1. Библи бол Эзэнд өгөх гэрчлэл, мөн бидний итгэлийн үндэс юм. Хоёр мянган жилийн турш Эзэнд итгэдэг бүх хүн Библийн дагуу ийм л байсаар ирсэн. Тиймээс бид Библи Эзэнийг төлөөлдөг, Эзэнд итгэнэ гэдэг нь Библид итгэхийн нэр, Библид итгэх нь Эзэнд итгэхийн нэр гэж итгэдэг. Бид Библиэс хэзээ ч холдож чадахгүй. Хэрэв бид Библиэс холдох юм бол Эзэнд яаж итгэж чадах билээ? Бидний ойлголтод буруу зүйл байна гэж та нар хэлээд байна уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Та нар бичвэрүүдийг хайдаг, тэдгээрт мөнх амь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй” (Иохан 5:39–40).

“Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6).

Холбогдох Бурханы үг:

Олон жилийн турш хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван гол шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших явдал байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь буруу ном, тэрс үзэл бөгөөд хүмүүс өөр ном уншиж байхад ч гэсэн, эдгээр номын үндэс суурь нь Библийн тайлбар байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг бол Библийг унших ёстой бөгөөд Библиэс гадна Библитэй холбоогүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүс Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр. Ийм маягаар хүмүүс Библийг Бурхан мэт, мөн өөрсдийнх нь амийн эх булаг шиг шүтсэн ба үүнийг алдах нь амиа алдахтай адил байв. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд гэж үздэг ба Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч бий. Хүмүүс Ариун Сүнсний ажилгүй бол, Бурханыг мэдэрч чаддаггүй бол амьдарсаар байж чадах боловч Библийг алдах юм уу Библийн алдартай бүлэг болон үгийг алдмагцаа амиа алдсантай адил болдог. Иймээс хүмүүс Эзэнд итгэж эхэлмэгцээ Библийг уншиж, Библийг цээжилж эхэлдэг бөгөөд Библийг хэдий чинээ их цээжилж чадна, энэ нь Эзэнийг хайрладаг, агуу итгэлтэй гэдгийг нь төдий чинээ их нотолдог. Библийг уншсан, мөн үүний талаар бусдад ярьж чаддаг хүмүүс бол бүгд сайн ах эгч нар юм. Энэ бүх жилүүдэд хүмүүсийн Эзэнд итгэх итгэл, үнэнч байдал Библийг хэр ойлгодгоор нь хэмжигдсээр ирсэн. Ихэнх хүмүүс Бурханд яагаад итгэх ёстойгоо, эсвэл Бурханд хэрхэн итгэх ёстойгоо ч ер ойлгодоггүй бөгөөд Библийн бүлгүүдийг тайлж унших сэжүүрийг сохроор хайхаас өөрийг хийдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын чиглэлийг хэзээ ч эрэлхийлж байгаагүй; бүр анхнаасаа л тэд Библийг цөхрөнгөө баран судалж, шинжилсэн ба Библийн гаднах Ариун Сүнсний илүү шинэлэг ажлыг хэн ч, хэзээ ч олоогүй. Хэн ч, хэзээ ч Библиэс холдоогүй, хэзээ ч тэгж зүрхлээгүй. Хүмүүс энэ бүх жилүүдэд Библийг судалж, маш олон тайлбаруудыг гарган ирж, маш их чармайлт гаргасан; бас тэдэнд Библийн талаар олон өөр санал бодол байдаг бөгөөд тэд тасралтгүй мэтгэлцдэг болохоор өнөөдөр хоёр мянга гаруй өөр урсгал бий болсон юм. Тэд бүгдээрээ ямар нэг онцгой тайлбарыг, эсвэл Библи дэх илүү гүн гүнзгий нууцуудыг олохыг хүсдэг, мөн үүнийг судалж шинжлэн, Израиль дахь Еховагийн ажлын цаад учир, Иудей дэх Есүсийн ажлын цаад учир, эсвэл хэний ч мэддэггүй илүү олон нууцыг олохыг хүсдэг. Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай байдаг бөгөөд Библийн дотоод түүх юм уу мөн чанарын талаар хэн ч бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Иймээс Библийн тухайд гэвэл, өнөөдөр ч хүмүүс дүрслэн хэлэхийн аргагүй гайхсан мэдрэмжтэй байдаг бөгөөд үүнд улам их донтож, улам их итгэдэг. Өнөөдөр хүн бүхэн Библиэс эцсийн өдрүүдийн ажлын тухай зөгнөлүүдийг олохыг хүсдэг, мөн эцсийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон эцсийн өдрүүдийн ямар тэмдгүүд байдгийг олж мэдэхийг хүсдэг. Ийм маягаар Библийг шүтэх нь илүү оргилуун болдог ба эцсийн өдрүүд ойртох тусам тэд ялангуяа эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ сохроор итгэдэг. Библид ийнхүү сохроор итгэснээр, Библид ингэж их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийнхөө үзлээр хүмүүс Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; мөн Библиэс л Бурханы мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном юм уу хүмүүс биш, зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүхэлд нь тодруулж чадна; Библи тэнгэрийн ажлыг газарт авчирч чадна; Библи нь эрин үеүдийг эхлүүлж, бас төгсгөж чадна гэж боддог. Ийм үзэлтэй болохоор хүмүүст Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур сонирхол байдаггүй. Иймээс урьд нь Библи хүмүүст хэр их тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд саад тотгор болсон юм. Библигүй бол хүмүүс Бурханы мөрийг өөр хаа нэгтэйгээс хайх байсан атал өнөөдөр Түүний мөр Библиэр хязгаарлагдаж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг өргөжүүлэх нь хоёр дахин их хэцүү, бэрхшээлтэй тэмцэл болсон билээ. Энэ нь бүхэлдээ Библийн алдартай бүлэг болон үгсээс, түүнчлэн Библийн олон янзын зөгнөлүүдээс болдог. Библи хүмүүсийн сэтгэл дэх шүтээн болж, тэдний уураг тархин дахь таавар болсон бөгөөд тэд ердөө Бурхан Библиэс гадна ажиллаж чадна гэж итгэх чадваргүй, хүмүүс Бурханыг Библийн гаднаас олж чадна гэж итгэх чадваргүй, тэр ч бүү хэл сүүлчийн ажлын үеэр Бурхан Библийг орхиж, шинээр эхэлж чадна гэдэгт ч итгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн хувьд санаанд оромгүй зүйл; тэд үүнд итгэж чадахгүй, үүнийг төсөөлж ч чадахгүй. Хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд Библи томоохон саад тотгор болсон бөгөөд Бурхан энэ шинэ ажлыг өргөжүүлэхэд бэрхшээл учруулсан.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1

Завхарсан хүн бүхэн Сатаны урхинд амьдардаг, мөн махан биед, аминчхан хүсэлд автан амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлачхаад, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирчхээд байхад тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд Христийг энэ ертөнцөөс хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь ийм хорлонтой, Надад тийм их дайсагнадаг уг чанартай байж хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөр дээр нь буулгах үед хүн Миний оршин тогтнолыг бүр ч эрс үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхээр эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайхаар нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атлаа хүмүүсийн дунд амьдардаг Би бол ердөө л тун өчүүхэн нэгэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй л, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг, бас өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй дорд юм. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Библи бол түүхэн ном бөгөөд хэрвээ чи Нигүүлслийн эрин үед Хуучин Гэрээг идэж, уусан бол—хэрвээ чи Хуучин Гэрээний үед шаардагдаж байсан зүйлсийг Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлсэн бол—Есүс чамайг голж, яллах байлаа; хэрвээ чи Есүсийн ажилд Хуучин Гэрээг хэрэглэсэн бол фарисай байх байсан. Хэрвээ өнөөдөр Хуучин ба Шинэ Гэрээг хамтад нь идэж ууж, хэрэгжүүлбэл өнөөдрийн Бурхан чамайг яллана; чи Ариун Сүнсний өнөөдрийн ажлаас хоцорсон байх болно! Хэрвээ чи Хуучин болон Шинэ Гэрээг идэж уудаг бол Ариун Сүнсний урсгалын гадна байна! Есүсийн цаг үед, Есүс Өөрт нь байсан Ариун Сүнсний ажлын дагуу иудейчүүд болон Өөрийг нь дагаж байсан хүмүүсийг удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийсэн зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид хэлсэн байдаг зүйлд Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, дагалдагчдаа удирдах замыг ч Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй, мөн шинэ замаар замнаж, шинэ ажил хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библиэс лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэж чадаагүй. Иймээс Түүний ажил, Түүний сургаал болон Түүний үгийн эрх мэдэл, хүч чадалд Хуулийн эрин үеийн ямар ч хүн хүршгүй байлаа. Есүс ердөө л илүү шинэлэг ажлаа хийсэн ба олон хүн Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, бүр Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг ашиглаж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар, мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадварынх нь талаар юу ч хэлээгүйгээс болоогүй гэж үү? Түүний ажил шинэ замаар хөтлөхийн тулд хийгдсэн, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд, эсвэл Хуучин Гэрээнээс зориуд ангижрахын тулд байгаагүй. Тэр зүгээр л үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд, Өөрийг нь хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахын тулд ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар, эсвэл Хуучин Гэрээний ажлыг баримтлахаар ирээгүй. Түүний ажил Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагүй, учир нь Түүний ажил Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс зүгээр л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. Тиймээс Тэр Хуучин Гэрээний зөгнөлүүдийг тайлбарлаагүй, мөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн үгийн дагуу ч ажиллаагүй. Тэрээр Хуучин Гэрээнд хэлсэн зүйлийг үл ойшоож, энэ нь Түүний ажилтай санал нийлж байгаа эсэхэд анхаарал хандуулаагүй ба бусад хүмүүс Түүний ажлын талаар юу мэдэж байгааг, эсвэл үүнийг хэрхэн яллаж байгааг анхаараагүй. Хэдийгээр олон хүн Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашиглан Түүнийг яллаж байсан ч Тэр зүгээр л хийх учиртай ажлаа хийсээр байсан юм. Хүмүүст Түүний ажил үндэс суурьгүй мэт харагдсан, мөн Хуучин Гэрээний тэмдэглэлүүдтэй тохирохгүй зүйл их байсан. Энэ нь хүний алдаа бус уу? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Бурханы ажил эш үзүүлэгчдийн зөгнөлийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг харгалзан үзэж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1

Шинэ Гэрээний сайн мэдээний номууд нь Есүсийг цовдлогдсоноос хориос гучин жилийн дараа бичигдсэн юм. Урьд нь, Израилийн ард түмэн Хуучин Гэрээг л уншдаг байв. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн эхэнд хүмүүс Хуучин Гэрээг уншдаг байлаа. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үед л гарч ирсэн юм. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж, тэнгэр өөд гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичиж тэмдэглэсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд Паул, Петр хоёрын захидлууд, түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүсийг тэнгэр өөд гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн эдгээр бичиг баримтыг сонгож цэгцэлсэн бөгөөд тэр үед л Библийн Шинэ Гэрээ бий болсон билээ. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; энэ нь өмнө нь байгаагүй юм. Бурхан тэр бүх ажлыг хийж, Паул болон бусад элч нар янз бүрийн газрууд дахь чуулгануудад маш олон захидал бичсэн. Тэдний дараагийн хүмүүс захидлуудыг нь нэгтгэж, Патм арал дээр Иоханы тэмдэглэсэн хамгийн агуу үзэгдлийг хавсаргасан бөгөөд үүнд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн байдаг. Хүмүүс ийм дарааллыг бий болгосон нь өнөөдрийн айлдваруудаас өөр юм. Өнөөдөр бичиж тэмдэглэдэг зүйл Бурханы ажлын алхмуудын дагуу байдаг; өнөөдөр хүмүүсийн оролцдог зүйл нь Бурханы биечлэн хийсэн ажил, биечлэн айлдсан үг юм. Чи—хүн төрөлхтөн—хөндлөнгөөс оролцох хэрэггүй; Сүнснээс шууд ирдэг үг нь алхам алхмаар зохицуулагддаг бөгөөд хүний тэмдэглэлийг зохицуулахаас өөр. Тэдний бичсэн зүйл боловсрол болон хэв чанарынх нь түвшний дагуу байсан гэж хэлж болно. Тэдний бичиж тэмдэглэсэн зүйл хүмүүсийн туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн бичих, мэдэх арга барилтай байсан бөгөөд тэмдэглэл бүхэн өөр байв. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтдэг бол хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм! Яагаад чи өнөөдрийн Бурханы ажлыг эрж хайдаггүй вэ? Бурханы ажил л хүнийг аварч чадна. Библи хүнийг аварч чадахгүй, хүмүүс үүнийг хэдэн мянган жилийн турш уншлаа гээд өчүүхэн төдий ч өөрчлөлт гарахгүй бөгөөд хэрвээ Библийг шүтвэл чи хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3

Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг тэмдэглэсэн гэдгийг Библи уншсан хүн бүр мэднэ. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу? Өнгөрсөн үеийн зүйлс өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ, бодитой байх нь хамаагүй, түүх хэвээр бөгөөд түүх нь өнөөдөрт чиглэж чадахгүй, учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийхээр зорьдог ажлын юуг ч ойлгодоггүй бол, мөн Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол Бурханыг эрж хайна гэдэг юу гэсэн утгатайг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Израилийн түүхийг судлахын тулд, Бурхан бүх тэнгэр газрыг бүтээсэн тухай түүхийг шинжлэхийн тулд Библи уншдаг бол Бурханд итгэдэггүй юм байна. Гэвч өнөөдөр чи Бурханд итгэж, амийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрэлхийлэн, үхмэл бичиг үсэг, хоосон сургаал, эсвэл түүхийг ойлгохоор эрэлхийлдэггүй тул өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм—гэтэл тийм биш, харин Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайсан чинь дээр.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4

Өнөөдөр Би ийм маягаар Библийг задлан шинжилж байгаа бөгөөд үүнийг үзэн яддаг, эсвэл лавлагаа болох үнэ цэнийг нь үгүйсгэдэг гэсэн үг биш юм. Мэдэхгүй байгааг чинь болиулахын тулд Би Библийн угийн үнэ цэн болон эх сурвалжийг чамд тайлбарлаж, тодруулж өгч байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзэл байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу юм; Библийг ингэж унших нь олж авах ёстой зүйлдээ хүрэхэд нь тэдэнд саад хийгээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр Миний хийхээр зорьдог ажилд саад учруулдаг. Энэ нь хожмын ажлыг асар их үймүүлж, давуу тал бус, зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар, дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж, эсвэл энэ нь ямар ч үнэ цэнгүй гэдгийг энд тэндгүй тунхагла гэж шаардаж байгаа юм биш, харин Библийн талаар зөв мэдлэг, зөв үзэл бодолтой байхыг л шаардаж байна. Хэтэрхий өрөөсгөл бүү бай! Хэдийгээр Библи нь хүмүүсийн бичсэн түүхийн ном боловч энэ нь бас эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчим болон сүүлийн үеийн элчүүдийн Бурханд үйлчилсэн туршлагуудыг тэмдэглэдэг—энэ бүхнийг энэ хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрэлхийлж байгаа энэхүү эрин үеийн хүмүүс лавлагаа болгон ашиглаж болно. Тиймээс Библийг уншихдаа хүмүүс өөр номоос олдохгүй амийн олон замыг ч бас олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгч, элч нарын туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үг нь үнэ цэнтэйн зэрэгцээ хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан байдаг учраас үүнд хандах хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ эрин үед Ехова, Есүс хоёрт үйлчилж байсан хүмүүсийн туршлага, мэдлэгийн тэмдэглэл, эмхэтгэл тул дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэлт, хэрэгжүүлэх замыг олж авч чадсан билээ. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэр хүмүүсийн бүх бичвэр Библиэс гардаг, мөн тэдний туршлага бүгд Библиэс бий болдог бөгөөд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс, хүмүүс аливаа агуу сүнслэг хүний номоос хангалт олж авч чаддаг хэдий ч Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Библи нь Паулын захидал, Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн хэдий ч, мөн хүмүүс эдгээр номын хангалт, дэмжлэгийг хүртдэг ч эдгээр ном хоцрогдсон хэвээр, хуучин эрин үед харьяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хэчнээн сайн байх нь хамаагүй, үүрд мөнхөд биш, зөвхөн нэг цаг үед л тохиромжтой байдаг. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба Паул, Петр хоёрын цаг үед зүгээр л зогсчихож болохгүй, эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед үргэлж үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүс биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдийг л хангаж чадах бөгөөд хэчнээн сайн байлаа ч, хоцрогдсон хэвээр юм. Еховагийн бүтээлийн ажил, эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хэчнээн агуу байсан ч, мөн л хоцрогдсон байх бөгөөд энэ бүхэн өнгөрөх одох цаг мөн л ирнэ. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирнэ; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд, эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хэчнээн үнэмшилтэй байсан ч, Сатаныг ялахад хэчнээн үр нөлөөтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эрин үе бол эрин үе юм; ажил үргэлж нэг суурин дээрээ байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж ч чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй! Тиймээс өнөөдөр Шинэ Гэрээн дэх амийн үг буюу элчүүдийн захидлууд болон Дөрвөн Сайн мэдээ нь түүхэн ном болсон, тэдгээр нь хуучин он дарааллын бичиг болсон, тэгвэл хуучин он дарааллын бичиг хүмүүсийг яаж шинэ эрин үед аваачиж чадах билээ? Эдгээр он дарааллын бичиг хүмүүсийг амиар хангах чадвартай байх нь хамаагүй, хүмүүсийг загалмай руу хөтлөх чадвартай байх нь хамаагүй, тэдгээр нь хуучирсан бус уу? Үнэ цэнгүй бус уу? Тиймээс Би, эдгээр он дарааллын бичигт сохроор бүү итгэ гэж чамд хэлье. Тэдгээр нь хэтэрхий хуучин, чамайг шинэ ажил руу аваачиж чадахгүй бөгөөд чамд зөвхөн ачаа л болно. Тэгээд чамайг шинэ ажил, шинэ оролт руу аваачиж чадахгүйгээр үл барам, шашны хуучин чуулганууд руу аваачна—тэгэх юм бол чи Бурханд итгэх итгэлдээ ухарч байгаа хэрэг бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4

Библи хэдэн мянган жилийн турш хүний түүхийн нэг хэсэг байсаар ирсэн. Түүнчлэн, хүмүүс Библид Бурхан мэт хандаж, эцсийн өдрүүдэд энэ нь Бурханы орыг эзлэхдээ тулсан бөгөөд Бурхан энийг нь үзэн яддаг. Тиймээс цаг гарах үед, Библийн дотоод түүх болон эх үүсвэрийг тодруулах ёстой гэж Бурханд санагджээ; тэгэхгүй бол Библи хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг эзэлсээр байх бөгөөд хүмүүс Библийн үгийг ашиглан Бурханы үйл хэргийг хэмжиж, яллах байв. Библийн мөн чанар, бүтэц, өө сэвийг тайлбарласнаараа Бурхан Библийн оршин тогтнолыг яавч үгүйсгээгүй, мөн үүнийг яллаа ч үгүй; харин ч Тэрээр Библийн анхдагч дүр төрхийг сэргээсэн зохистой, тохиромжтой тодорхойлолтыг өгч, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтыг хөндөж, Библийн талаарх үнэн зөв үзэл бодлыг өгсөн, ингэснээр тэд Библийг шүтэхээ больж, төөрөлдөхөө больсон; өөрөөр хэлбэл, тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөж байгаа хэрэг хэмээн андуурахаа болиод, Библийн цаад үнэн түүх болон ташаарлуудтай нүүр тулахаас ч айдаг болсон. Хүмүүс Библийн талаар хольцгүй ойлголттой болмогцоо ямар ч гэмшилгүйгээр үүнийг хөсөр хаяж, Бурханы шинэ үгийг зоригтойгоор хүлээн авч чаддаг. Энэ бол энэхүү хэдэн бүлэг дэх Бурханы зорилго билээ. Бурханы өнөөдрийн ажил болон үгийг ямар ч онол юм уу баримт орлож чадахгүй, Бурханы орыг юу ч эзэлж чадахгүй хэмээх үнэнийг Бурхан энд хүмүүст хэлэхийг хүсдэг. Хэрвээ хүмүүс Библийн урхинаас зугтаж чадахгүй бол Бурханы өмнө очиж хэзээ ч чадахгүй. Хэрвээ тэд Бурханы өмнө очихыг хүсвэл Түүнийг орлож чадах аливаа зүйлээс зүрх сэтгэлээ эхлээд цэвэрлэх ёстой; тэгвэл тэд Бурханы сэтгэлд нийцнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үг Оршил

Өмнөх: 3. Ехова, Эзэн Есүс, Төгс Хүчит Бурхан нь бүгд өөр өөр эрин үе дэх Бурханы нэрс гэж та нар гэрчилдэг. Бурхан яагаад өөр өөр эрин үед өөр өөр нэртэй болдгийг би асуумаар байна. Үүний ач холбогдол нь юу вэ?

Дараах: 2. Эзэн Есүс эргэж ирсэн, Тэр бол Төгс Хүчит Бурхан бөгөөд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил явуулахаар үнэнийг илэрхийлж байгаа гэж та нар гэрчилдэг. Гэвч Бурханы үг, ажил бүгд Библид тэмдэглэгдсэн байдаг, Библи дэх үнэн бүрэн гүйцэд гэж пастор, ахлагч нар хэлдэг. Тэд Библийн гадна Бурханы ямар ч үг, ажил байж болохгүй, Библиэс гаднах юу ч тэрс үзэл гэцгээдэг. Энэ асуудлыг бид хэрхэн авч үзэх ёстой вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих