374 Бурханаас төдийлөн ихийг олж аваагүй л байна уу?

1 Хэдийгээр Иов Еховагийн шалгалтыг туулсан ч тэр ердөө л Еховад шүтэн мөргөдөг зөв шударга хүн байсан юм. Тэдгээр шалгалтыг туулж байхдаа ч тэр Еховагийн талаар гомдоллоогүй, харин Түүнтэй учирснаа эрхэмлэн нандигнажээ. Өнөөгийн хүмүүс Еховагийн байгааг эрхэмлэдэггүйгээр үл барам, Түүний илрэлтийг голж, жигшиж, гомдоллож, доромжилдог. Та нар илүү ихийг олж авсан биш үү? Та нарын зовлон үнэхээр тийм их байсан гэж үү? Та нар Мариа, Иаков нараас илүү золтой байсан бус уу? Та нарын эсэргүүцэл үнэхээр тийм өчүүхэн байсан гэж үү? Миний та нараас шаардсан зүйл, Миний та нараас хүссэн зүйл дэндүү их, хэтэрхий олон байсан гэж үү?

2 Миний уур хилэн шууд та нар дээр биш, Намайг эсэргүүцсэн израильчуудын дээр л буусан; та нарын олж авсан зүйл ердөө Миний өршөөлгүй шүүлт, илчлэл, мөн хайр найргүй догшин ширүүн цэвэршүүлэлт байсан. Тэгсэн хэр нь хүмүүс өчүүхэн төдий ч дуулгаваргүйгээр Намайг эсэргүүцэж, няцаасаар байдаг. Бүр Надаас өөрсдийгөө холдуулж, Намайг үгүйсгэдэг хүмүүс ч бий; тийм хүмүүс бол Мосег эсэргүүцсэн Кора, Датан нарын бүлэглэлээс дээрдэх юмгүй. Хүмүүсийн зүрх сэтгэл хэтэрхий хатуу цэвдэг, уг чанар нь дэндүү гөжүүд. Тэд хуучин арга замаа хэзээ ч өөрчилдөггүй. Ийм зан чанартай хүмүүс Иовоос зуу дахин илүү зол завшаантай гэдгээ яаж мэдэх юм бэ?

3 Эрин үеүдийн туршид бараг үзэгдээгүй, урьд нь хэний ч эдлээгүй ерөөлүүдийг эдэлж байгаагаа тэд яаж ухаарч чадах юм бэ? Шийтгэл агуулдаг ийм ерөөлүүдийг хүмүүсийн ухамсар яаж мэдэрч чадах юм бэ? Миний ажлын үлгэр жишээ болж, Миний бүхий л зан чанар, бүх үйлдлийг гэрчилж чаддаг байж, Сатаны зовлон шаналлаас чөлөөлөгдөхийг л Би та нараас шаарддаг. Гэхдээ хүмүүс үргэлж Миний ажилд эгдүүцдэг бөгөөд үүнд зориуд дайсагнадаг. Ийм хүмүүс Израилийн хуулийг эргүүлэн авчирч, Израильд гаргасан уур хилэнгээ тэдэн дээр буулгахад Намайг турхирахгүй байж яаж чадах юм бэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ерөөлүүдийг та нар юу гэж ойлгодог вэ?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 373 Хүмүүс яагаад Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаггүй вэ?

Дараах: 375 Чи үнэхээр Бурханы ардуудын нэг байх үнэ цэнтэй юу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих