220 Хуучин хэвэндээ орж, Бурханыг дахин шархлуулмааргүй байна

Өдөр хоног өнгөрөхийн хэрээр Бурханы өдөр ойртдог.

Түүний үгийн шүүлтийг туулахад амь зан чанар маань өөрчлөгдсөн үү?

Чин сэтгэлээсээ өөрийгөө эргэцүүлэхгүй бол би

хуучин хэвэндээ орж, Бурханыг дахин шаналгах вий.

Бурхан үгээ тов тодорхой хэлсэн байдаг.

Сатаны зан чанараар дүүрэн байхдаа би хэрхэн Бурханыг үнэхээр хайрлаж чадах вэ?

Шүүгдэхгүйгээр би зан чанараа хэрхэн өөрчлөх вэ?

Бурханы тухай ойлголтыг үргэлж хадгалдаг—Би үнэхээр сохор, мунхаг хүн юм.

Шүүлт, сорилтоор дамжуулан би Бурханы гүн гүнзгий хайрыг мэдэрдэг.

Бурханы сайн санааны хүслийг дахин хөсөрдүүлж болохгүй.

Хүн төрөлхтний төлөө бүх үгээ илэрхийлэх гэж Бурхан бүх хүчээ дайчилсан.

Бурханы хүсэл зориг Түүний үгээр бүрэн дүүрэн илчлэгдсэн.

Бурханы үгийг уншдаггүй хүн зүгээр л мөс чанаргүй араатан,

Бурханы үгийг идэж, ууж эсвэл Түүний өмнө амьдрах эрхгүй нэгэн.

Би Бурханы асар их хайрыг эдэлдэг хэр нь яагаад Түүнийг хайрлаж чадахгүй байна вэ?

Бурхан зөвт гэдгийг мэддэг атлаа яагаад би Түүнийг буруугаар ойлгоно вэ?

Мөс чанар, ухаан надад ямар их дутаж байгааг харж байна.

Зүрх минь харууслаар дүүрэн Бурханы өмнө би унаж байна.

Бурханд үнэхээр хайртай хүмүүс Түүнийг гэрчилж байна.

Би үнэнийг эрэлхийлж, идэвхгүй хүлээхээ болих ёстой.

Өдөр хоног өнгөрөхийн хэрээр Бурханы өдөр ойртдог.

Бурханд итгэсэн олон жилийн туршид би үнэхээр ямар нэгэн зүйлд хүрч чадав уу?

Чин сэтгэлээсээ өөрийгөө эргэцүүлэхгүй бол би

хуучин хэвэндээ орж, Бурханыг дахин шаналгах вий.

Өмнөх: 219 Өө Бурхан минь! Таны хайрыг би үнэхээр хүртэх эрхгүй

Дараах: 221 Шинэ хүн болох нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих