2. Өмнө нь пасторууд Эзэн ирэхэд гамшгийн өмнө бид тэнгэрт өргөгдөх болно гэж номлодог байсан боловч одоо дэлхий дээр бүх төрлийн томоохон гамшгууд тохиолдож байгааг бид харж байна, харин бид өргөгдөөгүй байна. Пасторууд бидний өргөгдөөгүй байгаа нь Эзэн хараахан эргэж ирээгүй байна гэсэн үг, гамшгийн дунд Эзэн бидэнд харагдаж, гамшгийн үеэр бид тэнгэрт өргөгдөх болно гэж хэлдэг. Би ойлгохгүй байна. Бид гамшгийн өмнө өргөгдөх юм уу эсвэл гамшгийн үеэр өргөгдөх юм уу?

Хариулт:

Эзэн ирэх үед итгэгчид өргөгдөх тухай асуултын хувьд олон пастор, Библи тайлбарлагчид гамшиг болохоос өмнө Эзэн ирж, итгэгчид өргөгдөх болно гэж тодорхойлсон. Гэтэл өнөөдөр агуу гамшиг ирчхээд байгаа бөгөөд шашны ертөнцийн хүмүүс өргөгдөөгүй байна; энэ нь олон хүнийг төөрөгдүүлж, энэ асуудал дээр шашны пасторууд “Гамшгаас өмнө бид өргөгдөөгүй нь Эзэн гамшгийн өмнө ирээгүй гэдгийг харуулж байна. Эзэн гамшгийн үеэр бидэнд гарцаагүй харагдана гэдгийг баталъя, тиймээс бид гамшгийн үеэр өргөгдөхөө хүлээнэ” гэж хэлдэг. Энэ бол шашны хамгийн түгээмэл маргаан. Ийм үзэл бодол нь зөв үү? Эдгээр нь Бурханы үгэнд суурилсан байна уу? Шашны ертөнцийн хүмүүс гамшгаас өмнө өргөгдөөгүй, цагаан үүлэн дээр бууж ирэх Эзэнийг хараагүй болохоор Эзэн ирээгүй гэдгийг энэ нь батална гэж болох уу? Эзэн Есүс гарч ирж, ажлаа гүйцэтгэхэд тэргүүн тахилч, хуулийн багш нар, Иудейн фарисайчууд Түүнийг танилгүй, Түүний илрэлт болон ажлыг үгүйсгэсэн; тэд Мессиаг угтан аваагүй болохоор Түүнийг хараахан ирээгүй гэж хэлж байсан. Шашны эдгээр пастор олон жилийн өмнөх фарисайчуудтай адил алдаа гаргаж байгаа бус уу? Тэд Эзэнийг хэзээ ирэх тухай санд мэнд тодорхойлохдоо Судрын нэг, хоёрхон эшлэлд тулгуурлан Библийг буруу тайлбарлаж байгаа бус уу? Өнөөдөр гамшиг аль хэдийн ирчихсэн болохоор Эзэн үнэхээр ил тод цагаан үүлэн дээр ирээгүй—энэ бол бодит үнэн. Гэтэл дорно зүгт Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлыг гэрчилж, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг гэрчилж, түгээдэг хүмүүс бий бөгөөд тэд яг л их гэрэл шиг дорноос өрнө даяар бүхэлд нь хурдацтай тархаж, ХКН-н дэглэмийн ширүүн хэлмэгдүүлэлт, хавчлагыг өдөөж, дэлхий даяар үймээн үүсгэж байгааг бид харсан. Шашны ертөнцөд энэ бодит үнэнийг харж чадах нэг ч хүн үнэхээр алга уу? Үүгээр Эзэн Есүсийн дараах зөгнөл яг таг биелдэг: “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27).

