315 Христийн талаар үзэл өвөрлөх нь Бурханыг эсэргүүцсэн хэрэг

1 Та нарын оюун ухаанд, тэнгэр дэх Бурхан бол маш шулуун шударга, зөвт, агуу, шүтэн мөргөж, бишрэхүйц байдаг; харин газар дээрх энэ Бурхан нь тэнгэр дэх Бурханы орлогч, багаж хэрэгсэл төдий байдаг. Энэ Бурхан нь тэнгэр дэх Бурхантай эн тэнцүү байж болохгүй, Түүнтэй зэрэгцүүлэн үзэж бүр ч болохгүй гэж та нар итгэдэг. Бурханы агуу байдал болон нэр хүндийн тухайд гэвэл тэдгээр нь тэнгэр дэх Бурханы алдар сууд харьяалагддаг, харин хүний уг чанар болон завхралын тухайд бол, тэдгээр нь газар дээрх Бурханд ч байдаг шинж чанар юм.

2 Тэнгэр дэх Бурхан мөнхөд сүрлэг байдаг байхад газар дээрх Бурхан мөнхөд ялихгүй, сул дорой, чадваргүй байдаг. Тэнгэр дэх Бурхан сэтгэл хөдлөлд автдаггүй, зөвхөн зөвт байдалтай байдаг, харин газар дээрх Бурханд хувиа хичээсэн сэдэл л байдаг ба ямар ч шударга байдал, эрүүл ухаан байдаггүй. Тэнгэр дэх Бурханд өчүүхэн төдий ч шударга бус зан байдаггүй, мөнхөд итгэмжит байдаг бол газар дээрх Бурханд шударга бус тал үргэлж байдаг. Тэнгэр дэх Бурхан хүнийг халуун дотноор хайрладаг байхад газар дээрх Бурхан хүнийг хангалтгүй халамжилдаг, тэр ч бүү хэл хүнийг бүрмөсөн үл ойшоодог. Ийм андуу ташаа мэдлэг та нарын зүрх сэтгэлд удаан хадгалагдсан ба ирээдүйд ч гэсэн бас үүрд хадгалагдах байх.

3 Та нар шударга бус хүний байр сууриас Христийн бүх үйл хэргийг авч үздэг ба хорон муу хүний өнцгөөс Түүний бүх ажил, ялгамж чанар, мөн чанарыг үнэлдэг. Та нар ноцтой алдаа гаргасан ба өмнөх үеийнхнийхээ хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийсэн. Өөрөөр хэлбэл, та нар тэргүүндээ титэмтэй, тэнгэр дэх сүрлэг Бурханд л үйлчилдэг бөгөөд үл үзэгдэхийн төдий маш ялимгүй Бурханд хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь сонгодог жишээ биш гэж үү?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 314 Бурханыг эсэргүүцдэг хорон муу хүмүүс хэн бэ?

Дараах: 316 Зүрх сэтгэлд чинь шударга бус байдал л бий

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих