1. Өнөөдөр дэлхийг газар хөдлөлт, өлсгөлөн, тахал, үер, ган гамшиг гэх мэт гамшиг нөмөрч байна. Эдгээр гамшгийн цар хүрээ өсөн нэмэгдэж, улам их үхэлд хүргэж байна. Бурхан хүнийг хайрлаж, хүнийг авардаг атлаа яагаад Тэр ийм агуу гамшгийг буулгах ёстой юм бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Танай бүх хотод Би цэвэрхэн шүд өгсөн ба бүх газар нутагт чинь талхны гачигдал өгсөн: гэсэн ч та нар Над руу эргэж ирсэнгүй гэж Ехова айлдлаа. Мөн ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан. Иймээс хоёр, гурван хот нь ус уухын тулд өөр хот руу гэлдэрсэн; гэхдээ тэд сэтгэл ханаагүй: гэсэн ч та нар Над руу буцан ирээгүй гэж Ехова айлдлаа” (Амос 4:6–8).

“Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө гэж Ехова Бурхан айлдлаа” (Амос 8:11).

Холбогдох Бурханы үг:

Бурханы хийдэг бүхэн чамбай төлөвлөгддөг. Тэр ямар нэгэн зүйл, үйл явдал үүсэхийг харахдаа Түүний нүдэнд үүнийг хэмжих стандарт байдаг ба энэ стандарт нь үүнийг шийдэх төлөвлөгөө эхлүүлэх эсэхийг, эсвэл энэ зүйл, үйл явдлыг шийдэхдээ ямар арга барилаар хандахыг нь тодорхойлдог. Тэр бүх зүйлд тоомжиргүй, эсвэл хайхрамжгүй байдаггүй. Үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн нэг мөр энд байна: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ”. Бурхан үүнийг хэлэхдээ Тэр зөвхөн хүмүүсийг устгана гэсэн үү? Үгүй! Бурхан мах цустай амьд бүхнийг устгана гэж хэлсэн. Бурхан яагаад сүйрэл хүссэн бэ? Бурханы зан чанарын бас нэг илэрхийлэл энд байна: Бурханы нүдэнд бол, хүний ялзрал, мах цустай бүхний бузар булай, хүчирхийлэл, дуулгаваргүй байдалд хандах Түүний тэвчээрт хязгаар байдаг. Түүний хязгаар юу вэ? Бурханы хэлснээр: “Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв”. “Учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг ямар утгатай вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөсөн, Бурханыг үгээр хүлээн зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтан гэсэн үг—нэгэнт тэдний үйлдэл ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Тэгэхээр хүнийг болон мах цустай бүхний ялзралыг Бурхан ямар хэмжээнд хүртэл тэвчсэн бэ? Бурханыг дагагчид ч бай, эсвэл үл итгэгчид ч бай бүх хүн бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл нь. Хүн зүгээр нэг ёс суртахууны хувьд ялзарч, ёрын муу бүхнээр дүүрснээр үл барам ертөнцийг Бурхан захирдаг, Бурхан хүмүүст гэрэл гэгээ болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай, Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл нь. Хүн Бурханы оршин тогтнолд зэвүүцэж, Бурханы оршин тогтнолыг зөвшөөрөхгүй болох хүртэл нь. Хүн төрөлхтний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурхан цаашид тэвчиж чадахаа больсон. Үүнийг нь юу орлох вэ? Бурханы уур хилэн ба Бурханы шийтгэл.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Бүхнийг Би үгээрээ гүйцэлдүүлнэ; Миний гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй, үүнийг ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг арчин цэвэрлэж, чөтгөрүүдийн бүх ул мөрийг газар дэлхий дээрээс үгүй хийнэ. Би аль хэдийн эхэллээ, агуу улаан луу орогнодог газарт Би гэсгээлтийн ажлынхаа эхний алхмыг эхлүүлнэ. Ийнхүү Миний гэсгээлт бүхий л орчлонд буусан гэдгийг, мөн Би бүх газрыг хардаг тул агуу улаан луу, элдэв янзын бузар сүнс гэсгээлтээс минь зайлахад хүчин мөхөстөнө гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусаж, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин үе эцэслэхэд агуу улаан лууг Би албан ёсоор гэсгээнэ. Миний ардууд агуу улаан лууг зөвт байдлаар гэсгээхийг минь харж, зөвт байдлаас минь үүдэн магтаал урсгаж, зөвт байдлаас минь үүдэн ариун нэрийг минь үүрд шагших нь лавтай. Одоогоос та нар үүргээ албан ёсоор гүйцэтгэж, газар даяар Намайг албан ёсоор үүрдийн үүрд магтана!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 28-р бүлэг

Хүмүүс бүгд бүрэн төгс болгуулж, газар дэлхийн бүх үндэстэн Христийн хаанчлал болох үе нь долоон аянга нижигнэх үе байх болно. Одоо үе бол тэрхүү үе шат руу урагшлах алхаа; тэрхүү өдөрт хандсан довтолгоо хийгдсэн. Энэ бол Бурханы төлөвлөгөө бөгөөд ойрын ирээдүйд энэ нь биелнэ. Гэхдээ Бурхан хэлсэн бүхнээ аль хэдийн гүйцэлдүүлчихсэн. Тиймээс газар дэлхийн улс үндэстнүүд нь, далайн түрлэг ойртохын хэрээр чичрэн доргиж байгаа элсэн дээрх цайз төдий юм гэдэг нь тодорхой: Эцсийн өдөр айсуй бөгөөд агуу улаан луу Бурханы үгэн дор нуран унана. Бурханы төлөвлөгөөг гарцаагүй амжилттай гүйцэтгэхийн тулд тэнгэрийн тэнгэрэлчүүд газар дээр буун ирж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийсэн. Бие махбодтой болсон Бурхан Өөрөө дайсантай тулалдахын тулд тулааны талбарт байрласан. Бие махбодтой болсон Бурхан хаана илрэн гарна, тэр газарт байгаа дайсан устгагддаг. Хятад улс хамгийн эхлээд бүрмөсөн устгагдана; тэгээд Бурханы гарт сүйрнэ. Бурхан яавч өршөөл үзүүлэхгүй. Агуу улаан лууны эрчимтэй сүйрлийн нотолгоог ардуудын тасралтгүй төлөвшлөөс харж болно; энэ нь хэн бүхэнд илэрхий, ил байдаг. Ардуудын төлөвшил нь дайсан сөнөсний тэмдэг юм. “Тулалдах” гэдгийн багахан тайлбар энэбилээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 10-р бүлэг

Өнөөдөр Би агуу улаан лууны улс оронд бууж ирснээр үл барам, Өөрийн царайг бүхий л орчлон ертөнцийн зүг хандуулж, дээд тэнгэрийг тэр чигт нь донсолгож байна. Миний шүүлтэд өртөхгүй ганц ч гэсэн газар бий юу? Миний буулгасан гамшиг дор оршдоггүй ганц ч гэсэн газар бий юу? Би хаашаа ч явсан бүх төрлийн “гай гамшгийн үрийг” цацсан. Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг, мөн хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй бөгөөд тэдэнд Миний хүртээдэг зүйл бол мөн л нэг төрлийн хайр юм. Бүр олон хүн Намайг мэдэж, Намайг харж чаддаг болж, ийм маягаар маш олон жилийн турш хараагүй боловч яг одоо бодитой байгаа Бурханыг хүндэлж эхлээсэй гэж Би хүсдэг. Би энэ дэлхийг ямар шалтгаанаар бүтээсэн бэ? Хүмүүсийг ялзарсан байдалтай болоход Би ямар учраас тэднийг бүрмөсөн устгаагүй вэ? Ямар учраас бүхий л хүн төрөлхтөн гай гамшиг дунд амьдардаг вэ? Махбод өмссөний минь зорилго юу вэ? Намайг ажлаа хэрэгжүүлж байхад амт нь гашуун төдийгүй, бас чихэрлэг болохыг хүмүүс мэддэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 10-р бүлэг

Ажлын энэ үе шатанд Бурхан Өөрийн бүх үйл хэргийг дэлхий даяар илчлэхийг хүсдэг учраас Өөрөөс нь урвасан бүх хүн сэнтийнх нь өмнө захирагдахаар дахин ирэг гэсэндээ Бурханы шүүлт өршөөл, хайр энэрэл агуулсаар байх болно. Бурхан хүмүүсийг самгардуулахын тулд дэлхий даяарх одоогийн үйл явдлуудыг ашиглан, Бурханыг эрж хайх сэдэл төрүүлдэг, ингэснээр тэд Түүн рүү буцан урсаж болох юм. Тиймээс Бурхан “Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг, мөн хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй бөгөөд тэдэнд Миний хүртээдэг зүйл бол мөн л нэг төрлийн хайр юм” гэдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 10-р бүлэг

Бурханы ажлын үе шатанд аврал нь мөн л янз бүрийн гамшгийн хэлбэртэй байдаг бөгөөд үйл нь ирсэн хүмүүсээс нэг нь ч зугтаж чадахгүй. Зөвхөн эцэст нь л “гуравдагч тэнгэр мэт амгалан байдаг: Тэнд том, жижиг амьтад хэзээ ч ‘хэл ам хийлгүй’ эв эетэй зэрэгцэн оршдог” нөхцөл байдалд хүрэх боломжтой. Бурханы ажлын нэг тал нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Түүний үгээр дамжуулан сонгогдсон хүмүүсийг олж авах явдал; нөгөө тал нь янз бүрийн гамшгаар дамжуулан бүх тэрслүү хөвгүүдийг байлдан дагуулах явдал юм. Энэ нь Бурханы өргөн цар хүрээтэй ажлын нэг хэсэг билээ. Ийм маягаар л Бурханы хүсдэг газар дээрх хаанчлал бүрэн хэрэгжих бөгөөд энэ нь шижир алт мэт Бурханы ажлын нэг хэсэг юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 17-р бүлэг

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүс дээр Миний өршөөл харагддаг. Харин хорон муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд цурхиран уйлна. Бүх төрлийн хорон мууг үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, тэдэнд цээрлэл авчрах боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг Би баясан харна. Одоо Миний өдөр нэгэнт ирчихлээ, Би цаашид хүлээх хэрэггүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

Өмнөх: 3. Зарим хүн Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч ХКН-д баривчлагдаж, хавчигдах вий гэхээс, мөн шашны нийгмийн пастор, ахлагч нарын сүрдүүлэг, заналхийллээс айдаг тул үнэн замыг хүлээн авч зүрхэлдэггүй. Ийм хүмүүсийн төгсгөл ямар байх бол?

Дараах: 2. Пасторууд ахин дахин гамшиг бууж байгаа ч бид айж эмээх ёсгүй гэж бидэнд байнга хэлдэг, учир нь Библи бидэнд ингэж хэлдэг: “Мянган хүн дэргэд чинь унаж, арван мянган хүн баруун гар талд чинь унана; гэвч энэ гамшиг чиний ойр очихгүй” (Дуулал 91:7). Хэрэв бид Эзэнд итгэж, залбирч, Библи уншиж, хамтдаа цугларсаар байвал бидэн дээр гамшиг буухгүй. Гэтэл эдгээр гамшигт нас барсан зарим нэг шашны пастор, Христэд итгэгчид бий. Тэд бүгд Библи уншиж, залбирч, Эзэнд үйлчилж байсан атал Бурхан яагаад тэднийг хамгаалаагүй юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих