436 Зүрх сэтгэл чинь Бурханд хандсан уу?
Бурханд хандсан хүний зүрх сэтгэл үргэлжид өөрийгөө Бурханд чиглүүлж чаддаг, махан биеэ хаяж чаддаг, Бурханыг эргэцүүлэн бодож чаддаг зүрх сэтгэл юм; ийм хүмүүс биеэ авч явах байдал, үг яриа, зан авир бүрээрээ хайртай Бурхнаа сэтгэл хангалуун байлгаж чаддаг бөгөөд зүрх сэтгэл нь Бурханы хүслийн төлөө үргэлж ачаа үүрдэг. Энэ нь тэд зүрх сэтгэлээ бурханд хандуулсан гэсэн үг юм. Үзэл санаа, бодол чинь зөв биш байх үед, харин ч Бурханы хүслийн дагуу үйлдэхийн тулд чи санаа зорилгоо хаяж болно. Ийм байдлаар туршлагажих тусам зүрх сэтгэл чинь Бурханд хандах боломжтой болж, чи Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Түүнийг хайрлах чадвартай болох болно. Шалгалт ирэхэд чи Бурханыг хайрлаж мөн л чадна; чи шорон, өвчин, тохуурхал, бусдын гүтгэлэгтэй тулгарч, эсвэл гарах гарцгүй болсон мэт санагдаж байсан ч, Бурханыг хйарласаар байж чадна. Энэ нь зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэсэн гэсэн үг юм.
Бурханы нөхөрлөлөөс шинэчлэн найруулав