3. Жинхэнэ Бурханд бас итгэдэг, сүм, чуулганд Бурханыг шүтдэг, бүхий л харагдах байдлаараа маш сүсэг бишрэлтэй харагддаг хүмүүс Иудейн шашин болон Христийн шашинд олон бий. Хэдийгээр зарим хүн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авдаггүй ч тэд Бурханыг илт эсэргүүцэх юм уу яллах ямар нэгэн зүйл хийгээгүй. Бурхан тэдэн шиг хүмүүсийг аврах болов уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Учир нь Бурхан, ‘Эцэг эхээ хүндэл’, ‘Эцэг эхийгээ хараадаг хүн үхэх ёстой’ гэж тушаасан. Гэтэл та нар, ‘Хэрвээ эцэгтээ эсвэл эхдээ, “Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн” гэж хэлбэл эцэг эхээ хүндлэх хэрэггүй’ гэдэг. Тиймээс та нар ёс заншлаасаа болж Бурханы тушаалыг хүчингүй болгосон. Хоёр нүүрт хүмүүс ээ, Исаиа та нарын тухай сайтар зөгнөж, ‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’” (Матай 15:4–9).

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7: 21–23).

Холбогдох Бурханы үг:

Бусдыгаа үнэлж шүүдэг хүмүүсийн стандарт зан авирт нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, харин үйлдэл нь жигшүүртэй бол хорон муу хүн байдаг. Хүмүүсийг үнэлж шүүдэг Бурханы стандарт бол тэдний мөн чанар Өөрт нь дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; уг хүний зан авир сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, харин дуулгаваргүй хүн бол дайсан, хорон муу хүн юм. Зарим хүн ирээдүйд сайхан хүрэх газар олж авахын тулд сайн үйл хэрэг ашиглахыг хүсдэг, зарим хүн сайн хүрэх газартай болохын тулд сайхан үг яриа ашиглахыг хүсдэг. Бурхан зан авирыг нь харж, үг яриаг нь сонссоныхоо дараа хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог гэж хүн бүр эндүүрэн итгэдэг; тиймээс олон хүн үүнийг далимдуулан Бурханыг мэхэлж түр зуурын ивээл олж авахыг хүсдэг. Ирээдүйд, амралтын байдалд амьд үлдэх хүмүүс бүгд гай зовлонгийн өдрийг туулж, бас Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ биелүүлсэн, Бурханд зориуд захирагдсан хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийх зорилгоор үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүсдэг хүмүүс үлдэж чадахгүй. Хүн нэг бүрийн төгсгөлийг зохицуулах зүй зохистой стандарт Бурханд бий; Тэрээр хүний үг, үйлдэлд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргадаггүй, бас нэгэн үед гаргасан зан авирынх нь дагуу ч шийддэггүй. Урьд нь Өөрт нь үйлчилснээс болоод Бурхан хүний хорон муу үйлдэлд яавч өршөөнгүй хандахгүй, мөн Бурханы төлөө нэг удаа зарлагадсанаас нь болоод хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Хорон муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зайлж чадахгүй ба хэн ч ёрын муу үйлдлээ нууж, улмаар сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийнхөө үүргийг үнэхээр биелүүлж чаддаг бол, ерөөл хүртэх, золгүй явдал туулахаас үл хамааран Бурханд мөнхөд үнэнч байж, шагналын араас хөөцөлддөггүй гэсэн үг юм. Хүмүүс ерөөл харах үедээ Бурханд үнэнч байдаг ч ямар нэгэн ерөөл харж чадахгүй үедээ үнэнч байдлаа алдаж, эцэстээ Бурханд гэрчлэл хийж мөн л чаддаггүй, оногдсон үүргээ биелүүлж чаддаггүй бол Бурханд урьд нь нэгэнтээ үнэнчээр үйлчлэл үзүүлсэн байлаа ч гэсэн тэд сүйрлийн бай хэвээр байна. Товчхондоо бол хорон муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, амралтад ч орж чадахгүй; зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрэлхийлдэг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн айлдвараас салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэлтэй байх боломжгүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй бөгөөд Бурханд үйлчиллээ ч гэсэн үзэл, төсөөллийнхөө дунд үйлчлэн, Бурханы хүслийн дагуу үйлчлэх ямар ч чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй ба Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чадахгүй. Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзэл дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, төвөг уддаг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй; Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханд захирагдаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс бүгдээрээ Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүж, улмаар Бурхан тэднийг жигшин голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаар мэдэх нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханы ажлыг эрж хайх санаатай байвал Бурханыг харж, Ариун Сүнсний шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрэл юм уу Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй. Тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, мөн тэдний эрэл хайгуул болон санаа зорилгоос хамаардаг.

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгддөг бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй хүмүүс таягдан хаягддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал доторх бүх хүн Ариун Сүнстэй хамт, Ариун Сүнсний сахилгажуулалттай байдаг, харин Ариун Сүнсний урсгалын гаднах хүмүүс Сатаны захиргаан дор, Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал доторх хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол сахилгажуулагдан, цаанадаж Ариун Сүнсэнд хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүсийг Ариун Сүнс гэгээрүүлдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүсийг Ариун Сүнс сахилгажуулж, бүр шийтгэж ч болох юм. Ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд л байгаа цагт, Өөрийнх нь нэрийн төлөө шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүний хувьд Бурхан хариуцлага үүрэх болно. Түүний нэрийг алдаршуулдаг, үгийг нь хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй байж, Түүний үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүнээс шийтгэл хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бөгөөд шинэ ажлыг хүлээн зөвшөөрсѳн тул Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой, мөн үүргээ биелүүлдэггүй босогчид болж болохгүй. Энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд бол өөр: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг, Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэл тэдэнд хамаагүй байдаг. Энэ хүмүүс бүхий л өдөржингөө махан бие, оюун санаан дотроо амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас үүссэн хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаарддаг зүйл биш, Бурхантай хийх хамтын ажиллагаа бүр ч биш. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Энэ хүмүүсийн цугларалт нь шашин төдийхөн юм гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол сонгогдсон хүмүүс ч биш, Бурханы ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байдаггүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулдаг зүйл нь шашнаар бялхдаг мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байдаггүй, ажлыг нь эзэмшдэггүй, тэр ч бүү хэл, Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгдээрээ мэдлэггүй, олиггүй хүмүүс, мөн итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг ба Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж бүр ч чаддаггүй. Тэдний үг, үйлдэл хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд зүгээр л дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд байдаггүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй байдаг. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт байдаггүй, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэд махан биеэр алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд зориуд өсөрхөж, Түүний эсрэг зүгт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чаддаггүй нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг тэр хүмүүс тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэхгүй гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Еховад итгэсэн хүмүүсийн шашинд Бурхан ямар нэр өгсөн бэ? Иудейн шашин. Тэд нэг төрлийн шашны бүлэг болсон юм. Тэгвэл Есүст итгэдэг хүмүүсийн шашныг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? (Христийн шашин.) Бурханы нүдээр бол Иудейн шашин болон Христийн шашин нь шашны бүлгүүдийг төлөөлдөг. Бурхан тэднийг яагаад ингэж тодорхойлдог вэ? Шашны тэдгээр байгууллагын гишүүн болох бүх хүний дунд Бурханаас эмээж, муугаас зайлан, Түүний хүслийг биелүүлж, Түүний замыг дагадаг хүн бий юу? (Байхгүй.) Энэ нь үүнийг тодорхой болгож байна. Бурханы нүдээр, Өөрийг нь нэр төдий дагадаг хүмүүс бүгд, итгэгч хэмээн Түүний хүлээн зөвшөөрдөг хүмүүс мөн байж чадах уу? Тэд бүгд Бурхантай холбоотой юу? Тэд бүгд Бурханы авралын бай байж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл та нар шашны бүлэг хэмээн Бурханы үздэг зүйл болж бууран доройтох өдөр ирэх үү? (Тэгэх боломжтой.) Шашны бүлэг болж буурна гэдэг санаанд багтамгүй байна. Хэрэв хүмүүс Бурханы нүдээр шашны бүлгийн нэг хэсэг болбол Түүгээр авруулах уу? Тэд Түүний гэрийнх мөн үү? (Үгүй, биш.) Тэгвэл нэгтгэн дүгнэх гээд оролдоцгооё: Жинхэнэ Бурханд нэр төдий итгэдэг атлаа шашны бүлэгт харьяалагддаг хэмээн Бурханы үздэг энэ хүмүүс ямар замаар алхдаг вэ? Ийм хүмүүс Бурханы замыг хэзээ ч дагалгүйгээр итгэлийн туг дарцаг хийсгэн, Бурханд итгэдэг атлаа хэзээ ч Түүнд шүтэн мөргөлгүйгээр, харин ч Бурханыг орхих замаар алхдаг гэж хэлж болох уу? Өөрөөр хэлбэл, тэд Бурханд итгэх замаар алхдаг мөртөө Түүнийг хаяж, Түүний замыг дагахгүй байх замаар алхдаг; тэдний зам бол Бурханд итгэдэг ч Сатаныг шүтэж, диаволыг шүтэж, өөрсдийн удирдлагыг хэрэгжүүлэхээр оролдож, өөрсдийн гэсэн хаант улсыг байгуулахаар хичээх зам юм. Үүний мөн чанар энэ биш гэж үү? Ийм хүмүүс хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэгэн холбоотой юу? (Холбоогүй.) Бурханд хэчнээн хүн итгэдэг ч бай хамаагүй, Бурхан тэдний итгэлийг шашин юм уу бүлгийн хүмүүсийн итгэл хэмээн тодорхойлмогцоо аврагдаж чадахгүй гэдгийг нь аль хэдийн тогтоосон байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Бурханы ажил болон удирдамжгүй, Түүнийг огт шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс хэнийг шүтдэг вэ? Хэнийг дагадаг вэ? Тэд хүнийг хэлбэр төдий, нэр төдий дагадаг боловч мөн чанартаа хэнийг дагадаг вэ? Тэд сэтгэлийнхээ угт Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч үнэн хэрэгтээ хүний ов мэх, зохицуулалт, хяналтад орсон байдаг. Тэд диавол Сатаныг дагадаг; тэд Бурханд дайсагнагч, Бурханы дайсан болох хүчнийг дагадаг. Бурхан ийм бүлэг хүмүүсийг аврах уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Тэд гэмших чадвартай юу? (Үгүй.) Тэд итгэлийн туг дарцаг хийсгэж, хүний ажил хэргийг эрхлэн, өөрсдийн удирдлагыг явуулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Тэдний эцсийн үр дүн нь Бурханд жигшигдэн гологдох явдал юм; Бурхан энэ хүмүүсийг аврах боломжгүй, тэд гэмших боломжгүй бөгөөд аль хэдийн Сатанд олзлогдсон—тэр чигтээ Сатаны гарт байдаг. Итгэлдээ Бурханаар сайшаагдах эсэхэд чинь Түүнд хэдэн жил итгэсэн чинь хамаатай юу? Чиний мөрддөг зан үйл, дүрэм журам хамаатай юу? Бурхан хүмүүсийн хэрэгжүүлэх арга барилыг хардаг уу? Тэр хэдэн хүн байгааг хардаг уу? Тэрээр хүн төрөлхтний нэг хэсгийг сонгочихсон; тэднийг аварч болох, аврах ёстой эсэхийг Тэр яаж хэмждэг вэ? Тэр энэхүү шийдвэрийг энэ хүмүүсийн алхдаг замд үндэслэдэг. Нигүүлслийн эрин үед хүмүүст Бурханы хэлсэн үнэн өнөөдрийнхөөс тоогоор арай бага, өнөөдрийнх шиг тодорхой байгаагүй, тухайн үед Тэрээр хүмүүсийг төгс болгож чадахаар, аврах боломжтой хэвээр байсан. Тиймээс олон үнэнийг сонсож, Бурханы хүслийг ойлгож авсан энэ эрин үеийн хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Бурханы замыг дагаж, авралын замаар алхаж чадахгүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Тэдний эцсийн үр дүн нь Христийн шашин болон Иудейн шашны итгэгчдийнхтэй адил байх болно; ямар ч ялгаа байхгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм! Чи хэчнээн их номлол сонссон ч бай, эсвэл хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай, эцсийн эцэст хүмүүс болон Сатаныг дагасан хэвээр байж, эцэстээ Бурханы замыг дагах чадваргүй, Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй хэвээр байх юм бол тийм хүмүүсийг Бурхан жигшин голох болно. Бурханы жигшин голдог ийм хүмүүс нь гаднаа бичиг үсэг, хоосон сургаалын талаар ихээхэн ярьж чаддаг, олон үнэнийг ойлгож авсан байж болох ч Бурханыг шүтэн мөргөж чаддаггүй; тэд Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй бөгөөд Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Бурханы нүдээр бол тэднийг шашны нэг хэсэг, ердөө хүмүүсийн бүлэг—хүмүүсийн бүлэглэл—Сатаны орогнох газар хэмээн тодорхойлдог. Тэднийг нийтэд нь Сатаны бүлэглэл хэмээдэг бөгөөд энэ хүмүүсийг Бурхан туйлын их үзэн яддаг.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханаас эмээснээр л хүн авралын замаар алхаж чадна

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, голбол үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу байхыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргасан биш, харин асар том нүгэл үйлдсэн байх болно. Иймээс, үнэн л чамд амь авчирч, өөр юу ч биш зөвхөн үнэн л чамд дахин төрж, Бурханы царайг харах боломж олгох учраас Би бүх хүнд үнэний өөдөөс архирч, болгоомжгүй шүүмжлэл хэлэхгүй байхыг зөвлөж байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Өмнөх: 2. Өмнө нь би ялган таних чадваргүй байсан. Би пастор, ахлагч нарыг дагаж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, яллан, тэдний нэгэн адил доромжилж зүхдэг байсан. Бурхан намайг аврах болов уу?

Дараах: 1. Дэлхийн даяар гамшиг байнга тохиолдож, цар хүрээ нь улам бүр нэмэгдэж байгаа нь эцсийн өдрүүд ирснийг тунхаглаж байна. Библид “Гэхдээ бүх зүйлийн төгсгөл ойрхон байна” (1 Петр 4:7) гэж хэлсэн байдаг. Эзэн эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ сайныг шагнаж, мууг шийтгэн, хүмүүсийн төгсгөлийг тодорхойлох болно гэдгийг бид мэднэ. Тэгэхээр Тэр хэрхэн сайныг шагнаж, мууг шийтгэн, хүмүүсийн төгсгөлийг тодорхойлох вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих