Ариун Сүнсний ажилтай байхын тулд Бурханы үгээр амьдар
I
Хэрвээ чи Бурханы үгийг үргэлж идэж уун, Түүний хүсэлд анхаарал тавьж, Түүний үгийг хэрэгжүүлдэг бол чи Бурханд харьяалагдаж, Бурханы үгэн дотор амьдардаг хүн юм. Чи Сатаны эзэмшлээс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахыг хүсэж байна уу? Хэрвээ чи Бурханы үгэн дотор амьдардаг бол Ариун Сүнс ажлаа хийх боломжтой болно; хэрвээ чи Сатаны нөлөөн дор амьдардаг бол Ариун Сүнс ямар ч ажил хийх боломжгүй байх болно. Хэрвээ хүмүүс Бурханы үгэн дотор амьдардаг бол Ариун Сүнс тэдэнтэй хамт байж, тэдэн дээр ажиллана; хэрвээ хүмүүс Бурханы үгэн дотор амьдрахгүй байгаа бол тэд Сатаны боолчлолд амьдарч байна. Ялзарсан зан чанартай амьдардаг хүмүүстэй Ариун Сүнс хамт байдаггүй, эсвэл тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй.II
Хэрвээ чи Бурханы үгийн хүрээнд амьдарч буй бол, мөн Бурханы шаарддаг нөхцөл байдалд амьдардаг бол чи Түүнд харьяалагддаг ба Тэр чиний дотор ажилах болно; хэрвээ чи Бурханы шаардлагын хүрээнд амьдардаггүй, харин Сатаны эзэмшил дор амьдардаг бол Сатаны ялзрал дор амьдардаг чинь тодорхой. Бурханы үгэн дотор амьдарч, Түүнд зүрх сэтгэлээ өгснөөр л чи Түүний шаардлагад нийцэж чадна; чи Бурханы хэлснээр хийж, Бурханы үгийг өөрийн оршин тогтнолын үндэс, өөрийн амьдралын бодит байдал болгох ёстой бөгөөд тэгсэн үед л чи Бурханд харьяалагдана. Хэрвээ чи үнэхээр Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлбэл Тэр чам дээр ажиллаж, чи Бурханы ерөөл дор, Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний хийдэг ажлуудыг ухаарч, Бурхантай хамт байхын баяр хөөрийг мэдрэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижирвал Бурханаар авхуулна”-аас шинэчлэн найруулав