1. “Дорнын аянга” бол үнэн зам гэж та нар гэрчилдэг боловч ХКН болон шашны ертөнцийн ихэнх пастор, ахлагч Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, яллаж байгаа нь “Дорнын аянга” үнэн зам байх боломжгүй гэдгийг харуулж байна. Энэ талаарх бидний ойлголтод буруу зүйл байна уу?

Хариулт:

Олон хүн үнэн замыг судалж байхдаа ХКН болон шашны ертөнцийн олон пастор, ахлагчийн эсэргүүцэж, ялладаг зүйл үнэн зам байж таарахгүй гэж итгэдэг. Ийм үзэл, санаанд Бурханы үгэнд суурилсан зүйл байна уу? Эдгээр нь үнэн-зарчимтай нийцэж байна уу? Энэ хүмүүс үнэн замыг судлахдаа эдгээр үг нь үнэн мөн эсэх, чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг мөн эсэхийг харахын тулд үүнийг Эзэн Есүсийн үгэнд тулгуурлан судалдаг ч үгүй, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн зүйлийг сонсдог ч үгүй. Харин тэд ХКН болон шашны ертөнцийн пастор, ахлагч нарын үгийг анхаарч үздэг. Энэ нь инээдтэй биш гэж үү? ХКН бол сатанлаг дэглэм, Бурханыг эсэргүүцдэг чөтгөрүүд. Тэгвэл шашны ертөнцийн пастор, ахлагч нар юу вэ? Тэд бол фарисайчууд болон антихристүүд. ХКН болон шашны ертөнцийн пастор, ахлагч нар бол бүгд Бурханыг эсэргүүцдэг диавол, тэд бүгд Бурханд дайсагнасан хорон муу хүчин юм. Хэрэв хүмүүс ХКН болон шашны ертөнцийн пастор, ахлагч нарын диаволын үгийг үнэн замыг хэмжих стандарт болгон ашигладаг бол энэ нь тэднийг байж боломгүй тэнэг, туйлын ёрын муу болгох бус уу? Эзэн Есүс гарч ирж, ажиллаж эхлэх үед Иудейн шашны тэргүүн тахилч, хуулийн багш нар Түүнийг яллаж, Эзэн Есүсийг Мессиа биш хэмээж, бүр цаашлаад Түүнийг загалмайд цовдлохын тулд Ромын эрх мэдэлтнүүдтэй хамтрахыг оролдохдоо яаж байсныг санаарай. Тэдний үгийг сонсоод олон иудей Эзэн Есүсийг үгүйсгэж, яллаж эхэлсэн бөгөөд үр дүнд нь Тэр загалмайд цовдлуулж, харин тэд Бурханд хараагдаж, шийтгэгдсэн. Иудейчүүд ямар алдаа гаргасан бэ? Тэд сатанлаг дэглэм болон өндөр албан тушаалтай тэргүүн тахилч, хуулийн багш нарын үгийг сонсож, Эзэн Есүсийн илрэлт болон ажлыг үгүйсгэсэн. Тэд Эзэн Есүсийн илэрхийлсэн үгийг сонсож, Эзэн Есүсийн замыг судлаагүй, харин эрх мэдэл, өндөр албан тушаалтай завхрагсдын үгэнд тулгуурлан итгэж, ингэснээр хамгийн мунхаг, адгийн алдаа гаргасан. Өнөөдөр бид үнэн замыг шинжлэхдээ ХКН болон пастор, ахлагч нарын цуу яриа, диаволын үгэнд итгэж, тэгснээр тэдэнд мэхлэгдэж үнэн замыг судлахгүй байх нь мунхаг хэрэг бус уу? Энэ нь иудейчүүд тэргүүн тахилч, хуулийн багш нарт итгэж, Эзэн Есүсийг үгүйсгэн яллахдаа гаргасан алдаатай адил болно. Ингэх нь үнэхээр мунхаг, утгагүй зүйл болно.

ХКН бол шашингүй үзэлтэй улс төрийн нам, түүний үндэслэгч Маркс нь Сатанист байсан гэдгийг бид бүгд мэднэ. ХКН бүх хүн өөрт нь итгэж, дуулгавартай байж өөрийг нь аврагчаа хэмээн хараасай гэсэндээ бүх шашны итгэлийг устгахыг уриалдаг. Маркс ч бас Бурханыг эсэргүүцдэг ийм жинхэнэ чөтгөр байсан; тэр коммунист намын үндэслэгч, их багш байсан бөгөөд гишүүд нь нас барах үедээ Маркс руу эргэн очно. ХКН төрийн эрхэнд гарснаасаа хойш Бурханыг ил тодоор үгүйсгэж, яллаж, гүтгэсэн… Ялангуяа, эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан Хятадад гарч ирж, ажилласнаас хойш ХКН Христийг мөрдөж мөшгөхдөө улам улайрах болсон. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулганыг үгүй хийхийг оролдохдоо Төгс Хүчит Бурханы Христийн итгэгчдийг зэрлэгээр хавчин, мөшгөж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг яллаж, гутаах бүх төрлийн цуу яриа зохиодог. Энэхүү баримтууд нь ХКН бол үнэнийг хамгийн ихээр жигшиж, Бурханыг хамгийн ихээр эсэргүүцдэг ёрын муу сатанлаг дэглэм гэдгийг баталдаг! Тиймээс ХКН Төгс Хүчит Бурханы ажлыг улангасан эсэргүүцэж, яллаж, таягдан хаях гэж оролдох тусам Төгс Хүчит Бурханы ажил бол үнэн мөн, энэ бол бодитой, хүнийг ариусгаж, аврах бүрэн чадалтай гэдэг нь улам ихээр батлагддаг. Шашны ертөнцийн пастор, ахлагч нарыг харцгаая: Тэд ямар ёрын мууг үйлдсэн бэ? Тэд Бурханы ажилд хэрхэн хандсан бэ? Тэд ХКН-ын талд зогсож, ХКН-ыг асар ихээр дэмждэг; тэд Бурханы ажлыг эсэргүүцэж, яллаж, гутаахад, мөн Төгс Хүчит Бурханыг гэрчилдэг хүмүүсийг баривчилж, мөшгөхөд ХКН-тай хамтран ажиллахаар чадах бүхнээ хийж, тоо томшгүй олон муу үйл үйлдсэн. Шашны ертөнцийн удирдагч нар Иудейн шашны удирдагч нарын адил Христийг эсэргүүцэж, ялладаг гол гэмтнүүд, тэд бол үнэнийг жигшиж, Бурханыг эсэргүүцдэг антихристүүд гэдэг нь үүгээр батлагддаг! Өнөөдөр ч гэсэн шашны ертөнцийн олон хүн шашны ертөнцийн удирдагч нарын ёрын муу төрхийг харахгүй, тэдэнд мэхлэгдэж, захирагдсаар байгаа. Тэд үнэхээр мунхаг, мэдлэггүй; тэд үхлийн ирмэг дээр байгаа бөгөөд үүнийгээ ч мэддэггүй.

Тэгэхээр бид чухамдаа үнэн зам, худал зам хоёрыг хэрхэн ялгах вэ? Үүнийг Бурханы үг дээр тулгуурлан хийх ёстой; ХКН-ын чөтгөрүүд болон шашны ертөнцийн пастор, ахлагч нарын диаволын үгэнд тулгуурлан хийх ёсгүй. Энэ нь Бурханд итгэдэг хүмүүст байх учиртай хамгийн наад захын эрүүл ухаан юм. Үнэн зам, худал зам хоёрыг хэрхэн ялгах тухайд Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Ийм зүйлийг судалж шинжлэх нь хэцүү биш боловч бид дор бүрнээ энэ нэг үнэнийг мэдэх шаардлагатай байдаг: Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Төгс Хүчит Бурханы үг үнэн замыг судлах зарчмыг маш тодорхой илэрхийлдэг. Төгс Хүчит Бурханы ажил үнэн зам мөн эсэхийг тодорхойлохдоо Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг үнэн мөн эсэх, Бурханы дуу хоолой мөн эсэхийг харах нь хамгийн гол юм. Энэ бол хамгийн чухал, хамгийн суурь зүйл. Хэрэв хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг үнэн, Бурханы дуу хоолой мөн гэдгийг таньж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч чаддаг бол тэд Эзэнийг угтдаг, Бурханы өмнө өргөгддөг ухаалаг охид юм; хэрэв тэд ХКН болон шашны ертөнцийн пастор, ахлагч нарын үгэнд тууштай итгэж, Бурханы дуу хоолойг сонсоход анхаарахгүй, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж, эрж хайх ч үгүй бол тэд эцэст нь Бурханд орхигдож, таягдуулан, гамшигт шидэгдэн, гашуудан уйлж, шүдээ хавирах мунхаг охид!

Өмнөх: 2. Саяхан би Төгс Хүчит Бурханы олон үгийг уншаад тэдгээрт хүч чадал, эрх мэдлийн аль аль нь байгааг олж мэдсэн. Түүний айлдвар бүхэн үнэн, Бурханы дуу хоолой үнэхээр мөн бөгөөд Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс билээ. Гэхдээ миний ойлгохгүй байгаа нэг зүйл бий. Эргэж ирсэн Эзэн Есүсийн дүр эсгэж байгаа зарим нэг хүн одоо байдаг, тэд ч гэсэн үг хэлдэг. Тэдний зарим үгийг ном болгосон бөгөөд олон хүн мэхлэгдэж, тэднийг дагасан. Хуурамч христийн үг үнэндээ юу болохыг бид яаж хэлж чадах вэ?

Дараах: 2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс, Тэр үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг гүйцэтгэж байгаа гэж та нар гэрчилдэг. Хэдийгээр гэрчилж буй зүйл чинь Библитэй нийцэж байгаа ч манай чуулганы олон хүн үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Үнэн зам байхын тулд олон хүн хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд цөөн хүний хүлээн зөвшөөрдөг зүйл хуурамч зам гэдэгт бид итгэдэг. Бид итгэж эхлэхээсээ өмнө манай чуулганы олон хүн үүнийг хүлээн зөвшөөрөх хүртэл хүлээх болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих