1. Библид Паул “Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаас гадуур эрх мэдэл байхгүй” (Ром 13:1). “Бурханы чуулганыг тэжээлгэхээр Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөрсдөдөө болон бүх сүрэгт анхаарал хандуул” (Үйлс 20:28) гэж хэлсэн. Шашны ертөнцийн ихэнх хүн итгэлдээ пастор, ахлагч нарыг Эзэн томилдог, тэд чуулган дотор Эзэнд үйлчилдэг гэсэн Паулын үгээр явдаг. Пастор, ахлагч нарыг сонсож, дуулгавартай байдаг хүмүүс Эзэнд дуулгавартай байж, дагадаг бөгөөд пасторуудын үгийг сонсоно гэдэг нь Эзэний үгийг сонсох гэж тэд итгэдэг. Энэ нь Эзэний хүсэлд нийцэж байна уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Бид хүнээс илүү Бурханд дуулгавартай байх ёстой” (Үйлс 5:29).

Холбогдох Бурханы үг:

Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм

Урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт найддаг. Хэрэв тэд юу ч номлож чаддаггүй байсан бол хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд эдгээрийг ашиглан хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хууран мэхэлдэг. Тэр хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах үедээ зарим нь: “Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой” гэцгээдэг. Тэдний Бурханд итгэх итгэлийн зуучлагч нь хүн байдаг; тэр нь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн авахад нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу? Ийм хүмүүс нь Паултай адил төрлийнх юм…

Урьд нь, Бурханд итгэгчид хүнийг дагадаг байсан байж магадгүй, эсвэл Бурханы хүслийг хангаагүй байж магадгүй; харин сүүлчийн энэ үе шатанд тэд Бурханы өмнө очсон байх болно. Хэрэв чи ажлын энэ үе шатыг туулсан суурьтай мөртөө хүнийг дагасаар байвал уучлагдах аргагүй бөгөөд яг л Паул шиг төгсөнө.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрэлхийлдэг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй… “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханд захирагдаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл бишрэн шүтэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь орон зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг, ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг

Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх нөлөө бүхий урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч, хагас дутуу л итгэж байдаг; тэд зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулах чадваргүй, амаараа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах тухай ярих боловч харц нь агуу пастор, багш нар дээр төвлөрч, Христийг зэрвэс ч хардаггүй. Зүрх сэтгэл нь нэр төр, эд баялаг, яруу алдрыг анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай, ийм эгэл жирийн хүн, хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хэн ч биш хүн Бурханы сонгосон хүмүүс байх боломжгүй гэж тэд боддог. Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвонгоороо эргэж, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд үздэг. Хэрэв Бурхан энэхүү хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл сэвтүүлсэн байдаг; тэд үл итгээд ч зогсохгүй, зүгээр л утгагүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг, зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүндэтгэдэг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхон ч тоодоггүй; тэд ердөө л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчид юм.

Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг эрж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх зохисгүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй.

Ямар ч байсан, үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс хэр их урваж байгаагаа чи одоо олж тогтоов уу? Би чамд ингэж захья: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй; хоёрдмол сэтгэлээр, хайнга бүү бай. Бурхан бол дэлхий ертөнцөд ч, хэн нэг хүнд ч биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд үнэнч агаад итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?

Бурханд хэчнээн хүн итгэдэг ч бай хамаагүй, Бурхан тэдний итгэлийг шашин юм уу бүлгийн хүмүүсийн итгэл хэмээн тодорхойлмогцоо аврагдаж чадахгүй гэдгийг нь аль хэдийн тогтоосон байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Бурханы ажил болон удирдамжгүй, Түүнийг огт шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс хэнийг шүтдэг вэ? Хэнийг дагадаг вэ? Тэд хүнийг хэлбэр төдий, нэр төдий дагадаг боловч мөн чанартаа хэнийг дагадаг вэ? Тэд сэтгэлийнхээ угт Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч үнэн хэрэгтээ хүний ов мэх, зохицуулалт, хяналтад орсон байдаг. Тэд диавол Сатаныг дагадаг; тэд Бурханд дайсагнагч, Бурханы дайсан болох хүчнийг дагадаг. Бурхан ийм бүлэг хүмүүсийг аврах уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Тэд гэмших чадвартай юу? (Үгүй.) Тэд итгэлийн туг дарцаг хийсгэж, хүний ажил хэргийг эрхлэн, өөрсдийн удирдлагыг явуулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Тэдний эцсийн үр дүн нь Бурханд жигшигдэн гологдох явдал юм; Бурхан энэ хүмүүсийг аврах боломжгүй, тэд гэмших боломжгүй бөгөөд аль хэдийн Сатанд олзлогдсон—тэр чигтээ Сатаны гарт байдаг. Итгэлдээ Бурханаар сайшаагдах эсэхэд чинь Түүнд хэдэн жил итгэсэн чинь хамаатай юу? Чиний мөрддөг зан үйл, дүрэм журам хамаатай юу? Бурхан хүмүүсийн хэрэгжүүлэх арга барилыг хардаг уу? Тэр хэдэн хүн байгааг хардаг уу? Тэрээр хүн төрөлхтний нэг хэсгийг сонгочихсон; тэднийг аварч болох, аврах ёстой эсэхийг Тэр яаж хэмждэг вэ? Тэр энэхүү шийдвэрийг энэ хүмүүсийн алхдаг замд үндэслэдэг. Нигүүлслийн эрин үед хүмүүст Бурханы хэлсэн үнэн өнөөдрийнхөөс тоогоор арай бага, өнөөдрийнх шиг тодорхой байгаагүй, тухайн үед Тэрээр хүмүүсийг төгс болгож чадахаар, аврах боломжтой хэвээр байсан. Тиймээс олон үнэнийг сонсож, Бурханы хүслийг ойлгож авсан энэ эрин үеийн хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Бурханы замыг дагаж, авралын замаар алхаж чадахгүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Тэдний эцсийн үр дүн нь Христийн шашин болон Иудейн шашны итгэгчдийнхтэй адил байх болно; ямар ч ялгаа байхгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм! Чи хэчнээн их номлол сонссон ч бай, эсвэл хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай, эцсийн эцэст хүмүүс болон Сатаныг дагасан хэвээр байж, эцэстээ Бурханы замыг дагах чадваргүй, Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй хэвээр байх юм бол тийм хүмүүсийг Бурхан жигшин голох болно. Бурханы жигшин голдог ийм хүмүүс нь гаднаа бичиг үсэг, хоосон сургаалын талаар ихээхэн ярьж чаддаг, олон үнэнийг ойлгож авсан байж болох ч Бурханыг шүтэн мөргөж чаддаггүй; тэд Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй бөгөөд Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Бурханы нүдээр бол тэднийг шашны нэг хэсэг, ердөө хүмүүсийн бүлэг—хүмүүсийн бүлэглэл—Сатаны орогнох газар хэмээн тодорхойлдог. Тэднийг нийтэд нь Сатаны бүлэглэл хэмээдэг бөгөөд энэ хүмүүсийг Бурхан туйлын их үзэн яддаг.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханаас эмээснээр л хүн авралын замаар алхаж чадна

Бурханыг дагадаг гэцгээдэг хүмүүс нүдээ нээгээд, яг хэнд итгэдгээ нэг сайн харсан нь дээр шүү: Итгэдэг зүйл чинь үнэхээр Бурхан уу, эсвэл Сатан уу? Хэрвээ итгэдэг зүйл чинь Бурхан биш, харин өөрийн чинь шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрвээ чи хэнд итгэдгээ үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тэгж хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчлээгүй. Надад итгэдэг гэж та нар бүү хэл; ийм яриаг Би хангалттай их сонссон бөгөөд дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь итгэдэг зүйл чинь та нарын зүрх сэтгэл дэх шүтээнүүд, мөн та нарын дундах нутгийн дээрэнгүй этгээдүүд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсэрч, үхлийн талаарх яриа сонсоод учиргүй инээдэг хүмүүс бүгд Сатаны үр сад; тэд бүгд таягдан хаягдах болно. Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд санамсаргүй Сатаны талд зогсдог; Сатаны боол гэж дуудсанд бүр гомддог. Өөрт нь ялган таних чадвар байхгүй гэж хүмүүс хэлж магад боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог, шийдвэрлэх чухал цаг үед үнэний талд хэзээ ч зогсож байгаагүй, хэзээ ч үнэний төлөө өндийн босож, мэтгэлцэж байгаагүй. Тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад санаандгүйгээр Сатаны талд ордог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжиж нэг ч болтугай шударга, үндэслэлтэй үг хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүст ялган таних чадвар хэдий чинээ бага байна, үнэний талд зогсох чадвар нь төдий чинээ бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Үг үйлдэл бүр нь, нүүр царайны илэрхийлэл нь тэд ямар ч үнэнийг хайрлагч биш гэдгийг хангалттай нотолдог; харин ч тэд үнэнийг жигшдэг хүмүүс юм. Бүх амьдралаа өөрийнх нь төлөө тэмцэж өнгөрүүлдэг эдгээр өчүүхэн диаволд Сатан үнэхээр хайртай гэдгийг Сатаны талд тэд зогсож чаддаг нь хангалттай нотолдог. Энэ бүх баримт дэндүү тодорхой бус уу? Хэрвээ чи үнэхээр үнэнийг хайрладаг хүн мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэлдэггүй юм бэ, үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс дөнгөж харангуут нь яагаад тэднийг тэр даруй дагадаг юм бэ? Энэ ямар гэгчийн асуудал вэ? Чамд ялган таних чадвар байгаа эсэх нь Надад хамаагүй. Хэчнээн их төлөөс төлсөн чинь Надад хамаагүй. Хэчнээн их хүчтэй чинь Надад хамаагүй, нутгийн дээрэнгүй этгээд байна уу эсвэл туг баригч удирдагч байна уу Надад хамаагүй. Хүч чинь асар их байвал Сатаны хүч чадал л тусалсных. Нэр хүнд чинь өндөр байвал эргэн тойронд чинь үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн дэндүү олон байгаагийнх. Хэрвээ чи хөөгдөөгүй байгаа бол одоо хөөн зайлуулах ажлын цаг үе болоогүй байгаагийнх; харин ч таягдах ажлын цаг үе юм. Чамайг одоо хөөх гэж яарахгүй. Таягдуулсны чинь дараа чамайг шийтгэх тэр өдөр ирэхийг л Би хүлээж байгаа. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хэн бүхэн таягдуулах болно!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга

Өмнөх: 4. Шашны ертөнц Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, ялладаг. Тэд ахин дахин ёрын мууг үйлдэж, антихристүүдийн бат бөх цайз хэрэм болжээ. Гэвч Бурханд итгэдэг хэр нь Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцсэний төлөө шашны ертөнцийн үр дүн, төгсгөл нь ямар байх бол?

Дараах: 2. Пастор, ахлагч нар Эзэнд олон жил итгэсэн, Библийн талаар өргөн мэдлэгтэй, итгэл нь ч биднийхээс илүү байдаг, иймээс бид Эзэнд итгэхдээ тэдний үгийг сонсох хэрэгтэй. Эзэн Есүс эргэж ирээд, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байгаа гэж та нар гэрчилдэг ч үүнийг ихэнх пастор, ахлагч хүлээн зөвшөөрдөггүй, тэр ч бүү хэл эсэргүүцэж, яллахдаа тулдаг. Иймээс бид ч бас үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих