2. Би Эзэнд олон жилийн турш итгэж, Библийг маш их уншсан. Эзэн эцсийн өдрүүдэд хүний Хүүгийн дүрээр махбод болж, шүүлтийн ажлыг хийх тухай ямар ч зөгнөлийг би яагаад уншаагүй байдаг билээ? Эзэн Есүс махбод болж эргэн ирсэн, Тэр бол Төгс Хүчит Бурхан бөгөөд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж байгаа гэж та нар гэрчилдэг. Библид энэ талаар ямар нэгэн үндэслэл бий юу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” (Иохан 5:22).

“Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:27).

“Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. 48Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47–48).

Холбогдох Бурханы үг:

Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэх Исаиагийн зөгнөлийг мэддэг байсан. Тэгвэл энэ зөгнөлийг бүрэн мэддэг байсан мөртөө тэд яагаад Есүсийг мөн л хяхаж хавчсан юм бэ? Энэ нь тэдний тэрслүү уг чанар болон Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед фарисайчууд, зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар өөрсдийнх нь мэддэг зүйлээс Есүсийн ажил өөр байна гэж бодсон; харин бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас өнөөдрийн хүмүүс Бурханыг голдог. Бурханд хандах тэдний тэрслүү байдлын мөн чанар адилхан биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг эргэлзээгүй хүлээн зөвшөөрч чадах уу? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил бол зөв урсгал мөн бөгөөд чи ямар ч болгоомжлолгүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой; чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгох ёсгүй. Хэрвээ чи Бурханыг илүү гүнзгий ойлгож, Түүнд илүү болгоомжтой ханддаг бол ингэх чинь шаардлагагүй бус уу? Чи Библиэс нэмэлт баталгаа хайх хэрэггүй; хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил мөн бол хүлээн зөвшөөрөх ёстой, учир нь чи дагахын тулд Бурханд итгэдэг бөгөөд Түүнийг судалж шинжлэх ёсгүй. Би бол чиний Бурхан мөн гэдгийг нотлох нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй, харин Би чамд ашиг тустай эсэхийг ялган таньж чаддаг байх учиртай—хамгийн чухал зүйл бол энэ юм. Чи Библийн дотроос маргашгүй нотолгоо ихийг оллоо ч гэсэн энэ нь чамайг Миний өмнө бүрэн дүүрэн авчирч чадахгүй. Чи Миний өмнө биш, ердөө Библийн хязгаарлалт дотор л амьдардаг; Библи Намайг мэдэхэд чинь тусалж чадахгүй, Намайг гэх хайрыг чинь ч гүнзгийрүүлж чадахгүй. Эрэгтэй хүүхэд төрнө гэж Библид зөгнөсөн ч Бурханы ажлыг хүн мэддэггүй тул уг зөгнөл хэн дээр биелэхийг хэн ч ухан ойлгож чадаагүй, үүнээс үүдэн фарисайчууд Есүсийн эсрэг зогссон юм. Миний ажил хүний ашиг сонирхлын төлөө байдаг гэдгийг зарим нь мэддэг атлаа Есүс бид хоёрыг харилцан үл нийцэх, бүрмөсөн салангид хоёр оршихуй гэж бодсоор байдаг. Тухайн үед Есүс хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, залбирлаараа хэрхэн гуйх, бусдад хэрхэн хандах гэх мэт сэдэвтэй хэдэн цуврал сургаалыг л Нигүүлслийн эрин үед шавь нартаа айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Өөрийг нь дагадаг хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэрээр Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн ба эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийгээгүй юм. Ехова Хуулийн эрин үед Хуучин Гэрээний хуулийг тогтоох үедээ яагаад Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийгээгүй юм бэ? Яагаад Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан тодорхой болгоогүй юм бэ? Хүн хүлээн зөвшөөрөхөд энэ нь тус болох байсан биш үү? Тэрээр эрэгтэй хүүхэд төрж, эрх мэдэлд хүрнэ гэдгийг л зөгнөсөн болохоос Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан гүйцэтгээгүй юм. Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой хил хязгаартай байдаг; Тэр тухайн эрин үеийнхээ ажлыг л хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Энэ маягаар л эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү товойн гарч чаддаг. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмай үүрч, зовлонг тэвчих талаар л ярьсан; Тэрээр, эцсийн өдрүүдийн хүн хэрхэн орох ёстой, Бурханы хүслийг хангахын тулд хэрхэн эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй. Ийм байхад Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг Библиэс хайх нь утгагүй биш үү? Зүгээр л Библитэй зууралдсанаар чи юу харж чадах юм бэ? Библи тайлбарлагч ч бай, номлогч ч бай, өнөөдрийн ажлыг хэн урьдчилан харж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?

Есүсийн цаг үед, Есүс Өөрт нь байсан Ариун Сүнсний ажлын дагуу иудейчүүд болон Өөрийг нь дагаж байсан хүмүүсийг удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийсэн зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид хэлсэн байдаг зүйлд Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, дагалдагчдаа удирдах замыг ч Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй, мөн шинэ замаар замнаж, шинэ ажил хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библиэс лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэж чадаагүй. Иймээс Түүний ажил, Түүний сургаал болон Түүний үгийн эрх мэдэл, хүч чадалд Хуулийн эрин үеийн ямар ч хүн хүршгүй байлаа. Есүс ердөө л илүү шинэлэг ажлаа хийсэн ба олон хүн Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, бүр Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг ашиглаж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар, мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадварынх нь талаар юу ч хэлээгүйгээс болоогүй гэж үү? Түүний ажил шинэ замаар хөтлөхийн тулд хийгдсэн, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд, эсвэл Хуучин Гэрээнээс зориуд ангижрахын тулд байгаагүй. Тэр зүгээр л үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд, Өөрийг нь хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахын тулд ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар, эсвэл Хуучин Гэрээний ажлыг баримтлахаар ирээгүй. Түүний ажил Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагүй, учир нь Түүний ажил Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс зүгээр л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. Тиймээс Тэр Хуучин Гэрээний зөгнөлүүдийг тайлбарлаагүй, мөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн үгийн дагуу ч ажиллаагүй. Тэрээр Хуучин Гэрээнд хэлсэн зүйлийг үл ойшоож, энэ нь Түүний ажилтай санал нийлж байгаа эсэхэд анхаарал хандуулаагүй ба бусад хүмүүс Түүний ажлын талаар юу мэдэж байгааг, эсвэл үүнийг хэрхэн яллаж байгааг анхаараагүй. Хэдийгээр олон хүн Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашиглан Түүнийг яллаж байсан ч Тэр зүгээр л хийх учиртай ажлаа хийсээр байсан юм. Хүмүүст Түүний ажил үндэс суурьгүй мэт харагдсан, мөн Хуучин Гэрээний тэмдэглэлүүдтэй тохирохгүй зүйл их байсан. Энэ нь хүний алдаа бус уу? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Бурханы ажил эш үзүүлэгчдийн зөгнөлийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг харгалзан үзэж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед гацаж үлдвэл Бурханы төрөлх зан чанарыг мэдэх нь бүү хэл, өөрсдийн завхарсан зан чанараас хэзээ ч ангижрахгүй. Хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдардаг мөртөө Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах боломжийг өөрсдөд нь олгодог амийн замгүй байдаг бол итгэлдээ Бурханыг үнэхээр олж авч хэзээ ч чадахгүй. Энэ төрлийн итгэл үнэхээр өрөвдөлтэй. Энэ номыг уншиж дуусаад, Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсан үедээ чи олон жил тээсэн итгэл найдвар чинь эцэстээ биелснийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдэрнэ; одоо л Бурханы царайг ширтэж, Бурханы хувийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг ойлгож, Бурхан хэчнээн бодитой бөгөөд төгс хүчтэй болохыг үнэхээр мэдэрсэн гэж чамд санагдана. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдэрнэ. Энэ үед чи Бурханд итгэх гэж юу болох, Бурханы хүсэлд нийцэх гэж юу болох талаар тодорхой мэднэ. Мэдээж, хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухай баримтыг голж, эсвэл үгүйсгэвэл юу ч олж авалгүй гар хоосон үлдээд, эцэст нь Бурханыг эсэргүүцсэн гэмтэй гэж хэлүүлнэ. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан—Төгс Хүчитийн нэрэн дор орно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч, илүү их, илүү өндөр үнэнийг олж авч, бас жинхэнэ амьдралыг хүлээн авч чадна. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй үзэгдлийг харна: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж хараад долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын илэрхийлэл нь бас энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт, шүүлтийн урсгалд хүний Хүү айлдвараараа дамжуулан төрөлх зан чанараа илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгодог нь Иоханы харсан хүний Хүүгийн нүүр царайн үнэн зөв дүрслэл юм. (Мэдээж, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн авдаггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.) Хүний хэлийг ашиглан Бурханы жинхэнэ нүүр царайг бүрэн илэрхийлж чадахгүй тул Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд төрөлх зан чанараа илэрхийлэх аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлх зан чанарыг ойлгосон бүх хүн нь хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан дэндүү агуу бөгөөд хүний хэлээр бүрэн илэрхийлэх аргагүй. Хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулмагцаа дэнгүүдийн дундах хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэднэ: “Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв.” Тэр үед чи, маш олон үг хэлсэн энэ эгэл махбод нь хоёр дахь удаа бие махбод болсон Бурхан гарцаагүй мөн гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэднэ. Түүнчлэн, хэчнээн их ерөөгдсөнөө үнэхээр мэдэрч, хамгийн хувьтай хүн гэдгээ мэдэрнэ. Чи энэхүү ерөөлийг хүлээн авахыг хүсэхгүй байна гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Өмнөх: 1. Эзэн Есүс эргэн ирсэн, ажлаа хийхийн тулд Тэр бие махбодтой болсон гэж та нар гэрчилдэг. Яаж ийм байж болох юм бэ? Библид: “Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11) хэмээсэн байдаг. Эзэн Есүс цовдлолын ажлыг дуусгасны дараа үхлээс амилж, шавь нартаа харагдсан. Тэр алдар суут сүнслэг бие болж, тэнгэр өөд гарсан. Эзэн эргэж ирэх үедээ бас үхлээс амилсан сүнслэг бие болж бидэнд харагдах ёстой. Бурхан эцсийн өдрүүдэд хүний Хүүгийн дүрээр махбод болж, илэрч, ажиллах ёстой гэж яагаад та нар хэлдэг юм бэ?

Дараах: 3. Би Эзэн Есүст олон жилийн турш итгэж ирсэн, Эзэн Есүс бол махбод болсон Бурхан гэдгийг би мэддэг ч бие махбодтой болохын үнэнийг бүрэн дүүрэн ойлгодоггүй. Хэрэв Эзэн эргэж ирэхдээ үнэхээр Эзэн Есүс шиг гарч ирж, хүний Хүүгийн дүрээр ажиллавал бидний хувьд Түүнийг таньж, Түүний ирэлтийг угтан авах боломжгүй болно. Бие махбодтой болох нь нууцлаг зүйл гэж надад санагддаг, цөөхөн хүн л бие махбодтой болохын үнэнийг ойлгодог. Бие махбодтой болох гэдэг нь чухамдаа юу болох талаар надтай нөхөрлөнө үү.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих