2. Хүний нүгэл нас барсны дараа Ариусгалын ертөнцөд цэвэрлэгддэг бөгөөд үүний дараа хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж бид итгэдэг. Гэтэл Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авдаггүй хүмүүс цэвэрлэгдэхгүй учраас тэнгэрийн хаанчлалд ороход тохирохгүй гэж та нар гэрчилдэг. Үүгээрээ та нар юу хэлэх гээд байна вэ? Хүмүүс яг хэрхэн тэнгэрийн хаанчлалд орж чадах вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ. Та Намайг дэлхий ертөнц рүү илгээсний адилаар Би ч бас тэднийг дэлхий ертөнц рүү илгээсэн. Тэд бас үнэнээр дамжуулан ариусгагдахын тулд тэдний төлөө Би Өөрийгөө ариусгадаг” (Иохан 17:17–19).

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13).

“Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47–48).

“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).

Холбогдох Бурханы үг:

Та нар Бурханы хүслийг харж чаддаг, Бурханы ажил нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхтэй адил энгийн биш гэдгийг харах ёстой. Яагаад гэвэл, өнөөдрийн ажил нь завхарсан, хөшүүн болсон хүмүүсийг дээд зэргээр өөрчилж, бүтээгдсэн мөртөө Сатанаар боловсруулагдсан хүмүүсийг ариусгах явдал юм. Энэ нь Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бий болгох, ургамал, амьтан бүрийг бүтээх ч биш. Сатаны завхруулсан зүйлсийг Бурхан ариун болгосныхоо дараа шинээр олж авдаг; тэдгээр нь Түүнд харьяалагддаг зүйл, Түүний алдар болдог. Энэ бол хүний төсөөлдөг шиг биш, тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн шиг эсвэл Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажил шиг энгийн биш. Харин ч энэ нь хүнийг өөрчилж, сөрөг зүйлийг эерэг болгож, Өөрт нь харьяалагддаггүй зүйлийг Өөрийн болгох ажил билээ. Энэ бол Бурханы ажлын энэ үе шатны цаадах үнэн юм. Та нар үүнийг ойлгож, асуудлыг хэт энгийн болгохоос зайлсхийх ёстой. Бурханы ажил ямар ч энгийн ажилтай адилгүй. Үүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хүн ухаарч ойлгохын аргагүй билээ. Ажлын энэ үе шатанд Бурхан бүх зүйлийг бүтээдэггүй боловч бас устгадаг ч үгүй. Харин ч, Тэр бүтээсэн бүх зүйлээ өөрчилж, Сатаны бузарласан бүх зүйлийг ариусгадаг. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлүүлсэн нь Түүний ажлын утга учир тэр чигээрээ юм. Эдгээр үгээс чи Бурханы ажил үнэхээр тийм энгийн гэдгийг харж байна уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?

Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг, гайхамшгийн илрэлээс илүү сүр хүчтэй байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийнхаас давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг өмнө чинь ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгийн эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшиг үзүүлснээр дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүнд нигүүлсэл л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба завхарсан сатанлаг зан чанар хүний дотор байсаар байдаг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт хамаатай хэвээр байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л хүн Бурханаар авхуулж, ариусаж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай байв. Гэвч тэр Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй учраас завхарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн зөвхөн Бурханы золин авралаар дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэггүй байдаг бөгөөд Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урваж мөн л чаддаг. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг. Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Бурхан хүмүүсийг төгс болгож, бүрэн дүүрэн болгож, олж авах нь тэдний махан биед илд болон цохилт, мөн түүнчлэн эцэс төгсгөлгүй зовлон, галын шатаалт, өршөөлгүй шүүлт, гэсгээлт, хараал, дуусашгүй олон шалгалтыг л авчирдаг гэдгийг чи мэдэх учиртай. Энэ нь хүнийг удирдах ажлын дотоод түүх болон үнэн юм. Гэсэн ч энэ бүх зүйл хүний махан биед чиглэдэг бөгөөд дайсагналын сум хүний махан бие рүү хайр найргүйгээр онилдог (учир нь хүн гэмгүй). Энэ бүхэн Түүний алдар суу болон гэрчлэлийн төлөө, мөн Түүний удирдлагын төлөө байдаг. Учир нь Түүний ажил ганцхан хүн төрөлхтний төлөө байдаггүй, харин бүхий л төлөвлөгөөний төлөө, түүнчлэн хүн төрөлхтнийг бүтээх үеийн Түүний анхдагч хүслийг биелүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүний туулдаг зүйлийн ерэн хувь нь зовлон болон галын шалгалтуудыг агуулж магадгүй бөгөөд хүний махан биеийн хүсэн хүлээсэн аз жаргалтай, сайхан өдрүүд маш цөөхөн байдаг, эсвэл бүр огт байдаггүй. Хүн махан биеэр аз жаргалтай хором мөчийг эдэлж, Бурхантай хамт сайхан цаг хугацааг өнгөрүүлж бүр ч чаддаггүй. Махан бие бохир тул хүний махан бие Бурханы гэсгээлтийг л хардаг, эсвэл эдэлдэг ба үүнд эрүүл ухаан дутагдаж байсан мэт, хүнд энэ нь таалагддаггүй. Учир нь Бурхан, хүнд таалагддаггүй, хүний халдахыг тэвчдэггүй, мөн дайснуудаа үзэн яддаг зөвт зан чанараа харуулна. Бурхан боломжит бүх аргаар дамжуулан Өөрийн бүх зан чанарыг ил тод илчилж, улмаар Сатантай хийсэн зургаан мянган жилийн тулааны ажил буюу бүх хүн төрөлхтнийг аварч, хуучны Сатаныг устгах ажлаа төгсгөнө!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн төрөлхтнийг удирдахын зорилго

Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг нэгэн болсныг илтгэдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэст нь Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг ариусгаж, эцсийн амралтад нь тэднийг бэлдэхийн төлөө байдаг; тэгж цэвэрлэхгүй бол хүн төрөлхтнөөс нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дуулгаваргүй элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдлэхээр хүн төрөлхтний илүү өндөр байр байдалд орно; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдрийг эхлүүлж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдаж, Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханд үйлчлэл үзүүлсэн. Гэвч, сүүлчийн өдөр ирэхэд хорон муу байдлынхаа улмаас, дуулгаваргүй байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдуулж, устгагдана; хожмын ертөнцөд тэд хэзээ ч оршин тогтнохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд цаашид амьдрахгүй. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ормогц сүнс ч бай, махан биед амьдарсаар байгаа хүмүүс ч бай хамаагүй, мууг үйлдэгчид болон аврагдаагүй хүмүүс бүгд устгагдана. Мууг үйлдэгч энэ сүнснүүд болон хүмүүс, зөв шударга хүмүүсийн сүнс болон зөв шударгыг үйлдэгч хүмүүсийн тухайд гэвэл, ямар эринд байгаагаас үл хамааран мууг үйлдэгчид эцэстээ бүгд устгагдаж, зөв шударга бүх хүн амьд үлдэнэ. Хүн, эсвэл сүнс аврал хүртэх эсэх нь тэр чигтээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгддэггүй; харин тэд Бурханыг эсэргүүцсэн үү, дуулгаваргүй байсан уу гэдэгт үндэслэн тодорхойлогддог. Өмнөх эринд мууг үйлдээд, аврал хүртэж чадаагүй хүмүүс эргэлзээгүй шийтгэлийн бай болох бөгөөд одоогийн эринд мууг үйлддэг, аврагдаж чадахгүй хүмүүс ч бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг амьдардаг эринийх нь дагуу биш, харин сайн муугийн үндсэн дээр ангилдаг. Ийнхүү ангилмагцаа тэднийг тэр даруй шийтгэж, шагнадаггүй; харин Бурхан эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлаа хийж дууссаныхаа дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэнэ. Үнэндээ Тэрээр хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг гүйцэтгэж эхэлснээсээ хойш хүмүүсийг сайн муугаар нь ангилсаар ирсэн. Гэхдээ Өөрийнх нь ажил дууссаны дараа л Тэрээр зөв шударга хүмүүсийг шагнаж, хорон мууг шийтгэнэ; ажлаа дуусгаад Тэр тэднийг ангилж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхэлдэг юм биш. Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь бүхий л зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр цэвэр ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн амралтад орж чадахгүй хэвээр байх байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байлаа. Ийм ажил нь бүрэн гүйцэд биш юм. Бурханы ажил дуусах үед бүх хүн төрөлхтөн бүхэлдээ ариун болно; ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Өмнөх: 1. Бидний итгэдэг Католик шашин нь элч нараас уламжлагдан ирсэн бөгөөд бүх шашнаас хамгийн уламжлалт үзэл юм. Төгс Хүчит Бурханы Чуулган Христийн шашинд харьяалагддаг, Христийн шашин бол Католик шашны салаа мөчир билээ. Бид Төгс Хүчит Бурханд итгэвэл Христийн шашинд орcон болохгүй гэж үү? Ингэснээрээ бид Бурханаасаа нүүр буруулахгүй гэж үү?

Дараах: 3. Католик шашинтнууд тахилч нарыг, тахилч нар нь хамба ламыг, хамба лам нь Пап ламыг сонсдог. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг та нар хэчнээн сайн нөхөрлөлөө гээд, Пап лам болон тахилч нар Эзэн ирснийг зарлахгүй л бол бид үүнийг хүлээн авч чадахгүй—Католик шашинтнууд бид тахилч болон Пап ламыг сонсдог.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих