2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс, Тэр үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг гүйцэтгэж байгаа гэж та нар гэрчилдэг. Хэдийгээр гэрчилж буй зүйл чинь Библитэй нийцэж байгаа ч манай чуулганы олон хүн үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Үнэн зам байхын тулд олон хүн хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд цөөн хүний хүлээн зөвшөөрдөг зүйл хуурамч зам гэдэгт бид итгэдэг. Бид итгэж эхлэхээсээ өмнө манай чуулганы олон хүн үүнийг хүлээн зөвшөөрөх хүртэл хүлээх болно.

Хариулт:

Ихэнх хүн ямар нэгэн зүйл үнэн зам уу аль эсвэл худал зам уу гэдгийг хэр олон хүн хүлээн зөвшөөрч байгаа дээр тулгуурладаг бөгөөд хэрэв олон хүн хүлээн зөвшөөрч байвал үнэн зам, цөөн хүн байвал худал зам гэж итгэдэг. Ийм үзэл бодол нь үнэнтэй нийцэх үү? Үүнд Бурханы үгэнд үндэслэсэн зүйл байна уу? Бурхан үерээр дэлхийг сүйрүүлсэн үеийг эргэн санаарай: Ноа л зөвхөн Бурханы үгэнд итгэж, Бурханы заасны дагуу бүхээг барихын сацуу замыг номлож байсан. Гэтэл 120 жилийн дараа түүний номлосон зүйлд нэг ч хүн итгэж, хүлээн аваагүй бөгөөд эцэст нь бүхээгт суусан хүмүүс нь Ноагийн гэр бүлийн найман гишүүн л байсан бол бусад бүх хүн үерт живсэн. Тэгэхээр чи Ноа үнэн замыг номлоогүй гэж хэлж чадах уу? Одоо Эзэн Есүс гарч ирж, Нигүүлслийн эрин үед ажлаа гүйцэтгэсэн үеийг эргэн санаарай: Эзэн Есүсийг хүлээн авсан маш цөөн хүнээс бусад бүх Иудейн шашинтан Эзэн Есүсийг яллан, эсэргүүцэж, эцэст нь Ромын эрх мэдэлтнүүдтэй хамтран Түүнийг загалмайд цовдолсон. Үүнээс болоод чи Эзэн Есүсийн айлдвар болон ажил үнэн зам байгаагүй гэж хэлж болох уу? Аливааг ингэж хэмжих нь үнэхээр хөгийн санагдахгүй байна уу? Өнгөрсөн үеүд дэх Бурханы ажил нь завхарсан хүн төрөлхтөн ёрын мууг шүтэж, үнэнийг жигших хэмжээнд үнэхээр гүн завхарсан байсныг батална; үнэн зам хүмүүсийн дунд гарч ирэхэд маш цөөн хүн л үүнд дуулгавартай байж, хүлээн авч, ихэнх нь үгүйсгэж, хаядаг. Эзэн Есүсийн хэлсэнчлэн “Энэ бол ёрын муу үеийнхэн(Лук 11:29). Иохан 1-н 5:19-д хэлсэнчлэн, “Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг.” Тиймээс үнэн замыг заавал олон хүн хүлээн авна гэж үгүй бөгөөд ихэнх хүний хүлээн зөвшөөрсөн зүйл заавал зөв, заавал үнэн байна гэж үгүй. Үнэндээ ихэнх хүний тодорхойлсон зүйл хүний үзэл, төсөөлөлд хамаардаг бөгөөд үнэн болоод баримтад нийцэхгүй. Замыг үнэн зам мөн эсэхийг хэр олон хүн хүлээн зөвшөөрч байгаад тулгуурлан хэмжих нь үнэхээр утгагүй, инээдтэй хэрэг. Библийн олон хэсэгт Бурхан хүнээс тоо бус чанарыг хүсдэг гэж хэлдэг. Тухайлбал, Матай 22:14-т ингэж хэлдэг: “Учир нь олон хүн дуудагдсан ч цөөхөн нь сонгогдсон.” Матай 7:13-14-т: “Давчуу хаалгаар ор: учир нь сүйрэл рүү хөтөлдөг хаалга нь өргөн, зам нь уужим байдаг бөгөөд түүгээр ордог хүн олон байдаг. Амь руу хөтөлдөг хаалга нь давчуу, зам нь нарийн байдаг учраас үүнийг олдог хүн цөөхөн байдаг.” Зехариа 13:8-д “Энэ нь бүх газарт тохиолдоно гэж Ехова хэлээд, ‘Үүний доторх хоёр хэсэг таслагдаж, сүйрнэ; харин гурав дахь нь тэндээ үлдэнэ” гэж хэлдэг. Эдгээр эшлэл нь бидэнд маш цөөн хүн л үнэн замыг олж чадах бөгөөд цөөхөн нь л үлдэнэ гэдгийг харуулдаг. Бидний итгэдэг шиг үнэн зам мөн л бол олон хүн хүлээн авна гэсэн үг биш; тэгж бодох нь үнэн болон Бурханы ажлын баримттай нийцэхгүй, хүний төсөөлөл төдий зүйл юм. Бурхан Өөрөө үнэн, зам, амь бөгөөд Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Нэг ч хүн Түүнд итгэж, Түүнийг хүлээн авч, дагахгүй байсан ч гэсэн Түүний ажил болон үг үнэн зам байсаар байна, үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн тэжээл бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн болон хүн төрөлхтөнд өгөх тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай).

Замыг хүлээн авч байгаа хүний тоо нь үнэн эсвэл худал зам гэдгийг хэмжих үзүүлэлт байж чадахгүй юм бол бид чухамдаа үүнийг яаж хэмжих ёстой вэ? Хамгийн гол нь энэ нь үнэний илэрхийллийг агуулсан эсэх, Бурханы дуу хоолой мөн эсэхийг харах хэрэгтэй. Хэрэв энэ нь Бурханы айлдвар, үнэний илэрхийлэл мөн бол үүнийг хэр олон хүн хүлээн авах нь хамаагүй, ганцхан хүн хүлээн авсан ч гэсэн энэ бол үнэн, үнэн зам билээ. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ажиллахаар ирсэн үеийг эргэн санаарай: Петр, Иохан, Матай, Натанаэль болон бусад нь бүгд Эзэн Есүсийн номлосон зүйлээс Бурханы дуу хоолойг таньсан учраас Түүнийг дагасан; тэд Эзэн Есүсийг тухайн үед хэр олон хүн хүлээн авч, дагаж байна гэдэг дээр тулгуурлан тийнхүү үйлдээгүй. Үүний адилаар өнөөдөр үнэн зам, худал зам хоёрыг Бурханы ажил болон үгийн дагуу ялгах ёстой. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, “Үнэн замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Энэ замд Ариун Сүнсний ажил бий эсэх, эдгээр үг нь үнэний илэрхийлэл мөн эсэх, хэнийг гэрчилдэг болох, мөн энэ нь чамд юу авчирч чадах вэ гэдгийг чи харах учиртай. Үнэн зам, хуурамч зам хоёрыг ялгаж салгахад үндсэн мэдлэгийн хэд хэдэн тал шаардлагатай ба үүнээс хамгийн гол нь Ариун Сүнсний ажил бий эсэхийг харах явдал юм. Учир нь, Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх хүний итгэл ч гэсэн энэхүү махбод нь Бурханы Сүнсний биелэл гэдгээс үүдэлтэй, өөрөөр хэлбэл, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл билээ. Сүнс, махбод хоёр хоорондоо ялгаатай боловч энэхүү махбод нь Сүнснээс ирдэг агаад махбод болсон Үг учраас хүний итгэж байгаа зүйл бас л Бурханы төрөлх мөн чанар юм. Тэгэхээр, үнэн зам мөн эсэхийг ялгахдаа чи юун түрүүнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг харж, дараа нь энэ замд үнэн байгаа эсэхийг харах ёстой. Үнэн бол хэвийн хүн чанарын амь зан чанар, өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг анх бүтээх үедээ хүнд тавьсан шаардлага буюу бүх хэвийн хүн чанар юм (үүнд хүний эрүүл ухаан, мэдлэг, мэргэн ухаан, хүн байхын үндсэн мэдлэг багтана). Ѳөрөөр хэлбэл, энэ зам хүнийг хэвийн хүн чанарын амьдрал руу хөтөлж чадах эсэх, ярьсан үнэн нь хэвийн хүн чанарын бодит байдлын дагуу шаардлагатай эсэх, энэ үнэн нь бодитой, жинхэнэ эсэх, цагаа олсон эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг хэвийн, бодит туршлага руу аваачиж чадна; түүнчлэн хүн улам хэвийн болж, хүний эрүүл ухаан улам бүрэн төгс болж, хүний махан бие дэх амьдрал болон сүнслэг амьдрал улам эмх цэгцтэй болж, хүний мэдрэмж улам хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Бас нэгэн өөр зарчим байдаг нь, хүний Бурханы талаарх мэдлэг нь өсөн нэмэгддэг эсэх, тийм ажил болон үнэнийг туулах нь хүний дотор Бурханыг хайрлах хайрыг бадрааж, Бурхантай улам ойртуулж чаддаг эсэх юм. Үүнээс энэхүү зам нь үнэн зам мөн эсэхийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам ер бусын биш, бодит эсэх, мөн энэ нь хүний амийг хангаж чаддаг эсэх юм. Эдгээр зарчимд нийцэж байвал энэ замыг үнэн зам хэмээн дүгнэж болноҮг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна.

Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдагҮг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг.

Төгс Хүчит Бурханы үгэнд үнэн замыг эрж хайх зарчмыг тодорхой өгүүлсэн байдаг. Аливаа зүйлийг Бурханы ажил мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг тодорхойлохдоо хамгийн гол нь энэ нь Ариун Сүнсний ажил болоод үнэний илэрхийллийг агуулдаг эсэх, хүмүүсийн амийг хангаж чадах эсэх, энэ замыг хүлээн авсны дараа хүмүүсийн хүн чанар, эрүүл ухаан нь улам бүр хэвийн болж байгаа эсэх, Бурханы тухай мэдлэг нь өсөж байгаа эсэхийг харах явдал юм. Эдгээр нь замыг үнэн зам уу, худал зам уу гэдгийг дэнслэх жишиг юм. Төгс Хүчит Бурханы ажил чухамдаа үнэн зам мөн эсэхийг тодорхойлохдоо бид Төгс Хүчит Бурханы ажил болон үг нь Ариун Сүнсний ажил мөн эсэхийг харж, Төгс Хүчит Бурханы үг нь үнэний илэрхийлэл мөн эсэх, Бурханы дуу хоолой мөн эсэхийг сонсох ёстой. Мөн Төгс Хүчит Бурханы үгийг дагадаг хүмүүс Сатаныг ялан дийлж байгаа гэрчлэл хийдэг эсэх, тэдний амь зан чанарт өөрчлөлт гарсан эсэх, тэд Бурханы зөвт зан чанарыг мэддэг эсэх, Бурханаас эмээж, дуулгавартай байдаг эсэхийг харснаар Төгс Хүчит Бурханы ажил нь үнэн зам мөн эсэхийг тодорхойлж болно. Хэрэв хүмүүс хэр олон хүн хүлээн авч байгаа дээр тулгуурлан үнэн зам мөн эсэхийг тодорхойлдог бол, хэрэв тэд олныг сохроор дагаж, Бурханы дуу хоолойг сонсоход анхаардаггүй, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж, хүлээн авахаас татгалздаг бол тэд туйлын мунхаг, мэдлэггүй байна. Ийм хүмүүс эцэстээ Эзэн ирэх үед өргөгдөх боломжоо алдаж, гагцхүү агуу гамшигт шидэгдэн, таягдуулж, ингэснээр Библийн дараах үг биелнэ: “Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан(Хосеа 4:6). ба “Мунхгууд ухаан дутсанаас болж үхдэг” (Сургаалт үгс 10:21).

Өмнөх: 1. “Дорнын аянга” бол үнэн зам гэж та нар гэрчилдэг боловч ХКН болон шашны ертөнцийн ихэнх пастор, ахлагч Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, яллаж байгаа нь “Дорнын аянга” үнэн зам байх боломжгүй гэдгийг харуулж байна. Энэ талаарх бидний ойлголтод буруу зүйл байна уу?

Дараах: 3. Эзэн Есүс биднийг золин аварч, бидний нүглийг өршөөж чаддаг учраас Эзэн Есүсийн ажил бол үнэн зам гэдэгт бид итгэлтэй байдаг. Тэгэхээр “Дорнын аянга” бол үнэн зам гэдэг гэрчлэлийг чинь батлах ямар нотлох баримт байна вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих