Өөрийнх нь тухай жинхэнэ мэдлэгтэй хүмүүсийг Бурхан олж авдаг
I
Бурханы зан чанарын тухай болон Түүнд юу байгаа, Тэр юу болох тухай мэдлэг хүнд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь тэднийг Бурханд илүү их итгэхэд нь тусалж чадах ба Түүнд үнэхээр дуулгавартай байж, Түүнээс эмээдэг байдалд хүрэхэд тусална. Тэгээд тэд сохроор дагагч байж, Түүнийг сохроор шүтэн мөргөдгөө болино. Бурхан тэнэгүүдийг, эсвэл олонхыг сохроор дагадаг хүмүүсийг биш, харин зүрх сэтгэлдээ Бурханы зан чанарын талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй, Бурханы гэрч болж чадах бүлэг хүмүүсийг, мөн Түүний хайр татам байдлаас болж, Түүнд юу байгаа, Тэр юу болохоос болж, Түүний зөвт зан чанараас болж Бурханыг хэзээ ч орхихгүй хүмүүсийг хүсдэг.
II
Хэрвээ Бурханы жинхэнэ оршин тогтнол, Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, хүн төрөлхтнийг аврах Түүний удирдлагын төлөвлөгөөний талаар чиний зүрх сэтгэлд тодорхой байдал дутагдаж, эсвэл хоёрдож, төөрөлдсөөр байгаа бол Бурханы дагагчийн хувьд чиний итгэл Бурханы магтаалыг хүртэж чадахгүй. Иймэрхүү хүн Өөрийг нь дагахыг Бурхан хүсдэггүй ба ийм төрлийн хүн Өөрийнх нь өмнө ирэхэд Тэр дургүй. Яагаад гэвэл, иймэрхүү хүмүүс Бурханыг ойлгодоггүй, зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаггүй—тэдний зүрх сэтгэл Түүнд хаалттай байдаг учраас Бурханд итгэх итгэл нь хольцоор дүүрэн байдаг. Бурханыг дагаж байгаа тэдний байдлыг зөвхөн сохор гэж л болно.
III
Бурханы талаарх жинхэнэ ойлголт, мэдлэгтэй л бол хүмүүс жинхэнэ итгэлийг олж авч, жинхэнэ дагагч байж чадах бөгөөд энэ нь жинхэнэ дуулгавартай байдал болон Түүнээс эмээдэг байдлыг бий болгодог. Зөвхөн ийм байдлаар л тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч, үүнийгээ Түүнд нээж чадна. Энэ бол Бурханы хүсдэг зүйл бөгөөд учир нь тэдний хийдэг, боддог бүхэн Бурханы туршилтыг давж, Бурханд гэрчлэл хийж чадна. Зөвхөн ийм байдлаар л тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч, үүнийгээ Түүнд нээж чадна. Энэ бол Бурханы хүсдэг зүйл бөгөөд учир нь тэдний хийдэг, боддог бүхэн Бурханы туршилтыг давж, Бурханд гэрчлэл хийж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас шинэчлэн найруулав