Эзэн гамшгаас өмнө гарч ирж, ажлаа гүйцэтгэх нь эргэлзээгүй. Илчлэлийн номд ингэж хэлсэн байдаг: “Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн; ариун агаад жинхэнэ, Давидын түлхүүртэй Нэгэн эдгээр зүйлийг хэлсэн, түүнийг нээхэд хэн ч хаахгүй; хаахад нь хэн ч нээхгүй. Би чиний үйлсийг мэднэ: харагтун, Би өмнө чинь нээлттэй үүд тавьсан, үүнийг нэг ч хүн хааж чадахгүй: учир нь чи хүч багатай, бас Миний үгийг сахисан бөгөөд Миний нэрийг үгүйсгээгүй. Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр суурьшигчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх тэр цагаас хамгаалах болно. Харагтун, Би хурдан очно: хэнд ч титмээ алдахгүйн тулд өөртөө байгааг бат сахь. Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ(Илчлэл 3:7–12). Эдгээр үг бүгд биелсэн. Филадельфи дахь чуулган бол эцсийн өдрүүдэд гамшгаас өмнө өргөгдсөн чуулган бөгөөд өргөгдсөн хүмүүс нь бүгд Бурханы өмнө эргэн очих хүмүүс юм, учир нь тэд Төгс Хүчит Бурханы олон айлдварыг уншиж, Бурханы дуу хоолойг сонссон. Үүгээр Бурханы дараах үгс биелдэг: “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). Төгс Хүчит Бурханыг хүлээн авдаг энэ хүмүүс Бурханы үгийг өдөр бүр идэж, ууж, Хурганы хуримын зоогт оролцдог. Үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг бүх хүн Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлтийг туулж, ялагчид болсон—тэд бол Эзэнийг угтдаг ухаалаг охид юм. Харин Төгс Хүчит Бурханыг хүлээн авахаас татгалздаг хүмүүс нь мунхаг охид юм; тэд Бурханы дуу хоолойг таньдаггүй, Эзэний ирэлтийг угтах боломжоо үгүй хийсэн учраас тэд орхигдож, гамшигт шидэгддэг. Гэхдээ агуу гамшиг ар араасаа бууж эхэлсний дараа зарим хүн гамшгийн дундаас Бурханы дуу хоолойг сонсож, Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлыг гэрчилж, Төгс Хүчит Бурханыг хүлээн авдаг. Өнөөдөр шашны олон хүн Төгс Хүчит Бурханы ажлыг судалж, Төгс Хүчит Бурханы үг бол Бурханы дуу хоолой гэдгийг таньж, улам олон хүн Төгс Хүчит Бурханыг хүлээн авч байна. Эдгээр нь гамшгийн үеэр өргөгдөх хүмүүс юм.

Өмнөх: 1. Библид: “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно” (1 Тес 4:17) гэж хэлдэг. Эзэн ирмэгц бид Түүнтэй уулзахаар тэнгэр дэх үүл өөд шууд өргөгдөх болно гэдэгт бид итгэдэг. Эзэн эргэж ирсэн гэж та нар гэрчилдэг атал яагаад бид өргөгдөөгүй байна вэ?

Дараах: 1. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг бид хүлээн авах ёстой, тэгж гэмээ нь бидний завхарсан сатанлаг зан чанар цэвэрлэгдэж, өөрчлөгдөж, тэгсэн цагт л бид Бурханы хаанчлалд орох болно гэж та нар хэлдэг. Тиймээс, Эзэний шаардсанаар бид даруу, хүлээцтэй байж, дайснаа хайрлаж, загалмайгаа үүрч, биеэ сахилгажуулдаг, хорвоогийн юмсыг хаяж, Эзэний төлөө ажиллаж, номлодог. Эдгээр нь бидэнд гарсан бүх өөрчлөлт биш гэж үү? Бид тэнгэрийн хаанчлалд ороход энэ бас л хангалтгүй гэж хэлж байна уу? Ийм байдлаар чармайсаар байгаа байгаа цагт бид ариун болж, тэнгэрийн хаанчлалд орох болно гэдэгт би итгэдэг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих