2. Саяхан би Төгс Хүчит Бурханы олон үгийг уншаад тэдгээрт хүч чадал, эрх мэдлийн аль аль нь байгааг олж мэдсэн. Түүний айлдвар бүхэн үнэн, Бурханы дуу хоолой үнэхээр мөн бөгөөд Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс билээ. Гэхдээ миний ойлгохгүй байгаа нэг зүйл бий. Эргэж ирсэн Эзэн Есүсийн дүр эсгэж байгаа зарим нэг хүн одоо байдаг, тэд ч гэсэн үг хэлдэг. Тэдний зарим үгийг ном болгосон бөгөөд олон хүн мэхлэгдэж, тэднийг дагасан. Хуурамч христийн үг үнэндээ юу болохыг бид яаж хэлж чадах вэ?

Холбогдох Бурханы үг:

Ийм зүйлийг судалж шинжлэх нь хэцүү биш боловч бид дор бүрнээ энэ нэг үнэнийг мэдэх шаардлагатай байдаг: Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр хүний хүрэх боломжгүй Бурханы мөн чанар болон Бурханы зан чанарыг, мөн ажлаа хийх мэргэн ухааныг эзэмшсэн байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж хэлдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг мэдэрч туулдаг бүх хүнд нэг баримт ойлгомжтой байдаг: Бурхан ажлын шинэ үе шатыг хийх бүрд Сатан болон муу ёрын бүх сүнс Түүний мөрийг шил даран дагаж, хүмүүсийг мэхлэхийн тулд Түүний ажлыг дуурайж, хуурамчаар үйлддэг. Эзэн Есүс өвдсөнийг эмчилж, чөтгөрүүдийг таягдан хаях үед Сатан болон муу ёрын сүнснүүд өвдсөнийг эдгээж, чөтгөрүүдийг таягдан хаядаг; Ариун Сүнс хүнд хэл яриа бэлэглэх үед муу ёрын сүнснүүд мөн л хэний ч ойлгохгүй “хэлээр” хүмүүсийг ярьдаг болгосон. Сатан болон муу ёрын сүнснүүд жишээ нь хүмүүсийг мэхлэхийн тулд зарим нэг ер бусын зүйлийг үзүүлж хүмүүсийн хэрэгцээнд нийцэх бүх төрлийн зүйлийг хийж чаддаг хэдий ч Сатан болон муу ёрын сүнснүүдэд үнэн байхгүй учраас хүмүүст хэзээ ч үнэнийг өгч чадахгүй бөгөөд үүгээр жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийн хоорондын ялгааг хэлэх боломжтой.

Эцсийн өдрүүдэд Бурхан ажиллахаар махбод болсноос хойш даруу, нуугдмал байгаад удсан; Христийн үг оргилдоо хүрч, хүмүүсийг байлдан дагуулах үед л Ариун Сүнс Түүнийг гэрчилдэг. Христ хэзээ ч бусдын өмнө Өөрийгөө Христ гэж хэлээгүй. Тэр Христийн байр сууринаас хэзээ ч хүмүүст сургаал айлдаж байгаагүй, мөн Өөрийгөө хүлээн авч, зөвшөөр гэж бас хүчилдэггүй; Тэр гагцхүү даруу, нуугдмал байж, үнэнийг илэрхийлж, аминд нь хэрэгтэй зүйлээр хүмүүсийг хангаж, амь зан чанарыг нь өөрчилдөг. Христ хэзээ ч онгирч, гайхуулдаггүй; Тэр хэзээд даруу, нуугдмал байж ирсэн. Үүнтэй ямар ч бүтээгдсэн зүйлийг харьцуулах боломжгүй. Христ хүмүүсийг Өөртөө дуулгавартай байлгаж, Өөрийгөө дагадаг болгохын тулд байр суурь, ялгамж чанараа хэзээ ч ашиглаагүй. Харин ч Тэр хүмүүсийг шүүж, гэсгээж, аврахын тулд үнэнийг илэрхийлдэг, ингэснээрээ Бурханыг таньж, Бурханд дуулгавартай байж, Бурханаар авагдахад нь хүмүүст тусалдаг—энэ нь Бурхан хэчнээн сүрлэг, ариун гэдгийг харуулдаг. Гэтэл тоо томшгүй олон хуурамч Христ болон муу ёрын сүнснүүд харин эсрэгээрээ өөрсдийгөө Христ гэж байнга гэрчилж, тэр ч байтугай тэднийг сонсдоггүй хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэж хэлдэг. Хүмүүсийг өөртэйгөө ирж уулзуулахын тулд тэд онгирч, гайхуулахад чадах бүхнээ хийх юм уу өөрийгөө магтаж, эсвэл хүмүүсийг мэхлэхийн тулд зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлж ч магад. Хүмүүс мэхлэгдэх үед нь үнэнийг нөхөрлөж, энэ мэхлэлтийг шийдвэрлэх хүн байхгүй бол тэд унадаг. Үүний маш олон жишээ бий. Хуурамч Христүүд үнэн, зам, амь биш, зам зааж өгдөггүй учраас тэднийг дагадаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт шившигтэй байдалд орно. Тиймээс жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг ялгахдаа зөвхөн Христ л үнэн, зам, амь гэдгийг таних нь хамгийн чухал. Зөвхөн Христ үнэнийг илэрхийлж чадна; хуурамч Христүүд нь тоо томшгүй олон муу ёрын сүнс учраас үнэн огт байдаггүй бөгөөд хэчнээн ихийг хэлж, хэчнээн ч ном бичсэн байсан, аль нь ч үнэнийг агуулдаггүй—энэ бол маргаангүй. Түүгээр ч барахгүй, Христийг дагадаг хүмүүсийн хувьд үнэний ойлголт нь улам тодорхой, зам нь илүү гэгээлэг болдог нь Христ л хүмүүсийг аварч чадна, Христ бол үнэн мөн гэдгийг баталдаг. Хуурамч Христүүд ердөө л үнэнийг гуйвуулсан цөөн хэдэн дуураймал үг, зүйлийг л ярьж чаддаг. Тэдэнд үнэн байхгүй, тэд хүмүүст зөвхөн харанхуй, гамшиг, муу ёрын сүнснүүдийн ажлыг авчирдаг. Хуурамч Христүүдийг дагадаг хүмүүс ерөөс аврагдахгүй; тэд устгагдах хүртлээ Сатанд улам гүнзгий завхруулагдаж, улам илүү хөшүүн, мунхаг болно. Хуурамч Христүүдийг дагадаг хүмүүс далайн дээрэмчдийн хөлөг онгоцонд сууж, өөрсдийгөө усанд замхруулахаар илгээж байгаа сохор хүмүүстэй адил!

Дээрхийн нөхөрлөл

Махбод болсон жинхэнэ Бурхан нь гарцаагүй Бурханы илэрхийлэмж болон мөн чанартай байдаг. Хэрэв хэн нэгэн өөрийгөө Христ, махбод болсон Бурхан гэж мэтгэвэл тэд чухамдаа Христ мөн эсэх, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тогтоохын тулд ажил, үгийнхээ гол чанар, илчилж байгаа зан чанараа бидэнд шалгуул. Энэ хэдэн талаас нь ялган таньснаар бид зөв хариултыг олно; бид энэ талуудаас нь ялган танихгүй бол амархан мэхлэгдэнэ. Тэгэхээр бид ялгааг нь яаж нарийн хэлэх вэ? Эхлээд ажлын талаас нь ялган таньж болно. Хэрэв энэ нь Бурханы ажил бол Бурханы үг, Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы зөвт зан чанарыг илэрхийлж чадна. Хэрэв энэ нь хүний ажил бол хүнд юу байгаа, хүн юу болох, хүний туршлага, мэдлэгийн талаар л ярьж чадна; Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы ажлын талаар, мөн Бурхан хүнээс юу хүсдэг, Түүний зан чанарын тухай байтугай Бурханы удирдлагын төлөвлөгөө, Түүний ажлын нууцыг ч ярьж чадахгүй. Энэ бол аливааг ажлын өнцгөөс харж байгаа хэрэг юм. Хоёрдугаарт хэлдэг зүйлийнх нь талаас ялган таньж болно. Хүний үг болон Бурханы үгийн хооронд нэг гол ялгаа бий: Бурханы үг Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлдэг бол хүний үг хүнд юу байгаа, хүн юу болохыг илэрхийлдэг; Бурханы үг нь Бурханы зан чанарыг илэрхийлдэг бол хүний үг нь хүний хүн чанарыг илэрхийлдэг; Бурханы бүх үг үнэн бол хүний үг үнэнд хамаардаггүй. Энэ бол үгэн дээр суурилсан ялгаа юм. Гуравдугаарт тэдгээрийг зан чанарын талаас нь ялган таньж болно. Бурханы ажил Бурханы зан чанарыг илэрхийлж чаддаг бол хүний ажил Бурханы зан чанарыг илэрхийлж чадахгүй, зөвхөн хүний зан авирыг гаргадаг. Тэгвэл хүний зан авир юу агуулдаг вэ? Тэнд зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн байдаг уу? Үнэн байдаг уу? Хүний зан авир Бурханд юу байдаг, Тэр юу болохын ямар ч шинж тэмдэг харуулдаггүй учраас хүний ажил нь Бурханы зан авиртай ямар ч холбоогүй. Бурхан, хүн хоёрын үг, ажлыг ялгах эдгээр талуудыг ашигласнаар хэн нь махбод болсон Бурхан, хэн нь биш болохыг тогтоох боломжтой болно. Хэрэв хүмүүс ялгааг нь хэлж чадахгүй бол хуурамч Христэд мэхлэгдэхэд амархан болдог.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл

Хүмүүсийг хуурахын тулд Христийг дуурайж ярьдаг хэн боловч хуурамч Христ билээ. Бүх хуурамч Христ муу сүнсэнд эзэмдүүлсэн бөгөөд хууран мэхлэгчид юм. Хүмүүсийг хуурахын тулд байнга ярьж байгаа хуурамч Христийг чи хэрхэн ялган таньж болох вэ? Хэрэв чи тэдний зарим үгийг цухасхан харвал, магадгүй толгойгоо маажиж, муу сүнс үнэндээ юу хийх санаатай байгааг сайн ойлгож чадахгүй байх. Хэрэв чи энэ муу сүнсийг үргэлжлүүлэн ажиглаж, хэлсэн бүх зүйлийг нь бүхэлд нь ялган танивал, тэд чухамдаа юу болох, юу хийж байгаа, үнэндээ юу хэлээд байгаа, хүмүүст юу хийхээр хуйвалдаж байгаа, хүмүүст ямар замыг санал болгож байгааг олж харахад тун амархан болно; эдгээр зүйлсийг ялгаж танихад хялбар болно. Муу сүнснүүдийн үгэнд үндсэндээ нэг л янзын онцлог шинж байгааг бид харж болно. Тэд Бурханы үг, илэрхийллийг дуурайж л чадна; Бурханы үгийн мөн чанар тэдэнд байхгүй. Бурханы үг нь утга, зорилготой байдаг. Бурханы айлдварын эцсийн зорилго, үр нөлөө нь маш тодорхой бөгөөд Түүний үгэнд эрх мэдэл, хүч чадал байгаа, тэдгээр нь хүний зүрх сэтгэлд хүрч, сэтгэлийг нь хөдөлгөж чаддаг болохыг хүмүүс харж чадна. Харин муу сүнснүүд болон Сатаны үгэнд утга ч тэр, үр нөлөө ч байхгүй–тэдгээр нь тогтоол устай цөөрөм адил, уншаад хүмүүс зүрх сэтгэлдээ дүнсгэр байдлыг мэдэрдэг. Хүмүүс тэдгээрээс юу ч олж авахгүй. Тиймээс, бүх төрлийн муу сүнс бүхэлдээ үнэнээр дутагдаж, дотроо гарцаагүй бүрхэг, харанхуй байдаг. Тэдний үг хүмүүст гэрэл гэгээ авчрахгүй, дагах ёстой замыг нь үзүүлж чадахгүй. Муу сүнснүүд зорилгоо болон юунд хүрэх гэж оролдоод байгаагаа тодорхой хэлж чаддаггүй; үнэний мөн чанар эсвэл уг үндэстэй холбоотой ямар ч зүйлийг дурддаггүй. Огтхон ч тэгдэггүй. Хүмүүсийн ойлгож, олж авах ёстой юуг ч муу сүнснүүдийн үгээс олох боломжгүй. Тиймээс, муу сүнснүүдийн үг хүмүүсийг хуурч, дотоод сэтгэлд нь бүрхэг, түнэр харанхуй, сөрөг байдал, цөхрөл гутралыг л авчирч чадна. Тэдгээр нь хүмүүсийг ямар ч тэжээлээр огт хангаж чадахгүй. Үүнээс бид муу сүнснүүдийн уг чанар мөн чанар нь ёрын муу, харанхуйнх бөгөөд эрч хүч байхгүй, харин ч үхэл нэвширтэл үнэртэж байгааг харж болно. Тэдгээр нь үнэхээр хараагдах ёстой сөрөг зүйл юм. Үг ярианд нь үнэн огтхон ч байдаггүй; энэ бол хүмүүст үхсэн ялаа идсэн мэт дур гутаж, жигшил төрөхөд хүргэдэг бүхэлдээ ямар ч утгагүй, диаволлог яриа юм. Хэрэв хүмүүс үнэнийг эрэлхийлдэг агаад Бурханы үгийг ухаж ойлгох хэв чанартай бол, муу ёрын сүнснүүдийн үгийг уншмагцаа л ялган таньж чадна. Сүнслэг асуудлуудыг ойлгодоггүй, Бурханы үгийг ухаж ойлгох чадваргүй хүмүүс муу сүнснүүдийн диаволлог үгэнд хууртагдах нь гарцаагүй. Ариун Сүнсний гэгээрүүлж, гэрэлтүүлсэн, Бурханы үгийн талаар ойлголттой, зарим үнэнийг ойлгодог бүх хүн мэдээжийн хэрэг муу сүнснүүдийн диаволлог үгийг ялган таньж чадна. Тэд муу сүнснүүдийн хэлсэн ямар ч үгнээс үнэн, Бурханд юу байгаа, Бурхан юу болох, өчүүхэн ч гэсэн эрх мэдэл, хүч чадал муу сүнснүүдэд огт байхгүй болохыг олж харж чадна. Бурханы үгтэй харьцуулбал, энэ ялгаа нь тэнгэр, газар шиг ялгаа юм.

Ажлын зохицуулалт

Өмнөх: 1. Одоогийн байдлаар дэлхий даяар янз бүрийн шашны нийгэмд хуурамч христ хууран мэхэлсэн хэд хэдэн тохиолдол байна. Энэхүү хууран мэхлэлтийг үнэн хэрэгтээ юу болохыг нь олж харж чадаагүй олон хүн эдгээр хуурамч христийг дагаж, ийнхүү Эзэн Есүсийн зөгнөлийг биелүүлэв: “Тэр үед хэн нэгэн хүн та нарт, ‘Хараач, Христ энд байна’; эсвэл ‘Христ тэнд байна’ гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно(Матай 24:23–24). Тиймээс Эзэний ирэлт гэж гэрчлэгдсэн хүн бол эргэлзээгүй хуурамч христ гэдэгт бид итгэдэг бөгөөд тэднийг эрж хайж, судлах шаардлагагүй. Бид үүнд итгэх нь буруу гэж үү?

Дараах: 1. “Дорнын аянга” бол үнэн зам гэж та нар гэрчилдэг боловч ХКН болон шашны ертөнцийн ихэнх пастор, ахлагч Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, яллаж байгаа нь “Дорнын аянга” үнэн зам байх боломжгүй гэдгийг харуулж байна. Энэ талаарх бидний ойлголтод буруу зүйл байна уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих