адилхан. Гэвч Бурхан ийм зүйл хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн бөгөөд Бурхан махбод болж, Эзэн Есүсийн дүрээр гарч ирэх боломжгүй гэж бодсон юм. Тэдний “боломжгүй” гэдэг нь Бурханыг яллаж, эсэргүүцэх үндэслэл нь болж, эцэстээ Израилыг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн үүнтэй төстэй алдаа гаргажээ. Тэд Бурханы илрэлт айсуй гэж бүх чадлаараа тунхагладаг атлаа бас хажуугаар нь Түүний илрэлтийг ялладаг; “боломжгүй” гэх итгэлээрээ тэд Бурханы илрэлтийг дахин нэг удаа баригдмал төсөөлөл дотроо хязгаарладаг. Иймээс Бурханы үгтэй тулгарсныхаа дараа тачигнатал инээд алдах олон хүнийг Би харж байсан. Гэтэл энэ инээд иудейчүүдийн яллалт, доромжлолоос ер нь ялгаатай гэж үү? Та нар үнэний дэргэд хүндлэлгүй загнадаг, хүсэл тэмүүлэлтэй хандлага та нараас бүр ч гардаггүй. Та нар зүгээр л хайнга судалчхаад, санаа амар жаргалтай хүлээж суудаг. Ингэж шинжиж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадна гэж бодоо юу? Бурханы айлдварыг ялган таньж чадахгүй юм бол чи Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд яаж тэнцэх юм бэ? Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн илэрхийлэгдэж, Бурханы дуу хоолой тэнд байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах бөгөөд ийм хүмүүс л Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд тэнцдэг. Үзлээ хая! Тайван байж, эдгээр үгийг анхааралтай унш. Үнэнийг хүсэн хүлээдэг бол чамайг Бурхан гэгээрүүлэх бөгөөд Түүний хүсэл, Түүний үгийг чи ойлгох болно. “Боломжгүй” гэсэн бодлоо хая! Хүмүүс аливааг боломжгүй гэж итгэх тусам энэ нь болох магадлал өндөртэй байдаг, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэрүүдээс ч дээгүүр халин нисдэг, Бурханы бодол хүний бодлоос дээгүүр бөгөөд Бурханы ажил хүний бодол, үзлийн хил хязгаарыг давдаг. Ямарваа зүйл хэдий чинээ боломжгүй байна, эрж хайж болох төдий чинээ их үнэн үүнд байдаг; ямарваа зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс гадна оршино, Бурханы хүсэл тэнд бүр ч их агуулагдаж байдаг. Учир нь, Өөрийгөө хаана ч илчиллээ гэсэн Бурхан бол Бурхан хэвээр байдаг бөгөөд илрэлтийнх нь байршил, хэв маягаас үүдэн Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Мөр нь хаана байгаагаас үл хамааран Бурханы зан чанар нэг янзаараа байдаг, мөр нь хаа ч байлаа гэсэн Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан. Яг л Эзэн Есүс бол зөвхөн израилчуудын Бурхан бус, Ази, Европ, Америкийн бүх хүний Бурхан төдийгүй, бүхий л орчлон дахь цорын ганц Бурхан гэдэгтэй энэ нь адил билээ. Иймд Бурханы айлдвараас Түүний хүслийг эрж хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний мөртэй хөл нийлүүлцгээе! Бурхан бол үнэн, зам, амь билээ. Түүний үг, илрэлт зэрэгцэн оршдог бөгөөд Түүний зан чанар болон мөр хүн төрөлхтөнд цаг үргэлж нээлттэй байдаг. Хүндэт ах эгч нар аа, та нар эдгээр үгээс Бурханы илрэлтийг харж, шинэ эрин үе рүү алхахдаа Түүний мөрийг дагаж эхлэн, илрэлтийг нь хүлээдэг хүмүүст зориулан Бурханы бэлдсэн үзэсгэлэнтэй сайхан шинэ тэнгэр, газарт орж чадна гэж Би найдаж байна!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Өмнөх: 4. Бид Эзэнд олон жилийн турш итгэж, Түүний төлөө үргэлж шаргуу ажиллаж, эргэн ирэхийг нь сонор сэрэмжтэйгээр хүлээж байсан. Эзэний эргэн ирэлтийн тухай илчлэлийг бид хамгийн түрүүнд хүлээн авах ёстой гэдэгт бид итгэдэг. Эзэн Есүс эргэж ирсэн гэж одоо та нар гэрчилдэг атал яагаад бид энэ тухай илчлэл хүлээн авсангүй вэ? Бид илчлэл хүлээн аваагүй нь Эзэн эргэж ирээгүй гэдгийг нотолж байна. Бид ингэж бодох нь буруу гэж үү?

Дараах: 6. Бид Төгс Хүчит Бурханы үгээс олныг уншсан. Тэдгээр нь эрх мэдэл, хүч чадалтай, үнэхээр Бурханы дуу хоолой билээ. Гэсэн хэдий ч пастор, ахлагч нар Библид “Христийн нигүүлсэл рүү та нарыг дуудсан Түүнээс та нар ийм түргэн салж, өөр сайн мэдээ рүү эргэсэнд би гайхаж байна: Тэр бол өөр сайн мэдээ биш; харин та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулах зарим хүн байгаа. Харин бид эсвэл тэнгэрэлч ч гэсэн бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг” (Галат1:6–8). гэж бичсэн байдаг гэж хэлдэг. Пастор, ахлагч нар Паулын хэлсэн эдгээр үгийг дагаж, Төгс Хүчит Бурханд итгэх бидний итгэл Эзэн Есүсийн нэр болон Эзэн Есүсийн замаас төөрдөг гэж хэлдэг. Тэд биднийг өөр сайн мэдээнд итгэдэг, энэ бол урвалт, Эзэнээс урвасан урвалт гэж хэлдэг. Хэдийгээр бид тэдний хэлсэн зүйлийг буруу гэж мэдэрч байгаа ч чухам юу нь буруу гэдгийг баттай хэлж чадахгүй. Энэ талаар бидэнтэй нөхөрлөнө үү.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих