Олон жилийн итгэлээс чи юм олж авсан уу?
Би ажлыг яагаад, хэний төлөө хийдгийг чи мэдэх учиртай. Чиний хайранд байгаа зүйл сайн уу, эсвэл муу юу? Чи Намайг үнэндээ Давид, Мосе нар шиг мэдэх үү? Чи үнэхээр Надад Абрахам шиг үйлчилдэг үү? Надаар төгс болгуулж байгаа чинь үнэн боловч чи хэнийг төлөөлдгөө, мөн хэнтэй адил үр дүнтэй байхаа мэдэх ёстой. Миний ажлыг туулснаар дамжуулан амьдралдаа чи баяр хөөртэй, элбэг дэлбэг ургацтай байдаг уу? Энэ нь элбэг агаад үржил шимтэй юү? Чи өөрийгөө шалгах учиртай. Олон жилийн турш Миний төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн боловч чи ямар нэгэн зүйл олж авсан уу? Чи өөрчлөгдсөн үү, эсвэл ямар нэг зүйл олж авсан уу? Зовлон бэрхшээлтэй туршлагынхаа оронд чи цовдлогдсон Петр шиг, эсвэл цохигдож, агуу гэрлийг хүлээн авсан Паул шиг болсон уу? Чи эдгээрийн талаар мэдэж байх ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний мөн чанар ба ялгамж чанар”-аас шинэчлэн найруулав