368 Эрин үеүдийн үзэн ядалт мартагдлаа гэж үү?

1 Энэ харанхуй нийгэмд бүтэмжгүй хэргийг ар араас нь туулдаг боловч хэзээ ч сэрээгүй. Тэр өөрийгөө энхрийлдэг байдал болон боолын зан чанараас хэзээ салах вэ? Хүн яагаад Бурханы зүрх сэтгэлийг тэгтлээ их үл хайхардаг вэ? Энэ дарлал, бэрхшээлийг тэр сэм зөвтгөдөг юм уу? Харанхуйг гэрэл болгон өөрчлөх өдрийг хүсдэггүй гэж үү? Шударга бус явдлыг зөв шударга байдал, үнэн болгож дахин нэгэнтээ засаж залруулахыг тэр хүсдэггүй гэж үү? Хүмүүс үнэнийг хаяж, бодит баримтыг мушгин гуйвуулж байхад тэр зүгээр л хараад, юу ч хийхгүй байхыг хүсдэг юм уу? Энэ ад үзсэн байдлыг тэвчсээр байгаадаа тэр аз жаргалтай байдаг гэж үү? Тэр боол байхыг хүсэж байна уу? Ийм бүтэлгүй байр байдалтай боолуудтай хамт Бурханы гарт мөхөхийг хүсэж байна уу? Чиний шийдэмгий зан хаана байна вэ? Хүсэл эрмэлзэл чинь хаана байна вэ? Чиний нэр хүнд хаана байна? Ёс жудаг чинь хаана байна? Эрх чөлөө чинь хаана байна? Чи бүхий л амьдралаа агуу улаан луу, диаволуудын хааны төлөө золиослохыг хүсэж байна уу? Түүгээр үхтэлээ тамлуулахдаа чи аз жаргалтай байдаг уу?

2 Оёоргүй гүний гадаргуу эмх замбараагүй, харанхуй байдаг, харин энгийн ардууд ийм зовлон зүдүүр туулж, Тэнгэр өөд уйлж, газарт гомдоллодог. Хүн хэзээ толгой өндийн цэх явж чадах вэ? Туранхай, эцэнхий хүн яаж энэ харгис түрэмгий диаволтай тэмцэлдэж чадах юм бэ? Яагаад тэр өөрийн амьдралыг Бурханд аль болох хурдан өгдөггүй юм бэ? Яагаад тэр эргэлзэн тээнэгэлзсээр байдаг юм бэ? Бурханы ажлыг хэзээ дуусгаж чадах юм бэ? Тэгээд зорилгогүйгээр дээрэлхүүлж, дарлагдсан түүний бүхий л амьдрал эцэстээ хий дэмий өнгөрсөн байх болно; хүн яагаад ирэхдээ ч тийм их яарч, явахдаа ч тийм их яаравчилдаг юм бэ? Бурханд өгөх ямар нэгэн эрхэм нандин зүйлийг тэр яагаад хадгалдаггүй вэ? Хүн үүрдийн үзэн ядалтыг мартчихсан гэж үү?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 367 Бурхан хүмүүсийг газар дээрх тамын амьдралаас авардаг

Дараах: 369 Харанхуйд байгаа хүмүүс босох ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих